Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2018/00012/И |
Дугаар | 000160 |
Огноо | 2016-02-08 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 000160
2018 оны 02 сарын 08 өдөр | Дугаар 142/ШШ2018/00160 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Б-д/ холбогдох
908,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М, хариуцагч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У авто дугуй засварын эзэн Баасандорж нь 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлдэн авсан барааны үнэ 908,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мын барааны үнэ 908,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Бминий бие Маас 2012 онд таслагч, гагнуурын аппарат авсан. Тус бараа бүтээгдэхүүний үнэ 200,000 төгрөг болсон. Нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М нь хариуцагч Бид холбогдуулан 908,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 200.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Бнь 908,000 төгрөгний бараа, бүтээгдэхүүн зээлээр авсан боловч өгөхгүй байна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ 2012 онд таслагч, гагнуурын аппарат авсан. Тус бараа бүтээгдэхүүний үнэ 200,000 төгрөг болсон. Нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгийг зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа тооцооны дэвтрийн тооцооны хуудас дээр бичигдсэн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хэзээ худалдсан, хариуцагч хүлээн авсан эсэх, нийт хэдэн төгрөгний бараа бүтээгдэхүүн зээлээр өгсөн, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй болох нь ойлгомжгүй, талууд тооцоо нийлэн харилцан гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлож чадахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 708 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зйүлйин 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Боос 200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 708,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27,400 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 6,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН