| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0161/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/188 |
| Огноо | 2021-12-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Д.Аянагүл,
Хохирогч Ц.*******,
Иргэний нэхэмжлэгч Г.*******, тэдгээрийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Ж.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2107 00000 0200 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
регистрийн дугаар , ******* овогт *******ын *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр УНӨ Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатараас явах замд байрлах "Бумбан тур" амралтын газар руу эргэх хөдөлгөөн хийхдээ Тээс Улаанбаатар чиглэл рүү явж байсан маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт "Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаснаас зорчигч Ц.*******гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдан холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон бусад оролцогч нар гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:
Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байсан. Манай ажлынхан амралтад явахаар болсон. Манай бид нарын очих газар түрүүлээд очсон байсан. Тухайн үед цуваа үүсэж би хамгийн урд талд нь харагдах орчин чөлөөтэй явж байсан. Урдаас ирж байсан цагаан өнгийн машин 100-аад метрийн цаана харагдаж байсан. Тухайн үед би хангалттай амжина гэж бодоод уулзвар луугаа эргэж орсон. Уулзвараас гараад машин тэгшрээд хөдөлгөөнд орсон байхад хажуу талаас ирж мөргөсөн. Уулзвараас гарсан байхад намайг мөргөсөн. Тэрнээс хойш би ухаан алдсан тул юу болсныг мэдэхгүй байна... ” гэв.
Хохирогч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр УБ-2-оос Улаанбаатар чиглэлд явж байсан. 11 цагийн үед тэндээс гараад нэг их удалгүй осол болсон. Тухайн авто осол гарах үед би жолоочийн хажуу талын урд суудал дээр явж байсан. Урд талын зам чөлөөтэй бөгөөд нэг саад байгаагүй. Тухайн уулзварын яг эсрэг талд саарал өнгийн машин байсан. Тэрний араас Э.******* машинтайгаа эргэсэн. Би урд талын суудалд сууж байсан болохоор энэ бүгдийг өөрийн нүдээр харсан. Энэ бүгдийг харсан хүний гэрчээр өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт байна лээ. Тэр хүн яг үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн байсан. Энэ байдлууд нь миний мэдүүлэг болон надтай цуг явж байсан Б, тухайн саарал машины жолоочийн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. Миний хувьд эрүүл мэндийн байдал нэлээд сайнгүй байгаа бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Эмнэлгийн магадалгаатай, хэвтрийн дэглэм барьж байгаад саяхан ажилдаа орсон. Энэ хугацаан дах эрүүл мэндийн зардал болоод хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгө нийт 2.407.450 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Дээр нь эрүүл мэндийн хувьд сайнгүй байгаа. Цаашид ослоос үүдсэн бэртэл, ялангуяа нуруу зүрхэнд асуудал байгаа учраас эмчийн хяналтад байгаа. Хөдөлгөөн хязгаарлагдмал цээжний зүүн талын хэсэг бүрэн эдгээгүй байгаа тул цаашид гарах эрүүл мэндийн зардлын асуудлыг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтэй байна....” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тухайн авто осол гарсан. Би тухайн үед өөрийн машинд байгаа хүмүүст анхаарал тавьж байсан. Мөн мөргөлдснөөс болж машины номер унжсан байхаар нь тайлж авсан. Саарал машин өөдөөс ирж яваад урдуур дараад эргэхэд зогсож амжилгүй мөргөсөн. ... машин тэргээ янзлуулахгүй байж байгаад 09 сарын сүүл, 10 сарын эхээр засуулсан. Миний хувьд машиныхаа хохирлыг 10900000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Дээр нь хамт явсан хохирогчийн биеийн байдалтай холбоотой зардлыг мөн нэхэмжилж байгаа. Хохирол төлбөрийн баримтыг гаргаж өгсөн байгаа.” гэв.
