Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/390

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч М.Анхбаяр,

Хохирогч ******* ,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205005550918 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны .... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, эхнэрийн хамт ....тоотод оршин суух /РД: /

урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, *******.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” зочид буудлын ******* тоот өрөөнд хохирогч *******-тэй маргалдсаны улмаас түүнийг зодож баруун нүдний ухархайн яс, хамар ясны хугарал, хоёр нүдний алимд цус харвалт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” зочид буудлын ******* тоот өрөөнд зодооныг салгах гэсэн хохирогч ******* г зодож, эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, сээрний 2-р нугалмын шахагдсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******  мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд хэт их согтсон байсан. Бид хоёр найзууд, надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би нийт 2.200.******* төгрөг хохирол төлбөрт тооцож авсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс болж хоёр найз маань гэмтсэн. Дахиад уучлалт гуйж байна. Дахин ийм алдаа гаргахгүй...” гэв.

Эрүүгийн 2205005550918 дугаартай хэргээс дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4, 5 тал/,

2. Мөрдөгчийн “...*******  амьсгалын хий дэх спиртийн агууламжийг шалгахаар драйгер багаж үлээлгэхэд 1.78 %-тай байв.

Н.О-н амьсгалын хий дэх спиртийн агууламжийг шалгахаар драйгер үлээлгэхэд 1.78 %-тай байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

3. Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” зочид буудлын 2011 тоот өрөөнд О , Г , Б  нарын хамтаар Соёрхол 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байтал О , Г  хоёр маргалдаад байсан. Юунаас болсныг нь мэдэхгүй байна. Нэг мэдсэн маргалдаад байсан. Тэгэхэд О-н толгой руу ар дагзны хэсэгт нь сууж байхад нь Г  босоод зогсчихсон цохиод байсан. Би хэрэлдээд цохиод байхаар нь маргаж байгаад болих байх гээд нэлээн хэсэг хараад сууж байтал Г.О-г босгож ирж байгаад нүүрэн тус газар нь цохиод зодоод байсан. Тухайн үед нь О хариу үйлдэл үзүүлж түүний гэдэс тус газар нь цохиж байсан. Тэгээд зодолдоод байхаар нь би салгах гээд Г ийг босож тэврээд хананд булан руу шахаад болиулах гэхэд намайг хавирч шалан дээр унагаагаад миний баруун нүдний хэсэгт нэг удаа, нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн. Тэгээд буудлын өрөөнөөс гараад яваад өгсөн. ...Нурууны хэсэг бол унахдаа эвгүй унаад гэмтээчихсэн юм шиг байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхэд эмч нь чи унахдаа эвгүй дарж унаад ингэж гэмтсэн байж магадгүй байна гэж хэлсэн. Надад одоо хохирол байхгүй. Гомдол санал байхгүй. ...Г  нь эмчилгээний зардлыг төлсөн одоо миний бие зүгээр болсон тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 50-51 тал/,

4. Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 28-наас 29-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд хилл” зочид буудлын 2011 тоот өрөөнд Б , Э , Г , мөн түүний найз охин З  нарын хамтаар байсан. Тухайн үед Г , Э , Б  бид нар хороололд “Кастле” нэртэй бааранд байж байгаад явах болоход Г  явахгүй гээд байхаар нь Э , Б  бид гурав түүнийг орхиод буудал руу явсан чинь араас найз охинтойгоо буудалд ирээд өөрийг нь хаяад явсан гэж хэрүүл, маргаан хийгээд миний нүүрэн тус газар баруун нүд рүү нэг удаа цохихоор нь “Маргааш ажилтай яаж байгаа юм” гэхэд, зүүн нүдэн тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Г ийг цааш түлхэхэд над руу орон дээр сууж байхад миний толгойн тус газар ар дагз руу цохисон, тэгэхээр нь би гар утсаа гаргаж ирээд өөрийн нүүрний зургийг дартал “чи муу зураг авч яаж байгаа юм” гээд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед Э  болон Г ийн найз охин нар Г ийг надаас салгаад цааш авч явсан. Би орон дээр толгойгоо бариад хэвтэж байтал Э г цохиод газар унагаасан байсан. Тэгээд найз охин нь аваад явсан. Бид хоёр цагдаа дуудсан. ...Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилж байна. ...Миний бие Гэмтэл согог үндэсний төвд 10 хоног хэвтэн эмчлүүлсэн, мөн эмчилгээний зардал 1.548.760 төгрөг болсон. Үүнээс хохирлын мөнгө гэж 1.675.******* төгрөгийг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19, 52-53 тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2395 дугаартай “...*******-н биед баруун нүдний ухархай яс, хамар ясны хугарал, хоёр нүдний алимд цус харвалт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-29 тал/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2409 дугаартай “...******* гийн биед баруун дээд, доод зовхи, баруун алимын салстад цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, сээрний 2-р нугалмын шахагдсан хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүснэ.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.

Дээрх гэмтлүүд нь 1 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтлүүд байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,

7. Гэрч Г.З ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр найз залуу ******* нь намайг дуудаад би Баянгол дүүргийн 12-р хороо Кастле баарнаас очиж авахад тухайн үед гар утас, мөнгөгүй байсан болохоор би 54.******* төгрөгийн тооцоо хийгээд гараад чиний юмнууд чинь хаана байгаа юм, найзууд чинь хааччихсан юм” гэхэд буудалд байгаа гээд бид хоёр Баянгол дүүргийн 18-р хороо, ******* зочид буудлын *** давхарт *** тоотод Э , О , *******, Б  нар уугаад сууж байсан. Манай найз залуу ******* нь уурлаад “Миний утас, бичиг баримт хаана байна, хэн авсан юм, яагаад намайг орхиод явчихсан юм” гээд уурласан чинь О  нь эхэлж босож ирээд “Чи одоо хэн бэ, өөрийгөө юу гэж бодсон юм” гээд тэр хоёр барьцалдаад авсан, тэгээд зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 тал/,

8. Эмчилгээний зардал гэх баримтуудын хуулбар /хх-ийн 73-75 тал/,

9. Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 1 дүгээр сарын 28-наас 29-ныг шилжих шөнө найз болох Э.А, О-н хамт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* зочид буудлын *** давхрын *** тоот өрөөнд архи ууж байсан бөгөөд Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй шөнийн клуб руу ороод би таньдаг бармен залуугаас зээлээр 1 тал виски авсан, Тэгээд вискигээ уугаад нилээн муудаад байж байтал Э  миний халаасыг ухаад халааснаас өөрийнхөө 25.******* төгрөг авсан. Тэгэхээр нь би уурлаад “Яагаад байгаа юм бэ чи” гэж хэлчхээд буцаад ширээн дээрээ очоод үлдсэн вискигээ уугаад тасарчихсан байсан. Тун удалгүй зөөгч залуу намайг сэрээгээд “Ахаа тооцоогоо хийгээчээ” гэсэн. Тэгээд би халаасаа ухсан чинь миний мөнгө, утас, иргэний үнэмлэх байхгүй байсан. Тэгээд би найз охин З ыг дуудаад төлбөр болох 52.******* төгрөгийг найз охиноороо хийлгэсэн.Тэгээд би буцаад найз охинтойгоо ******* зочид буудал руу явсан. Зочид буудал руу ороод О д “Чи ямар том болцон юм бэ, миний юмыг гаргаад ир” гээд Отгон-Эрдэнийг цохисон. Тэгэхэд Э  намайг салгаад намайг тэвэрчихсэн байсан бөгөөд би О д уурласан уурандаа Э г түлхэж унагаад цохичихсон юм. Тухайн үед зочид буудлын өрөөнд Б , *******, Э , О , манай найз охин З  байсан. Тэгээд тухайн үед найз охин З  нь цагдаагийн байгууллагад хандсан байсан. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-66 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 67 тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 68 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 тал/, регистрийн дугаарын лавлагаа /хх-ийн 70 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 72 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.  

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Г ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 1 дүгээр хавтас хэргийн 21 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 1 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” зочид буудлын 2011 тоот өрөөнд хохирогч ******* тэй “бааранд орхиж явлаа гэх” шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн яс, хамар ясны хугарал, хоёр нүдний алимд цус харвалт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн зодооныг салгах гэсэн хохирогч ******* г зодож, эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, сээрний 2-р нугалмын шахагдсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тус тус нотлогдсон байна.

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч ******* , ******* , гэрч Г.З  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2409, 2395 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас, мөрдөгчийн тэмдэглэл, болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. 

Хохирогч ******* гийн биед учирсан биед баруун дээд, доод зовхи, баруун алимын салстад цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, сээрний 2-р нугалмын шахагдсан хугарал” бүхий гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь хэргийн 30-31 дэх талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2409 дугаартай дүгнэлтээр,

хохирогч *******-н биед учирсан баруун нүдний ухархай яс, хамар ясны хугарал, хоёр нүдний алимд цус харвалт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт” бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь хэргийн 27-29 дэх талд авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2395 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдсон байх бөгөөд шүүгдэгч С.Г ийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Г ийн хохирогч *******, Ц.Э нарыг цохиж зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул шүүгдэгч С.Г ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* , *******  нарыг цохиход тэдгээрт хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас бие хянах, өөрийгөө зөв удирдан авч явах чадвар алдагдсантай холбоотой байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...хохирогчид учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Иймээс шүүгдэгч С.Г ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.*******.******* төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.******* төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэгт үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.*******.******* төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.******* төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч С.Г ийг биечлэн эдлэх торгох ялыг 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.******* төгрөгөөр торгох ялаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт "шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас *******-н эрүүл мэндэд хөнгөн, хохирогч ******* гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2409, 2395 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон.

Хавтас хэргийн 50-51 дэх талд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ хохирогч *******  “...Г  нь эмчилгээний зардлын төлсөн. Би нийт 2.200.******* төгрөг хохирол төлбөрт тооцож авсан. Одоо миний бие зүгээр болсон тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэж,

52-53 дахь талд хохирогч *******  “...хохирлын мөнгө гэж 1.675.******* төгрөгийг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй....” гэж тус тус мэдүүлсэн байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Г ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Г т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г т 1******* /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.*******.******* /нэг сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 700 /долоо зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.******* /долоо зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1******* /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.*******.******* /нэг сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоо зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.******* /долоо зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Г ийн биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1700 /нэг мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.******* /нэг сая долоон зуун мянга/-н төгрөгийн торгох ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Г т сануулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол хор уршигт тооцож хохирогч ******* д 1.675.******* /нэг сая зургаан зуун далан таван мянга/-н төгрөг нөхөн төлсөн, хохирогч ******* д 2.200.******* /хоёр сая хоёр зуун мянга/-н төгрөг нөхөн төлсөн, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА