Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/331

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,

Шүүгдэгч: Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б-н овогт Б-н С-т холбогдох эрүүгийн 2205000001234 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ...... дүүргийн ..... дугаар баг ........-р хэсэг гудамжны ......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........ дүүргийн ........ дүгээр хороо ......тоотод түр оршин суудаг гэх /РД: / урьд ял шийтгэлгүй, Б-н овогт Б-н С.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.С- нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монос үйлдвэрийн зүүн талын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ний гадна талд хохирогч Б.Д-той өөр өөрсдийн эхнэрээ өмөөрч, үг хэлээр доромжиллоо гэх шалтгаанаар маргалдаж нүүрэн тус газарт нь гараа цохиж, газарт унагааж хөлөөрөө өшиглөж халдаж биед уруулын салстад шарх, нурууны баруун хэсэгт баруун ташаанд зүүн хацар зовхинд духанд цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.С- нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монос үйлдвэрийн зүүн талын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ний гадна талд хохирогч Б.Д-той өөр өөрсдийн эхнэрээ өмөөрч, үг хэлээр доромжиллоо гэх шалтгаанаар маргалдаж нүүрэн тус газарт нь гараа цохиж, газарт унагааж хөлөөрөө өшиглөж биед уруулын салстад шарх, нурууны баруун хэсэгт баруун ташаанд зүүн хацар зовхинд духанд цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:  

 

  1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

 

2. Хохирогч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо Моносын зүүн талын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-дээ унтаж байтал манай эхнэрийг нэг эрэгтэй хүн хэл амаар доромжлоод байсан. Би уурлаад босож иртэл гараад явчихсан байсан. ...Би буцаад иртэл манай хажуу талын ТҮЦ-нээс гараад ирэхээр нь чи ээж шигээ хүнийг пиздагаар нь дууддаг хэн юм, чам шиг 2 шээс надад байна гэж хэлтэл намайг баруун эрүү хэсэг рүү нэг удаа цохисон. Би унаад босоод иртэл ахиад нэг удаа нүүр рүү цохиж унагаагаад гуя, нуруу, хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Би тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

 

3. Гэрч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нөхөр Д-той хамт ТҮЦ-дээ сууж байтал 22 цагийн үл таних 2 эрэгтэй орж ирээд нэг ундаа авъя эгчээ гэхээр нь нэг ундаа өгчхөөд зогсож байтал дахиад 2 пирошки халаачих гэхээр нь 2 пирошки халаах гээд бостол та чинь одоо гуйваж дайваад согтуу байгаа юм уу гэхээр нь чи одоо юу яриад байгаа юм бэ хэн нь согтуу байгаагаа шалгуулах юм уу гэтэл муу пизда авгай чинь яах гээд байгаа юм гэтэл манай нөхөр ТҮЦ-ний арын өрөөнд хэвтэж байгаад гарч ирээд чи одоо миний эхнэрийг яагаад доромжлоод байгаа юм бэ гэтэл яадаг юм пизданууд гэхээр нь би тэгвэл би чамд үйлчлэхгүй чи гар гэтэл би чамаас юм авахгүй гээд хамт орж ирсэн эрэгтэйтэйгээ хамт гараад явсан. Тэгтэл манай нөхөр тэр хоёрын хойноос гараад явахаар нь би хойноос нь гартал ТҮЦ-ний хойд талын Хүнд даацын машин засварын газрын гадна оччихсон зогсож байхаар нь би чи яах гэж байгаа юм бэ гэтэл энэ эзэнд нь хэлье яахаараа ээж шигээ хүнийг доромжлоод явж байдаг юм гээд засварын газар руу орчихоод удалгүй хүн байхгүй байна гээд гараад ирсэн. Нөгөө манай ТҮЦ-д байсан үл таних эрэгтэй үл таних эмэгтэй дагуулаад гарч ирэхээр нь би хажуугаар нь өнгөрөхдөө “янхан хүүхэн дагуулчхаад” гэж хэлээд зөрсөн. Тэгтэл тэр залуу буцаж эргээд над руу чи муу юу юм, чи миний эхнэрийг яахаараа янхан гэдэг юм гэсэн. Гэтэл манай нөхөр хажуунаас чи өөрөө манай эхнэрийг доромжилчихоод юу гээд байгаа юм гэтэл тэр залуу манай нөхрийн нүүр рүү нэг удаа цохиод газарт унагаасан. Манай нөхөр буцаж босож ирээд чи эцэг шигээ хүнийг яаж цохиж чадаж байна гэтэл дахиад нүүр рүү нь цохиод татаж унагаагаад өшиглөж цохиод байхаар нь би эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

 

4. Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн үед би ажлаа тараад нөхрийн ажил дээр буюу Баянгол дүүргийн 20 дугаар хороо Моносын зүүн талд байрлах засварын газарт нөхөр дээрээ очсон. ...Бид хоёр хажуу талд байх Түц рүү ороод юм авах гээд зогсож байтал араас эрэгтэй эмэгтэй настай хүмүүс орж ирээд манай нөхрийг гөлөг, пизда гээд хараагаад байсан. Би хоёр та одоо болилдоо гээд тэр Түцнээс гаргасан. Тэгтэл дахиж орж ирээд манай нөхрийг цохиод хараалын үгээр доромжлоод байсан. Бид хоёр тэр Түцээс гараад ажил руугаа явтал араас дагаж ирээд хэрэлдээд байсан. Би яг ажил руугаа орох гэж байтал манай нөхөрт хандаж янхан шиг охин дагуулчхаад гэж хэлэхээр нь манай нөхөр тэр ахын нүүр хэсэг рүү нэг удаа цохисон чинь нөгөө ах уначихсан. Тэр үед би хажуугаас нь тэр ахын эхнэрт хандаж та одоо болиул л даа гэж хэлтэл яадаг юм зодуулчих гээд хэлээд байсан. Удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4860 дугаартай “...Б.Д-н биед уруулын салстад шарх, нурууны баруун хажуу хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ташаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хацарт, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-26 тал/,

 

6. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 64, 65 тал/,

 

7. Шүүгдэгч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр би ажлын байрнаасаа гараад автобусны буудал дээр байдаг ТҮЦ ороод ундаа ус авах гэж хүнтэй маргалдаж түүнийг цохиж унагаан түүний биед хөнгөн хохирол учруулсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Би уг хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С-н хувийн байдалтай холбоотойгоор гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С  ажилдаа нямбай ханддаг, хараалын үг хэрэглээд байдаггүй, нийтэч хүн юм гуйхаар үгүй гэдэггүй, тусархуу, хэлсэн үгэндээ байдаг, гэр бүлдээ анхаарал халамжтай юм шиг харагддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/, гэрч З.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бусадтай нийтэч, төлөв даруу зантай, шударга зантай, миний бодлоор хүмүүжилтэй хүүхэд шиг санагддаг, миний хажууд өөр хүнтэй муудалцаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 тал/, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 40 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 42 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 44 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 47-59 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.С аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 14-15 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Б.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Д- , гэрч Д.Т, Б.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн үйл баримт, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар агуулгын зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4860 дугаартай “...Б.Д- ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан...” болохыг тогтоосон дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С ын үйлдлийн улмаас хохирогч Б.Д- ийн биед уруулын салстад шарх, нурууны баруун хажуу хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ташаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хацарт, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна. 

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 4860 дугаар дүгнэлт үндэслэлтэй.   

 

Шүүгдэгч Б.С- нь хохирогч Б.Д- ийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгчийн хохирогчийг зодож, цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Б.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

 

Иймд шүүгдэгч Б.С- нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монос үйлдвэрийн зүүн талын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ний гадна талд хохирогч Б.Д- той өөр өөрсдийн эхнэрээ өмөөрч, үг хэлээр доромжиллоо гэх шалтгаанаар маргалдаж нүүрэн тус газарт нь гараа цохиж, газарт унагааж хөлөөрөө өшиглөж биед нь уруулын салстад шарх, нурууны баруун хажуу хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ташаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хацарт, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.С ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.С- нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 65 тал/ 

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 66 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.С т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.С ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.   

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Б.С- нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д- ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4860 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч хавтас хэргийн 64 дэх талд “...Одоо надад гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Б.С аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.С- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.С-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.С т сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.С- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Д-  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА