Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН  НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Гансувд

Улсын яллагч Б.Ичинхорол

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан   

   Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* , овогт нарт холбогдох эрүүгийн 201611000261 дугаартай хэргийг  2016 оны 09 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн сумын харьяат, 1987 оны 09 сарын 01-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс буриад, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, ам бүл 6, ах, дүү нарын хамт амьдардаг, Дорнод аймгийн сум, багийн нутаг “” гэх газар нутагладаг, энэ хэрэгт татагдах үедээ хувийн мал малладаг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,  урьд нь Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 08 сарын 12-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах  чадвартай, ******* овогт ******* *******  /РД: /

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн  сумын харьяат, 1988 оны 03 сарын 07-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй,  ам  бүл  4,  эхнэр  2  хүүхдийн  хамт  амьдардаг, Дорнод аймгийн сумын багийн нутаг “” гэх газар нутагладаг, энэ хэрэгт татагдах үедээ хувийн мал малладаг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял  шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******   /РД: /

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод  аймгийн  сумын харьяат, 1980 оны 03 сарын 24-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3-р багийн нутаг “Зүрх” гэх газар нутагладаг, энэ хэрэгт татагдах үедээ хувийн мал малладаг байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял  шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт /РД: /

 Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэн, машин механизм хэрэглэж 2015 оны 12 сарын 13-наас 12 сарын 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын багийн нутаг “Балжийн нуур” гэх газраас хохирогч 3 тооны үхрийг хулгайлан бусдад 2800000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр *******той бүлэглэн, машин механизм хэрэглэж 2016 оны 02 сарын 27-ноос 02 сарын 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын багийн нутаг “” гэх газраас хохирогч 3 тооны үхрийг хулгайлан 4800000 төгрөгийн буюу бусдад нийт 7600000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* нь *******тэй  бүлэглэн, машин механизм хэрэглэж  2016 оны 02 сарын 27-ноос 02 сарын 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын багийн нутаг “” гэх газраас хохирогч 3 тооны үхрийг хулгайлан 4800000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн, машин механизм хэрэглэж 2015 оны 12 сарын 13-наас 12 сарын 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын багийн нутаг “Балжийн нуур” гэх газраас хохирогч 3 тооны үхрийг хулгайлан бусдад 2800000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* овогт ******* ******* мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн учир дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.

            Шүүгдэгч ******* овогт ******* ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 12 сарын эхэн үеэр шиг санаж байна. ... бид хоёр 21 цагийн орчимд буцаад гэрлүүгээ харихаар гараад явж байтал гэрээс баруун тийш 7-8 орчим км зайд замын хажууд хэдэн тооны үхэр бэлчиж байсан. Тэр үхрийг хараад “энэ үхрээс аваад харья найзад нь үхрийн хэрэг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ийг “хэрэггүй байхаа” гэхэд “яахав дээ, найзад нь аргагүй хэрэг байна” гээд байхаар нь би тэр үхрийн хажууд зогсоод замын хажуу талд 2 алд гарангийн урттай цагаан өнгийн мяндсан уяа байхаар нь тэрийг аваад дээрх үхрээс ухаа зүсмийн эр үхэр /3настай/, халтар шүдлэн үхэр, мухар хүрэн халзан зүсмийн шүдлэн насны нийт 3 тооны үхрийг бариад машинд ачсан. Тэгээд бид 2 тэр чигээрээ явсаар байгаад ийн хөдөө гэрт ирээд нөгөө 3 тооны үхрээ ийн малын хашаанд буулгаж орхисон. Ингээд би ийн гэрт хоноод маргааш нь сум яваад тэндээ хэд хоноод буцаад ийн гэрт очиход нөгөө 3 тооны үхрийг байхгүй болгосон байхаар нь би оос нөгөө үхрээ яасан талаар асуухад гэх ченжид 1 үхрийг нь зарсан, 1 үхрийг нь идшиндээ хэрэглэсэн, 1 үхрийг нь гэх хүний ээжид өрөндөө өгсөн гэж байсан. ...2016 оны 02 сарын сүүлээр бид хоёр өдөр 13-14 цагийн үед ийн гэрээс урагш явсан. ... сумын нутагт замын хажууд хэдэн тооны үхэр таарсан чинь ах тэр үхрүүдийг хараад намайг “энд зогс” гээд байсан. Тэгэхээр нь би ахад хандаж “яах юм бэ, хоёулаа эртхэн харья” гэсэн чинь ах “надад мөнгөний хэрэг байна, чи энэ үхрийн хажууд зогс” гээд надад уурлаад байсан. Ингээд би тэр газарт зогсоод ахад уурлаад машинаа орхиод зам дагаад хойш алхсан боловч ямар ч машин тааралдахгүй байсан. Ингээд би машин орхисон газраас 1-2 орчим км алхаад айгаад буцаад машин дээр очиход ах хонхор газар машинаа зогсоогоод улаан эрээн зүсмийн эр үхэр, мухар хамар, дух цагаан хүрэн зүсмийн эр үхэр, хар зүсмийн шүдлэн насны үхрийг барьж аваад ганцаараа машин дээр ачсан байсан. Ингээд би ахад хандаж “та ингэж болохгүй, наад үхэрнүүдээ машинаас буулга, би лав наад асуудалд чинь оролцохгүй шүү” гэхэд ах “хамаагүй, би өөрөө хэргээ даана” гээд согтуурхаж, уурлаад байсан. Ингээд ах “машин барьж яв” гэсэн. Би арга байхгүй машинаа бариад ийн гэрт очоод нөгөө үхрээ ийн хашаанд буулгаж орхиод тэндээ унтаж амарсан. ах надад хандаж ах нь гэдэг хүнд үхэр өгөх ёстой юм нэг үхрийг нь машинаараа Х.д хүргээд өгчих гэхээр нь хар зүсмийн шүдлэн үхрийг нь ах бид хоёр Х.гийн гэрт хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 86-90/

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч овогт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн учир дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

            Шүүгдэгч овогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 02 сарын сүүлээр гэдэг хүнд даагаа зарж хэдэн төгрөгтэй болж хүний өр, ширийг өгье гэж бодоод *******ийг цэнхэр өнгийн портер маркийн улсын дугаартай машинтайгаа яваад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд ******* бид хоёр урагшаа хөдөө гараад явж байгаад замын хажууд хэдэн тооны үхэр байж байсан. Ингээд би *******ийг “зогс” гэж хэлж зогсоогоод дээрх үхрээс барих гэтэл ******* надруу уурлаад машинаа орхиод алхаад явчихсан. Ингээд би машин дээр байсан богино олсыг аваад дээрх үхрээс улаан эрээн зүсмийн эр үхэр, мухар, хамар, дух цагаан хүрэн зүсмийн эр үхэр, хар зүсмийн шүдлэн насны үхрийг бугуйлдаж бариад машин дээр ачаад байж байтал ******* буцаад ирсэн. Ингээд ******* дээрх үхрийг буулга гээд уурлаад байсан. Харин надад мөнгө хэрэгтэй байсан болохоор авч явна гэж уурласаар байгаад аваад ийн гэрт очоод хүнээс адуугаа аваад мал болгож зараад ирлээ гэж хэлсэн. Ингээд маргааш нь би Х. гэх хүнээс мөнгө авсан байсан. Түүнийхээ оронд хар зүсмийн шүдлэн үхрийг нь өгсөн. Үлдсэн 2 үхрийг гэх ченжид зараад Улаанбаатар хотруу явсан юм гэх мэдүүлэг. /хх-ийн 92-98/

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* овогт ******* мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн учир дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.

            Шүүгдэгч ******* овогт ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би одоо өдрийг нь сайн санахгүй байна. 2015 оны 12 сарын эхэн үеэр 10 цагийн үед ******* манайд ирээд бид хоёр чоно харахаар болсон.  Ингээд ******* бид хоёр миний цэнхэр өнгийн портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр түлээний мод ачаад гэрт очсон. гадаа түлээний модоо буулгаж орхиод ******* бид 2 гэрлүүгээ харих гээд явж байхад замын хажуу талд хэдэн тооны үхэр харагдсан. Ингээд замын хажууд хэвтэж байсан 2 метр гаран урттай мяндсан уяаг ******* аваад дээрх үхрээс ухаа зүсмийн эр үхэр /3настай/, халтар зүсмийн шүдлэн үхэр, мухар хүрэн халзан зүсмийн шүдлэн насны үхрүүдийг бариад бид 2 машинд ачсан. Ингээд бид 2 явсаар байгаад 02 цагийн орчимд манай гэрт очиж дээрх 3 тооны үхрээ малын хашаанд буулгаж орхисон. ... 2016 оны 02 сарын сүүлээр ах, ******* нар ахын айлд тавьсан эрлийз даагыг аваад хүнд зарж мөнгө төгрөгтэй болно гэж цэнхэр өнгийн портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй урагш гараад явсан. Тэгээд өглөө 9 цагийн орчимд улаан эрээн зүсмийн эр үхэр, мухар, хамар, дух цагаан хүрэн зүсмийн эр үхэр, хар зүсмийн шүдлэн насны үхрийг ачаад манай гэрт ирсэн. Тэгээд 2 тооны эр үхрийг нь үлдээгээд хар зүсмийн бярууг нь аваад Х.д өгнө гээд явсан. Үлдсэн 2 тооны үхрийг ах ид зарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 105-112/

             Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2016 оны 02 дугаар сарын 02-ны орой би өөрийн хэдэн тооны үхрээ тус сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газарт задгай бэлчээж орхиод маргааш өглөө нь үхрээ татаж тоолж бүртгэж үзэхэд улаан халзан толгойтой хөх зүсмийн соёолон насны үхэр, улаан халзан зүсмийн шүдлэн насны эр үхэр гэх 2 тооны үхэр маань алга болсон байсан. ... Дээрх 2 тооны үхрээ алдаад удаагүй 20 орчим хоногийн дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө “” гэх газраас улаан халзан зүсмийн нас бие гүйцсэн эр үхэр, мухар халзан зүсмийн эр үхэр, хар зүсмийн шүдлэн насны эр үхрийг алдсан. Би алдсан эр үхрээ 2500000 төгрөгөөр, шүдлэн үхрээ 1000000 төгрөгөөр үнэлэх болно. Манай үхрийг хулгайлсан хүмүүст гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 34-37/

            Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө бэлчээрээс халтар зүсмийн охин шүдлэн, улаан халзан зүсмийн охин шүдлэн үхэр, ухаа зүсмийн хязаалан насны эр үхэр хулгайд алдсан. Дээрх үхрүүд маань бүгд зүүн чих араас ухам, урд талаасаа гол цуулбар, баруун чих нь бүтэн имтэй байсан. Би хоёр тооны шүдлэн үхрийг сумынхаа комиссоор үнэлнэ. Ухаа халзан зүсмийн эр үхрээ 2 сая төгрөгөөр үнэлэх болно гэх мэдүүлэг. /хх-ийн 40-42/

            Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 02 сарын сүүлээр шиг санаж байна , ******* нар өдрийн цагаар цэнхэр өнгийн портер маркийн машинтай, машин дээрээ хар зүсмийн шүдлэн насны үхэр ачаад ирсэн. Ингээд “танаас авсан мөнгөнийхөө оронд энэ үхрийг авч ирлээ” гээд надад өгсөн. Ингээд би тэр үхрийг нь тэр дор нь нядлаад идшиндээ хэрэглэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/

            Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 02 сарын сүүлээр шиг санаж байна. Би тэр үеэр малдаа явж байтал Х. намайг дуудаад үхэр нядлалцаад өгөөч гэхээр нь би гэрт нь очиход , ******* нар ирсэн байсан. Ингээд хар зүсмийн шүдлэн насны эр үхэр байхаар нь нядлалцаж өгсөн. Тэр үхрийг *******, нар Х.д өрөндөө өгсөн гэж ярьцгааж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 46-47/

            Гэрч Жовдоогийн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 03 сарын эхэн үеэр ******* надруу яриад “Би нэг даага зарсан. Тэгээд оронд нь 2 тооны үхэр авсан юм. Та тэр үхрийг худалдаж авах уу” гэсэн. Тэгэхээр нь би *******өөс “ямар насны үхэр юм бэ, тэр үхрээ хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм бэ” гэхэд ******* ярихдаа “та ирээд харж үзээд ав” гэж хэлсэн. Тэгээд нь *******ийн дансаар 1200000 төгрөг авсан. Тэгээд дараа нь увуулж, цувуулж мөнгө авсаар байгаад нийт 3100000 төгрөг болсон байсан. Ингээд би ийн хөдөө гэрт нь 2016 оны 04 сарын эхэн үеэр очиход мухар улаан зүсмийн эр үхэр, улаан эрээн зүсмийн эр үхэр байхаар нь дээрх 2 тооны эр үхрийг аваад сумын мал нядалгааны цэг дээр авчирч нядалсан. Үүнээс нилээн өмнө 2016 оны 02 сарын үеэр мухар ухаа зүсмийн эр хязаалан насны үхрийг 600000 төгрөгөөр зарж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49/

            Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: гэдэг хүүхэд манай хүү машины мотор худалдаж авсан юм билээ. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын үеэр манай гэрт нэг залуугийн хамт ирээд үхрийн хаа, гуя болгосон мах буулгаж орхиод явсан юмаа. тэр үхрийн махны арьс, толгойг нь авчраагүй. Манай хүү надруу яриад надаас машины мотор худалдаж авсан юм. Одоо танд идэш хийж өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр нь надад үхрийн мах авчирч өгсөн. Би гэх хүүхэдтэй хамт явж байсан залууг танихгүй юм билээ гэх мэдүүлэг. /хх-ийн 50-51/

            Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Надад улсын дугаартай супер портер маркийн машин байсан. Харин би 2014 оны өвөл Дорнод аймгийн 20 гаран настай буриад аялгатай залуутай 31-97 УНЯ улсын дугаартай портер 2 маркийн авто машинаар сольсон. Би тэр портер 2 маркийн машины гэрчилгээг нь эхнэр нэр дээрээ сольсон. Харин тэр хүмүүс миний зарсан машины гэрчилгээг солиулаагүй авч явсан. Тэр хүн удахгүй ирж гэрчилгээгээ солиулна, одоо яаралтай ажилтай байна гээд яваад өгсөн. улсын дугаартай, супер портер маркийн машин миний нэр дээр байдаг боловч захиран зарцуулах эрх нь өөрсдөд нь байгаа гэх мэдүүлэг. / хх-ийн 67/

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 07, 12, 19, 23/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 08, 13, 20, 25/

            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11, 18, 23, 27, 39, 43/

           Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 10, 15, 22, 28/

            Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 16/

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 153/

            Эд мөрийн баримтыг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 154/

            Мал, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ /хх-ийн 155/

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113,140, 148/

            Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч *******ийн ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 119/

            Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч *******ийн  ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон  тодорхойлолт /хх-ийн 141/ 

             Дорнод аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 147/

Хохирогч Ж.т хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 171/,

Хохирогч Ч.д хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 173/ зэрэг нотлох баримтууд болно.

 Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь *******той бүлэглэн, машин механизм хэрэглэж 2015 оны 12 сарын 13-наас 12 сарын 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын багийн нутаг “Балжийн нуур” гэх газраас хохирогч 3 тооны үхрийг хулгайлан бусдад 2800000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр *******той бүлэглэн, машин механизм хэрэглэж 2016 оны 02 сарын 27-ноос 02 сарын 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын багийн нутаг “” гэх газраас хохирогч 3 тооны үхрийг хулгайлан 4800000 төгрөгийн буюу бусдад нийт 7600000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч овогт нь *******тэй  бүлэглэн, машин механизм хэрэглэж  2016 оны 02 сарын 27-ноос 02 сарын 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын багийн нутаг “” гэх газраас хохирогч 3 тооны үхрийг хулгайлан 4800000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

            Шүүгдэгч  ******* овогт ******* нь *******тэй бүлэглэн, машин механизм хэрэглэж 2015 оны 12 сарын 13-наас 12 сарын 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын багийн нутаг “Балжийн нуур” гэх газраас хохирогч 3 тооны үхрийг хулгайлан бусдад 2800000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *******, *******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө “” гэх газраас улаан халзан зүсмийн нас бие гүйцсэн эр үхэр, мухар халзан зүсмийн эр үхэр, хар зүсмийн шүдлэн насны эр үхрийг алдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37/, хохирогч   мөрдөн байцаалтад өгсөн “2015 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө бэлчээрээс халтар зүсмийн охин шүдлэн, улаан халзан зүсмийн охин шүдлэн үхэр, ухаа зүсмийн хязаалан насны эр үхэр хулгайд алдсан. Дээрх үхрүүд маань бүгд зүүн чих араас ухам, урд талаасаа гол цуулбар, баруун чих нь бүтэн имтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/, гэрч Х.гийн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 02 сарын сүүлээр шиг санаж байна , ******* нар өдрийн цагаар цэнхэр өнгийн портер маркийн машинтай, машин дээрээ хар зүсмийн шүдлэн насны үхэр ачаад ирсэн. Ингээд “танаас авсан мөнгөнийхөө оронд энэ үхрийг авч ирлээ” гээд надад өгсөн. Ингээд би тэр үхрийг нь тэр дор нь нядлаад идшиндээ хэрэглэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, гэрч мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 02 сарын сүүлээр шиг санаж байна. Би тэр үеэр малдаа явж байтал Х. намайг дуудаад үхэр нядлалцаад өгөөч гэхээр нь би гэрт нь очиход , ******* нар ирсэн байсан. Ингээд хар зүсмийн шүдлэн насны эр үхэр байхаар нь нядлалцаж өгсөн. Тэр үхрийг *******, нар Х.д өрөндөө өгсөн гэж ярьцгааж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/, гэрч Ж.ийн мөрдөн байцаалтад  өгсөн “2016 оны 03 сарын эхэн үеэр ******* надруу яриад “би нэг даага зарсан. Тэгээд оронд нь 2 тооны үхэр авсан юм. Та тэр үхрийг худалдаж авах уу” гэсэн. Тэгэхээр нь би *******өөс “ямар насны үхэр юм бэ, тэр үхрээ хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм бэ” гэхэд ******* ярихдаа “та ирээд харж үзээд ав” гэж хэлсэн. Тэгээд нь *******ийн дансаар 1200000 төгрөг авсан. Тэгээд дараа нь увуулж, цувуулж мөнгө авсаар байгаад нийт 3100000 төгрөг болсон байсан. Ингээд би ийн хөдөө гэрт нь 2016 оны 04 сарын эхэн үеэр очиход мухар улаан зүсмийн эр үхэр, улаан эрээн зүсмийн эр үхэр байхаар нь дээрх 2 тооны эр үхрийг аваад сумын мал нядалгааны цэг дээр авчирч нядалсан. Үүнээс нилээн өмнө 2016 оны 02 сарын үеэр мухар ухаа зүсмийн эр хязаалан насны үхрийг 600000 төгрөгөөр зарж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/, гэрч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн “ гэдэг хүүхэд манай хүү машины мотор худалдаж авсан юм билээ. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын үеэр манай гэрт нэг залуугийн хамт ирээд үхрийн хаа, гуя болгосон мах буулгаж орхиод явсан юмаа. тэр үхрийн махны арьс, толгойг нь авчраагүй. Манай хүү надруу яриад надаас машины мотор худалдаж авсан юм. Одоо танд идэш хийж өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр нь надад үхрийн мах авчирч өгсөн. Би гэх хүүхэдтэй хамт явж байсан залууг танихгүй юм билээ гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 07, 12, 19, 23/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 08, 13,20, 25/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11, 18, 23, 27, 39, 43/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10, 15, 22, 28/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 153/, эд мөрийн баримтыг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 154/, мал, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ /хх-ийн 155/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүй батлагдан тогтоогдож байгаа болно.

Шүүгдэгч  *******  нь давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан, шүүгдэгч *******, *******  нар нь  бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж бусдад 7600000 төгрөгийн хохирол учруулжээ.

            Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүхийн шүүмжлэлд шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Энхболд нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох Хуандай портер маркийн, улсын дугаартай, цэнхэр өнгийн машин  нь  гэмт хэрэг үйлдэх үед шүүгдэгч *******ийн  өмчлөлд шилжээгүй, бусдаас худалдаж аваад үнийг нь бүрэн төлж дуусаагүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь *******ийн нэр дээр биш Б. гэгч хүний нэр байгаа тул түүний өмчлөлийн зүйл биш гэж үзэж машиныг нь буцаан олгох нь зүйтэй гэж мэтгэлцэв.

            Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж заажээ. Гэтэл талууд харилцан тохиролцож арилжааны хэлцэл байгуулж, уг хэлцлийн дагуу эд хөрөнгөө харилцан шилжүүлсэн нь гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн  “Надад улсын дугаартай супер портер маркийн машин байсан. Харин би 2014 оны өвөл Дорнод аймгийн 20 гаран настай буриад аялгатай залуутай 31-97 УНЯ улсын дугаартай портер 2 маркийн авто машинаар сольсон. Би тэр портер 2 маркийн машины гэрчилгээг нь эхнэр нэр дээрээ сольсон. Харин тэр хүмүүс миний зарсан машины гэрчилгээг солиулаагүй авч явсан. Тэр хүн удахгүй ирж гэрчилгээгээ солиулна, одоо яаралтай ажилтай байна гээд яваад өгсөн. улсын дугаартай, супер портер маркийн машин миний нэр дээр байдаг боловч захиран зарцуулах эрх нь өөрсдөд нь байгаа” гэх мэдүүлэг / хх-ийн 67/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 16/, Дорнод аймгийн Авто тээврийн төвийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 147/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул уг авто машиныг шүүгдэгч *******ид шилжүүлсэн өдрөөс эхлэн түүний өмчлөх эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд  шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй тул гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох улсын дугаартай супер портер маркийн машиныг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Энхболд шүүхийн шүүмжлэлийн шатанд шүүгдэгч ******* нь шүүгдэгч ын ятгалгаар гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан тул энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч ******* нь эхэн үедээ сайн дураараа татгалзаж байсан боловч өөрийн үйлдлээрээ нэгдэж уг гэмт хэргийг үйлдсэн гэж Дорнод аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

            Шүүгдэгч ******* урьд нь Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 08 сарын 12-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 сарын 01-ний өдрийн 95 тоот шүүгчийн захирамжаар 8 сар, 16 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдсан ба ялтай байх хугацаа нь 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон тул шүүгдэгчийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох улсын дугаартай супер портер маркийн авто машиныг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул уг авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс хүрэн халзан зүсмийн мухар үнээ, сартай хүрэн зүсмийн эр даага, хар зүсмийн охин бяруу зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн, шүүгдэгч *******ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс ухаа зүсмийн шүдлэн насны эр адуу, хээр зүсмийн эр даагыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 20-ны өдрийн, шүүгдэгч *******ийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс хээр зүсмийн шүдлэн насны гүү, хүрэн зүсмийн охин даагыг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хүчингүй болох нь зүйтэй байна.

             Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг зэргийг харгалзан ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч  нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн зан чанар зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах үндэслэлтэй ба шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй тул баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан, шүүгдэгч ******* овогт ******* , овогт   нарыг  бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******* *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын баривчлах ялаар, шүүгдэгч ******* ,   нарыг эд хөрөнгө хураахгүйгээр  3 /гурав/ сар, 10 /арав/ хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар  ялтан *******ийн эдлэх 4 сарын баривчлах ялыг, ялтан *******, *******  нарын эдлэх 3 /гурав/ сар, 10 /арав/ хоногийн баривчлах ялыг тус тус нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ялтан *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч *******ийн өмчлөлийн Хуандай портер маркийн, улсын дугаартай, цэнхэр өнгийн авто машиныг хурааж, улсын орлого болгосугай.

5. Ялтан *******, *******, *******  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, ялтан *******ийн тоот регистрийн дугаартай, ялтан *******ийн тоот регистрийн дугаартай, ялтан *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.1-д зааснаар ялтан нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох ялтан *******ийн өмчлөлийн улсын дугаартай супер портер маркийн машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж, ялтан *******ийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс хүрэн халзан зүсмийн мухар үнээ, сартай хүрэг зүсмийн эр даага, хар зүсмийн охин бяруу зэргийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн, ялтан  *******ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс ухаа зүсмийн шүдлэн насны эр адуу, хээр зүсмийн эр даагыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 20-ны өдрийн, ялтан *******ийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс хээр зүсмийн шүдлэн насны гүү, хүрэн зүсмийн охин даагыг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******, *******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн ял эдлэх хугацааг 2016 оны 10 сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******, *******, *******  нарт авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     

 

                                    ДАРГАЛАГЧ                                Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