| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0298/Э/220/2022/0426 |
| Дугаар | 2022/ШЦТ/365 |
| Огноо | 0002-03-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
0002 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
шүүх хуралдаан нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
улсын яллагч Ж.Отгончимэг,
хохирогч А.Н,
өсвөр насны шүүгдэгч Т.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Наран, тэдгээрийн өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Т.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108000001740 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Гандигийн нэрэмжит Политехник коллежийн * дугаар курсийн оюутан, ам бүл *, аав, ээж, * дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Нуурын ** дүгээр хороо **б тоотод оршин суух хаягтай боловч, одоо Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Хилчин хотхоны ** дүгээр байр ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ли овогт Т.Г, /регистрийн дугаар: УХ******/
Холбогдсон хэргийн талаар :
Өсвөр насны шүүгдэгч Т.Гнь :
2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян Уулын 16а-41 тоотод иргэн А.Нэзэмшлийн байшинд нэвтэрч “Dell фирмийн notebook 1 ширхэг, НР фирмийн notebook 1 ширхэг, Huawei фирмийн Р smart загварын гар утас 1 ширхэг, Huawei фирм band 4е бугуйн цаг 1 ширхэг, 2 долларын дэвсгэрт 20 ширхэг зэрэг нийт 2.463.942 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дүгээ**р хороо Мандалын ** дугаар гудамж ** тоотод оршин суух Б.С-н гэрт хууль бусаар цонхоор нэвтрэн орж нөүтбүүк, миний виза карт зэргийг хулгайлахыг завдаж 760.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Өсвөр насны шүүгдэгч Т.Гнь :
1.1. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян Уулын 16а-41 тоотод иргэн А.Нэзэмшлийн байшинд нэвтэрч “Dell фирмийн notebook 1ширхэг, НР фирмийн notebook 1 ширхэг, Huawei фирмийн Р smart загварын гар утас 1 ширхэг, Huawei фирм band 4е бугуйн цаг 1 ширхэг, 2 долларын дэвсгэрт 20 ширхэг зэрэг нийт 2.463.942 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь :
-... иргэн А.Н 2021 оны 9 дүгээр сарын 16-ны Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 16а гудамж 21 тоот манай гэрт хулгай орчихсон байна гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 106 дугаар тал/,
- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 107-113 дахь тал/,
- хохирогч А.Н...Би 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрээсээ 12 цагийн үед гарч 17 цагийн үед гэртээ ирэхэд...Байшингийн маань цонх онгорхой байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд цагдаагийн байгууллага ирсний дараа алга болсон эд зүйлээ бүртгэж үзэхэд манай
гэрээс Dell фирмийн нотебүүк 1 ширхэг, HP фирмийн нотебүүк 1 ширхэг, Huawei фирмийн Р smart загварын гар утас 1 ширхэг, хуавей брендийн смарт цаг алга болсон байсан...одоогийн өгч буй мэдүүлэг бодит хохирол.../хавтаст хэргийн 124-125 дахь тал/...Анх нүдэнд харагдахгүй зүйлээ алдагдсан гэж бодсон, дараа нь бүртгэж үзэхэд дээрх зүйлс алдагдсан, эд зүйлийн үнэлгээгээр 2.463.942 төгрөгийн хохирол учирсан байсан. Би уг эд зүйлийн үнэлгээ, хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Би 2.463.942 төгрөгөө авчих юм бол өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 127 дахь тал/,
- гэрч Х.К...Манай гэрт 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр цонхоор хулгайч орсон, Dell фирмийн нотебүүк 1 ширхэг, HP фирмийн нотебүүк 1 ширхэг, Huawei фирмийн Р smart загварын гар утас 1 ширхэг, 2 долларын дэвсгэрт 20 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 140 дэх тал/,
- “Мастер үнэлгээ” ХХК-ны үнэлгээний тайлан : Зөөврийн компьютер HP фирм i-5 загварын хэрэглэж байсан 1.500.000 төгрөг, зөөврийн компьютер DELL фирм. i-3 загварын хэрэглэж байсан 400.000 төгрөг, гар утас Huawei фирм Р-smart загварын хэрэглэж байсан 400.000 төгрөг, валют 2-ын дэвсгэрт 20 ширхэг нийт 113.942 төгрөг, бугуйн цаг Huawei фирм, band 4e загварын, хэрэглэж байсан 50.000 төгрөг нийт үнэлгээ 2.463.942 төгрөг.../хавтаст хэргийн 157-161 дэх тал/,
- шинжээчийн 2021.11.23-ны өдрийн дүгнэлт : Шинжилгээнд ирүүлсэн №3- Цаасан хайрцгаас гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд “2021-236СХД” дугааруудаар бүртгэгдсэн “2021 оны 09 сарын 16-ны өдөр СХД-ийн 10 дугаар хороо, ЗБУ 16А-21 тоотод хулгай орж эд зүйл алдагдсан гэх” хэргийн газраас илрүүлж, бэхжүүлж авсан №2 дугаарын гарын мөртэй тохирч байна. МӨн №3 дугаарын гар мөр Папилон санд МN000230000086 дугаараар бүртгэгдсэн М овогтой Г баруун гарын эрхий хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинжээр тохирч байна /хавтаст хэргийн 152-153 дахь тал/,
- шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт...Т.Гнь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох, хэрэг хариуцах чадвартай байна /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
- Т.Г төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/,
- өсвөр насны шүүгдэгч Т.Г...Би 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээсээ гарч яваад Хилчин хотхоны буудлаас Баянхошууны автобусанд суугаад Баянхошууны шинэ эцсийн буудал дээр буугаад ертөнцийн ертөнцийн зүгээр хойд зүг рүү чиглээд хаягийг нь мэдэхгүй хашаандаа 1 давхар байшинтай айл хүн байхгүй байхаар нь хашааг нь давж ороод вакум цонхоор нэвтэрч орсон, уг айлд ороод Huawei маркийн гар утас ширээн дээр байхаар нь уг гар утсыг нь авсан...Тэди төвийн гадна танихгүй хүнд бэлэн 50.000 төгрөгөөр зарсан...2021.11.15-ны өдөр би өөрийн гарын дардсаа өгсөн тухайн үед цагдаад баригдаад ирсэн байсан учраас сандраад өөрийгөө Мөрөн овогтой Ганхуяг гэж өгсөн. Би эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 179-180 дахь тал/, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай шүүгдэгчийн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар, мөн
1.2. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандалын 13 дугаар гудамж 249 тоотод оршин суух иргэн Б.С гэрт хууль бусаар нэвтэрч, нийт 760.000 төгрөгийн үнэлгээ бүхий нөүтбүүк, виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан болох нь :
-...иргэн Б.С байшингийн цонхоор хулгайч орсон тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 2 дахь тал/,
- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-8 дахь тал/,
- нас тоолсон тухай...гэмт хэрэг үйлдэгдсэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г /РД: УХ*********/ нь *** нас ** хоногтой байсан...гэх тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 9, 59 дэх тал/,
- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл :...хохирогч Б.Самбалхүндэв Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Мандал ** дугаар гудамж ** тоот хашаанд байрлах байшингаас эд зүйлс хулгайлах гэж байгаад дотор нь байж байгаад баригдсан гэх хүний гэрэл зураг * дугаартай гэрэл зураг мөн байна би тухайн залуугийн царайг хараад шууд танисан /хавтаст хэргийн 10-13 дахь тал/,
- хохирогч Б.С...Би Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Мандал ** дугаар гудамжны *** тоотод амьдардаг. ** оны ** дүгээр сарын **-ны өдөр би өглөө ээлжээсээ буугаад ** цагийн орчим гэртээ ирэхэд манай байшингийн цонхны цаана хүн байгаа нь харагдахаар нь хаалга тогшиход манай байшин дотроос эрэгтэй юун хүн бэ гэхээр нь би түлхүүрээрээ хаалга онгойлгож ороход манай гэрт байсан хар өнгийн нотебүүк, миний виза карт зэргийг өмнө харж байгаагүй огт танихгүй залуу бариад зогсож байхаар нь хулгайч байна гэж бодоод эд зүйлсээ буцааж аваад цагдаад дуудлага өгсөн...Тухайн залуугаас нэрийг нь асуухад өөрийгөө Ганхуяг гэдэг гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
- “Мастер үнэлгээ” ХХК-ны үнэлгээний тайлан : Зөөврийн компьютер 750.000 төгрөг, виза карт 10.000 төгрөг нийт 760.000 төгрөг /хавтаст хэргийн 42-44 дэх тал/,
- шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт...Т.Гнь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох, хэрэг хариуцах чадвартай байна /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
