Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 167

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга О.Болормаа,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Д.Нямжав, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Тайж овогт Даваадоржийн Нямжавт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625012191 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Тайж овогт Даваадоржийн Нямжав, 1979 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгат 2-32 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ш3 79093061 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Д.Нямжав нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт АНУ-ын виз гаргаж өгнө гэж иргэн Б.Ариунболороос 2.000 ам.доллар буюу 4.100.000 төгрөг,

-2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Ц.Бөртөгүлжингээс 4.004.000 төгрөг,

-2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ц.Хасараас 500 ам.доллар буюу 1.010.000 төгрөг,

-2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэн З.Солонгоос 1.000.000 төгрөг, иргэн Б.Батгэрэлээс 1.000.000 төгрөг,

-2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөриргэн З.Бат-Эрдэнээс 1.000.000 төгрөг, иргэн Г.Баярсайханаас 1.000.000 төгрөг,

-2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэн У.Одончимэгээс 400.000 төгрөгийг давтан үйлдлээр, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч, бусдад нийт 13.514.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Нямжав шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв,

Хохирогч Б.Батгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Хамаатны эгч Болортуяагийн ажлын хүний танил найз буюу Нямжавыг анх Америкийн виз гаргана гэж хэлсэн. Тэгэхээр нь би ч гэсэн гаргуулъя гээд 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Солонго, Бат-Эрдэнэ, Баярсайхан нарын хамт Соёлын төв өргөөний ард талын нотариатын газар Нямжавтай уулзсан. Нямжавтай уулзахад виз асуудалгүй гарна, визний тамга дардаг хүн нь манай найз байдаг, ажлын гэрээний шугамаар гаргаж өгнө, Америк дахь компанитай нь би холбоотой, би өөрөө 06 сарын 16-ны өдөр Америк руу явна, тэгэхдээ та нарыг дагуулж явна гэсэн. Ингээд бид нар итгээд мөнгөө өгцгөөсөн. Би 1.000.000 төгрөг өгсөн Би өгсөн 1.000.000 төгрөгийг бэлнээр нь буцаан авч баримт үйлдэн нотариатаар батлуулсан. Надад өөр гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх33-34/,

Хохирогч Ц.Бөртөгүлжин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би голомт банкны Централ таур дах салбарт ажилладаг. 2012 онд голомт банкны Оюу толгой дах салбар дээр цуг ажиллаж байгаад Нямжавтай танилцаж байсан. Түүнээс хойш таньж мэддэг болсон. 2014 онд Нямжав өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Ихэнхдээ фейсбүүк чатаар холбогддог байсан. Ингээд 2016 оны 4 сарын эхээр Нямжавтай фейсбүүкээр холбогдоход Нямжав нь яриан дундаа би удахгүй 5 сарын 13-ны өдөр Америк явлаа, бүх материал бэлэн болсон, хүүхдээ аваад удаан хугацаагаар амьдарна гэсэн. Тэгэхээр нь би Нямжаваас яаж виз гаргасан юм бэ гэсэн чинь би өөрөө виз гаргадаг, надад элчин дээр танидаг хүн байгаа гэсэн. Виз гаргахад хичнээн төгрөгөөр гаргадаг юм бэ? гэсэн чинь 1 хүний 3.000 ам доллараар гаргадаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөртэйгээ цуг явж болох юмуу, тэгвэл яах вэ? гэсэн чинь болно, эхний ээлжинд урьдчилгаа мөнгөө өгчих гэж хэлсэн. Энэ талаараа би гэрийнхэнтэйгээ ярилцаад виз гаргуулахаар шийдсэн. Тэгээд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр би Нямжавын Голомт банкны төгрөгийн данс руу 2.000 ам долларыг тухайн үеийн төгрөгийн ханшаар нь бодоод 4.004.000 төгрөгийг Нямжавын Голомт банкны 110504**** гэсэн данс руу өөрийн 527928**** гэсэн данснаас шилжүүлсэн. Энэ хооронд би Нямжавтай фейсбүүкээр харьцаж байсан ба уулзъя гэхээр гадуур та нарын визийг хөөцөлдөөд ажилтай явж байна гээд байдаг байсан. Би цуг ажилладаг Болортуяад, виз гаргуулах гэж байгаа талаар хэлсэн ба хэд хоногийн дараа Болортуяа надтай уулзаад чиний яриад байсан зүйлийг чинь би гэрийнхэндээ хэлсэн чинь бас виз гаргуулъя гээд байна гэсэн. Тэгэхээр нь би Нямжавтай фейсбүүкээр холбогдоод 4 хүн байна, виз гаргах
боломжтой юу гэсэн чинь би элчинд ажилладаг хүнтэйгээ холбогдоод асууя гээд 1
цагийн дараа болно гэж байна, яаралтай мөнгөө өг гэсэн хариу хэлсэн. Тэгээд би
Болортуяад хэлээд виз гаргуулах хүмүүсийг нь хурдан мөнгөө өг гэж хэлсэн.
Болортуяагийн танил хүмүүсийг би болно гэж Нямжавыг хэлэхээр нь дүү Хасарыг
бас болох уу гэсэн чинь болно гэсэн. Тэгэхээр нь дүү Хасарын гадаад паспортыг 500 ам долларын хамт өгсөн. Эхлээд 2000 ам доллар гэж байгаад арай үнэтэй байна гэсэн чинь 1.000 ам доллар гэсэн. 1000 ам долларыг маргааш өгөөрэй гэхээр нь боломжгүй гэсэн чинь 500 ам доллар өгөөрэй гэсэн. Тэгээд 2016 оны 5 сарын 11- ний өдөр 500 ам долларыг Нямжав манай ажил дээр ирээд аваад явсан. Би мөнгөө өгчихөөд виз эцсийн байдлаар хэзээ гарах вэ? гэсэн чинь бүгдийнх нь виз 7 хоногийн дараа гарна гэж хэлсэн. Энэ хүртэл хугацаанд виз хэзээ гарах вэ гэж асуухаар 7 хоног, 14 хоног гээд худлаа хоног хэлээд хойшлуулаад байдаг байсан. Болортуяагийн дүү нар мөнгө өгөхөд нь Нямжав надаар дамжуулж авна гэхээр нь өөртэй нь уулзаад ав гэж хэлсэн. Тэд нар мөнгө өгдөг өдрөө манай ажил дээр ирээд Болортуяа хамтдаа манай ажлын ард талд байдаг Соёлын төв өргөөний нотариат орж мөнгө өгсөн баримтаа баталгаажуулж байсан. Үүнээс хойш виз удахгүй бөөндөө гарна гээд л яваад байсан ба 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр цагдаагаас яриад Нямжавыг виз гаргана гэж бусдын эд хөрөнгийг залилсан талаар хэлсэн. Түүнээс хойш Нямжав нь 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нөхөр Баатарцогт, дүү Хасар нарын хохирлын мөнгө болох 5.009.000 төгрөгийг өгсөн. Өгөхдөө тухайн үеийн төгрөгийн ханшаар бодож өгсөн. Одоо гомдол санал байхгүй, хохирол барагдуулсан...” гэсэн мэдүүлэг. /хх36-37/,

Хохирогч Ц.Хасар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Миний төрсөн эгч Бөртөгүлжингийн найз гэх Нямжав нь виз гаргадаг гээд анх эгчтэй холбогдсон юм байна лээ. Тэгээд эгч виз гаргуулна гээд 4.004.000 төгрөгийг Нямжавт өгсөн байсан. Мөнгөө өгсөнийхөө дараа эгч надад хэлсэн. Тэгээд би аав ээжтэйгээ ярилцаад бас виз гаргуулъя гэж шийдээд эгчид хэлсэн. Эгч цааш нь Нямжаваас асуухад 2 хоногийн дотор 500 ам доллар өг, виз гарсны дараа үлдэгдлийг нь авна гэж хэлсэн байсан. Тэгээд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр би 500 ам долларыг бэлнээр эгчийнхээ ажил дээр нь аваачаад эгчдээ өгсөн. Эгч цааш нь Нямжавт өгсөн. Ингээд виз гарахыг хүлээсэн. Удахгүй виз чинь гарна гээд долоо, долоо хоногоор хойшлуулаад байсан. Би эгчийг мэдэж байгаа гээд эгчээсээ л асуудаг байсан. Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр эгч цагдаагаас Нямжавыг АНУ-ын виз гаргаж өгнө гэж хүмүүсийн мөнгө залилсан гэж байна гэж ярихаар нь залилуулсанаа мэдсэн. Ингээд гомдол гаргах гэж байхад Нямжав нь бид нарын хохирлыг бүрэн барагдуулсан. Би 500 ам доллараа тухайн үеийн ханшаар нь бодоод 1.005.000 төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлэг. /хх39-40/,

Хохирогч Б.Ариунболор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Миний төрсөн эгч Нарантуяад танидаг хүн нь Нямжавыг анх виз гаргадаг гэж хэлсэн юм байна лээ. Тэр хүнийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан эгч л дунд нь холбож өгсөн. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Нямжавтай 11 цагийн орчим Скай их дэлгүүр дээр эгч Нарантуяа, ах Ариунболд нарын хамт очиж уулзсан. Уулзаад Нямжавтай ярилцахад 1 хүнийг 5.000 ам доллараар визийг нь гаргана. Энэ долоо хоногтоо багтааж визинд оруулна. Тэгэхийн тулд урьдчилгаа 2.000 ам доллар хэрэгтэй гэсэн. Ингээд Нямжавт 2.000 ам долларыг нь өгчихөөд би өөр ажилтай байсан учир яараад гараад явсан. Эгч Нямжавтай ярилцаад үлдсэн. Нямжав нь анх сургалтын журмаар гаргаж өгнө, би өөрөө чамайг дагуулаад аваад явна гэж байсан. Түүнээс хойш утсаа авахгүй алга болоод залгахаар маргааш, өглөө, эсхүл дараа 7 хоног гээд хойшлуулаад байдаг байсан. Ингэж явсаар байгаад 2016 оны 6 сар хүрсэн. Ингээд эгч Нямжавыг хайж явсаар байгаад гэрт нь очсон чинь гэртээ байж байсан. Тэгээд залилуулсанаа мэдээд би өргөдөл гаргасан. Цагдаад өргөдөл гаргаснаас хойш Нямжавын эрэгтэй дүү нь 2.000 ам долларыг бэлнээр эгчид өгсөн. Тиймээс одоо гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх42-43/,

 

Хохирогч  Г.Баярсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Миний төрсөн  эгч  Болортуяагийн найз Бөртөгүлжингийн найз Нямжав нь Америкийн виз гаргаж өгнө гэж ярьсан гэхээр нь би ч гэсэн виз гаргуулъя гээд тэр хүнтэй 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Соёлын төв өргөөний хойд талд байдаг нотариатын газар уулзаж ярилцаад хүргэн ах Бат-Эрдэнийн хамт тус бүрдээ 500 ам долларыг буюу бэлнээр 1.000.000 төгрөгийг гадаад паспортын хамт өгсөн. Нотариатын газар мөнгө төгрөг өгсөн талаар баримт үйлдэж гэрчлүүлсэн. Тэгэхдээ уг баримт дээр 1.000 ам доллар гээд бичсэн байгаа. Нямжав анх 500 ам доллар өг гэхээр нь 500 ам доллар нь тухайн үед 1.000.000 төгрөг болж байсан учраас төгрөгөөр өгөөд нотариатын хэлцэл дээр ам доллараар бичсэн байгаа. Нямжав нь 6 сарын 10-ны дотор гэрээний виз гаргаж өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш асуугаагүй байж байтал эгч Болортуяа, Нямжавыг Америкийн виз гаргаж өгнө гэж залилсан талаар хэлсэн. Тэгээд Сүхбаатар дүүргийн цагдаад хандах гээд байж байхад Нямжав нь хохирлоо барагдуулсан. 2 дүү нь гэх хүмүүс утсаар яриад бид нар барагдуулна гээд барагдуулсан. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хохирлоо хүлээн авсан. “...Одоо бид нарын зүгээс хохирлоо авсан учир гомдол санал байхгүй, цагдаагийн байгууллагад дахин гомдол гаргахгүй. “...Америкийн элчинд миний танидаг хүн ажилладаг. Тэр хүн нь визний тамга дардаг хүн байгаа юм гэж байсан. Өөрийгөө Чикагод амьдардаг. Тэндээ гэртэй, байшинтай гэж байсан. Одоо Монголд түр зуур ирчихсэн байж байна. Гэрээгээр гарвал очоод байрлах байртай, ажил бэлэн гэсэн. Тэгэхдээ хоолоо өөрсдөө даагаарай гэж байсан. Цалингаа 7 хоног болгон өгнө. Уг компани нь тээврийн компани байгаа юм. Дунджаар цалин нь сард 2.000-аас 4.000 ам доллар байгаа. Очоод ажил нь таалагдахгүй бол өөр хот руу шилжүүлж өгч болно гэж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх45-46/,

 

Хохирогч З.Солонго мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манай хамаатны эгч Болортуяа нь миний найзын танил хүн буюу сүүлд нь нэрийг нь мэдсэн Нямжавыг Америкийн виз гаргаж байгаа гэхээр нь би итгээд би ч гэсэн гаргуулъя гэсэн. Тэгээд 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Нямжавтай Бат-Эрдэнэ, Баярсайхан, Батгэрэл бид дөрөв мөн миний төрсөн эгч Баярмаа цуг очиж Соёлын төв өргөөний ард талын нотариат дээр уулзсан. Нямжавтай уулзахад виз бол асуудалгүй гарна, би Америкт амьдардаг, Монгол руу ирж очоод явдаг. Би өөрөө 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Америк руу явна, та нарыг дагуулж явна, Чикаго хот руу явна, очоод ажилд чинь зуучилж өгнө, байр хоол нь цаанаасаа гэх зэргээр ярьсан. Ингээд бид нар итгээд мөнгөө өгсөн. Тэгсэн чинь дараа нь утасдаад төгрөгөөр биш доллараар мөнгөө өг гэсэн байсан. Ер нь бол миний өмнөөс эгч Баярмаа мөнгө төлөөд, уулзаж ярилцаад яваад байсан. Визийг хамгийн сүүлийн хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны дотор гаргаж өгнө гэж хэлж байсан. Энэ хооронд асуухаар удахгүй болно, бүтнэ, санаа зоволтгүй, элчин дээр шалгалт ирсэн байна, яг болох гэж байна гэх зэргээр худлаа хэлж хойшлуулж байсан. Тэгээд чимээгүй байж байгаад 2016 оны 6 дугаар сарын 5-ны залилуулсан талаар мэдсэн. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хохирлын мөнгөө бид нар буцааж авцгаасан. Хохирлын мөнгийг авахдаа эгч өөрөө очиж хүлээж авсан. Би бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. “...Надад өөр нэмж ярих зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх48-49/,

 

Хохирогч З.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манай хамаатны охин Болортуяа нь танил хүн буюу сүүлд нь нэрийг Нямжав гэж мэдсэн хүнийг Америкийн виз гаргана гэхээр нь би ч гэсэн виз гаргуулъя гээд  2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баярсайханы хамт Соёлын төв өргөөний ард талын нотариатын газар очиж 500 ам долларыг гадаад паспорттайгаа өгсөн. Нямжав нь эхний ээлжинд 500 ам доллар гэж хэлсэн. Тэгэхдээ мөнгийг өгөхдөө бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Тухайн өдрийн ам долларын ханшыг төгрөг рүү шилжүүлэхэд 1.000.000 төгрөг болж байсан. Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл Баярсайхан бид хоёр мөнгөө нэгтгээд дээр ам доллараар бичсэн байгаа. Нямжав нь ажлын гэрээгээр виз асуудалгүй гарна гэж хэлсэн, мөн өөрөө удахгүй явах гэж байгаа, тиймээс өөрөө дагуулаад явна, Америкийн элчинд тамган дээр нь танидаг хүн байгаа гэх зэргээр худлаа ярьж байсан. Би таньдаг хүнээрээ дамжуулж байсан болохоор итгээд өгсөн. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын 10-ны дотор гэхэд эцсийн байдлаар визийг чинь гаргана гэсэн. Ингээд мөнгөө өгчихөөд хүлээгээд байж байхад 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Болортуяа виз гаргаж өгнө гэж залилсан талаар хэлсэн. “...Тэгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргах гэж байсан чинь Нямжав 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хохирлын мөнгө болох 1.000.000 төгрөгийг бэлнээр буцаан өгсөн. Миний зүгээс одоо гомдол санал байхгүй..” .гэсэн мэдүүлэг. /хх51-52/,

 

Хохирогч У.Одончимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр би Америкийн нэгдсэн улсын визинд ороод тэнцээгүй. Тэгээд дараах нь найз Цацрал утсаар яриад болсон явдлынхаа талаар ярихад Цацрал миний таньдаг виз гаргадаг хүн байгаа, чи хэрэгтэй бол өөрөө холбогдоод асуухгүй юу гээд Нямжавын 8877**** гэсэн дугаарыг өгсөн. Уг дугаараар би Нямжавтай 2-3 хоногийн дараа холбогдоод АНУ-ын визинд ороод бүтээгүй, найзтайгаа ярьсан чинь өөрийг чинь виз гаргадаг гэж байна, хичнээн төгрөгөөр гаргадаг юм бэ? боломжтой юм уу гэж асуусан. Тэгсэн чинь Нямжав нь урьдчилгаа 3.000 ам доллар өгчих, ер нь бол 6.000 ам доллараар гарна гэж хэлсэн. Тухайн үед надад бэлэн байсан мөнгө нь 400.000 төгрөг байсан учраас, надад яг одоо 400.000 төгрөг байна, тэрийгээ өгье үлдэгдлийг нь виз гарсны дараа 100 хувь төлнө гэж тохирсон. “...Ингээд би итгээд паспортоо өгөөд, миний паспорт түр чамд байж байг, би эгчтэйгээ ярьж асууж байгаа. Очоод ажил нь таалагдахгүй бол өөр хот руу шилжүүлж өгч болно гэж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх45-46/,

 

Хохирогч З.Солонго мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манай хамаатны эгч Болортуяа нь миний найзын танил хүн буюу сүүлд нь нэрийг нь мэдсэн Нямжавыг Америкийн виз гаргаж байгаа гэхээр нь би итгээд би ч гэсэн гаргуулъя гэсэн. Тэгээд 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Нямжавтай Бат-Эрдэнэ, Баярсайхан, Батгэрэл бид дөрөв мөн миний төрсөн эгч Баярмаа цуг очиж Соёлын төв өргөөний ард талын нотариат дээр уулзсан. Нямжавтай уулзахад виз бол асуудалгүй гарна, би Америкт амьдардаг, Монгол руу ирж очоод явдаг. Би өөрөө 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Америк руу явна, та нарыг дагуулж явна, Чикаго хот руу явна, очоод ажилд чинь зуучилж өгнө, байр хоол нь цаанаасаа гэх зэргээр ярьсан. Ингээд бид нар итгээд мөнгөө өгсөн. Тэгсэн чинь дараа нь утасдаад төгрөгөөр биш доллараар мөнгөө өг гэсэн байсан. Ер нь бол миний өмнөөс эгч Баярмаа мөнгө төлөөд, уулзаж ярилцаад яваад байсан. Визийг хамгийн сүүлийн хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны дотор гаргаж өгнө гэж хэлж байсан. Энэ хооронд асуухаар удахгүй болно, бүтнэ, санаа зоволтгүй, элчин дээр шалгалт ирсэн байна, яг болох гэж байна гэх зэргээр худлаа хэлж хойшлуулж байсан. Тэгээд чимээгүй байж байгаад 2016 оны 6 дугаар сарын 5-ны залилуулсан талаар мэдсэн. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хохирлын мөнгөө бид нар буцааж авцгаасан. Хохирлын мөнгийг авахдаа эгч өөрөө очиж хүлээж авсан. Би бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. “...Надад өөр нэмж ярих зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх48-49/,

 

Хохирогч З.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манай хамаатны охин Болортуяа нь танил хүн буюу сүүлд нь нэрийг Нямжав гэж мэдсэн хүнийг Америкийн виз гаргана гэхээр нь би ч гэсэн виз гаргуулъя гээд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баярсайханы хамт Соёлын төв өргөөний ард талын нотариатын газар очиж 500 ам долларыг гадаад паспорттайгаа өгсөн. Нямжав нь эхний ээлжинд 500 ам доллар гэж хэлсэн. Тэгэхдээ мөнгийг өгөхдөө бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Тухайн өдрийн ам долларын ханшыг төгрөг рүү шилжүүлэхэд 1.000.000 төгрөг болж байсан. Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл Баярсайхан бид хоёр мөнгөө нэгтгээд дээр ам доллараар бичсэн байгаа. Нямжав нь ажлын гэрээгээр виз асуудалгүй гарна гэж хэлсэн, мөн өөрөө удахгүй явах гэж байгаа, тиймээс өөрөө дагуулаад явна, Америкийн элчинд тамган дээр нь танидаг хүн байгаа гэх зэргээр худлаа ярьж байсан. Би таньдаг хүнээрээ дамжуулж байсан болохоор итгээд өгсөн. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын 10-ны дотор гэхэд эцсийн байдлаар визийг чинь гаргана гэсэн. Ингээд мөнгөө өгчихөөд хүлээгээд байж байхад 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Болортуяа виз гаргаж өгнө гэж залилсан талаар хэлсэн. “...Тэгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргах гэж байсан чинь Нямжав 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хохирлын мөнгө болох 1.000.000 төгрөгийг бэлнээр буцаан өгсөн. Миний зүгээс одоо гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх51-52/,

 

Хохирогч У.Одончимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр би Америкийн нэгдсэн улсын визинд ороод тэнцээгүй. Тэгээд дараах нь найз Цацрал утсаар яриад болсон явдлынхаа талаар ярихад Цацрал миний таньдаг виз гаргадаг хүн байгаа, чи хэрэгтэй бол өөрөө холбогдоод асуухгүй юу гээд Нямжавын 8877**** гэсэн дугаарыг өгсөн. Уг дугаараар би Нямжавтай 2-3 хоногийн дараа холбогдоод АНУ-ын визинд ороод бүтээгүй, найзтайгаа ярьсан чинь өөрийг чинь виз гаргадаг гэж байна, хичнээн төгрөгөөр гаргадаг юм бэ? боломжтой юм уу гэж асуусан. Тэгсэн чинь Нямжав нь урьдчилгаа 3.000 ам доллар өгчих, ер нь бол 6.000 ам доллараар гарна гэж хэлсэн. Тухайн үед надад бэлэн байсан мөнгө нь 400.000 төгрөг байсан учраас, надад яг одоо 400.000 төгрөг байна, тэрийгээ өгье үлдэгдлийг нь виз гарсны дараа 100 хувь төлнө гэж тохирсон. “...Ингээд би итгээд паспортоо өгөөд, миний паспорт түр чамд байж байг, би эгчтэйгээ ярьж асууж байгаад, яг виз гаргуулах эсэхээ шийдээд хариу хэлье гэсэн. Тэр оройноо би гэртээ очоод фейсбүүк чатаар ярилцахад миний паспортыг цаашаа зуучилж байгаа хүндээ өгчихсөн, визинд орно, 3.000 ам доллараа өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад, чамд би паспортоо өгөхдөө түр байж байгаарай гэж хэлсэн, яг шийдээ гаргачихаад хариу хэлье гэхэд чи яаж байгаа юм бэ? надад тэгээд ч одоо 400.000 төгрөг л байна, байгаагаа өгөөд үлдэгдлийг нь виз гарсны дараа 100 хувь өгье гэж хэлсэн. Ингээд би маргааш өдөр нь Баянзүрх дүүргийн хажуугийн Голомт банк руу ороод Нямжавын Голомт банкны данс руу 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 400.000 төгрөгийг шилжүүлсэн. “...Түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрөөд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Нямжав нь надаас Хаан банкны данс аваад виз бүтэхээ болилоо мөнгийг чинь шилжүүллээ гээд миний Хаан банкны данс руу 400.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Паспортыг чинь 1 хүн ярихаар очоод авчихаарай гэсэн...” гэсэн мэдүүлэг. /хх54-55/,

 

Гэрч Г.Болортуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 5 сарын эхээр шиг санаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манай ажлын охин болох Бөртөгүлжин үдийн цайны цагаараа юм яриал сууж байтал удахгүй 8 сард ажлаасаа гараад Америк руу гэр бүлээрээ явах гэж байгаа гэсэн. Тэгэхээр нь би ямар шугамаар яаж гарах гэж байгаа юм бэ? гэж асуусан чинь манай нэг найз Америк руу гэрээгээр гаргадаг, танидаг хүн нь Америкийн элчинд тамган дээр нь ажилладаг гэж хэлсэн. Урьдчилгаа мөнгө 2.000 ам доллар өгдөг, виз гарсны дараа үлдэгдэл мөнгийг нь авдаг гэсэн. Тэгэхээр нь би тэр үед нь өө тиймүү за за гээд л орхисон. Энэ яриаг нь би гэртээ ирээд гэрийнхэндээ ярьсан чинь манай хамаатны эгч Оюун-Эрдэнэ сонсоод нөхрийгөө, дүүтэй нь явуулчих юмсан гэсэн. Түүнээс хойш 7 хоногийн дараа Оюун-Эрдэнэ над руу утсаар яриад виз гаргадаг хүнийхээ утасны дугаарыг олоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Бөртөгүлжингээс Нямжавын утасны дугаарыг авч өгсөн. Тэгтэл аав ээж хоёр ярьж байгаад найдвартай юм бол дүү Баярсайханыг бас явуулъя гэсэн. Ингээд Оюун-Эрдэнэ эгч нөхөр Бат-Эрдэнийгээ болон хамаатныхаа дүү Солонгийг бас явуулъя гээд бүгдээрээ ярилцсан. Тэгээд 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Солонго, Батгэрэл нар болон манай хадам ээж Өнөржаргал, мөн манай ажлын охин Бөртөгүлжин бид нар Нямжавтай Централ таур дээр уулзаад ярилцахад Нямжав нь очоод ажлын байр найдвартай, Элчинд ажиллаж байгаа хүний, бүрэн эрхийнх нь хугацаа дуусч байгаа учраас дуусахаас нь өмнө хэдэн хүнд тус болж виз гаргаж өгөх гээд байгаа юмаа гэсэн. Мөн Нямжав нь өөрөө Америк руу явна, тэгэхдээ та нарыг цугтаа дагуулаад явна гэж хэлсэн. Өөрийгөө билетээ авчихсан байгаа гэсэн. Цугтаа явахгүй бол очоод таньж мэдэх хүн байхгүй гэсэн. Тэгээд итгээд мөнгөө өгөхөөр болсон чинь урьдчилгаа тус бүрдээ 1.000.000 төгрөг өг гэж хэлсэн. Өнөржаргал эгч бас хоёр хүүхдээ явуулна гэж мөнгөө өгөх гэж байгаад больчихсон. Тэгээд Солонго Батгэрэл нар тус бүрдээ 1.000.000 төгрөг өгсөн. Тэгэхдээ нотариатын хэлцэл дээр 4.000.000 төгрөг гэж бичигдсэн байгаа. Яагаад гэхээр Өнөржаргал эгч 2.000.000 төгрөг өгөөд Батгэрэл, Солонго нартай хамтатгаад 4.000.000 төгрөг гэж нотариатаар баталгаажуулсан байгаа. Түүний дараагаар 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Бат-Эрдэнэ, Баярсайхан нар Нямжавтай дахин уулзаж тус бүрдээ 1.000.000 төгрөг өгч, мөнгө өгсөн хэлцлээ мөн цугт нь хийгээд 2.000.000 төгрөг өгсөн. Хэлцэл дээр нь 1.000 ам доллар гэсэн байгаа байх. Тухайн үед Нямжав доллараар авна гэж ярьж байсан боловч тухайн өдрийн ханшаар нь бодоход 500 ам доллар нь 1.000.000 төгрөг болж байсан. Ингээд Нямжав нь виз удахгүй гаргаж өгнө гэснээс хойш нилээд удсан ба байнга асууж байсан. Тэгтэл хамгийн сүүлийн хугацаа 2016 оны 6 дугаар сарын 10-ны дотор виз гаргана гэж хэлж худлаа яриад яваад байсан ба 6 сарны 9-ний өдөр цагдаагаас Нямжавыг бусдын мөнгийг залилсан талаар мэдэгдсэн. Түүний дараагаар 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Бат-Эрдэнэ, Баярайхан нар Нямжавтай дахин уулзаж тус бүрдээ 1.000.000 төгрөг өгч, мөнгө өгсөн хэлцлээ мөн цугт нь хийгээд 2.000.000 төгрөг өгсөн. Хэлцэл дээр нь 1.000 ам доллар гэсэн байгаа байх. Тухайн үед Нямжав доллараар авна гэж ярьж байсан боловч тухайн өдрийн ханшаар нь бодоход 500 ам доллар нь 1.000.000 төгрөг болж байсан. Ингээд Нямжав нь виз удахгүй гаргаж өгнө гэснээс хойш нилээд удсан ба байнга асууж байсан. Тэгтэл хамгийн сүүлийн хугацаа 2016 оны 6 дугаар сарын 10-ны дотор виз гаргана гэж хэлж худлаа яриад яваад байсан ба 6 сарны 9-ний өдөр цагдаагаас Нямжавыг бусдын мөнгийг залилсан талаар мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх74-75/,

 

Гэрч И.Өнөржаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 5 сард манай Болортуяа, манай ажлын хүний найз нь Америк руу ажлын шугамаар виз гаргаж байгаа гэж ярихаар нь өөрийн хүүхдүүд болох Намсрай, Солонго нарт виз гаргуулъя гээд хамгийн анх Нямжавтай 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр уулзсан. Тэгэхэд Нямжав нь манай эгчийн хүүхэд Америкийн элчинд ажилладаг, хамаатны хүн Америкт компанитай тэгээд бөөнөөрөө нийлээд хүмүүсийг ажлын шугамаар гаргадаг, олон хүн байх тусмаа сайн гэсэн зүйлийг ярьсан. Манай бэр Болортуяа найдвартай хүн гэхээр нь би итгэсэн. Ингээд би Намсрай, Солонго нарт виз гаргуулна гээд 2.000.000 төгрөгийг өгөөд гэнэт болимоор санагдаад буцаагаад авчихсан. Яагаад гэхээр өмнө нь виз гаргаж байсныг нь мэдэхгүй учраас айгаад мөнгөө авчихсан. Тэгээд надтай цуг явж байсан манай бэрийн хамаатнууд болох хоёр залуу тус бүрдээ 1.000.000 төгрөг өгсөн. Ингээд Соёлын төв өргөөний нотариатын газар ороод мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл хийхдээ би өөрийн 2.000.000 төгрөгийг оруулаад биччихсэн байсан. Тэгээд 4.000.000 төгрөг гэдгээр хэлцэл хийгдсэн. Тэгэхдээ би мөнгөө тэр дор нь эргүүлээд авсан. Тиймээс миний хувьд залилуулсан зүйл байхгүй. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх76-77/,

 

Яллагдагч Д.Нямжав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 3 сарын эхээр миний танил Түмэнжаргал надаас Америкийн виз гаргадаг хүн байна уу гэж асуусан. Үүнээс улбаалаад би виз гаргавал ашиг олж болох юм байна гэж бодоод виз гаргах асуудлыг судалсан. “...Би Нарантуяатай анх фейсбүүк чатаар холбогдоод ажлын гэрээгээр виз гаргаж явуулах боломж байна гэсэн уулзъя гэсэн. Нарантуяа зөвшөөрөөд дүүгээ буюу Ариунболорыг явуулна гэсэн. Би эхний ээлжинд 2.000 ам доллар хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Скай их дэлгүүр дээр уулзахаар тохиролцоод уулзсан. Уулзаад И-мэйл явуулсан байгаа, мөн итгэлийг нь олж авахын тулд Америкийн Элчинд миний танидаг хүн ажиллаж байгаа гэж хэлээд 2.000 ам доллар бэлнээр Ариунболорын гадаад паспортын хамт авсан. Тухайн үед Ариунболор эгч Нарантуяа, ах Ариунболд нарын хамт ирсэн. Мөнгө өгсөнөөс хойш 7 хоногийн дараа визийг нь гаргаж өгнө гэж хэлсэн. Энэ хооронд би нөгөө Америкийн компани руу Ариунболорын гадаад паспорт, анкет зэргийг нь И-мэйлээр явуулсан боловч хариу ирээгүй. 2 удаа хойшлоод 1 сар болчихсон. Энэ хооронд Ариунболор болон Нарантуяа нар нь надаас мөнгөө болон визээ нэхдэг байсан ба жаахан хүлээж байгаарай цаанаас хариу ирээгүй байна гэж хэлдэг байсан. Сүүлдээ хүлээж тэвчихгүй болохоор мөнгөө нэхэж эхэлсэн. Тэгэхээр нь би мөнгийг чинь 7-14 хоногийн дотор эргүүлж өгье гэж хэлээд байж байхад цагдаатай хамт гэрт ороод ирсэн. 2016 оны 4 сарын 10-ны орчим миний хуучин танил Бөртөгүлжин нь анх фейсбүүк чатаар холбогдож эхэлсэн бөгөөд яриан дундаа би Бөртөгүлжингээс Америк явуулах хүн байна уу, би өөрөө Америк явах бодолтой байна гэсэн. Тэгээд чи явна гэвэл бичиг баримтаа өгөөд үзэхгүй юу даа гэсэн. Бөртөгүлжин тэгье гээд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний орчим гадаад паспортоо нөхрийнхөө гадаад паспортын хамт өгсөн. Нөхрийгөө бас болох уу гэхээр нь би болно гээд хэлчихсэн. Эхний ээлжинд би 2.000 ам доллар өг гээд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Голомт банкны дансаар төгрөгөөр бодож 4.004.000 төгрөгийг авсан. Визийг нь 1 сарын дараа гаргана гэж хэлсэн. Түүнээс хойш 14 орчим хоногийн дараа Бөртөгүлжин надтай дахиж холбогдоод дүү Хасартаа виз гаргуулж болох уу гэж асуухаар нь болно гэж хэлсэн. Тэгээд эхний ээлжинд 3.000 ам доллар өг гэж байгаад яаралтай учраас 500 ам доллар өг гэж хэлсэн. Бөртөгүлжин дүүгээсээ мөнгийг нь авчихлаа гээд 2016 оны 5 дугаар сарын 11-ний ирж мөнгөө ав гэсэн. Тэгэхээр нь би Бөртөгүлжингийн ажил дээр нь очоод паспортынх нь хамт 500 ам доллар авсан. Түүнээс хойш хариу ирэхээр хэлье гэж хэлсэн. Би Бөртөгүлжингээс гадаад паспортыг нь авахдаа өөр хүн байна уу гэж асууж байсан. Тэгээд Бөртөгүлжин ажлынхаа хүнд буюу Болортуяад хэлсэн юм байна лээ. Болортуяа нь ах дүү нартаа хэлсэн байсан. Тэгээд Бөртөгүлжингээр дамжуулж Болортуяатай холбогдоод маргааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Солонго болон Батгэрэл нартай Централ таур дээр уулзаж ярилцаад тэндээсээ виз гаргуулъя гэхээр нь Соёлын төв өргөөний 1 давхарт байх нотариатын газар орж мөнгө төгрөг хүлээлцсэн баримт үйлдсэн. Нотариатын баримт дээр Батгэрэл, Солонго нар нь 4.000.000 төгрөг өгсөн гэж бичигдсэн байгаа хэдий ч би 2.000.000 төгрөгийг авсан. Яагаад гэхээр Солонгийн эгч Өнөржаргал нь 2.000.000 өгөөд өөрийнхөө материалыг өгөх гэж байгаад больчихсон. Тэгээд 2.000.000 төгрөгөө буцаагаад авсан. Тэгэхээр Солонгоос 1.000.000 төгрөг, Батгэрэлээс 1.000.000 төгрөгийг авсан. Түүнээс хойш Болортуяа нь дахин холбогдоод манай хоёр дүү байна, виз гаргаж болох уу гэхээр болно гэсэн. Ингээд 2016 оны 5 дугаар сарын сарын 25-ны өдөр дахин Централ таур дээр уулзаад нотариат орсон. Тэгэхэд Бат-Эрдэнэ, Баярсайхан нар Болортуяагийн хамт ирсэн. Тэд нараас эхний ээлжинд гээд тус бүрээс нь 1.000.000 төгрөгийг авсан. Тэгэхдээ нотариатын гэрээн дээр Бат-Эрдэнэ, Баярсайхан нар нь мөнгөө нийлүүлээд 1.000 ам доллар өгсөн гээд бичсэн байгаа. Яг мөнгөө авахдаа бол төгрөгөөр буюу тус бүрээс 2.000.000 төгрөгийг авсан. 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр танил Цацрал над руу утсаар яриад Америк явуулдаг хүн байна уу манай найз явах гээд байгаа юмаа гэсэн. Тэгэхээр нь байгаа байгаа, ажлын гэрээгээр явуулах боломж байгаа гэж хэлсэн. Тухайн үед Цацралд өөрийгөө гэж хэлээгүй. Тэгсэн чинь миний утасны дугаарыг Одончимэгт өгсөн байсан. Одончимэг нь өөрөө миний дугаар руу залгаж холбогдоод уулзъя гэсэн. Тэгээд яг хэзээ уулзсаныг нь санахгүй байна, ямар ч байсан Одончимэгтэй гэрийнхээ ойролцоох цайны газар уулзаад ажлын гэрээгээр явуулж болно, жаахан хүлээгдэнэ, хэрвээ хүлээх боломжтой бол материалаа өг гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Одончимэг надад гадаад паспортоо өгсөн. Эхний ээлжинд 500 ам доллар хэрэгтэй гэсэн чинь мөнгө байхгүй байна, боломж нь 400.000 төгрөг байна гэхээр тэрийгээ өг Голомт банкны дансаар авсан. Тэгээд цагдаагийн газар өргөдөл гаргаснаас хойш 21 хоногийн дотор би хохирлоо бүрэн барагдуулсан. Одоо надад төлөх хохирол байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх87-89/,

Ял шалгах хуудас /хх-95/, хохирогч нарт хэргийн материал танилцуулсан баримтууд /хх140-147/ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Нямжав нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт АНУ-ын виз гаргаж өгнө гэж иргэн Б.Ариунболороос 2.000 ам.доллар буюу 4.100.000 төгрөг,

-2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Ц.Бөртөгүлжингээс 4.004.000 төгрөг,

-2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ц.Хасараас 500 ам.доллар буюу 1.010.000 төгрөг,

-2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэн З.Солонгоос 1.000.000 төгрөг, иргэн Б.Батгэрэлээс 1.000.000 төгрөг,

-2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр иргэн З.Бат-Эрдэнээс 1.000.000 төгрөг, иргэн Г.Баярсайханаас 1.000.000 төгрөг,

-2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэн У.Одончимэгээс 400.000 төгрөгийг давтан үйлдлээр, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч, бусдад нийт 13.514.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Нямжавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Нямжавыг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ц.Бөртөгүлжин, Б.Ариунболор, Ц.Хасар, З.Солонго, З.Бат-Эрдэнэ, У.Одончимэг нар нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Нямжав нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Нямжавт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тайж овогт Даваадоржийн Нямжавыг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Д.Нямжаваас эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Нямжавт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Д.Нямжав нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Нямжавт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.  
  2. . Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Нямжавт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР