Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/308

 

2022        04          01                                       2022/ШЦТ/308

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке

иргэдийн төлөөлөгч Б.Очир-Эрдэнэ,

хохирогч Ч.О , Х.А , Б.С , Ж.С ,

шүүгдэгч С.Н , түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харнууд овгийн С.Н д холбогдох эрүүгийн 2111 00000 0766 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харнууд овгийн С.Н , 2000 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү, нөхөр 1 нас 10 сартай хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  9 дүгээр хороо, Шархад 49Б-748 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  регистрийн дугаар.   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Н  нь олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкт өөрийн “NominNomin”, “Hishigee hishigee”, “Лакки Хишигээнээ”, “Flower Flower”, “Munkhdelger Baasansuren”, “Ээгий Ээгий” гэсэн нэртэй цахим хаягуудаас “бараа зарна” гэсэн утга бүхий хуурамч зарыг байршуулж, “бараа захиалахад урьдчилгаа төлбөр төлөх хэрэгтэй, бараа ирэхээр эргээд холбогдоно, бараа ирчихлээ” гэж хуурч, уг зарын дагуу:

1.Цахим орчин болох фейсбүүкийн Flower Flower нэртэй пэйж хуудсанд “комод худалдаа” гэсэн худал зарыг байршуулан, уг зарын дагуу 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хандсан иргэн Л.Ж ыг “урьдчилгаа 100 хувь төлөх хэрэгтэй, хүргэлт хийнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Л.Ж ын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим банк ашиглан шилжүүлсэн 170.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

2. Цахим орчин болох фейсбүүкийн NominNomin нэртэй хаягаар “ариутгагч буу, түргэвчилсэн тест зарна” гэсэн худал зарыг байршуулан, уг зарын дагуу хандсан иргэн П.Э  ээс “урьдчилгаа төлөх хэрэгтэй, бараа ирэхээр мэдэгдэнэ” гэж хуурч, түүний Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим банк ашиглан  2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 67.500 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 52.200 төгрөгийг буюу нийт 119.700 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

3. Цахим орчинд “Nomin Nomin” гэх фейсбүүк хаягаас “Бөөний групп-д хүн оруулна” гэх зар байршуулан тус группэд орсон иргэн Д.А гаас “төрөл бүрийн бараа бөөний үнээр захиалгаар ирнэ” гэж хуурч, улмаар 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 4 удаагийн үйлдлээр нийт 424.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан,

4. Цахим орчин болох фейсбүүкийн Nomin Nomin нэртэй хаягаар “ариутгагч буу, түргэвчилсэн тест зарна” гэсэн худал зарыг байршуулан, уг зарын дагуу хандсан иргэн С.Ч аас “урьдчилгаа төлөх хэрэгтэй, бараа ирэхээр мэдэгдэнэ” гэж хуурч, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 118.000  төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

5. Цахим орчин болох фейсбүүкийн Nomin Nomin нэртэй хаягаар 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр  “Бөөний үнээр бараа зарна” гэсэн зар байршуулж иргэн Б.Д г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 77,000 төгрөгийг залилсан,

6. Цахим орчин болох фейсбүүкийн “Nomin Nomin” гэсэн хаягаас “Бөөний үнээр бараа зарна” гэсэн хуурамч зар оруулан хохирогч Д.Н ын 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул-2 худалдааны төвийн орчмоос шилжүүлсэн 52.500 төгрөгийг Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

7. Цахим орчин болох фейсбүүкийн “Flower Flower” гэсэн хаягаас “Хувцасны шүүгээ зарна” гэсэн хуурамч зар оруулан хохирогч А.П гийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зуслангаас шилжүүлсэн 305.000 төгрөгийг Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

8. Цахим орчин болох фейсбүүкийн “Nomin Nomin” гэсэн хаягаас “Биеийн тамирын хувцас, эрэгтэй, эмэгтэй хувцас зарна” гэсэн зарыг байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан иргэн С.Н гаас 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Хаан банкны 5301427220 дугаартай өөрийн данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 344.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүкт “Flowers Flowers” гэх хаягаас Бөөний бараа зөвхөн бөөндөж зарах групп”-д“Комод буюу хуванцар хувцасны шүүгээ зарна” гэсэн хуурамч зар байршуулж урьдчилгаа мөнгө шилжүүл гэж П.П г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5301427220дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр 280.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

10. 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүкт Nomin Nomin гэх хаягаас “Эмх цэгцтэй амьдрахуй” группэд “буйдан зарна” гэсэн хуурамч зар байршуулж бараа захиалгын төлбөрөө шилжүүл гэж Б.А г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үед нь Хаан банкны 5301427220 дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 809.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

11. Цахим орчин болох фейсбүүкийн Nomin Nomin нэртэй хаягаар “халуун хэмжигч зарна” гэсэн худал зарыг байршуулан, уг зарын дагуу 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хандсан иргэн Н.О аас “урьдчилгаа төлөх хэрэгтэй, 7-14 хоногийн дараа бараа ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Н.О ын Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо 1-14 тоот гэртээ байхдаа цахим банк ашиглан шилжүүлсэн 38.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

12. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүкт “Flowers Flowers” гэх хаягаас Бөөний бараа зөвхөн бөөндөж зарах группэд “Комод буюу хуванцар хувцасны шүүгээ зарна” гэсэн хуурамч зар байршуулж урьдчилгаа мөнгө шилжүүл гэж Б.Мыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5301427220дугаартай дансаар 130.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

13. Цахим орчин болох фейсбүүкийн “Бөөний бараа” группэд “Flower Flower”гэх хаягаас “комод худалдаа” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр холбогдсон иргэн Х.Мийг “урьдчилгаа 100 хувь төлөх хэрэгтэй, хүргэлт хийнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Х.Мийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байхдаа шилжүүлсэн 300.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

14. Цахим орчин болох фейсбүүкт “пүүз бөөндөж зарна” гэсэн хуурамч зар нийтэлсний дагуу холбогдсон А.Н “пүүз бөөндөж зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 149.500 төгрөгийг А.Н нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 22 дугаар гудамж 380 тоотод гэрээсээ 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр банкны дансаар шилжүүлснийг нь залилан авч 149.500 төгрөгийн хохирол учруулсан,

15. Цахим орчин болох фейсбүүкт Nomin Nomin нэртэй хаягаас “ариутгагч буу, ковид-19 түргэн оношлуур хямд үнээр Хятад улсаас үйлдвэрийн үнээр нь захиалга авч байна” гэх хуурамч зар байршуулан уг зарын дагуу холбогдсон иргэн Э.Гийн “урьдчилгаа 100 хувь төлөх хэрэгтэй, хүргэлт хийнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Э.Гийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25-468 тоотод байх үедээ шилжүүлсэн 118.200 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

16. Цахим орчин болох фейсбүүкт Nomin Nomin нэртэй хаягаас Trek эзэмшигчдийн групп дээр “trek захиалгаар хямд оруулж ирнэ” гэх хуурамч зар байршуулан уг зарын дагуу холбогдсон иргэн Б.Оийг “урьдчилгаа 100 хувь төлөх хэрэгтэй, хүргэлт хийнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б.Оийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-494 тоотод байх үедээ шилжүүлсэн 550.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

17. Цахим орчин болох фейсбүүкт Nomin Nomin нэртэй хаягаас хуурамч зар байршуулан уг зарын дагуу холбогдсон иргэн Ч.О ийг “урьдчилгаа 100 хувь төлөх хэрэгтэй, хүргэлт хийнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Ч.О ийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байхдаа шилжүүлсэн 298.300 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

18. Цахим орчин болох фейсбүүкт Nomin Nomin нэртэй хаягаас “Хөвсгөлийн нэгдсэн зар” нэртэй фейсбүүк группэд Flower Flower нэртэй хаягаас “комод буюу хуванцар шүүгээ зарна” гэх хуурамч зар байршуулан уг зарын дагуу холбогдсон иргэн Н.Хыг “урьдчилгаа 100 хувь төлөх хэрэгтэй, хүргэлт хийнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Н.Хаас шилжүүлсэн 55.200 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан гэмт хэргийг үйлдсэн,

19. Цахим орчин болох фейсбүүкт “Nomin Nomin” гэсэн хаягаас “Ковидын шинжилгээний шүлсний тест хямдхан зарна” гэсэн зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Б.Бээс 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хүчит шонхор” худалдааны төвд байхдаа шилжүүлсэн 55.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

20. Цахим орчин болох фейсбүүкт “Nomin nomin” гэсэн хаягаас “Ковидын түргэвчилсэн тест зарна” гэсэн зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Э.Сс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 15-427 тоотод байхдаа цахим банк ашиглан шилжүүлсэн 530.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

21. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүкт Nomin Nomin гэх хаягаас “ковидын түргэвчилсэн тест болон ариутгагч бууны захиалга авна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон бараа захиалгын төлбөр болон каргоны мөнгөө шилжүүл гэж М.Маас 332.500 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

22. Цахим орчин болох фейсбүүкийн “Nomin Nomin” нэртэй хаягаар Trek захиалгаар хямд оруулж ирнэ гэсэн худал зарыг байршуулан бусдыг хуурч, улмаар 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэн Ж.С захиалга өгч урьдчилгаа төлбөр 525,000  төгрөгийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлснийг залилж авсан,

23. Цахим орчин болох фейсбүүкийн “Nomin nomin” гэсэн хаягаас “Унадаг дугуйн захиалга авна” гэсэн зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Б.Баас 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Приус центрт байхдаа цахим банк ашиглан шилжүүлсэн 420.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

24. Цахим орчин болох фейсбүүкийн “Flower Flower” гэсэн хаягаас “Комод буюу хувцасны шүүгээ зарна” гэсэн худал зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч С.Эээс 2021 оны 08 дугаар сарын 01-ны өдөр шилжүүлсэн 175.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

25. 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүкт Nomin Nomin гэх хаягаас “бөөний бараа бөөндөж зарах” группэд “цамц бөөний үнээр зарна” гэсэн хуурамч зар байршуулж бараа захиалгын төлбөр болон каргоны мөнгөө шилжүүл гэж Э.Мг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны 5301427220 дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 33.500 төгрөг шилжүүлэн авч залилсан,

26. Цахим орчин болох фейсбүүкийн “Flower Flower”нэртэй хаягаар худал зарыг байршуулан2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Эд “хувцасны шүүгээ зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, дансаар 205,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

27. Цахим орчин болох фейсбүүкийн “Nomin Nomin” гэсэн хаягаас “Ковид-19 PCR шинжилгээ, эмчилгээ, зөвлөгөө, вакцинжуулалтын групп”-д “Ариутгагч, ионжуулагчтай буу зарна” гэсэн хуурамч зар оруулан хохирогч Ц.Дгийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны орчмоос шилжүүлсэн 88.500 төгрөгийг Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

28. Цахим орчинд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягаас “Covid-19 хэрэгцээт зүйлсийн захиалга” гэсэн зар байршуулж иргэн Т.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 61,500 төгрөгийг залилж авсан,

29. Цахим орчин болох фейсбүүкийн “Nomin Nomin” нэртэй хаягаар худал зарыг байршуулан 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэн Г.Тд “1 хайрцаг түргэвчилсэн тест захиалгаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, дансаар 52,200 төгрөгийг шилжүүлэн авсан,

30. Цахим орчин болох фейсбүүкийн “Flower Flower”нэртэй хаягаар худал зарыг байршуулан 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэн Х.Ад “хүүхдийн хувцасны комод захиалгаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, 285,500 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлснийг авсан,

31. Цахим орчин болох фейсбүүкт “Nomin Nomin” гэсэн хаягаас “Ариутгагч буу, ариутгагч шингэн зарна” гэсэн хуурамч зар оруулан хохирогч А.Оийн 2021 оны 7 дугаар сарын 6, 18-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул-2 худалдааны төвийн орчмоос шилжүүлсэн 42.500 төгрөгийг Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

32. Цахим орчин болох фейсбүүкийн “Flower Flower” нэртэй хаягаар худал зарыг байршуулан 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Эт “хайруулын таваг, шилэн ком аяга, комод буюу хувцасны хуванцар шүүгээ зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, дансаар 136,000 төгрөгийг шилжүүлэн авсан

33. Цахим орчин болох фейсбүүкийн “Nomin Nomin” нэртэй хаягаар “Бөөний үнээр хувцас зарна” гэсэн худал зарыг байршуулан бусдыг хуурч, улмаар иргэн Ө.Саас хувцас захиалж, 2021 оны 08 дугаар сарын 06-аас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрүүдэд нийт 205,100 төгрөгийг дансаар шилжүүлснийг залилж авсан,

34. Фейсбүүк цахим орчинд “Nomin Nomin” гэх фейсбүүк хаягаас “Covid-19 хэрэгцээт зүйлс” гэсэн нэртэй групп чаатанд “Covid-19” түргэн оношлуур илүү захиалгаар ирсэн, зарна гэх зар байршуулан хуурч, иргэн Ч.Саас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрийн 5301427220 дугаарын дансаар 53.200 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан,

35. Фейсбүүк цахим орчинд “Nomin Nomin” гэх фейсбүүк хаягаас “Covid-19хэрэгцээт зүйлс” гэсэн нэртэй групп чаатанд “Covid-19” түргэн оношлуур, ариутгагч буу зарна гэх зар байршуулан хуурч, иргэн Б.Дээс 2021 оны 07 дугаар сарын 05, 06, 19-ний өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр өөрийн 5301427220 дугаарын дансаар нийт 81.700 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан,

36. Фейсбүүк цахим орчинд “Nomin Nomin” гэх фейсбүүк хаягаас “Бөөний бараа” групп-д “төрөл бүрийн бараа бөөний үнээр захиалгаар ирнэ” гэх зар байршуулан хуурч, иргэн С.Ааас 2021 оны 08 дугаар сарын 03-аас 17-ны өдрийн хооронд 8 удаагийн гүйлгээгээр нийт 439.000 төгрөгийг нь  өөрийн 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

37. Цахим орчин болох фейсбүүкийн Nomin Nomin нэртэй хаягаар “ариутгагч буу, Covid 19 түргэн оношлуур хямд үнээр захиалга авч байна” гэсэн худал зарыг байршуулан, уг зарын дагуу хандсан иргэн Б.Таас “урьдчилгаа төлөх хэрэгтэй, бараа ирэхээр мэдэгдэнэ” гэж хуурч, түүний Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим банк ашиглан 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 96.200 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 6.500 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 53.200 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 66.500 төгрөг буюу 6 удаагийн гүйлгээгээр нийт 222.400 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

38. Цахим орчин болох фейсбүүкийн Nomin Nomin нэртэй хаягаар “ариутгагч буу зарна” гэсэн худал зарыг байршуулан, уг зарын дагуу хандсан иргэн Ж.Гээс “урьдчилгаа төлөх хэрэгтэй, бараа ирэхээр мэдэгдэнэ” гэж хуурч, түүний Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим банк ашиглан  2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн 29.500 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

39. Фейсбүүк цахим орчинд “Flower Flower” гэх фейсбүүк хаягаас “Бөөний бараа бөөндөж зарах” групп-д “Комод буюу хувцасны шүүгээ зарна” гэх зар байршуулан хуурч, иргэн Э.Эаас 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөгийг нь  өөрийн 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан

40. Фейсбүүк цахим орчинд “Nomin Nomin” гэх хаягаас “Covid-19хэрэгцээт зүйлс” гэсэн нэртэй групп чаатанд “Covid-19” түргэн оношлуур, ариутгагч буу зарна гэх зар байршуулан хуурч, иргэн Т.Өгээс 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ариутгагч бууны захиалга авч, 29.500 төгрөгийг нь өөрийн 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,         

41. Цахим орчин болох фейсбүүкийн NominNomin нэртэй хаягаар “комод буюу хуванцар хувцасны шүүгээ зарна” гэсэн худал зарыг байршуулан, уг зарын дагуу хандсан иргэн Ж.Мгаас “урьдчилгаа төлөх хэрэгтэй, бараа ирэхээр мэдэгдэнэ” гэж хуурч, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 55.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

42. Цахим орчин болох фейсбүүктээ 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ны өдөр “Nomin Nomin”гэсэн фейсбүүкт “Бэлэн хувцас захиалга авч байна” гэсэн зар байршуулж иргэн Э.Оын хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 156,000 төгрөгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн

43. Цахим орчин болох фейсбүүкийн “Flower Flower” гэсэн хаягаас “Комод буюу хувцасны шүүгээ зарна” гэсэн хуурамч зар оруулан хохирогч Н.Ггаас 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхит зуслангийн орчмоос шилжүүлсэн 55.000 төгрөгийг Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн

44. 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүкт “Flower Flower”, Номин Номин “Nomin Nomin”гэх фейсбүүк хаягаас “Тэди буюу ноосон цамц бөөний үнээр зарна” гэсэн хуурамч зар байршуулж О.Аг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5301427220 дугаартай дансаар 120.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

45. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүкт “Flower Flower” гэх хаягаас Ковид -19 өвчний оношлуур, маск, бээлий зарна гэсэн групп дээр “...оношлуур зарна ...” гэсэн хуурамч зар байршуулж М.Даас хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5301427220дугаартай дансаар 52.200 төгрөг шилжүүлэн авч залилсан,

46. 2021 оны 07 дугаар сарын   26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүкт Номин Номин /Nomin Nomin/ гэх хаягаас Монголын дугуй сонирхогчдын нэгдсэн групп дээр “... дугуй захиалж байгаа хүмүүстээ нэмэгдэлгүйгээр үйлдвэрийн үнээр захиалж өгнө гэсэн” гэсэн хуурамч зар байршуулж О.Цийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5301427220дугаартай дансаар 720.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

47. 2021 оны 07 дугаар сарын 16, 19-ний өдрүүдэд цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүкт Номин Номин /Nomin Nomin/ гэх хаягаас Ковид -19 өвчний оношлуур, маск, бээлий зарна гэсэн групп дээр “...оношлуур зарна...” гэсэн хуурамч зар байршуулж Ж.Нг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5301427220дугаартай дансаар 171.400 төгрөг шилжүүлэн авч залилсан,

48. 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүкт Nomin Nomin гэх хаягаас “ковидын түргэн оношлуур, ариутгагч буу хямд үнээр захиалга авч байна” гэсэн хуурамч зар байршуулж бараа захиалгын төлбөрийн мөнгөө шилжүүл гэж М.Нг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны 5301427220 дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 2.660.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

49. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Nomin Nomin”гэсэн фейсбүүк хаягаас “Covid-19 хэрэгцээт зүйлсийн захиалга” гэсэн зар байршуулж иргэн Б.Бийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 111,200 төгрөгийг залилж авсан,

50. 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Nomin Nomin”гэсэн фейсбүүкт “Бөөний үнээр бараа зарна” гэсэн зар байршуулж иргэн Ю.Сг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 247,500 төгрөгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн,

51. Цахим орчин болох фейсбүүкт “Nomin Nomin”гэх хаягаас “мананцар үүсгэгч буу зарна” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр холбогдсон иргэн Х.Агаас ариутгагч буу авахаар шилжүүлсэн 29.900 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

52. Цахим орчин болох фейсбүүкт “Nomin nomin” гэсэн фейсбүүк хуудсанд “Түргэвчилсэн тест ариутгагч буу зарна” гэсэн зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Г.Бгаас 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн задгайд тоотод байхдаа шилжүүлсэн 81,700 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

53. Фейсбүүк цахим орчинд “Nomin Nomin” гэсэн хаягаас “Бөөний үнээр бараа зарна” гэсэн хуурамч зар оруулан хохирогч Ө.Цын 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1150 тоотод байхдаа 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 295.000 төгрөгийг Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

54. Цахим орчин болох фейсбүүкт “Nomin Nomin” гэх хаягаас “мананцар үүсгэгч буу зарна автомашины обуд зарна” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр холбогдсон иргэн Б.Мгээс 8 ширхэг 18 инчтэй обуд авахаар урьдчилгаа болгож шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг өөрийн өөрийн нэр дээрх Хаан банкны 5037438593 дугаарын дансаар авч залилсан,

55. Цахим орчин болох фейсбүүкт “Baasansuren Minkhdelger” гэх хаягаас “автомашины обуд зарна” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр холбогдсон иргэн Б.Оээс 1 төрлийн 4 хос обуд авахаар урьдчилгаа болгож Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 107.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5037438593 дугаарын дансаар авч залилсан,

56. Цахим орчин болох фейсбүүкт өөрийн фейсбүүк хаягаас “Бөөний үнээр бараа зарна” гэж П.Ааас 2021 оны 07 сарын 28-ний өдрөөс хойш нийт 2 удаагийн гүйлгээгээр 280.000 /хоёр зуун наян мянган/ төгрөг 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

57. 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр munkhdelger baasansuren нэртэй фейсбүүк хаягаас “обуд зарна” гэсэн зар байрлуулж Н.Тийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 368,000 төгрөгийг Хас банкны 5003997227 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

58. Цахим орчинд "Baasansuren Munkhdelger" гэсэн нэртэй фейсбүүк хаягаас Обуд зарын групп дээр “бүх төрлийн обуд Хятад улсаас захиалга авна, 10-12 хоногийн дотор ирнэ” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 13-179 тоотод байхдаа зарын дагуу холбогдсон хохирогч  Г.Цаас  312,000 төгрөгийг өөрийн 5037438593 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

59. Цахим орчинд "Baasansuren Munkhdelger" гэсэн нэртэй фейсбүүк хаягаас Обуд зарын групп дээр “бүх төрлийн обуд Хятад улсаас захиалга авна, 10-12 хоногийн дотор ирнэ” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ггаас 415,000 төгрөгийг өөрийн 5037438593 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

60. Цахим орчинд “Munkhdelger Baasansuren” гэсэн фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 10дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Э.Аг “обудны захиалга авна” гэж хуурч итгүүлэн түүнээс 325.000 /гурван зуун хорин таван мянга/ төгрөгийг Хаан банкны 5037438593 дугаарын дансаар залилж авсан,

61. Цахим орчинд  “Munkhdelger Baasansuren” гэсэн фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Нийг “бүх төрлийн бараа захиалга оруулж ирнэ” гэж хуурч итгүүлэн түүнээс нийт 2.709.500 /хоёр сая долоон зуун есөн мянга таван зуу/ төгрөгийг Хаан банкны 5037438593 дугаарын дансаар залилж авсан,

62. Цахим орчинд  “Munkhdelger Baasansuren” гэсэн фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Чг “обудны захиалга авна” гэж хуурч итгүүлэн түүнээс 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг Хаан банкны 5037438593 дугаарын дансаар залилж авсан,

63. Цахим орчинд “Munkhdelger Baasansuren” гэсэн фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Быг “бүх төрлийн обудны захиалга авна” гэж хуурч итгүүлэн түүнээс 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг Хаан банкны 5037438593 дугаарын дансаар залилж авсан,

64. Цахим орчинд “Munkhdelger Baasansuren” гэсэн фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Аыг “обудны захиалга авна” гэж хуурч итгүүлэн түүнээс 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг Хаан банкны 5003997227 дугаарын дансаар залилж авсан,

65. Цахим орчинд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны munkhdelger baasansuren нэртэй фейсбүүк хаягаас “Авто машины обуд зарна” гэж Х.Зыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдчилгаа 150,000 төгрөгийг хаан банкны 5037438593 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

66.  Цахим орчинд "Baasansuren Munkhdelger" гэсэн нэртэй фейсбүүк хаягаас Обуд зарын групп дээр “бүх төрлийн обуд Хятад улсаас захиалга авна, 10-12 хоногийн дотор ирнэ” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүрэг, Дэнжийн 1000 орчим иргэн Э.Эаас 350,000 төгрөгийг өөрийн 5037438593 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

67. Цахим орчинд “Munkhdelger Baasansuren” гэх фейсбүүк хаягаас “Автомашины обуд зарна” гэсэн зар оруулан хуурч, иргэн А.Лас 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 390.000 төгрөгийг нь  өөрийн 5037438593 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

68. Цахим орчинд “Munkhdelger Baasansuren” нэртэй фейсбүүк хаягаас “автомашины обуд зарна” гэсэн худал зар тараан, цахим хэрэгсэл ашиглан төөрөгдөлд оруулж, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  Э.Өод автомашины 17 инчтэй  4 ширхэг обуд худалдана гэж  хуурч,  ХААН банкин дахь өөрийн 5037438593  дугаартай дансанд  390.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

69. Цахим орчинд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Munkhdelger Baasansuren нэртэй фейсбүүк хаягаас “обуд зарна” гэсэн зар байрлуулж Б.Мйг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 500,000 төгрөгийг Хаан банкны 5037438593 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

70. Цахим орчинд "Baasansuren Munkhdelger" гэсэн нэртэй фейсбүүк хаягаас Обуд зарын групп дээр “бүх төрлийн обуд зарна” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Э.Эгаас 375,000 төгрөгийг Хас банкны 5003997227 дугаартай өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан,

71. Цахим орчинд Munkhdelger Baasansuren гэх нэртэй фейсбүүк хаягаас “Обудны хар зах” нэртэй фейсбүүк группэд “Автомашины обуд зарна” гэх зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.Таас 400.500 төгрөгийг өөрийн Хаан банкны 5037438593 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан,

72. Цахим орчинд “Baasansuren Munkhdelger” гэсэн фейсбүүк хуудсанд “Обуд захиалга авна” гэсэн хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Г.Боос 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 60-57 тоотод байхдаа шилжүүлсэн 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг Хаан банкны 5900303744 дугаарын дансаар авч залилсан,

73. Цахим орчин болох фейсбүүкт “Монголын унадаг дугуй сонирхогчдын нэгдсэн групп ” нэртэй групп эд “Nomin Nomin” гэх хаягаас “Marlin-4-ийн захиалга авна” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр холбогдсон иргэн Б.С ос Marlin-4-ийн загварын унадаг дугуй авахаар урьдчилгаа болгож шилжүүлсэн 490.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

74. Фейсбүүк  цахим орчинд “хөргүүр зарна” гэсэн хуурамч зар байршуулж, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Т.Атай фейсбүүкээр харилцаж, хүнсний ногоо хадгалах зориулалттай хөргүүр зарна, орон нутаг руу явах унаанд явуулна гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 530.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан,

75. Фейсбүүк  цахим орчинд “Ковид-19-ийн түргэвчилсэн тест, гар ариутгагч, хүүхдийн утлагын аппарат захиалга авч нийлүүлнэ” гэсэн зар байршуулан 14 хоногийн дараа ирнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Ш.Огаас 561.200 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

76. Фейсбүүк  цахим орчинд “Ковид-19-ийн түргэвчилсэн тест, гар ариутгагч, хүүхдийн утлагын аппарат захиалга авч нийлүүлнэ” гэсэн зар байршуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Ё.Цгээс 133.900 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

77. Фейсбүүк  цахим орчинд хуурамч зар байршуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Н.Тоос 2021 оны 05 дугаар сарын 25-нд 22000 төгрөг, 2021 оны 06 дугаар  сарын 04-нд 16000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 187000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 11-нд 51500 төгрөгийг 341500 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

78. Фейсбүүк  цахим орчинд “Ком угсардаг шкаф хямд үнээр бөөндөнө” гэсэн хуурамч зар байршуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Э.Угаас  480 000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

79. Цахим орчинд 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд цахим хэрэгсэл буюу “Ээгий Ээгий” гэх фейсбүүк хаягаар “Гэрийн эзэгтэй булан” гэх групп ашиглан “Би 10 жил гаруй дүүтэйгээ цуг гэр ахуйн барааны наймаа хийж байгаа, бараа хүргэлт бүгд найдвартай” гэж хохирогч Ж.Эыг хуурч нийт 1.900.000 төгрөгийг залилсан,

80. Цахим орчин болох фейсбүүкийн NominNomin нэртэй хаягаар “бөөний бараа хямд үнээр худалдаална” гэсэн худал зарыг байршуулан, уг зарын дагуу хандсан иргэн Т.Раас “урьдчилгаа төлөх хэрэгтэй, бараа ирэхээр мэдэгдэнэ” гэж хуурч, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс  2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр нийт 1.513.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

81. Цахим орчинд “Baasansuren Munkhdelger” гэсэн фейсбүүк ‘бөөний бараа’ гэсэн фейсбүүк дээр шарагч үйлдвэрийн үнээр зарна, захиалга авна” гэсэн хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Х.Эээс 2021 оны 06 дугаар сарын 23-нд 240.000 төгрөг,  2021 оны 06 дугаар сарын 29-нд 245.500 төгрөг, нийт 485000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

82.  Цахим орчинд “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягаас ‘бөөний бараа’ гэсэн фейсбүүк групп дээр хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Э.Эгаас 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 765.500 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

83. Цахим орчинд “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягаас ‘Бөөний групп’ гэсэн фейсбүүк групп дээр хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Э.Шоос 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 100.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

84. Цахим орчинд “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягаас ‘бөөний бараа’ гэсэн фейсбүүк групп дээр “Trek marlin 5.6 загварын унадаг дугуйны захиалга авч байна” хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Б.Эоос 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1.350.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

85. Цахим орчинд “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягаас ‘Монголын сайхан бүсгүйчүүд’ гэсэн фейсбүүк групп дээр  хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Б.Д гаас 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1044.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

86. Цахим орчинд “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягаас хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч З.Дгаас 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Т.Шын Төрийн банкны 140100423359 тоот дансаар дамжуулан 9.095.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хас банкны 5003997227 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

87. Цахим орчинд хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Б.Бгээс 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 207.600 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 52500 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 31800 төгрөг, 16400 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 179.600 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 56000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 44000 төгрөг, нийт 587900 төгрөгийг Д.Хы эзэмшлийн Хаан банкны 5300704873 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

88. Цахим орчинд “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягаас ‘Монголын сайхан бүсгүйчүүд’ гэсэн фейсбүүк групп дээр  хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Ч.Згаас 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 382.600 төгрөгийг Д.Хы нэр дээрх Хаан банкны 5300704873 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

89. Цахим орчинд “Baasansuren Mukhdelger” гэсэн фейсбүүк хаягаас хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Б.Нгоос 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 900.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хас банкны 5037438593 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

90. Цахим орчинд фейсбүүк хаягаас хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Ж.С ос Б.Ц  гэх хүнээр дамжуулан 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 5.710.000 төгрөгийг 5022246885 тоот данснаасаа 5700883562 тоот Эгийн Э.А данс руу,  2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 7.160.500 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 304.500 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5700883562 тоот данс руу 2.360.000 төгрөг, нийт 15.535.000 төгрөгийг  шилжүүлэн авч залилсан,

91. Цахим орчинд “Lucky Hishgeenee” гэсэн фейсбүүк хаягаас Тортны крем үйлдвэрийн үнээр их хэмжээгээр захиалга авч байна” хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Б.Гэс 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 310.300 төгрөгийг Д.Хы нэр дээрх Хаан банкны 5300704873 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

92. Цахим орчинд “Хишгээ Хишгээ” гэсэн фейсбүүк хаягаас “хямд үнэтэй крем захиалга авч байна. Манай захиалга 10-14 хоногийн дотор ирнэ” гэсэн хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Д.Уээс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 103,500 төгрөгийг Д.Хы нэр дээрх Хаан банкны 5300704873 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

93. Цахим орчинд хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Б.Агаас 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 425,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 570,000  төгрөг, нийт 995,000 төгрөгийг Д.Хы нэр дээрх Хаан банкны 5300704873 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

94. Цахим орчинд хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Б.Згоос  2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 510,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 425,000 төгрөг, нийт 629.000 төгрөгийг Д.Хы нэр дээрх Хаан банкны 5300704873 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

95. Цахим орчинд “Хишгээ Хишгээ” гэсэн фейсбүүк хаягаас “бараа захиалга авна” гэх хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Х.А гаас 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 8.687.000 төгрөгийг Д.Хы нэр дээрх Хаан банкны 5300704873 тоот данс болон өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

96. Цахим орчинд “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягаас “дугуй захиалга авна” гэх хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Г.Цгоос 2021 оны 07 дугаар сарын 31-ны өдөр 600,000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

97. Цахим орчинд “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягаас “ковид тест хямдхан захиалж өгнө” гэх хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Д.Сээс 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 140.700 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 208.800 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 207.900 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 516.000 төгрөг, нийт 1.073.400 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

98. Цахим орчинд “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягаас “унадаг дугуй зарна” гэх хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Б.Агаас 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1356 000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1000 000 төгрөг, нийт 2356.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

99. Цахим орчинд “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягаас хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Б.Огаас 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 42.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 419.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 183.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөгийг Д.Хы нэр дээрх Хаан банкны 5300704873 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

100. Цахим орчинд “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягаас хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Р.Мгаас 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 75.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

101. Цахим орчинд “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягаас хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч О.Оэс 2021 оны 05 дугаар 26-ны өдөр 22,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 132,600,   2021 оны 06 дугаар сарын 04-ний 7,000 төгрөг,  нийт  161.000 төгрөгийг Д.Хы нэр дээрх Хаан банкны 5300704873 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

102. Цахим орчинд “Hishigee Hishigee” гэсэн фейсбүүк хаягаас “үйлдвэрийн үнээр шарагч захиалах уу? Цөөхөн хүн дутаад байна. Одоо захиалгаа үйлдвэртээ захиалгаа өгөх гээд байна” хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Д.Эээс 2021 оны 05 дугаар сарын 25-ны 22,000 төгрөг,  2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 144,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 21,555 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 58,050 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 62,800 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 136,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 125,000 төгрөг, 06 дугаар сарын 17-ны өдөр 53,200 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 46,500 төгрөг нийт  669.105 төгрөгийг Д.Хы нэр дээрх Хаан банкны 5300704873 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

103. Цахим орчинд “Hishigee Hishigee” гэсэн фейсбүүк хаягаас “үйлдвэрийн үнээр шарагч захиалах уу? Цөөхөн хүн дутаад байна. Одоо захиалгаа үйлдвэртээ захиалгаа өгөх гээд байна” хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч А.Огаас 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 22,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 11,000 төгрөг, нийт 33.000 төгрөгийг Д.Хы нэр дээрх Хаан банкны 5300704873 тоот данс болон өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

104. Цахим орчинд “Hishigee Hishigee” гэсэн фейсбүүк хаягаас хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Ш.Нээс 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 29.500 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

105. Цахим орчинд фейсбүүк хаягаас хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Л.Иээс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 108.000 төгрөгийг Д.Хы нэр дээрх Хаан банкны 5300704873 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

106. Цахим орчинд фейсбүүк хаягаас хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч М.Нас 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 44,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 45,000 төгрөг хийж захиалсан, 140,000 төгрөг, нийт 229.000 төгрөгийг Д.Хы нэр дээрх Хаан банкны 5300704873 тоот данс болон өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

107. Цахим орчинд фейсбүүк хаягаас хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Д.Хаас 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 134.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 51.000 төгрөг, нийт 185.000 төгрөгийг Д.Хы нэр дээрх Хаан банкны 5300704873 тоот данс болон өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

108. Цахим орчинд фейсбүүк хаягаас хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч А.Ааас 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 22000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 9500 төгрөг нийт 69.800 төгрөгийг Д.Хы нэр дээрх Хаан банкны 5300704873 тоот данс болон өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

109. Цахим орчинд “Nomin Nomin” фейсбүүк хаягаас хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Н.Чээс 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 160.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 240.000, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 385.000,  260.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 75.000 төгрөг, 04-ний өдөр 90.000 төгрөг, 07-ны өдөр 150.000 төгрөг, 10-ны өдөр 50.000 төгрөг, 11-ний өдөр 170.000 төгрөг,   2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 193.000 төгрөг, 52500 төгрөг, нийт 1.825.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

110. Цахим орчинд “Nomin Nomin” фейсбүүк хаягаас хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Т.Бгөөс 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 100.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 216.500 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 643.000 төгрөг, нийт 959.500 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

111. Цахим орчинд “Nomin Nomin” фейсбүүк хаягаас хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Л.Тгаас 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 630.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 447.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 120.000 төгрөг, 08 дугаар сарын 07-ны өдөр 40.000 төгрөг, 08 дугаар сарын 09-ний өдөр 1.268.000 төгрөг, 08 дугаар сарын 10-ны өдөр 170.000 төгрөг, 08 дугаар сарын 11-ний өдөр 86.000 төгрөг, 08 дугаар сарын 13-ны өдөр 2.056.000 төгрөг, каргоны 207.000 төгрөг, 350.000 төгрөг, нийт  5.374.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

112. Цахим орчинд “Хишгээ Хишгээ” фейсбүүк хаягаас хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Н.Бээс 2021 оны 04 дүгээр сарын 10, 11, 16, 18, 19, 21, 22, 23, 24, 25, 26, 27,28, 29,30-ны өдрүүдэд болон 2021 оны 05 дугаар сарын 01, 02, 03, 05, 07-ны өдрүүдэд нийт  9.126.000 төгрөгийг Д.Хы нэр дээрх Хаан банкны 5300704873 данс руу шилжүүлэн авч залилсан,

113. Цахим орчинд фейсбүүк хаягаас хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Б.Маас 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 649.500 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр каргоны мөнгө болох 187.500 төгрөгийг Д.Хы нэр дээрх Хаан банкны 5300704873 данс болон өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

114. Цахим орчинд Flower Flower фейсбүүк хаягаас хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Ц.Дгээс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 175.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч С.Н  нь олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкт өөрийн “NominNomin”, “Hishigee hishigee”, “Лакки Хишигээнээ”  гэсэн нэртэй цахим хаягуудаас “бараа зарна” гэсэн утга бүхий хуурамч зарыг байршуулж, “бараа захиалахад урьдчилгаа төлбөр төлөх хэрэгтэй, бараа ирэхээр эргээд холбогдоно, бараа ирчихлээ” гэх зэргээр хуурч, уг зарын дагуу 114 нэр бүхий иргэнээс нийт 96.802.305 төгрөгийг хохирогч нарт захиалсан бараа нь ирж байгаа мэтээр итгэл үнэмшил төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдаас авсан мөнгөө захиалсан барааны төлбөр мэтээр ойлгуулан өөрийн өмчлөлд авч, харьцангуй тогтвортой хугацаанд олон удаа үргэлжилсэн үйлдлээр үйлдэж,  уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрт болон гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулж, үүнийг амьжиргааны эдийн засгийн эх үүсвэр болгон ашиглаж бусдыг залилсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- шүүгдэгч С.Нйн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө нь бараа захиалдаг байсан. Хүүхдээ гэртээ хараад суухад бага хэмжээгээр бараа авчирч пэйж группээр хүмүүсээс захиалга авдаг байсан. Тэр пэйж группт цөөхөн захиалагч нараас захиалга аваад барааг нь захиалж өгдөг байсан. Хүмүүсээс авсан мөнгийг дараагийн захиалга өгсөн хүний барааг нь захиалж өгөхөд зарцуулдаг байсан. 4 сараас эхэлж захиалагч нараас авсан мөнгөөр бараа захиалж чадахгүй, захиалагчид мөнгийг нь буцааж шилжүүлдэг байсан. Өмнө нь бас пэйж групп ашиглаад барааны захиалга авахад асуудал үүсээд нэг хүнд 28.000.000 төгрөгийн өртэй болсон. Тэгээд тэр хүн намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт өгсөн байсан. Би өөрийн зүгээс нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Цагдаагийн газраас гэм буруугүй, иргэний маргаан байна гээд буцаагдсан. 28.000.000 төгрөгийн өрийг барагдуулахын тулд эдгээр захиалагч нараас авсан мөнгийг тэр хүний данс руу шилжүүлдэг байсан. Миний дансны хуулга дээр бас байгаа юм. Эхэндээ гэр бүлийн гишүүдээс айгаад ээж, нөхөрт хэлж чадаагүй юм. Манайх ам бүл 5. Гэртээ ажил хөдөлмөр эрхэлдэг хоёр хүн байгаа юм. Ээж, нөхөр хоёр ажил хийдэг байсан. 5, 6 сар хүртэл бараа захиалж зарах талаар гэр бүлийн гишүүдээс нуусан...” гэх мэдүүлэг,

- хохирогч Х.А гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нийт 11 удаагийн гүйлгээгээр 8.687.000 төгрөгийн хохиролтой. Үүнээс 8 дугаар сарын 7-нд 223.000 төгрөг авсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэс дээр мэдүүлэг өгөөд бага багаар хохирлыг барагдуулна гээд хэлсэн боловч нэг удаа буюу 223.000 төгрөг өгөөд алга болсон гэв. Үлдэгдэл мөнгө болох 8.464.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр гомдол, саналгүй...” гэх мэдүүлэг,

- хохирогч Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Н.Ээс 2 удаа хоёр өөр төрлийн дансаар мөнгө шилжүүлж өгсөн. Худалдаа хөгжлийн банкаар 105.000 төгрөг, 133.000, хаан банкаар 56.000 төгрөгийг шилжүүлсэн.  Тэр үед тест, тоос сорогч захиалсан. Дараа нь эгчтэй нийлээд хуушуур шарагч захиалсан. Нийт 393.300 төгрөг шилжүүлсэн. Яллах дүгнэлт дээр мөнгөн дүн зөрүүтэй байна. Нийт төлсөн мөнгө болох 393.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр гомдол, саналгүй...” гэх мэдүүлэг,  

- хохирогч Б.Сн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бэлэг авах зорилготой “Номин Номин” гэдэг фейсбүүк хаягаас урьдчилгаа төлбөр 490.000 төгрөгийг 8 дугаар сарын 4-ний өдөр нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тухайн үед бараа орж ирэх боломжгүй гээд “Номин Номин” хаягаар хүмүүсийг луйвардаж байна гэдгийг мэдээд 7 хоногийн 5 дахь хоногт цагдаад гомдол гаргасан. Нийт өгсөн мөнгийг нэхэмжилж байна. Өөр гомдол, саналгүй...” гэх мэдүүлэг, 

- хохирогч А.Эн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ноднин 4-5 сарын хооронд 400 захиалагчтай байсан. Би өөрөө бас онлайн шоп ажиллуулдаг. Би өөрийн 400 захиалагчаас 100 захиалагчид төмс шарагч, бокны саван, талх шарагч, хувцас хатаагч, гурван үйлдэлт духов гээд нийт 7 төрлийн бараа бүтээгдэхүүн захиалж, 5 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн. 4 сард 5.710.000 төгрөг, 5 дугаар сарын 3-нд 7.160.500 төгрөг, 5 дугаар сарын 5-нд 304.500 төгрөг, 5 дугаар сарын 6-нд 159.000 төгрөг, 5 дугаар сарын 12-нд 2.360.000 төгрөгийн бараа тус тус захиалж, нийт  15.694.000 төгрөг шилжүүлж барааны захиалга өгсөн...” гэх мэдүүлэг,

1.Хохирогч Л.Ж оос гаргасан гомдол, зурган хавсралтууд /1-р хавтас хэргийн 2-18 дахь тал/,

Хохирогч Л.Ж ын “...Би 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Бөөний бараа бөөндөж зарах групп болон Хөвсгөлийн нэгдсэн зар нэртэй фейсбүүк группт Flower Flower нэртэй лаа үлээж байгаа эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас комод буюу хувцасны шүүгээ зарна гэсэн зар байсан ба би тэр хүн рүү хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 Н.Э гэсэн данс руу өөрийн ХААН банкны данснаас эхлээд 60.000 төгрөг, дараа нь 110 000 төгрөг, нийт 170 000 төгрөгийг шилжүүлэн захиалсан боловч утсаа салгачихсан. Комод худалдаа нэртэй фейсбүүк группэд  тэр хүнд залилуулсан талаар бичилцэж эхэлсэн ба надад өгсөн 86285751 гэсэн дугаар нь холбогдохоо больсон тул залилуулсан байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 24-25 дахь тал/,

С.Нйн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтас хэргийн 49 дэх тал/,

Гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хилээр нэвтрүүлсэн эсэх албан бичиг, хот хоорондын шуудан илгээмжийн ачаа тээвэрлүүлсэн эсэх талаар албан бичиг /1-р хавтас хэргийн 63-64 дэх тал/,

2. Хохирогч П.Э  ээс ирүүлсэн гомдол, дансны хуулга, харилцан бичсэн чат /1-р хавтас хэргийн 133-137 дахь тал/

Хохирогч П.Э  ийн “...Би 2021 оны 07 дугаар сарын 09,14-ний өдөр өөрийн Enkhchimeg Purewjav нэртэй фейсбүүк хаягаас “Nomin nomin” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чат бичээд ариутгагч буу, түргэвчилсэн тест захиалаад 3 удаагийн гүйлгээгээр 5301427220 дугаарын С.Н  гэсэн данс руу өөрийн ХААН банкны 5336086081 дугаарын данснаас 129.700 төгрөг хийж бараа захиалсан. Ирэхээр нь мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 144-145 дахь тал/,

С.Нйн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтас хэргийн 153-154 дэх тал/,

3. Д.А гаас гаргасан гомдол, дансны хуулга, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /1-р хавтас хэргийн 166-169 дэх тал/,

Хохирогч Д.А гийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрийн бараа зарахад ашигладаг “Jargal Jargal” нэртэй фейсбүүк хаягаасаа “Nomin Nomin” гэсэн нэртэй фейсбүүк хаягтай хүн бөөний группэд хүн оруулна гэсэн зар байршуулсан байхаар нь би тухайн постын доор сэтгэгдэл бичээд тухайн группэд орсон. Тэгээд тухайн “Nomin Nomin” гэсэн хаягтай хүнтэй холбогдоод бичиг хэргийн бараа 249 000 төгрөг, 5 ширхэг цүнхний 50 000 төгрөг, 10 ширхэг хүүхдийн дотуур хувцасны 25 000 төгрөг, хүүхдийн гадуур хувцасны 100 000 төгрөг, нийт 424 000 төгрөгийн бараа захиалахаар болж би өөрийн ХААН банкны 5070220198 дугаарын данснаас тухайн хүний 5301427220 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд 3,4 хоногийн дараа бараа юу болсон бэ гэсэн чинь ирж байгаа гээд түүнээс хойш бас хэд хоног ирэхгүй болохоор нь холбогдсон чинь бараа ирэхгүй жоохон хүлээгдээд байна, та буцаалт хийх юм уу гэхээр нь би буцаалт хийе гээд 149 000 төгрөгийг над руу буцаагаад шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа бараа чинь ирчихлээ каргоны мөнгө гээд 52500 төгрөг болсон гэхээр нь тухайн данс руу 52500 төгрөг хийчихсэн юм. Тэгээд тэр өдрөөс хойш надтай холбогдоогүй, залилуулсан. ...327 500 төгрөгийн хохирол учруулсан. Би тухайн хүний фейсбүүк хаягийг хүмүүсээс ам сайтай, найдвартай  гээд байхаар нь итгээд бараагаа захиалсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 173-174 дэх тал/,

4. С.Ч аас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /1-р хавтас хэргийн 193-199 дэх тал/,

Хохирогч С.Ч ын “...Би 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрийн Chaagii Samк нэртэй  фейсбүүк хаягаас Nomin nomin нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад ариутгагч буу 4 ширхэг захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр  тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн Худалдаан хөгжлийн банкны 461003632 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 118.000 төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн  205-206 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтас хэргийн 214 дэх тал/,

5. Б.Д гаас гаргасан гомдол /1-р хавтас хэргийн 225 дахь тал/,

 Хохирогч Б.Д гийн “Би 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн Баттүшиг Дэлгэрмаа нэртэй фейсбүүк хаягаас “Бөөний бараа” группт “Nomin Nomin” гэх нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй чатлаад би тэр хүн рүү бараа захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5751210326 дугаарын данснаас нийт 2 удаагийн гүйлгээгээр 77,000 /далан долоон мянга/ төгрөг хийж бараа захиалсан ба 10-14 хоногийн дараа ирнэ гэсэн ба сүүлийн хугацаа 2021.08.20 гэхэд ирнэ гэсэн боловч ирээгүй. Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бараагаа ирж аваарай гэсэн Монгол дээж гэх  газар дээр ирж аваарай гэх үед боломжгүй байсан тул очиж чадаагүй. Тэр өдрөөс хойш огт холбоо барихгүй байгаа учраас залилуулсан юм байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 236-237 дахь тал/,

С.Нйн Хаан банкны 5301427220 дугаартай депозит дансны хуулга /1-р хавтас хэргийн 240 дэх тал/,

Б.Д гийн Хаан банкны 5751210326 дугаартай дансны гүйлгээ хийсэн тухай мэдээлэл /1-р хавтас хэргийн 247 дахь тал/,

6. Д.Н аас гаргасан гомдол /2-р хавтаст хэргийн 09 дэх тал/,

Хохирогч Д.Н ын “...2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул-2 худалдааны төвд байдаг тандаг эгчтэйгээ уулзаад лангуун дээр нь сууж байхдаа фейсбүүк үзэж байгаад Nomin Nomin гэсэн хаягтай хүн бөөний барааны группэд оруулна гэсэн зар байхаар нь фейсбүүкээр тухайн хаягтай хүнтэй холбогдож байгаад бөөний барааны группэд чатанд орсон. Тэгээд тухайн хүнээс 15 ширхэг хүүхдийн цүнх захиалахаар болж 1 ширхэг цүнхийг 2500 төгрөг нийт 37.500 төгрөгийн бараа 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр өөрийнхөө Хас банкны 5004241191 дугаарын данснаас тухайн хүний Хаан банкны 5301427220 дугаартай Н.Э гэсэн данс руу шилжүүлж бараагаа захиалсан бөгөөд эргэж над руу холбогдохгүй байхаар нь 2021 8 дугаар сарын 17-ны өдөр миний бараа ирж байгаа юу гээд чат бичсэн чинь таны бараа ирсэн байгаа одоо каргоны мөнгө шилжүүлэх юм болж танд хүргээд өгнө 1 ширхэг цүнхний мөнгө нь 1000 төгрөг гэхээр нь би дахин тухайн данс руу 15.000 төгрөг шилжүүлсэн ба тэр өдрөөс хойш холбогдохгүй байж байгаад 8 сарын 20-ны өдөр бараагаа асуусан чинь дугаараа өг гэхээр нь би өөрийнхөө дугаарыг явуулсан бөгөөд тухайн миний орсон групп чатанд цагдаад өгнө энэ тэр гэхээр нь залилуулсан юм байна гэдгээ мэдээд холбогдоогүй юм...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

С.Нйн Хаан банкны 5301427220 дугаарын дансны хуулга /2-р хавтаст хэргийн 32 дахь тал/,

7. А.П гаас гаргасан гомдол /2-р хавтаст хэргийн 46 дахь тал/,

Хохирогч А.П гийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Пагмаа нэртэй фейсбүүк хаягаас бөөний бараа группэд Flower Flower нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй чатлаад би тэр хүн рүү бараа захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5031767410 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 305.000 төгрөг хийж бараа захиалсан ба маргааш нь гэрийн хаягаар хүргэлт хийж өгнө гэж 86-тай дугаар өгсөн боловч тэр нь ашиглалтад байхгүй болсон. Мөн фейсбүүкээр блок хийсэн. Би тухайн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зуслангаас мөнгөө шилжүүлсэн юм. Тэр өдрөөс хойш огт холбоо барихгүй байгаа учраас залилуулсан юм байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

С.Нйн Хаан банкны 5301427220 дугаарын дансны хуулга /2-р хавтаст хэргийн 69 дэх тал/,

8. С.Н гаас гаргасан гомдол /2-р хавтаст хэргийн 81 дэх тал/,

Хохирогч С.Н гийн “...Би 2021 оны 07 дугаар сарын 30, 08 дугаар сарын 01, 05-ны өдрүүдэд өөрийн Nansaa Nansaa нэртэй фейсбүүк хаягаас “Бөөний бараа” групп-д Nomin Nomin нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Биеийн тамирын хослол, эрэгтэй эмэгтэй цамц” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцсон. Тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5516109393 данснаас 28.500, 5616122484 дугаарын данснаас 93.500, Төрийн банкны 103700099215 дугаарын данснаас 222.500 төгрөг хийж бараа захиалсан ба утсаа салгаад аваагүй, фейсбүүкийг блок хийсэн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

С.Нйн эзэмшлийн Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 108-109 дэх тал/,

9. П.П гээс гаргасан гомдол /2-р хавтаст хэргийн 122 дахь тал/,

Хохирогч П.П гийн“...Би 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Flowers Flowers нэртэй фейсбүүк хаягаас “Бөөний бараа зөвхөн бөөндөж зарах групп” нэртэй фейсбүүк групп-н Flower Flower нэртэй лаа үлээж байгаа эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас Комод буюу хуванцар хувцасны шүүгээ зарна гэсэн зар байсан ба би тэр хүн рүү хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 Н.Э гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5007345964  дугаарын данснаас эхлээд 110,000 төгрөг, дараа нь 170.000 төгрөг 2 удаа нийт 280.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусландаа байх үедээ шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 136-137 дахь тал/,

 С.Нйн эзэмшлийн Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 149 дэх тал/,

10. Б.А гаас гаргасан гомдол /2-р хавтаст хэргийн 159 дэх тал/,

Хохирогч Б.А гийн “...Би 2021 оны 08 сарын 07-ны өдөр өөрийн Ariunaa Bold нэртэй фейсбүүк хаягаас “ Эмх цэгцтэй амьдрахуй “ групп д  Nomin Nomin нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас “Буйдан” зарна гэсэн зар байсан ба би тэр хүний хувь чат руу бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн хаан банкны 5037608691 дугаарын данснаас эхлээд 2021 оны 08 сарын 07-ны өдөр 360.000 / гурван зуун жаран мянга / төгрөг дараа нь 2021 оны 08 сарын 20-ны өдөр 449.000 / дөрвөн зуун  дөчин есөн мянга / нийт 2 удаа 809.000 / найман зуун есөн мянга / төгрөгийг Чингэлтэй дүүргийн 11-р хороо Хүчит шонхор худалдааны төвөөс мах авч байх үедээ шилжүүлэн бараа захиалсан боловч утсаа салгачихсан. Тэр өдрөөс хойш огт холбоо барихгүй байгаа учраас залилуулсан юм байна гэж цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 175-176 дахь тал/,

 С.Нйн эзэмшлийн Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 136 дахь тал/,

Харилцан бичсэн чатын зурган үзүүлэлтүүд /2-р хавтаст хэргийн 159-169, дэх тал/,

11. Н.О аас гаргасан гомдол /2-р хавтаст хэргийн 199 дэх тал/,

Хохирогч Н.О ын “...2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Oogiinookh нэртэй фейсбүүк хаягаас “Маск, халуун хэмжигч, ариутгалын хувцас” группт Nomin Nomin  нэртэй, эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас “халуун хэмжигч зарна” гэсэн зар байсан ба тэр хүн рүү хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцсон. Тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5027586984 дугаарын данснаас 38.000 төгрөгөөр захиалсан ба 7-14 хоногийн дараа ирнэ гэсэн ба сүүлийн хугацаа 2021 оны 08 дугаар сарын 20 гэхэд ирнэ гэсэн боловч ирээгүй. Би 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Амгалан захаас ирээд бараагаа ав гэхээр нь тэр газар нь очоод 3 цаг орчим хүлээсэн боловч утсаа салгачихсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 236-237 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 218 дахь тал/,

12. Б.Маас  гаргасан гомдол /2-р хавтаст хэргийн 231 дэх тал/,

Хохирогч Б.Мйн “...Би хохирогчийн эрх үүрэгтэй танилцлаа. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Flowers Flowers нэртэй фейсбүүк хаягаас “Бөөний бараа зөвхөн бөөндөж зарах групп” нэртэй фейсбүүк групп-н Flower Flower нэртэй лаа үлээж байгаа эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас Комод буюу хуванцар хувцасны шүүгээ зарна гэсэн зар байсан ба би тэр хүн рүү хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 Н.Э гэсэн данс руу өөрийн хас банкны 5001912690 дугаарын данснаас 130,000 /нэг зуун гучин мянган/ төгрөг шилжүүлсэн ба захиалсан бараагаа маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 09 цагт өөрийнх нь ирээрэй гэсэн Баянзүрх дүүрэг 10-р хороо Амгалан захын Монгол дээж нэртэй газар 20,000 төгрөгөөр портер хөлсөлж очсон боловч огт ирээгүй ба тэр хүнд залилуулсан хүмүүс Комод худалдаа нэртэй фейсбүүк группэд залилуулсан талаар бичилцэж эхэлсэн ба надад өгсөн 86285751гэсэн дугаар нь холбогдохоо больсон тул залилуулсан байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагад хандсан юм. Надтай адилхан тэр хүнд мөнгөө өгсөн хүн зөндөө байгаа гэж бодож байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Надад нийт 150,000 төгрөгийн хохирол учирсан. Би портер түрээслэн 20,000 төгрөгийн зарлага гаргасан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 243-244 дэх тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 237 дахь тал/,

13. Х.Мээс гаргасан гомдол /3-р хавтаст хэргийн 13 дахь тал/,

Хохирогч Х.Мийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Х.М нэртэй фейсбүүк хаягаас “Бөөний бараа” групп-д Flower Flower нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй чатлаад Хуванцар шүүгээ авах гэж хувь чат бичиж захиалга өгөхөөр тохиролцон 5301427220 тоот данс руу өөрийн хаан банкны 5911188899 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 300,000 мянган төгрөг хийж бараа захиалсан ба маргааш нь гэрийн хаягаар хүргэлт хийж өгнө гэж 86-тай дугаар өгсөн боловч тэр нь ашиглалтад байхгүй болсон. Мөн фейсбүүкээр блок хийсэн. Би тухайн үед ахынхаа зуслан болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зуслангаас мөнгөө шилжүүлсэн юм. Тэр өдрөөс хойш холбоо бариагүй байгаа учраас залилуулсан юм байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 237 дахь тал/,

14. А.Нээс гаргасан гомдол /3-р хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

Хохирогч А.Нийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн Буми Тик нэртэй фейсбүүк хаягаас “Бөөний бараа” групп-д Nomin Nomin нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас “пүүз бөөндөж зарна” гэсэн зар оруулсан байсан ба би тэр хүн рүү хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн хаан банкны 5301346431 дугаарын данснаас нийт 2 удаагийн гүйлгээгээр 149.500 төгрөг хийж бараа захиалсан ба 10-14 хоногийн дараа ирнэ гэсэн ба сүүлийн хугацаа 2021 оны 08 дугаар сарын 20 гэхэд ирнэ гэсэн боловч ирээгүй. Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бараагаа ирж аваарай гэсэн Монгол дээж гэх газар дээр нь очиж хүлээсэн боловч тэр хүн нь өөрөө ирээгүй. Тэр өдрөөс хойш огт холбоо бариагүй байгаа учраас залилуулсан юм байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагад хандаж байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хавтаст хэргийн 68 дахь тал/,

     15. Э.Гээс гаргасан гомдол /3-р хавтаст хэргийн 80 дахь тал/,

Хохирогч Э.Гийн “...Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 25-468 тоотод гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байхдаа фейсбүүкээр Nomin Nomin гэх фейсбүүк хаягтай хүн “ариутгагч буу, ковид-19 түргэн оношлуур хямд үнээр Хятад улсаас үйлдвэрийн үнээр нь захиалга авч байна гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдсон чинь манай захиалагч нар групп  чат нээчихсэн байгаа, тухайн группэд чатаар дамжуулан харилцаж байгаа тул таныг тухайн групп  чатанд нэмлээ гээд Ковид 19 хэрэгцээт зүйлс гэсэн нэртэй групп  чатанд оруулсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 1 ширхэг ариутгагч буу, 1 хайрцаг тест авахаар тохиролцож нийт 81.700 төгрөгийг өөрийн Хаан банкны 5027678683 дугаарын данснаас тухайн хүний 5301427220 дугаарын Н.Э гэсэн нэртэй хүний данс руу шилжүүлж захиалга хийсэн. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дахин 1 ширхэг ариутгагч бууны захиалга өгч дээрх данс руу 29.500 төгрөг шилжүүлж 2021 оны 08 дугаар сарын 19-ний бараа ирчихлээ каргоны мөнгөө шилжүүлж байгаад бараагаа аваарай гээд групп  чатанд бичсэн байхаар нь дахин 5301427220 дугаарын данс руу 7000 төгрөг шилжүүлчхээд бараагаа асуусан чинь маргаашаас бараагаа тараах гэж байна, маргааш хүргэлтээр бараа чинь очно гэх мэтээр цаг авсаар байгаад сүүлдээ холбоогүй таг алга болсон....Би өөрийн захиалга өгсөн мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хавтаст хэргийн 92 дахь тал/,

16. Б.Оөөс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /3-р хавтаст хэргийн 103-115 дахь тал/,

Хохирогч Б.Оийн “...Би 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дугуйтайгаа явж байгаад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-494 тоотод байх дүү Б.Бийнд очиж уулзан гэрт нь байхдаа фейсбүүкээр Trek эзэмшигчдийн групп  дээр “trek захиалгаар хямд оруулж ирнэ” гэсэн зар байхаар нь сонирхоод үзсэн чинь Nomin Nomin нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаяг байхаар нь чатаар бичээд хаанаас орж ирдэг вэ? Ориг уу? хулхи уу? гэж асуусан чинь нөгөө хүн маань манай дугуй Хонконгоос орж ирдэг, бичиг баримттайгаа, нэрийн дэлгүүрээс ирдэг болохоор хуурамч гэж байдаггүй юм гэсэн. Тэгээд тухайн хүнээс Trek дугуй худалдан авахаар тохиролцоод захиалга өгч урьдчилгаа болох 550.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5301427220 Н.Э гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа чатаар нь дугуй ирж байгаа юу гэж асуусан чинь над руу бичиж байгаа чатын хариу нь худлаа болоод, цаг аваад байгаа юм шиг санагдаад байхаар нь тухайн групп  рүү нь ороод хүмүүсийн сэтгэгдлийг харсан чинь Nomin Nomin гэсэн хаягтай хүнийг хүмүүс залилаад яваад байна гэсэн сэтгэгдэл яваад байхаар нь нөгөө бараа захиалсан хүн рүү зургийг нь явуулсан чинь худлаа биш ээ ахаа хэд хоногоос бараа маань орж ирнэ гээд байсан. Тэгээд тэр өдрөөс хойш чат бичих болгонд өнөө маргаашгүй буулаа гээд цаг аваад сүүлдээ холбоо тасарсан. Би тухайн хүн рүү нийт 550.000 төгрөг 1 удаагийн гүйлгээгээр дансаар шилжүүлж хохирол учирсан байгаа...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 119-120 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хавтаст хэргийн 125 дахь тал/,

17. Ч.О өөс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /3-р хавтаст хэргийн 135-149 дэх тал/,

Хохирогч Ч.О ийн “...Би 2021 оны 06 дугаар сарын 13, 07 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Чимэд О нэртэй фейсбүүк хаягаас Nomin Nomin нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас хүнтэй харилцан чатлаад тоос сорогч, төмс шарагч 2 ширхэг, түргэвчилсэн тест 1 ширхэг зэргийг захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу Хаан банкны 50245836414, Худалдаа хөгжлийн 2612243652 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 298.300 төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн байсан. Тэр хүний өгсөн 86285751 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо өвөр гүнтийн задгайд байрлах зусланд байхдаа 5037338270 дугаарын данснаас 5301427220 тоот данс руу мөнгөө шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй ба тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа гэсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 156-157 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хавтаст хэргийн 165 дахь тал/,

18. Н.Хаас гаргасан гомдол /3-р хавтаст хэргийн 175 дахь тал/,

Хохирогч Н.Хын “...Би 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Khogorzul Nymdorj нэртэй фейсбүүк хаягаас Хөвсгөлийн нэгдсэн зар нэртэй групп эд Flower Flower нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад комод буюу хуванцар шүүгээ захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн 5913040532 дугаарын данснаас 2М комод 89016885 утгаар 55.000 төгрөг шилжүүлэн бараа захиалсан ба тусаа салгаад аваагүй. Миний фейсбүүкийн блок хийсэн байсан. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 182-183 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хавтаст хэргийн 196 дахь тал/,

19. Б.Бээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /3-р хавтаст хэргийн 207-210дахь тал/,

Хохирогч Б.Бийн “...Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Хүчит шонхор” зах дээр худалдан авалт хийгээд явж байгаад фейсбүүк үзээд байж байхад “Ковид-19 PCR шинжилгээ, эмчилгээ, зөвлөгөө, вакцинжуулалт групп” нэртэй фейсбүүкийн хаягтай группэд “Nomin Nomin” гэх фейсбүүк хаягаас “Ковидын шинжилгээний шүлсний тест хямдхан зарна” гэж зар байрлуулсан байсан юм. Тэгэхээр нь би сонирхоод захиалъя гээд өөрийн Battsetseg BAYANBAT нэртэй хаягаасаа чат бичсэн чинь миний өмнөөс хариу бичиж эхэлсэн юм. Тэгээд би тэр хүнээс ковидын шинжилгээний шүлсний тест 1 ширхгийг 52.000 төгрөгөөр авахаар болсон ба тэр хүн надад эхлээд мөнгөө шилжүүлэхээр нь барааг захиалаад хүргэж өгнө гээд надад та захиалах барааныхаа мөнгийг 5301427220 дугаарын данс руу шилжүүлээд тэгээд гүйлгээний утга дээрээ нэрээ, утасны дугаартай бичээрэй гэсэн юм. Тэгэхээр нь уг данс руу өөрийн 459023100 дугаарын данснаас 52.000 төгрөг, хүргэлтийн 3000 төгрөг нийт 55.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгсэн надад 07 дугаар сарын сүүлээр бараа ирнэ гэсэн боловч одоо болтол барааг өгөөгүй, мөнгийг буцаан өгөөгүй...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 214-215 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хавтаст хэргийн 225 дахь тал/,

20. Э.Сгаас гаргасан гомдол, С.Нйн эзэмшлийн Хаан банкны 5301427220 дугаарын дансанд 530.000 төгрөг шилжүүлсэн баримтууд  /3-р хавтаст хэргийн 237-240 дэх тал/,

- Хохирогч Э.Сгийн “...Би 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 2 хайрцаг тест, 7 дугаар сарын 23-ны өдөр 8 хайрцаг түргэвчилсэн тест захиалсан бөгөөд өөрийн Сугараа нэртэй фейсбүүк хаягаас “Nomin nomin” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5800912998 данснаас 3 удаагийн гүйлгээгээр 530.000 төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 86285751 дугаар нь холбогдохгүй байгаа...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 246-247 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хавтаст хэргийн 225 дахь тал/,

21. М.Маас гаргасан гомдол /4-р хавтаст хэргийн 18 дахь тал/,

Хохирогч М.Мын ...би 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өөрийн Munkhjargal Myagmar нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “түргэвчилсэн  тест, ариутгагч буу 2 ширхэг” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 данс руу 321.500 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 07  сарын 19-ний өдөр каргоны 11.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй ба тэр хүнд залилуулсан...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хавтаст хэргийн 34 дэх тал/,

22. Ж.Саас гаргасан гомдол /4-р хавтаст хэргийн 45 дахь тал/,

Хохирогч Ж.Сын “...Би Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 63б байрны 7 тоотод гэр бүлийн хамтаар амьдардаг ба унадаг дугуйн спортын сонирхолтой юм. Би одоогоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн задгай тоотод зуслан дээрээ байгаа бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зуслан дээрээ байхдаа фейсбүүкээр “Trek эзэмшигчдийн групп”-д дээр Trek захиалгаар хямд оруулж ирнэ гэсэн зар байхаар нь сонирхоод үзсэн чинь Nomin Nomin гэсэн нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаяг байхаар нь чатаар бичээд хаанаас орж ирдэг вэ, Ориг уу хулхи уу гэж асуусан чинь нөгөө хүн манай дугуй Хонконгоос орж ирдэг. Бичиг баримттайгаа, нэрийн дэлгүүрээс ирдэг болохоор хуурамч гэж байдаггүй юмаа гэсэн. Тэгээд тухайн хүнээс Trek унадаг дугуй худалдан авахаар тохиролцоод захиалга өгч урьдчилгаа болох 525.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5685027834 дугаарын данснаас тухайн хүний Хаан банкны 5301427220 Н.Э гэсэн данс руу нь шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа нь чатаар дугуй ирж байгаа юу гээд асуусан чинь над руу бичиж байгаа чатын хариу нь худлаа болоод, цаг аваад байгаа юм шиг санагдаад байхаар нь тухайн групп руу ороод хүмүүсийн сэтгэгдлийг харсан чинь “Nomin Nomin” гэсэн хаягтай хүн хүмүүсийг залилаад байна гэсэн сэтгэгдэл яваад байхаар нь нөгөө бараа захиалсан хүн рүү зургийг нь явуулсан чинь худлаа бишээ эгчээ хэд хоногоос бараа маань орж ирнэ намайг хүмүүс нийлж гүтгээд байна гэсэн. Тэр өдрөөс хойш чат бичих болгонд өнөө маргаашгүй буулаа гээд цаг аваад сүүлдээ холбоо тасарсан. Би тухайн хүн рүү нийт 525.000 төгрөг 1 удаагийн гүйлгээгээр дансаар шилжүүлж хохирол учирсан байгаа.Би зуслангийнхаа газарт буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн задгай тоотод байхдаа шилжүүлсэн.Би урьд нь интернэт дэлгүүрээс бараа захиалж байсан. Харин тухайн “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягтай хүнээс анх удаа бараа захиалж байна. Би захиалга хийсэн 525.000 төгрөгөөс буцаалтын мөнгө аваагүй. Шүүхийн шийдвэрийн дагуу хохирол нөхөн төлөгдсөн тохиолдолд би өөрийнхөө Хаан банкны 5685027834 дугаарын дансаар дамжуулан хүлээн авах болно. Би өөрийн захиалга өгсөн мөнгөө буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг /4хх-50-51 дэх тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хавтаст хэргийн 58 дахь тал/,

23. Б.Баас гаргасан гомдол /4-р хавтаст хэргийн 70 дахь тал/,

Хохирогч Б.Бын “...Би 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр найзынхаа ажил дээр байхдаа фейсбүүк үзэж байгаад Монголын дугуй сонирхогчдын нэгдсэн групп дээр Nomin Nomin гэсэн фейсбүүк хаягтай хэрэглэгч унадаг дугуй захиалга авна гэсэн пост оруулсан байхаар нь тухайн хүн рүү чат бичээд Trek Marlin 4загварын унадаг дугуй 820.000 төгрөг гээд урьдчилгаа 50 хувийн нь өгөөд захиалах боломжтой гэсэн. Тэгээд би тухайн дугуйг захиалаад өөрийнхөө Хаан банкны 5019158608 дугаарын данснаас тухайн хүний 5301427220 дугаарын данс руу урьдчилгаа 420.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн хүн хэлэхдээ захиалга авсан өдрөөс хойш 10-14 хоногийн дараа унадаг дугуй ирнэ гэж хэлээд 88800423 гэсэн утасны дугаар үлдээсэн. Би захиалга өгсөн өдрөөс хойш 10 гаруй хоногийн дараа нь тухайн өгсөн утас руу залгасан боловч огт утсаа авахгүй байхаар нь Nomin Nomin гэсэн хаяг руу чат бичсэн чинь одоо удахгүй ирнэ гээд бас хэд хоног болсон. Сүүлд групп дээр Б.Э гэдэг фейсбүүк хаягаас Nomin Nomin гэсэн фейсбүүктэй залилагч этгээд байна гэсэн пост оруулсан байхаар нь би өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн юм...” гэх мэдүүлэг /4 -р хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хавтаст хэргийн 83 дахь тал/,

24. С.Эээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /4-р хавтаст хэргийн 95-100 дахь тал/,

Хохирогч С.Эийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Бөөний бараа бөөндөж зарах групп” нэртэй фейсбүүк групп-т Flower Flower  нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас “Комод буюу хувцасны шүүгээ зарна” гэж пост оруулсан байхаар нь хувь чатаар нь холбогдож Комод буюу хувцасны шүүгээ захиалахаар тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу 2021оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн 5373038115 дугаарын данснаас 5в-2 2m-1 99534142 гэх утгаар 175.000 /нэг зуун далан таван мянга/ төгрөг шилжүүлэн бараа захиалсан боловч одоо болтол бараагаа өгөөгүй ба холбогдох ямар ч боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хавтаст хэргийн 117 дахь тал/,

25. Э.Мгаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /4-р хавтаст хэргийн 128-133 дахь тал/,

Хохирогч Э.Мгийн ...би 2021 оны 08 сарын 08-ны өдөр өөрийн Munkhzaya Erdenebat нэртэй фейсбүүк хаягаас “Бөөний бараа бөөндөж зарах группэд Nomin Nomin нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүн тэди буюу цамц бөөний үнээр зарна гэж пост оруулсан байхаар нь хувь чатаар нь холбогдож 3 ширхэг цамц авахаар тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн 5156004444 дугаарын данснаас 99160516 гэх утгаар 30.000 төгрөг шилжүүлсэн ба дараа нь 2021-08-17-ны өдөр каргоны мөнгөө шилжүүл гэхээр мөн дээр хэлсэн данс руу өөрийн данснаас 3500 төгрөг шилжүүлэн бараа захиалсан ба утсаа салгаад аваагүй ба миний фейсбүүкийг блок хийсэн...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 140-141 дэх тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хавтаст хэргийн 151 дэх тал/,

26. Б.Эгээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /4-р хавтаст хэргийн 165-169 дэх тал/,

Хохирогч Б.Эгийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Хэрлэн Хэрлэн нэртэй фейсбүүк хаягаас “Бөөний бараа” группэд Flower Flower нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Комод буюу хувцасны хуванцар шүүгээ” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5853139832 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 205.000 /хоёр зуун таван мянга/ төгрөг хийж бараа захиалсан ба 2021.08.24-ны өглөө Ховд аймаг руу явах унаанд тавиад өгнө гэж хэлсэн боловч утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 86285751 дугаар нь холбогдохгүй байгаа. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй ба тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа гэсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Би хохирлоо  барагдуулж авмаар байна. Тэр маш худалч хүнд хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 176-177 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хавтаст хэргийн 190 дэх тал/,

27. Ц.Дгаас гаргасан гомдол /4-р хавтаст хэргийн 211 дэх тал/,

Хохирогч Ц.Дгийн “...2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүк групп үзэж байгаад Ковид-19 PCR шинжилгээ, эмчилгээ, зөвлөгөө, вакцинжуулалтын групп”-д Номин Номин гэх фейсбүүк хаягаас “Ариутгагч, ионжуулагчтай буу зарна” гэсэн зар байрлуулсан байсан. Тэгэхээр нь би сонирхоод захиалъя гээд өөрийн хаягаасаа чат бичсэн чинь миний өмнөөс хариу бичиж эхэлсэн юм. Тэгээд би тэр хүнээс ариутгагч, ионжуулагчтай буу 1 ширхгийг 29.500 төгрөгөөр авахаар болсон ба нийт 3 ширхэг авахаар тохиролцсон. Би данс руу нь дүү Баярмаагийн 5024103956 дугаарын данснаас 3 ширхэг бууны мөнгө гээд 88.500 төгрөгийг 5301427220 дугаарын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 206-208 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хавтаст хэргийн 217 дахь тал/,

28. Т.Эаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /4-р хавтаст хэргийн 228-232 дахь тал/,

Хохирогч Т.Эын “Би 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өөрийн Enk Enkee нэртэй фейсбүүк хаягаас “Nomin Nomin” гэсэн эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Уурын аппарат, ариутгагч буу хоёр ширхэг” захиалах хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 Н.Э гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5027088455 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 61,500 /жаран нэгэн мянга  таван зуу/ төгрөг бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 86285751 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо 31-70 тоотод байхдаа 5037088455 дугаарын данснаас 5301427220 тоот данс руу мөнгөө шилжүүлсэн.  2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Nomin Nomin гэсэн фейсбүүк хаягтай хүн дахин холбогдож бараа нь ирсэн каргоны мөнгө болох 15,000 төгрөг шилжүүл гэж  хэлэхэд нь мөнгийг нь шилжүүлсэн ингээд тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй ба тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа гэсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байна ...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 238-239 дэх тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хавтаст хэргийн 248 дахь тал/,

29. Г.Таас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /5-р хавтаст хэргийн 09-20 дахь тал/,

Хохирогч Г.Тын “...Би 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өөрийн Jagaa Gombojav нэртэй фейсбүүк хаягаас “Nomin Nomin” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Түргэвчилсэн тест 1 хайрцаг” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5007131893 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 52.200 /тавин хоёр мянга хоёр зуун/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 86285751 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа 5007131893 дугаарын данснаас 5301427220 тоот данс руу мөнгөө шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй ба тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа гэсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байна. би хохирлоо барагдуулж авмаар байна. тэр маш худалч хүнд хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хавтаст хэргийн 35 дахь тал/,

30. Х.Ааас гаргасан гомдол, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /5-р хавтаст хэргийн 46-49 дэх тал/,

Хохирогч Х.Аын “...Би 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Х.А нэртэй фейсбүүк хаягаас “Flower Flower” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Хүүхдийн хувцасны ком” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5677047997, данснаас 1 удаагийн гүйлгээгээр 285000 /хоёр зуун наян таван мянган/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 86285751 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Далайхүү худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа 5677047997 дугаарын данснаас 5301427220 тоот данс руу мөнгөө шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй ба тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа гэсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хавтаст хэргийн 63 дахь тал/,

31. А.Оээс гаргасан гомдол, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /5-р хавтаст хэргийн 74-78 дахь тал/,

Хохирогч А.Оийн “...Би 2021 оны 7 дугаар сарын 6, 18-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаас Номин Номин нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад Ариутгагч буу, ариутгагч шингэн захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5003847888 дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр 42.500 төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 84-85 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хавтаст хэргийн 93 дахь тал/,

32. Д.Эээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /5-р хавтаст хэргийн 105-110 дахь тал/,

Хохирогч Д.Эийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Дамдинсүрэн Энхцэцэг нэртэй фейсбүүк хаягаас “Хөвсгөлийн нэгдсэн зар” нэртэй фейсбүүк группэд Flower Flower нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “хайруулын таваг, шилэн ком аяга, комод буюу хувцасны хуванцар шүүгээ” захиалах гэж хувь чат харилцан бичээд онлайнаар захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн 5890762999дугаарын данснаас эхлээд 66.000 /жаран зургаан мянга/ төгрөгийг 3sh hairuuliin tawag hovsgold 95948893 гэх утгаар, дараа нь 70.000 /далан мянга/ төгрөгийг kod2b, shilen kom 95948893 hovsgold гэх утгаар нийт 2 удаа 136.000 /нэг зуун гучин зургаан мянга/ төгрөгийг шилжүүлэн бараа захиалсан ба утсаа салгаад аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 86285751 дугаар нь холбогдохгүй байгаа. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй ба тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа гэсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 116-117 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хавтаст хэргийн 127 дахь тал/,

33. Ө.Саас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /5-р хавтаст хэргийн 138-139 дэх тал/,

Хохирогч Ө.Сын “...Би 2021 оны 08 дугаар сарын 06-ны өөрийн Өөдөө Сугараа нэртэй фейсбүүк хаягаас “Бөөний бараа бөөндөж зарах групп” нэртэй фейсбүүк группэд Nomin Nomin нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай “Бөөний үнээр хувцас зарна” гэж пост оруулсан байхаар нь хувь чатаар нь холбогдож хувцас захиалахаар тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу 2021.08.06-ны өдөр өөрийн Lend.mn-ний 5176211186 данснаас 96113677 Өөдөө гэх утгаар 81.100 /наян нэгэн мянга нэг зуу/ төгрөг, 2021.08.10-ны өдөр өөрийн хаан банкны 5368018301 дугаарын данснаас 94794472 гэх утгаар 58000 /тавин найман мянга/ төгрөг, 2021.08.11-ний өдөр өөрийн 5368018301 дугаарын данснаас 13.000 /арван гурван мянга/ төгрөг, 2021.08.12-ны өдөр өөрийн 5368018301 дугаарын данснаас 17.000 /арван долоон мянга/ төгрөг, 2021.08.17-ны өдөр эхлээд 5176211186 данснаас 96113677 Өөдөө Карго гэх утгаар 15.000 /арван таван мянга/ төгрөг, дараа нь өөрийн 5368018301 дугаарын данснаас 96113677 гэх утгаар нийт 205.100 /хоёр зуун таван мянга нэг зуу/ төгрөг шилжүүлэн бараа захиалсан боловч одоо болтол бараагаа өгөөгүй ба холбогдох ямар ч боломжгүй болсон учраас залилах гэмт хэргийн хохирогч болсон байна гэж бодож цагдаагийн байгууллагад хандаж байна. Би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 148-149 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хавтаст хэргийн 158-161  дэх тал/,

34. Ч.Саас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /5-р хавтаст хэргийн 173 дахь тал/,

Хохирогч Ч.Сын “...Би 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр найз Сэлэнгийн гэрт нь буюу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 12-582 тоотод байхдаа фейсбүүк дээр “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягтай хүн “Covid-19” түргэн оношлуур илүү захиалгаар ирсэн байна гээд миний байдаг “Covid-19хэрэгцээт зүйлс” гэсэн нэртэй групп чатанд мөнгө шилжүүлээд ирсэн бараанаас хадгалуулах хүн байвал чат бичээрэй гэхээр нь би тухайн хүн рүү чат бичээд 1 хайрцаг түргэн оношлуур авахаар тохиролцож 53.200 төгрөгийг би өөрийн 5015005019 дугаарын данснаас тухайн хүний 5301427220 дугаарын Н.Э гэсэн нэртэй данс руу шилжүүлж захиалга хийсэн. Тэгээд тэр өдрөөс хэд хоногийн дараа чатаар бараа асуух болгонд яг маргааш бараа задрах гэж байна, эсхүл гааль дээр саатчихсан энэ тэр гээд цаг аваад сүүлдээ холбоо барихгүй алга болсон. Тэгээд би дараа нь тухайн групп чатыг уншиж байсан хүмүүс бараагаа авч чадаагүй гээд биччихсэн байхаар нь залилуулсан юм байна гэдгийг нь мэдсэн....” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 177-178 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хавтаст хэргийн 184  дэх тал/,

35. Б.Дээс гаргасан гомдол, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /5-р хавтаст хэргийн 196-198 дахь тал/,

Хохирогч Б.Дийн “Би 2021 оны 07 дугаар сарын 05, 06-ны өдөр өөрийн Б.Д нэртэй фейсбүүк хаягаас “Nomin Nomin” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Түргэвчилсэн тест, ариутгагч буу 1 ширхэг" захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5034340930 дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр 81.700 /наян нэгэн мянга долоон зуун/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 86285751 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарлаг дэнж худалдааны төвөөр үйлчлүүлж байгаад 5034340930 дугаарын данснаас 5301427220 тоот данс руу мөнгөө шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдөр “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягтай хүн дахин холбогдож бараа нь ирсэн каргоны мөнгө болох 4.000 /дөрвөн мянган/ төгрөг шилжүүл гэж хэлэхэд нь мөнгийг нь шилжүүлсэн ингээд тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй ба тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа гэсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байна....” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 203-204 дэх тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хавтаст хэргийн 214  дэх тал/,

36. Ч.Саас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /5-р хавтаст хэргийн 226-232 дахь тал/,

Хохирогч С.Аын “....Би 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрийн Оnon Ariunaa нэртэй фейсбүүк хаягаас “Бөөний бараа” групп-д “Nomin Nomin” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй чатлаад би тэр хүн рүү бараа захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 дугаарын С.Н  гэсэн данс руу өөрийн хас банкны 5001155282 дугаарын данснаас нийт 2 удаагийн гүйлгээгээр 127,000 /нэг зуун хорин долоо мянган/ төгрөг хийсэн мөн өөрийн ээж болох Ц.Пагмадуламын хаан банкны 5074003758 дугаарын данснаас нийт 3-4 удаагийн гүйлгээгээр 303.000 / гурван зуун гурван мянган/ төгрөг хийж бараа захиалсан ба 10-14 хоногийн дараа ирнэ гэсэн ба сүүлийн хугацаа 2021 оны 08 дугаар сарын 20 гэхэд ирнэ гэсэн боловч ирээгүй. Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бараагаа ирж аваарай гэсэн Монгол дээж гэх газар дээр нь очиж хүлээсэн боловч тэр хүн нь өөрөө ирээгүй. Тэр өдрөөс хойш огт холбоо барихгүй байгаа учраас залилуулсан юм байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагад хандаж байна....” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 239-240 дэх тал/,

 С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хавтаст хэргийн 249-205, 6-р хавтаст хэргийн 01-02 дахь тал/,

37.Б.Таас гаргасан гомдол, дансны шилжүүлгийн хуулга /6-р хавтаст хэргийн 14-20 дахь тал/,

Хохирогч Б.Тын “...фейсбүүкээр NominNomin гэсэн фейсбүүк хаягтай хүн ариутгагч буу, Covid 19 түргэн оношлуур хямд үнээр захиалга авч байна  гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдсон чинь манай захиалагч нар группт чат нээчихсэн байгаа, тухайн групп чатаар дамжуулан харилцаж байгаа тул таныг тухайн групп чатандаа нэмлээ гээд “Covid 19 хэрэгцээт зүйлс” гэсэн нэртэй групп чатанд оруулсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш нийт 5 удаагийн гүйлгээгээр 222.500 төгрөгийг би өөрийн Хаан банкны 5042074217 дугаарын данснаас тухайн хүний 5301427220 дугаарын Н.Э гэсэн нэртэй хүний данс руу шилжүүлж захиалга хийсэн. Тэгээд дараа нь бараагаа авахаар чат бичээд асуусан чинь маргаашаас бараагаа тараах гэж байна, маргааш хүргэлтээр бараа очно гэх мэтээр цаг авсаар байгаад сүүлдээ холбоо барихгүй алга болсон...” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хавтаст хэргийн 35 дахь тал/,

38.Ж.Гээс гаргасан гомдол, дансны шилжүүлгийн хуулга /6-р хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

Хохирогч Ж.Гийн “...Nomin nomin нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад ариутгагч буу 1 ширхэг захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5103002018 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 29.500 төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй...” гэх мэдүүлэг/ 6-р хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хавтаст хэргийн 65 дахь тал/,

 

39.Э.Эаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /6-р хавтаст хэргийн 103-111 дэх тал/,

Хохирогч Э.Эын “...Би 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өөрийн Saraa Enhsar yэртэй фейсбүүк хаягаас "Бөөний бараа бөөндөж зарах групп” нэртэй фейсбүүк групп-д “Flower Flower” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас “Комод буюу хувцасны шүүгээ зарна” гэж пост оруулсан байхаар нь хувь чатаар нь холбогдож Комод буюу хувцасны шүүгээ захиалахаар тэр хүний өгсөн 5301427220 дугаарын С.Н  гэсэн данс руу 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр найз Аын төрийн банкны 202000083828 дугаарын данснаас 93258882 коd6-1ш, коd5в-2ш гэх утгаар 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг шилжүүлэн бараа захиалсан боловч одоо болтол бараагаа өгөөгүй ба холбогдох ямар ч боломжгүй болсон учраас тус этгээдийг олж хохирлыг минь барагдуулж өгнө үү гэж цагдаагийн байгууллагад хандаж байна....” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хавтаст хэргийн 128 дахь тал/,

40. Т.Өгээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /6-р хавтаст хэргийн 139-141 дэх тал/,

Хохирогч Т.Өгийн “...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Ulzi Ulzitogtoh нэртэй фейсбүүк хаягаас “Nomin Nomin” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Ариутгагч буу" захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 дугаарын С.Н  гэсэн данс руу өөрийн Төрийн банкны 5301427220, данснаас 1 удаагийн гүйлгээгээр 29.500 /хорин есөн мянга таван зуун/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 86285751 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг далайхүү худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа 341303264531 дугаарын данснаас 5301427220 тоот данс руу мөнгөө шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй ба тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа гэсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байна....” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 148-149 дэх тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хавтаст хэргийн 157 дахь тал/,

41. Ж.Мгаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /6-р хавтаст хэргийн 169-175 дахь тал/,

Хохирогч Ж.Мгийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн MoogiiMoogii нэртэй фейсбүүк хаягаас “Бөөний бараа бөөндөж зарах групп” нэртэй фейсбүүк хаягтай “комод буюу хуванцар хувцасны шүүгээ зарна” гэж пост оруулсан байхаар нь хувь чатаар холбогдож шүүгээ авахаар тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн 5890845016 дугаарын данснаас kod2m гэх утгаар 55.000 төгрөг шилжүүлэн бараа захиалсан ба утсаа салгаад аваагүй...” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 180-181 дэх тал/,

42. Э.Оаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /6-р хавтаст хэргийн 198-199 дэх тал/,

Хохирогч Э.Оын“…“Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягтай хүн бэлэн хувцас захиалга авч байна гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдсон чинь манай захиалагч нар групп чат нээчихсэн байгаа,тухайн групп чатаар дамжуулан харилцаж байгаа тул таныг тухайн групп чатанд нэмлээ гээд “бөөний бараа” гэсэн нэртэй групп чатанд оруулсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нийт 3 удаагийн гүйлгээгээр 156,000 төгрөгийг би өөрийн Хаан банкны 5365142503 дугаарын данснаас тухайн хүний 5301427220 дугаарын Н.Э гэсэн нэртэй хүний данс руу шилжүүлж захиалга хийсэн. Тагаад дараа нь бараагаа авахаар чат бичээд асуусан чинь маргаашаас бараагаа тараах гэж байна, маргааш хүргэлтээр бараа чинь очно гэх мэтээр цаг авсаар байгаад сүүлдээ холбоо байхгүй алга болсон...” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 204-205 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хавтаст хэргийн 215-216 дахь тал/,

43. Н.Ггаас гаргасан гомдол /6-р хавтаст хэргийн 228 дахь тал/,

Хохирогч Н.Ггийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өөрийн фейсбүүк хаягаас Бөөний бараа бөөндөж зарах групп нэртэй фейсбүүк группт Flower Flower нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас комод буюу хувцасны шүүгээ зарна гэж пост оруулсан байхаар нь хувь чатаар холбогдож шүүгээ захиалахаар тэр хүний өгсөн 5301427220 Н.Э гэсэн данс руу өөрийн данснаасаа 55.000 төгрөг шилжүүлэн бараа захиалсан боловч одоо хүртэл бараагаа өгөөгүй, холбогдох ямар ч боломжгүй болсон учраас цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 234-235 дахь тал/,

С.Н эс гэрчээр дахин авсан мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 245 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хавтаст хэргийн 248 дахь тал/,

44. О.Агаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /7-р хавтаст хэргийн 09-11 дэх тал/,

Хохирогч О.Агийн “...2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр  Номин Номин “Nomin Nomin”гэх фейсбүүк хаягаас “Тэди буюу ноосон цамц бөөний үнээр зарна” гэсэн зарын дагуу Хаан банкны 5301427220 дугаарын дансаар 120.000 төгрөг шилжүүлэн бараа захиалсан боловч одоо болтол бараагаа өгөөгүй, холбогдох ямар ч боломжгүй болж залилуулсан...” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хавтаст хэргийн 27 дахь тал/,

45. М.Даас ирүүлсэн гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /7-р хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

Хохирогч М.Дын“...2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэн фоловер /Flower Flower/ гэх нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Түргэвчилсэн тест 1 ширхэг” захиалах гэж хувь чат руу нь бичээд Хаан банкны 5301427220дугаартай данс руу 52.200 төгрөг шилжүүлсэн боловч утсаа аваагүй, фейсбүүкийг маань блок хийсэн ...” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 47-48 дахь тал/

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хавтаст хэргийн 58 дахь тал/,

46. О.Цээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /7-р хавтаст хэргийн 68 дахь тал/,

Хохирогч О.Цийн “...Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой зусланд зундаа лагерь дээр гардаг ...2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк үзэж байхдаа ... Монголын дугуй сонирхогчдын нэгдсэн групп дээр ...дугуй захиалж байгаа хүмүүстээ нэмэгдэлгүйгээр үйлдвэрийн үнээр захиалж өгнө гэсэн пост дугуйны зураг, үнийн хамт оруулсан байхаар нь тухай хүн рүү чат бичээд Forever загварын дугуйг 720.000 төгрөгөөр захиалаад өөрийнхөө Монпей апплекшны 99101084121 дугаарын данснаас тухай хүний 5301427220 дугаарын данс руу 720.000 төгрөг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг 7-р хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хавтаст хэргийн 79 дэх тал/,

47. Ж.Нгээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /7-р хавтаст хэргийн 91-95 дахь тал/,

Хохирогч “...2021 оны 07 дугаар сарын 16, 19-ны өдрүүдэд өөрийн Ж.Н нэртэй фейсбүүк хаягаас Номин Номин /Nomin Nomin/  нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Ариутгагч буу 2 ширхэг, түргэвчилсэн тест 2 ширхэг” захиалах гэж хувь чат руу нь бичээд Хаан банкны 5301427220 дугаартай данс руу 171.400 төгрөг шилжүүлсэн. Захиалсан бараа ирэхээр мэдэгдэнэ гэсэн бөгөөд түүнээс хойш утсаа авахгүй фейсбүүкийг минь блок хийсэн. ...” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хавтаст хэргийн 110 дахь тал/,

48. М.Нгээс гаргасан гомдол /7-р хавтаст хэргийн 121 дэх тал/,

Хохирогч М.Нгийн ...би 2021 оны 07 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод дүүгийнхээ гэрт байхдаа фейсбүүкээр зарын групп  дээр Nomin Nomin гэсэн хаягтай хүн ариутгагч буу, түргэн оношлуур хямд үнээр захиалга авч байна гэсэн зар байршуулсан байхаар нь ...нийт 2.660.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 126-127 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хавтаст хэргийн 132 дахь тал/,

49. Б.Бэс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /7-р хавтаст хэргийн 144-152 дахь тал/,

Хохирогч Б.Бйн “Би Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 9-228 тоотод амьдардаг бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр  хуучин гэртээ байхдаа фейсбүүкээр “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягтай хүн  ариутгагч буу, Ковид-19 түргэн оношлуур хямд үнээр захиалга авч байна гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдоод бараа захиалахаар тохиролцож чат бичиж байсан чинь нөгөө Nomin Nomin гэсэн фейсбүүк хаягтай хүн бараа захиалж байгаа хүмүүсээ нэг групп чат үүсгээд групп чатаараа харилцаж байгаа юм, таныг тухай чатандаа нэмчих үү гэж асуухаар нь би зөвшөөрөөд “Covid-19 хэрэгцээт зүйлсийн захиалга” гэсэн нэртэй фейсбүүк чатанд орсон. Тэгээд “Nomin Nomin” гэсэн фейсбүүктэй хүнтэй чатаар холбогдоод Ариутгагч буу 2 ширхэг, тест нэг хайрцаг авахаар тохиролцож тухайн бараанууд нийт 111,200 төгрөг болж би өөрийн 5023743499 дугаарын данснаас тухайн хүний Хаан банкны 5301427220 Н.Э гэсэн нэртэй данс руу 111,200 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бараагаа хүлээгээд байж байсан чинь нөгөө групп чатанд хүмүүс бараагаа авъя энэ тэр гээд бөөн юм биччихсэн байхаар нь тухайн хүний бараа орж ирэх нь жоохон удаад байгаа юм байх гэж бодоод тухайн группт хэсэг хугацаанд харзнах сэтгэгдлээ үлдээчхээд хэсэг хугацааны дараа тухайн групп чат хаагдсан бөгөөд групп чатанд байсан нэг эмэгтэйгээс та нар бараагаа авсан уу гэж асуусан чинь нөгөө бараа захиалга аваад байсан хүүхэн чинь цагдаад шалгагдаж байгаа гэхээр нь залилуулсан юм байна гэдгээ мэдсэн ...” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 156-157 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хавтаст хэргийн 164 дэх тал/,

50. Ю.Сгаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /7-р хавтаст хэргийн 176-180 дахь тал/,

Хохирогч Ю.Сгийн “Би 2021 оны 08 дугаар сарын 07, 15, 17-ны өдрүүдэд  өөрийн Angely Angely нэртэй фейсбүүк хаягаас “Бөөний бараа зөвхөн бөөндөж зарах” группт “Nomin Nomin” гэх нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Тэди буюу ноосон цамц захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5076767699 дугаарын данснаас 2021.08.07-ны өдөр 80115045 гэсэн утгаар 180,000 /нэг зуун наян мянга/, 2021.08.15-ны өдөр shilen sav modon suuritai утгаар 4,500 / дөрвөн мянга таван зуу/ төгрөг, 2021.08.17-ны өдөр 18 ширхэг тэди  карго үнэ 80115045 утгаар 63,000 /жаран гурван мянга/ нийт 247,500 /хоёр зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлэн бараа захиалсан ба утсаа салгаад аваагүй фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 88800423 дугаар нь холбогдохгүй байгаа. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй ба тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа гэсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байсан...” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 187-188 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хавтаст хэргийн 196-198 дахь тал/,

51. Х.Агаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /7-р хавтаст хэргийн 208-211 дэх тал/,

Хохирогч Х.Агийн “...2021 оны 07 дугаар сарын 15-ний өдөр фейсбүүк дээр  “Nomin Nomin” гэх нэртэй хүн мананцар үүсгэгч буу зарна гэж зар байршуулсан байсан ба би уг хүнтэй чатаар холбогдсон чинь мананцар үүсгэгч буу 7 дугаар сарын 18-ны өдөр ирнэ, та захиалга өгөх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1 ширхэг мананцар үүсгэгч буу захиалъя гэж хэлээд өөрийнхөө 5007342306 дугаарын данснаас 5301427220 дугаартай С.Н  гэх хүний данс руу “ариутгагч буу 99193287” гэх утга бичээд 29,900 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр уг хүн рүү чат бичсэн боловч хариу ирээгүй. Ингээд 1 сар гаруй хариу бичихгүй байж байгаад фейсбүүкээсээ намайг блок хийсэн болохоор би залилуулсан...гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 216-217 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хавтаст хэргийн 225 дахь тал/,

52. Г.Бгаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /7-р хавтаст хэргийн 236-238 дахь тал/,

Хохирогч Г.Бгийн “...Би 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өөрийн Bolor Gombodagva нэртэй фейсбүүк хаягаас “Nomin nomin” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Түргэвчилсэн тест ариутгагч буу” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н  гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5030344597 тоот дансаар нэг удаагийн гүйлгээгээр 81,700 төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн...” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 245-246 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хавтаст хэргийн 239 дэх тал/,

53. Ө.Цын гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /8-р хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

Хохирогч Ө.Цын “...2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо ах Ганбатын гэрт байхдаа фейсбүүкээр бөөний групп гэсэн нэртэй групп дээр бараа зарна гэсэн олон төрлийн барааны зураг, мэдээлэл байхаар нь сонирхоод үзсэн чинь “Nomin Nomin” гэсэн нэртэй, эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас зар оруулсан байхаар нь чатаар холбогдоод бараа захиалга хийж, нийт 4 удаагийн гүйлгээгээр 295.000 төгрөгийг Хаан банкны 5301427220 Н.Э гэсэн данс руу нь шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа чатаар бараа ирж байгаа юу гэж асуусан чинь одоо ирж байгаа, эхний ээлжийн бараанууд ирсэн байгаа гэсэн. Тэр өдрөөс хойш чатын хариу нь худлаа болоод, цаг аваад байгаа юм шиг санагдаад байхаар нь тухайн групп руу ороод хүмүүсийн сэтгэгдлийг харсан чинь “Nomin Nomin” гэсэн хаягтай хүн хүмүүсийг залилаад байна гэсэн сэтгэгдэл яваад байхаар нь нөгөө хүн рүү чат бичсэн чинь таны бараа ирчихсэн, удахгүй таны барааг хүргэлтээр өгөх болно гэсэн. Тэрнээс хойш холбоо бариагүй. Би захиалга хийсэн 295.000 төгрөгөөс буцаалт мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

54. Б.Мгээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх дансны хуулга  /8-р хавтаст хэргийн 40-57 дахь тал/,

Хохирогч Б.Мгийн “...Би өөрийн Ланд 200 маркийн автомашинд 18 инчтэй обуд хайж байсан юм. Тэгээд өөрийн фейсбүүкээр обуд зарна гэсэн заруудын дагуу коммент бичиж үлдээж байсан ба 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Munkhdelger Baasansuren  нэртэй фейсбүүк хаягаас обуд сонирхож байгаа бол захиалгаар оруулж ирж өгч байгаа шүү гээд 2 ширхэг обудны зураг явуулсан. Би тэр хүний өгсөн 88800423 дугаарын утсаар холбогдож ярилцахад залуу эмэгтэй хүн утас авсан ба чат бичье гээд утсаа салгасан. Би чатаар нь харилцан чат бичээд 8 ширхэг 18 инчтэй обудны урьдчилгаа мөнгө гэж 2.000.000 төгрөгийг 5037438593 дугаарын С.Н  гэсэн хаан банкны данс руу өөрийн хаан банкны 5084460102 дугаарын данснаас 2.000.000 төгрөгийг 8 ширхэг обуд захиалга 88100066 гэх утгаар хийсэн. Би тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа фейсбүүк чатаар асуухад одоо ирж байгаа, удахгүй ирнэ, би ковид тусаад гэртээ байгаа болохоор гарч чадахгүй байна гэх зэргээр шалтгаан хэлж байгаад сүүлдээ фейсбүүкээ устгаж, гар утас нь холбогдохоо болихоор нь мөнгөө залилуулсан юм байна гэж ойлгосон...Би өөрт учирсан 2.000.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

55. Б.Оээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /8-р хавтаст хэргийн 79-85 дахь тал/,

Хохирогч Б.Оийн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүк үзээд байж байхад обудны худалдаа нэртэй фейсбүүкийн хаягт байрлуулсан “Baasansuren Minkhdelger” гэх хаягаас “обуд зарна” гэх зар байрлуулсан байсан. Тэгээд би захиалъя гээд...4 хос обудыг 800.000 төгрөгөөр авахаар болоод захиалсан юм. Тэгсэн надад өөрийн 5037438593 дугаарын дансыг өгөөд урьдчилгаа мөнгөө хийгээд захиалаарай гэхээр нь би өөрийн 5926057326 дугаарын данснаас 50.000 төгрөг шилжүүлсэн юм.Түүний дараа 2021 оны 09 дүгэр сарын 18-ны өдөр 5037438593 дугаарын данс руу би өөрийн 5926057926 дугаартай данснаас 57.000 төгрөг дахин шилжүүлсэн юм...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хавтаст хэргийн 239 дэх тал/,

56. Л.Ааас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /8-р хавтаст хэргийн 112-117 дахь тал/,

Хохирогч П.Аийн “...Би 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-810 тоотод байхдаа фейсбүүкээр “NominNomin” гэсэн фейсбүүк хаягтай бараа хямд үнээр захиалга авч байна гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдоод хүүхдийн хувцас захиалахаар тохиролцож тухайн бараанууд нийт-280.000 төгрөг болж би өөрийн 5370053588 дугаарын данснаас тухайн хүний Хаан банкны 5301427220 Н.Э гэсэн нэртэй данс руу тэр өдөртөө урьдчилгаа 160.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь над руу барааны мөнгөө гүйцээж өгөх хэрэгтэй байна гэхээр нь би дахин 120.000 төгрөг шилжүүлсэн бараагаа хүлээгээд байж байсан чинь нөгөө групп хаягтай хүнийг хүмүүс бараагаа авъя энэ тэр гээд бөөн юм биччихсэн байхаар нь тухайн хүнийг бараа нь орж ирэх гэж жоохон удаад байгаа юм байх гэж бодоод сэтгэгдэл бичсэн хүмүүс рүү та нар бараагаа авсан уу гэж асуусан чинь нөгөө бараа захиалга аваад байсан хүүхэн чинь цагдаад шалгагдаж байгаа юм байна лээ гэхээр нь би залилуулсан юм байна гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 121-122 дахь тал/,

57. Н.Төөс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /8-р хавтаст хэргийн 135-145 дахь тал/,

Хохирогч Н.Тийн“...“Би 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1067 тоотод байхдаа фейсбүүк үзээд байж байхад “хол 5 обудны хар зах” нэртэй фейсбүүкийн хаягтай группт “Baasansuren Munkhdelger” гэх фейсбүүк хаягаас “обуд зарна” гэх зар байрлуулсан байсан юм. Тэгэхээр нь би сонирхоод захиалъя гээд өөрийн “Н.Төгөлдөр” нэртэй хаягаасаа чат бичсэн чинь миний өмнөөс хариу бичиж эхэлсэн юм. Тэгээд би тэр хүнээс 4 хос обудыг 860.000 төгрөгөөр авахаар болоод захиалсан юм. Тэгсэн надад өөрийн 5037438593 дугаарын дансыг өгөөд мөнгийг захиалаарай гэхээр нь би өөрийн 5429069095 дугаартай данснаас эхлээд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр урьдчилгаа мөнгө болох 258.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нөгөө хүн миний обудыг ирсэн гэхээр нь уг хүнтэй уулзаад 4 хос обудаа аваад уг хүний 5037438593 дугаарын данс руу үлдэгдэл 602000 төгрөгийг өөрийн 5429069095 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд би ер нь обуд захиалгаар авчрах юм байна гэж бодоод дахиад 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр уг хүнтэй холбогдоод обуд авахаар болоод уг хүн надад өөрийн 5003997227 дугаарын данс руу урьдчилгаа 368000 төгрөгийг өөрийн 1745102469 дугаарын данснаасаа шилжүүлсэн юм. Тэгсэн уг хүн обудыг өгөөгүй ...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 149-151 дэх тал/,

58. Г.Цаас гаргасан гомдол, гүйлгээ хийсэн талаарх банкны дансны хуулга  /8-р хавтаст хэргийн 166-167 дахь тал/,

Хохирогч Г.Цийн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хамт ажилладаг ахын гэрт нь буюу Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 13-179 тоотод фейсбүүкээр юм үзэж байхдаа “Munkhdelger Baasansuren” гэсэн нэртэй фейсбүүк хаягтай хэрэглэгч Обуд зарын групп дээр “бүх төрлийн обуд Хятад улсаас захиалга авна, 10-12 хоногийн дотор ирнэ” гэсэн байхаар нь чатаар тухайн хүнтэй холбогдоод 780,000 төгрөгийн үнэтэй Antera 3 салаа обуд захиалахад урьдчилгаа 40 хувь нь 312,000 төгрөг болсон. Маргааш нь би өөрийнхөө Хаан банкны 5171208815 гэсэн данснаас тухайн хүний 5037438593 дугаарын Н.Э гэсэн хүний данс руу мөнгийг нь шилжүүлж захиалга өгсөн. Тэгээд тухайн хүн надад 86262995 дугаар өгсөн боловч огт утсаа авахгүй байсан. Тэгээд хэд хоногийн дараа нь 88800423 гэсэн дугаараас баярын өдрүүдэд хил хаагдах гэж байгаатай холбоотой таны захиалга түр хүлээгдэх гэж байна гэсэн утгатай мессеж биччихсэн байхаар нь би чатаар холбогдох гэсэн чинь миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 171-172  дахь тал/,

59. Б.Ггаас  гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /8-р хавтаст хэргийн 187-194 дэх тал/,

Хохирогч Б.Ггийн “...Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр фейсбүүк үзэж байхад "Baasansuren Munkhdelger" гэсэн нэртэй фейсбүүк хаягтай хэрэглэгч обуд зарын группт дээр “бүх төрлийн обуд Хятад улсаас захиалга авна, 10-12 хоногийн дотор ирнэ” гэсэн байхаар нь чатаар тухайн хүнтэй холбогдоод 775,000 төгрөгийн үнэтэй 5 салаа обуд захиалахад урьдчилгаа нь 415,000 төгрөг болсон. Би өөрийнхөө Төрийн банкны 210000634637 дугаарын данснаас 190,000 төгрөг, Хаан банкны 5604059282 дугаарын данснаас 225,000 төгрөг нийт 2 удаагийн гүйлгээгээр 415,000 төгрөг тухайн хүний 5037438593 дугаарын Н.Э гэсэн данс руу шилжүүлж захиалга өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа захиалсан бараагаа асуух гээд тухайн хүний надад өгсөн 88800423 гэсэн дугаар луу залгасан боловч огт утсаа авахгүй байсан. Тэгээд чат бичихээр удахгүй, таны бараа чинь ирж байгаа, одоо бараа бууж байна энэ тэр гэж байгаад дахиж холбоо барихгүй намайг фейсбүүкээр блок хийчихээр нь би өөрийгөө залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 198-199 дэх тал/,

60. Д.Э.Агаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /8-р хавтаст хэргийн 187-194 дэх тал/,

Хохирогч Д.Э.Агийн өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хадам эцгийнхээ гэрт нь буюу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 2-145 тоотод гэр бүлийн хамтаар байхдаа фейсбүүк үзэж байхад“Munkhdelger Baasansuren” гэсэн нэртэй. ...фейсбүүк хаягтай хэрэглэгч обуд зарын групп дээр бүх төрлийн обуд Хятад улсаас захиалга авна, 10-12 хоногийн дотор ирнэ гэсэн байхаар нь чатаар тухайн хүнтэй холбогдоод... урьдчилгаа 325.000 төгрөгийг би өөрийнхөө Хаан банкны 5087233438 гэсэн данснаас тухайн хүний 5037438593 дугаарын Н.Э гэсэн хүний данс руу тэр өдөртөө мөнгийг нь шилжүүлж захиалга өгсөн...” гэсэн мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 219-220 дахь тал/,

61. О.Нээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх банкны дансны хуулга  /8-р хавтаст хэргийн 238-239,243-249 дэх тал/,

Хохирогч О.Нийн өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод ажлаар явж байхдаа ажил дээрээ байхдаа фейсбүүкээр ресторан бар эрхлэгчдийн группт дэлгэцтэй мэдрэгчтэй кассын машин хаагуур зардаг вэ гэсэн пост оруулсан бөгөөд над руу “Munkhdelger Baasansuren” гэсэн хаягаас манайх захиалга авдаг шүү, мөн бүх төрлийн бараа оруулж ирдэг гэхээр нь би тухайн хүнтэй чатаар харилцаж байгаад кассын машин, нийт 20 ширхэг зурагт, 30 ширхэг тогоо антен зэрэг барааг захиалаад... нийт 4 удаагийн гүйлгээгээр 2.709.500 төгрөгийг 5037438593 дугаарын дансаар шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 235-236 дахь тал/,

62. Ц.Чгаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /9-р хавтаст хэргийн 15-20 дахь тал/,

Хохирогч Ц.Чгийн өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр обуд худалдаа нэртэй фейсбүүк группт “Munkhdelger Baasansuren” нэртэй фейсбүүк хаягаас обуд зарна гэсэн зар байршуулсан байхаар нь фейсбүүк чатаар холбогдож 4 ширхэг обудны урьдчилгаа мөнгө гэж 5037438593 С.Н  гэсэн Хаан банкны данс руу өөрийн 5890865699 дугаарын данснаас 1.400.000 төгрөгийг 99113282 гэх утгаар хийсэн. ...асуухаар шалтгаан хэлж байгаад сүүлдээ фейсбүүкээ устгаж, надад өгсөн утасны дугаар нь холбогдохоо больсон.” гэсэн мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /9-р хавтаст хэргийн  33 дахь тал/,

63. Ч.Баас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /9-р хавтаст хэргийн 44-48 дахь тал/,

Хохирогч Ч.Бы өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ фейсбүүк үзэж байхад “Munkhdelger Baasansuren” гэсэн нэртэй... фейсбүүк хаягтай хэрэглэгч обуд зарын групп дээр бүх төрлийн обуд Хятад улсаас захиалга авна, 10-12 хоногийн дотор ирнэ гэсэн байхаар нь ...урьдчилгаа 350.000 төгрөгийг би өөрийнхөө Төрийн банкны 104500761280 гэсэн данснаас тухайн хүний 5037438593 дугаарын Н.Э гэсэн хүний данс руу тэр өдөртөө мөнгийг нь шилжүүлж захиалга өгсөн...” гэсэн мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

64. Х.Аээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /9-р хавтаст хэргийн 73-76 дахь тал/,

Хохирогч Х.Аын өгсөн “...би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүк үзээд байж байхад обудны хар зах нэртэй фейсбүүк зарын группт “Munkhdelger Baasansuren” гэх фейсбүүк хаягаас обуд зарна гэсэн зар байрлуулсан байсан... тэгсэн надад өөрийн 5003997227 дугаарын дансыг өгөөд урьдчилгаа мөнгөө хийгээд захиалаарай гэхээр нь би өөрийн 5036069396 дугаартай данснаас 350.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

С.Нйн нэр дээрх Хас банкны 5003997227 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /9-р хавтаст хэргийн  86 дахь тал/,

65. Х.Заас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, /9-р хавтаст хэргийн 97-102 дахь тал/,

Хохирогч Х.Зын“...Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр фейсбүүк зарын дагуу 88800423 дугаараар холбогдож ярилцахад манай бараа ачсан машинуудыг удахгүй хилээр гарах гэж байгаа. Захиалгаа одоо өгчих юм бол одоо машинаа хил гарахаас нь өмнө амжуулаад машиндаа тавьчихвал захиалсан обуд чинь хурдан ирнэ тийм  болохоор одоо урьдчилгаа шилжүүл гэж хэлсэн. Би 17-той 4 ширхэг обуд 570000 төгрөгөөр авахаар тохирсон ба урьдчилгаа гэж 150,000 төгрөгийг 5037438593 С.Н  гэсэн Хаан банкны данс руу  өөрийн 5720970133 гэсэн данснаас 88575776 zoloo гэх утгаар хийсэн. Би өөрийн Zoloo KH нэртэй фейсбүүк хаягаас munkhdelger baasansuren нэртэй фейсбүүк хаяг руу харилцан чат бичиж захиалгаа өгсөн. Тэр өдрөөс хойш гар утас руу нь залгахаар авахгүй байсан ба фейсбүүк чатаар захиалсан обудны талаар асуухад ачаа буусан нэлээн завгүй байна гэсэн ба сүүлдээ миний фейсбүүкийг блок хийж, гар утас нь холбогдохоо болихоор цагдаагийн байгууллагад хохирлоо барагдуулж авахаар гомдол гаргаж байна...” гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 108-109 дэх тал/,

Хохирогч Х.Зын “Хаан” банкны дансны хуулга /9-р хавтаст хэргийн 111 дэх тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /9-р хавтаст хэргийн  116 дахь тал/,

66. Э.Эаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /9-р хавтаст хэргийн 128-134 дэх тал/,

 Хохирогч Э.Эын “...Би Чингэлтэй дүүрэгт буюу Дэнжийн 1000 орчим явж байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн фейсбүүк хаягаас "Baasansuren Munkhdelger" гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож обуд авахаар захиалга хийж 1 удаагийн гүйлгээгээр 350,000 төгрөг 5037438593 дугаарын дансаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл болон бичгийн бусад нотлох баримтуудаар С.Н  нь хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан...” гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 138-139 дэх тал,

67. А.Лас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /9-р хавтаст хэргийн 128-134 дэх тал/,

Хохирогч А.Лн“...Би 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр найз Ц.Атай уулзахад фейсбүүк обуд захиалчихлаа. 10-14 хоногт ирнэ гэнэ. Хятад улсаас ирж байгаа болохоор боломжийн хямдхан үнэтэй юм байна гээд обуд захиалсан хүнийхээ фейсбүүк хаягийг надад өгсөн. Би өөрийн Luya Anand нэртэй фейсбүүк хаягаас Munkhdelger Baasansuren нэртэй фейсбүүк хаяг руу чат бичихэд 88800423 гэсэн утасны дугаар өгсөн ба тэр дугаараар нь холбогдож обуд захиалах талаар ярилцахад захиалгын урьдчилгаа 390.000 /гурван зуун ерэн мянга/ төгрөгийг 5037438593 С.Н  гэх данс руу өөрийн 5019964708 дугаарын хаан банкны данснаас утга хэсэгт 88102484 гэж 390.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэр өдрөөс хойш гар утас руу нь залгахаар авахгүй байсан ба фейсбүүк чатаар захиалсан обудны талаар асуухад ачаа буусан нэлээн завгүй байна, дахин асуухад ачаа буусан ачаан дээрээ очиж чадахгүй байна, удахгүй захиалагч нар луу залгана гэх мэтээр шалтгаан хэлж байгаад сүүлдээ миний фейсбүүкийг блок хийж, гар утас нь холбогдохоо болихоор нь цагдаагийн байгууллагад хохирлоо барагдуулж авахаар гомдол гаргаж байна.....” гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 165-166 дахь тал/,

Хохирогч А.Лн Хаан банкны дансны хуулга /9-р хавтаст хэргийн 159 дэх тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5037438593 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /9-р хавтаст хэргийн  171 дэх тал/,

68. А.Өоос  гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /9-р хавтаст хэргийн 182-187 дахь тал/,

Хохирогч Э.Өын “...Би өөрийн эзэмшлийн автомашинд 17 инчтэй обуд хайж байсан юм. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Обуд худалдаа” нэртэй фейсбүүк группэд “Munkhdelger Baasansuren” нэртэй фэйсбүүк хаягаас обуд зарна гэсэн зар байршуулсан байхаар нь фейсбүүк чатаар холбогдож 4 ширхэг обудны урьдчилгаа мөнгө гэж 5037438593 С.Н  гэсэн хаан банкны данс руу өөрийн хаан банкны 5603094568 дугаарын данснаас 390.000 төгрөгийг “obud 89626564” гэх утгаар шилжүүлсэн . Ингээд  7 хоногийн дараа фейсбүүк чатаар асуухад одоо ирж байгаа, удахгүй ирнэ, би Ковид тусаад гэртээ байгаа болохоор гарч чадахгүй байна гэх зэргээр шалтгаан хэлж байгаад сүүлдээ фейсбүүкээ устгаж, надад өгсөн 88800423 дугаарын гар утас нь холбогдохоо болихоор нь мөнгөө залилуулсан юм байна гэж ойлгосон . Өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн ажилтан холбогдож энэ талаар асуусан тул цагдаагийн байгууллагад хохирлоо барагдуулж авахаар гомдол гаргаж байна”  гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 193-194 дэх тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5037438593 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /9-р хавтаст хэргийн  200  дахь тал/,

69. Б.Мэс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /9-р хавтаст хэргийн 211-213 дахь тал/,

Хохирогч Б.Мйн“...“Би 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүк үзээд байж байхад “обуд худалдаа” нэртэй фейсбүүкийн хаягтай группт “Baasansuren Munkhdelger” гэх фейсбүүк хаягаас “обуд зарна” гэх зар байрлуулсан байсан юм. Тэгэхээр нь би сонирхоод захиалъя гээд өөрийн нэртэй хаягаасаа чат бичсэн чинь миний өмнөөс хариу бичиж эхэлсэн юм. Тэгээд би тэр хүнээс 5 салаа обуд 4 хос обуд худалдан авахаар болоод захиалсан юм. Тэгсэн надад өөрийн 5037438593 дугаарын дансыг өгөөд мөнгийг захиалаарай гэхээр нь би өөрийн 5459280882 дугаартай данснаас 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгсэн уг хүн обудыг өгөөгүй ...” гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 217-218 дахь тал/,

70. Э.Эгаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /9-р хавтаст хэргийн 231-235 дахь тал/,

Хохирогч Э.Эн “...Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Обуд худалдаа” фейсбүүк группт "Baasansuren Munkhdelger" нэртэй фейсбүүк хаягаас обудны зарна гэсэн зар байршуулсан байхаар нь фейсбүүк чатаар холбогдож 4 ширхэг обудын урьдчилгаа мөнгө гэж 5003997227 С.Н  гэсэн Хас банкны данс руу өөрийн Хаан банкны 5664192203 дугаарын данснаас 375,000 төгрөгийг  88678334 гэх утгаар хийсэн. ...фейсбүүкээ устгаж, надад өгсөн 88800423 дугаарын гар утас нь холбогдохоо болихоор нь залилуулсан юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг,

71. Б.Таас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /10-р хавтаст хэргийн 08-11 дэх тал/,

Хохирогч Б.Тын “...Би өөрийн эзэмшлийн автомашинд обуд хайж байсан юм. Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Обуд худалдаа нэртэй фейсбүүк групп-д Munkhdelger Baasansuren нэртэй фейсбүүк хаягаас обуд зарна гэсэн зар байршуулсан байхаар нь фейсбүүк чатаар холбогдож 4 ширхэг обудны урьдчилгаа мөнгө гэж 5037438593 С.Н  гэсэн Хаан банкны данс руу өөрийн хаан банкны 5030505363 дугаарын данснаас 400 500 төгрөгийг обуд захиалга 99944025 гэх утгаар хийсэн. Би тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа фейсбүүк чатаар асуухад одоо ирж байгаа, удахгүй ирнэ, би Ковид тусаад гэртээ байгаа болохоор гарч чадахгүй байна гэх зэргээр шалтгаан хэлж байгаад сүүлдээ фейсбүүкээ устгаж, надад өгсөн 88800423 дугаарын гар утас нь холбогдохоо болихоор нь мөнгөө залилуулсан юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5037438593 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /10-р хавтаст хэргийн  12  дахь тал/,

72. Г.Боос гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /10-р хавтаст хэргийн 34-39 дэх тал/,

Хохирогч Г.Бын “...2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр фейсбүүк үзэж байхад “Baasansuren Munkhdelger” гэсэн нэртэй фейсбүүк хаягтай хэрэглэгч обуд зарын групп дээр бүх төрлийн обуд Хятад улсаас захиалга авна, 10-12 хоногийн дотор ирнэ гэсэн байхаар нь чатаар тухайн хүнтэй холбогдоод 860,000 төгрөгийн үнэтэй Shogun A1 загварын обуд захиалаад урьдчилгаа 50 хувь нь 430,000 төгрөг болсон бөгөөд маргааш нь би өөрийнхөө Хаан банкны 5077436699 гэсэн данснаас тухайн хүний 5037438593 дугаарын Н.Э гэсэн хүний данс руу мөнгийг нь шилжүүлж захиалга өгсөн. Тэгээд тухайн хүн надад 88800423 гэсэн дугаар өгсөн боловч огт утсаа авахгүй байсан. Тэгээд захиалга өгсний дараа чат бичихээр удахгүй таны бараа ирж байгаа, удахгүй захиалга хийсэн баримтаа явуулна энэ тэр гэж байгаад дахиж холбоо барихгүй байхаар нь би өөрийгөө залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм…” гэх мэдүүлэг  /10-р хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5037438593 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /10-р хавтаст хэргийн  61 дэх тал/,

73. Б.С ос гаргасан гомдол, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /10-р хавтаст хэргийн 73-74, 78-89 дэх тал/,

Хохирогч Б.Сн “...Би 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрийн дүү Галд унадаг дугуй авч өгөх гэж фейсбүүк зарын дагуу Nomin Nomin гэх фейсбүүк хаягтай хүнд 490.000 төгрөгөө залилуулсан. Тухайн мөнгийг өөрийн 5041068205 дугаарын данснаас тэр хүний 5301427220 гэх Хаан банкны данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 94 дэх тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /10-р хавтаст хэргийн  102 дахь тал/,

74. Т.Агаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /10-р хавтаст хэргийн 123-135 дахь тал/,

Хохирогч Т.Агийн “...2021 оны 06 дугаар сарын 28-ны орой 09:26 цагийн орчимд фейсбүүк хаягаар хөргүүр зарна  гэсэн зарын дагуу 95689358 дугаарт холбогдож хүнсний ногоо хадгалах хөргүүр авахаар болоод С.Н  гэх хүний 5301427220 тоот дансанд 530.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь 89998225 гэсэн утастай, 0366 УО гэсэн улсын дугаартай машинд хөргүүр тавьж явуулсан гэж мессеж бичиж байсан. Тэгээд маргааш нь өглөө нь буюу 2021 оны 069 дугаар сарын 30-ны өдөр утас нь дуудаад авахгүй, үеэс хойш холбогдохоо байсан. Тэрнээс хойш дахин холбоо бариагүй, алга болсон...” гэх мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 175-176 дахь тал/

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /10-р хавтаст хэргийн  151 дэх тал/,

75. Ш.О, Ш.О нараас гаргасан гомдол, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /10-р хавтаст хэргийн 206-219 дэх тал/,

Хохирогч Ш.Огийн “...Би 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Nomin Nomin  гэх фейсбүүк хаягаас “Ковид-19-ийн түргэвчилсэн тест, гар ариутгагч, хүүхдийн утлагын аппарат захиалга авч нийлүүлнэ” гэсэн зарын дагуу холбогдон бараа захиалсан. ...Би өөрийн Хаан банкны 5067129873 тоот данснаас 194.600, 9000, 26000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр С.Нйн 5301427220 тоот данс руу нийт 229.600 төгрөг, миний дүү болох Ш.Оын Хаан банкны 5556222549 тоот данснаас 331.600 төгрөг, нийт 561.200 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 224 дэх тал/,

Гэрч Ш.Оын “...2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай эгч Ш.О Nomin Nomin  гэх фейсбүүк хаягаас ковидын эсрэг бүтээгдэхүүний захиалга авч байна, хамт захиалах уу гэхээр нь би тэгье гээд Н.Э гэх 5301427220 тоот данс руу шилжүүлсэн. Өдийг хүртэл захиалсан барааг ирүүлээгүй, мөн залгаад утсаа авахгүй байсан...” гэх мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 226 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /10-р хавтаст хэргийн  236 дахь тал/,

76. Ё.Цээс гаргасан гомдол /10-р хавтаст хэргийн 248 дахь тал/,

Ё.Цгийн Хаан банкны 5540360596 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /10-р хавтаст хэргийн 249 дэх тал/,

Хохирогч Ё.Цгийн “...2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр фейсбүүк цахим орчинд Nomin Nomin  гэх хаягаас “Ковидын эсрэг бүтээгдэхүүн нийлүүлнэ, захиалга авна” гэх зар байршуулсныг хараад ковидын түргэвчилсэн тест 2 хайрцаг, ариутгагч буу 1 ширхгийг захиалан өөрийн 5540360596 тоот данснаас 133.900 төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд захиалсан бараагаа асуух гээд залгахад утсаа авахгүй байсан....” гэх мэдүүлэг /11-р хавтаст хэргийн 03 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /11-р хавтаст хэргийн  09 дэх тал/,

77. Н.Тоос гаргасан гомдол, Н.Тын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /11-р хавтаст хэргийн 32-38 дахь тал/,

Хохирогч Н.Тын “...Хишигчулуун гэх нэртэй 5300704873 дугаартай данс руу 2021 оны 05 дугаар сарын 25-нд 22000 төгрөг, 2021 оны 06 дугаар  сарын 04-нд 16000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 187000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 11-нд 51500 төгрөгийг бараа захиалж тус тус шилжүүлсэн. Мөн барааны ачааны зардал 43000 төгрөг шилжүүлсэн. Нийт 341500 төгрөгийн хохирол учирсан байна” гэх мэдүүлэг  /11-р хавтаст хэргийн 42 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /11-р хавтаст хэргийн  50-54 дэх тал/,

78. Э.Угаас гаргасан гомдол,  харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /11-р хавтаст хэргийн 101-114 дэх тал/,

Хохирогч Э.Угийн “...2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Бөөний үнээр” гэсэн худалдааны группэд Flower Flower  гэх нэртэй фейсбүүкийн хаягтай хүнээс “Ком угсардаг шкаф” хямд үнээр бөөндөнө   гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн хүнтэй хувь чатаар харилцсан. ...Тухайн ком худалдаа гэсэн групп чатанд нэмсний дараа бараа захиалсан хүмүүс сэтгэгдэл бичсэн байсан ба тухайн Flower Flower  гэх хаягтай хүн барааны зураг тавьж боож баглаж дууслаа, 18 цагаас өмнө захиалга авна, 18 цагаа хойш захиалга авахгүй амжихгүй гэж чат бичиж зураг тавиад орон нутгийн унаанд дайж өгнө гэсэн байсан. Тэгээд тухайн хүнд итгээд угсардаг шкаф 7 ширхгийг захиалсан. Нийт 480 000 төгрөгийг Хаан банкны 5301427220 дугаартай Н.Э гэх дансанд шилжүүлсэн. ...Маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 10:00 цагаас Монгол дээж авто зогсоолоос ирж ачаа бараагаа авцгаагаарай гэж хаягийг нь зааж өгсөн. Тэгээд би дүүгээ тухайн газар луу нь явуулж бараагаа авах гэтэл тухайн групп чатнаасаа шууд хасаад фейсбүүкээр блок хийчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг /11-р хавтаст хэргийн 118 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /11-р хавтаст хэргийн  128 дахь тал/,

79. Ж.Эаас гаргасан гомдол, Ж.Эын Хаан банкны дансны хуулга /11-р хавтаст хэргийн 160-161 дэх тал/,

Хохирогч Ж.Эын “...2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би өөрийнхөө Enkhjargal Jadambaa гэх фейсбүүк хаягаараа “гэрийн эзэгтэйн булан” гэх фейсбүүк группэд нэгдэж орсон. Уг группийг Ээгий Ээгий гэх хаягтай хүн ажиллуулж байсан бөгөөд Эрээнээс гэр ахуйн болон гал тогооны хэрэгсэл, эд зүйлсийг Монголд оруулж ирээд онлайнаар зарж борлуулдаг дэлгүүр байсан. Тухайн үед би группийн админ Ээгий Ээгий гэх хаягтай С.Н  рүү чат бичээд эд зүйл захиалсан. ...Намайг бараа худалдан авах захиалга өгөх үед С.Н  надад ‘захиалгаа баталгаажуулаад барааны мөнгөө 100 хувь шилжүүлэх ёстой’ гэж хэлсэн. Ингээд би нийт 3 удаагийн гүйлгээгээр С.Нйн Хас банкны 5003997227 тоот дансанд 3400.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос миний захиалсан бараанууд ирсэн. Тэгээд бараагаа шалгаад үзтэл дутуу ирсэн байсан. Тэгээд Н.Э рүү чат дутуу байна гэж чат бичихэд үлдсэн барааг чинь Монгол шууданд хийсэн гэсэн. Тэгээд би Монгол шуудан дээр очоод шалгатал надад бараа явуулаагүй байсан.  Би дахин холбогдоод бараагаа нэхтэл Н.Э би хүүхэдтэйгээ цуг эмнэлэгт хэвтэж байна, барааг чинь явуулж амжихгүй байна гээд надад 1.000.000 төгрөгийг буцааж шилжүүлээд үлдэгдэл 1.900.000 төгрөгийн барааг маань эмнэлгээс гараад явуулна гэж хэлсэн. Түүнээс хойш олон удаа холбоо барихад Н.Э надад ‘би 3 хүүхэдтэй, 1 хүүхэд маань нас барчихлаа, корона вирусийн хорионд орсон, хөдөө явж байна’ гэх зэргээр худлаа хэлж цаг хожоод байсан...” гэх мэдүүлэг /11-р хавтаст хэргийн 181-182 дахь тал/,

80. Т.Раас гаргасан гомдол, дансны хуулга, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /11-р хавтаст хэргийн 197-204 дэх тал/,

Хохирогч Т.Рын “...2021 оны 07 дугаар сарын сүүлээр үйлдвэрийн үнээр бөөний бараа худалдан авах хүмүүс найзын хүсэлт илгээж хувийн хаягаасаа зурвас илгээгээрэй гэсэн байсан тул найзын хүсэлт явуулахад намайг “бөөний групп” гэсэн хаалттай бүлгэмд элсүүлж улмаар бөөний үнээр худалдах барааг тус бүлгэмд нийтэлж байсан тул түүнээс үзэж байгаад бараагаа сонгосон. Бараагаа сонгоход барааны үнийг зурвасаар ирүүлдэг байсан тул өөрийн эзэмшлийн Хаан банкны 5031640063, 51971588534 тоот данснаас 5301427220 тоот данс руу шилжүүлж нийт 15 удаагийн гүйлгээгээр 1.513.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг /11-р хавтаст хэргийн 209-210 дахь тал/,

Т.Рын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /11-р хавтаст хэргийн 218-221 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /11-р хавтаст хэргийн  223-227 дахь тал/,

81. Х.Эээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /12-р хавтаст хэргийн 21-27 дахь тал/,

Хохирогч Х.Эийн “...2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ‘бөөний бараа’ гэсэн фейсбүүк дээр шарагч үйлдвэрийн үнээр зарна, захиалга авна гэж Munkhdelger Baasansuren фейсбүүк хаягаас тавьсан байсан. Би чатаар холбогдож 20 ширхэг Cookerbene брэндийн шарагч авахаар захиалтал үйлдвэрээс 10-14 хоногтоо ирнэ, манай агуулах Улаанбаатар хот, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын зүүн хойно Манал фарм эмийн сангийн хажууд Сонголт хувцасны дэлгүүрт агуулах байрладаг, тэндээс ирж авах боломжтой, аль эсвэл каргоны 5000 төгрөг төлөөд унаанд тавиад өгнө гэсэн. Тухайн үед  95689358 гэсэн дугаараас та 24 кодыг авлаа энэ мессежийг баталгаажуулж үзүүлэн бараагаа авна гэсэн, тэгтэл зарах барааны нийт 480.000 төгрөгийг Мөнхбаясгалан гэх хүний 5114414959 дугаарын данс руу хий гэсэн. Тэгэхээр нь би 2021 оны 06 дугаар сарын 23-нд 240.000 төгрөг хийсэн. ... 2021 оны 06 дугаар сарын 29-нд  ‘чиний шарагч эрээн хотоос ирсэн, үлдэгдэл мөнгөө каргоны мөнгөтэй хамт хийнэ үү’ гэж чат бичсэн. 1 хайрцагт 3 ширхэг, 6 хайрцгийг давхарлаж скочдоод 03-66 УАО улсны дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн. Жолоочийн утасны дугаар нь 86998225 гэсэн. 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үлдэгдэл мөнгөө каргоны мөнгөтэй хамт 245.500 төгрөгийг 5301427220 Н.Э гэсэн данс руу хийсэн.  Тухайн үед жолоочийн дугаар нь холбогдож байснаа сүүлдээ холбогдохоо байсан. Фейсбүүкээс жолоочийн дугаарыг хайтал Өвөрхангай аймгийн зар дээр энэ жолоочийг хайж байна гэсэн зар байсан. Тэр зар тавьсан хүнээс холбогдож асуутал ‘өмнөх өдөр эгч нь хулхидуулсан, ийм машины дугаар, жолоочийн дугаарыг бичдэг юм байна лээ’ гэсэн...” гэх мэдүүлэг /12-р хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Мгийн Хаан банкны 5114414995 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга,  /12-р хавтаст хэргийн  35-40 дэх тал/,

82. Э.Эгаас гаргасан гомдол, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлтүүд /12-р хавтаст хэргийн 63-74 дэх тал/,

Хохирогч Э.Эгийн “...Уг хүний фейсбүүк хаяг нь Номин Номин гэсэн байсан ба уг групп чатанд нэмэгдэж хэд хоногийн дараа бараа захиалахаар болоод 788.000 төгрөгийн бараа захиалж Н.Э гэх хүний 5301427220 гэсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Захиалснаа хойш 14 хоногийн дараа бараа  ирнэ гэсэн, тэгтэл 14 хоногтоо бараа ирээгүй, тэгэхээр нь чат бичээд яагаад ирэхгүй байгаа юм бэ, хэзээ ирэх юм бэ гэж асуухад маргааш ирнэ, нөгөөдөр ирнэ гэж чат бичдэг байсан. Сүүл рүүгээ таг алга болсон...” гэх мэдүүлэг /12-р хавтаст хэргийн 79-81 дэх тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, /12-р хавтаст хэргийн 86 дахь тал/,

83. Э.Шоос ирүүлсэн гомдол, Э.Шын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /12-р хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

Хохирогч Э.Шын “...2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ‘Бөөний групп’ гэсэн хаяг дээр 10.000 төгрөгийн тэди куртик байна гэсэн мэдэгдэл орсон байхаар нь би 10 ширхэг куртик захиалаад групп дээр тавьсан С.Н  гэдэг хүний 5301427220 тоот дансанд 100.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /12-р хавтаст хэргийн 103-104 дэх тал/,

84. Б.Эоос гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /12-р хавтаст хэргийн 128-131 дэх тал/,

Хохирогч Б.Эын “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүкийн трек дугуй сонирхогчийн группэд Nomin Nomin нэртэй фейсбүүк хаягтай хэрэглэгчээс Trek marlin 5.6 загварын унадаг дугуйны захиалга авч байна, 7-10 хоногт авч ирнэ гэсэн зар оруулсан байсан. Би өөрийн Б.Э гэсэн нэртэй фейсбүүк хаягаас тухайн өдөр холбогдож дугуй захиалж, 2 дугуйны үнийн 50 хувь буюу 1.350.000 төгрөгийг эгч Туулын 5125049664 тоот данснаас 5301427220 тоот данс руу шилжүүлсэн. ...Намайг дугуй чинь ирчихлээ ав, Амгалангийн ачаа бараа буудаг газарт ир гэж дуудсан ба очиход байхгүй байсан. Дараа нь намайг таван богд дээр хүрээд ир гэж хэлсэн. Тухайн газарт очиход мөн л байхгүй байсан...” гэх мэдүүлэг /12-р хавтаст хэргийн 134-135 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, /12-р хавтаст хэргийн  142 дахь тал/,

85. Б.Д гаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга  /12-р хавтаст хэргийн 153-185 дахь тал/,

Хохирогч Б.Д гийн “...2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүк дээр Монголын сайхан бүсгүйчүүд гэсэн пейж дээр Nomin Nomin гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч сайн үйлсийн аян хийж байгаа хүмүүс гадуур ковидын тестийг 20000 төгрөгөөр худалдаалж байна, би 1 хайрцгийг нь 52500 төгрөгөөр зарж байна, 1 хайрцагтаа 25 ширхэгтэй гэсэн пост оруулсан байсан. Тэгээд би тухайн хүнтэй холбогдоод 20 хайрцаг тестийг 1044.000 төгрөгөөр захиалж захиалгын мөнгийг 5301427220 дугаарын дансанд шилжүүлсэн. Мөн шилжүүлсний дараа бараа 14 хоногийн дараа ирнэ гээд 7 дугаар сарын 19-ны өдөр бараа ирсэн каргоны мөнгөө өгөөрэй гэхээр нь мөн адил тухайн дансанд 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш дээрээс дарамтлаад байна, миний барааг өгөхгүй байна гэх мэтээр худлаа ярьсан...” гэх мэдүүлэг /12-р хавтаст хэргийн 186-188 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга  /12-р хавтаст хэргийн  197 дахь тал/,

86. З.Дгаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх З.Дгийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга  /12-р хавтаст хэргийн 235-241 дэх тал/,

Ш.Тын Хас банкны депозит дансны хуулга, С.Н тэй харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /12-р хавтаст хэргийн 243-250, 13-р хавтаст хэргийн 01-13 дахь тал/,

Хохирогч З.Дгийн “...Тухайн групп нь онлайн хувцасны бөөний захиалга авдаг групп байсан. Группийн админ болох Төрмандахын Шинэбаяр гэх хүний Төрийн банкны 140100243359 гэсэн дансаар хувцасны гэр ахуй хүүхдийн олон төрлийн бараануудыг би захиалсан. Тухайн үедээ мөнгөө шилжүүлээд 20-21 хоногийн дотор ирдэг гэж хэлсэн юм. ...нийт 11 удаагийн гүйлгээгээр 9.062.300 төгрөгийг түүнд шилжүүлсэн....” гэх мэдүүлэг /13-р хавтаст хэргийн 17 дахь тал/,

Гэрч Т.Шын “...2021 оны 01 дүгээр сард гэрийн эзэгтэй булан гэсэн фейсбүүк группэд анх орсон юм. Тэр групп нь онлайнаар бараа оруулж ирдэг групп байсан. Оруулж ирдэг хүний фейсбүүк хаяг нь Ээгий Ээгий  гэсэн Монгол нэртэй хүн байсан. Тухайн группийн админ нь тэр хүн ганцаараа байсан.  Би 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би өөртөө 51.000 төгрөгийн хувцас захиалсан. ....Би хөл хорионы үед гэртээ хүүхдээ харж байхдаа Маралхом нэртэй групп чат үүсгээд групп чатаараа 50 гаруй хүний захиалгыг авч өөрийнхөө 140100423359 Төрийн банкны дансаар шилүүлж авсан. Би хүмүүсээс захиалга аваад цаашаа  Н.Э рүү Төрийн банкны дансаар 23.635.000 төгрөг, аав Төрмандахын 5001294016 гэсэн данснаас 3.681.000 төгрөг, Ариг банкаар 235.000 төгрөг, нийтдээ 27.551.000 төгрөгийг Н.Э рүү шилжүүлж өгч байсан. Би хүмүүсийн асуусан барааг цаашаа Н.Ээс асууж захиалахдаа 1000 төгрөгийн бараан дээр 100 төгрөг нэмэх жишээтэй бага ашиг олох зорилготой байсан. Бараа ирэхгүй удаад ашгаас олсон 725300 төгрөгийг нийт 16 хүнд хувааж өгсөн. Би бараа ирэхгүй байгаа талаар Ээгий Ээгий гэх хаягаар нь холбогдоход Хишиг гэдэг каргогоор ирдэг гэж хэлэхээр нь би асуухад Н.Э гэх хүн бараа авдаггүй гэж хэлсэн. Би түүнтэй уулзъя гэхээр шалтаг тоочоод уулздаггүй хүн байгаа юм. 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Драгон дээр уулзахаар болоод уулзтал ачаа бараа захиагүй юм шиг яриад байхаар нь би цагдаад дуудлага өгөөд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэст өргөдөл гаргасан юм. Надад хамгийн их мөнгө шилжүүлсэн хүн нь  Дүүриймаа гэх эмэгтэй 9.0662.300 төгрөгийг надад шилжүүлсэн. Би тэр мөнгийг цааш нь 5003997227 тоот Хас банкны Номин-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. Цагдаад шалгуулаад интернэт банкны гүйлгээг нь үзэхэд миний шилжүүлсэн мөнгийг байрны түрээс гэх мэт өөрт хэрэгтэй зүйлээр ашигласан байсан...” гэх мэдүүлэг /13-р хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

87. Б.Бгээс гаргасан гомдол, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /13-р хавтаст хэргийн 52-54 дэх тал/,

Хохирогч Б.Бгийн “...би тухайн групп чатнаас 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хавчаар, будааны сав, шарагч, хатаагч зэрэг эд зүйлсийг захиалахаар болж 207.600 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 52500 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 31800 төгрөг, 16400 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 179.600 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 56000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 44000 төгрөгийг Хишигчулуун гэх хүний данс руу шилжүүлсэн. Нийтдээ тухайн хүний данс руу 7 удаагийн гүйлгээгээр 587900 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг /13-р хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

Хохирогч Б.Бгийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /99-103 дахь тал/,

88. С.Згаас гаргасан гомдол, С.Згийн Хаан банкны 5072097739 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /13-р хавтаст хэргийн 122,125 дахь тал/,

Хохирогч Ч.Згийн “...Үйлдвэрийн үнээр бараа захиалга гэсэн фейсбүүк групп рүү орж бараа сонирхож үзсэн, тэгтэл үнэхээр л зах зээлийн ханшаас маш хямд барааны захиалгууд байсан.  2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр найз Батцэрэн над руу залгаад өнөөдөр захиалга авах сүүлчийн өдөр нь юм байна, чи юм захиалахгүй юм уу гэхээр нь би тухайн группээс харж байгаад хувцас хатаагч 4 ширхэг, төмс шарагчаас 10 ширхэг, үсний хавчаар 100 ширхгийг захиалж мөнгийг тухайн хүний 5300704873 дугаарын Хишигчулуун гэх данс руу 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн Хаан банкны интернэт банкаар шилжүүлсэн. ...захиалга өгснөөс хойш 21-30 хоногийн хугацаанд ирнэ гэж хэлж байсан боловч тэрнээс хойш одоог хүртэл захиалсан бараа маань ирээгүй...” гэх мэдүүлэг /13-р хавтаст хэргийн 129 дэх тал/,

Д.Хы Хаан банкны 5300704873 тоот дансны хуулга /13-р хавтаст хэргийн 133 дахь тал/,

89. А.Эгаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, шилжүүлэг хийсэн банкны дансны хуулга /13-р хавтаст хэргийн 148, 151-154, 157 дахь тал/,

Хохирогч Б.Ны “...манай нөхөр Энхманлай Enkhmanlai Joko гэсэн хаягаасаа чатаар холбогдож 3 ширхэг  2000 000 төгрөгийн обудыг сонирхож авахаар болоод урьдчилгаа 900.000 төгрөгийг интернэт банк ашиглан Н.Э гэх хүний 5037438593 тоот данс руу шилжүүлсэн. ...чиний захиалсан обуд өөр газар буусан байна гэж намайг төөрүүлээд бид хоёрт худлаа яриад байгаа санагдсан. ...Би чамайг цагдаад өглөө шүү гэхээр чиний бараа ирчихсэн, Монгол дээж гээд каргонд буюу Амгалангийн цаахан талд байдаг каргог заагаад тэнд ирчихсэн байна, одоо очоод ав гэж хэлээд нөхөр бид хоёр 7-8 удаа очсон боловч ямар ч бараа ирээгүй байсан....” гэх мэдүүлэг /13-р хавтаст хэргийн 162-163 дахь тал/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /13-р хавтаст хэргийн 181-184 дэх тал/,

90. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /14-р хавтаст хэргийн 01 дэх тал/,

Хохирогч А.Эн “...би хувиараа фейсбүүк цахим хуудсаар болон ви чатаар онлайнаар бараа захиалж хүмүүст зардаг ажил хийдэг юм... Б.Ц гэдэг эмэгтэй надаас бараа захиалж, бараа худалдан авч байсан бөгөөд надтай танилцаад эгч нь чамд хямд цахилгаан барааны захиалга авч өгье гэхээр нь би итгээд энэ эмэгтэйтэй 80056031 дугаарын утсаар нь холбогдож байгаад 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 5.710.000 төгрөгийг 5022246885 тоот данснаасаа 5700883562 тоот Энхтүвшиний Э.А гэсэн данс руу нь шилжүүлсэн юм. Тэгээд тухайн бараа нь 20 хоногийн дотор орж ирнэ гэж байсан бөгөөд би фейсбүүк пэйж хуудсан дээрээ уг цахилгаан барааны зар байршуулсан чинь хүмүүс нь авъя гээд их захиалаад байхаар нь Цээнэрэнз гэдэг эмэгтэйтэй утсаар холбогдоод дахиад бараа захиалъя гээд 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 7.160.500 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5700883562 тоот данс руу нь мөн 304.500 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараа нь Цээнэрэнз гэх эмэгтэй дахиад захиалга өгч болно шүү гэхээр нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5700883562 тоот данс руу 2.360.000 төгрөг шилжүүлж нийт 15.535.000 төгрөгийн цахилгаан бараа захиалсан. Тэгээд би хугацаа болоод Цээнэрэнз гэх эмэгтэйтэй утсаар болон вичатаар холбогдоод бараагаа асуусан чинь одоо үйлдвэрээсээ гарч байгаа удахгүй ирнэ гэсэн хариу өгдөг байсан бөгөөд дараа нь утсаа ч авахгүй өнөөдрийг хүртэл алга болсон...” гэх мэдүүлэг /14-р хавтаст хэргийн 6 дахь тал/,

Гэрч Б.Цийн “...2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд Солонгосоос эд зүйлийн захиалга авч нийт 16.695.000 төгрөг дансаар авсан ба Солонго 5022246885 дугаарын данснаас миний 5700883562 дугаарын данс руу тухайн үед мөнгө шилжүүлж байсан. Би Солонгосоос захисан бараагаа Хишигжаргал гэх эмэгтэйгээс авахаар тохиролцож Хишигжаргалын 5700883562 дугаартай данс руу нийт 15.695.000 төгрөгийг шилжүүлж байсан. Хишигжаргал надад өгөх ёстой бараагаа монголд орж ирээгүй байна, үйлдвэрлэгдэж дуусаагүй байна гэх шалтгааны улмаас өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг /14-р хавтаст хэргийн 11 дэх тал/,

Шүүгдэгч С.Нйн гэрчээр өгсөн “...Цээнэрэнз гэх хүн нь өөрөө онлайн бараа захиалгын групптэй ба түүнээсээ авсан захиалгаа над руу явуулдаг байсан бөгөөд Цээнэрэнз эгчийн эхний хэдэн бараа нь гадаадаас ирээд би өөрөө түүнд хүргэж өгч байсан удаа бий. Хамгийн сүүлийн ээлжийн бараа захиалгууд ирээгүй удсан. 2021 оны 05 дугаар сарын 20-н өдрөөс хойших захиалгууд ирээгүй байгаа. ... тухайн үед Солонго эгч надтай тааралдаад шаардаж шалсаар байгаад энэхүү бичгийг үйлдэж хамт нотариатаар батлуулсан. Би Цээнэрэнз гэх хүнээс 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн хооронд авсан 8.973.000  гэх тооцоо бүхий мөнгөө өөрийн хувийн захиалга бичиж тэмдэглэдэг дэвтэр болон фейсбүүк чатаар бичилцсэн мессежнүүдээсээ шүүж харж байгаад гаргасан...” гэх мэдүүлэг /14-р хавтаст хэргийн 15-16 дахь тал/

Хохирогч Б.Цийн Хаан банкны 5420068329 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /14-р хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

Э.Э.Агийн Хаан банкны 5700883562 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /14-р хавтаст хэргийн 24-39 дэх тал/,

Э.Э.Агийн Хаан банкны 5700883562 дугаартай данс, Д.Хы Хаан банкны 5300704873 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /14-р хавтаст хэргийн 77-80 дахь тал/,

91. Б.Гэс гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /14-р хавтаст хэргийн 133 дахь тал/,

Хохирогч Б.Гйн “...би 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цахим фейсбүүк хаяг дээр “Lucky Hishgeenee” гэсэн хаягтай хүн “Тортны крем үйлдвэрийн үнээр их хэмжээгээр захиалга авч байна” гэсэн зарын дагуу тухайн хаягаар чат бичсэн. Ингээд 86293218 гэсэн дугаараар холбогдоход нэг эмэгтэй хүн утсыг авахаар тортны крем их хэмжээгээр авах гэсэн юм. захиалга авах уу гэсэн чинь авна гээд 315,300 бялууны бүтээгдэхүүн авахаар хоорондоо тохироод 5300704873 дугаарын Хаан банкны Хишигчулуун гэх данс руу 3 удаагийн үйлдлээр 315,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд удаа дараа холбогдож яриад 2021 оны 06 дугаар сар хүргэсэн. Тэрнээс хойш утсаа хаагаад фейсбүүк хаягаа блок хийгээд алга болсон... Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /14-р хавтаст хэргийн 137 дахь тал/,

Д.Хы Хаан банкны 5300704873 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /16-р хавтаст хэргийн 62, 66, 69, 79 дэх тал/,

92. Д.Уээс гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /14-р хавтаст хэргийн 153 дахь тал/,

Хохирогч Д.Уийн “...2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хишгээ Хишгээ гэх хаягтай хүнтэй холбогдож “хямд үнэтэй крем захиалга авч байна. Манай захиалга 10-14 хоногийн дотор ирнэ. Ингээд тухайн хүнтэй 2 төрлийн крем захиалж Хишигчулууны 5300704873 дугаартай данс руу өөрийн 5622498990 дугаартай данснаас 103,500 төгрөг шилжүүлсэн. Ингээд тухайн Хишгээ Хишгээ гэх хүнтэй фейсбүүк хаягаар байн байн холбогдож чат бичиж байсан. Тухайн хүн надад “Ковидоос болоод захиалга хойшилсон, захиалсан крем муудсан, би өөрөө ковид тусаад тусгаарлагдсан байгаа” гэх зэрэг янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр байгаад сүүлдээ утсаар ярихгүй, мөн фейсбүүк хаягаа блок хийгээд алга болсон...” гэх мэдүүлэг /14-р хавтаст хэргийн 156 дахь тал/,

Хохирогч Д.Уийн Хаан банкны 5622498990 дугаартай дансны хуулга /14-р хавтаст хэргийн 157 дахь тал/,

93. Д.Агаас гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /14-р хавтаст хэргийн 169 дэх тал/,

Хохирогч Б.Агийн “...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүк дээр “бөөний бараа үйлдвэрийн үнээр” гэсэн зар байсныг хараад утасны кейборд 50 ширхгийг авах зорилгоор 5300704873 “Хишигчулуун” гэсэн данс руу 425,000 төгрөг шилжүүлж захиалга өгсөн. Үүний дараа 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөн энэ фейсбүүк хаяг, данс руу даралтын аппарат авах зорилгоор 570,000 төгрөг шилжүүлж захиалга өгсөн. Тэгээд намайг бараа захиалсан хүмүүс гээд группэд оруулсан. Хэсэг хугацааны дараа бараа чинь ирнэ гээд хүлээлгээд байдаг байсан. Бид нар эхэндээ зөндөө хүлээж байсан. Тэгээд сүүлдээ мөнгөө нэхэж эхэлсэн чинь тал мөнгөө аваад тал мөнгөндөө бараа захиалаад авчих гээд байсан. Кейбордны тал нь ирсэн гэхээр нь очоод авах уу гээд залгасан чинь утсаа авахаа больсон. Одоо бүр фейсбүүкийнхээ нэрийг сольсон байгаа. Тэгээд Н.Эд залилуулсан хохирсон хүмүүсийн групп байдаг тэр группэд бараг 30-аад хүн байгаа байх бүгд мөнгөө өгөөд бараагаа ч аваагүй, мөнгөө ч аваагүй хүмүүс байгаа... миний 995,000 төгрөгөөр хохирсон байна...” гэх мэдүүлэг /14-р хавтаст хэргийн 172 дахь тал/,

Хохирогч Д.Агийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /14-р хавтаст хэргийн 173-174 дэх тал/,

94. Б.Згоос гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл, интернэт банкны хуулга /14-р хавтаст хэргийн 169, 188-189 дэх тал/,

Хохирогч Б.Згийн “...би 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тортны крем захиалахаар болоод “Торт захиалга хэрэглэгчдийн групп” дээр хүмүүсийн дунд крем захиалга /cream zahialga/ гэсэн нэртэй чат групп нээсэн юм. Ингээд Лакки Хишигээнээ гэсэн хаягтай хүн “тортны крем зарна, утас : 91057912” гэсэн зурвас байрлуулсан байсан. Ингээд би тортны крем захиалахаар тухайн хүний 5300704873 дугаарын данс руу 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 510,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 119,000 төгрөгийг тус тус шилжүүлж тортны крем худалдаж авахаар тохиролцсон. Би түүнтэй 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл холбогдож байсан ба түүнээс хойш дахин холбогдож чадаагүй. Тухайн үед надад “Тортны кремээ авч чадахгүй байна, каргогоо авч чадахгүй байна, ковид туссан гэх шалтгаануудыг хэлдэг байсан...” гэх мэдүүлэг /14-р хавтаст хэргийн 193 дахь тал/,

Д.Хы Хаан банкны 5300704873 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /16-р хавтаст хэргийн 62, 67 дахь тал/,

95. Х.А гаас гаргасан гомдол, Х.А гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт  /14-р хавтаст хэргийн 210, 214-234 дэх тал/,

Хохирогч Х.А гийн “...2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “бараа захиалга авна” гэсэн зарын дагуу  “Хишгээ Хишгээ” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож ахуйн хэрэгцээний бараа захиалахаар болоод 5301427220, 5300704873 дугаарын хоёр данс руу нийт 8,573,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд бараагаа авъя гэхээр нь байн байн өгнө өгнө гэсээр байгаад одоо групп чатаа блок хийгээд алга болсон. Одоо тухайн Хишгээ Хишгээ гэдэг чатаар нь холбогдохоор хариу огт өгдөггүй сийндээд байдаг юм. Би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 26-629 тоотоос мөнгөө Хаан банкаар шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /14-р хавтаст хэргийн 238 дахь тал/,

Хохирогч Х.А гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /14-р хавтаст хэргийн 211-213 дахь тал/

96. Г.Цгоос гаргасан гомдол, Хас банкны гүйлгээ хийсэн интернэт банкны хуулга, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлтүүд /15-р хавтаст хэргийн 09-15 дахь тал/,

Хохирогч Г.Цгийн “...2021 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 хотхоны 104 дүгээр байрны 2 тоотод нагац ах Б.Онол ахын гэрт байхдаа Номин номин гэх фейсбүүк хаягтай дугуй захиалах хүмүүс байвал холбогдоорой 888000423 гэсэн дугаарыг бичээд зар оруулсан байсан. Тэгэхээр нь би тухайн хүнтэй өөрийнхөө Цолмон Ганболд гэх фейсбүүк хаягаар чатлаад Кюбе айм загварын дугуй захиалахаар болсон. Тухайн дугуйг тэр хүн Хонгконг дахь дугуйн дэлгүүрээс оруулж ирдэг нийт үнэ 1,200,000 төгрөг болно. Эхний ээлжинд тал мөнгө болох 600,000 төгрөгийг хаан банкны 5301427220 дугаартай данс руу шилжүүлээрэй гэсэн...” гэх мэдүүлэг /15-р хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

С.Нйн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга  /15-р хавтаст хэргийн  18 дахь тал/,

97. Д.Сээс гаргасан гомдол /15-р хавтаст хэргийн 54 дэх тал/,

Хохирогч Д.Сийн “...2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “nomin nomin” фейсбүүк хаягаас ковид тест хямдхан захиалж өгнө, учир нь сайн дурын байгууллага тул үнийн хөөргөдлийг таслан зогсоох зорилгоор хямдхан захиалж өгнө гэж бичихээр нь итгэсэн... анх захиалга өгөхөд 14 хоногийн дотор тест ирнэ гэж байсан боловч ирээгүй болохоор нь асуухад хямдхан тест захиалж орж ирж байгаа болохоор маргаан үүсээд одоо хямдхан ирсэн тестийг баталгаатай эсэхийг шалгаж байгаа гээд дахиад 10 орчим хоносны дараа 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тестээ тухайн хүн гар дээрээ авсан, маргаашаас хүргэлт хийх тул хаягаа үлдээгээрэй гэж хэлээд тухайн эмэгтэй алга болсон...” гэх мэдүүлэг /15-р хавтаст хэргийн 58 дахь тал/,

Д.Сийн нэр дээрх Хаан банкны 5039561137 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга  /15-р хавтаст хэргийн  60-61 дэх тал/,

98. М.Агаас гаргасан гомдол /15-р хавтаст хэргийн 79 дэх тал/,

Хохирогч Б.Агийн “...2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүүдээ унадаг дугуй авч өгөхөөр фейсбүүк хаягаараа унадаг дугуй зарна гэсэн Nomin Nomin нэртэй фейсбүүкийн цахим хаягаараа над руу холбогдож над руу унадаг дугуйны зураг явуулсан. Тэгээд унадаг дугуй авахаар болж 5301427220 тоот С.Н  гэсэн данс руу 1356 000 төгрөг шилжүүлсэн.  Мөн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дахин өөр дугуй нэмж авах гээд 1000 000 төгрөг хийж нийт 2356.000 төгрөг хийж унадаг дугуй авахаар тохирсон. ...Гэтэл заасан хугацаандаа унадаг дугуйгаа өгөлгүй, гар утсаа авахгүй таг алга болсон...” гэх мэдүүлэг /15-р хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

Хохирогч Б.Агийн Хаан банкны 5076566493 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга  /15-р хавтаст хэргийн  87 дахь тал/,

99. Б.Огийн “...би 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүк дээрээс зар хараад 5300704873 гэсэн дугаартай данс руу 5852074421 дугаартай эгч Сарангэрэлийн дансаар эхлээд 42000 төгрөг, дараа нь 419000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа чатаар холбогдоод ирэхгүй бараг 1 сар болсон. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр таны бараа ирчихсэн, каргоны мөнгөө хийгээд бараагаа аваарай гэж над руу залгасан. Тэгэхээр нь би эгчийнхээ дансаар дахиад 183000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлсний дараа би одоо хүргэж өгч байна, та Хархорин зах дээрээс  ирээд аваарай гэхээр нь Нарантуул зах руу хүргэж болохгүй юу гэхэд боломжгүй гэсэн. Тэгээд орой нь 22 цагийн үед корона тусаад тусгаарлалтад орчихлоо гээд утсаа авахаа больсон. Би бүүр сүүлдээ чамаас бараагаа авахаа болъё, би миний мөнгийг өгчих гэсэн чинь чатанд хариу өгөхөө больсон. Сийндээд сүүлдээ залгахаар утас нь холбогдохгүй, чатанд хариу өгөхгүй болсон...” гэх мэдүүлэг /15-р хавтаст хэргийн 114 дэх тал/,

Б.Сийн Хаан банкны 5852074421 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /15-р хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

100. Р.Мгаас гаргасан гомдол /15-р хавтаст хэргийн 137 дахь тал/,

Хохирогч Р.Мгийн “...би 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүкээс шарагч зарна гэсэн зар хараад 5022770309 дугаартай өөрийнхөө Хаан банкны данснаас шарагч авах зорилгоор 75,000 төгрөгийг Н.Э гэх хүний 5301427220 дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Намайг залгаад бараагаа асуухаар өнөө маргаашгүй ирнэ, сүүлдээ “Мазаалай” дэлгүүр дээр ирээд авчих гэсэн. Очоод авъя гэсэн чинь манай худалдагч ковид тусчихлаа, бид нар хэд хоног ажиллахгүй, нэг бол нялх хүүхдээ хараад байж байна, эсвэл өөрөө ковид тусчихлаа гээд худлаа яриад байдаг байсан. Тэгээд намайг групп чатанд хүмүүс оруулсан. Тэр групп рүү нь ороод залилуулснаа мэдсэн. Тэгээд би хүлээж  хүлээж байгаад цагдаад өргөдөл өгч байна...” гэх мэдүүлэг /15-р хавтаст хэргийн 141 дэх тал/,

Р.Мгийн Хаан банкны 5022770309 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /15-р хавтаст хэргийн 143 дахь тал/,

101.О.Оэс ирүүлсэн гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /15 -р хавтаст хэргийн 156 дахь тал/,

Хохирогч О.Ойн “...2021 оны 05 дугаар 26-ны өдөр Хишигчулуун гэх хүний данс руу шарагч 22,000 төгрөгөөр, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Цагаан өнгийн хөнжил, дэр 2 захиалаад 32,600 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдөр тогооны ком захиалаад 100,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цагаан өнгийн хувцасны сагс захиалаад 7,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ингээд захиалсан бараагаа шаардахад оо удахгүй ирнэ, Замын-Үүд дээр ирсэн байгаа, карго ирээгүй байна, бараа тасарсан гэх шалтаг хэлж байгаад утсаа авахгүй, фейсбүүк хаягаараа хариу өгөхгүй алга болсон...” гэх мэдүүлэг /15-р хавтаст хэргийн 160 дахь тал/,

Д.Хы Хаан банкны 5300704873 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, 16-р хавтаст хэргийн 67 дахь тал/,

102. Д.Эээс гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /15-р хавтаст хэргийн 173 дахь тал/,

Хохирогч Д.Эийн “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк групп дээр Hishigee Hishigee” гэх хаягтай хүн үйлдвэрийн үнээр шарагч захиалах уу? Цөөхөн хүн дутаад байна. Одоо захиалгаа үйлдвэртээ захиалгаа өгөх гээд байна” гэсэн зар байсан. Ингээд би тухайн зар хаяг руу ороод доогуур сэтгэгдэл бичсэн хүмүүсийн сэтгэгдлийг нь уншиж үзээд миний итгэл төрсөн. Ингээд Hishigee hishigee гэх хаягтай хүнтэй холбогдоод тухайн хүний 5300704873 дугаартай данс руу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийн 5019046427 дугаарын данснаасаа 22,000 төгрөг буюу 1 ширхэг шарагч захиалсан. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 144,000 төгрөгөөр 2 ширхэг хүүхдийн ролек захиалсан. 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 21,555 төгрөгөөр вакум уут 10 ширхэг, 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 58,050 төгрөгөөр миксер захиалсан. 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 62,800 төгрөгөөр ариутгагч буу захиалсан. 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 136,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 125,000 төгрөг, 06 дугаар сарын 17-ны өдөр 53,200 төгрөгөөр маскны мөнгийг тус тус шилжүүлсэн. Мөн 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 46,500 төгрөг хүртэл каргоны гэх утгатай мөнгийг Номин-Эрдэнийн 5301427220 дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд тухайн иргэнээс захиалсан бараагаа шаардахаар “бараа ирж байгаа өнөөдөр орой каргоны хүргэлтийн мөнгө шилжүүл” гэсэн. Би тухайн мөнгийг шилжүүлсэн. Би дараа нь дахин залгасан боловч очиж байгаа очиж байгаа гэх зүйлс яриад байсан. Ингэсээр байгаад надтай холбоотой байсан групп хаягаа блок хийсэн. Миний дугаарыг огт авахгүй алга болсон... нэг ч удаа харж байгаагүй. Миний Хишгээ Хишгээ гэх хүн байна гэж бодсон. Яагаад гэвэл миний мөнгө шилжүүлсэн данс Хишигчулуун гэж гарч байсан...” гэх мэдүүлэг /-р хавтаст хэргийн 175 дахь тал/,

Д.Хы Хаан банкны 5300704873 тоот данс болон С.Нйн 5301127220 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /16-р хавтаст хэргийн 67 дугаар хуудасны ар тал, 68 дахь тал/

103. А.Огаас гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /15-р хавтаст хэргийн 192 дахь тал/,

Хохирогч А.Огийн “...2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк цахим хаягт үйлдвэрийн үнээр төмс шарагчны захиалга авна гэсэн пост байхаар нь үл таних хүнтэй чатаар холбогдож төмс шарагч захиалахаар 530070487 тоот Хишигчулуун гэх данс руу 22,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш бараагаа ирж байгаа гэж чат бичиж байгаад 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бараа ирсэн каргоны мөнгө шилжүүл гэхээр нь 5301427220 тоот Н.Э гэх данс руу 11,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлчихлээ гэсэн чинь намайг фейсбүүкээр блок хийсэн. Би шилжүүлсний дараа холбогдохгүй болсон...” гэх мэдүүлэг /15-р хавтаст хэргийн 198 дахь тал/,

А.Огийн Хаан банк дахь 5686048004 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /15-р хавтаст хэргийн 199-200 дахь тал/

104. Ш.Нээс гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /15-р хавтаст хэргийн 211 дэх тал/,

Хохирогч Ш.Нийн “...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүк цахим хаягт мананцар үүсгэгч ариутгагч буу захиалга авна гэсэн пост байхаар нь үл таних хүнтэй чатаар холбогдож захиалахаар болоод 5301427220 тоот Н.Э гэх данс руу 29,500 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш бараа ирж байгаа гэж чат бичиж байгаад 2021 оны 08 дугаар сарын сүүлээр бараа ирсэн чат бичсэн. Тэгээд дараа нь бараа байхгүй бол ядаж мөнгөө авмаар байна гэсэн чинь намайг фейсбүүк хаягаар блок хийсэн. Тухайн хүн Номин гэх хаягаар чат бичиж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /15-р хавтаст хэргийн 214 дэх тал/,

Ш.Нийн дансны хуулга /15-р хавтаст хэргийн 215 дахь тал/

105. Л.Иээс гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /15-р хавтаст хэргийн 225 дахь тал/,

Хохирогч Л.Иийн “...фейсбүүкээс онлайн бараа захиалах гээд Худалдаа хөгжлийн банкны 411027230 өөрийн данснаас бяслаг авах зорилгоор Хишигчулуун гэсэн үл таних хүний Хаан банкны 5300704873 дугаарын данс руу 108,000 төгрөг шилжүүлсэн. Захиалгаа авъя гээд чат бичихээр 2,3 долоо хоног болоод ирж байгаа гээд хүлээгээд байсан. 1,2 сар болоод арай удлаа шүү дээ мөнгөө буцааж авъя гэсэн чинь за буцаагаад явуулчихъя гээд алга болсон...” гэх мэдүүлэг /15-р хавтаст хэргийн 220 дахь тал/,

Л.Иийн Худалдаа хөгжлийн банкны 411027230 тоот дансны хуулга /15-р хавтаст хэргийн 231-232 дахь тал/,

106. П.Эээс гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /15-р хавтаст хэргийн 243 дахь тал/,

Хохирогч М.Нйн “...би 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк зараас төмс шарагч авах гээд 5300704873 Хишигчулуун гэсэн хүний данс руу 44,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5301427220 Н.Э гэсэн хүний данс руу ахиад нэг төмс шарагч гээд 45,000 төгрөг хийж захиалсан, хэсэг хугацааны дараа 140,000 төгрөгийг шилжүүлж 5 ширхэг төмс шарагч авахаар захиалсан. Миний захиалсан бараа 14 хоногийн дараа ирнэ гэсэн тэгээд ирчихлээ гэхээр нь би бараа авъя гэтэл өгнөө гээд таг чиг сураггүй болсон. Танайх руу очсон хүргэлт гарсан гэдэг байсан сүүлдээ корона тусчихлаа, дэлгүүрээ ариутгаж байна гээд их өөр өөр юм яриад аргалаад байдаг байсан...” гэх мэдүүлэг /15-р хавтаст хэргийн 249 дэх тал/,

Д.Хы Хаан банкны 5300704873 тоот данс болон С.Нйн 5301127220 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /16-р хавтаст хэргийн 97 дахь тал, 50 дахь тал/,

107. Д.Хаас гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /16-р хавтаст хэргийн 12 дахь тал/,

Хохирогч Д.Хын “...Би 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр фейсбүүк зараас хөргөгчтэй ширээ 2 ширхгийг авна гээд 5300704873 дугаарын тоот Хишигчулуун гэх данс руу 134.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 5301427220 дугаартай Н.Э гэх хүний данс руу дахиад хүргэлтийн мөнгө гээд 51.000 төгрөг шилжүүлсэн. ...нэг утасны дугаар өгөөд холбогдоод аваарай гэж байсан боловч тэр утас руу нь зөндөө залгасан, утсаа авдаггүй юм байна билээ. Тэгээд өөр лүү нь чат бичээд асуухаар танайх руу очиж байна, хүргэлт гарсан гэдэг байсан. Сүүлдээ корона тусчихлаа, дэлгүүрээ ариутгаж байна гээд их өөр өөр юм яриад аргалаад байсан...” гэх мэдүүлэг /16-р хавтаст хэргийн 77 дахь тал/,

Д.Хы Хаан банкны 5300704873 тоот данс болон С.Нйн 5301127220 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /16-р хавтаст хэргийн 68 дугаар хуудасны ар тал, 61 дэх тал/,

108. А.Ааас гаргасан гомдол /16-р хавтаст хэргийн 30 дахь тал/,

Хохирогч А.Аын “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5300704873 гэсэн Хаан банкны данс руу 22000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд бараа 144 хоногийн дараа ирнэ гээд өөр бараа захиалах уу гэхээр нь би 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сагс захиалахаар 5300704873 дугаарын дансанд 9500 төгрөг шилжүүлсэн боловч одоог хүртэл миний бараа ирээгүй, мөнгөө авч чадаагүй...” гэх мэдүүлэг /16-р хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

Хохирогч А.Аын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /16-р хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

109. Н.Чээс гаргасан гомдол /17-р хавтаст хэргийн 196 дахь тал/,

Харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /17-р хавтаст хэргийн 211-220 дахь тал/,

Хохирогч Н.Чийн ‘...2021 оны 07 дугаар сарын 285-ны өдөр фейсбүүк үзэж байгаад “бөөний бараа захиалга” гэсэн нэртэй групп байхыг хараад хандалт хийж дотор нь байршуулсан барааны үнийг судалсан чинь Taobao цахим сайтын барааны үнээс хямдхан байсан.  Тэгэхээр нь зар оруулсан “Nomin Nomin” нэртэй фейсбүүк хаягтай хүн рүү чат бичиж холбоо бариад яагаад ийм хямдхан байгаа талаар асуухад би үйлдвэрээс олноор захиалж авдаг болохоор ийм хямдхан байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би итгээд 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 160.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 240.000, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 385.000,  260.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 75.000 төгрөг, 04-ний өдөр 90.000 төгрөг, 07-ны өдөр 150.000 төгрөг, 10-ны өдөр 50.000 төгрөг, 11-ний өдөр 170.000 төгрөг,   2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 193.000 төгрөг, 52500 төгрөг, нийт 1.825.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансанд шилжүүлсэн. Уулзаж байгаагүй, Яг ямар хүн байдгийг нь мэдэхгүй, мөнгө шилжүүлж байхад дансны мэдээлэл дээр Санга овогтой Н.Э гэж гарч ирж байсан...” гэх мэдүүлэг /17-р хавтаст хэргийн 201-202 дахь тал/,

Хохирогч Х.Чулуунцэцэгийн Хаан банкны 5845602689 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /17-р хавтаст хэргийн 221-222 дахь тал/,

Депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /17-р хавтаст хэргийн 223-225 дахь тал/,

110. Т.Бгөөс гаргасан гомдол /18-р хавтаст хэргийн 55 дахь тал/,

Хохирогч Т.Бгийн ‘...Би энэ оны 08 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүк үзэж байгаад ‘Бөөний бараа захиалга’ нэртэй  групп байхаар нь хандалт хийж дотор нь байршуулсан барааны үнийг судалсан чинь бусад заруудаас илүү хямд байсан. Тэгээд Nomin Nomin нэртэй хүн рүү чат бичиж холбоо бариад түүний 5301427220 дугаартай банкны данс руу барааны үнэ болох 959.500 төгрөгийг дараах байдлаар шилжүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 100.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 216.500 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 643.000 төгрөг тус тус шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /-р хавтаст хэргийн

С.Нйн 5301127220 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /18-р хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

111. Л.Тгаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /17-р хавтаст хэргийн 103 дахь тал/,

Хохирогч Л.Тгийн “...2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр онлайнаар бараагаа захиалахаар болоод фейсбүүкээс ‘Бөөний бараа’ гэх групп дээр Nomin Nomin гэх хаягаас 3б хивс, дрож, хүүхдийн хувцас хунар бөөний үнээр нийлүүлнэ гэсэн зар байхаар нь би 630.000 төгрөгийн бараа захиалаад мөнгөө 5301427220 дугаартай Н.Э гэх данс руу шилжүүлсэн.  ...захиалбал 3 хоногийн дотор Монгол ирнэ гэж байсан. Би дахин бараа захиалж 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 447.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 120.000 төгрөг, 08 дугаар сарын 07-ны өдөр 40.000 төгрөг, 08 дугаар сарын 09-ний өдөр 1.268.000 төгрөг, 08 дугаар сарын 10-ны өдөр 170.000 төгрөг, 08 дугаар сарын 11-ний өдөр 86.000 төгрөг, 08 дугаар сарын 13-ны өдөр 2.056.000 төгрөг тус тус шилжүүлж, каргоны 207.000 төгрөг, 350.000 төгрөг тус тус Н.Э гэх данс руу шилжүүлсэн. Миний захиалсан бараа нийт 5.374.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /17-р хавтаст хэргийн 109-110 дахь тал/,

Хохирогч Л.Тгийн Хаан банкны 5585458093 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /17-р хавтаст хэргийн 112-115 дахь тал/,

112. Н.Бээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /17-р хавтаст хэргийн 31, 65-76 дахь тал/,

Хохирогч Н.Бийн “...2021 оны 04 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед Баянгол дүүрэгт 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72-26 тоот гэртээ байж байхдаа фейсбүүк ороод ‘Үйлдвэрийн үнээр бараа авна’ гэсэн нэртэй групп чат байхаар нь тийшээ ороход Хишгээ Хишгээ гэх фейсбүүк нэртэй хүн барааны захиалга авна гэсэн утгатай зар бичсэн байсан. Тэгээд захиалга авъя гээд 5300704873 тоот Хаан банкны данс руу 409.400 төгрөг хийсэн, Энэ өдрөөс хойш би 2021 оны 04 дүгээр сарын 10, 11, 16, 18, 19, 21, 22, 23, 24, 25, 26, 27,28, 29,30-ны өдрүүдэд 2021 оны 05 дугаар сарын 01, 02, 03, 05, 07-ны өдрүүдэд нийт  9.126.000 төгрөг шилжүүлсэн. ...Би ганц ч удаа уулзаж байгаагүй, царайг нь мэдэхгүй байна, утсаа авахгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /17хх-41-42 дахь тал/,

Хохирогч Л.Тгийн Хаан банкны 5031434389 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /17-р хавтаст хэргийн 55-64 дэх тал/,

113. Б.Маас гаргасан гомдол /18-р хавтаст хэргийн 10 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Мын “...Би 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр фейсбүүкийн цахилгаан бараа авна, зарна гэсэн групп дээрээс зар харж байгаад 25 ширхэг тосон шарагчийг 1 бүрийг нь 20.000 төгрөгөөр худалдан авахаар үл таних хүнтэй чатаар холбогдсон. Уг хүн нь хятад улсаас оруулж ирдэг, 14 хоног болоод ирнэ гэж хэлэхээр нь би итгээд 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 649.500 төгрөгийг Хаан банкны Хишигчулуун гэх хүний 5300704873 дугаарын данс руу, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр каргоны мөнгө болох 187.500 төгрөгийг Н.Э гэх эзэмшигчтэй 5301427220 дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш худал хэлсээр байгаад сүүлдээ гар утас нь холбогдохоо больсон...” гэх мэдүүлэг /18-р хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

Хохирогч Б.Мын Хаан банкны 5824014894 дансны дэлгэрэнгүй хуулга /18-р хавтаст хэргийн 20-21 дэх тал/,        

114. Хохирогч Ц.Дгээс гаргасан гомдол /17-р хавтаст хэргийн 151 дэх тал/,

Хохирогч Ц.Дгийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк цахим орчинд Flower Flower   нэртэй хаягтай хүнд хүүхдийн хувцасны шүүгээ захиалахаар болоод дансанд тооцоогоо 100 хувь хий гэсэн. Ингээд би Н.Э гэх нэртэй хүний данс руу 175.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /17-р хавтаст хэргийн 156 дахь тал/,             

С.Нйн 5037438593 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /17-р хавтаст хэргийн 165 дахь тал/,

Эрүүгийн хэрэгт хохирогчид учирсан хохирлын тооцоог бодсон мөрдөгчийн тэмдэглэл /16-р хавтаст хэргийн 169-173 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр Б.Очир-Эрдэнэ оролцож шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан дүгнэлтдээ “...С.Н  нь олон удаагийн үйлдэлтэй залилах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллаж байна. С.Нйн ар гэр, түүний хувийн байдлыг харгалзан тухайн гэмт хэргийг прокурорын шатанд буцааж өгнө үү...” гэжээ. Анхан шатны шүүх хуралдаанаар шүүх бүрэлдэхүүн яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болно. 

Иймд шүүгдэгч С.Нйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч С.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Шүүгдэгч С.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч С.Н  нь гэмт хэргийн улмаас бусдад 96.802.305 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс хохирогч Н.Алимаад 249.000 төгрөг, Х.Эт 190.000 төгрөг, Х.А д 223.000 төгрөг, Н.Бт 9.126.000 төгрөг, Д.Сд 800.000 төгрөг нийт 10.588.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул үлдэх 86.214.305 төгрөгийг түүнээс гаргуулж шийтгэх тогтоолын №1 хавсралтад дурдсан хохирогч нарт олгуулж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н  нь цагдаагийн газар дахин өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна гэх боловч хэргийг нэгтгэн шалгаснаар хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулан Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх шийдвэрлэх боломжтой юм.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харнууд овгийн С.Н ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Н д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Н эс 86.214.305 /наян зургаан сая хоёр зуун арван дөрвөн мянга гурван зуун тав/ төгрөгийг гаргуулан шийтгэх тогтоолын хавсралт №1-т заасан нэр бүхий хохирогч нарт тус тус олгосугай.

5. Шүүгдэгч С.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.             

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН

                               ШҮҮГЧИД                                П.АРИУНБОЛД

                                                                                Н.БАЯРМАА