Гэрч Ч. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би он сарыг нь огт санахгүй байна. Ямар ч байсан 8, 9 сард байх. Тээс ирж яваад А руу эргэдэг замд хоёр машин зогсчихсон хажууд нь цагдаа байсан. Цагдаа намайг зогсоогоод хөндлөнгийн гэрч болоод өгөөч гэсэн. Хоёр машин мөргөлдсөн байсан тэрийг харсан.... Намайг харахад цагаан өнгийн Прадо бөгс нь зам руу харсан байсан. Приус нь самбар мөргөчихсөн зогсож байсан.... Хоёр машин мөргөлдсөн гэдгийг гэрчилж байна л гэж ойлгосон....” гэв.
Гэрч Э. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Би техникийн тусгай мэдлэг эзэмшээгүй... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь хэсгийг зөрчсөн гэх магадалгаа гаргасан байгаа. Мөрдөгчийн магадалгааг уншиж танилцуулав... Магадалгаа гаргахад замын хөдөлгөөний тасгийн ахлах зохицуулагч Анхбаяртай ярилцаж зөвшилцөж хамт магадалгаа гаргасан. Ер нь бол Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар магадалгаа гаргасан болохоос биш техникийн тусгай мэдлэг шаардагдахгүй. Би өөрийн эзэмшсэн эрх зүйч мэргэжлийн хүрээнд замын хөдөлгөөний дүрмийн талаар магадалгаа гаргах эрхтэй гэж үзэж байна... Гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, авто тээврийн байцаагчийн зам тээврийн ослын бүдүүвч зураг зэргийг үндэслэж гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд замын байцаагч акт тавих эрхгүй учраас зөрчлийн бланк дээр акт тавиагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөрчлийн бланк гээд ялгаа гараад байгаа боловч нотлох баримтын хувьд ямар ч ялгаагүй. Зөрчлийн бланк дээр замын байцаагч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн акт гэж үйлддэг...” гэв.
Гэрч Х. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Би тэр үед дадлагад гарч байсан. Хэргийн газрын үзлэгт яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Би машин дотор сууж байсан. Хоёр машин мөргөлдсөн байсан. Нэг нь шороон зам руу харсан приус байсан. Нөгөөдөх нь цагаан өнгийн машин байсан.... Алдаа заачихсан байна гэсэн. Яг тэр хэсэгт алдаа заасан байсан. Өмнөх бичлэг нь байсан. Тэгээд онц юм хэлээгүй... Бичлэгийг хараагүй. Хажууд нь бол зогсож байсан....” гэв.
Гэрч Р. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Түргэн дуудаад бүрэлдэхүүнийг хүлээж хэргийн газрыг хамгаалалтад авч байсан. Удалгүй бүрэлдэхүүн мөрдөгч шинжээч нартайгаа хамт ирж үзлэг хийсэн... Тэмдэглэлийн зургийг би үйлдсэн... 06 дугаар сарын 21-ний өдөр гарсан шинэ маягт дээр үйлдсэн... Тухайн үед анх мөргөлдсөн А цэгийг мөрдөгч шинжээч нар бүгд байж байгаад хоёр жолоочоор хоёулангаар нь заалгуулсан. Г.******* болохоор анх энд мөргөлдсөн гэж өөрөө заасан. Э.******* тухайн үед шокын байдалд орсон байсан. Шокын байдлаас гарч чадахгүй байж байгаад хэсэг хугацааны дараа А цэгээ энд мөргөлдсөн гэж зааж өгсөн... Тухайн өдөр мөрдөгч, шинжээч нартайгаа хэмжилт хийсэн. Дараагаар нь би мөрдөгч рүү зургийг шилжүүлж өгсөн... Хэргийн газрын үзлэгт орсон. Гэхдээ би тухайн үед хэмжилт хийж, хоёр жолоочийг драгер багаж үлээлгэж зургийг нь дарж байсан. Машины үзлэгт шинжээч, мөрдөгч хоёр зураг авч үзлэг хийж байсан.... Тэр хавьд *******ын цуг явж байсан хүмүүс ар гэрийнхэн байсан. Тухайн үед хэрүүл маргаан үүсгээд байсан. А цэгийг өөр өөр газар заагаад байсан. Тэгэхээр нь мөрдөгч, шинжээч бид хэд хоёр жолоочийг байлцуулж байгаад А цэгийг заалгасан. Прадоны жолооч А цэгээ энэ мөн гэж заасан бол Э.******* энэ тэнд гээд яг тодорхой заахгүй байсан. Хэсэг хугацааны дараа хоёулангаар нь заалгасан тэгээд хүлээн зөвшөөрсөн.... Тухайн үед хоёр жолоочийн заасан газраас авхуулаад шилний хэлтэрхий, будгийн халцархай зэрэг унасан байсан. Түүнийг шинжээч зургийг нь авч баталгаажуулж бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцээд анхны А цэг энэ байна гэж тогтоосон. Мөн машины дугуйн мөр, будгийн хэлтэрхий, хагарсан толь зэргээр тогтоож, хоёр жолооч А цэгээ зааж эхэлсэн....” гэв.
Гэрч Г. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тэр үед Э.******* гээд ын ард явж байсан. Манай дохиогоо өгөөд зүүн гар тийш эргэсэн пис пас гээд л явчихсан. Би замын хөвөө рүү ороод аваараа татаж зогсоод очиж тусж үзүүлсэн... Дохиогоо өгөөд эргэдгээрээ эргэсэн. Цаанаас нь нэг цагаан машин ирж байсан. Амжих байх гэж бодоод эргэсэн байх.... Хар замаас гарах гээд шороон зам дээр бараг гарч ирж байсан... Э.******* ухаан алдсан байсан болохоор би очиж хаалгыг нь онгойлгох гээд тэвдсэн байсан. Дотор байсан хүүхдүүд ухаангүй байсан болохоор тусж үзүүлсэн. Ямар ч байсан бууж ирээгүй... Баруун гар тийш дарахгүйгээр чигээрээ явах боломж байсан... Намайг орсон чинь танай найз чинь ингэж мэдүүлэг өгсөн байхад чинь чи яагаад буруу мэдүүлээд байгаа юм бэ гээд байсан...” гэв.
Гэрч Х. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11-12 цагийн хооронд энэ хэрэг болсон. Э.*******, бид гурав гурван машинтай явж байсан. Би түрүүлж яваад машинаа замын хажууд тавьчхаад явган Э.*******ыг хүлээгээд зогсож байсан. Э.******* зүүн гар тийш дохио өгөөд зам руу эргэхэд нэг машин хурдтай ирээд мөргөсөн... Уг нь тэр машин хурд багатай юм уу, зогсоох арга хэмжээ авсан байсан бол машины араар нь тойроод явах боломжтой байсан.... Э.*******ыг дагаж явж байсан... Соната 7 ын машин бөгөөд замын хажууд аваараа татаад хүмүүсээ буулгаад байж байтал ирээд мөргөсөн.. Дараа нь хоёр жолооч хоёулаа эрүүл байна гэж нэг цагдаа дуугарч байсан.” гэв.
Гэрч О. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Камерын бичлэгт үзлэг хийх үед би байсан, харсан. Тухайн бичлэг осол болсон хэсэг нь алдаа заачихсан. Яг осол болсон хэсэг нь байгаагүй. Осол болохын өмнөх, дараах бичлэг байсан.... Хэмжилт хийгээд зураг авч үзлэгийн тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс шүүгдэгчийн гэм буруу болон бусад асуудлын талаар дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.
Иргэний нэхэмжлэгч Г.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ".. Би тухайн үед жолоо бариад явж байсан, миний хажуугийн урд суудалд манай эгч Ц.******* сууж явсан болохоор бид хоёр л гэмтсэн. Харин хойд суудалд Б, Ц нар сууж явсан учраас ямар нэгэн бэртэл гэмтэлгүй өнгөрцгөөсөн юм... дугаартай Л маркийн автомашин нь миний эзэмшлийн автомашин бөгөөд миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би уг автомашиныг 2019 онд цоо шинээр нь 70 сая төгрөгөөр худалдан аваад 1 жил гаруй хугацаанд унаж эдэлж байна. Осол болсноос хойш 10 орчим минутын дараа л цагдаа хурдан хүрээд ирсэн. Цагдааг ирэхэд автомашинууд осол болсон байрнаасаа хөдлөөгүй. Ингээд цагдаагийн албан хаагчид ирээд нөгөө автомашины жолооч залуу болон намайг байлцуулж байгаад анх осол гарсан цэгийг хоёулангаар нь заалгасан. Тэгээд ямар ч эргэлзээ маргаангүйгээр нөгөө жолооч бид хоёр тухайн осол болсон газраа заагаад цагдаа нь хэмжилтээ хийж эхэлсэн. Мөн тэнд өөр нэг ослыг нүдээр харсан хүмүүсээр заалгаад "А" цэгийг нь тодорхойлуулсан... " /хх-21/ гэх мэдүүлэг,
Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би хамт ажилладаг П.Б, Ц.******* нэрийг нь мэдэхгүй жолоочийн хамт Тид амарчихаад буцаад Улаанбаатар хот руу 2021 оны 08 сарын 21-ний өдөр 11-12 цагийн хооронд явж байсан юм. Хаана гэдгийг мэдэхгүй би арын суудал дээр сууж явсан чинь гэнэт машин тромзлоод машинтай мөргөлдөх шиг болсон буугаад харсан чинь бид нарын сууж явсан машин замын хажууд гарчихсан байсан.." /хх-32/ гэх мэдүүлэг,
Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би хамт ажилладаг А.Ц Ц.******* бид 3 Тийн эцэст амралтанд амарчихаад 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хамт амарсан Ц.гийн дүүгээр Тийн эцсээс Улаанбаатар хот руу буцахаар авахуулсан юм. Бид нар машинд жолоочтой хамт 4-лүү явсан. Тэгээд Улаанбаатар хот руу буцаад явж байхад зөндөө олон нэр бичсэн самбартай Т үсэг бүхий хэлбэртэй уулзварын бид нарын эсрэг замд саарал өнгийн тээврийн хэрэгсэл замын хажуу тал руу шахаад аваарын гэрлээ татаад зогсож байсан юм. Тэгсэн тэр машины хажуугаар саарал өнгийн Приус-20 маркын тээврийн хэрэгсэл гарч ирээд тэр зогсож байсан машиныг гүйцэт түрүүлээд хажуугаар гарах нуу гэж хартал бид нарын сууж явсан машины урдуур ороод мөргөлдсөн юм. Манай жолооч юу бэ гэж хэлээд тормозоо гишгэсэн юм. Тэгээд мөргөлдөөд замын хажууруу гараад зогссон юм..." /хх-35/ гэх мэдүүлэг,
Гэрч Ю.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би Улаанбаатар хотоос Т ороод айлаас...цагаан идээ гарах арай болоогүй байна гэж хэлэхээр Б амралт руу эргэдэг уулзвараар цаад талд байх талбайн хэсэгт машинаа зам руу харуулж байрлуулаад зогсож байсан чинь өдөр 11 цаг 53 минутын үед цагаан өнгийн Прода Ланд Крузер маркын улсын дугаарыг харж чадаагүй, машин ертөнцийн зүгээр хойноосоо ургаш чиглэлтэй /Тээс Улаанбаатар хотын чиглэлд/ явж байсан чинь тэр машины урдуур Улаанбаатар хотоос Тийн чиглэлд явж байсан саарал өнгийн приус-20 маркын тээврийн хэрэгсэл уг Прадо маркын машины урдуур шороон уулзвар луу зүүн гар тийшээ дараад урдуур орж ирсэн юм. Тэгсэн Прадо маркын машин тромзоо гишгээд өмнүүр нь орсон Приус-20 маркын машинтай мөргөлдсөн юм. Би тэгээд эмнэлэг, цагдаа дуудаад Приус-20 маркын машин дээр очсон машин жолоодож явсан машины жолооч ухаан алдсан, арын суудалд нэг хүүхдийн духнаас цус гарсан, бас арын суудал дээр байсан нэг хүүхэд нь ухаан алдсан толгой нь хавдсан байдалтай ухаангүй байхаар би машинаас гараад газарт дэр дэрлүүлж хэвтүүлж тавьсан. Тэгээд би тусж үзүүлсэн..." /хх-38/ гэх мэдүүлэг,
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Манай хийдийн нар цуглаад амралтын өдөр гэр бүлээрээ салхинд гарья гэж ярилцаад Манай хийдийн хамба зохион байгуулаад 4500 дугаарын Ланд 200 машинтай гэр бүлээрээ, манай найз ******* улсын дугаартай Приус-20 маркын машинтай би өөрийн эзэмшлийн Соната-7 маркын улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, А Приус-30 маркын тээврийн хэрэгсэлтэй бид нар нийлээд Улаанбаатар хотоос Т руу явсан юм. Миний урд хамба бид нарын очих газарт түрүүлээд очихсон бид нарыг хүлээж байсан юм. Би ийн бид нарыг хүлээж байсан Т хэлбэрийн гурван уулзварыг өнгөрөөд машиныхаа аваарыг асаагаад машиныхаа хойд цонхоор харсан чинь манай хамт ажилладаг ******* дохиогоо өгөөд зүүн гар тал руугаа эргэсэн чинь цагаан өнгийн өөдөөс ирж байсан цагаан өнгийн прадо маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж замын хажуу руу орсон юм... ******* харах боломжтой байсан би машинаа замаас гаргаад замын хөвөөн дээр баруун гар талаа шахаад аваараа асаагаад зогсож байсан юм. ******* амжих байх гэж бодоод дараад орчихсон байх..." /хх-41-42/ гэх мэдүүлэг,
Гэрч Р. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн томилгоот Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 12 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо Бумбан тур амралтын газрын орчимд зам дээр осол гарсан байна гэсний дагуу тухайн хэрэг учралын газар жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний хамтаар очсон. Хэргийн газарт очиход саарал өнгийн Приус маркийн автомашин, цагаан өнгийн Л маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан байсан. Тухайн хоёр автомашины жолооч нарыг Драгер багажаар үлээлгэн согтолтын зэргийг шалгахад хоёулаа эрүүл 0.00 хувьтай байсан.. тул осол яг хаана эхэлж гарсан болохыг өөрсдөөр нь заалгуулахад хоёр жолооч хоёулаа замын шороон хөвөөн хэсэгт осол гарсан болохыг зааж өгсөн. Мөн тухайн үед осол гаргасан өөрийгөө гэх жолоочийн хамт явсан осол гарахыг харж байсан. хэргийн газар дээр үүссэн байсан автомашины шил болон эд ангийн хэлтэрхий, хагархайнуудыг үндэслэн осол анх гарсан "А" цэгийг хоёр жолоочыг байлцуулан тодорхойлж хэмжилт хийсэн...." /хх-63/ гэх мэдүүлэг,
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр буюу хагас сайн өдөр шиг санагдаж байна. Амралтын өдөр байсан тул ******* болон манай шавь нар Тид байх манай нутгийн өвгөн эмгэн хоёрт ирээд салхинд гараач гэхээр нь тэр өвөөгийн гэрт очих гээд явж байсан юм. Бид нар нийт 3 автомашинд хуваагдаж сууцгаасан, би түрүүлж яваад тухайн айлруу эргэдэг замын уулзвар дээр автомашинаа тавьчихаад зам дээр өөрөө явган *******ын автомашиныг хүлээгээд зогсож байсан. Би тухайн үед 11 цаг болж байсан байх би самбарын ёроолд ирээд зогсож байтал ******* өөрийн автомашинаар зүүн гар тал буюу миний зогсож байсан талруу дохио өгөөд эргэтэл юу юугүй хурдтай автомашин ирээд *******ын автомашины хаалгаруу мөргөсөн. Тухайн үед ******* бараг замаас гарч явсан юм.... *******ын явж байсан автомашин өөрийн урсгалаас нөгөө урсгалруу шилжиж цагаан зураас заваад жолооч хэсэгт бүтэн гараад ирлээ гээд яг автомашин зам дээр эгц хөндөлссөн байж байтал автомашин ирээд яг жолооч талын хаалгаруу мөргөчихсөн юм... Тухайн автомашин *******ын автомашиныг мөргөөд цаашаа 10 орчим метр түрээд явсан юм. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан юм... Би амралтын газруудын нэр бүхий самбар байсны ёроолд *******ыг ирэх зүг рүү *******ыг хараад зогсож байсан тул нөгөө талаас юу ирж байсныг хараагүй... ******* дохио өгөөд ер нь л араас нь зөндөө автомашин цувчихсан байсан тул боломжийн хурдан эргэсэн юм. 5 тоолох хугацаанд бол эргэчихсэн байх нэг их огцом хурдан биш байсан..." /хх-187/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 7970 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 10 цагийн үед манай хийдийн хамба гэр бүлүүдээрээ нийлээд амралтанд амарцгаая агаарт гарья гээд бид нар цувраад тус тусын автомашиндаа суугаад рүү явцгаасан. Манай хамба түрүүлж яваад Тид очих ёстой газрынхаа орчимд замын уулзвар дээр замын хажуу талын самбарын орчимд бид нарыг хүлээгээд зогсож байсан. Надтай явсан хүмүүс цуваа болоод би урд нь автомашинтайгаа, миний хойд талд хоёр автомашинтай хүмүүс явсан. Тэгээд Тид очоод төв замаар явж байгаад 50 дахь километр орчимд замын уулзвар хэсгээр төв замаас туслах замруу орох гээд дохиогоо өгөөд эргэсэн. Энэ үед эсрэг урсгалд 50-60 орчим метрийн зайтай Прадо маркийн цагаан өнгийн автомашин явж байсан. Миний харах өнцөгөөр уулзварлуугаа нэвтрээд гарах боломжтой байсан учраас зүүн гар талруу уулзварлуу эргээд орж туслах замруу дөнгөж бүтэн орчихсон байхад нөгөө автомашин миний автомашины жолооч талын буюу зүүн талын урд хаалга хэсэгт мөргөж осол гарсан юм. Тэгээд би осол гарсанаас хойш ухаан алдчихаад юу болсноо сайн санахгүй байгаа юм. Надтай хамт явсан хүмүүс надад анхан шатны тусж үзүүлээд сэргээх арга хэмжээ авсан юм... Ерөнхийдөө бол би аль альных нь буруу байх би нөгөө жолоочид зам тавьж өгөөгүй, нөгөө автомашин замд саад учирсан үед зогсоох арга хэмжээ авч тормозлоогүй учраас хоёулаа л буруутай гэж бодож байна... " /хх-141-142/ гэх мэдүүлэг,
Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 09 ны өдрийн “ 2021 оны 08 дугаар сарын 21 н өдөр налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Налайх тийн зам дээр УНУ улсын дугаартай Приус-20 маркийн автомашин 03-06 дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн гэх мэдээлэлд улсын Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.******* нь монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан “ Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс зорчигч Ц.*******гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна гэсэн магадлагаа /хх- 64 р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-05/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-08/,
үнэлгээний компанийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-128-131/,
ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-132/,
Хохирогч Ц.*******гийн хохирлын баримтууд /хх-164-174/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-183-185/,
Файн эстимэйт ХХК-ийн нөхөн олговрын зориулалттай үнэлгээний тайлан /хх-189-197/,
Хохирлын тооцоо үйлдсэн тэмдэглэл /хх-203/,
Иргэний нэхэмжлэгч Г.*******ийн гаргаж өгсөн хохирлын баримт /хх-206-209/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгч Э.*******ын холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас :” Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаар хангалттай тогтоогдож байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах боломжтой гэж үзэж байгаа гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар:”... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль зөрчсөн байдаг. Мэргэжлийн шинжээч магадалгаа гаргасангүй, хэргийн газрын үзлэгийг нөхөн хийлгэх шаардлагатай гэхэд намайг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн нөхөн үзлэгт оролцуулаагүй. Зам тээврийн ослын А цэгийг буруу тогтоосон байна. Уг хэргийн нотлох баримтууд бүрдээгүй тул хэргийн мөрдөн байцаалтад буцаах саналтай байна гэсэн гэм буруугийн талаарх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох: Шүүгдэгч Э.*******ын өгсөн“...Тухайн өдөр 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байсан. Манай ажлынхан амралтад явахаар болсон. Манай бид нарын очих газар түрүүлээд очсон байсан. ... Урдаас ирж байсан цагаан өнгийн машин 100-аад метрийн цаана харагдаж байсан. Тухайн үед би хангалттай амжина гэж бодоод уулзвар луугаа эргэж орсон. Уулзвараас гараад машин тэгшрээд хөдөлгөөнд орсон байхад хажуу талаас ирж мөргөсөн. Уулзвараас гарсан байхад намайг мөргөсөн. Тэрнээс хойш би ухаан алдсан тул юу болсныг мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.*******гийн өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр УБ-2-оос Улаанбаатар чиглэлд явж байсан. 11 цагийн үед тэндээс гараад нэг их удалгүй осол болсон. Тухайн авто осол гарах үед би жолоочийн хажуу талын урд суудал дээр явж байсан. Урд талын зам чөлөөтэй бөгөөд нэг саад байгаагүй. Тухайн уулзварын яг эсрэг талд саарал өнгийн машин байсан. Тэрний араас Э.******* машинтайгаа эргэсэн. Би урд талын суудалд сууж байсан болохоор энэ бүгдийг өөрийн нүдээр харсан.....” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Г.******* өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тухайн авто осол гарсан. Би тухайн үед өөрийн машинд байгаа хүмүүст анхаарал тавьж байсан. Мөн мөргөлдснөөс болж машины номер унжсан байхаар нь тайлж авсан. Саарал машин өөдөөс ирж яваад урдуур дараад эргэхэд зогсож амжилгүй мөргөсөн. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.ын өгсөн: “...Би он сарыг нь огт санахгүй байна. Ямар ч байсан 8, 9 сард байх. Тээс ирж яваад А руу эргэдэг замд хоёр машин зогсчихсон хажууд нь цагдаа байсан. Цагдаа намайг зогсоогоод хөндлөнгийн гэрч болоод өгөөч гэсэн. Хоёр машин мөргөлдсөн байсан тэрийг харсан.... Намайг харахад цагаан өнгийн Прадо бөгс нь зам руу харсан байсан. Приус нь самбар мөргөчихсөн зогсож байсан.... Хоёр машин мөргөлдсөн гэдгийг гэрчилж байна л гэж ойлгосон....” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.гийн өгсөн : “ .... Магадалгаа гаргахад замын хөдөлгөөний тасгийн ахлах зохицуулагч Анхбаяртай ярилцаж зөвшилцөж хамт магадалгаа гаргасан. Ер нь бол Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар магадалгаа гаргасан болохоос биш техникийн тусгай мэдлэг шаардагдахгүй. Гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, авто тээврийн байцаагчийн зам тээврийн ослын бүдүүвч зураг зэргийг үндэслэж гаргасан.” Гэсэн мэдүүлэг, Гэрч Р.гийн өгсөн: “... Тухайн үед анх мөргөлдсөн А цэгийг мөрдөгч шинжээч нар бүгд байж байгаад хоёр жолоочоор хоёулангаар нь заалгуулсан. Г.******* болохоор анх энд мөргөлдсөн гэж өөрөө заасан. Э.******* хэсэг хугацааны дараа А цэгээ энд мөргөлдсөн гэж зааж өгсөн... Тэгэхээр нь мөрдөгч, шинжээч бид хэд хоёр жолоочийг байлцуулж байгаад А цэгийг заалгасан. ” гэв. Гэрч Г.ын өгсөн: “...Манай дохиогоо өгөөд зүүн гар тийш эргэсэн пис пас гээд л явчихсан. Би замын хөвөө рүү ороод аваараа татаж зогсоод очиж тусж үзүүлсэн... Дохиогоо өгөөд эргэдгээрээ эргэсэн. Цаанаас нь нэг цагаан машин ирж байсан. Амжих байх гэж бодоод эргэсэн байх..” гэсэн мэдүүлэг, Гэрч Х.ын өгсөн: “ ... Би түрүүлж яваад машинаа замын хажууд тавьчхаад явган Э.*******ыг хүлээгээд зогсож байсан. Э.******* зүүн гар тийш дохио өгөөд зам руу эргэхэд нэг машин хурдтай ирээд мөргөсөн... Уг нь тэр машин хурд багатай юм уу, зогсоох арга хэмжээ авсан байсан бол машины араар нь тойроод явах боломжтой байсан” гэсэн мэдүүлэг,Гэрч Ю.ын өгсөн: ".... Тэгсэн Прадо маркын машин тромзоо гишгээд өмнүүр нь орсон Приус-20 маркын машинтай мөргөлдсөн юм. Би тэгээд эмнэлэг, цагдаа дуудаад Приус-20 маркын машин дээр очсон машин жолоодож явсан машины жолооч ухаан алдсан, арын суудалд нэг хүүхдийн духнаас цус гарсан, бас арын суудал дээр байсан нэг хүүхэд нь ухаан алдсан толгой нь хавдсан байдалтай ухаангүй байхаар би машинаас гараад газарт дэр дэрлүүлж хэвтүүлж тавьсан гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №7970 дугаартай шинжээчийн дүгнэлт: Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 09 ны өдрийн “... улсын Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.******* нь монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан “ Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн магадлагаа, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр УНӨ Тоёота Приус20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатараас явах замд байрлах "Бумбан тур" амралтын газар руу эргэх хөдөлгөөн хийхдээ Тээс Улаанбаатар чиглэл рүү явж байсан 150 маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт "Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаснаас зорчигч Ц.*******гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт Мэргэжлийн шинжээч магадалгаа гаргасангүй гэсэн дүгнэлтийг шүүхээс хэлэлцүүлгийн явцад судласан мөрдөгч гийн мэдүүлгээс өөрөөр түүний албан тушаалтны болон түүний гаргасан магадлагааны эх сурвалжийн талаар хууль зөрчиж авагдсан зүйлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан мөрдөгчийн магадлагааг хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болголоо.
Мөн шүүгдэгчийн холбогдсон Зам тээврийн осол анх гарсан А цэгийг буруу тогтоосон талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нар өмгөөллийн үйл ажиллагаа явуулсныг шүүх хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын болон гэрч гийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүдийг харьцуулан зам тээврийн ослын А цэгийн талаар хоорондоо зөрүүгүй авагдсан нотлох баримт гэж үзлээ.
Харин Шүүгдэгч Э.******* болон гэрч , нар нь зам тээврийн осол гарсан А цэгийг буруу тогтоосон гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй учир эдгээр гэрч нарын А цэгийн талаарх мэдүүлгийг шийдвэр гаргахдаа үнэлээгүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.*******т холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсны дараа эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 08 ны өдөр явууллаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хохирол төлбөр төлсөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан нөхцөл хангагдсан тул түүнд мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзах хугацаа тогтоох тухай дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.
Шүүхээс талуудын дүгнэлтийг хянан үзээд шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 , 1.2 дахь хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдэж хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлүүдээс торгох ялыг сонгон 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан машины хар хайрцаг /DC-DR400 бичилттэй/ -ыг хууль ёсны эзэмшигч болох иргэний нэхэмжлэгчид нь буцаах олгох нь зүйтэй байна.
Хохирогч Ц.******* 1.984.364 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Г.******* 10.900.000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүхээс ханган шийдвэрлэж шүүгдэгч нь хохирогч Ц.*******, иргэний нэхэмжлэгч Г.******* нарын хохирлыг шүүх хуралдаан завсарлахад бүрэн төлж барагдуулсан ба шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Ц.******* нь цаашид эмчилгээтэй холбоотой зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД