Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/623

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

хохирогч М.С-гийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар,

хэлмэрч П.Сайнбаяр,

гэрч Д.Батсайхан,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А овогтой Б-н Н-ад холбогдох эрүүгийн 2106 03454 0569 дугаартай хэргийг шүүх 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамир арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 29 дүгээр гудамж 777 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуаран гудамж 70 дугаар байрны 00 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, А овогтой Б-н Н.

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

         Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Luxury” караокены урд, төв зам дээр машин шүргэсэн эсэх асуудлаас шалтгаалан, үл ойлголцон маргалдаж, иргэн М.С-гийн гар, цээж, хөх хэсэг рүү гараараа цохиж, тээврийн хэрэгслийн хаалгаар цээж хэсэг рүү нь дэлсэж, зүүн хөхний зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, түүний өмчлөлийн 16-62 УАР улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн автомашины баруун урд талын крыло хэсэгт өшиглөж, гэмтээсний улмаас 550.000 төгрөгийн шууд хохирол, 140.000 төгрөгийн хор уршгийг тус тус учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “...Би 10 дугаар сарын 1-ний өдөр “Жаст-Ойл” гээд бензин колонкоос би машинаа авсан. Тэр колонк их ойрхон эргээд ордог. Тэр машин зам дээр зогсож байсан. Намайг өнгөрөөгөөд тэгээд явах юм болов уу гээд бодож байсан чинь зэрэгцээд ороод ирсэн. Тэгээд дараа нь ард ирчихээд аваарын гэрлээ анивчуулаад байхаар нь би ойлгоогүй. Тэгээд зогссон чинь миний машины урд зогсчхоод юм яриад байсан. Би “Сайн байна уу? уучлаарай би сонсголгүй хүн байна гэдгээ хэлэх гээд утсан дээрээ зурвасаар бичиж өгтөл орилоод хашхираад байсан. Би маргалдаад над руу дайраад байхаар нь их гайхсан. Би сонсголгүй хүн яриаг чинь ойлгохгүй байна гээд зурвасаар харилцъя гэхэд утсыг маань түлхээд намайг тоохгүй байсан. Миний хажууд байсан эмэгтэй хүн хүртэл “наадах чинь сонсголгүй хүн байна шүү дээ чамайг сонсохгүй шүү дээ” гэж хэлээд байхад хүртэл дайраад байсан. Би сүүлдээ эгч рүүгээ фейсбүүкийн дүрстэй яриагаар залгаад эгчийгээ авчирсан. Эгч маань ярилцсан. Миний машины крыло руу өшиглөөд над руу дайраад байсан. Би эхэлж маргаагүй. Намайг хөгжлийн бэрхшээлтэй хүн гээд байхаар нь би тэвчээр алдагдаад өөрсдийнхөн крыло руу өшиглөсөн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Батсайхан мэдүүлэхдээ: “...Анх гэрлэн дохио дээр эргэх гээд зогсож байсан. Миний урд гурав, дөрвөн машин байсан. Тэгэхэд энэ хүн хажуу талаас машинтайгаа орж ирээд намайг дохисон. Тэгэхэд урд талд машин байсан. Надад урагшлах нөхцөл байгаагүй. Зүүн эргэдэг гэрлэн дохио ассан. Би урагшилсан. Ард талаас тас гээд мөргөх шиг болсон. Энэ хүний машины дугаарыг нь харах боломж байхгүй. Урд талд гарч зогсоосон. Би зогсоод өөрөө буугаад машинаа тойроод харж байхад Б.Сарантуяаг энэ хүн хаалгаараа цохиод гар руу нь цохиж байсан. Б.Сарантуяа миний нэрийг дуудахаар нь би эргээд харахад тийм үйлдэл болж байсан. Би очоод салгасан. Тухайн үед Б.Н намайг машинаараа мөргөх эсхүл зугтаах гэж үзсэн юм шиг байгаа юм. Тэгэхээр нь би хөлөөрөө биеэ хамгаалаад крылог нь өшиглөсөн. Гэтэл энэ хүн манай машиныг өшиглөсөн. Дараа нь гэрийнхэн нь гээд 4, 5 хүн ирээд уулзсан. Хэргийн гэрч гэж нэг хүн ирээд “чи эмэгтэй хүнд гар хүрч болохгүй шүү дээ. Яаж байгаа юм бэ?” гэж хэлж байсан. Б.Н-тай тэр хүн хамт явсан. Тэгээд буцаж ирээд “чи энэ хүнийг зодож болохгүй шүү дээ” гээд мэдүүлэг нь өөрчлөгдсөн байсан. Тийм явдал болсон.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.С-гийн өгсөн мэдүүлэг /хх-15-16/, гэрч Д.Батсайханы мэдүүлэг /хх-21-22/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 9450 дугаартай дугаартай дүгнэлт /хх-35-36/, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-34/, “Кости Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 27727 дугаартай тайлан /хх-45/,“Кости Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 28342 дугаартай тайлан /хх-52/, шүүгдэгч Б.Н-ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-84/, шүүгдэгч Б.Н-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-85/, шүүхэд шинээр Б.Н-, түүний өмгөөлөгчийн гарган өгсөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ 3 хуудас, гэрлэлтийн гэрчилгээ, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт 2 хуудас, шагналын хуулбар 9 хуудас, Монголын диф спортын хорооны тодорхойлолт 2 хуудас, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэсийн албан тоот нийт 18 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Luxury” караокены урд, төв зам дээр машин шүргэсэн эсэх асуудлаас шалтгаалан, үл ойлголцон маргалдаж, иргэн М.С-гийн гар, цээж, хөх хэсэг рүү гараараа цохиж, тээврийн хэрэгслийн хаалгаар цээж хэсэг рүү нь дэлсэж, зүүн хөхний зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, түүний өмчлөлийн 16-62 УАР улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн автомашины баруун урд талын крыло хэсэгт өшиглөж, гэмтээсний улмаас 550.000 төгрөгийн шууд хохирол, 140.000 төгрөгийн хор уршгийг тус тус учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.С-гийн өгсөн: “...Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Дотоод хэргийн их сургуулийн гэрлэн дохио нь дээр өөрийн эзэмшлийн 16-62 УАР улсын дугаартай машинтайгаа зогсож байтал 22-78 УАН улсын дугаартай машин миний машины хойд хэсгийг шүргэчхээд яваад өгсөн. Тэгэхээр нь би хойноос нь эргээд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Авто оношилгооны орчимд 1 дүгээр эгнээнд уг машиныг шахаад зогсоотол машинаас 1 эрэгтэй ганцаараа явж байсан ба бууж ирчхээд өөдөөс орилоод байгаа юм шиг байж байгаад буцаад машиндаа суугаад явах гээд байхаар нь би жолооч талын хаалган дээр нь очоод цонхоор нь гараа оруулаад машиных нь жолооноос баруун гараараа барьчихсан байж байтал уг залуу миний гарыг тавиулах гээд миний цээж, хөх хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд тэр залуу машинаасаа бууж ирэх гээд хаалгаа онгойлгохдоо миний цээж рүү дахиад хаалгаараа цохичихсон. Тэр үед би хөх рүү гээ цохиулчхаад хэсэг ухаан балартаад байж байтал нөгөө машины жолооч залуу манай найз залуутай барьцалдаад авчихсан байж байгаад манай машины баруун урд талын крыло хэсэг рүү 1 удаа өшиглөсөн... Миний зүүн хөх хавдаж, булчирхай цочсон, зүүн хөлийн шилбэ хэсэг нь хөхөрчихсөн байсан. Миний хөх цээж рүү бол машины жолооч гээд хөгжлийн бэрхшээлтэй залуу хэд хэдэн удаа цохисон, Янжиндулам гэх эмэгтэй сүүлд 1 удаа цохисон. Харин нөгөө машины жолооч хөгжлийн бэрхшээлтэй залуу хаалгаа онгойлгох гэж байхдаа хаалгаараа миний цээж болон хөл хэсэг рүү цохигдоод хөл хөхөрсөн байх.” гэх мэдүүлэг /хх-15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батсайханы өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 21 цаг өнгөрч байхад би хамтран амьдрагч Сарантуяагийн хамтаар гэртээ харих гээд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Дотоод хэргийн их сургуулийн автобусны гэрлэн дохион дээр зогсож байтал хажуугаас 1 машин орж мөргөчхөөд эргээд явчихаар нь би хойноос нь хөдөлж хөөгөөд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Авто Оношилгооны төвийн урд машиных нь урдуур орж зогсоогоод би буугаад машинаа тойроод харсан, манай хамтран амьдрагч Сарантуяа нөгөө жолооч дээр очоод машиных нь хаалганы бариулаас барыал манай эхнэрийн гар руу нь хэд хэд цохиод хаалгаа онгойлгоод цээж рүү хаалгаараа савчихсан.” гэх мэдүүлэг /хх-21-22/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 9450 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. М.С-гийн биед зүүн хөхний зөөлөн эдийн няцрал зүүн шилбэнд цус хурал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