- өсвөр насны шүүгдэгч Т.Г...Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хаягийг нь мэдэхүй гэр хорооллын гудамжинд явж байгаад хашаандаа байшинтай айлын хашааны хаалгаар ороод хашаанд байрлах 1 давхар байшингийн вакум цонхыг гараараа түлхэж, дотогш нэвтэрсэн, уг байшингийн дотроос хар өнгийн нотебүүк, виза карт чиптэй карт хоёрыг аваад зогсож байтал уг байшинд амьдардаг гэх 25-30 орчим насны мах биетэй залуу гаднаас байшингийн хаалгыг түлхээд онгойлгож орж ирээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Өсвөр насны шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
2.2. Өсвөр насны шүүгдэгч нь мөрдөн байцаалтад анх үйлдсэн хулгайлах гэмт хэргийн зарим хохирлыг зөвшөөрөөгүй байх боловч /хх-179-180/ энэ нь түүний эрхийн хүрээнд хамаарах ба харин хохирогч А.Нч Х.К /хх-27, 140/ нарын мэдүүлгүүд эх сурвалжаа заасан, мөн хохирогчийн гэрээс бэхжүүлж авсан гарын хээ шүүгдэгчийнхтэй тохирсон /хх-152-153/ байх тул гэрч, хохирогчийн мэдүүлэг нотолгооны чадвартай болох нь тогтоогдсон.
2.3. Тус шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах 2 удаагийн буюу нэг нь төгс, нөгөө нь төгс бус гэмт үйлдэл тус бүрт тухайн гэмт хэргийн субьектив болон обьектив шинж бүрэн тогтоогдсон байна.
Харин шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах 2 удаагийн буюу эхнийх нь төгс, дараагийнх нь төгс бус гэмт үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний хохирлын хэмжээ болох бага хэмжээнээс дээш 50.000.000 төгрөг хүртэлх хэмжээ, тус хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний хүн байнга амьдрах зориулалттай орон байр гэсэн шинжүүдийг тус тус хангасан, түүнчлэн нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэнийг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр хуульчлаагүй бөгөөд тухайн хулгайлах гэмт үйлдэл тус бүрт ял шийтгэл оногдуулах зохицуулалтгүй зэрэг үндэслэлийн хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн 2 удаагийн хулгайлах гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “үргэлжилсэн нэг гэмт хэрэгт” тооцож буюу төгс үйлдэгдсэн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид завдсан үйлдлийг нэгтгэн зүйлчлэх үндэслэлтэй, энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцнэ гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “үргэлжилсэн бөгөөд төгс үйлдэгдсэн нэг гэмт хэрэгт” тооцож байгаа тухайн тохиолдолд яллах дүгнэлтэд “үргэлжилсэн нэг гэмт хэрэгт” тооцно гэх атлаа мөн зэрэгцүүлж завдсан хэргээр зүйлчлэх мэтээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг давхар журамлах нь үндэслэлгүй болохыг тэмдэглэж, тус хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээ хязгаарын дотор шийдвэрлэв.
Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг :
Тус хэргийн улмаас хохирогч А.Н 2.463.942 төгрөгийн хохирол учирсан, тус хохирлыг шүүгдэгч төлж барагдуулахаар завсарлага авсан улмаар хохирлыг төлсөн тухай хохирогч өргөдөл гаргасан бөгөөд хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөн хохирогч Б.С төлөгдөх хохиролгүй /хх-17/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Өсвөр насны шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, сургуульд суралцдаг болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хх-52, 55-66, 67-68, 76-78, 92, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Г 5 жил хорих ял оногдуулж, тус хорих ялыг 2 дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, тус хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Т.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 5 сарын хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Г зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Өсвөр насны шүүгдэгч Т.Г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Г 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус хорих ялыг 2 дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Г оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Т.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 5 сарын хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар тус шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Т.Г зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тус шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлэх болохыг өсвөр насны шүүгдэгч Т.Г мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Т.Гцагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР