Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/111

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Íèéñëýëèéí Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч Н.Түвшинжаргал,

            Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

            Улсын яллагч Э.Бадрал,

            Шүүгдэгч  Ц.А, Ц.О, тэдгээрийн өмгөөлөгч Г.Баярмаа,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

            Хохирогч Б.С, О.Д, Ж.А, С.Ү нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Ц.А, Ц.О, Ц.Б, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ц.О нарт холбогдох  1711004100125 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо. Хандгайтын 14 дүгээр гудамжны 00 тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 445 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сар хорих ял, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 430 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ийн А (РД:хх0000000)

 

2.Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, ах, дүү нарын хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 14 дүгээр гудамжны 00 тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ийн О (РД:хх0000000),

 

3.Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцэгийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 12 дугаар гудамжны 00 тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 445 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, биечлэн эдлэх ялыг 3 жил 01 сар хорих ялаар тогтоож, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 430 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ийн Б (РД:хх0000000)

 

Яллах дүгнэлтэд тэмдэглэснээр шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

 

Нэг: Шүүгдэгч Ц.А ганцаараа:

2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайтын 14-199 тоотод оршин суух Ж.А-ын орон байранд нэвтрэн орж Ленево брендийн ЛСД зурагтыг хулгайлж 360.000 төгрөгний хохирол учруулсан

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын А-1-18 тоот Ж.Наранбатын орон байранд нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж 180.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Ц.А бусадтай бүлэглэн:

2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 21-328 тоотод оршин суух Б.П-ийн орон байранд Ц.О, Ц.Б нартай бүлэглэн, нэвтрэн орж Ленево брендийн зөөврийн компьютерийг хулгайлж 390.000 төгрөгний хохирол учруулсан

2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 10-162 тоотод оршин суух М.Саруултуяагийн орон байранд Ц.О-тай бүлэглэн, нэвтрэн орж 2 ширхэг монетон бөгж, бугуйн цаг хулгайлж 583.200 төгрөгний хохирол учруулсан

2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 5-56 тоотод оршин суух У.Гарьдын орон байранд Ц.Б-той бүлэглэн нэвтрэн орж Делл брендийн зөөврийн компьютерийг хулгайлж 300.000 төгрөгний хохирол учруулсан

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайтын 13-190-г тоотод оршин суух Н.А-гийн орон байранд Ц.Б-той бүлэглэн, нэвтрэн орж Асер брендийн зөөврийн компьютерийг хулгайлж 195.000 төгрөгний хохирол учруулсан

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 4-39 тоотод оршин суух С.Үнэнзаяагийн орон байранд Ц.О, Ц.Б нартай бүлэглэн нэвтрэн орж Самсунг Ноте-3 3 ширхэг, Эс-5 2 ширхэг, Нөте-1, Эс-4, Эс-3 2 ширхэг, Эс-2 4 ширхэг, Эс-2 ЛТЕ, Эс-2 Эйчди, Самсунг Вин, Самсунг Хоппин, Самсунг мега 3 ширхэг, Самсунг вега 2 ширхэг, ЛЖ-Эф 200 3, ширхэг, ЛЖ-Эф 100, ЛЖ-Эф 180, Скай-ЛЖ 23 ширхэг, Айфоне-5 2 ширхэг, Айфоне-5 гар утасны дэлгэц 5 ширхэг, Айфоне-4 гар утасны дэлгэц 5 ширхэг, Нөте-2, мөнгөн ээмэг, бөгж, гинж, монетан бөгжийг хулгайлж нийт 3.634.900 төгрөгний хохирол учруулсан ,

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 2-22а тоот М.Г-ийн орон байранд Ц.О, Ц.Б нартай бүлэглэн, нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, гинж, кулон, мөнгөн ээмэг, гинж, кулон, бөгж нийт 320.000 төгрөгний хохирол учруулж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон.

 

Хоёр.Шүүгдэгч Ц.Б бусадтай бүлэглэн:

2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 21-328 тоотод оршин суух Б.П-ийн орон байранд Ц.О, Ц.А нартай бүлэглэн, нэвтрэн орж Ленево брендийн зөөврийн компьютерийг хулгайлж 390.000 төгрөгний хохирол учруулсан

2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 5-56 тоотод оршин суух У.Гарьдын орон байранд Ц.А-той бүлэглэн, нэвтрэн орж Делл брендийн зөөврийн компьютерийг хулгайлж 300.000 төгрөгний хохирол учруулсан

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайтын 13-190-г тоотод оршин суух Н.А-гийн орон байранд Ц.А-той бүлэглэн, нэвтрэн орж Асер брендийн зөөврийн компьютерийг хулгайлж 195.000 төгрөгний хохирол учруулсан

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 4-39 тоотод оршин суух С.Үнэнзаяагийн орон байранд Ц.О, Ц.А нартай бүлэглэн, нэвтрэн орж Самсунг Ноте-3 3 ширхэг, Эс-5 2 ширхэг, Нөте-1, Эс-4, Эс-3 2 ширхэг, Эс-2 4 ширхэг, Эс-2 ЛТЕ, Эс-2 Эйчди, Самсунг Вин, Самсунг Хоппин, Самсунг мега 3 ширхэг, Самсунг вега 2 ширхэг, ЛЖ-Эф 200 3 ширхэг, ЛЖ-Эф 100, ЛЖ-Эф 180, Скай-ЛЖ 23 ширхэг, Айфоне-5 2 ширхэг, Айфоне-5 гар утасны дэлгэц 5 ширхэг, Айфоне-4 гар утасны дэлгэц 5 ширхэг, Нөте-2, мөнгөн ээмэг, бөгж, гинж, монетан бөгжийг хулгайлж нийт 3.634.900 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 25-392 тоотод оршин суух Б.С-ын орон байранд Ц.О-тай бүлэглэн, нэвтрэн орж дунд гарын мөнгөн аягыг хулгайлж 120.000 төгрөгний хохирол учруулж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг,

 

Гурав.Шүүгдэгч Ц.О :

2017 оны 05 дугаар сарын 12-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Night17"  баарны гадна О.Д-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан

Мөн шүүгдэгч Ц.О бусадтай бүлэглэн:

2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 21-328 тоотод оршин суух Б.П-ийн орон байранд Ц.Б, Ц.А нартай нь бүлэглэн, нэвтрэн орж Ленево брендийн зөөврийн компьютерийг хулгайлж 390.000 төгрөгний хохирол учруулсан

2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 10-162 тоотод оршин суух М.Саруултуяагийн орон байранд Ц.А-той бүлэглэн, нэвтрэн орж 2 ширхэг монетон бөгж, бугуйн цаг хулгайлж 583.200 төгрөгний хохирол учруулсан

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 4-39 тоотод оршин суух С.Үнэнзаяагийн орон байранд Ц.Б, Ц.А нартай бүлэглэн, нэвтрэн орж Самсунг Ноте-3 3 ширхэг, Эс-5 2 ширхэг, Нөте-1, Эс-4, Эс-3 2 ширхэг, Эс-2 4 ширхэг, Эс-2 ЛТЕ, Эс-2 Эйчди, Самсунг Вин, Самсунг Хоппин, Самсунг мега 3 ширхэг, Самсунг вега 2 ширхэг, ЛЖ-Эф 200 3 ширхэг, ЛЖ-Эф 100, ЛЖ-Эф 180, Скай-ЛЖ 23 ширхэг, Айфоне-5 2 ширхэг, Айфоне-5 гар утасны дэлгэц 5 ширхэг, Айфоне-4 гар утасны дэлгэц 5 ширхэг, Нөте-2, мөнгөн ээмэг, бөгж, гинж, монетан бөгжийг хулгайлж нийт 3.634.900 төгрөгний хохирол учруулсан

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 2-22а тоот М.Г-ийн орон байранд Ц.Б, Ц.А нартай бүлэглэн, нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, гинж, кулон, мөнгөн ээмэг, гинж, кулон, бөгж нийт 320.000 төгрөгний хохирол учруулсан

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 25-392 тоотод оршин суух Б.С-ын орон байранд Ц.Б-той бүлэглэн, нэвтрэн орж дунд гарын мөнгөн аягыг хулгайлж 120.000 төгрөгний хохирол учруулж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед ÿëëàõ, öàãààòãàõ áîëîí бичгèéн бусад нотлох баримтыг шинжлэн судаëæ ТОДОРХОЙЛБОЛ:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.А-оос мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 14-ны өдөр хохирогч Аюушжавын гэрт орж зурагтыг нь ганцаараа хулгайлсан. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Наранбатын гэрээс 2 мөнгөн аяга ганцаараа орж авсан. 2017 оны 8 дугаар сарын 9-ны Пүрэвдоржийн гэрт ганцаараа орж зөөврийн компьютерийг хулгайлан гарсан. Тухайн үед Ц.О Ц.Б нар хамт байгаагүй. 2017 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Саруултуяагийн гэрт Отгонбаяртай хамт ороогүй, ганцаараа байсан. Отгонбаярыг мөрдөн байцаагч зодож хүчээр хамт байсан тухай хэлүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Гарьдийн гэрт ганцаараа орж зөөврийн компьютерийг хулгайлсан. 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Адъяасүрэнгийн зөөврийн компьютерийг ганцаараа авсан. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үнэнзаяагийн гэрт Ц.О Ц.Б нартай орж гар утас, дэлгэц, ээмэг, бөгжийг нь авсан. 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Гангэрэлийн мөнгөн аяга, ээмэг бөгжийг ганцаараа орж авсан. Би нийт 8 удаа үйлдсэн хэрэгтэй, 7 хэргийг нь ганцаараа үйлдэж, 1 хэргийг нь Ц.О Ц.Б нарын хамт үйлдсэн. Хохирогч Үнэнзаяагийн гэрээс 32 ширхэг утас авсан бөгөөд бөгж гинжийг нь аваагүй” гэв.

Ц.А-оос мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 22:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байх айлын байшингийн цонхоор нь орсон. Тэгээд том өрөөнд нь байсан 32 инчийн зурагтыг аваад цонхоор нь гарч байгаад вакум цонхны буланд нь дэлгэцийг нь цохиод хагалчихсан. Тэгээд тэр зурагтаа байшингийн ард нь тавьчихаад хашаанаас нь гарах гээд явж байгаад гэрийн эзэнтэй таарсан. Тэгээд намайг юу хийж байгаа юм гэхээр нь танай хашаагаар даваад гэр рүүгээ орж байна гээд явах гэтэл ахыгаа дуудсан байсан. Тэгээд би хэд хоногоос зурагт аваад өгье гэж хэлээд явсан. ...Би 2017 оны 08 дугаар сарын дунд үед байх би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхэдтэй уулзчихаад буцаж явах замдаа нэг айлын хашаанд орсон чинь уг айл хүнгүй байсан тэгээд тэр айлын цонхыг түлхэн том өрөөний зурагтын тавиур дээр байсан нөүтбүүкийг хулгайлан авч хүнсний 4-т байдаг ломбард орж ломбардны худалдагч залууд 370.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд зах орж өөртөө хувцас авч өмссөн орой нь 19 цагийн үед ПС тоглосон юм. ...Би 2017 оны 08 дугаар сарын дунд үед байх бороотой өдөр модон хашаатай 1 давхар цагаан байшин руу дүү Отгонбаярын хамт бид 2 цонхоор нь ороод 2 ширхэг бугуйн цаг, 2 ширхэг монетон бөгж зэргийг хулгайлан гэрээс гарч гэртээ харьсан юм. Маргааш нь Отгонбаяр 2 ширхэг бөгжөө 1-ийг нь 56.000 төгрөгөөр нөгөөг нь зараагүй ирсэн юм. Тэр өдрийн маргааш нь нөгөө үлдсэн бөгжийг бид хоёр урт цагаан дээр аваачиж алт мөнгөний дарханд зарсан юм. Цагийг нь хаясан. ...Би 2017 оны 06 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Би нэг өдөр найз Тулгаагийн машины цонхыг хагалсан байсан тэгээд тэр цонхыг шиллэж өгөх гэж мөнгө хайж яваад 2017 оны 06 дугаар сарын 21-ний үед байх Чингэлтэй дүүргийн 6 буудлын далангийн ойролцоо 10 цагийн үед явж байгаад эзэнгүй айл байхыг олж хараад гэрт нь орж хулгай хийх санаа төрсөн юм. Тэгээд тэр айлын хашааны хаалгыг нээж байшингийн вакум цонхыг мөрлөн орж унтлагын өрөөний шүүгээнээс хар өнгийн нөүтбүүк хулгай хийж авсан юм. Тэгээд тэндээс гарч компьютер ланд орж засварчин ахад 200.000 төгрөгөөр зарсан юм. Тухайн үед бол би ганцаараа энэ хэргийг үйлдсэн юм. ...Би 2017 оны 07 дугаар сарын дунд үед орой 19 цагийн үед гэрээс гарч дэлгүүр ороод Батдорж гэх найзын гэрт очсон чинь Батдорж гэртээ байхгүй байсан юм. Тэгээд би тэндээс буцаж яваад Хандгайтын хаягыг нь сайн санахгүй байна. Цэнхэр өнгийн хаалгатай хүрэн өнгийн хашаатай, улаан өнгийн тоосгон байшин байхаар нь уг айлын хашааг давж ороод байшингийн цонхыг өшиглөж онгойлгоод том өрөөний шүүгээн дээр байсан хар цүнхтэй зөөврийн компьтерийг авч цонхоор буцаж гарсан юм. Тэгээд тэндээс найз Батдоржийн гэрт очиж Батдоржид үзүүлж зараад өг гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь зарах болоод тэр өдрөө унтаж амраад маргааш өглөө нь Батдорж бид хоёр Монтел дээр аваачиж 20.000 төгрөгөөр зарсан юм. ...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20:00 цагийн үед Ц.Б, Ц.О бид гурав Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байх айлын байшинд орсон. Би эхлээд хашаанд нь ороод хүн байгаа үгүйг нь шалгасан. Гэтэл уг байшинд хүн байхгүй байсан тэгээд Ц.Б, Ц.О урд талын вакум цонхны салхивчийг дотогш түлхэж орсон. Тэгээд Батдорж, Отгонбаяр уутанд хийсэн гар утаснууд бариад гарч ирсэн. Тэгээд бид гурав зургаан буудал дээр очсон юм. Тэгээд Одбаяр гээд Батдоржийн найзтай уулзсан. Тэгээд Батдорж, Отгонбаяр хоёр хулгайлсан гар утаснуудаа зарна гээд явсан. Тухайн үед надад хаашаа явна гэдгээ хэлээгүй. Тэгээд би Батдорж, Отгонбаяр хоёрыг хүлээгээд ирэхгүй болохоор нь гэртээ ирсэн. ...Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12-13 цагийн орчимд дүү Отгонбаяр, найз Батдорж нарын хамт Оргил худалдааны төвийн харалдаа замын эсрэг талд явж байгаад тоосгон улаан байшинтай, ногоон хаалгатай айлын хашааг давж ороод байшингийн цонхыг өшиглөж онгойлгоод Отгонбаярын хамт дотогшоо орж шилэн шүүгээнээс 2 ширхэг мөнгөн аяга аваад Отгонбаярын хамт буцаад гарсан. Байшингаас гараад дээгүүр нарийн гудамжаар орж урд талын гудамжаар уруудаад зам дээрээс такси авч шууд урт цагаан орж эд зүйлээ алт мөнгөний дарханд Отгонбаяр зараад гарч ирсэн. ...2017 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 16 цагийн найзтайгаа уулзах гэж гэрээс гараад явсан. Найзтайгаа уулзчихаад буцаад гэр рүүгээ явж байх замдаа Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах бараан өнгийн хаалгатай хашааг давж ороод вакум цонхыг нь мөрлөж ороод өрөөнд нь нэг бор өнгийн шүүгээнээс нэг ширхэг мөнгөн аяга аваад тэгээд яараад шууд гараад явсан.” гэжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б-оос мэдүүлэхдээ: “... 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн үйлдэл, 6 дугаар сарын 21-ний өдрийн Гарьдын зөөврийн компьютер авах үйлдэл, 7 дугаар сарын 30-ны өдрийн Адъяасүрэнгийн зөөврийн компьютерийг авах үйлдэл зэрэгт оролцоогүй харин зарж борлуулж өгсөн. 10 дугаар сарын 6-ны өдрийн Гангэрэлийн мөнгөн аяга, 10 дугаар сарын 02-ны өдрийн Саруулын мөнгөн аяга зэргийг авахад оролцоогүй. Харин 10 дугаар сарын 13-ны өдөр Үнэнзаяагийн гэрт хамт орж утсыг нь авсан. Иймд хохирогч Үнэнзаяагийн бодит хохирлыг тогтоож өгнө үү” гэв.

Ц.Б-оос мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 16:00 цагийн орчим Отгонбаяр, Ц.А- нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 21-328 тоот хашааны хажуугаар явж байгаад тэр айл эзэнгүй байхаар нь Ц.А, Отгонбаяр хоёр хашаа руу орж би хашааны гадна үлдсэн. Тэгээд Ц.А, Отгонбаяр хар цүнхтэй зөөврийн компьютер аваад гарч ирсэн. Тэгээд бид гурав такси бариад хүнсний 4 дүгээр дэлгүүр явсан. Тэгээд тэнд байдаг ломбарданд хулгайлсан зөөврийн компьютерээ 300.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд уг мөнгөөр бид гурав Нарантуул захаас цамц, гутал, өмд зэрэг хувцас авсан. Үлдсэн мөнгөөр интернэт тоглоомын газар тоглосон. ...Манай дээд талын гаднаа нэг эвдэрхий машинтай айл байсан. Тэр айл руу Ц.А- ороод би гадаа нь хүн хараад зогсож байсан. Тэгээд удалгүй Ц.А- эвдэрхий скайя гэсэн нэртэй цагаан өнгийн дэлгэдэггүй утас, хар цүнхтэй хар өнгийн нөүтбүүк 1 кг гаран махтай хамт гарч ирээд манайх руу орсон, тэгээд нөүтбүүкийг нь асааж үзтэл асахгүй байхаар нь маргааш өглөө нь Отгонбаяртай таараад компьютер ланд орж компьютер засдаг ахад 80.000 төгрөгөөр зарсан. Тэр ах хэлэхдээ 80.000 төгрөгөөр засна гэхээр нь засуулах мөнгө байхгүй та худалдаж авах уу гэж асуутал 80.000 төгрөгөнд авбал авья гэж хэлээд худалдаж авсан. 80.000 төгрөгөөрөө ПС тоглож дуусгасан. ... 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20:00 цагийн үед Ц.О, Ц.А бид гурав Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байх айлын хашаанд орсон. Тэгээд хүн байхгүй болохоор нь Отгонбаяр бид хоёр урд талын вакум цонхны салхивчийг дотогш түлхэж орсон. Тэгээд Отгонбаяр бид хоёр 2 дугаар давхарт шалан дээр байсан утаснуудыг болон гар утасны сэлбэгүүд байсныг уутанд хийгээд буцаад цонхоор гарсан. Тэгээд Отгонбаяр, Ц.А- бид гурав 6-н буудалд очсон. Тэгээд утаснуудаа шалгаад үзээд ажиллаж байсан утаснуудыг аваад Отгонбаяр бид хоёр Сансар руу явсан. Тэнд очоод өөрийн танил Саруултай уулзаад Самсунг эс-5-г 70.000 төгрөг, Айфон 5-ийн 2 ширхэг дэлгэцийг 30.000 төгрөг, Айфон-4-ийн 3 ширхэг дэлгэцийг 45.000 төгрөгөөр зарсан. ...Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр найз Отгонбаяр, Ц.А- нарын хамт өдөр 12 цагийн орчимд Хөрвөөлгийн гол хүнсний дэлгүүрийг хажуу талын гудамжаар өгсөж яваад модон хашаатай, ногоон өнгийн хаалгатай айлын хашааг давж ороод бор өнгийн тоосгон юм шиг бүргэд хаалгатай байшингийн цонхоор Отгонбаяр, Ц.А- нар орж би хүн харж зогссон. Тэгээд удалгүй тэр хоёр ширхэг мөнгөн аяга, мөнгөн ээмэг, тасархай гинж зэргийг аваад гарч ирсэн. Улмаар уг айлаас гараад дээшээ нарийн гудамжаар алхаад хажуу талын гудамжаар уруудаж Отгон дэлгүүрийн хажуугаар гарч урдаас нь такси барьж шууд урт цагаан орж алт мөнгөний дарханд авсан эд зүйлээ 60.000 төгрөгөөр зарж Баянбүрдэд цахим тоглоом тоглосон. ...2017 оны 10 дугаар сарын 02-нд гэртээ байж байгаад Отгонбаярынд очсон. Тэгээд хамт гэрээс нь 11 цагаас 12 цагийн хооронд гарсан. Гараад 37-р сургууль ороод хойд талд эзэнгүй айл байхаар нь би гадаа нь үлдээд Отгонбаяр орсон. Тэгээд Отгонбаяр нэг бичигтэй мөнгөн аяга авч гарч ирсэн. Тэгээд бид 2 урт цагаан дотор очиж алт мөнгөний дарханд мөнгөн аяганы дээд талын мөнгийг нь хуулж аваад 50.000 төгрөгөөр зарсан. Тэгээд ПС тоглож байгаад орой гэртээ харьсан. гэжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.О-аас мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Пүрэвдоржийн зөөврийн компьютер, 8 сарын 19-ний өдөр Саруултуяагийн бугуйн цаг, монетон бөгж, 10 дугаар сарын 06-ны өдрийн Гангэрэлийн мөнгөн аяга, ээмэг бөгж авсан үйлдэл мөн 10 дугаар сарын 02-ны өдрийн Саруулын мөнгөн аяга авах зэрэгт хамт байгаагүй. Харин Үнэнзаяагийн гар утас, дэлгэц хулгайлахад хамт байсан. Ганц Үнэнзаяагийн хулгайн үйлдэлд оролцсон. Бусад үйлдэлд оролцоогүй. 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Дөлгөөнийг зодсон гэм буруугийн үйлдэлдээ маргах зүйлгүй. Эмчилгээний төлбөрт нь 150.000 төгрөгийг төлсөн.” гэв

 

