| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/04197/и |
| Дугаар | 591 |
| Огноо | 2017-02-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 591
| 2018 оны 02 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2018/00591 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:......... регистрийн дугаар ...., Х.БХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:.... тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ...., .....,
Хариуцагч:..... тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ....., ....нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 29 912 121 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэмүүлэн, Х.Батдэлгэр, хариуцагч Ц.Г, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэмүүлэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ц.Г 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Х.Б-тай 1480007545 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 45 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болгохоор 30 хоногт 2.4 хувийн хүүтэйгээр бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх зориулалтаар авсан.Зээлийн гэрээний дагуу 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагчийн 5000563250 дугаартай харилцах дансанд 45 000 000 төгрөгийг шилжүүлсэнээр зээлийг бүрэн олгосон.Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлээс 18 465 125.59 төгрөг, ззэлийн хүүнд 10 336 968.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 101,150.43 төгрөгийг тус тус төлсөн.
Энэ гэрээнд Ц.Гын ээж Д.Б нь хамтран хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон, Ц.Г 1480007545 дугаартай зээлийн гэрээний хүрээнд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баталгаат ипотекийн 1480004329-01, Фидуцийн 1480007545-01 дугаартай гэрээнүүд байгуулан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнүүдийг барьцаалсан.Барьцаат зээлийн 1480007545 дугаартай гэрээний 2 дугаар хавсралтаар:Dell маркийн 2012 онд үйлдвэрлэгдсэн 53 ширхэг 14 000 000 төгрөгийн үнэ бүхий компьютер, Сапоп маркийн 2010 онд үйлдвэрлэгдсэн 1 ширхэг 1 600 000 төгрөгийн үнэ бүхий принтер,
Баталгаат ипотөкийн 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1480004329-01 дугаартай гэрээгээр:Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 11 гудамж 155а тоотод байрлах Ү-2202010103 тоот улсын бүртгэлийн дугаартай, 77.1 мкв талбай бүхий хувийн сууц, граж, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 11 гудамж 155а тоотод байрлах Г-2202002653 тоот улсын бүртгэлийн дугаартай, 309,68 мкв талбай бүхий өмчлөх эрхтэй газар;
Фидуцийн 1480007545-01 дугаартай гэрээгээр: 88-14 УНА улсын дугаартай, GRS1821045071 арлын дугаартай 2007 онд үйлдэрлэгдсэн бор саарал өнгийн Тоёота Кроун /Тоуоtа Сгоwn/ маркийн авто машин, 12-72 УНӨ улсын дугаартай NHW203008076 арлын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн Тоёота Приус /Тоуоtа Рrius/ маркийн авто машиныг барьцаалсан.Хариуцагч нь 1480007545 дугаартай зээлийн гэрээний 3.2.1-т хүлээсэн үүргийн хүрээнд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, зээлийн төлбөрийг төлөх үүрэггэй боловч 2014 оны 3 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг байнга дутуу төлөхийн зэрэгцээ, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш төлөлт тасалдах болсон тул 2 удаа биечлэн уулзаж, 1 шаардах хуудас өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, 2016 оны 9 дүгээр сарын 16-нд фидуцийн гэрээний дагуу 88-14 УНА улсын дугаартай авто машиныг зарж 6 000 000 төгрөгийн төлөлт хийлгэсэн.Зээлдэгчийн хүсэлтээр түүний нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр 1480007545 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр дуусгавар болгохоор заасан хугацааг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 48 сараар сунгаж, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хуримтлагдсан хүү 161 399 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 128 079 төгрөгийг буцаан, зээлийн дансны дугаарыг 1480021267 болгон өөрчилсөн.Гэвч хариуцагч зээлийн төлбөрийг 14800021267 дугаартай хавсралтанд заагдсан хуваарийн дагуу төлөлт хийхгүй дутуу төлөх болсон ба 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул талуудын хооронд байгуулсан 1480007545 дугаартай гэрээний үндсэн хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусах хэдий ч үүссэн нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээний 5.1.1 -т заасныг үндэслэн Банкны санаачлагаар гэрээг 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заапт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 болон 1480007545 дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 26 534 875 төгрөг, зээлийн үндсэн хүү 3 321 975 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30 271 төгрөг нийт 29 887 121 төгрөгийг нотариатын үйлчилгээний хөлс 25 000 төгрөгийн хамт нийт 29 912 121 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Ц.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Х.б-аас 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 45 000 000 төгрөгийг, 3 жилийн хугацаатай 2.4 хувийн хүүтэй зээлж авсан, үндсэн зээлээс 11.465.125 төгрөг, зээлийн хүү 10.336.968, нэмэгдүүлсэн хүү 101.150 төгрөг төлсөн тооцоолол дээр маргахгүй, үлдэгдэл 26.534.875 төгрөгийг төлнө, 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ хуулийн шаардлага хангаагүй гэрээ бөгөөд үл хөдлөх хөрөнгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна.Би зээлийн хүүнд 10 сая гаруй төгрөг төлсөн бөгөөд ар гэрийн гачигдалтай байдал бий болж, боломжгүй болсон тухай Хас банкинд мэдэгдэж, гэрээг цуцалж, хүү, анзыг зогсоож өгөхийг хүсэхэд надад хариу өгөөгүй хүү бодсон учраас 3.321.975 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэв.
Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Х.Б-аас 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 45 000 000 төгрөгийг зээлж авсан.Энэ зээлийг авахдаа Ц.Мөнх-Эрдэнийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалаагүй бөгөөд компьютер, принтер, 2 автомашин барьцаалсан, 2014 оны 4 дүгээр сард манай 2 хүү Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Мөнхбат нар 2 амьд донортой Энэтхэг улсруу элэг шилжүүлэн суулгахаар явсан.Энэ талаар Х.б-д хэлж гэрээгээ цуцалж, хүү, анзаа зогсоож өгөхийг хүсэхэд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Х.Б хүү, анзаас чөлөөлж, 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээг 2020 он хүртэл сунгасан.Дахиад хүү, анз бодогдож байсан учраас тохиролцоод “үндсэн хүүгээ төлье” гэхэд үндсэн зээлээ 3 сарын дотор төлөхийг шаардсан. Манайх 3 сарын дотор зээлээ бүрэн төлөх боломжгүй. 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгэгдээгүй байна.Ц.Мөнх-Эрдэнийн хувийн сууц, газрыг 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр 15 00 000 төгрөг авахад барьцаалж дуусгасан.Х.Б2012 онд барьцаанд бүртгэгдсэн гэрээгээр үргэлжлүүлэн 2013 онд авсан зээлийн барьцаанд бүртгүүлсэн мэтээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлээд байна.Үндсэн зээлийн 26 000 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б хариуцагч Ц.Г, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 26 534 875 төгрөг, зээлийн үндсэн хүү 3 321 975 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30 271 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 25 000 төгрөг нийт 29 912 121 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Зээлдэгч нар зээлийн үлдэгдэл 26 534 875 төгрөгийг төлнө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үүргийн гүйцэтгэлийг Ц.Мөнх-Эрдэнийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулахыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч Ц.Г, Д.Б нар 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Х. Б-аас 45 000 000 төгрөгийг, 30 хоногт 2,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчдийн хооронд 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хийгдсэн 1480007545 дугаартай барьцаат зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан зээл, хүүгийн эргэн төлөлтийн тооцоолол болон үндсэн зээлийн үлдэгдэл дүн дээр маргахгүй байх бөгөөд тэд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Зээлдэгч нар үндсэн зээлийн үлдэгдэл 26 534 875 төгрөгийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа атлаа хэлцлээр тохирсон зээлийн мөнгийг ашигласан хугацааны хүүг зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй байна.
Хариуцагч нар Х.б-д зээлийн хүү зогсоох хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч нарыг зээлийн хүү төлөхөөс чөлөөлсөн баримт ирүүлээгүй байна.
Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 26 534 875 төгрөгийг, хэлцлээр тохирсон зээлийн хүүгийн үлдэгдэл 3 321 975 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгий 30 271 төгрөгийн хамт нийт 29 887 121 төгрөгийг нэхэмжлэгчид байгууллагад төлөх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллагаас гарсан нэмэгдэл зардал болох нотариатын үйлчилгээний хөлс 25 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.
Харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Dell маркийн 2012 онд үйлдвэрлэгдсэн 53 ширхэг 14 000 000 төгрөгийн үнэ бүхий компьютер, Сапоп маркийн 2010 онд үйлдвэрлэгдсэн 1 ширхэг 1 600 000 төгрөгийн үнэ бүхий принтер, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 11 гудамж 155а тоотод байрлах Ү-2202010103 тоот улсын бүртгэлийн дугаартай, 77.1 мкв талбай бүхий хувийн сууц, граж, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 11 гудамж 155а тоотод байрлах Г-2202002653 тоот улсын бүртгэлийн дугаартай, 309,68 мкв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, 88-14 УНА улсын дугаартай, GRS1821045071 арлын дугаартай 2007 онд үйлдэрлэгдсэн бор саарал өнгийн Тоёота Кроун /Тоуоtа Сгоwn/ маркийн авто машин, 12-72 УНӨ улсын дугаартай NHW203008076 арлын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн Тоёота Приус /Тоуоtа Рrius/ маркийн авто машин зэрэг хөрөнгөөр хангуулах шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлгүй байна.
Учир нь Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Отгон нар 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ц.Год итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлд Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 11 гудамж 155а тоотод байрлах хувийн сууцыг гражийн хамт зээлийн барьцаанд тавьж, барьцаатай зээлийн гэрээ байгуулах, барьцаалбар үйлдэх, гэрээнд гарын зүсэг зурах, лавлагаа авах эрхийг Ц.Год олгосон байна.
Улмаар Ц.Г Х-бс 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээл авсан болох нь барьцаат зээлийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд уг зээлийн төлбөрийг төлж барагдуулсан үйл баримтад талууд маргахгүй байна.
Х.Б2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Ц.М-тэй баталгаат ипотекийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний ерөнхий нөхцөлд “энэхүү гэрээгээр банк болон Ц.Г нарын 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан 1480004329 дугаартай барьцаат зээлийн гэрээ болон цаашид тэдгээрийн хооронд байгуулагдах зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийг зээлдэгч гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалуулагч нь энэхүү гэрээний 2.1-т заасан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр банкны шаардлагыг хангахтай холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлно” гэж заасан байна.
Дээрх гэрээний 1.5-д “гэрээний хугацаа нь үндсэн гэрээний хугацаагаар тодорхойлогдоно” гэж заасан байх бөгөөд үндсэн гэрээ болох Ц.Гын Х.б-тай 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан 15 000 000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ гэж ойлгогдож байна.
Энэхүү баталгаат ипотекийн гэрээнд хэдийгээр “цаашид тэдгээрийн хооронд байгуулагдах зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийг зээлдэгч гүйцэтгээгүй тохиолдолд” гэж заасан байх боловч Ц.Г тухайн банкнаас хэзээ, ямар хугацаатай зээл авах, авсан нөхцөлд төлж чадахгүй нөхцөлд хүрэх эсэх нь тодорхойгүй, хугацаагүй үйл баримтыг дурдаж байгаа нь ойлгомжгүй байна.
Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болсон, эсхүл тэрээр шаардлагаасаа татгалзсан бол ипотек үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид шилжинэ” гэж заасан байгаа нь Ц.Г Хас банкнаас 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр авсан зээлийг төлж дуусгасан нөхцөлд барьцааны үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөгч Ц.Мөнх-Эрдэнэд шилжихээр байна.
Мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т “Энэ хуулийн 168.1-д заасан тохиолдолд өмчлөгч ипотекийг дуусгавар болгож улсын бүртгэлээс хасуулах буюу бүртгүүлсэн дарааллыг хэвээр хадгалж өөр этгээдэд шилжүүлж болно” гэж зааснаар Хас банкнаас 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр авсан 15 000 000 төгрөгийн зээлийг Ц.Г нь эргүүлэн төлж барагдуулсан байхад Ц.Мөнх-Эрдэнэ дээрх ипотекийг дуусгавар болгож улсын бүртгэлээс хасуулаагүй боловч өөр этгээдэд шилжүүлээгүй байна.
Хариуцагч нарын Х.Б-тай 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээнд Ц.Мөнх-Эрдэнэ оролцоогүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байхад Ц.Г, Д.Б нарын Х.б-аас 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр авсан зээлийн гэрээний үүргийг Ц.Мөнх-Эрдэнийн Х.б-тай 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан баталгаат ипотекийн гэрээгээр хангах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Ц.Мөнх-Эрдэнээс Ц.Год 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийн дагуу Ц.Мөнх-Эрдэнийн Х.Б-тай 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан баталгаат ипотекийн гэрээгээр Ц.Г, Д.Б нарын Хас банкнаас 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлын төлбөрт 29 912 121 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Dell маркийн 2012 онд үйлдвэрлэгдсэн 53 ширхэг 14 000 000 төгрөгийн үнэ бүхий компьютер, Сапоп маркийн 2010 онд үйлдвэрлэгдсэн 1 ширхэг 1 600 000 төгрөгийн үнэ бүхий принтер, 88-14 УНА улсын дугаартай, GRS1821045071 арлын дугаартай 2007 онд үйлдэрлэгдсэн бор саарал өнгийн Тоёота Кроун /Тоуоtа Сгоwn/ маркийн авто машин, 12-72 УНӨ улсын дугаартай NHW203008076 арлын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн Тоёота Приус /Тоуоtа Рrius/ маркийн авто машин зэргийг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, харин Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 11 гудамж 155-А тоотод байрлах Ү-2202010103 тоот улсын бүртгэлийн дугаартай, 77.1 м.кв талбай бүхий хувийн сууц, граж, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 11 гудамж 155-А тоотод байрлах Г-2202002653 тоот улсын бүртгэлийн дугаартай, 309,68 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ц.Г, Д.Б нараас 29 912 121 /хорин есөн сая есөн зуун арван хоёр мянга нэг зуун хорин нэгэн/ төгрөгийг гаргуулан Хас банкинд олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Г, Д.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгө болох Dell маркийн 2012 онд үйлдвэрлэгдсэн 53 ширхэг 14 000 000 төгрөгийн үнэ бүхий компьютер, Сапоп маркийн 2010 онд үйлдвэрлэгдсэн 1 ширхэг 1 600 000 төгрөгийн үнэ бүхий принтер, 88-14 УНА улсын дугаартай, GRS1821045071 арлын дугаартай 2007 онд үйлдэрлэгдсэн бор саарал өнгийн Тоёота Кроун /Тоуоtа Сгоwn/ маркийн авто машин, 12-72 УНӨ улсын дугаартай NHW203008076 арлын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн Тоёота Приус /Тоуоtа Рrius/ маркийн авто машин зэргийг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 11 гудамжны 155-А тоотод байршилтай 77.1 м.кв талбай бүхий хувийн сууц, граж, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 11 гудамж 155-А тоотод байршилтай 309,68 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377 711 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 377 711 /гурван зуун далан долоон мянга долоон зуун арван нэгэн/ төгрөгийг гаргуулан Х.б-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН