Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 00154

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ж.Дэлгэрмөрөн, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар

Иргэдийн төлөөлөгч Б.Батпүрэв

Улсын яллагч Ц.Идэрмөнх 

Хохирогч М.Марал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат

Хохирогчийн өмгөөлөгч З.Баттулга

Шүүгдэгч М.Батболд нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар овогт Мижиддоржийн Батболдод холбогдох 201614000230 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1.1.Шар овгийн Мижиддоржийн Батболд, Монгол Улсын иргэн,1990 оны 01 сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн задгайн 14 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. РД:ФА90011651.

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

2.1. Шүүгдэгч  М.Батболд нь 2016 оны 04 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт 13 настай бага насны М.Маралд хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн,

2.2. Давтан үйлдлээр орон байранд нэвтэрч 2015 оны 09 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум багийн 29-04 тоотод оршин суух А.Ариунаагийн байшингаас 32 инчийн хэмжээтэй Монел загварын зурагт 1 ширхэгийг хулгайлж 340 000 төгрөгийн хохирол учруулсан,

2.3. 2016 оны 02 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багийн 25-11 тоотод оршин суух Э.Гансүхийн байшингаас 40 инчийн хэмжээтэй Самсунг загварын зурагт, цагаан никель флаш диск зэрэг эд зүйл хулгайлж 1 325 000 төгрөгийн хохирол учруулсан,

2.4. 2016 оны 03 сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн Хөтөлийн 01-16 тоотод оршин суух А.Ариунзаяагийн Монгол гэрээс 42 инчийн хэмжээтэй Самсунг загварын зурагт, улаан хүрэн өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж 615 000 төгрөгийн хохирол учруулсан,

2.5. 2016 оны 04 сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багийн 30-08 тоотод оршин суух Л.Баасанжаргалын байшингаас 43 инчийн хэмжээтэй Самсунг загварын зурагт удирдлагын хамт, жижиг гарын мөнгөн аяга хулгайлж 1 358 000 төгрөгийн хохирол учруулсан,

2.6. 2016 оны 04 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын 07-31 тоотод оршин суух Н.Цэцэндуламын гэрээс 43 инчийн хэмжээтэй Самсунг загварын зурагт, цэнхэр өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж 508 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 1. Насанд хүрээгүй хохирогч М.Маралын “2016 оны 04 сарын 26-ны өдөр 16 цагийн үед хичээлээ тараад гэр рүүгээ ганцаараа яваад өөрийнхөө оршин суух Говил багийн гэр хорооллын 9-96 тоотод гэртээ харьсан бөгөөд намайг гэртээ ирэхэд гэрт хүн байхгүй байсан. Би гэртээ ороод байж байтал гадаа хүний дуу гараад байх шиг байсан бөгөөд би тоогоогүй хичээлийн хувцсаа солих гээд байж байсан чинь манай байшингийн хаалгыг хүн тогшсон. Тэгээд очоод онгойлгосон чинь 25-30 орчим насны дээгүүрээ саарал өнгийн юүдэнтэй цамц, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн танихгүй ах зогсож байхаар нь та яасан бэ гэж асуусан чинь би танай хажуу талд нүүж ирэх гэж байгаа хүн байна. Ахын дүү ахынхаа гар дээр ус хийгээд өгөөч гэхээр нь буцаж гэртээ ороод шанаганд ус хийгээд тэр ахын гар дээр нь ус хийж өгсөн чинь гараа усаар угаасан. Тэгээд ах нь гэрт чинь ороод гараа арччих уу гэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Тэр ах манай гэрийн алчууранд гараа арчаад ахдаа цай хийгээд өгөөч гэхээр нь шаазан аяганд цай хийж өгсөн чинь цайгаа ууж дууссаны дараа тэр ах надад ахын дүү хоёулаа хамт уул руу явж чулуу түүгээд ирэх үү гэсэн. Тэгэхээр нь би хажуу талд нүүж ирж байгаа ах юм чинь гэж бодоод зөвшөөрсөн бөгөөд тэр ах танайд шуудай байна уу гээд би гурилын 50 кг-ын шуудай гаргаж өгөөд бид хоёр манай гэрээс хамт гараад баруун талын уул руу явж байхдаа замдаа жижиг чулуу хэсэг түүсэн. Тэгж түүж яваад нэг жалга руу орсон бөгөөд тэнд байхад нөгөө ах намайг тэврээд газар унагаасан. Тэгээд дээр гарч хэвтэхээр нь ахаа яаж байнаа болиоч гэхэд дуугүй байгаарай чи надтай унтахгүй бол би чамайг ална шүү гэж хэлээд айлгасан. Тэгээд баруун гараараа миний хоолойг боосон бөгөөд өөрөө өмдөө тайл гэсэн. Би тэр ахаас айгаад өмднийхөө зүүн талын хэсгийг дотоожныхоо хамт тайлсан чинь тэр ах өөрийнхөө өмдийг тайлаад тэгээд миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн. Энэ үед маш их өвдсөн бөгөөд би тэр ахаас айсан учраас ямар нэг үг хэлж чадаагүй. Тэр ахыг болих болов уу гэж бодсон чинь тэр ах тоохгүй миний дээр хөдлөж байгаад босоод өөрөө өмдөө татаад өмсөж байхад нь би зугтаагаад гүйгээд улмаар манай гэрийн баруун талд хашааны банз хадаж байсан ахад ахаа та манай ээжийг дуудаад өгөөч намайг нэг ах сая хүчиндчихлээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал тэр ахын эхнэр хүрч ирээд манай ээжийг дуудаж өгөхөөр урд айл руу явсан. Тэр ах намайг айлгаад хоолойг маань баруун гараараа багалзуурдаад ална гээд айлган сүрдүүлж байгаад хүчиндсэн. Тэр ах миний дээрээс босохоор нь би босоод оймстойгоо гутал, өмд, дотоожоо өмсөхгүйгээр шууд гэр рүүгээ очсон юм” гэсэн мэдүүлэг. /2-р хавтас 109-р хуудас /

2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг. /1-р хавтас 24-26-р хуудас /

3. Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол. 2 ширхэг СД. /1-рхавтас 27-р хуудас/

4. Гэрч Л.Батсүхийн “Манай хажуу талын айлын охин над дээр хүрч ирээд ахаа тань дээр сая хүн ирсэн үү гэхээр нь ирээгүй гэсэн чинь би сая хүнд хүчиндүүлчихлээ гэхээр нь тэгээд ээждээ хэлсэн юм уу гэсэн чинь хэлээгүй гэхээр нь ээж чинь хаана байна гэсэн чинь манай барьж байсан хашааны урд байгаа гэрийг заагаад ээж тэр айлд байгаа гэхээр нь ээждээ хэл гэсэн чинь өөрийнхөө гэр рүү гүйгээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. /2-р хавтас 125-р хуудас/

5. Гэрч С.Мөнхтуяагийн “Манай хажуу талд хашааны банз хадаж байгаа эгч намайг дуудаад гараад ир гээд хүүхэд чинь хүнд хүчиндүүлсэн юм бишүү гуяар нь цус урссан байна гэхээр нь миний охин хаана байна гэсэн чинь гэр рүүгээ орсон гэж хэлэхээр нь гэртээ ороод охиноосоо юу болсон юм бэ гэсэн чинь миний охин сандарсан, айсан ээжээ гэж уйлаад доороо дэвхцээд нэг ах арын хаалга тогшоод байхаар нь онгойлгож өгөөгүй би хаалгаа онгойлгож өгөхгүй байсан чинь гэрийн хаалга тогшоод орж ирээд ахынхаа гар дээр ус хийгээд өгөөч гэхээр нь гар дээр ус хий өгсөн чинь гар алчууранд арчъя гээд арчаад тэгээд намайг баруун тал уул руу аваачиж байгаад миний өмдийг тайлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү оруулаад хүчиндлээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /2-р хавтас 133-р хуудас/

6. Шинжээчийн 2016.05.16-ны өдрийн 361 дугаартай дүгнэлтэд  “1.М.Маралын биед хүзүү, баруун, зүүн өгзөг, зүүн цавинд зулгаралт үүсчээ. Дээрхи гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлийг бэлгийн хүчилхийллийн улмаас үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Маралын охин хальс хуучин урагдалтай байна. Маралын үтрээнээс авсан арчдасанд эр бэлгийн эс илэрсэнгүй. Эрүүл мэндийг сарниулахгүй. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Маралын бэлэг эрхтэнд өөр өөрчлөлт тогтоогдсонгүй. Марал нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Марал нь эмэгтэйчүүдийн хэт авиан шилжилгээ хийлгээгүй байх тул жирэмсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт. /2-р хх-ийн154-155-р хуудас/

7. Хохирогч М.Маралын насыг тоолсон тухай тэмдэглэл, иргэний бичиг баримтын хуулбар.

8. Хохирогч А.Ариунаагийн “2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өглөө 07 цаг 25 минутанд ажилдаа яваад оройн 19 цагийн үед гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга онгорхой байсан. Гэртээ ортол хойд талын мөлхөө тавилган дээр байсан 32 инчийн монел маркийн зурагт алга болсон байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 190-р хуудас/

9. Хохирогч А.Ариунаагийн алдсан эд зүйлийг 340 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт. /1-р хх-ийн 193-р хуудас/

10. Хохирогч Э.Гансүхийн “Том өрөөнд байсан 40 инчийн Самсунг Смарт 30 зурагт алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Зурагтанд цагаан никель өнгөтэй флаш диск зоосон байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 233-р хуудас/

11. Хохирогч Э.Гансүхийн алдсан эд зүйлийг 1 325 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт. /1-р хх-ийн  237-р хуудас /

12. Хохирогч А.Ариунзаяагийн “2016 оны 03 сарын 30-ны өдрийн өглөө 07 цаг 10 минутын үед гэрээсээ ажилдаа явахаар гараад орой ажлаа тараад 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэртээ ирсэн чинь манай Монгол гэрийн цоожийг юмаар цохиж эвдэн онгойлгоод цүүнд нь зүүгээд орхичихсон байсан. Хойморт мөлхөө тавилга дээр байсан 2013 онд Улаанбаатар хотоос худалдан авч байсан хар өнгийн Самсунг маркийн 42 инчийн ЛСД зурагтыг маань зүүн талын орны улаан хүрэн өнгийн бүтээлгэнд боогоод аваад явчихсан байсан. Бүтээлэг нь байхгүй болчихсон байсан юм” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 19-р хуудас /

13. Хохирогч А.Ариунзаяагийн алдсан эд зүйлсийг 615.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт. /2-р хх-ийн 23, 28-р хуудас/

14. Шинжээчийн 2016 оны 06 сарын 04-ний өдрийн 89 дугаартай дүгнэлтэд “Гарын хээний “АДИС-Папилон” санд 2016-044-ОРХ /1/ дугаараар бүртгэгдсэн гарын мөр нь МГМ003010011758 дугаараар санд бүртгэгдсэн Мижиддоржийн Батболдын зүүн гарын долоовор хурууны хээний дардастай паппиляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалалт зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдийн цогц байдлаар тохирч байна” гэсэн дүгнэлт. /2-р хх-ийн 38-р хуудас /

15. Шинжээчийн 2016 оны 05 сарын 06-ны өдрийн 66 дугаартай дүгнэлтэд “З.Мижиддоржийн Батболдын зүүн гарын дунд хурууны хээний дардас нь 2016 оны 03 сарын 30-ны өдөр Баян-Өндөр сумын Яргуйт баг Хөтөлийн 1а-16 тоотод хулгай орж 42 инчийн зурагт алдагдсан хэргийн газраас илрүүлж, бэхжүүлэн санд 2016-044-ОРХ дугаараар бүртгэгдсэн гарын мөртэй папилляр шугамын эхлэл, төгсгөл, салаалалт, нийлэлт зэрэг шинж тэмдгийн цогц байдлаар тохирч байна” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 183-р хуудас /

16. Хохирогч Л.Баасанжаргалын “2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байшинд хулгай орж 43 инчийн Самсунг маркийн телевизор, мөнгөн аяга, удирдлага зэрэг эд зүйл хулгайд алдагдсан” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн  73-р хуудас /

17. Хохирогч Л.Баасанжаргалын алдсан эд зүйлсийг 1 358 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт. /2-р хх-ийн 75-р хуудас /

18. Хохирогч Н.Цэцэндуламын “2016 оны 04 дүгээр сард Их залуу багийн Овоотын 07-31 тоот хашаанд байдаг байшинд хүн байхгүй хойгуур байшингийн цонхоор хулгайч орж 43 инчийн ЛСД Самсунг маркийн зурагт, орны бүтээлэг зэргийг хулгайд алдсан” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн  94-р хуудас/

19. Хохирогч Н.Цэцэндуламын алдсан эд зүйлийг 508.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт. /2-р хх-ийн 98, 100-р хуудас /

20. М.Батболдын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон фото зураг /3-р хх-ийн 50-56-р хуудас/, шүүгдэгч  М.Батболдын мэдүүлэг, /3-р хх-ийн  59-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Батболд нь “мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат мэтгэлцэхдээ “Шүүгдэгч М.Батболд нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг үйлдэх үедээ өөрөө сайн дураар татгалзсан байна. Хулгайн гэмт хэргийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхээсээ татгалзсныг харгалзан үзэх нь зүйтэй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхтуяа мэдүүлэхдээ “хүүхдийг маань ийм байдалд оруулсанд харамсаж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ залуу хүн ийм хэрэг үйлдээд энэ олон жилийн ялаар шийтгүүлэх гэж байгаа нь харамсалтай” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч  М.Батболд нь 2016 оны 04 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт 13 настай бага насны М.Маралд хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч 2015 оны 09 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум багийн 29-04 тоотод оршин суух А.Ариунаагийн байшингаас 32 инчийн хэмжээтэй Монел загварын зурагт 1 ширхэгийг хулгайлж 340 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 02 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багийн 25-11 тоотод оршин суух Э.Гансүхийн байшингаас 40 инчийн хэмжээтэй Самсунг загварын зурагт, цагаан никель флаш диск зэрэг эд зүйл хулгайлж 1 325 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 03 сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн Хөтөлийн 01-16 тоотод оршин суух А.Ариунзаяагийн Монгол гэрээс 42 инчийн хэмжээтэй Самсунг загварын зурагт, улаан хүрэн өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж 615 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 04 сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багийн 30-08 тоотод оршин суух Л.Баасанжаргалын байшингаас 43 инчийн хэмжээтэй Самсунг загварын зурагт удирдлагын хамт, жижиг гарын мөнгөн аяга хулгайлж 1 358 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 04 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын 07-31 тоотод оршин суух Н.Цэцэндуламын гэрээс 43 инчийн хэмжээтэй Самсунг загварын зурагт, цэнхэр өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж 508 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна гэж үзлээ. Орхон аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч М.Батболд нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “хохирогчийн бэлэг эрхтэнд бэлэг эрхтнээ оруулаагүй, гуянд нь хөдөлж байгаад тавьсан” гэж мэдүүлсэн, шүүх шинжилгээний дүгнэлтэд хохирогчийн онгон хальс хуучин урагдалттай, бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн боловч хохирогчийн мэдүүлэг нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн болно.

Шүүгдэгч М.Батболдын үйлдсэн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогч нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулах боломтой гэж үзлээ. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйл, 56 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч М.Батболд нь нийт 156 хоног цагдан хоригдсныг ял эдэлсэн хугацаанд нь оруулах тооцох зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Батболдоос 4 146 000 төгрөг гаргуулж хохирогч А.Ариунаад 340 000 төгрөг, хохирогч Э.Гансүхэд 1 325 000 төгрөг, хохирогч А.Ариунзаяад 615 000 төгрөг, хохирогч Л.Баасанжаргалд 1 358 000 төгрөг, хохирогч Н.Цэцэндуламд 508 000  төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн хар бөөрөнхий бүхий дотоож, цэнхэр өнгийн женсэн өмд, хар цэнхэр өнгийн хос пүүз, шүүгдэгч М.Батболдын хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан урд энгэр хэсэгтээ 5 хошуу бүхий улаан өнгийн хэлбэр дүрстэй юүдэнтэй саарал өнгийн ноосон цамц, хар өнгийн урдаа Nike гэсэн дүрс бүхий логотой урт ханцуйтай дугуй захтай нимгэн цамц, улаан өнгийн хар бичигтэй майк, цэнхэр өнгийн женсэн өмд, хар өнгийн гадаргуутай хүрэн өнгийн дотортой никель аралтай лидренин бүс, саарал өнгийн даавуун өмд, гэрч Л.Бямбаагийн гэрээс хураан авсан шүүгдэгч М.Батболдын хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх хөх өнгийн дотоож, шүүгдэгч М.Батболдын өмсөж явсан хар өнгийн хагас түрийтэй шөвгөр гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290, 291, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Шар овгийн Мижиддоржийн Батболдыг бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч М.Батболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар 11 /арван нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч М.Батболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 11 /арван нэг/  жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч М.Батболдод оногдуулсан 11/арван нэг/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Батболдын цагдан хоригдсон 156 /нэг зуун тавин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Батболдоос 4 146 000/дөрвөн сая нэг зуун дөчин зургаа мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.Ариунаад 340 000 /гурван зуун дөчин мянга/ төгрөг, хохирогч Э.Гансүхэд 1 325 000 /нэг сая гурван зуун хорин таван мянга/ төгрөг, хохирогч А.Ариунзаяад 615 000 /зургаан зуун арван таван мянга/  төгрөг, хохирогч Л.Баасанжаргалд 1 358 000 /нэг сая гурван зуун тавин найман мянга/ төгрөг, хохирогч Н.Цэцэндуламд 508 000 /таван зуун найман мянга/  төгрөг тус тус олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн хар бөөрөнхий бүхий дотоож, цэнхэр өнгийн женсэн өмд, хар цэнхэр өнгөөр алагласан хос пүүз, шүүгдэгч М.Батболдын хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан урд энгэр хэсэгтээ 5 хошуу бүхий улаан өнгийн хэлбэр дүрстэй юүдэнтэй саарал өнгийн ноосон цамц, хар өнгийн урдаа Nike гэсэн дүрс бүхий логотой урт ханцуйтай дугуй захтай нимгэн цамц, улаан өнгийн хар бичигтэй майк, цэнхэр өнгийн женсэн өмд, хар өнгийн гадаргуутай хүрэн өнгийн дотортой никель аралтай лидренин бүс, саарал өнгийн даавуун өмд, гэрч Л.Бямбаагийн гэрээс хураан авсан шүүгдэгч М.Батболдын хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх хөх өнгийн дотоож, шүүгдэгч М.Батболдын өмсөж явсан хар өнгийн хагас түрийтэй шөвгөр гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Батболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ж.БАЙГАЛМАА

                            ШҮҮГЧИД                                        Ж.ДЭРГЭРМӨРӨН

                                            Ц.АЛТАНГАДАС