Ц.О-аас мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 16:00 цагийн орчим Батдорж, Ц.А- Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 21-328 тоот хашааны хажуугаар явж байгаад тэр айл эзэнгүй байхаар нь Ц.А- бид хоёр хашаа руу орж Батдорж хашааны гадна үлдсэн. Тэгээд Ц.А- вакум цонхыг түлхэж ороод хар цүнхтэй зөөврийн компьютер аваад гарч ирсэн. Тэгээд бид гурав такси бариад хүнсний 4 дүгээр дэлгүүр явсан. Тэгээд тэнд байдаг ломбарданд хулгайлсан зөөврийн компьютерээ 300.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд уг мөнгөөр бид гурав Нарантуул захаас цамц, гутал, өмд зэрэг хувцас авсан. Үлдсэн мөнгөөр интернэт тоглоомын газар тоглосон. ...Би 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 14:00 цагийн орчим Ц.А-ын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 10-162 тоот хашааны гадаа явж байгаад тэр айлын хөшиг хаалттай хаалга нь түгжээтэй байхыг харсан. Тэгээд Ц.А- бид хоёр хашааны араас давж орсон. Тэгээд бид хоёр цонхыг түлхэж ороод зурагтын хажууд байсан хайрцагнаас 2 ширхэг монетан бөгж, 3 ширхэг бугуйн цаг зэрэг эд зүйлийг аваад цонхоор гарсан. Тэгээд бид хоёр шууд гэр рүүгээ харьсан. Маргааш нь бид хоёр урт цагаан орж хулгайлсан 2 ширхэг монетон бөгжөө хувь хүнд 230.000 төгрөгөөр зарсан. Харин хулгайлсан 3 ширхэг бугуйн цагны нэг манай найз Даваасамбууд байгаа, нэгнийх нь оосор нь тасарчихсан эвдэрхий болохоор нь хаясан, харин нэг нь манай гэрт байгаа. ...2017 оны 10 дугаар сарын 13-ны 20:00 цагийн үед Батдорж, Ц.А- бид гурав Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байх айлын байшинд орсон. Тэгээд Батдорж бид хоёр урд талын вакум цонхны салхивчийг дотогш түлхэж орсон. Тэгээд Батдорж бид хоёр, хоёр давхарт шалан дээр байсан утаснуудыг болон гар утасны сэлбэгүүд байсныг уутанд хийгээд буцаад цонхоор гарсан. Тэгээд Ц.А, Батдорж бид гурав 6-н буудалд очсон. Тэгээд утаснуудаа шалгаж үзээд ажиллаж байсан утаснуудыг аваад Батдорж бид хоёр сансар руу явсан. Тэнд очоод өөрийн танил Саруултай уулзаад Самсунг эс-5 70.000 төгрөг, Айфон-5 2 ширхэг дэлгэцийг 30.000 төгрөг, Айфон-4-ийн 3 ширхэг дэлгэц 45.000 төгрөгөөр зарсан. ... Би ах Ц.А, найз Батдорж нарын хамт баасан гаригт Хөрвөөлгийн гол дэлгүүрийн тэнд явж байхад эзэнгүй байшин харагдахаар нь явья очиж үзье гээд ногоон хаалгатай нэг давхар бор тоосгон байшинг ажиглахад хүн байхгүй байхаар нь хашааг нь давж ороод амбаар дээр гишгэж байгаад Ц.А- цонхыг өшиглөж онгойлгоод Батдоржийг гадаа хүн харуулаад би Ц.А-ын хамт орсон. Тэгээд Ц.А- шилэн шүүгээнээс 2 ширхэг мөнгөн аяга аваад, би цаашаа өөр нэг өрөөнөөс хайрцаг дотроос тасархай мөнгөн гинж, ээмэг байхаар нь аваад гарсан. ...2017 оны 10 дугаар сарын 02 юм уу 03-нд Батдорж бид 2 Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 14-200 тоотоос гарч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 37 дугаар сургууль руу явж байгаад 2 давхар байшин байсан. Тэгээд харсан чинь гэрээс нь хүн гарч явахаар нь би нэг давхарын цонх нь онгорхой байхаар нь ороод цагаан өнгийн шүүгээн дотроос дунд гарын мөнгөн аяга аваад гараад Батдорж бид 2 автобусанд суугаад урт цагаан орж мөнгөн аяганы доод талыг нь урт цагааны алт мөнгөний дарханд би 20.000 төгрөгөөр өгөөд Баянбүрдийн ПС тоглоомын газарт очиж 2 цаг тоглоод гэртээ очиж унтсан.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд хохирогч Б.С-аас мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай цонхыг хагалж орсон байсан. Тухайн үед харахад мөнгөн аяга алга болсон байсан. Сүүлд 20 хоногийн дараа гарны гинж алга болсон байсныг мэдсэн. Нийт 570.000 төгрөгний хохирол учирсан.” гэв.

Хохирогч Б.С-аас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:. Би 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн орчимд гэрээсээ ажил руу очсон юм. Ажил дээрээ байж байгаад 16 цаг 40 минутын орчимд хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ ирэхэд манай гэрийн зүүн урд талын вакум цонх нь онгорхой зочны өрөөний шилэн тавиур дотор байсан мөнгөн аяга алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Ìàíàé áàéøèíãааñ øèíý öàãèéí 1 øèðõýã äóíä ãàðûí ìºíãºí àÿãà àëäàãäñàí áàéñàí. Óã àÿãà íü äýýðýý “Хайрт хүүдээ, дүүдээ эмээ, ах нараас нь дурсгав” гэсэн дурсгалын бичигтэй байсан ... гэжээ.

 

Шүүх хуралдаанд хохирогч О.Д-өөс мэдүүлэхдээ: “... 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 17 буудал дээр хүнтэй юм яриад зогсож байтал хажуунаас ямар ч шалтгаангүй цохьчихоод зугтаасан. Маргааш нь Ц.Б-ийг олж авсан.” гэв.

 

Хохирогч О.Д-өөс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шөнө 01 цагийн үед 6 буудалд найз Дөлгөөнтэй уулзаад Чингэлтэй дүүргийн 13-р хороо 17-р сургуулийн автобусны буудалд байрлах 17 нэртэй бааранд юм ярьж суух зорилгоор ороод 0,5 л боргио пиво аваад суусан. Тэгээд баарнаас гараад тамхи татаад зогсож байхад миний үеийн 2-3 залуу над руу хүрч ирээд хүзүүнд байсан гинж алга болчихлоо хараагүй биз гэж асуухаар нь би хүний хүзүүнд байсан юм юу гэж авах вэ гэж хэлэхэд хажуу талаас бээлий өмссөн 18 орчим насны, 165 см орчим өндөр нуруутай залуу миний ам руу 2 удаа цохиход дээд үүдэн 1 шүд унаад, 1 шүд хөдөлсөн. Тэгээд тэр залуу цаашаа яваад өгсөн.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд хохирогч Ж.А-аас мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр манай гэрийн цонхыг хагалаад орсон байсан. Хагалаад орж байх явцад нь тааралдсан. Чи яаж орж ирсэн бэ гэхэд арын хаалгаар орж ирсэн гэж хэлсэн. Би айж гайхаад цагдаа дуудна гэтэл маргааш шиллээд өгье гэж хэлээд явсан. Шөнийн 12 цаг болж байсан учраас айсандаа буцаад гарсан. Эргээд иртэл зурагт аваад явсан байсан. Маргааш өглөө нь гэр рүү нь ороод зурагтаа авъя гэхэд гаргаж ирээд хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Манай зурагт хагарсан байсан учраас өөр зурагт олж өгье гэсэн. Үүний дараагаар вакум цонх шиллэж өгсөн. Одоо хүртэл хохирол төлбөрийг төлөөгүй. Тухайн үед зурагтнаас өөр нөүтбүүк, ойр зуурын зүйлүүд алга болсон. Нөүтбүүк 910.000 төгрөгний үнэтэй. Одоо 360.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

Хохирогч Ж.А-аас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайтын 14-199 тоотод 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойш хүн байхгүй байсан. Учир нь манай гэрийнхэн хотын төвд байдаг гэрт байсан юм. Тэгээд би 2017 оны 8 дугаар сарын 14-ний 21:00 цагийн орчим очсон юм. Тэгээд Ц.А намайг хашааны хаалгаар ороход надтай зөрөөд гарсан юм. Гэтэл манай байшингийн вакум цонх хагарсан байсан. Тэгээд гэртээ ороод үзтэл зурагт алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд хохирогч С.Үнэнзаяагаас мэдүүлэхдээ: “...10 дугаар сарын 13-нд манай гэрийн ард талын цонхыг хагалж гэрт байсан утаснуудыг хулгайлсан. Хулгай орохын өмнөх орой нөхөр бид хоёр 52 ширхэг утас, дэлгэцүүдийг зарахад бэлэн болгоод бэлдсэн байсан. Тэгэхэд одоо энэ хүмүүс 30 гаруй утас байсан гэж хэлж байна. Зарим нэгэн утаснууд батерейгүй байсан болохоор ажилладаггүй гэж бодсон байх. Манайд оройн 21 цагийн үед хулгай орсон. 22 цагийн үед нэг залууг нь барьж авсан болохоор утаснууд олдох боломжтой байсан. Байцаагч надад ямар ч мөнгө өгөөгүй. Хохирлын мөнгийг одоо хүртэл төлөөгүй. Байцаагч 4-5 ширхэг биет байдлаар ашиглах боломжгүй утаснуудыг олдсон нь энэ гээд өгсөн. Хэрэг гарсан үед Ц.О, Ц.Б 2 олдохгүй байсан хэдий ч Ц.А олдсон учраас хохирлыг бүрэн барагдуулах боломжтой байсан.” гэв.

Хохирогч С.Ү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 4-39 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг 00 минутын үед гэрээс гарч орой 21 цагийн 00 минутын үед гэртээ ирсэн чинь манай хашааны жижиг хаалга нээлттэй байсан юм. Тэгээд яагаад хашааны хаалга нээлттэй байдаг билээ гэж бодоод орж ирсэн чинь манай байшингийн том өрөөний цонхыг өшиглөж хулгайч орсон бололтой байсан юм. Тэгээд хаалга нээж байшинд орсон чинь гэрт байсан хамаг эд зүйлс сандаачсан газарт байсан гар утас тараасан байдалтай байсан юм. Тэгээд гэрт байсан эд зүйлээ бүртгэж үзсэн чинь гар утаснаас 50 орчим ширхэг гар утас, эмэгтэй, эрэгтэй мөнгөн бөгж, гинж, монетан бөгж зэрэг эд зүйл алдагдсан байсан.” гэжээ.

 

Мөрдөн байцаалтад хохирогч нараас мэдүүлэхдээ:

 

1.М.Саруултуяагаас:- Бид нар өчигдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 18-ны 20 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад өнөөдөр 20 цаг 45 минутанд манай дүү гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, баруун талын цонхны доод салхивч онгорхой байсан, тэгээд 21 цагийн үед ирээд гэртээ ороход зурагтны тавиур дээр миний гоёл чимэглэл хийдэг, хайрцаг онгорхой, дотор талд нь байсан 2 ширхэг монетон бөгж, 2 ширхэг эрэгтэй хүний бугуйн цаг алга болсон байна гэжээ.

 

2.У.Гарьдаас:- Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 5-56 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 21-ны өглөө 07 цаг 20 минутын үед гэрээс гарч орой 20 цаг 30 минутын үед гэртээ ирсэн чинь манай байшингийн унтлагын өрөөний цонхыг хөшиж хулгайч орж жижиг өрөөний шүүгээн  дээр байсан делл маркийн зөөврийн компьютер хулгайд алдагдсан байсан юм гэжээ.

 

3.Н.Адъяасүрэнгээс:-Манай гэр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайтын 13-190 а тоотод байдаг бөгөөд би 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хөдөө явсан юм. Намайг хөдөө явсан хойгуур манай гэрт хулгай орсон байсан. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ээж манай гэрт ирсэн чинь гэрийн том өрөөний цонхыг хөшиж гэрт хулгай орж зөөврийн компьютер алдагдсан байсан гэсэн, тэгээд энэ талаар надтай утсаар ярьж хэлсэн юм. Тэгээд би 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэртээ ирж эд зүйлээ бүртгэсэн чинь миний саарал өнгийн зөөврийн компьютер, хөргөгчинд байсан 3-4 кг үхрийн мах алдагдсан өөр зүйл алдагдаагүй байсан юм. Би хулгайд алдсан зөөврийн компьютерээ яг тэр байгаагаар нь олж авах хүсэлтэй байна, тэр компьютер дээр миний бүх ажил байгаа юм. Өөр нэмж ярих зүйл байхгүй байна гэжээ.

 

4.М.Г-ээс:- Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 06 цаг 40 минутын орчимд хүүхдийн хамт гэрээсээ гараад ажил төрлөө хийж байгаад орой 18 цаг 30 минутын үед гэртээ ирээд том өрөөнд ортол цонх онгойсон, хөшгийг хажуу тийш болгосон байсан. Тэгээд жижиг өрөөнд ортол бичиг баримт хийдэг улаан өнгийн цүнх байрнаасаа хөдөлсөн, орны хөлд байсан хүүхдийн хичээлийн хэрэгслийг сандайчсан байхаар нь гайхаад жижиг өрөөнд байх шүүгээг үзэхэд бас онгичсон байсан, улмаар гэр доторхоо сайтар нягталж үзэхэд шүүгээнээс мөнгөн 2 хос эдлэл, том өрөөнд шилэн хоргоноос 2 ширхэг мөнгөн аяга байхгүй болсон гэжээ.

 

5.Ж.Наранбатаас:-2017 оны 10 дугаар сарын 11-ний 17:45 минутанд гэрээ цоожлоод хүнд юм хүргэж өгөхөөр гарсан юм. Тухайн үед Лувсандандар ахын гэрт бас хүн байхгүй байсан, тэгээд 4 дүгээр цахилгаан станцын тэнд хүнд юм хүргэж өгчихөөд 19:10 минутанд гэртээ ирээд хүүхдээ эгчийн гэрээс авах гээд явах гэж байхад Лувсандандар ах утсаар яриад танай байшингийн цонх онгорхой байна хурдан хүрээд ир гэж хэлсэн. Би удалгүй гэртээ яваад очиход байшингийн баруун талын цонх онгойчихсон, гэртээ орж үзэхэд баруун хойд талын жижиг өрөөнд байрлах бор өнгийн шүүгээний хаалга нээлттэй, дотор нь байсан 5-ын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг архины мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлс байхгүй байсан, ер нь хулгайч нэвтэрсэн шинжтэй харагдаж байсан гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл:

 

Нэг: Прокуророос шүүгдэгч Ц.Б-ийг шүүгдэгч Ц.О, Ц.А нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 21-328 тоотод оршин суух Б.П-ийн орон байранд нэвтрэн орж Ленево брэндийн зөөврийн компьютерийг хулгайлж 390.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.А-той бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 5-56 тоотод оршин суух У.Гарьдын орон байранд нэвтрэн орж Делл брэндийн зөөврийн компьютер хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайтын 13-190-г тоотод оршин суух Н.А-гийн орон байранд нэвтрэн орж Асер брэндийн зөөврийн компьютер хулгайлж 195.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 21-328 тоотод, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 5-56 тоотод, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайтын 13-190-г тоотод тус тус нэвтрэн орсныг нотолсон ул мөр байхгүй, гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь бусад баримтаар нотлогдохгүй байна. Ц.Б-ийн  яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй тул шүүгдэгч Ц.Б-ийг бусадтай бүлэглэн хүн байнга амьдарах орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлснаас Б.П-ид 390.000 төгрөгийн, У.Гарьдад 300.000 төгрөгийн, Н.А-д 195.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу 3 удаагийн үйлдлээр 885.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин шүүгдэгч Ц.Б нь шүүгдэгч Ц.О-тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 25-392 тоотод оршин суух Б.С-ын байшингийн цонхоор нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга хулгайлж 120.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.О, Ц.А нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 4-39 тоотод оршин суух С.Үнэнзаяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж, Самсунг, ЛЖ, Скай, Айфоне маркийн 63 ширхэг гар утас, дэлгэц, мөн ээмэг, бөгж хулгайлснаас 3.634.900 төгрөгийн хохирол тус тус учруулж, 2 удаагийн хулгайлах үйлдлээр бусдад нийт 3.754.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд прокуророос шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинжгүй тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Прокуророос шүүгдэгч Ц.О-ыг шүүгдэгч Ц.А, Ц.Б нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 21-328 тоотод оршин суух Б.П-ийн орон байранд нэвтрэн орж Ленево брэндийн зөөврийн компьютер хулгайлж 390.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 2-22а тоот М.Г-ийн орон байранд нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, гинж, кулон, бөгж хулгайлан авч нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Ц.А-той бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 10-162 тоотод оршин суух М.Саруултуяагийн орон байранд нэвтрэн орж 2 ширхэг монетон бөгж, бугуйн цаг хулгайлж 583.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Ц.О 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 21-328 тоотод, мөн сарын 19-ний өдөр Яргайтын 10-162 тоотод, мөн оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 2-22а тоотод тус тус хууль бусаар нэвтрэн орсныг нотолсон ул мөр байхгүй, гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь бусад баримтаар нотлогдохгүй байна. Ц.О-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй тул шүүгдэгч Ц.О-ын бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлснаас Б.П-ид 390.000 төгрөгийн, М.Г-д 320.000 төгрөгийн, М.Саруултуяад 583.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу 3 удаагийн үйлдлээр 1.293.200 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Харин шүүгдэгч Ц.О нь шүүгдэгч Ц.Б-той бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 25-392 тоотод оршин суух Б.С-ын байшингийн цонхоор нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга хулгайлж 120.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Б, Ц.А нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 4-39 тоотод оршин суух С.Үнэнзаяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж, Самсунг, ЛЖ, Скай, Айфоне маркийн 63 ширхэг гар утас, дэлгэц, мөн ээмэг, бөгж хулгайлснаас 3.634.900 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу 2 удаа 3.754.900 төгрөгийн эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд прокуророос шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинжгүй тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Ц.О нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Night17" баарны гадна О.Д-ийг зодсоноос хохирогчийн биед дээд зүүн 1-р шүдний булгарал, баруун 1-р шүдний сулрал, доод уруулын шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь  хохирогч О.Д-ий “баарнаас гараад тамхи татаад зогсож байхад миний үеийн 2-3 залуу над руу хүрч ирээд хүзүүнд байсан гинж алга болчихлоо хараагүй биз гэж асуухаар нь би хүний хүзүүнд байсан юм юу гэж авах вэ гэж хэлэхэд хажуу талаас бээлий өмссөн 18 орчим насны, 165 см орчим өндөр нуруутай залуу миний ам руу 2 удаа цохиход дээд үүдэн 1 шүд унаад, 1 шүд хөдөлсөн.” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017-05-17-ны №6366 тоот шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ц.О-ын хүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг 2017 оны 5 дугаар сарын 12-нд буюу 2002 оны хуучин Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн тул прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж шийдвэрлэв. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа ба мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж байна.   

 

Шүүгдэгч Ц.О нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан ба тэрээр уг хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.О-т энэ тогтоолоор оногдуулсан ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тогтоосон болно.

 

Гурав: Шүүгдэгч Ц.А нь шүүгдэгч Ц.Б, Ц.О нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 4-39 тоотод оршин суух С.Үнэнзаяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж, Самсунг, ЛЖ, Скай, Айфоне маркийн 63 ширхэг гар утас, дэлгэц, мөн ээмэг, бөгж хулгайлснаас 3.634.900 төгрөгийн хохирол учруулсан,

ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайтын 14-199 тоотод оршин суух Ж.А-ын гэрээс 360.000 төгрөгийн, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын А-1-18 тоот Ж.Наранбатын гэрээс 180.000 төгрөгийн, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 21-328 тоотод оршин суух Б.П-ийн гэрээс 390.000 төгрөгийн,  2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 10-162 тоотод оршин суух М.Саруултуяагийн гэрээс 583.200 төгрөгийн, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 5-56 тоотод оршин суух У.Гарьдын гэрээс 300.000 төгрөгийн, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайтын 13-190-г тоотод оршин суух Н.А-гийн гэрээс  195.000 төгрөгийн, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 2-22а тоот М.Г-ийн гэрээс 320.000 төгрөгийн, нийт 8 удаагийн үйлдлээр 5.963.100 төгрөгийн эд хөрөнгө хулгайлан авсан болох нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Ц-н А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.О, Ц.Б нараас хохирогч С.Үнэнзаяад учирсан 3.634.900 төгрөгийн хохирлоос 2.432.000 төгрөг, хохирогч Б.С-д учруулсан 120.000 төгрөгийн хохирлыг, шүүгдэгч Ц.О-аас хохирогч О.Д-д эмчилгээний зардалд 150.000 төгрөг тус тус төлж барагдуулсан тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүх шүүгдэгч Ц.А-оос 3.531.200 төгрөг гаргуулж, хохирогч Ж.А-т 360.000 төгрөг, Ж.Наранбатад 180.000 төгрөг, Б.П-ид 390.000 төгрөг, М.Саруултуяад 583.200 төгрөг, У.Гарьдад 300.000 төгрөг, Н.Адъяасүрэнд 195.000 төгрөг, С.Ү 1.203.000 төгрөг, М.Г-д 320.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэв.  

Шүүх шүүгдэгч Ц.О, Ц.Б нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Ц.О, Ц.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ. Шүүгдэгч Ц.А-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгч Ц.А-ын 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс цагдан хоригдсон 135 хоног, шүүгдэгч Ц.Б, Ц.О тус бүрийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс тус тус цагдан хоригдсон 132 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. 

                

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ц.Б-ийг шүүгдэгч Ц.О, Ц.А нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 21-328 тоотод оршин суух Б.П-ийн гэрээс 390.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан, шүүгдэгч Ц.А-той бүлэглэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 5-56 тоотод оршин суух У.Гарьдын гэрээс 300.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайтын 13-190-г тоотод оршин суух Н.А-гийн гэрээс 195.000 төгрөгийн эд хөрөнгө тус тус хулгайлсан гэх үйлдлийг,

Шүүгдэгч Ц.О-ыг шүүгдэгч Ц.А, Ц.Б нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 21-328 тоотод оршин суух Б.П-ийн гэрээс 390.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 2-22а тоот М.Г-ийн гэрээс 320.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан, мөн шүүгдэгч Ц.А-той бүлэглэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 10-162 тоотод оршин суух М.Саруултуяагийн гэрээс 583.200 төгрөгийн эд хөрөнгө тус тус хулгайлсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг баримтлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1711004100125 дугаартай эрүүгийн хэргийн шүүгдэгч Ц.О-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ял сонсгож ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөх,

Шүүгдэгч Ц.О, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан ял сонсгож ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон хөнгөрүүлэн тус тус өөрчилсүгэй.  

 

3.Шүүгдэгч Ц-н А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

Шүүгдэгч Ц-н О, Ц-н Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц-н О-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4.2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.О-ын үйлдсэн хүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч Ц.А-ыг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.О, Ц.Б тус бүрийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.  

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.О-т энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.    

 

7.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.А-од энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Ц.О-т оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Ц.Б-ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 

 

8.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.А-ын цагдан хоригдсон 135 хоног, шүүгдэгч Ц.О-ын цагдан хоригдсон 132 хоног, шүүгдэгч Ц.Б-ийн цагдан хоригдсон 132 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

9.Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Ц.А-ын хар өнгийн пүүзийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.

10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 794.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.А-оос 3.531.200 (гурван сая таван зуун гучин нэгэн мянга хоёр зуу) төгрөг гаргуулж, хохирогч Ж.А (РД:УХ97051408)-т 360.000 төгрөг, Ж.Н (РД:УМ89112235)-д 180.000 төгрөг, Б.П (РД:УХ90040599)-д 390.000 төгрөг, М.С (РД:ЗП89052008)-д 583.200 төгрөг, У.Г (РД:МЗ92100118)-д 300.000 төгрөг, Н.А (РД:УХ90040599)-д 195.000 төгрөг, С.Ү (РД:ОЮ90030543)-д 1.203.000 төгрөг, М.Г (РД:ХО70080261)-д 320.000 төгрөг тус тус олгосугай.

11.Шүүгдэгч Ц.О, Ц.Б нар бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

12.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А, Ц.О, Ц.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үðãýëæë¿¿ëсүгэй.

13.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ

 

                        ШҮҮГЧИД                                                           С.БАТГЭРЭЛ

 

                                                                                                  Ё.ЦОГТЗАНДАН