Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 35

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Долгорыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар баг тосгоны Захирагчийн албаны архив, бичиг хэргийн ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар баг тосгоны Захирагчийн албанаас ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 997 605 төгрөгийг гаргуулан Г.Долгорт олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Долгорын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж бичилт хийхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар баг тосгоны захирагчийн албанд үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Долгор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх  болохыг дурдсугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.1-т зааснаар хариуцагч байгууллагаас ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 997 605 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28 492 төгрөг нийт 98 692 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

5.Шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа  “Захирамж 2017” гэж хар балаар бичсэн бор картон цаасан хавтастай  52 хуудастай/шүүхээс дугаарласан/ захирамжийн хуулбарыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар баг, тосгоны захирагчийн албанд буцаан олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичигдэхийг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр бүрэн эхээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

8.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      А.НАРАНТУЯА