Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 36

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

            1.Монгол улсын  Иргэний хуулийн  505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  Т.Э-с 4.869.932  төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Э-д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  3.630.068  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Э-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183430 төгрөгийг улсын орлогод хэвээр  үлдээж хариуцагч Т. Э-э билэгээс  нэхэмжлэл хангагдсан  4.869.932 төгрөгнөөс улсын тэмдэгтийн хураамж тооцон 92869  төгрөг гаргуулан  нэхэмжлэгч М.Э-д олгосугай.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА

        ШҮҮГЧИД                       А.НАРАНТУЯА

                                                   Б.ЭРДЭНЭМӨНХ