| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0399/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/392 |
| Огноо | 2022-05-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/392
2022 05 23 2022/ШЦТ/392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч А.Ариунаа,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 220300000 0191 дугаартай, 2 хавтас хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 21 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж “ДЦС-3” ТӨХК-ийн зүүн замд “Mercedes Benz C-180” маркийн .УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Honda insight” маркийн . УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, онхолдон тус тээврийн хэрэгслийн жолооч Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Д.Х эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-гээс: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй” гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн 220300000 0191 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2-3 дахь тал),
2. 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-11 дэх тал),
3. 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...__ УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Ог драйгер багаж ашиглан шалгахад 0.00 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй байна. ...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал),
4. 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “..._ УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Б.Бг драйгер багаж ашиглан шалгахад 0.00 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй байна. ...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),
5. Хохирогч Б.Б 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай найз залуу Д зааланд тоглоно гэхээр нь зааланд нь хүргэж өгөх гээд дүү А болон Д нарын хамт явж байгаад Алтай хотхоноос Дгийн найз Хийг очиж аваад Дг “Таван богд”-ын ойролцоо зааланд буулгасан. Х Саппоро хүргээд өгөөч ...гэхээр нь ...би найз залуугийнхаа “Honda insight” маркийн . УАТ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод дүү А урд талын суудалд суугаад Х арын суудалд суусан. Саппоро орох гээд ТЭЦ-3-ийн арын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад төмөр замын гарам гараад ирэхээр нь хурдаа хасаад гармаар гарч байтал ямар нэгэн зүйлд мөргүүлж байгаа юм шиг болоод их хүчтэй дуу чимээ болоод юу болсныг санахгүй байгаа, нэг мэдэхэд толгой доошоо харчихсан хаалга онгойлгох гэтэл онгойхгүй байхаар нь А бид хоёр жолооч талын цонхоор гадагшаа гараад хартал замын цаад талд зорчих хэсгээс гараад нэг машины урд талын хэсэг чихэгдчихсэн зогсож байсан. Замын хажуугаар явж байсан ах цагдаа түргэнд дуудлага өгсөн. Миний биед ослын улмаас хүзүүний 7-р үеийн сэртэнгийн яс хугарсан, хацарт бяцралт үүссэн, зүүн хөлийн өвдөг хэсгээр гурав, шилбэний ард талд хөхөрсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
6. Насанд хүрээгүй гэрч П.Агийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр эгч Б, түүний нөхөр Д нарын хамт заал авна гэхээр нь Д ахыг хүргэж өгөх гээд явж байтал Алтай хотхоноос ахын найз гээд нэг эрэгтэй хүнийг аваад заалных нь гадаа очсон. Д ах заал руугаа ортол замаас суусан найз гэх ах нь би тоглохоо болилоо гээд намайг хүргээд өгөөч гэсэн. Б эгч бид хоёр тухайн ахыг хүргэж өгөх гээд явсан, явж байтал нөгөө ах ийшээ эргэчих гээд ТЭЦ-З-ийн осол болсон зам руу эргүүлээд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж төмөр замын гарам дээр бараг зогсох шахуу хурдаа хастал гэнэт араас машин мөргөх шиг болсон. Машинаас буугаад хартал манай машин хөмөрчихсөн, замын эсрэг талд нэг машин зогсчихсон байхаар нь араас машин мөргөснийг мэдсэн. Хажуугаар явж байсан хүн цагдаа түргэнд дуудлага өгсөн. Ослын улмаас миний толгой хатгаж өвдөөд, ядраад, хааяа нүд харанхуйлаад байгаа, биеийн гадна ил харагдах гэмтэл бэртэл байхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),
7. Гэрч О.Згийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны орой 16- 17 цагийн үед Нисэхийн спортын ордны автобусны буудал дээр Цтай уулзсан. Намайг гэрт хүргэж өгөөд би гэртээ орчхоод буцаж гарч ирээд С, Ц бид гурав дэлгүүрээс 2 литрийн хоёр ширхэг пиво авч хувааж ууж байтал О ирээд архи уугаагүй гэхээр нь “Mercedes Benz” маркийн .УНА дугаартай машиныг Огээр жолоодуулсан. 3, 4-р хороолол орох гээд ТЭЦ-3-ийн замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй, би Стэй арын суудалд, Ц жолоочийн хажуу талын урд талын суудалд суугаад явж байсан. Тухайн үед С унтчихсан, би зүүрмэглээд явж байтал урд Ц, О хоёр аяархан яваач хурдаа хасаач гээд Ц Ог загнаад байх шиг байсан. Тэгтэл гэнэт урд яваа машинаа араас нь О мөргөчихсөн. Тэгээд манай машин замаас гараад зогсчихсон байсан. Машинаас буугаад хартал зүүн талд Honda insight машин онхолдчихсон, машинаас 2 охин гарч ирээд орилоод байсан. Цагдаа, түргэн ирсэн. Ослын улмаас миний биед гэмтэл бэртэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь Ц, О хоёр худалдаж авсан гэж сонссон. Хэнийх гэдгийг нь мэдэхгүй байна. О ослын дараа хэлэхдээ урд яваа машинаа харсангүй хааз, тоормосоо андуурч гишгээд мөргөчихлөө гэж хэлж байсан. О механик машин муу барьдаг байсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94 дэх тал),
8. Гэрч Н.Сгийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2022 оны 03 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед Нисэхийн спортын ордны арын байрны зогсоол дээр О.З бид хоёр ирээд, Цтай уулзаад, 2 литрийн том пиво Цы худалдаж авсан. “Mercedes Benz” маркийн . УНА дугаартай машин дотор хувааж уугаад байж байтал найз О ирсэн. Бид гурав ууж байсан пивоо дуусгаад О машин жолоодоод хороолол хүргүүлэх гээд явсан. Бид гуравыг тухайн үед хороолол хүргэж өгчхөөд О Вокзал орно гэж байсан. Бид дөрөв нисэхээс хөдлөөд О.З бид хоёр арын суудалд Ц жолоочийн хажуу талын урд суудалд суусан. ТЭЦ-3-ийн замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад би унтчихсан байсан. Гэнэт юм мөргөлдөх, хүмүүсийн орилолдох дуу чимээгээр сэрээд хартал “Honda insight” маркийн машин замын эсрэг талд онхолдчихсон, дотроос нь 2 охин, араас нь нэг залуу буугаад ирчихсэн зогсож байсан. Удалгүй цагдаа, түргэн ирсэн. Осол болох үед автомашиныг О жолоодож байсан. Тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг би мэдэхгүй байна. Ослын улмаас миний биед гэмтэл бэртэл учраагүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь Нэт капитал банк бусын нэр дээр байдаг гэж Ц хэлж байсан. Тухайн осол О хааз, тоормосоо андуурч гишгээд, Ц арааг нь салгаад, Огийн урдуур орж цонх мөргөсөн гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97 дахь тал),
9. Гэрч Л.Бын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2022 оны 03 дугаар сарын 13-ны 21 цаг 50 минутын орчим гэр рүүгээ харих гээд 3 дугаар Цахилгаан Станцын хажуу талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй машинтай явж байтал миний араас явж байсан Бенз маркийн машин зүүн талаар гүйцэж түрүүлээд явсан. Төмөр замын гармаар гараад МТ колонкийн хажуугаар явж байтал урд дуу чимээ гарсан. Цаашаа явтал намайг гүйцэж түрүүлсэн Бенз маркийн машин зорчих хэсгээс гарсан байдалтай байсан. Би машиныхаа аваарыг татаад Insight маркийн машины хүмүүсийг гаргах гээд очтол хүмүүс нь өөрсдөө гараад ирсэн. Би цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дэх тал),
10. Гэрч Ц.Цы 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Яармагийн сансарт байдаг Огийн гэрээс түүнтэй хамт, манай хоёр найз С, О.З хоёр найз амралтад яваад ирж байна гэхээр нь тосох гээд О “Mercedes Benz” маркийн машинаа жолоодоод би хажууд нь суугаад Буянт ухаа спорт цогцолбор орсон. Тэнд О.З, С хоёр найз ирээд Огийн машинд С, О.З бид гурав 2 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уусан. Хорооллын баар орох гээд О машинаа жолоодоод, би урд талын хажуу талд суугаад манай 2 найз арын суудалд суугаад “ТЭЦ-3 Цахилгаан Станцын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан. Тухайн үед би хойшоо хараад С, О.З хоёртой пиво уугаад явж байсан. Төмөр замын гарам гартал О хазаа гишгээд машин хурдлахаар нь би хөөе зогсооч гээд Огийн тал руу дөхтөл урд явж байсан машинаа араас нь мөргөчихсөн. Тухайн үед би машины мөргөлтийн доргилтоос болж урд салхины шилний баруун урд талын хэсгийг мөргөсөн. Тэгээд хойшлоод суухад аваарын дэр задарсан, тэгээд машин зогссон. Тухайн үед О шокийн байдалтай байх үед танихгүй нэг ах ирээд машин барьж чадахгүй байж яаж яваад байгаа юм бэ гэх утгатай зүйл хэлж байх шиг байсан. 103 болон цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж хэмжилт хийсэн. Ослын улмаас миний биед дух шалбарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тээврийн хэрэгсэл Нэт капитал банк бусын нэр дээр байдаг. Танихгүй хүнээс О бид 2.300.000 төгрөгийн урьдчилгаа өгч худалдаж авсан. Осол нь О хаазаа гишгэж хурдтай явснаас болж урд талын машинаа мөргөсөн.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104 дэх тал),
11. Иргэний нэхэмжлэгч Д.Х 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 сарын 13-ны өдөр би гэртээ байж байгаад найз Б, Д хоёрыг зааланд тоглох гэж дуудсан. Удалгүй Б, Д хоёр ирсэн. Би машинд нь суутал танихгүй нэг охин байсан, А гэсэн. Манай найз Д Таван богдын ойролцоо буугаад үлдэхээр нь би Саппоро орох ажилтай болоод Б, А нараар хүргүүлэх гээд Б Honda insight Маркийн машинаа жолоодоод би арын суудалд, А урд талын суудалд суусан. Бид гурав ТЭЦ-3-ийн замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байтал араас машин мөргөх шиг болоод цааш юу болсныг санахгүй байна. Би машинаас буугаад хартал Б уйлчихсан, хүмүүс, түргэн тусламж ирсэн байсан. Миний биед ослын улмаас толгойны ард талын хэсэгт зөөлөн эдийн гэмтэлтэй, өвдөг хавдсан, нуруу зовуурьтай байсан. Жолооч миний эмчилгээний зардалд 123.000 мянган төгрөгийг зарцуулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),
12. Иргэний нэхэмжлэгч Х.Агийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр надаас машин худалдаж авсан ...Д надад машин унаж яваад онхолдоод яс хугарсан, хүзүү хугарсан гэж хэлсэн. “Honda insight” маркийн . УАТ дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх юм. Гэрчилгээн дээр “Тера Анлимитед” ХХК-ийн нэр дээр байдаг. Би эвдрэлийн үнэлгээтэй танилцлаа санал хүсэлт байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Тера анлимитед” ХХК-аас 8.050.000 төгрөгийн зээл авч, урьдчилгаа 3.500.000 төгрөгийг өгч нийт 13.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Honda insight маркийн . УАТ дугаартай тээврийн хэрэгслийг би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дгээс 5.000.000 төгрөг аваад, үлдэгдлийг Банк бусын төлбөр 5.000.000 төгрөгийг Д өөрөө төлөх нөхцөлтэйгөөр надаас худалдаж авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал),
13. Иргэний нэхэмжлэгч З.Дгийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би найзуудтайгаа спорт зааланд тоглож байтал манай найз охин Б над руу залгаад машины араас машин мөргөчихлөө хурдан хүрээд ир гэхээр нь ослын газар явж очсон. Би Honda insight маркийн . УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг А гэдэг эгчээсээ 2021 онд 8.000.000 төгрөг буюу бэлэн 5.000.000 төгрөг өгөөд, “Тера Анлимитед” Банк бус санхүүгийн байгууллагад үлдэгдэл 3.000.000 төгрөгийг төлөхөөр хоорондоо ярилцаж худалдаж авсан. Би авснаасаа хойш Банк бусад 1.800.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1.400.000 төгрөг байгаа. Honda insight маркийн . УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би осолд орсны дараа явах боломжгүй болсон тул танихгүй хүнд 2.500.000 төгрөгөөр зарж энэ мөнгөө буруутай жолооч Од өгч машин авсан. О тухайн мөнгийг банк бусад урьдчилгаа болгон өгч зээлийн гэрээ хийсэн. Надад Тоёота Приүс-20 маркийн машин авч өгсөн. Honda insight маркийн . УАТ дугаартай тээврийн хэрэгсэл нь “Тера анлимитед” Банк бусын нэр дээр байдаг. Би худалдаж авсан болохоор миний эзэмшлийнх юм. “Тера анлимитед”-д үлдсэн 1.400.000 төгрөгийг би өөрөө төлж дуусгана. Одоо надад тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал),
14. Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр:
иргэний нэхэмжлэгчээр: “....Mercedes Benz маркийн . УНА дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 09 дүгээр сард 5.000.000 төгрөгөөр худалдаж аваад тухайн оны 11 дүгээр сард Нэт капитал ББСБ-д 1.800.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. 2022 оны 03 дугаар сард Ц гэдэг хүнд 6.000.000 төгрөгөөр машинаа зараад Банк бус дээр 2.000.000 төгрөгийн үлдэгдлийг төлөөд машинаа нэр дээрээ аваарай гэж тохиролцоод машинаа зарсан. Тухайн автомашин нь одоогоор миний эзэмшлийнх хэвээрээ байгаа. Би сая автомашины осолд орсон байх зургийг харахад урд талын салхины шил хагарсан, урд талын хэсэг тэр чигтээ чихэгдэж мотор луугаа орсон байдалтай байх шиг байна. Би эвдрэлийн үнэлгээ хийлгэхгүй. Надад гомдол санал байхгүй Тухайн машин нь Нэт капитал ББСБ-д 2.000.000 төгрөгийн зээлтэй байгаа, тэрийг төлчих юм бол надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дахь тал),
-иргэний хариуцагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар мэдээгүй. О гээд эмэгтэй 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр над руу утсаар залгаад жолоочийн хариуцлагын даатгал байдаг уу гэж асууж байсан. Өчигдөр над руу яриад таныг цагдаагаас дуудаж байна та нэг уулзаад өгөөч гэж ярьсан. Цагдаагийн байгууллага дээр ирээд болсон асуудлын талаар мэдсэн. “Mercedes Benz” маркийн . УНА дугаартай тээврийн хэрэгсэл нь Капитал ББСБ-ын нэр дээр байдаг. ...2022 оны 03 дугаар сард автомашинаа Огийн найз залуу гээд Ц гэдэг хүнд 6.000.000 төгрөгөөр зарсан. ...Одоогоор тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх байгаа. Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахгүй. Осол гаргасан хүн тухайн тээврийн хэрэгслийг надаас худалдаж авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал),
15. Иргэний нэхэмжлэгч “Нэт капитал ББСБ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр:
-иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...“Mercedes Benz” маркийн . УНА дугаартай тээврийн хэрэгсэл одоогоор манай “Нэт капитал ББСБ”-ын нэр дээр байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Э.М гэдэг хүн машинаа барьцаанд тавьж 1.800.000 төгрөгийн зээл авсан. Автомашины осолд орсон зургаас харахад урд талын хэсэг тэр чигтээ их эвдрэлтэй байна. Би эвдрэлийн үнэлгээтэй танилцлаа, санал хүсэлт байхгүй. Манай байгууллагын зүгээс гомдол саналгүй. ...Зээлээ хаагаад дуусгачих юм бол нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал),
-иргэний хариуцагчаар: “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр жолоо барьж явсан гэх О, Ц гэдэг хүмүүс манай Нэт капиталын салбар дээр албан тоот бичиг авахаар ирэхэд зам тээврийн осолд холбогдсон талаар мэдсэн. ...Тухайн автомашины зээлийн эргэн төлөлт нь хэвийн, графикт заагдсаны дагуу хэвийн төлөгдөж байгаа. Манай “Нэт капитал” ББСБ бол бусдад учруулсан хохирлыг төлөхгүй. Фидуцийн гэрээний 4.2.3, Иргэний хуулийн 499.3-т заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч нь давхар эзэмшигч байх бөгөөд Иргэний хуулийн 499.1-т заасны дагуу тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан аливаа зардал хохирлыг зээлдэгч бүрэн хариуцна гэж заасан. Манайх хохирол төлөхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал),
16. Шүүгдэгч Б.Огийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нисэхэд С, О.З, Ц нар машинд пиво уугаад байж байгаад 3, 4 дүгээр хороолол орно хүргээд өг гэхээр нь би “Mercedes Benz” Маркийн .УНА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон. ТЭЦ-3-ийн замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байтал эсрэг урсгалд явж байсан том оврын машины гэрлийн гялбаанд ороод гялбаанаас дөнгөж гартал урд явж байсан тээврийн хэрэгслийн тоормосны гэрэл харагдаад сандарсандаа тоормос гишгэх гэж байгаад андуураад хаазаа гишгээд урд явсан машины араас нь мөргөөд зорчих хэсгээс гараад зогссон. Тухайн үед жолоочийн хажуу талын урд суудалд Ц сууж яваад машин мөргөх үед миний урд талын үрүүл рүү орж ирээд урд талын салхины шилийг мөргөөд духандаа гэмтэл авсан. Хажуугаар явж байсан хүн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 211 дэх тал),
17. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4275 дугаартай:
-Б.Б биед хүзүүний 7-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал, дух, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр буюу авто ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
- Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 117-118 дахь тал),
18. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4335 дугаартай:
-Д.Х биед баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.
-Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэх боломжтой.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 127-128 дахь тал),
19. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4274 дугаартай:
- Агийн биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 122-123 дахь тал),
20. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4336 дугаартай:
-Ц.Цы биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
-Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 132-133 дахь тал),
21. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4339 дугаартай:
-Б.Огийн биед зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.
-Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэх боломжтой.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 137-138 дахь тал),
22. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газарт биологийн дээжид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1704 дугаартай:
“Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. “О” гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 189-191 дэх тал),
23. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Honda insight” маркийн 8336 УАТ улсын дугаартай автомашинд учирсан хохирлын үнэлгээг 6.786.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт (хавтаст хэргийн 157-168 дахь тал),
24. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Mercedes Benz” маркийн 4791 УНА улсын дугаартай автомашинд учирсан хохирлын үнэлгээг 2.430.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт (хавтаст хэргийн 171-176 дахь тал),
25. Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаартай:
- “Тус төвд дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн “Mercedes Benz” маркийн . УНА улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.6 заалтыг үндэслэн техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 152 дахь тал),
26. Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №242 дугаартай:
“-Mercedes Benz” маркийн . УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна
- “Honda insight” маркийн . УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
- “Mercedes Benz” маркийн . УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй. хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна." гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 198-199 дэх тал),
27. Гэмт хэргийн улмаас нэхэмжилсэн хохирол, хор уршгийн талаарх баримтууд буюу:
-Хохирогч Б.Бгаас 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “СТМ Мед” эмнэлэгт Компьютер томографикийн төлбөрт 240.000 төгрөгийн, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүх эмнэлэгт үзлэгийн 8000 төгрөг төлсөн баримт, 10.400 төгрөгийн, бүгд 258.400 төгрөгийн баримтууд (хавтаст хэргийн 29 дэх тал),
-Иргэний нэхэмжлэгч Д.Х 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүх эмнэлэгт үзлэгийн 8000 төгрөг төлсөн, эмийн 4000 төгрөг, 13.750 төгрөг, 650 төгрөг, 17.200 төгрөг, хүзүүний уян хамгаалалтын 8000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “СТМ Мед” компьютер томографик оношилгоо хийлгэхэд төлсөн 240.000 төгрөгийн, бүгд 281.600 төгрөгийн баримтууд (хавтаст хэргийн 57-59 дэх тал),
-П.Агын хууль ёсны төлөөлөгчөөс хэрэгт ирүүлсэн оношилгооны 120.000 төгрөг, сонсголын бичлэг, чих хамар хоолойн үзлэгийн 15.000 төгрөгийн, бүгд 135.000 төгрөгийн баримтууд (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
28. Шүүгдэгч Б.Огээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлсөн баримтууд буюу:
Д.Х Хаан банкны 5896194351 тоот данс руу 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 123.000 төгрөг шилжүүлсэн, иргэний нэхэмжлэгч Д.Х 281.600 төгрөгийн баримтаар хохирол нэхэмжилснээс 123.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан тухай хүсэлт (хавтаст хэргийн 246 дахь тал),
-Н.Агийн Хаан банкны 5920087424 тоот данс руу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар (хавтаст хэргийн 213 дахь тал), хууль ёсны төлөөлөгч Н.Агийн хохиролд 500.000 төгрөгийг авсан, гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 248 дахь тал),
-Хохирогч Б.Б гомдол саналгүй, 500.000 төгрөгийг авсан, шүүх хуралд оролцохгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 245 дахь тал),
-Иргэний нэхэмжлэгч З.Дгийн шинэ машин авсан, гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 247 дахь тал),
29. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 229 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтас хэргийн 226 дахь тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 222, 224 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 223, 244 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 215 дахь тал), бакалаврын дипломын хуулбар (хавтаст хэргийн 217-218 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 225 дахь тал), Зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 231-236 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 221 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч хууль зүйн санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 21 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж “ДЦС-3” ТӨХК-ийн зүүн замд “Mercedes Benz C-180” маркийн . УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан заалтыг зөрчсөний улмаас “Honda insight” маркийн . УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, онхолдон тус тээврийн хэрэгслийн жолооч Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Д.Х эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Д.Хт 158.600 төгрөгийн төлөх төлбөртэй ” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хэр, хэмжээ зэрэгт буюу гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.О нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж “ДЦС-3” ТӨХК-ийн зүүн замд 2022 оны 03 дугаар сарын 13-ны 21 цаг 50 минутын орчим “Mercedes Benz C-180” маркийн . УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Honda insight” маркийн .УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, онхолдон тус тээврийн хэрэгслийн жолооч Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Д.Х эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт нь:
-2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2-3 дахь тал),
-2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-11 дэх тал),
-Хохирогч Б.Б 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... “Honda insight” маркийн . УАТ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ...ТЭЦ-3-ийн арын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад төмөр замын ...гармаар гарч байтал ямар нэгэн зүйлд мөргүүлж байгаа юм шиг болоод их хүчтэй дуу чимээ болсон. ...хартал замын цаад талд зорчих хэсгээс гараад нэг машины урд талын хэсэг чихэгдчихсэн зогсож байсан. ...Ослын улмаас хүзүүний 7-р үеийн сэртэнгийн яс хугарсан, хацарт бяцралт үүссэн, зүүн хөлийн өвдөг хэсгээр гурав, шилбэний ард талд хөхөрсөн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
-Насанд хүрээгүй гэрч П.Агийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж төмөр замын гарам дээр бараг зогсох шахуу хурдаа хастал гэнэт араас машин мөргөх шиг болсон. ...машин хөмөрчихсөн, замын эсрэг талд нэг машин зогсчихсон байхаар нь араас машин мөргөснийг мэдсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),
-Гэрч О.Згийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...“Mercedes Benz” маркийн . УНА дугаартай машиныг Огээр жолоодуулсан. ...ТЭЦ-3-ийн замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй ...явж байсан. ...гэнэт урд яваа машинаа араас нь О мөргөчихсөн. ...Honda insight машин онхолдчихсон, машинаас 2 охин гарч ирээд орилоод байсан. ...О ослын дараа ...урд яваа машинаа харсангүй хааз, тоормосоо андуурч гишгээд мөргөчихлөө гэж хэлж байсан. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94 дэх тал),
-Гэрч Н.Сгийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэнэт юм мөргөлдөх, хүмүүсийн орилолдох дуу чимээгээр сэрээд хартал “Honda insight” маркийн машин замын эсрэг талд онхолдчихсон, дотроос нь 2 охин, араас нь нэг залуу буугаад ирчихсэн зогсож байсан. ...О хааз, тоормосоо андуурч гишгээд ...мөргөсөн гэж хэлж байсан. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97 дахь тал),
-Гэрч Л.Бын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Төмөр замын гармаар гараад МТ колонкийн хажуугаар явж байтал урд дуу чимээ гарсан... Бенз маркийн машин зорчих хэсгээс гарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дэх тал),
-Гэрч Ц.Цы 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...О машинаа жолоодоод, ...“ТЭЦ-3 Цахилгаан Станцын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан. ...Төмөр замын гарам гартал О хазаа гишгээд машин хурдлахаар нь би хөөе зогсооч гээд Огийн тал руу дөхтөл урд явж байсан машинаа араас нь мөргөчихсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104 дэх тал),
-Иргэний нэхэмжлэгч Д.Х 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),
-Иргэний нэхэмжлэгч З.Дгийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал),
-Иргэний нэхэмжлэгч Х.Агийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал),
-Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.Мын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 75, 78 дахь тал),
-Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Бын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 88, 91 дэх тал),
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4275 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 117-118 дахь тал),
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4274 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 122-123 дахь тал),
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4335 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 127-128 дахь тал),
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4336 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 132-133 дахь тал),
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4339 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 137-138 дахь тал),
-Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээний тайлан, дүгнэлтүүд (хавтаст хэргийн 157-168, 171-176 дахь тал),
-Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №242 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 198-199 дэх тал),
-Шүүгдэгч Б.Огийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 211 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоож, оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа болон хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, бусад баримтын нотломжийн түвшин, агуулга зэрэгт шүүх харьцуулалт хийсний үндсэн дээр хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан.
Мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардах ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэсэн үндсэн шинжийг тодорхойлжээ.
Тогтоогдсон хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Огийн Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Мөн тус үйлдлийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй байсан болон хайхрамжгүй үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болсон байна.
Б.Огийн Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, хуульд нийцсэн, тус хэрэгт шалгавал зохих ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэв. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь болон дээд боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн зардал нь хор уршигт тооцно.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.
Шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол хэрэг гарсан бөгөөд мөрдөгчийн магадалгаагаар хохирогчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Д.Х эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан нь шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул хохирол, хор уршгийг шүүгдэгч өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.
Мөн иргэний нэхэмжлэгч нарт эд хөрөнгийн хохирол учирсан ба шүүх эрүүгийн хэрэгт хамтатган иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэстэй. Иймээс хохирогч, иргэний нэхэмжлэгчид шүүгдэгчээс төлсөн болон төлөгдөх хохирлыг дараах байдлаар шүүх дүгнэв. Үүнд:
1.Хохирогч Б.Б нь эмчилгээний зардалд 258.400 төгрөг нэхэмжилж баримт (хх-ийн 29 дэх тал)-ыг ирүүлсэн ба тэрээр 500.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй талаарх хүсэлт (хх-ийн 245 дахь тал) гаргасан байх тул түүнд төлөх төлбөргүй байна.
2.Иргэний нэхэмжлэгч Д.Х эмчилгээний зардалд 281.600 төгрөгийг нэхэмжилж баримт (хх-ийн 57-59 дэх тал)-ыг ирүүлсэн ба түүний Хаан банкны 5896194351 тоот данс руу шүүгдэгчээс 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 123.000 төгрөг шилжүүлсэн, 123.000 төгрөгийг хүлээн авсан тухай хүсэлт Д.Х (хх-ийн 246 дахь тал) ирүүлжээ. Иймд үлдэх 158.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Д.Хатан-Эрдэнэд олгох үндэстэй.
3.Насанд хүрээгүй гэрч П.Агийн хууль ёсны төлөөлөгч Н.А нь П.Агийн эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний зардалд 135.000 төгрөгийг нэхэмжилж баримт (хавтаст хэргийн 45-46 дахь тал)-ыг ирүүлсэн ба Н.Агийн Хаан банкин дахь 5920087424 тоот данс руу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгчээс 500.000 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 213 дахь тал)-ыг, мөн хууль ёсны төлөөлөгч Н.А нь хохиролд 500.000 төгрөг авсан, гомдол саналгүй хүсэлт (хавтаст хэргийн 248 дахь тал)-ийг ирүүлсэн тул шүүгдэгч төлөх төлбөргүй байна.
4. Хохирогч Б.Б жолоодон явсан Honda insight маркийн 8336 УАТ улсын дугаартай автомашинд учирсан хохирлын үнэлгээг “Тэнцвэр Эстимэйт” ХХК- 6.786.000 төгрөгөөр тогтоосон (хх-ийн 157-168 дахь тал) байна.
Иргэний нэхэмжлэгч Х.А нь “...Honda insight маркийн 8336 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Тера Анлимитед” Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авсан боловч автомашиныг З.Дд худалдсан, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг З.Д төлөхөөр хоорондоо ярилцаж тохиролцсон талаар ...” мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч З.Д нь “...Х.Аззяагаас дээрх тээврийн хэрэгслийг худалдан авч “Тера Анлимитед” Банк бус санхүүгийн байгууллагад Х.Агийн зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөгийг төлж байгаа” тухай мэдүүлсэн. Иймд тээврийн хэрэгслийг З.Д бодитоор эзэмшдэг байна. Б.О нь Тоёота Приүс-20 маркийн машин авч өгсөн тул нэхэмжлэх зүйлгүй. ...” гэж иргэний нэхэмжлэгч З.Д мэдүүлсэн (хх-ийн 64 дэх тал) тул түүнд төлөх төлбөргүй байна.
5. Шүүгдэгч Б.Огийн жолоодон явсан Mercedes Benz маркийн 4791 УНА улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг Тэнцвэр Эстимэйт ХХК 2.430.000 төгрөгөөр тогтоосон байна.
Иргэний нэхэмжлэгч Э.М нь “...Mercedes Benz маркийн . УНА дугаартай тээврийн хэрэгслийг 11 дүгээр сард Нэт капитал ББСБ-д 1.800.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. 2022 оны 03 дугаар сард машинаа Ц гэдэг хүнд 6.000.000 төгрөгөөр зараад, Банк бус дээр 2.000.000 төгрөгийн үлдэгдлийг төлөөд машинаа нэр дээрээ аваарай гэж тохиролцсон. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй....” гэж мэдүүлсэн (хх-ийн 78 дахь тал), гэрч Д.Цаас ...машиныг танихгүй хүнээс О бид хоёр 2.300.000 төгрөгийн урьдчилгаа өгч худалдаж авсан. ...” гэж мэдүүлсэн байна.
Үүнээс үзэхэд Э.М, Д.Ц нар хэлцэл хийж, Mercedes Benz маркийн . УНА дугаарын автомашиныг худалдсан, эзэмшигч нь Д.Ц байна. Түүнчлэн Нэт капитал ББСБ-д Э.Мын Mercedes Benz” маркийн . УНА дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж зээлсэн зээлийн үлдэх төлбөрийг Д.Ц, Б.О нар төлдөг үйл баримт байна. Мөн иргэний нэхэмжлэгч “Нэт капитал ББСБ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баас “зээлээ төлж байгаа тул нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. (хх-ийн 91 дэх тал). Иймд шүүгдэгч Б.О нь өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн хохирлыг өөрөө хариуцах үүрэгтэй гэж үзэж, тус тээврийн хэрэгслийн хохирлыг гаргах үндэслэлгүй гэж дүгнэсэн.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч хууль зүйн санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.
Шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлагаас сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Иймд шүүгдэгчийн авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн хувийн байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн торгох ялын саналыг хүндрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгчийн хөрөнгө, орлогын хэмжээг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн цус мэт хүрэн өнгийн зүйл бүхий 2 ширхэг даавууг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч гэмт хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг болохыг тогтоолд дурдав.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ог “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн цус мэт хүрэн өнгийн зүйл бүхий 2 ширхэг даавууг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Б, хууль ёсны төлөөлөгч Н.А, иргэний нэхэмжлэгч З.Д, Х.А, Э.М, Нэт капитал Банк бус санхүүгийн байгууллагад төлөх төлбөргүй, мөн иргэний хариуцагч Э.М, Нэт капитал Банк бус санхүүгийн байгууллага нь бусдад төлөх төлбөргүйг болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огээс 158.600 (нэг зуун тавин найман мянга зургаан зуу) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Хт олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН