| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/03938/И |
| Дугаар | 733 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 733
| 2018 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2018/00733 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, *******,******* тоотод оршин суух, Еншөөб ургийн овогтой******* /РД: ЕН84020417/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,******* давхар ,,,,,, тоотод байрлах, “О” ХХК /РД:5611059/-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, цалин 624,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ү-н итгэмжлэгдсэн төлөөлөгч 3.А, хариуцагч "О" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гэрч С.Х, Б.Б, Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ү миний бие О ХХК-дкофшийн операторын албан тушаалд 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаатайгаар нэг жилийн хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Миний бие тус байгууллагад ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн гэрээндээ сарын үндсэн цалингаа 1,200,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд ажил олгогчоос ажиллуулж байх хугацаанд хөдөлмөрийн тухай хуульд заасныг ноцтой зөрчиж, миний нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлдөггүй байсан. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэхээр удаа дараа шаардахаар төлөхгүй, чи өөрөө хувиараа төл гээд дарамталж, хувь хүний орлогын албан татвар 10 хувийг суутгаж байна гээд цалин 1,080,000 төгрөг олгодог байсан.Ажиллаж байх хугацаанд компанийн кемп менежер Н.Э нь байнга зүй бус авирлаж, зохисгүй үг хэлээр доромжилж харьцдаг ба энэ ааш авирыг нь тэвчсээр ирсэн. Мөн чи хэний зөвшөөрлөөр ажиллаж байгаа юм, чамайг ажиллуулахгүй гээд байнга хөөж, тууж дарамталдаг байсан. Мөн ажиллах хүнгүй гэж намайг ажлын байранд экскваторчинаар хүртэл амралтгүй ажиллуулдаг байсан. Гэтэл 2017 оны10 сарын 12-ны өдөр кемп менежер Н.Э намайг ажлаа хийж байхад дуудаад ажиллахаа боль гээд, ажиллуулаагүй бөгөөд 2017 оны 10 сарын 23-ны өдөр ажлаас халсан тушаалын канондсан хуулбарыг надад өгсөн. Ямар үндэслэлээр намайг ажлаас халж байгаа юм гэхээр ямар нэгэн тодорхой үндэслэл хэлэхгүй мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байсан. Ажлаас халсан тушаалын эх хувийг авъя гээд нэхэхээр өгөхгүй, байгууллага дээр эх хувь нь үлддэг гээд өгөөгүй. Мөн манай компаний Ерөнхий захирал Солонгос хүн байдаг бөгөөд, анх бид хоёртой хөдөлмөрийн гэрээ байгуулахад ажил олгогчийг төлөөлөн Тогтохбаяр овогтой Билгүүнсоёл байгуулсан бөгөөд ажлаас халсан тушаалыг гаргахдаа манай байгууллагад огт ажилладаггүй, Т.Билгүүнгэрэл гэсэн хүний нэр дээр ажлаас халсан тушаал гаргасан байсан. Намайг ямар нэгэн тодорхой үндэслэлгүйгээр, ажлаас халах эрх бүхий хүн эсэх нь тодорхойгүй хүн ажлаас чөлөөлсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байгаа болно. Миний бие хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шууд шүүхээр шийдвэрлүүлж болно гэж заасан учраас тус дүүргийн шүүхэд 2017 оны 11 сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч, тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 102/Ш32017/15022 тоот захирамжаар ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэг заасан шаардлага хангаагүй буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд дээрх нэхэмжлэлийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг засаад дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэгч намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, ажиллаагүй байсан бүх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал хугацаагаар тооцож, бичилт хийн харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын өрийг төлж, нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулах, Мөн Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон 2017.08 сараас ажлаас халсан тушаал гарсан өдрийг хүртэл хугацааны /8, 9 10 сар/ ажил олгогчийн үндэслэлгүйгээртөлөөгүй нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлүүлж, баталгаажуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Аланцэцэг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Б.Үнь 2017 оны 10 дугаар сарын цалин хөлс 624,000 төгрөг аваагүй. Б.Үцалин хөлс нь 1,200,000 төгрөг бөгөөд сард 25 удаа гарч ажилладаг, 5 хоног амардаг байсан. Үүнээс тооцоход нэг хоногийн цалин 48,000 төгрөг. Иймд 2017 оны 10 сарын 01-ээс 10 сарын 13-ны өдөр хүртэл буюу халагдах хүртэл хугацаанд ажилласан 13 хоногийн цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Аланцэцэг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан татгалзалдаа: Б.Үнэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2017 оны 10 сарын 01-ээс 10 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан 624,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Үхувьд О ХХК-д2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Тус компанид ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Сахилгын шийтгэл ч авч байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ирсэн. Нэг сарын үндсэн цалин 1,200,000 төгрөгөөр ажил олгогчтой тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Б.Ү-гажилд авсан цагаас хойш 1,200,000 төгрөгөөр цалинжуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг компанийн зүгээс төлж байгаагүй. Зөвхөн хүн амын орлогын албан татварыг цалингаас суутгадаг байсан. Б.Ү-г2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлаа хийж байхад нь кемп менежер ажлаа боль гэж ажлуулахгүй болсон. Н.Э гэдэг хүн Б.Ү-гажлаа хийж байхад нь байнга хэл амаар доромжилж харьцдаг байсан бөгөөд ааш авирыг нь тэвчээд ажилладаг байсан. Гэтэл “Чи хэний зөвшөөрлөөр ажиллаж байгаагаа мэдэж байна уу, чамайг ажлуулах эсэхийг би мэднэ, миний эрх” гэж тухайн ажлаас халсан тушаалаа өгсөн. Ажлаас халагдсан тушаалыг өгөхдөө хуулбар хувь өгсөн бөгөөд эх хувиараа улаан тамгатай тушаал өгөөгүй. Намайг ямар үндэслэлээр ажлаас халсан тухайгаа тодорхой хэлж, тодорхой үндэслэл өгөөгүй. Иймд Б.Ү-гажилд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага гаргаж байна. Б.Үнь “Оазиспленинг” ХХК-нд ковш машины оператор ажилтай байсан. Нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан гэжээ.
Хариуцагч О. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Үнь 2017 оны 9 сарын 20-ны өдөр уурхайн талбайд шөнийн нэгдүгээр ээлжинд дугуйт ачигчаар талбайн ул цэвэрлэх ажил гүйцэтгэж байхдаа “Булган өгөөж” ХХК-ий өмчлөлийн “Howo” маркийн автомашины тэвшийг мөргөж, дугуйт ачигчид өмчийн эвдрэл учруулсан бөгөөд учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй. Түүнчлэн удирдах албан тушаалтны тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, эсэргүүцлээ илэрхийлэхдээ дугуйт ачигчаар хурд хэтрүүлэн давхиж, ажилчдын автобус болон мастеруудын албан хэрэгцээний “Ланд круйзер” автомашины голоор хүчтэй гарч, уурхайн питийн ирмэг дээр огцом зогсож, өөрийн амь нас, бусдын эрүүл мэнд, өмч хөрөнгөд хохирол учруулах нөхцөл бүрдүүлсэн, мөн өөрийн эхнэр н.Хишигдэлгэрийг хамт ажиллагсадтайгаа хардаж, дугуйт ачигчаар дайрч ална гэх зэргээр сүрдүүлэн, хэрүүл маргаан үүсгэдэг нь хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн зэрэг зөрчил гаргасан болно. Ажилтан Б.Үржиндоржтой байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 9.2.8-т “эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээ” байгуулсан ажилтан гэрээг зөрчин ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйлдэл гаргаж, хохирол учруулсан нь тогтоогдсон”, 9.2.15-т “удирдах ажилтны даалгавар шийдвэрийг /үндэслэлгүйгээр эсэргүүцэх, буруу биелүүлэх, бусдыг хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны дарамтад орох нөхцөлийг санаатайгаар бий болгосон”, 9.2.17-т “аюулгүй ажиллах дүрэм журмыг биелүүлээгүй ажлын нөхцөл байдал, түүнчлэн ажил олгогчийн болон түүний хамтран ажиллагчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг зогсоосон, тасалдуулсан, түүнд хор хохирол учруулсан”, 9.2.14-т заасан “Компаний дотоод журам баримтлаагүй” гэж бол ноцтой зөрчил 'эж үзэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна. Б.Үнь Хөдөлмөрийн гэрээнд “ноцтой зөрчил” гэж тодорхойлсон сахилгын зөрчлийг гаргасан тул бид Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасны дагуу ажлаас халсан болно. Мөн нэхэмжлэлд дурдсан “намайг ямар нэг тодорхой үндэслэлгүйгээр, ажлаас халах эрх бүхий хүн эсэх нь тодорхойгүй хүн ажлаас чөлөөлсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэснийг үгүйсгэж байна. Учир нь анх Б.Үржиндоржтой 2017 оны 8 сарын 8-ны өдөр “Ажилд авах тухай” тушаал Ерөнхий захирал Т.Билгүүнгэрэлийн нэрээр гарсан бөгөөд 2017 оны 10 сарын 13-ны өдрийн ‘Ажлаас халах тухай” тушаал Ерөнхий захирал Т.Билгүүнгэрэлийн нэрээр гарсан байдаг. Т.Билгүүнгэрэл нь эрх бүхий албан тушаалтан мөн юм. Иймд Б.Үнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Үнь О ХХК-дхолбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2017 оны 08 дугаар сараас эхлэн ажилгүй байсан хугацаанд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 624,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн боловч нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж, бусад шаардлагаа дэмжсэн байна.
Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон шалтгааныг Б.Үсахилгын зөрчил давтан гаргасан бөгөөд давтан гаргасан зөрчил нь ажлаас халах ноцтой зөрчилд тооцогдох тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
“Оазисплэнинг” ХХК-ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгч Б.Ү-гковшийн операторын албан тушаалд нэг сарын 1,200,000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар ажилд авч, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгааныг “...2017 оны 9 сарын 20-ны өдөр уурхайн талбайд шөнийн нэгдүгээр ээлжинд дугуйт ачигчаар талбайн ул цэвэрлэх ажил гүйцэтгэж байхдаа “Булган өгөөж” ХХК-ий өмчлөлийн “Howo” маркийн автомашины тэвшийг мөргөж, дугуйт ачигчид өмчийн эвдрэл учруулсан, ... 2017 оны 10 сарын 12-ны өдөр дугуйт ачигчаар хурд хэтрүүлэн давхиж, ажилчдын автобус болон мастеруудын албан хэрэгцээний “Ланд круйзер” автомашины голоор хүчтэй гарч, уурхайн питийн ирмэг дээр огцом зогсож, өөрийн амь нас, бусдын эрүүл мэнд, өмч хөрөнгөнд хохирол учруулах нөхцөл бүрдүүлсэн зэрэг сахилгын зөрчлийг гаргасан бөгөөд ажил олгогч түүнийг сахилгын зөрчил давтан гаргасан, 2017 оны 10 сарын 12-ны өдөр гаргасан зөрчил нь ноцтой зөрчилд тооцогдоно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хоёр үндэслэл буюу сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж тайлбарлажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэдэгт ажилтан сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно.
Нэхэмжлэгч Б.Үнь 2017 оны 09 сарын 20-ны өдөр уурхайн талбайд шөнийн нэгдүгээр ээлжинд дугуйт ачигчаар талбайн ул цэвэрлэх ажил гүйцэтгэж байхдаа “Булган өгөөж” ХХК-ий өмчлөлийн “Howo” маркийн автомашины тэвшийг мөргөж, дугуйт ачигчид өмчийн эвдрэл учруулсан эсэх, үүнд Б.Үгэм буруу байсан талаар тогтоосон нотлох хэрэгт баримт авагдаагүй байна. Мөн эхнэрээ бусад ажилтантай хардаж, хэрүүл маргаан үүсгэж байсан байдал гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажил олгогч нь ажилтанд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тусгайлан заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон бол нэг талын санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулна.
2017 оны 10 сарын 12-ны өдөр Б.Үнь ээлж хүлээлцэх үеэр ээлж хүлээлцэхээс өмнө дугуйт ачигчаар ажилчдын автобус болон мастеруудын албан хэрэгцээний “Ланд круйзер” автомашины голоор гарсан үйл баримт талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Харин хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Үнь уурхайн зогсоолын талбайн дугуйт ачигчаар явахыг хориглосон хэсэгт нэвтэрсэн эсэх, тухайн хэсэгт тусгайлан тэмдэглэж, заагласан тэмдэг тэмдэглэгээ байршуулж хориглосон тайлбай байсан эсэх нь тодорхойгүй байна.
Түүнчлэн ажил олгогч дээрх үйлдлийг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд дээрх үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон зүйлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Үхөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчил давтан гаргасан нь тогтоогдохгүй байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин /нэг сарын цалин 1,200,000 төгрөг, нэг хоногт 40,000 төгрөг, ажилгүй байсан 142 хоног нийт 5,680,000 төгрөг/ 5,680,000 төгрөгийг хариуцагч О. ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагчид нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт түүнийг ажилд авсан өдрөөс буюу 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ажилгүй байх хугацаанд нөхөн бичилт хийхийг даалгав.
Нэхэмжлэгч нь 2017 оны 10 сарын 13-ны өдрийн “Ажлаас халах тухай” тушаалыг 2017 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч, уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд 2017 оны 11 сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 102/ШЗ2017/15022 /хх-ийн 11 дүгээр тал/ дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч дахин 2017 оны 11 сарын 16-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөдөлмөрийн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрээгүй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Үржиндорийг О. ХХК-д ковшийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч О. ХХК-иас 5,680,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.ҮНийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацаанд нөхөн бичилт хийхийг хариуцагч О. ХХК-д даалгасугай.
3.Нэхэмжлэгч Б.Үнь хариуцагч О. ХХК-д холбогдуулж цалин 624,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Үнь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О. ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 105,830 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР