Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийнхуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 46 тоотод оршин суух Сутай овогт Нямдоржийн Б /РД: /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 43Б байрны 84 тоотод оршин суух Арвин овогт Цэцгээгийн Б /РД: /-т холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, хариуцагчийн төлөөлөгч Ж.Баяржавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие Ц.Бийн хүсэлтээр 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөс 20.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 43Б байрны 84 тоот орон сууцыг барьцаалсан болно. Ц.Б нь зээлийн хүүг хугацаанд нь төлсөн боловч үндсэн зээл болох 20.000.000 төгрөгийг өгөхгүй, улмаар зээлийн хугацаа дуусч зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2015/06411 дугаартай шийдвэрийн дагуу түүнийг Тахарын алба эрэн сурвалжилсан. Энэ хугацаанд ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа нь тогтоогдсон тул Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тэрээр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр цагдан хоригдож байгаад хувийн батлан даалтад гарсан тул хуульд заасан ажиллагааг гүйцэтгэхгүй боломжгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ц.Б нь зээлийн гэрээний хугацааны хугацаа болох 4 сарын хүү 480.000 төгрөгийг төлсөн бөгөөд 2015 оны 9 дүгээр сард надад 10.000.000 төгрөг өгсөн бөгөөд түүнийг миний бие зээлийн хүүнд тооцсон болно. Иймд Ц.Бээс үндсэн зээлийн төлбөр 20.000.000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл алдангид сё20.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргээ сайн дураар гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахыг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Баяржавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулж, Ц.Б нь Н.Бгаас 20.000.000 төгрөг зээлсэнийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч зээлийн хүүг төлсөн байгаа. Мөн хариуцагчаас 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 10.000.000 төгрөгийг төлсөн. Эвлэрэх боломжтой хэлбэр нь 30.000.000 төгрөг байгаа юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг зөрчих боломжгүй учир 30.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэхүү төлбөрийг барьцааны эд хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ц.Бээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд40.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагаас 24.800.000 төгрөгийн шаардлагыг хангаж үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгчээс 20.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн байх ба мөн өдрөө зээлдэгч нь дээрх зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 43Б байрны 84 тоот орон сууцыг бариулж барьцааны гэрээ байгуулжээ.

Энэхүү зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч Ц.Б нь гэрээнд заасан хугацаанд үүргээ бүрэн гүйцэтгээгүй байх бөгөөд зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүнд 480.000 төгрөг, гэрээний хугацаа дууссаны дараа 10.000.000 төгрөг, нийт 10.480.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Бд төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг сунгаагүй байна.

Хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 10.000.000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байх тул гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй.

Иймд гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 10.000.000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж, зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг алдангийн хамт хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Учир нь хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол алданги төлөхөөр гэрээнд тохирсон тул нэхэмжлэгч гэрээний дагуу шаардах эрхтэй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс зээлийн төлбөрт 10.000.000 төгрөг төлсөн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх 98 хоногийн хугацааны алдангийг гэрээний 3 дугаар зүйлд заасан хэмжээгээр тооцоход 9.800.000 төгрөгийн алдангийг зээлдэгч төлөх үүрэгтэй байна. /20.000.000х0.5=100.000х98=9.800.000/

Мөн хариуцагчийн зээлийн төлбөрт 10.000.000 төгрөг төлсөн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан багасгаж, дээрх хугацааны алдангид 5.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний үүргээ биелүүлээгүй, алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн боловч нэхэмжлэгч алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтад нийцүүлж нэхэмжлээгүй байх тул шүүх хуульд нийцүүлэн алдангийн хэмжээг багасган шийдвэрлэлээ.

Иймд хариуцагч Ц.Бээс үндсэн зээлийн төлбөр 10.000.000 төгрөг, алданги 14.800.000 төгрөг, нийт 24.800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгох нь зүйтэй байх бөгөөд хариуцагч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 24.800.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 281.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Бээс 24.800.000 /хорин дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.200.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 357.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 281.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

 

3. 175 175.1 улсын бүртгэлийн Ү-2206031193 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 43Б байрны 84 тоот орон сууцыг , ш г газарт .

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР