Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 430

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

           Дугаар 183/ШШ2018/00430

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 1***********, НСКБ барилга 2, 4 давхарт байрлах, “МД” ХХК /РД:******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ******оотод оршин суух, ********************/РД:**************/-т холбогдох

Даатгалын гэрээний үүрэгт 870 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.    

                                                                                        

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “МД” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Х болон “МД” ХХК нар нь Иргэний хуулийн 431.1-т заасныг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар №1500010702 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, даатгуулагч М.Х нь 950 000 төгрөгийн даатгалын хураамжийг даатгагчид төлөхөөр тохиролцож, эсрдэлээ даатгуулсан. Гэтэл 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 80 000 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 870 000 төгрөгийн даатгалын хураамжийг төлөхгүй байна. Манай компанийн зүгээс даатгуулагч М.Хтай удаа дараа холбогдож даатгалын хураамжийн үлдэгдлийг төлж барагдуулахыг хүссэн. Иймд М.Хаас Иргэний хуулийн 431.1-т даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ. Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т даатгуулагч даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 870 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү”гэв.

 

Хариуцагч М.Х шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

           Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “МД” ХХК нь хариуцагч М.Хт холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 870 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

        

          Нэхэмжлэгч “МД” ХХК  хариуцагч М.Х нь даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжинд 950 000 төгрөг төлөхөөс 80 000 төгрөг төлсөн үлдэх 870 000 төгрөгийг хариуцагч төлөөгүй тул нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна

 

          Хариуцагч М.Х нь Лексус-470 /LX470/ маркийн 09-07 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ 50 000 000 төгрөгөөр үнэлж, даатгалын хураамжинд 950 000 төгрөг төлөхөөр нэхэмжлэгч Мандал даатгал ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжинд 870 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

           Даатгуулагч буюу хариуцагч М.Х нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “... даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх” үүргийг тус тус хүлээсэн байх тул 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу хариуцагч М.Хаас даатгалын хураамжинд төлөх үлдэгдэл төлбөр 870 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дах хэсэгт заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

             

           Шүүх 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэж, мэдэгдэх хуудсанд хариуцагч гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.     

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Хаас даатгалын хураамжинд 870 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МД” ХХК-нд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25 430 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Ц.ОЮУНБИЛЭГ