Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Доод өлзийтийн 1 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух Амгалан овогт Д Э /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 5б гудамжны 204г тоотод оршин суух Буурал овогт Дн Д /РД: /-д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ныөдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие Д.Дтэй 2006 онд танилцаж, 2007 оны намар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд бидний дундаас 2007 оны 7 дугаар сарын 23-ны өдөр охин Д.Хонгороо төрсөн. Бид хамт амьдрах хугацаанд таарч тохирохгүй, эдний эгчтэй таарамж муутай байсан учир цаашид хамт амьдрах боломжгүй болж 2010 оны 12 дугаар сард салсан. 2010 онд салсанаас хойш тус тусын амьдралтай болж охин маань аавынхаа асрамжинд өсөн торниж байна. Миний бие өөр хүнтэй суугаад 3 хүүхэдтэй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Охиноо аавынх нь асрамжинд үлдээнэ.Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Д.Этой танилцаж, гэр бүл болон амьдарч байгаад 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдөр охинтой болж тухайн жилээ гэрлэлтээ бүртгүүлсэн. Улмаар 2010 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, салснаас хойш охин Д.Хонгороог миний бие өөрөө асран хамгаалж байна. Хамт амьдрах гэсэн боловч болж бүтээгүй, би жаахан архи уудаг байснаас болсон байх энэ хүн яваад өгсөн. Би бас өөр хүнтэй сууж тусдаа амьдраад 2 хүүхэдтэй болсон. Иймд гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Охиноо өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн мараан байхгүй болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Д.Д нар 2006 онд танилцаж, 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдөр охин Д.Хонгороо төрсөн болох нь зохигчдын тайлбар болон бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр .

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2010 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь өөр хүнтэй амьдарч хүүхэдтэй болсон зэрэг нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

Дээрхи шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар болон хүүхдийн саналыг харгалзан охин Д.Хонгороог эцэг Д.Дийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн бөгөөд г дундын .

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Амгалан овогт Дагвадоржийн Э, Буурал овогт Доёддоржийн Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Д.Хонгороог эцэг Д.Дийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Хариуцагч Д.Д хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн бөгөөд гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах С.Баянжаргалд даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР