Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 723

 


 

     2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2018/00723

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах МАН-ын байрны 2 давхарт байрлах, “Т” ХХК /РД:2053845/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,******* тоотод оршин суух, Ц.А,

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,******* тоотод оршин суух, Ц.Ж нарт холбогдох,

43,630,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаан: Нэхэмжлэгч Т ххктөлөөлөгч Б.Г, хариуцагч, хариуцагч Ц.жийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т  банк бус санхүүгийн байгууллага ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А, Ц.ж нар төрсөн ах, дүү хоёр бөгөөд манай байгууллагад хүсэлт гаргаж, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх зориулалтаар авсан. Харамсалтай нь энэ зээлийг авсан цагаас хойш өнөөг хүртэл Ц.А, Ц.ж нар нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Нэгэнт гэрээ байгуулсан бөгөөд гэрээ нотариат болон үл хөдлөх бүртгэлийн газар бүртгүүлсэн байгаа. Сар болгон зээлийг төлөх хуваарь байгаа боловч төлөхгүй байхаар нь Ц.Атай ярихад дүү Ц.ж гадаадад явж байгаа, одоо Орос улсад явж байна, удахгүй ирээд төлнө гэсэн. Тэгээд төлөхгүй болохоор нь дахиад ярихад Ц.ж Турк улсад явж байгаа гэж хэлсэн бөгөөд дараа нь Тайвань улсад явж байгаа гэж хэлсэн. Ингээд хугацаа дууссан учир Ц.А, Ц.ж нарт мэдэгдэх хуудас өгсөн гэтэл Ц.А гэрээний хугацаа сунгах хүсэлт өгсөн. Манай байгууллагын зүгээс энэ хүмүүст 2 сарын хугацаа өгч, гэрээг сунгасан боловч төлөөгүй. Эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэсэн тул шүүхэд хандсан. Ц.жийн хувьд манай байгууллагаас мессеж явуулж байсан, гэтэл шүүхэд өгөхөө түр хүлээж байгаач, очоод шууд өгчихнө гэсэн хариу ирсэн. Хүлээгээд ирэхгүй болохоор нь 5 сард эвлэрүүлэн зуучлахад хандсан юм. Гэтэл Ц.ж гадаадад байгаа учраас шийдэх боломжгүй гэсэн. Ингээд ирэхээр нь өгөхөөр болоод материалаа буцааж авсан юм. 12 дугаар сарын дундуур Ц.жгадаадаас ирсэн бөгөөд энэ хугацаанд Ц.Ааас зөндөө нэхэж, уулзаж байсан. Ц.жийгирсний дараа мөнгөө нэхэхэд гадаадын хүнтэй уулзаж байна, та байж байгаарай гэдэг байсан боловч 12 дугаар сарын 20-ноос хойш энэ хүмүүс утсаа авахаа больсон. Ингээд шүүхэд хандсан юм. Иймд үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 15,780,333, нэмэгдүүлсэн хүү 2,890,667 төгрөг, эвлэрүүлэн зуучлахад хандсан тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг нийт 43,630,000 төгрөгийг Ц.А, Ц.ж нараас гаргуулна. Зээлийн хүүг 2016 оны 12 сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2018 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд тооцсон. Төлбөрийг төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагч Ц.жийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр Төв хөгжил ББСБ-аас авсан. Манай дүү зээл авсан бөгөөд би барьцааны зүйлээ барьцаанд тавьсан. Энэ хугацаанд тусгай зөвшөөрлөө зарах, төлбөрөө төлөх гэж удаа дараа явсан боловч Засгийн газар олон удаа солигдсоноос болоод ажил замхарсан юм. Эдгээр ажлыг хөөцөлдөж хугацаа маш их явсан учир төлж чадахгүй өдийг хүрсэн юм. Зээлийн үндсэн төлбөрийг төлөхгүй гэсэн зүйл байхгүй, хүүг нь багасгаад өгөөч гэж хүсч байна. Эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөр хэлэх зүйл алга байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т  банк бус санхүүгийн байгууллага ХХК нь хариуцагч Ц.А, Ц.ж нараас зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 15,708,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,891,667 төгрөг, эвлэрүүлэн зуулчлалын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөг нийт 43,630,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 7,695,840 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдсэнийг нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч Т ххкшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Т  банк бус санхүүгийн байгууллага ХХК нь хариуцагч Ц.А, Ц.ж нартай 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүү зээлдүүлэхээр харилцан тохиролцож, 2195 дугаартай зээлийн гэрээ, мөн Баянгол дүүрэг 11 дүгээр хороо,*******, Ард баруун ард Аюушийн 2 дугаар байр амины орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалахаар барьцааны гэрээг тус тус байгуулж, нэхэмжлэгч 25,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан агууллагад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл хийгджээ.

 

Хариуцагч зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээл, хүү төлөх үүргээ зөрчиж, нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дуусан тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна.

 

Ирэгний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй”, 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хариуцагч нь 43,630,000 төгрөг гаргуулах шаардлагаас үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 7,695,840 төгрөг нийт 32,695,840 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдсэнийг нь зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 43,630,000 төгрөгийн шаардлага нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

Харин нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардан шүүхэд эсхүл шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандах нь түүний эрхэд хамаарах тул эврэлүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой гарсан зардлыг хариуцах хүүрэг хариуцагчид үүсэхгүй.

 

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд талуудын байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 153, 154, 156,  дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчсөн байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 11 дүгээр хороо,*******, Ард баруун ард Аюушийн 2 дугаар байр, Улсын бүртгэлийн Ү-2205019056 дугаарт бүртгэлтэй амины орон сууцаар хангуулахүндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Ц.А, Ц.ж нараас 43,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т  банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн , 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч Ц.А, Ц.ж нараас 43,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Т” банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч Ц.А, Ц.жнар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг 11 дүгээр хороо,*******, Ард баруун ард Аюушийн 2 дугаар байр, Улсын бүртгэлийн Ү-2205019056 дугаарт бүртгэлтэй амины орон сууцаар хангуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 446,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.А, Ц.ж нараас 446,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Т” банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР