Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р 24-12 тоотод оршин суух оршин суух Боржгон овогт ******* /-ийн улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч  *******г, гэрч З.Болдоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Ариунбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч *******г шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Би 1985 онд Говь-Алтай аймгийн Шарга сумаас Сэлэнгэ аймгийн Номгон суманд илгээлтээр ирж байсан. 1992 онд “Сайхан” компанид ажиллаж байсан. Ажиллаж байсан компани маань “Сайхан” компани, “Засал” компани гээд хоёр компани болон хуваагдсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэхээр 2 жил дутаад байгаа .

Ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа. 1992 оны 01 сарын 01-нээс 1993 оны 03 сарын 01-ныг хүртэл “Сайхан” ББХК-д трактор-комбайнчаар ажиллаж байсан.1993 оны 03 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-ныг хүртэл “Засал” компанид трактор комбайнчаар ажиллаж байсан 03 жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв

Шүүх хуралдаанд: Хавтаст хэрэгт авагдсан *******ийн иргэний үнэмлэхний хуулбар, архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 02 дугаар сарын 09-ны өдөр *******г хөдөлмөрийн аварга болон гавшгайч болсон баярын бичгээр шагнуулж байсан  баримт, гэрч З.Болдоогийн тодорхойлолт, 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Сайхан” компани ажилчидтайгаа хийсэн хурлын протокол, тооцооны бүртгэл  зэрэг  нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

            Иргэн *******г нь 1992 оны 01 сарын 01-нээс 1993 оны 03 сарын 01-ныг хүртэл “Сайхан” ББХК-д трактор-комбайнчаар 1993 оны 03 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-ныг хүртэл “Засал” компанид трактор –комбайнчаар нийт 03 жил улсад ажилласан хугацааг сэргээн тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд болон  зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэгээс үзэхэд:

 *******г  нь 1992 оны 01 сарын 01-нээс 1993 оны 03 сарын 01-ныг хүртэл “Сайхан” ББХК-д трактор-комбайнчаар 1993 оны 03 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-ныг хүртэл “Засал” компанид трактор –комбайнчаар  нийт 03 жил ажилласан нь гэрч З.Болдоогийн шүүхэд өгсөн: “*******г бид хоёр 1 дүгээр салаанд 1991 оноос 1992 онд хамт ажиллаж байсан. “Сайхан” гэдэг нэртэй компанийн 1 дүгээр салаанд хамт тракторчин хийж байсан гэсэн мэдүүлэг, 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Сайхан” компани ажилчидтайгаа хийсэн хурлын протокол, тооцооны бүртгэл  зэргээр нотлогдож байна гэж шүүх үзлээ. 

             Иймд иргэн *******гийг  1992 оны 01 сарын 01-нээс 1993 оны 03 сарын 01-ныг хүртэл 01 жил 02 сарын хугацаагаар “Сайхан” ББХК-д трактор-комбайнчаар, 1993 оны 03 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-ныг хүртэл “Засал” компанид 01 жил, 10 сарын хугацаагаар трактор –комбайнчаар  нийт 03 жил ажилласан  хугацааг сэргээн тогтоож  шийдвэрлэлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

            1.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан  Боржгон овогт *******ийг  1992 оны 01 сарын 01-нээс 1993 оны 03 сарын 01-ныг хүртэл 01 жил 02 сарын хугацаагаар “Сайхан” ББХК-д трактор-комбайнчаар, 1993 оны 03 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-ныг хүртэл “Засал” компанид 01 жил, 10 сарын хугацаагаар трактор –комбайнчаар  нийт 03 жил ажилласан  хугацааг сэргээн тогтоосугай.

            2.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******гийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  *******г  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  *******г шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                   Г.САРАНТУЯА