Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч Ж.Маргад-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Улсын яллагч Ш.Хосбаяр,

            Шүүгдэгч Ц.Гантөмөр, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн,

            Шүүгдэгч Т.Насанбат, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэболор,

            Шүүгдэгч Т.Аз-Оргил, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

            Шүүгдэгч Б.Энхдалай, түүний өмгөөлөгч Э.Мөнхдаваа, Б.Өлзийбаяр,

            Хохирогч Д.Чинцогт нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Цэцэгмаагийн Гантөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар,  Түвшинбаярын Насанбат, Тойвоогийн Аз-Оргил нарт мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар, Болдын Энхдалайд мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625030490 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Монгол улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, к106 дугаар байрны 13 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 27-20 тоотод оршин суудаг гэх, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах /Давж заалдах шатны шүүхийн магадлалаар өөрчлөгдөж/ ялаар шийтгүүлж байсан,хэрэг хариуцах чадвартай, Тольтон овогт Цэцэгмаагийн Гантөмөр, регистрийн дугаар ЧП80050714,

            2.Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гаруда транс” ХХК-д менежер ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хорооллын 8 дугаар байр 161 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт Түвшинбаярын Насанбат, регистрийн дугаар ЧТ74122976,

3.Монгол улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх,ах нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 7/2 байр 36 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тугч овогт Тойвгоогийн Аз-Оргил, регистерийн дугаар ШЖ83011071,

4.Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, компютерийн инженер мэргэжилтэй, хувиараа компютерийн эх бэлтгэдэг газар ажиллуулдаг гэх, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 43 дугаар гудамж, 921 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Болдын Энхдалай, регистрийн дугаар РЭ91092912,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

            Шүүгдэгч Ц.Гантөмөр нь давтан үйлдлээр Т.Аз-Оргил, Т.Насанбат нартай бүлэглэн хохирогч Д.Чинцогтоос 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хугацаанд Гэгээн Лотос, Угтаал 3 уул, Эй Би Пи деволопмент, Их очир мандал ресурс проспектинг, Алтан жигүүр майнинг, Эрдэнэс дисковери, Таван од ресурс, Мандах орд, Майнинг индастри консалтинг, Фокстрат интернэшнл, Алтан оргил ресурс, Лүтайрөүд констракшн хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын нэр дээр Аймгуудын засаг дарга нарын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих гарын үсгийг зуруулж өгнө гэж худал хэлэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал-ын 16 ширхэг хуудсыг авч түүнд тэмдгийн дардас, гарын үсгүүдийг ердийн хэвлэх төхөөрөмж ашиглан хуурамчаар хийлгэж, хохирогч Д.Чинцогтод Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ашигт малтмалын газрын үүдэнд өгөн үүнийхээ төлбөр болгож 37 сая төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Насанбат нь давтан үйлдлээр Ц.Гантөмөртэй бүлэглэн хохирогч Д.Чинцогтоос 2015 оны 11 дүгээр сард Гэгээн Лотос, Угтаал 3 уул Эй Би Пи деволопмент, Их очир мандал ресурс проспектинг, Алтан жигүүр майнинг, Эрдэнэс дисковери, Таван од ресурс, Мандах орд, Майнинг индастри консалтинг, Фокстрат интернэшнил, Алтан оргил ресурс, Лүтайрөүд констракшн хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын нэр дээр Аймгуудын засаг дарга нарын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих гарын үсгийг зуруулж өгнө гэж худал хэлэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал-ын 7 ширхэг /Говь-Алтай аймаг/ хуудсыг авч түүнд тэмдгийн дардас, гарын үсгүүдийг ердийн хэвлэх төхөөрөмж ашиглан хуурамчаар хийлгэж, хохирогч Д.Чинцогтод Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ашигт малтмалын газрын үүдэнд өгөн үүнийхээ төлбөр болгож 20 сая төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Аз-Оргил нь давтан үйлдлээр Ц.Гантөмөртэй бүлэглэн хохирогч Д.Чинцогтоос 2015 оны 10 дугаар сар, 12 дугаар сард Гэгээн Лотос, Угтаал 3 уул, Эй Би Пи деволопмент, Их очир мандал ресурс проспектинг, Алтан жигүүр майнинг, Эрдэнэс дисковери, Таван од ресурс, Мандах орд, Майнинг индастри консалтинг, Фокстрат интернэшнил, Алтан оргил ресурс, Лүтайрөүд констракшн хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын нэр дээр Аймгуудын засаг дарга нарын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих гарын үсгийг зуруулж өгнө гэж худал хэлэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал-ын 7 ширхэг /Төв аймаг 2, Хэнтий аймаг 5/ хуудсыг авч түүнд тэмдгийн дардас, гарын үсгүүдийг ердийн хэвлэх төхөөрөмж ашиглан хуурамчаар хийлгэж, хохирогч Д.Чинцогтод Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ашигт малтмалын газрын үүдэнд өгөн үүнийхээ төлбөр болгож 14 сая төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Энхдалай нь байнга буюу 3 удаагийн үйлдлээр Ц.Гантөмөр, Т.Аз-Оргил, Т.Насанбат нарт ашиглуулах зорилгоор 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хугацаанд нэр бүхий 12 компаний Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх саналын хуудас, түүн дээрх тэмдгийн дардас, гарын үсгүүдийг ердийн хэвлэх төхөөрөмж ашиглан хуурамчаар үйлдэж, борлуулсны улмаас хохирогч Д.Чинцогтод их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогчнарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч нараас шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:

            1.Ц.Гантөмөрөөс:-Би хохирогч, шүүгдэгч Б.Энхдалай нараас уучлалт гуйж байна. Надад анхаасаа залилах санаа байгаагүй. Хохирогч өөрөө надад ийм ажил байна, миний найз хөөцөлдөөд өгөх боломж байна уу гэж санал тавьсан. Би үүнийнх нь дагуу хөөцөлдөж үзсэн. Бидэнд ямар ч урьдчилгаа мөнгө байхгүй байсан учир бид нараас тодорхой хэмжээний зардал мөнгө гарч хөөцөлдөж явсан. Үнэхээр бүтэхгүй болсон. Хохирогч манай хужаа эзэн ямар ч урьдчилгаа мөнгө өгөхгүй гэж байна гэхээр нь бид нар ард нь хужаа хүн байгаа юм чинь гэж бодоод үүнийг хуурамчаар үйлдээд өгье, ноцтой зүйл байхгүй байх гэсэн бодол төрөөд хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Надад оногдуулж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            2.Т.Насанбатаас:-Би Говь-Алтай аймгийн бичиг баримтыг нь авч хөөцөлдсөн. Аймгийн засаг даргыг танидаг хүнийг олж утсаар асуулгахад 7-н ширхэг бичиг нь давхардсан байна гээд гарын үсэг зурах боломжгүй гэсэн. Би үүнийг хөөцөлдөж 7 хоног явсан. Тэгээд хуурамчаар бичиг хийж өгсөн гэв.

            3.Т.Аз-Оргилоос:-Бид энэ ажлыг нь хөөцөлдөөд мөнгө авах байх гэж бодоод хөөцөлдсөн. 3 хоног хөөцөлдөхөд зардал их гарсан. Танидаг хүнээрээ яриулсан боловч бүтээгүй. Хохирогчийн талын санал тавьсан мөнгө нь ч багадсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

            4.Б.Энхдалайгаас:-Шүүгдэгч нар над дээр ирээд бид нар хужаа нартай хамтарч ажилладаг юмаа, энэ бичгийг ах нартаа хийгээд өгөөч, ямар нэг асуудал байхгүй, хамгийн гол нь бид нар мөнгөө авах юм бол ажилчиддаа цалингаа өгөх хэрэгтэй байна гээд надаас маш их гуйсан. Би тухайн үед шүүгдэгч нарт болохгүй гэж хэлсэн боловч ах нартаа туслаач гээд гуйгаад, сүүлд нь надад мөнгө өгье гэсэн. Миний ажлын байрны түрээс нэхэгдээд байхаар нь хүнд туслаж байгаа юм байна гэж бодоод өөрийнхөө чадахаар бичгийг нь хийж өгсөн. Шүүгдэгч нар надад ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Надад хүнийг залилах санаа, сэжүүр бодогдоогүй учир би өөрийгөө хүнд туслаж байна гэж бодсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

            Шүүх хуралдаан дээр хохирогч Д.Чинцогтоос мэдүүлэхдээ:- Одоогоор миний хохирол бүрэн барагдсан. Би өөрөө санаачлаад мөнгө өгсөн. Ийм зүйл болсонд харамсаж байна гэв.

            Мөрдөн байцаалтад хохирогчоос мэдүүлэхдээ:-“... Гантөмөр бид нар бүр багын дотны найзууд байгаа юм. Ашигт малтмалын газраас 2015 онд лиценз олгож эхэлсан. Цахим сонгон шалгаруулалтанд олон компаниуд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар оролцож эхлэсэн. Тэр сонгон шалгаруулалтанд “Их мандал хүрд ресурс простектинг” ХХК нийт 20 гаруй охин компани байгуулан сонгон шалгаруулалтанд оролцсон. Сонгон шалгаруулалтанд манай 16 охин компани шалгарсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тухайн аймгийн засаг дарга нь хайгуул хийхийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх санал өгдөг юм. Энэ санал зарим нь шийдэгдэхгүй удаад байдаг ба зарим үед дэмжихгүй гэсэн бичиг ирдэг юм. Ингээд хугацаа алддаг тул өөрөө хөөцөлдөхөөр шийдсэн юм. Ашигт малтмалын газраас манайхыг Говь-Алтай аймагт 9 талбай дээр саналын хуудас, Төв аймагт 2 талбай дээр саналын хуудас, Хэнтий аймагт 5 талбай дээр саналын хуудас аваад ир, тэр үед хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэсэн. Хамгийн эхлээд Ашигт малтмалын газраас 2015 оны 10 дугаар сард Төв аймгийн нутаг дахь 2 талбай дээрх саналын хуудсаа авч ирж өг гэсэн. Гантөмөр бид 2 найзууд, өдөр бүр уулздаг тул энэ ажлыг мэдэж байсан. Тэгээд ч намайг мөнгө зээлээч гээд өдөр бүр хоргоодог байсан юм. Тэр үед надад чи Төв аймгийн асуудал дээр гацаад байгаа юмуу, яриад байсан чинь манай Азаагийн хадам аав нь Төв аймгийн Засаг даргыг таньдаг юм байна, би зуруулаад өгье, би өмнө нь хүнд зуруулж өгч байсан. Азаагийн хадам ааваар яриулсан чинь бичгээ аваад ир гэж байна гээд надаас Төв аймгийн 2 ширхэг саналын хуудас аваад явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа за болсон гээд бариад ирсэн юм. Би тэр бичгийг нь Ашигт малтмалын газрын бичиг хэрэгт өгсөн ба бичиг хэрэг хүлээж авчихаар нь болчихлоо гээд Гантөмөрт 10.000.000 төгрөг өгсөн юм. Гантөмөр надад 5.000.000 төгрөгийг нь цаашаа би Азаад өгнө, харин үлдсэн 5.000.000 төгрөгийг нь чи зээлээч гэж хэлсэн. Би дотроо Гантөмөрт зээл гэж өгч байгаа боловч ер нь бол Гантөмөрөөс энэ мөнгийг нэхээд яах юм бэ гэж бодоод өгсөн.Төв аймгийн бичиг бүтсэний дараа Говь-Алтайн 7 бичиг хийлгэх шаардлагатай талаар ажлынхаа хүмүүстэй ярьж байхыг Гантөмөр сонсчихоод Говь-Алтай гараад ирсэн юмуу, Говь-Алтай ямар ч асуудалгүй, Насаа ах засаг даргатай нь найз гэсэн, тэгээд ч Засаг даргаас нь хэдэн төгрөг авах авлагатай юм шиг байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Насаа ахтай чинь уулзъя гээд Насаа гээд ахтай нь уулзаад танилцахад Насаа асуудалгүй, засаг даргыг нь танина, миний найз байгаа юм, наад ажлыг чинь бид 2 хийчихье, чи хэдэн цаас өгчих гэж хэлээд надаас 7 ширхэг бичиг аваад явсан. Тэгээд 2 хоногийн дараа утсаар ярьсанаа ер нь тохирчихлоо, хийхээр болчихлоо, Засаг даргад мөнгө өгөхгүй бол болохгүй юм байна, чи 1 бичигт 5.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхэд нь би Гантөмөрт хөгшин нь тийм их мөнгө өгч чадахгүй гэхэд за тэгвэл би ярилцчихаад эргээд ярья гээд буцаж залгаад 1 бичиг дээр 3.000.000 төгрөг өгчих гэсэн. Би тийм их бичиг өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд энэ асуудал нэг хэсэг намжсан юм. Тэгээд байж байтал эхний 1, 2 нь аймгаас дэмжээгүй гэсэн бичиг ашигт малтмалын газарт шуудангаар ирсэн юм. Тэгэхээр нь би бүгдийг нь татгалзах юм байна гэж бодоод Гантөмөрт хөгшин нь нэг бичиг дээр 3.000.000 төгрөг, 7 бичгийг базаад нийт 20.000.000 төгрөг өгье, гарын үсэг зуруулаад өг гэхэд за болно, маргааш нөгөөдөр гэхэд аваад очъё гэж хэлсэн. Би тэгээд Гантөмөр, Насаа нараас бичгээ аваад Ашигт малтмалын газар дээр авч ирж өгөхөд авчихсан юм. Би тэгээд бичгээ ашигт малтмалын газарт авч ирж өгчихөөд 20.000.000 төгрөгийг Гантөмөр, Насанбат нарт өгсөн. Би 7 бичгийг Ашигт малталын газарт өгөхөөр явж байхдаа 7 бичгийг нэг бүрчилэн нүдээрээ үзэхэд гарын үсэг нь хоорондоо их адилхан байсан. Тэгэхээр нь би тэр хоёроос засаг дарга нь гарын үсгийн тамгатай байдаг юмуу, ямар адилхан гарын үсэгтэй юм бэ гэхэд Насаа аваад үзсэнээ нэг дор зурж байгаа гарын үсэг адилхан л байдаг шүү дээ, тэгээд ч энэ зураас нь өөр байна, энэ бичиг нь өөр байна гэж хэлсэн. Би тэр үед тоглоод тэр хоёрт тамга тэмдэг нь ямар тод юм бэ, та 2 скайнардаад хийчихсэн юм биш биз гээд хэлэхэд юу гэж тийм юм байдаг юм бэ гэсэн. Би Гантөмөрт ашигт малтмалын газар чинь хуулийн хэлтэстэй тул үүнийг чинь шалгаад болчихно шүү гэж хэлэхэд ямар ч асуудал байхгүй, чамайг алахгүй гэж хэлсэн. Тэгсэн Говь-Алтайгаас манай дахиад 2 ширхэг бичиг нэмэгдээд ороод ирсэн юм. Тэгэхээр нь би энэ 2 бичгийг 2 сая төгрөгөөр хийлгээд өгөөч гэж гуйсан юм. Тэгэхэд 2.000.000 төгрөгөөр хийхгүй, зардал мөнгөндөө явчихдаг юм, чи ядаж нийт 3.000.000 төгрөг өгчих, тэгвэл болно гэхээр нь би 2 саналын хуудсаа өгөхөд 2 хоногийн дотор гарын үсэг зуруулаад өгчихсөн юм. Тэгэхэд нь би ямар хурдан юм бэ гэхэд юу байдаг юм бэ, өдөртөө давхиад яваад ирнэ шүү дээ гэж хэлсэн. Засаг даргатай нь цуг ирсэн гээд юм ярьж байсан юм. Ингээд Говь-Алтайн 9 ширхэг саналын хуудсыг Гантөмөр, Насаа нар надад хийж өгсөн юм. Энэ асуудал 2015 оны 11 сарын сүүлээр болж дууссан юм. 2015 оны 12 сард Хэнтийн 5 саналын хуудас гарч ирэхээр нь би мөнгө цаас гэхгүй өөрөө болгоё гэж бодоод хөөцөлдөөд 1 сар явсан боловч ажил бүтээгүй юм. Энэ үед намайг Хэнтийд явж байгааг Гантөмөр мэдэж байсан ба болохгүй бол надад хэлээрэй гэж хэлсэн. Тэгж явсаар байгаад он гарахаар нь би Гантөмөрт Хэнтий болохгүй байна гэхэд Гантөмөр би яриадахъя гэж хэлсэнээ дараа нь Хэнтийн засаг дарга Оюунбаатар гэж хүн байдаг гэнэ, асуудалгүй юм байна, яриулсан чинь аваад ир гэж байна, Насаа ах, Азаа бид 3 давхиад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гантөмөрт 5 ширхэг бичиг өгсөн юм. Тэгсэн 2-3 хоногийн дараа болчихлоо гээд 5 бичиг авч ирж өгсөн. Би бичгийг нь Ашигт малтмалын газарт өгүүлсэн юм. Гантөмөр надаас 7 хоног мөнгөө нэхсэн юм. Би мөнгөгүй байсан болохоор мөнгийг нь өгч чадахгүй хэд хоног явсан юм. Тэгэхэд Гантөмөр Насаа ах уурлаад байна, цаад хүмүүстээ мөнгө өгөх ёстой, тэд нар мөнгөө нэхээд барьж идэх гээд байна, чи мөнгө зохицуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийн найз Буугийгаас 10.000.000 төгрөг зээлж авсан. Буугий эгчээс зээлэхдээ манай байр шүүхийн шийдвэрт хураагдах гээд байна мөнгө зээлээч гээд авсан юм. Мөн өөрийнхөө хөөргийг Начин заан ломбарданд 5.000.000 төгрөгийн барьцаанд тавиад зээл авсан. Ингээд нийт 15.000.000 төгрөгтэй болоод Гантөмөртэй уулзсан юм. Тэгээд Гантөмөртэй ярилцаад сууж байхад Аз-Оргил нэмэгдэж ирсэн юм. Гантөмөрт би шүүхийн шийдвэрт мөнгө төлөх ёстой гээд 1.000.000 төгрөг авч үлдээд 14.000.000 төгрөг өгсөн юм. Тэгээд бүх юм болдогоороо болоод байж байтал цагаан сарын өмнө 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмалын газраас над руу утсаар яриад яаралтай хүрээд ир гэж хэлсэн. Би очоод уулзахад Гантөмөр, Насаа, Азаа нараар хийлгэсэн 16 ширхэг саналын хуудсыг тавьчихсан байсан ба энэ 16 хуудас чинь хуурамч юм байна, чи яаж хийлгэсэн юм бэ, энэ асуудлаа цагдаагаар шийдүүл, аймгийн засаг дарга нарын гарын үсэг биш байна гэж хэлсэн. Би Гантөмөр рүү утсаар яриад Гантөмөрөө чи юу хийсэн юм бэ, чиний хийж өгсөн 16 саналын хуудас хуурамч юм байна гэхэд утсаа салгасан. Би ашигт малтмалын газрын Чинбаатар гэж даргад нь та цагдаад хандаа, би энэ асуудлыг бас шалгуулна гэж хэлээд гарч ирээд Гантөмөр рүү зогсоо зайгүй залгахад утсаа аваагүй ба над руу we chat-аар найзыгаа уучлаарай, найз нь учрыг нь олж бүх юмыг чинь жинхэнээр нь зуруулж өгнө гэсэн мессеж бичээд утсаа салгасан юм. Сүүлд Гантөмөртэй уулзахад хуурамчаар хийлгэсэн гэдгээ хэлсэн юм гэжээ. /1-р хх-34-36/

            Мөрдөн байцаалтад хохирогчоос дахин мэдүүлэхдээ:-…Энэ 16 компанид миний нэр орсон компани байхгүй. Энэ 16 компани миний ах, дүү, найз нөхдийн нэр орсон компани байгаа юм. Бид нар Ашигт малтмалын газарт олон компаниар оролцох юм бол шалгарах магадлал өндөр тул ингэж олон компаниар оролцсон юм. ... Би бүх санхүүгийн тооцоогоо гаргаж үзлээ. Тэгэхэд би Гантөмөрт 39.000.000 төгрөг биш, 37.000.000 төгрөг өгсөн юм байна. Би Гантөмөрт урьд өмнө өгч байсан мөнгөний тооцоогоо буруу бодоод 39.000.000 төгрөг өгсөн гээд байсан юм байна. Би Хэнтий аймгийн 4 бичгийг Гантөмөрөөс аваад 6.000.000 төгрөг өгсөн байсан юм байна. Би түүнийгээ 8.000.000 төгрөг гэж андуурч мэдүүлсэн байна. Би хохиролын 17.000.000 төгрөг хүлээж авлаа. Одоо үлдэгдэл 20.000.000 төгрөгийн хохирол байгаа, үүнийг барагдуулж өгнө үү гэжээ. /1-р хх-39-40, 44/           

            Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

            1.Г.Эрдэнэбатаас:-…Насанбат надад чи боломжтой бол зуруулаад өгчихөөч, тэгвэл чамайг гомдоохгүй шүү гэхээр нь би цаашаа судлаад үзэхэд тэр нь бүтээгүй юм. Миний хувьд аймгийн засаг даргыг нь хүнээр гуйлгаж гарын үсэг зуруулах гэсэн боловч энэ бүтээгүй. Аймгийн засаг даргад нь мөнгө төгрөг өгье гэсэн юм бол миний хувьд байхгүй. Зүгээр хүнээр гуйлгаад л гарын үсэг зуруулах гэсэн юм гэжээ. /хх-55-56/

            2.Ц.Оюунболдоос:-…2016 оны 02 дугаар сарын сүүлээр шиг санаад байна. Аз-Оргил нэг өдөр над руу утсаар яриад уулзсан. Уулзахад Хэнтий аймгийн засаг даргын гарын үсэг зуруулах саналын хуудас байна гээд надад Ашигт малтмалын газраас орон нутаг руу явуулдаг саналын хуудас байсан юм. Аз-Оргил надад хэлэхдээ үүнийг засаг даргад нь үзүүлээд зөвшөөрөх юм бол гарын үсэг зуруулаад өгөөч гэж хэлсэн. Би Аз-Оргилд ийм юм мэдэхгүй юм байна, би асууж сураглаж үзье гэж хэлэхэд Аз-Оргил түүнийгээ надад үлдээгээд явсан. Тэр бичгэн дээр нь координат заасан цэгүүдийг бичээд доод талд нь ийм ийм газрыг танайх зөвшөөрч байгаа эсэх талаар санал ирүүлнэ үү гэсэн бичиг байсан. Би Аз-Оргилоос тэр бичгийг нь аваад гэртээ үлдээчихсэн байсан юм. Тэгсэн хэд хоногийн дараа Аз-Оргил надад нөгөө бичгээ яасан бэ, асуусан уу гэхээр нь би энэ чинь ямар компанийн бичиг юм бэ, энэ чинь ямар компаний санал болгоод байгаа нь тодорхойгүй тул авч явах юм бол цагийн гарз болох байх, чи баримтаа бүрдүүлчих, шаардлагатай бол дараа хамт явъя гээд Аз-Оргилд бичгийг нь буцааж өгсөн. Дараа нь Аз-Оргил тэр асуудлаа яасныг нь мэдэхгүй байна гэжээ. /хх-47/

            3.Д.Баярбатаас:-...Би Ц.Гантөмөр, Т.Аз-Оргил гэх хүмүүс ямар хүмүүс байдгийг мэдэхгүй, танихгүй байна. ... 200 гаран өргөдөл ирсэн. Яг энэ хүмүүсийн талаар өргөдөл, хүсэлт ирсэн үгүйг мэдэхгүй байна. Яг дэмжигдсэн өргөдөл дотор бол байхгүй. ... Би тус А/168, А/169 дугаартай захирамжийг шүүж үзэхэд 2015 оны 03 дугаар сард гарсан “зардал гаргах тухай” захирамж гарсан байна. Иймд би Ц.Гантөмөр, Т.Аз-Оргил нарт Ашигт малтмалын санал гэх толгой бүхий захирамж гаргаагүй болно. Надад өөр хэлэх зүйл байхгүй гэжээ. /хх-76-77/

            4.Д.Одончимэгээс:-...Би Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн ажилтай. Манай газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж “Гэгээн лотос” ХХК, “Угтаал 3 уул” ХХК, “Эй би пи деволопмент” ХХК, “Их очир мандал ресурс проспектинг” ХХК, “Алтан жигүүр майнинг” ХХК, “Эрдэнэ дисковери” ХХК, “Таван-Од ресурс” ХХК, “Мандах орд” ХХК, “Майнинг индастри консалтинг” ХХК, “Фокстрат интернэшнл” ХХК, “Алтан оргил ресурс” ХХК, “Лүтайрөүд констракшн” ХХК-нууд хүсэлт гаргасан.

Компаниудын дараах хүсэлтийг гаргаж ирүүлсэн. Үүнд:

1/ “Гэгээн лотос” ХХК-иас

1.NЕ26016 дугаартай өргөдөл дээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 18-ны өдрийн А/421 дугаартай санал

2.NЕ26871 дугаартай өргөдөлд дээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 18-ны өдрийн А/422 дугаартай санал

3.NE126469 дугаартай өргөдөл дээр Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 28-ны өдрийн А/301 дугаартай санал

2/“Угтаал 3 уул” ХХК-иас

1.NЕ26035дугаартай өргөдөл дээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 05-ны өдрийн А/415 дугаартай санал

3/ “Эй би пи деволопмент” ХХК-иас

1.NЕ25959 дугаартай өргөдөл дээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 05-ны өдрийн А/410 дугаартай санал

2.NЕ25325 дугаартай өргөдөл дээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 05-ны өдрийн А/409 дугаартай санал

3.NЕ25955 дугаартай өргөдөл дээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 05-ны өдрийн А/411 дугаартай санал

4/ “Их очир мандал ресурс проспектинг” ХХК-иас

1.NЕ25460 дугаартай өргөдөл дээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 05-ны өдрийн А/414 дугаартай санал 5/ "Алтан жигүүр майнинг" ХХК-иас

2.NЕ26669 дугаартай өргөдөл дээр Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 28-ны өдрийн А/302 дугаартай санал

6/ “Эрдэнэ дисковери” ХХК-иас

1.NЕ26475 дугаартай өргөдөл дээр Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 28-ны өдрийн А/305 дугаартай санал

7/“Таван-Од ресурс” ХХК-иас

1.NЕ26474 дугаартай өргөдөл дээр Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 28-ны өдрийн А/303 дугаартай санал

8/ “Мандах орд” ХХК-иас

1.NЕ26655 дугаартай өргөдөл дээр Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 28-ны өдрийн А/304 дугаартай санал

9/ “Майнинг индастри консалтинг” ХХК-иас

1.NЕ25138 дугаартай өргөдөл дээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 05-ны өдрийн А/412 дугаартай санал

10/ “Фокстрат интернэшнл” ХХК-иас

1.NЕ25241 дугаартай өргөдөл дээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 05-ны өдрийн А/413 дугаартай санал

11/ “Алтан оргил ресурс” ХХК-иас

1.NЕ26462 дугаартай өргөдөл дээр Төв аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 09-ний өдрийн А/169 дугаартай санал

12/ “Лүтайрөүд констракшн” ХХК-иас

1.NЕ26977 дугаартай өргөдөл дээр Төв аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 09-ний өдрийн А/168 дугаартай санал тус тус ирүүлсэн.

Аймгийн засаг даргаас дандаа зөвшөөрсөн гэж саналын хуудсыг ирүүлсэн.

Уг зөвшөөрсөн саналын хуудас дээр дарсан тамгануудын өнгө нь сканэрдэж өнгөтөөр хэвлэсэн байдалтай харагдаж байгаа. Мөн санал дээр тавьсан дугаар нь бүгдээрээ А/ гэж эхэлсэн, бүгд ижилхэн байсан. Тэгэхээр нь энэ бүгд хуурамч байж магадгүй гэж үзээд Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хандсан юм. Мөн “Гэгээн лотос” ХХК-ийн NЕ26016 дугаартай өргөдөл дээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 02 сарын 19-ний өдрийн 298 дугаартай тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй гэсэн утгатай санал ирсэн юм. Мөн “Гэгээн лотос” ХХК-ийн NЕ26871 дугаартай өргөдөл дээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 02 сарын 19-ний өдрийн 297 дугаартай тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй гэсэн утгатай санал бас ирсэн.

Манай газарт дээрх компаниудын гаргасан хүсэлтээс “Эй би пи деволопмент” ХХК-ийн гаргасан хүсэлтээс 25955 дугаарын өргөдөлийг хүлээн аваад Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 сарын 18-ны өдрийн 47 дугаартай шийдвэрээр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Умгар нэртэй газар 3565.72 га талбай бүхий газар хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгосон. Мөн уг компанийн гаргасан 25325 дугаарын өргөдөлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 сарын 18-ны өдрийн 47 дугаартай шийдвэрээр Говь-Алтай аймгийн Жаргалан, Тайшир сумдын Тайшир нэртэй газар 1083.62 га талбай бүхий газар хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгосон.

“Фокстрат интернэшнл” ХХК-ийн 25241 дугаартай өргөдөлийг хүлээн аваад Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 сарын 18-ны өдрийн 47 дугаартай шийдвэрээр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Алтанмандал нэртэй газар 5274.95 га талбай бүхий газар хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгосон.

“Лүтайрөүд констракшн” ХХК-ийн 26977дугаартай өргөдөлийг хүлээн аваад Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 сарын 18-ны өдрийн 1152 дугаартай шийдвэрээр Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант нэртэй газар 541.62 га талбай бүхий газар хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгосон.

“Алтан оргил ресурс” ХХК-ийн 26462 дугаартай өргөдөлийг хүлээн аваад Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 сарын 18-ны өдрийн 1152 дугаартай шийдвэрээр Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн сумдын нутаг Ухаа овоо нэртэй газар 1618.59 га талбай бүхий газар хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгосон.

“Майнинг индастри консалтинг” ХХК-ийн 25138 дугаартай өргөдлийг хүлээн аваад Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 сарын 18-ны өдрийн 47 дугаартай шийдвэрээр Говь-Алтай аймгийн Тонхил, Ховд аймгийн Алтай сумдын нутаг Хүрд нэртэй газар 1391.87 га талбай бүхий газар хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгосон.Бусад компаниудын гаргасан хүсэлтийг нь шийдвэрлээгүй байсан.Танайхаас манай байгууллагад дээрхи компаниудын өргөдөлд хавсаргаж өгсөн аймгийн засаг дарга нарын санал хуурамч болох нь тогтоогдсон гэж бичиг ирсэн. Тэгэхээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр хүчингүй болох байх гэжээ. /хх-83-84/

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.                     

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.Гантөмөр нь давтан үйлдлээр Т.Аз-Оргил, Т.Насанбат нартай бүлэглэн хохирогч Д.Чинцогтоос 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хугацаанд Гэгээн Лотос, Угтаал 3 уул, Эй Би Пи деволопмент, Их очир мандал ресурс проспектинг, Алтан жигүүр майнинг, Эрдэнэс дисковери, Таван од ресурс, Мандах орд, Майнинг индастри консалтинг, Фокстрат интернэшнл, Алтан оргил ресурс, Лүтайрөүд констракшин хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын нэр дээр Аймгуудын засаг дарга нарын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих гарын үсгийг зуруулж өгнө гэж худал хэлэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх саналын 16 ширхэг хуудсыг авч түүнд тэмдгийн дардас, гарын үсгүүдийг ердийн хэвлэх төхөөрөмж ашиглан хуурамчаар хийлгэж, хохирогч Д.Чинцогтод Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ашигт малтмалын газрын үүдэнд өгөн үүнийхээ төлбөр болгож 37 сая төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч их хэмжээний хохирол учруулсан, Шүүгдэгч Т.Насанбат нь давтан үйлдлээр Ц.Гантөмөртэй бүлэглэн хохирогч Д.Чинцогтоос 2015 оны 11 дүгээр сард Гэгээн Лотос, Угтаал 3 уул Эй Би Пи деволопмент, Их очир мандал ресурс проспектинг, Алтан жигүүр майнинг, Эрдэнэс дисковери, Таван од ресурс, Мандах орд, Майнинг индастри консалтинг, Фокстрат интернэшнил, Алтан оргил ресурс, Лүтайрөүд консракшн хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын нэр дээр Аймгуудын засаг дарга нарын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих гарын үсгийг зуруулж өгнө гэж худал хэлэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал-ын 7 ширхэг /Говь-Алтай аймаг/ хуудсыг авч түүнд тэмдгийн дардас, гарын үсгүүдийг ердийн хэвлэх төхөөрөмж ашиглан хуурамчаар хийлгэж, хохирогч Д.Чинцогтод Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ашигт малтмалын газрын үүдэнд өгөн үүнийхээ төлбөр болгож 20 сая төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Т.Аз-Оргил нь давтан үйлдлээр Ц.Гантөмөртэй бүлэглэн хохирогч Д.Чинцогтоос 2015 оны 10 дугаар сар, 12 дугаар сард Гэгээн Лотос, Угтаал 3 уул, Эй Би Пи деволопмент, Их очир мандал ресурс проспектинг, Алтан жигүүр майнинг, Эрдэнэс дисковери, Таван од ресурс, Мандах орд, Майнинг индастри консалтинг, Фокстрат интернэшнил, Алтан оргил ресурс, Лүтайрөүд констракшн хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын нэр дээр Аймгуудын засаг дарга нарын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих гарын үсгийг зуруулж өгнө гэж худал хэлэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал-ын 7 ширхэг /Төв аймаг 2, Хэнтий аймаг 5/ хуудсыг авч түүнд тэмдгийн дардас, гарын үсгүүдийг ердийн хэвлэх төхөөрөмж ашиглан хуурамчаар хийлгэж, хохирогч Д.Чинцогтод Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ашигт малтмалын газрын үүдэнд өгөн үүнийхээ төлбөр болгож 14 сая төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Энхдалай нь байнга буюу 3 удаагийн үйлдлээр Ц.Гантөмөр, Т.Аз-Оргил, Т.Насанбат нарт ашиглуулах зорилгоор 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хугацаанд нэр бүхий 12 компаний Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх саналын хуудас, түүн дээрх тэмдгийн дардас, гарын үсгүүдийг ердийн хэвлэх төхөөрөмж ашиглан хуурамчаар үйлдэж, борлуулсны улмаас хохирогч Д.Чинцогтод их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгүйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Гантөмөрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Би хохирогч, шүүгдэгч Б.Энхдалай нараас уучлалт гуйж байна. Надад анхаасаа залилах санаа байгаагүй. Хохирогч өөрөө надад ийм ажил байна, миний найз хөөцөлдөөд өгөх боломж байна уу гэж санал тавьсан. Би үүнийнх нь дагуу хөөцөлдөж үзсэн. Бидэнд ямар ч урьдчилгаа мөнгө байхгүй байсан учир бид нараас тодорхой хэмжээний зардал мөнгө гарч хөөцөлдөж явсан. Үнэхээр бүтэхгүй болсон. Хохирогч манай хужаа эзэн ямар ч урьдчилгаа мөнгө өгөхгүй гэж байна гэхээр нь бид нар ард нь хужаа хүн байгаа юм чинь гэж бодоод үүнийг хуурамчаар үйлдээд өгье, ноцтой зүйл байхгүй байх гэсэн бодол төрөөд хийсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.Насанбатын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Би Говь-Алтай аймгийн бичиг баримтыг нь авч хөөцөлдсөн. Аймгийн засаг даргыг танидаг хүнийг олж утсаар асуулгахад 7-н ширхэг бичиг нь давхардсан байна гээд гарын үсэг зурах боломжгүй гэсэн. Би үүнийг хөөцөлдөж 7 хоног явсан. Тэгээд хуурамчаар бичиг хийж өгсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.Аз-Оргилын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Бид энэ ажлыг нь хөөцөлдөөд мөнгө авах байх гэж бодоод хөөцөлдсөн. 3 хоног хөөцөлдөхөд зардал их гарсан. Танидаг хүнээрээ яриулсан боловч бүтээгүй. Хохирогчийн талын санал тавьсан мөнгө нь ч багадсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Энхдалайгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Шүүгдэгч нар над дээр ирээд бид нар хужаа нартай хамтарч ажилладаг юмаа, энэ бичгийг ах нартаа хийгээд өгөөч, ямар нэг асуудал байхгүй, хамгийн гол нь бид нар мөнгөө авах юм бол ажилчиддаа цалингаа өгөх хэрэгтэй байна гээд надаас маш их гуйсан. Би тухайн үед шүүгдэгч нарт болохгүй гэж хэлсэн боловч ах нартаа туслаач гээд гуйгаад, сүүлд нь надад мөнгө өгье гэсэн. Миний ажлын байрны түрээс нэхэгдээд байхаар нь хүнд туслаж байгаа юм байна гэж бодоод өөрийнхөө чадахаар бичгийг нь хийж өгсөн. Шүүгдэгч нар надад ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Надад хүнийг залилах санаа, сэжүүр бодогдоогүй учир би өөрийгөө хүнд туслаж байна гэж бодсон” гэх мэдүүлэг,  хохирогч Д.Чинцогтын “…Ашигт малтмалын газраас манайхыг Говь-Алтай аймагт 9 талбай дээр саналын хуудас, Төв аймагт 2 талбай дээр саналын хуудас, Хэнтий аймагт 5 талбай дээр саналын хуудас аваад ир, тэр үед хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэсэн. Хамгийн эхлээд Ашигт малтмалын газраас 2015 оны 10 дугаар сард Төв аймгийн нутаг дахь 2 талбай дээрх саналын хуудсаа авч ирж өг гэсэн. Гантөмөр бид 2 найзууд, өдөр бүр уулздаг тул энэ ажлыг мэдэж байсан. Тэгээд ч намайг мөнгө зээлээч гээд өдөр бүр хоргоодог байсан юм. Тэр үед надад чи Төв аймгийн асуудал дээр гацаад байгаа юмуу, яриад байсан чинь манай Азаагийн хадам аав нь Төв аймгийн Засаг даргыг таньдаг юм байна, би зуруулаад өгье, би өмнө нь хүнд зуруулж өгч байсан. Азаагийн хадам ааваар яриулсан чинь бичгээ аваад ир гэж байна гээд надаас Төв аймгийн 2 ширхэг саналын хуудас аваад явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа за болсон гээд бариад ирсан юм. Би тэр бичгийг нь Ашигт малтмалын газрын бичиг хэрэгт өгсөн ба бичиг хэрэг хүлээж авчихаар нь болчихлоо гээд Гантөмөрт 10.000.000 төгрөг өгсөн юм. Гантөмөр надад 5.000.000 төгрөгийг нь цаашаа би Азаад өгнө, харин үлдсэн 5.000.000 төгрөгийг нь чи зээлээч гэж хэлсэн. Би дотроо Гантөмөрт зээл гэж өгч байгаа боловч ер нь бол Гантөмөрөөс энэ мөнгийг нэхээд яах юм бэ гэж бодоод өгсөн.Төв аймгийн бичиг бүтсэний дараа Говь-Алтайн 7 бичиг хийлгэх шаардлагатай талаар ажлынхаа хүмүүстэй ярьж байхыг Гантөмөр сонсчихоод Говь-Алтай гараад ирсэн юмуу, Говь-Алтай ямар ч асуудалгүй, Насаа ах засаг даргатай нь найз гэсэн, тэгээд ч Засаг даргаас нь хэдэн төгрөг авах авлагатай юм шиг байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Насаа ахтай чинь уулзъя гээд Насаа гээд ахтай нь уулзаад танилцахад Насаа асуудалгүй, засаг даргыг нь танина, миний найз байгаа юм, наад ажлыг чинь бид 2 хийчихье, чи хэдэн цаас өгчих гэж хэлээд надаас 7 ширхэг бичиг аваад явсан. Тэгээд 2 хоногийн дараа утсаар ярьсанаа ер нь тохирчихлоо, хийхээр болчихлоо, Засаг даргад мөнгө өгөхгүй бол болохгүй юм байна, чи 1 бичигт 5.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхэд нь би Гантөмөрт хөгшин нь тийм их мөнгө өгч чадахгүй гэхэд за тэгвэл би ярилцчихаад эргээд ярья гээд буцаж залгаад 1 бичиг дээр 3.000.000 төгрөг өгчих гэсэн. Би тийм их бичиг өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд энэ асуудал нэг хэсэг намжсан юм. Тэгээд байж байтал эхний 1, 2 нь аймгаас дэмжээгүй гэсэн бичиг ашигт малтмалын газарт шуудангаар ирсэн юм. Тэгэхээр нь би бүгдийг нь татгалзах юм байна гэж бодоод Гантөмөрт хөгшин нь нэг бичиг дээр 3.000.000 төгрөг, 7 бичгийг базаад нийт 20.000.000 төгрөг өгье, гарын үсэг зуруулаад өг гэхэд за болно, маргааш нөгөөдөр гэхэд аваад очъё гэж хэлсэн. Би тэгээд Гантөмөр, Насаа нараас бичгээ аваад Ашигт малтмалын газар дээр авч ирж өгөхөд авчихсан юм. Би тэгээд бичгээ ашигт малтмалын газарт авч ирж өгчихөөд 20.000.000 төгрөгийг Гантөмөр, Насанбат нарт өгсөн. Би 7 бичгийг Ашигт малталын газарт өгөхөөр явж байхдаа 7 бичгийг нэг бүрчилэн нүдээрээ үзэхэд гарын үсэг нь хоорондоо их адилхан байсан. Тэгэхээр нь би тэр хоёроос засаг дарга нь гарын үсгийн тамгатай байдаг юмуу, ямар адилхан гарын үсэгтэй юм бэ гэхэд Насаа аваад үзсэнээ нэг дор зурж байгаа гарын үсэг адилхан л байдаг шүү дээ, тэгээд ч энэ зураас нь өөр байна, энэ бичиг нь өөр байна гэж хэлсэн. Би тэр үед тоглоод тэр хоёрт тамга тэмдэг нь ямар тод юм бэ, та 2 скайнардаад хийчихсэн юм биш биз гээд хэлэхэд юу гэж тийм юм байдаг юм бэ гэсэн. Би Гантөмөрт ашигт малтмалын газар чинь хуулийн хэлтэстэй тул үүнийг чинь шалгаад болчихно шүү гэж хэлэхэд ямар ч асуудал байхгүй, чамайг алахгүй гэж хэлсэн. Тэгсэн Говь-Алтайгаас манай дахиад 2 ширхэг бичиг нэмэгдээд ороод ирсэн юм. Тэгэхээр нь би энэ 2 бичгийг 2 сая төгрөгөөр хийлгээд өгөөч гэж гуйсан юм. Тэгэхэд 2.000.000 төгрөгөөр хийхгүй, зардал мөнгөндөө явчихдаг юм, чи ядаж нийт 3.000.000 төгрөг өгчих, тэгвэл болно гэхээр нь би 2 саналын хуудсаа өгөхөд 2 хоногийн дотор гарын үсэг зуруулаад өгчихсөн юм. Тэгэхэд нь би ямар хурдан юм бэ гэхэд юу байдаг юм бэ, өдөртөө давхиад яваад ирнэ шүү дээ гэж хэлсэн. Засаг даргатай нь цуг ирсэн гээд юм ярьж байсан юм. Ингээд Говь-Алтайн 9 ширхэг саналын хуудсыг Гантөмөр, Насаа нар надад хийж өгсөн юм. Энэ асуудал 2015 оны 11 сарын сүүлээр болж дууссан юм. 2015 оны 12 сард Хэнтийн 5 саналын хуудас гарч ирэхээр нь би мөнгө цаас гэхгүй өөрөө болгоё гэж бодоод хөөцөлдөөд 1 сар явсан боловч ажил бүтээгүй юм. Энэ үед намайг Хэнтийд явж байгааг Гантөмөр мэдэж байсан ба болохгүй бол надад хэлээрэй гэж хэлсэн. Тэгж явсаар байгаад он гарахаар нь би Гантөмөрт Хэнтий болохгүй байна гэхэд Гантөмөр би яриадахъя гэж хэлсэнээ дараа нь Хэнтийн засаг дарга Оюунбаатар гэж хүн байдаг гэнэ, асуудалгүй юм байна, яриулсан чинь аваад ир гэж байна, Насаа ах, Азаа бид 3 давхиад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гантөмөрт 5 ширхэг бичиг өгсөн юм. Тэгсэн 2-3 хоногийн дараа болчихлоо гээд 5 бичиг авч ирж өгсөн. Би бичгийг нь Ашигт малтмалын газарт өгүүлсэн юм. Гантөмөр надаас 7 хоног мөнгөө нэхсэн юм. Би мөнгөгүй байсан болохоор мөнгийг нь өгч чадахгүй хэд хоног явсан юм. Тэгэхэд Гантөмөр Насаа ах уурлаад байна, цаад хүмүүстээ мөнгө өгөх ёстой, тэд нар мөнгөө нэхээд барьж идэх гээд байна, чи мөнгө зохицуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийн найз Буугийгаас 10.000.000 төгрөг зээлж авсан. Буугий эгчээс зээлэхдээ манай байр шүүхийн шийдвэрт хураагдах гээд байна мөнгө зээлээч гээд авсан юм. Мөн өөрийнхөө хөөргийг Начин заан ломбарданд 5.000.000 төгрөгийн барьцаанд тавиад зээл авсан. Ингээд нийт 15.000.000 төгрөгтэй болоод Гантөмөртэй уулзсан юм. Тэгээд Гантөмөртэй ярилцаад сууж байхад Аз-Оргил нэмэгдэж ирсэн юм. Гантөмөрт би шүүхийн шийдвэрт мөнгө төлөх ёстой гээд 1.000.000 төгрөг авч үлдээд 14.000.000 төгрөг өгсөн юм. Тэгээд бүх юм болдогоороо болоод байж байтал цагаан сарын өмнө 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмалын газраас над руу утсаар яриад яаралтай хүрээд ир гэж хэлсэн. Би очоод уулзахад Гантөмөр, Насаа, Азаа нараар хийлгэсэн 16 ширхэг саналын хуудсыг тавьчихсан байсан ба энэ 16 хуудас чинь хуурамч юм байна, чи яаж хийлгэсэн юм бэ, энэ асуудлаа цагдаагаар шийдүүл, аймгийн засаг дарга нарын гарын үсэг биш байна гэж хэлсэн. Би Гантөмөр рүү утсаар яриад Гантөмөрөө чи юу хийсэн юм бэ, чиний хийж өгсөн 16 саналын хуудас хуурамч юм байна гэхэд утсаа салгасан. Би ашигт малтмалын газрын Чинбаатар гэж даргад нь та цагдаад хандаа, би энэ асуудлыг бас шалгуулна гэж хэлээд гарч ирээд Гантөмөр рүү зогсоо зайгүй залгахад утсаа аваагүй ба над руу we chat-аар найзыгаа уучлаарай, найз нь учрыг нь олж бүх юмыг чинь жинхэнээр нь зуруулж өгнө гэсэн мессеж бичээд утсаа салгасан юм. Сүүлд Гантөмөртэй уулзахад хуурамчаар хийлгэсэн гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Г.Эрдэнэбатын “Насанбат надад чи боломжтой бол зуруулаад өгчихөөч, тэгвэл чамайг гомдоохгүй шүү гэхээр нь би цаашаа судлаад үзэхэд тэр нь бүтээгүй юм. Миний хувьд аймгийн засаг даргыг нь хүнээр гуйлгаж гарын үсэг зуруулах гэсэн боловч энэ бүтээгүй. Аймгийн засаг даргад нь мөнгө төгрөг өгье гэсэн юм бол миний хувьд байхгүй. Зүгээр хүнээр гуйлгаад л гарын үсэг зуруулах гэсэн юм” гэх мэдүүлэг, гэрч Ц.Оюунболдын “…Аз-Оргил надад хэлэхдээ үүнийг засаг даргад нь үзүүлээд зөвшөөрөх юм бол гарын үсэг зуруулаад өгөөч гэж хэлсэн. Би Аз-Оргилд ийм юм мэдэхгүй юм байна, би асууж сураглаж үзье гэж хэлэхэд Аз-Оргил түүнийгээ надад үлдээгээд явсан. Тэр бичгэн дээр нь координат заасан цэгүүдийг бичээд доод талд нь ийм ийм газрыг танайх зөвшөөрч байгаа эсэх талаар санал ирүүлнэ үү гэсэн бичиг байсан. Би Аз-Оргилоос тэр бичгийг нь аваад гэртээ үлдээчихсэн байсан юм. Тэгсэн хэд хоногийн дараа Аз-Оргил надад нөгөө бичгээ яасан бэ, асуусан уу гэхээр нь би энэ чинь ямар компанийн бичиг юм бэ, энэ чинь ямар компаний санал болгоод байгаа нь тодорхойгүй тул авч явах юм бол цагийн гарз болох байх, чи баримтаа бүрдүүлчих, шаардлагатай бол дараа хамт явъя гээд Аз-Оргилд бичгийг нь буцааж өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Д.Баярбатын “Би Ц.Гантөмөр, Т.Аз-Оргил гэх хүмүүс ямар хүмүүс байдгийг мэдэхгүй, танихгүй байна. ...200 гаран өргөдөл ирсэн. Яг энэ хүмүүсийн талаар өргөдөл, хүсэлт ирсэн үгүйг мэдэхгүй байна. Яг дэмжигдсэн өргөдөл дотор бол байхгүй. ...Би тус А/168, А/169 дугаартай захирамжийг шүүж үзэхэд 2015 оны 03 дугаар сард гарсан “зардал гаргах тухай” захирамж гарсан байна. Иймд би Ц.Гантөмөр, Т.Аз-Оргил нарт Ашигт малтмалын санал гэх толгой бүхий захирамж гаргаагүй болно” гэх мэдүүлэг, гэрч Д.Одончимэгийн мэдүүлэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-51-62/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-78-80/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.3.16-ны ¹1722 тоот дүгнэлт, дүгнэлтийн хавсралт зурагнууд /хх-101-111/, эд зүйл хураан авсэн тэмдэглэл /117-118/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-119-120/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.4.21-ний ¹360 тоот дүгнэлт /хх-128/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-189, 199, 200, 205/, банкны хуулгууд /хх-213-232/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.5.23-ны ¹2763 тоот дүгнэлт, дүгнэлтийн хавсралт зурагнууд /хх-239-251/, хуурам гэх Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөл өгөх саналууд /2-р хх-3-20/ зэрэг бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Ц.Гантөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Т.Насанбатыг мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Т.Аз-Оргилийг мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Энхдалайг мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 даьх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Цэцэгмаагийн Гантөмөрийг шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэргийг давтан үйлдлээр бусадтай бүлэглэж үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар,

шүүгдэгч Түвшинбаярын Насанбатыг шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар, залилан мэхэлж, авсан гэмт хэргийг давтан үйлдлээр, бүлэглэж үйлдсэний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар,

шүүгдэгч Тойвгоогийн Аз-Оргил нь шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар,

шүүгдэгч Болдын Энхдалайг хуурамч бичиг, тамга, тэмдэг байнга үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар тус тус ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Гантөмөр нь 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт ял шийтгүүлж, мөн оны 6 дугаар сарын 20-нд ялын хугацаа дуусч суллагдсан ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т заасан хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бөгөөд ялгүйд тооцох 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

            Шүүх шүүгдэгч Ц.Гантөмөрт ял оногдуулахдаа анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсаныг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн доод хэмжээ болох 192.000 төгрөгийг хоёр зуун тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоосон болно.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Гантөмөр, Т.Аз-Оргил нарын шүүхийн шатанд цагдан хоригдсон 11 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Ш.Насанбат, Т.Аз-Оргил, Б.Энхдалай нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч нарын хохирлын хэмжээг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлс буюу 192.000 төгрөгийг тавиас дээш хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсон болно.

            Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгч нарын хувьд, гагцхүү тэдгээрийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явуулсан болно.  

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгонТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Тольтон овогт Цэцэгмаагийн Гантөмөрийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэргийг давтан үйлдлээр бусадтай бүлэглэж үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Өөлд овогт Түвшинбаярын Насанбатыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар, залилан мэхэлж, авсан гэмт хэргийг давтан үйлдлээр, бүлэглэж үйлдсэний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Тугч овогт Тойвгоогийн Аз-Оргил нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Боржгон овогт Болдын Энхдалайг хуурамч бичиг, тамга, тэмдэг байнга үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар шүүгдэгч Ц.Гантөмөрийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу (251*192.000) 48.192.000 (дөчин найман сая нэг зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч Т.Насанбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч Т.Аз-Оргилыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар шүүгдэгч Б.Энхдалайг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Ц.Гантөмөрийг торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Насанбатад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Аз-Оргилд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Энхдалайд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ц.Гантөмөр, Т.Аз-Оргил нарын цагдан хоригдсон 11 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ц.Гантөмөрт оногдуулсан торгох ялаас (11*192.000) 2.112.000 (хоёр сая нэг зуун арван хоёр мянга) төгрөгийг хасч, торгох ялыг 46.080.000 (дөчин зургаан сая наян мянга) төгрөгөөр тогтоосугай.

6.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Насанбат, Б.Энхдалай нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 16 ширхэг “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ын хуудаснуудыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.Насанбатад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Аз-Оргилд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Энхдалайд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, шүүгдэгч тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, шүүгдэгч Т.Насанбатад хяналт тавих үүргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст, шүүгдэгч Т.Аз-Оргилд хяналт тавих үүргийг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст, шүүгдэгч Б.Энхдалайд хяналт тавих үүргийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.

9.Шүүхийн тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл эрх бүхий этгээд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиодолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Гантөмөр, Т.Насанбат, Т.Аз-Оргил, Б.Энхдалай нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.БАЯРМАА

 

                   ШҮҮГЧИД                                          С.БАТГЭРЭЛ
 

          Б.ХАЛИУН