        3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

        4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тус гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-35-36/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Даваасүрэнгийн өгсөн: “...М.С-гийн биед тогтоогдсон зүүн хөхний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.С-гийн биед тогтоогдсон зүүн хөхний зөөлөн эдийн няцрал гэх гэмтэл нь түлхэх машины хаалганд цохигдох үед үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /хх-41/,

 

“Кости Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 27727 дугаартай: “Тоёота Приус 41 маркийн 16-62 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлах үнэлгээгээр тогтоогдсон дүн 690.000 төгрөг” гэх тайлан /хх-45/,

 

“Кости Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 28342 дугаартай: “Тоёота Приус 41 маркийн 22-78 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлах үнэлгээгээр тогтоогдсон дүн 250.000 төгрөг” гэх тайлан /хх-52/,

 

Шүүгдэгч Б.Н-ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-84/,

Шүүгдэгч Б.Н-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-85/ зэрэг болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Н-ын 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Luxury” караокены урд, төв зам дээр машин шүргэсэн эсэх асуудлаас шалтгаалан, үл ойлголцон маргалдаж, иргэн М.С-гийн гар, цээж, хөх хэсэг рүү гараараа цохиж, тээврийн хэрэгслийн хаалгаар цээж хэсэг рүү нь дэлсэж, зүүн хөхний зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Luxury” караокены урд, төв зам дээр машин шүргэсэн эсэх асуудлаас шалтгаалан, үл ойлголцон маргалдаж, иргэн М.С-гийн агуулж байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлогдддог.

Мөн шүүгдэгч Б.Н-ын 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Luxury” караокены урд, төв зам дээр машин шүргэсэн эсэх асуудлаас шалтгаалан, үл ойлголцон маргалдаж, иргэн М.С-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах явцад түүний өмчлөлийн 16-62 УАР улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн автомашины баруун урд талын крыло хэсэгт өшиглөж, гэмтээсний улмаас 550.000 төгрөгийн шууд хохирол, 140.000 төгрөгийн хор уршгийг тус тус учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан тус бүр нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Н-ын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Luxury караокены урд, төв зам дээр машин шүргэсэн эсэх асуудлаас шалтгаалан, үл ойлголцон маргалдаж, иргэн М.С-гийн гар, цээж, хөх хэсэг рүү гараараа цохиж, тээврийн хэрэгслийн хаалгаар цээж хэсэг рүү нь дэлсэж, зүүн хөхний зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, түүний өмчлөлийн 16-62 УАР улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн автомашины баруун урд талын крыло хэсэгт өшиглөж, гэмтээсний улмаас 550.000 төгрөгийн шууд хохирол, 140.000 төгрөгийн хор уршгийг тус тус учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүгдэгч Б.Н нь хохирогч М.С-гийн эмчилгээний зардал болон эд хөрөнгөд учруулсан хохиролд 943.100 төгрөгийг 5422227552 тоот М.С-гийн дансанд шилжүүлж төлсөн байна.

 

Учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлнө” гэж тус тус хуульчилжээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас тус тус чөлөөлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А овогтой Б-н Н-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн,

            “Бусдын хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Б.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас тус тус чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Б.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Н-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Н-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС