Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2020/0726

 

 

 

 

 

 

2020 оны ************** сарын 04 өдөр

Дугаар *******28/ШШ2020/0726

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: Б.О

Хариуцагч: Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисс

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын гаргасан шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, орон сууцны түрээсийн гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь Н ХК дээр очиж 20*******9 оны 7 дугаар сарын сарын 29-ний өдөр түрээсийн орон сууц хөтөлбөрт бүртгүүлсэн бөгөөд эхний шатны шалгаруулалтад тэнцсэн юм. Ингээд 20*******9 оны 8 дугаар сард Н ХК-иас утсаар ярьж түрээсийн орон сууц хөтөлбөрт тэнцсэн байна баяр хүргэе гэж ярьсан бөгөөд холбогдох бичиг баримтыг 7 хоног дотор бүрдүүлж Мишээл экспо төвийн нэг цэгийн үйлчилгээнд авч ирж өгөөрэй гэсэн. Энэ хугацаанд бүрдүүлж өгөхгүй бол дараагийн хүнийг авна шүү гэдгээ хэлсэн. Ингээд хугацаандаа бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Гэтэл 7-8 хоногийн дараа Н ХК-иас утсаар ярьж Хурлаар таны материал тэнцсэнгүй шүү гэж хэлсэн. Дээд шатны байгууллагад нь гомдлоо гаргасан. Гэтэл Н ХК-ийн захирал 2020 оны 4 ******* сарын 07-ны өдрийн № 262 дугаартай хариу ирүүлсэн бөгөөд тухай албан тушаалтны бичигт үндэслэлтэй тайлбар огт бичигдээгүй байх тул Нийслэлийн захирагч С.А, тухайн асуудлыг хариуцсан Ш.Ү нарт гомдол гаргасан. Нийслэлийн зорилтот бүлгийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын хурлаар ******* ******* сард орж хэлэлцэгдсэн бөгөөд тухайн хурлаас гарсан шийдвэрээ авья гэхээр иргэдэд өгдөггүй юм аа гээд өгөөгүй. Тухайн үед болсон Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын хурлаар гомдлын талаар асууж хэлэлцээгүй Б.О намайг загнаж байгаад л гаргасан.

  Анхнаасаа тэнцээгүй гэж хэлсэн бол ингэж хэрүүл хийхгүй байсан. Анх тэнцлээ гэж хэлэхээр нь цаг, мөнгөө үрэн байж материал бүрдүүлсэн юм. Үүнд нь гомдоод комиссын хурлаар орсон. Улаанбаатар хотын дарга С.А гэж хүнтэй уулзах гэж 4 удаа очиж байсан боловч уулзахгүй байсан. Сүүлд машинд суух гэж байхад нь уулзаж хэлсэн. Үүний дагуу би өргөдлийг чинь авлаа, комиссын хурлаар оруулъя гэсэн. Үүнийг Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын хурал шийднэ гэсэн. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын хурлыг хэдэн сар хүлээгээд нэг орсон. Гэтэл дандаа луйварчид ёс бус зүйл ярьж байгаад хөөгөөд гаргасан. Манай байгууллага танаас уучлалт гуйж байна. Таныг дараагийн шалгаруулалтаар оруулъя. Энэ удаагийн байранд танд ямар ч байр үлдээгүй. Танд хүндрэл учруулсанд уучлаарай. Мөнгөн дүн хохирлоо барагдуулахаар бол дараагийн шалгаруулалтаас хамгийн түрүүнд оруулъя гэж хэлсэн бол болох байсан. 7 хоногийн дотор 36000 хүн тэнцээгүй гэсэн хариу авч байхад би бас тэнцээгүй гэсэн хариу авахад гомдохгүй. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын хурлаас хуулийн хэлтсийн дарга гэж хүн нь хөөгөөд гаргасан. Ямар ч тийм үр дүнтэй асуудал хэлэлцээгүй. Намайг комиссын хурлаар хэлэлцэх ёстой байсан.

Би ямар ч төлбөргүй орон сууц авъя гэж хэлээгүй. Би сар сардаа мөнгөө төлөөд байрандаа оръё гэсэн. Манай 2 хүүд тэнцээгүй гэсэн хариу өгсөн. Яагаад тэнцээгүй юм бэ? гэсэн нэг*******т та хоёроос илүү олон жил хамт амьдарсан хосууд байна. Хоёр дугаарт танайх 2 хүүхэдтэй учир 5 хүүхэдтэй айл авсан гэж хариуг нь тов бөгөөд тодорхой хэлсэн. Ээжээ утсаар асуусан. Очиж асуух шаардлагагүй юм байна гэсэн. Надад бас хэлж болох байсан. Манай охиныг тэнцээгүй байна. Танд байр олгосон юм байна. Төрөөс нэг л удаа байр олгодог гэсэн бол хэрүүл маргаан болохгүй байсан. Өмнөговь аймгийн нотариат орж байсан. Яагаад банкны бичиг бичүүлээгүй юм гээд буцаад дахиад явж байсан.

Б.С гэж дарга охиныхоо байрыг шатсаны дараа төрийн түрээсээр охиныхоо байранд орж байсан байна. Та охиныхоо шатсан материалыг өгөөд зальдсан байна гэсэн. Би өрөөнд нь зөндөө хэрэлдэж байсан. Энэ хүн мэдэж байгаа. Сүүлд өрх толгойлсон ангиллаар орж байсан гэдгийг мэдсэн байсан. Тэгээд төр нэг айлд нэг л удаа байр олгоно гэж байсан. Манай охин насанд хүрээд тустай амьдралтай. Би Б.С гэж хүнд миний охины насыг харсан уу гэж хэлж байсан. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын хурлыг 5 сар хүлээгээд орсон чинь инээд хүрмээр байсан. Түүнд 200 гаруй хүн орно. Та ганцаараа ороогүй. Цагдаад барьж өгнө шүү гэж сүрдүүлж байсан. Хамт орсон хүмүүсээсээ асуусан над шиг хохирсон хүн байхгүй байсан. Ганцхан би тэнцсэн гэж хууртсан байсан. 7 хоног нойргүй, санхүүгээрээ хохирсон.

Миний хувьд маш гомдолтой байна. Ийм учир Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын гаргасан шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, орон сууцны түрээсийн гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Засгийн газрын 20*******9 оны 223 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны 972 айлын орон сууцыг нийслэлийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, тухайн орон сууцанд иргэдийг хамруулах, тэдгээр орон сууцны барилгыг барихад зарцуулсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Монгол Улсын Хөгжлийн банканд төлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон.

Н ХК нь чиг үүргийнхээ дагуу Б-2" 972 айлын орон сууцыг хүлээн авч Нийслэлийн Засаг даргын 20*******9 оны А/******* дугаар захирамжаар байгуулагдсан сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын шийдвэрийн дагуу иргэдийг хамруулах үйл ажиллагааг хариуцан ажилласан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 20*******9 оны **************5 дугаар тогтоолоор энэхүү 972 айлын орон сууцны 30 хувийг түрээслүүлэх, 30 хувийг түрээслээд өмчлүүлэх, 40 хувийг газар чөлөөлөлтөд хуваарилахаар шийдвэрлэсэн. Түрээслэх, түрээслээд өмчлөх орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг тэгш, хүртээмжтэй хамруулах зорилгоор дор дурдсан ангиллаар орон сууцуудыг квотын дагуу хуваарилсан. Үүнд:

Түрээслээд өмчлөх хэлбэр

*******. Төрийн албан хаагч

2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан

3. Залуу гэр бүл

4. Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч

5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн түүнийг халамжилдаг гэр бүл

6. Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн

7. Өрх толгойлсон эцэг , эх

8. *******8 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулахтай холбоотой харилцааг Засгийн газрын 20*******9 оны *******38 дугаар тогтоолоор батлагдсан Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам, Барилга, хот байгуулалтын сайдын 20*******7 оны 26 дугаар тушаалаар батлагдсан Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 20*******9 оны **************4 ******* тогтоолоор батлагдсан Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам-аар зохицуулж байгаа бөгөөд Буянт-Ухаа 2 972 айлын орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд 20*******9 оны 7 дугаар сарын 22-ноос 20*******9 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан -д цахимаар хүсэлтээ ирүүлсэн болно.

Иргэн Б.О нь нэхэмжлэлдээ "Н ХК гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь бүх ангиллын бүртгэлүүд зөвхөн цахимаар явагдсан бөгөөд нэхэмжлэгч нь 20*******9 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Түрээслээд өмчлөх хэлбэрийн доторх Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн" ангилалд цахимаар бүртгүүлсэн байна.

Н ХК нь цахим бүртгэлийн явцад иргэдийг мэдээ мэдээллээр бүрэн хангасан бөгөөд иргэдээс ямар нэгэн материал цаасаар аваагүй, бүртгэл хөтлөөгүй болно. Харин нэхэмжлэгч нь бүртгүүлсэн мэдээллээ үнэн зөв эсэхийг өөрөө баталж, хариуцах ёстой.

Нэхэмжлэгч нь энэхүү асуудалд хайнга хандаж цахимаар хүсэлт гаргахдаа өрхийн гишүүдийн тоог ************** гэж мэдүүлэн эхний шалгаруулалт болох цахим бүртгэлд шалгарсан боловч хоёр дахь шалгаруулалтад Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам" -д заасан бүрдүүлэх баримт бичгээр 9 хүний материал ирүүлсэн. Шалгаруулалтын явцад нэхэмжлэгчид зөрүүтэй мэдээллийн дагуу 2 хүний материалаа ирүүлэх зөвлөгөөг өгсөн хэдий ч нотолж чадаагүй. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн Газрын 20*******6 оны 298 дугаар тогтоолоор төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэн авсан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ************** ******* *******, "Хангай ******* 5*******4 ******* ******* 8******* тоотод өрхийн ам бүлийн гишүүдийн хамт амьдардаг байна. Мөн Засгийн газрын 20*******9 оны *******38 дугаар тогтоолоор батлагдсан Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам"-ын 3.*******.5 дахь заалт болох төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх үндсэн шалгуурыг зөрчсөн, Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам-ын 2.2 дахь заалт болох "орон сууцанд цахимаар бүртгүүлэхдээ мэдээллээ үнэн зөв бөглөх ба худал бөглөсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасагдах, хар жагсаалтад орох" гэсэн заалтуудыг үндэслэн сонгон шалгаруулах комиссын хурлаас түүнийг орон сууцанд хамруулах боломжгүй гэж шийдвэрлэсэн болно .

Ээж нь боломжийг ашиглаад, охин нь боломжийг ашиглаад байгаа. Танай охины хувьд өмнө нь төрөөс нэг удаа үнэгүй орон сууц хувьчлан авсан байдаг. Сонгон шалгаруулалтаар хассан зүйл байхгүй. Б.О-ийн хувьд байшин шатсан гэх үндэслэлээр гачигдалтай иргэдийн ангилалд бүртгүүлсэн байдаг. Гэтэл Б.О-ийн байшин шатсан гэх баримт бүртгэлээр тогтоогдохгүй байгаа. Хажуу талын айл шатсаны улмаас манайд дамжсан. Түүнийг тодорхой галын дүгнэлт гаргахад эрх бүхий төрийн захиргааны байгууллага галд өртөөгүй байна гэж дүгнэлт гаргаад өгсөн. Эхний сонгон шалгаруулалт гээд байгаа зүйл нь цахимаар хүсэлтээ гаргах шат бөгөөд түүнийг үнэн зөв бөглөсний дараа материалыг авч шалгана. Би төрийн орон сууцнаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн дагуу Хангай хотхонд орсон надтай хамааралгүй гээд байгаа. Тухайн иргэн өрхөд олгодог гэдгийг мэдэх хэрэгтэй. Бид таны мэдээллийг үнэн зөв гэж итгэж найдаад танаас материал шаардсан. Гэтэл таны ирүүлсэн баримт дутуу, бүрдэл ханаагүй байсан тул таныг шалгаруулаагүй. Бид таньд өргөдлийн хариуг утсаар цаг тухайд нь өгч байсан. Журмын дагуу сонгон шалгаруулалт явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь тус шүүхэд Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисст холбогдуулан Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын гаргасан шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, орон сууцны түрээсийн гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 20*******9 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай 223 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан 972 айлын орон сууцыг Нийслэлийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, тухайн орон сууцанд иргэдийг хамруулах, тэдгээр орон сууцны барилгыг барихад зарцуулсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Монгол Улсын Хөгжлийн банкинд төлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн засаг даргад даалгасантай[*******] холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 20*******9 оны А/******* ******* захирамжаар Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссыг байгуулжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 20*******9 оны **************3 дугаар тогтоолоор Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн үйл ажиллагааны журам-г баталж, **************4 ******* тогтоолоор Нийслэлийн зорилтод бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам-г баталж, **************5 дугаар тогтоолоор 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай  асуудлыг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Орон сууцны корпораци-иас Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 20*******9 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулсан.

Цахим бүртгэлд зорилтод 8 бүлгийн нийт 35,058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсны дотор нэхэмжлэгч Б.О нь түрээслээд өмчлөх хэлбэрийн гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн ангилалд 20*******9 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн *******2.*******2 цагт бүртгүүлсэн. Ингэхдээ өрхийн ам бүлийн тоо ************** хэмээн мэдүүлсэн.

Хариуцагч Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүн 20*******9 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд цахим бүртгэлд хамрагдан хүсэлтээ ирүүлсэн иргэдийн мэдээллийг эрэмбэлэх ажлыг гүйцэтгэн, шаардлага хангасан иргэдэд сонгон шалгаруулалтад хамрагдахад шаардлагатай журамд заагдсан холбогдох баримтуудыг Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл салбаруудаар дамжуулан ирүүлэхийг мэдэгдсэн дагуу нэхэмжлэгч Б.О-ийн материалыг түүний эх О.Ш 20*******9 оны 9 ******* сарын *******3-ны өдөр Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл төвд өгсөн.

Нэхэмжлэгч Б.О-ээс 20*******9 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн *******2.*******2 цагт цахимаар мэдүүлсэн мэдүүлэгтээ Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн ангилалд өрхийн ам бүлийн тоог ************** хэмээн мэдүүлсэн байх хэдий ч 20*******9 оны 9 ******* сарын *******3-ны өдөр Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл төвд өгсөн баримтад 9 хүний материалыг ирүүлж, хариуцагч байгууллагын зүгээс зөрүүтэй мэдээллийг тодруулах зорилгоор 2 хүний материалыг шаардсан боловч гаргаж өгөөгүй,

хэргийн оролцогчдын тайлбар хийгээд хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.О нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 20*******3 оны 5 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар *******, Орбитын 63 дугаар ******* 29 тоот орон сууцыг үнэгүй хувьчилж авсан,

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2020 оны 8 дугаар сарын *******0-ны өдрийн *******3/**************08 болон 2020 оны 9 ******* сарын 23-ны өдрийн *******3/*******300 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгч Б.О-ийн хувьчилж авсан орон сууц, эд хөрөнгө галт түймэрт өртөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хариуцагчийн архив бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн ангиллын бүртгэлийн мэдээлэл, Түрээсийн орон сууцанд нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын 20*******9 оны *******2 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаан тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан, Түрээсийн орон сууцанд нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын 20*******9 оны *******2 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Б.О-ийг бүрдүүлбэл зохих материал дутуу, зөрүүтэй, Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн ангилалд бүртгүүлсэн гэх боловч уг нөхцөл байдал нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтаас хасаж шийдвэрлэснийг шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 ******* зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна хэмээн үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******, *******06.3.*******4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Захиргааны ерөнхий хуулийн 4 ******* зүйлийн 4.2.6-т заасныг үндэслэн Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисст холбогдуулан нэхэмжлэгч Б.О-ээс гаргасан Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын гаргасан шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, орон сууцны түрээсийн гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.*******, 5******* ******* зүйлийн 5*******.******* дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************4 ******* зүйлийн **************4.*******-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш *******4 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА

 

 

 

 

 

 

 


[*******] https://www.legalinfo.mn/law/details/9733