Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга У.Солонго

                                Улсын яллагч Д.Дэлгэрбаяр

                                Хохирогч С.Гантулга

                                Хохирогчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг

                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо  

                                Гэрч М.Алтанчимэг, А.Эрдэнэтогтох

                                Иргэдийн төлөөлөгч С.Алимаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

            Эрүүгийн 201610000173 дугаарт хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд 1944 оны 06 дугаар сарын 05-нд төрсөн, эрэгтэй, 72 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 6 дугаар баг Дампилын 13-14 тоотод оршин суух, тэтгэвэрт, 1964 онд ял шийтгэгдэж байсан, Хув шар овогт Шонжоогийн Төмөрчөдөр /РД: ЕЭ44060574/-т холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ш.Төмөрчөдөр нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Ганболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж цээж, чих, гуян тус газар хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Төмөрчөдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ талийгаачтай 75 худалдааны төвийн гадаа хоёулаа явж байгаад таарсан. Талийгаач хоёулаа сууж байгаад ирсэн. Би талийгаачийг урьд нь танина. Тэгээд талийгаач ганц юм уумаар байна гэсэн. Би юу уух юм бэ, ах нь мөнгө муутай байна хэдэн цаас байх нь байна гэсэн чинь ийшээ явъя, энд архи байдаг юм гэсэн, хаана байдаг юм гэсэн чинь офицерт байдаг гээд би танд заагаад өгье гэсэн, ямар архи юм бэ гэсэн чинь улаан бөглөөтэй архи байдаг юм аа гэсэн. Дөрвүүлээ ярьж яваад офицер орсон. Офицерын 80 айл ороод 2 давхарт нь очоод энд байдаг юм гээд мөнгөө нийлүүлээд Улаан бөглөөт нэртэй архи 2 шилийг авсан. Тэгээд энийгээ хаана уух юм бэ гэсэн чинь хэдүүлээ урагшаа яваад уучихъя гэсэн. Урагшаа яваад дөрвүүлээ архиа уусан. Бид хэд маргаж барьсан юм байхгүй их сайхан яриа хөөрөөтэй юм яриад сууцгаасан. Би ууж чадахгүй байсан, урд нь ууж байгаагүй болохоор эвгүй амттай байсан. Би 2 шил архинаас 2 хундага л уусан байх. Гэтэл дахиад юм уумаар байна гэхээр нь гурвуулаа мөнгө нийлүүлж байгаад дахин архинд би хэнтэй нь ч билээ нэгэнтэй нь хоёул явсан. Тэр айлаас 1 архи гуйж аваад би тэр архинаас дээрээс нь 1 татаад харанхуй болчихлоо ах нь одоо явлаа, миний хүүхдүүд энийгээ уугаад хариарай гэж хэлээд гар бариад баяртай гээд л явсан. Би ийшээ явсан сохор юм шиг газар үзэхгүй тэмтчээд явж байсан чинь гэнэтхэн ардаас тас буугаад нэг хүн тэврээд гараараа боогоод авсан. Юу болох нь энэ юм болоо гэтэл намайг гэдрэг нь харуулаад дээш нь сойгоод гараараа татсан. Гарыг тавиулах гээд тавиулж болдоггүй, яаж ч дийлдэггүй дээр ирээд мордчихсон яагаад ч дийлэхгүй тэрүүхэн зуур би архи уусандаа ч тэр үү ухаан алдсан байсан. Гэнэтхэн санаад надад хромонд хутга байгаа санагдаад хутгаараа айлгах санаатай аваад хэд хэд ёвирсон ер тавьж өгөөгүй. Тэгээд баруун суган доогуураа хутгаараа ёвирсон тэр маань зүрхэнд нь хүрсэн юм шиг байна лээ. Би сандраад хаагуур яаж хутгалснаа мэдээгүй. Маргааш нь байцаагчаас асуусан чинь тэр хүн чинь өнгөрсөн шүү дээ гэсэн. Боолгож барьсандаа тэр үү, сандраад айгаад ч тэр үедээ ухаан алдаж бариад өөрийнхөө гарыг ч эсгэсэн байсан. Тэр намайг хутгатай явсныг мэдсэн шүү дээ, лааз янзалж архи уусныг мэдэж байгаа шүү дээ, би 5, 6 алхсан байх миний араас ирээд боосон, яагаад тэгснийг бүү мэд намайг мөнгөтэй болоод зугтаалаа гэж бодсон уу, архиа уулгүй явлаа гэж бодсон уу мэдэхгүй ийм л зүйл болсон гэв.

 

Хохирогч С.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: би эхээс 7 уулаа амьдардаг. хохирогч бол бидний хамгийн том ах энэ хэргийн ар дээр энэ хүн бидэнтэй уулзаж учирч хүнлэг сэтгэл гаргаагүйд маш их гомдолтой байна. 80 хүрсэн ээж маань сэтгэл санаагаар маш их шаналж байгаа. болсон хэргийн талаар яриад байгааг би ойлгохгүй байна. хүн чинь одоо хүнийг хойшоо татаж боомоор юм тэгэхэд чинь доошоо харж ойччихоод халаасандаа байсан хутгаа гаргаж ирээд хутгална гэдэг би одоо энэ хүнийг өөрийгөө хамгаалах тал дээр их сайн санаад байдаг мөртлөө бусад үе дээр ер юмыг ойлгохгүй мэдрэхгүй байна л гэж бодоод байна. Нэхэмжилж байгаа зүйл бол буяны ажилд 8810240 төгрөгийн баримт тооцоо гарсан. Яг баримттай гарсан зардал 6999240 төгрөг болсон, алтан хайрцаг, 49 хоногийг даатгах, лүүжин тавиулах зүйл дээр баримт байхгүй бид нар өөрсдөө бичсэн баримт байгаа. Ажил явдалд оролцох гэж хамгийн хол нь Дорнод аймгаас, хамгийн ойр нь Даланжаргалан, Замын-Үүдээс ажлаасаа чөлөөлөгдсөн замын зардал гарсан энэ мөнгө нь 448000 төгрөг гарсан. Нийт хохирол 8810240 төгрөг болж байна гэв.

 

Гэрч А.Эрдэнэтогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016.06.13-ны орой 19 цагийн үед ахтайгаа 2-уулаа урагшаа төв рүү явж байсан Сиднейгийн салбарын тэнд Төмөрчөдөр, Алтанчимэг 2 зогсож байсан. Уулзаад архи уух гэсэн юм мөнгө байхгүй гээд хоёр мянга хэдэн зуун цаастай явж байсан. Надад 3000, 4000 төгрөг байсан. Хямдхан архи авна гээд офицер руу явсан. Офицерт очоод Төмөрчөдөр 2 шил архи авсан. Архиа аваад цагдаагийн баруун урд нэг хонхорт очиж уусан. Уухдаа Төмөрчөдөр ундааны сав задлах гэж хутга гаргаж ирсэн. Саваа задлаад хундага хийгээд 2 шил архийг хувааж уусан. Тэгээд бие засах шиг л болсон шууд хутгалсан би Төмөрчөдөрийн хутгыг аваад цагдаа дээр хүргэж ирсэн. Манай бүрлээч дээр нь доошоо харсан, шүүгдэгч доор нь дээшээ харсан хэвтэж байсан. Намайг очиход хохирогч хутгалуулаад дээшээ харсан зүрхэндээ хутгалуулсан ухаангүй хэвтэж байсан. Хоолойг нь боосон зүйл байгаагүй. Шүүгдэгчийн баруун гарт нь хутга байсан. Цээжинд нь хутгалсан байсан. Би харж байхад зууралдаад унахад нь би гүйгээд очсон.  гэв.

 

Гэрч М.Алтанчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016.06.13-ны орой 19 цагийн үед Миссури дэлгүүрийн үүдэн дээр Төмөрчөдөртэй тааралдаад хойшоо алхаад Сидней дэлгүүрийн үүдэн дээр сууж байтал Эрдэнэтогтох тэр ахтайгаа хамт ирсэн. Эрдэнэтогтох 2500 төгрөгтэй, Чөдөрөө ах 2500 төгрөгтэй офицер орж 2 шил архи авсан. Тэгээд офицероос урагшаа очиж ууцгаасан. Архи уух аягаа Чөдөр ах эвхдэг хутга гарган ундааны сав зүсэж хийсэн. Тэгээд зүссэн хутгаа эвхэж байхыг нь харсан. Тэнд ууж байгаад л би согтоод унтаад өгсөн юу болсныг юу ч мэдээгүй нэг мэдсэн чинь цагдаа дээр ирсэн байсан гэв.  

 

Шүүгдэгч Ш.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би урьд нь таньдаг байсан Ганболд түүний ах, өөр нэг танихгүй эмэгтэй бид дөрөв 3 шил архи хувааж уусан юм. Ууж дуусаад би явлаа гээд босоод төв рүү чиглээд 10-20 алхам авж байтал араас Ганболд хүрч ирээд гараараа хоолой боож доош харуулан унагасан. Тавь гэхэд тавихгүй дараад хоолой боогоод амь тавих шахаад энэ үед халаасанд хутга байгаагаа санаад пиджакны баруун талын гадна халаасанд байсан хутгыг баруун гараараа авч гаргаж ирэхэд хутга дэлгээстэй байхаар нь гараа зүүн талаараа оруулж 2-3 удаа хатгасан. Ганболдын хаана нь хутгалсныг тухайн үед мэдээгүй. Гэтэл нэг хүн намайг чи хүн хутгалчихлаа гэж Ганболдын доороос татаж босгоод бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Энэ үед Ганболд тэндээ хэвтээд үлдсэн юм...  гэсэн мэдүүлэг /хх 124-126/,

 

Хохирогч С.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 6 дугаар сарын 13-ны орой намайг хотод ажпаар явж байхад миний дүү Тогтохзул утсаар яриад Ганболд ах хүнд хутгалуулаад Сайншандын эмнэлэгт муу байна гэхээр нь яасан юу болсон юм бэ гэхэд Эрдэнэтогтох ахтай хамт явж байгаад хутгалуулаад тэр хүнийг нь цагдаад барьж өгчихлөө гэсэн. Ингээд би шөнөө хотоос гараад Сайншанд суманд 6 цагт ирэхэд ах маань хагалгаанд ороод дийлэхгүй нас барчихсан байсан. Эрдэнэтогтох ахтайгаач тухтай уулзаж ярилцаагүй, ах дүү нарын яриагаар бол хамт архи уусан Төмөрчөдөр гэдэг хүн нь хутга гаргаж ирээд хутгалсан гэсэн...Төмөрчөдөр гэдэг хүнд би болон манайхан маш их гомдолтой байна. Оршуулгын зардал мөнгийг нэхэмжилнэ ... гэсэн мэдүүлэг /хх 31-33/,

 

Гэрч Г.Батдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр намайг гэртээ байхад оройхон Ш.Төмөрчөдөр гуай эрүүл манайд хүрч ирээд би хөдөө байгаа одоо явах гэсэн юм ганц юм байна уу гэхээр нь надад юу байхав дээ эмчилгээнд хэрэглэх гээд урдаас захиж авчруулсан гурван шил Хятад архи байна гэсэн чинь зарчих чухал хэрэг болоод байна гэхээр нь би авсан үнээрээ бодож 7500 төгрөгөөр өгсөн... гэсэн мэдүүлэг /хх 37-38/,

 

Гэрч А.Эрдэнэтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Өчигдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би талийгаач ахтайгаа 20 цагийн үед гэрээсээ гараад 75 худалдааны төвийн ойролцоо Сидней дэлгүүрийн тэнд явж байтал замд Төмөрчөдөр, Алтанчимэг хоёр халамцуу хамт явж тааралдаад ахтай уулзаад архи ууя гээд дагуулаад шугам сүлжээний тэнд эзгүй газар жалганы хажууд очоод Төмөрчөдөр гуай байж бай гээд хойшоо явууд төдөлгүй эргэж ирэхдээ улаан бөглөөт Хятад архи хоёр шилийг авчраад Төмөрчөдөр ундааны савыг юугаар юм бүү мэд тайрч аяга хийгээд бид дөрөв архи хувааж уусан ба архиа ууж дуусгаад манай ах Төмөрчөдөр хоёр дахиж архинд явж нэг шил архи авчраад хувааж уусан. Архи ууж байгаад Ганболд ах Төмөрчөдөр гуай хоёр хамт босоод бие засаж байснаа гэнэтхэн л дээр доороо ороод ноцолдоод эхэлсэн тэгэхээр нь би шууд явж очиход Төмөрчөдөр гуай баруун гартаа хутга барьчихсан ахын зүүн талд зүрхний хавьд нь хутгалчихсан бололтой цус гарч байсан тэгэхээр нь би Төмөрчөдөр гуайгаас хутгыг нь булааж аваад ахын цамцыг сөхөөд үзэхэд зүүн хөлнийх нь доод хэсгээс цус их гарч байсан. Тэгээд би ахыг алчихлаа чи гээд Төмөрчөдөрийг чирээд шууд цагдаа дээр ирж хүлээлгэж өгчихөөд жижүүрийн цагдаа нартай хамт ах дээрээ ирэхэд Ганболд ах газар хэвтчихсэн байсан тэгээд хоёр цагдаа ахыг өргөж эмнэлгийн машинд оруулсан. Би ах дүү нартаа утсаар хэлсэн. Ингээд ах эмнэлэгт хүргэгдэж ирээд эмчилгээ хийлгэж хагалгаанд ороод шөнө 2 цаг 55 минутад нас барсан...намайг харж байхад Ганболд ах Төмөрчөдөрийг доорооо хийчихсэн Төмөрчөдөр нь өөдөөс нь харчихсан ноцолдоод байхаар нь би яваад очтол Төмөрчөдөр баруун гартаа хутга барьчихсан ахын цээж рүү дүрчихсэн бололтой цамц нь цус болчихсон байсан. Сөхөөд хартал зүүн хөхнийх нь доод хэсэгт хутга орчихсон цус гарч байсан. Сүүлд харахад зүүн гуянд нь бас хутгалчихсан байсан мөн чихнээс нь цус гарч байсан... гэсэн мэдүүлэг /хх 39-41/,

 

Гэрч М.Алтанчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 6 дугаар сарын 13-ны орой би аймгийн төвд явж байгаад Төмөрчөдөр гуайтай тааралдсан чинь хамтдаа юм ууя гээд хорооны дэлгүүрийн үүдэнд сууж байхад манай ангийн Эрдэнэтогтох нэг танихгүй буурал толгойтой хүнтэй хамт ирээд бид дөрөв мөнгө нийлүүлээд офицерийн тэндээс Төмөрчөдөр ах 2 шил улаан бөглөөтэй архи авчраад эмнэлгээс хойш зэлүүд жалганы хажууд авсан архиа хувааж уусан энэ үед гадаа бүрэнхий болж байсан. Ингээд юм ярьж байгаад авчирсан архиа хувааж ууж байгаад би нилээн согтоод унтаад өгсөн юу болсныг бүү мэд нэг мэдэхэд би шөнө аймгийн цагдаа дээр ирчихсэн байсан юу болсныг огт мэдээгүй. Маргааш нь Төмөрчөдөр хамт архи уусан цагаан толгойтой хүнийг хутгалж алсан гэдгээ мэдсэн... гэсэн мэдүүлэг /хх 48-50/,

 

Шинжээч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... С.Ганболдын цогцост задлан шинжилгээ хийхэд цээжний зүүн хэсгийн 5, 6 дугаар хавирганы түвшин эгэмний дунд шугамаар хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 5 дугаар хавирганы хөндлөн сэтрэл, эгэмний дунд шугамаар 5, 6 дугаар хавирга завсарын булчингийн шарх, уушигны шарх, үнхэлцэг хальсны шарх, зүрхний зүүн ховдлын гадна хэсгийн шарх, зүүн гуяны шарх, зүүн чих зүүн шуу, зүүн алганы ар хэсэг, баруун гуя шилбэний цус хуралт, зүүн шууны зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүдээс зүүн чих, зүүн гуя цээжний зүүн хэсэгт учирсан гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд цээжний зүүн хэсгийн шарх гэмтэл нь үхэлд хүргэсэн гэсэн мэдүүлэг /хх 55-56/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.06.27-ны өдрийн 4028 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

1.Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн цамцанд 20 мм, хөндлөн судалтай цамцанд 20 мм-ийн хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүссэн уранхайнууд гарсан байна.

2.Мөн бараан саарал өнгийн цамцны ард захны оёдол дагуу 165мм-ийн хамжээтэй татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхай гарсан байна.

3.Бусад хувцаснууд уранхайгүй гэжээ /хх 68/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.07.07-ны өдрийн 18 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

1. Амь хохирогч С.Ганболдын цогцост цээжний зүүн хэсгийн 5, 6-р хавирганы түвшинд эгэмний дунд шугамаар хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 5 дугаар хавирганы 2 см урттай хөндлөн сэтрэл, эгэмний дунд шугамаар 5, 6-р хавирга завсарын булчингийн шарх, уушигны шарх, үнхэлцэг хальсны шарх, зүрхний зүүн ховдлын гадна хэсгийн 1 см гүнтэй шарх. Зүүн чих, зүүн гуяны шарх, зүүн чих, зүүн шуу, зүүн алганы ар хэсэг, баруун гуя, шилбэний цус хуралт, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдийн цээжний зүүн хэсгийн 5, 6-р хавирганы түвшинд эгэмний дунд шугамаар хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 5 дугаар хавирганы 2см урттай хөндлөн сэтрэл, эгэмний дунд шугамаар 5, 6-р хавирга завсарын булчингийн шарх, уушигны шарх, үнхэлцэг хальсны шарх, зүрхний зүүн ховдлын гадна хэсгийн 1 см гүнтэй шарх, зүүн чих, зүүн гуяны шарх гэмтлүүд ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн чих, зүүн шуу, зүүн алганы ар хэсэг, баруун гуя, шилбэний цус хуралт, зүүн шууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба дээрх гэмтлүүд нь амьд үед үүссэн гэмтэл байна.

3. Амь хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүдээс цээжний зүүн хэсгийн 5, 6-р хавирганы түвшинд эгэмний дунд шугамаар хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь үхэлд хүргэсэн байна.

4. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Амь хохирогч С.Ганболдод эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн боловч үр дүнд хүрэлгүй нас барсан ба эмчилгээ зохих ёсоор зөв хийгдсэн байна.

6. Амь хохирогч С.Ганболдын цус нь АВО системээр АВ/1\// бүлгийн харъяалалтай байна.

7. Амь хохирогч С.Ганболдын цогцосноос авсан цусанд 1,8, ходоодны шингэнд 4.0 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Согтолтын дунд зэрэгт хамаарна.

8. Амь хохирогч С.Ганболд нь цээжний хөндий рүү нэвтэрч уушиг зүрхийг гэмтээсэн шархны улмаас дотуур цус алдаж нас баржээ ... гэжээ /хх 98-100/,

 

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 13-14/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-12/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 187/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ш.Төмөрчөдөрийн: ... намайг гэдрэг нь харуулаад дээш нь сойгоод гараараа татсан. Гарыг тавиулах гээд тавиулж болдоггүй, яаж ч дийлдэггүй дээр ирээд мордчихсон яагаад ч дийлэхгүй тэрүүхэн зуур би архи уусандаа ч тэр үү ухаан алдсан байсан. Гэнэтхэн санаад хромонд хутга байгаа санагдаад хутгаараа айлгах санаатай аваад хэд хэд ёвирсон ер тавьж өгөөгүй. Тэгээд баруун суган доогуураа хутгаараа ёвирсон тэр маань зүрхэнд нь хүрсэн юм шиг байна лээ гэсэн мэдүүлэг нь гэрч А.Эрдэнэтогтохийн: Манай бүрлээч дээр нь доошоо харсан байдалтай зүрхэндээ хутгалуулсан ухаангүй хэвтэж байсан, шүүгдэгч доор нь дээшээ харсан хэвтэж байсан.  Хоолойг нь боосон зүйл байгаагүй. Шүүгдэгчийн баруун гарт нь хутга байсан гэсэн мэдүүлэг, гэрч М.Алтанчимэгийн: Архи уух аягаа Чөдөр ах эвхдэг хутга гарган ундааны сав зүсэж хийсэн. Тэгээд зүссэн хутгаа эвхэж байхыг нь харсан гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

 

           Харин шүүгдэгч Ш.Төмөрчөдөр нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Ганболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний цээж, зүүн чих, зүүн гуян тус газар хутгалж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ш.Төмөрчөдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ... Гарыг тавиулах гээд тавиулж болдоггүй, яаж ч дийлдэггүй дээр ирээд мордчихсон яагаад ч дийлэхгүй тэрүүхэн зуур би архи уусандаа ч тэр үү ухаан алдсан байсан. Гэнэтхэн санаад надад хутга байгаа санагдаад хутгаараа айлгах санаатай аваад хэд хэд ёвирсон ер тавьж өгөөгүй. Тэгээд баруун суун доогуураа хутгаараа ёвирсон тэр маань зүрхэнд нь хүрсэн юм шиг байна лээ ... гэсэн мэдүүлэг, гэрч А.Эрдэнэтогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ... Төмөрчөдөр ундааны сав задлах гэж хутга гаргаж ирсэн. Саваа задлаад хундага хийгээд 2 шил архийг хувааж уусан. Тэгээд бие засах шиг л болсон шууд хутгалсан. Манай бүрлээч дээр нь доошоо харсан байдалтай зүрхэндээ хутгалуулсан ухаангүй хэвтэж байсан, шүүгдэгч доор нь дээшээ харсан хэвтэж байсан. Хоолойг нь боосон зүйл байгаагүй. Шүүгдэгчийн баруун гарт нь хутга байсан гэсэн мэдүүлэг, гэрч М.Алтанчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ .... Тэгээд офицероос урагшаа очиж ууцгаасан. Архи уух аягаа Чөдөр ах эвхдэг хутга гарган ундааны сав зүсэж хийсэн. Тэгээд зүссэн хутгаа эвхэж байхыг нь харсан. Тэнд ууж байгаад л би согтоод унтаад өгсөн юу болсныг юу ч мэдээгүй нэг мэдсэн чинь цагдаа дээр ирсэн байсан... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ш.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Ганболд хүрч ирээд гараараа хоолой боож доош харуулан унагасан. Тавь гэхэд тавихгүй дараад хоолой боогоод амь тавих шахаад энэ үед халаасанд хутга байгаагаа санаад пиджакны баруун талын гадна халаасанд байсан хутгыг баруун гараараа авч гаргаж ирэхэд хутга дэлгээстэй байхаар нь гараа зүүн талаараа оруулж 2-3 удаа хатгасан. ... Ганболд тэндээ хэвтээд үлдсэн юм...  гэсэн мэдүүлэг, хохирогч С.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн ... Ганболд ах ... Эрдэнэтогтох ахтай хамт явж байгаад хутгалуулаад ... нас барчихсан байсан. ... хамт архи уусан Төмөрчөдөр гэдэг хүн нь хутга гаргаж ирээд хутгалсан гэсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Батдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр намайг гэртээ байхад оройхон Ш.Төмөрчөдөр ... гурван шил Хятад архи байна гэсэн чинь зарчих чухал хэрэг болоод байна гэхээр нь би авсан үнээрээ бодож 7500 төгрөгөөр өгсөн... гэсэн мэдүүлэг, гэрч А.Эрдэнэтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн ... намайг харж байхад Ганболд ах Төмөрчөдөрийг доорооо хийчихсэн Төмөрчөдөр нь өөдөөс нь харчихсан ноцолдоод байхаар нь би яваад очтол Төмөрчөдөр баруун гартаа хутга барьчихсан ахын цээж рүү дүрчихсэн бололтой цамц нь цус болчихсон байсан. Сөхөөд хартал зүүн хөхнийх нь доод хэсэгт хутга орчихсон цус гарч байсан. Сүүлд харахад зүүн гуянд нь бас хутгалчихсан байсан мөн чихнээс нь цус гарч байсан... гэсэн мэдүүлэг, шинжээч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн ... С.Ганболдын цогцост задлан шинжилгээ хийхэд цээжний зүүн хэсгийн 5, 6 дугаар хавирганы түвшин эгэмний дунд шугамаар хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 5 дугаар хавирганы хөндлөн сэтрэл, эгэмний дунд шугамаар 5, 6 дугаар хавирга завсарын булчингийн шарх, уушигны шарх, үнхэлцэг хальсны шарх, зүрхний зүүн ховдлын гадна хэсгийн шарх, зүүн гуяны шарх, зүүн чих зүүн шуу, зүүн алганы ар хэсэг, баруун гуя шилбэний цус хуралт, зүүн шууны зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүдээс зүүн чих, зүүн гуя цээжний зүүн хэсэгт учирсан гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд цээжний зүүн хэсгийн шарх гэмтэл нь үхэлд хүргэсэн гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.06.27-ны өдрийн 4028 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд ... Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн цамцанд 20 мм, хөндлөн судалтай цамцанд 20 мм-ийн хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүссэн уранхайнууд гарсан байна. Мөн бараан саарал өнгийн цамцны ард захны оёдол дагуу 165мм-ийн хэмжээтэй татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхай гарсан байна ... гэжээ, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.07.07-ны өдрийн 18 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд ... Амь хохирогч С.Ганболдын цогцост цээжний зүүн хэсгийн 5, 6-р хавирганы түвшинд эгэмний дунд шугамаар хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 5 дугаар хавирганы 2 см урттай хөндлөн сэтрэл, эгэмний дунд шугамаар 5, 6-р хавирга завсарын булчингийн шарх, уушигны шарх, үнхэлцэг хальсны шарх, зүрхний зүүн ховдлын гадна хэсгийн 1 см гүнтэй шарх. Зүүн чих, зүүн гуяны шарх, зүүн чих, зүүн шуу, зүүн алганы ар хэсэг, баруун гуя, шилбэний цус хуралт, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн цээжний зүүн хэсгийн 5, 6-р хавирганы түвшинд эгэмний дунд шугамаар хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 5 дугаар хавирганы 2см урттай хөндлөн сэтрэл, эгэмний дунд шугамаар 5, 6-р хавирга завсарын булчингийн шарх, уушигны шарх, үнхэлцэг хальсны шарх, зүрхний зүүн ховдлын гадна хэсгийн 1 см гүнтэй шарх, зүүн чих, зүүн гуяны шарх гэмтлүүд ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн чих, зүүн шуу, зүүн алганы ар хэсэг, баруун гуя, шилбэний цус хуралт, зүүн шууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба дээрх гэмтлүүд нь амьд үед үүссэн гэмтэл байна. Амь хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүдээс цээжний зүүн хэсгийн 5, 6-р хавирганы түвшинд эгэмний дунд шугамаар хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. Амь хохирогч С.Ганболд нь цээжний хөндий рүү нэвтэрч уушиг зүрхийг гэмтээсэн шархны улмаас дотуур цус алдаж нас баржээ ... гэжээ, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Төмөрчөдөрийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.Гантулга нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 8 810 240 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох  оршуулгатай холбоотой болон унааны зардал 6 909 240 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас ном уншуулсан болон ямар зардал гарсан нь тодорхойгүй 1 901 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Төмөрчөдөрийн цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан шар өнгийн элгэн малгай, хөндлөн цэнхэр өнгийн судалтай даавуун цамц, хөндлөн цагаан судалтай хар хөх өнгийн ноосон цамц, хар хөх өнгийн задгай энгэртэй ноосон цамц, хүрэн өнгийн суран тэлээтэй хөх өнгийн даавуун өмд, хар өнгийн ноосон өмд, хүрэн өнгийн ботинк, архины шил 3 ширхэг, хуванцар тайрсан сав, элс, шороо зэргийг устгаж, шүүгдэгчийн өмсөж явсан хар хөх өнгийн хүрэм, улбар шар өнгийн нимгэн хантааз, суран тэлээ, өмд, задгай энгэртэй цагаан цамц, богино түрүүтэй үдээстэй хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.  

 

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал болох нас, биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүллээ. 

 

     Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Төмөрчөдөрт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хув шар овогт Шонжоогийн Төмөрчөдөрийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хув шар овогт Шонжоогийн Төмөрчөдөрийг 10 жил 10 хоногийн хугацаатай хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Төмөрчөдөрт оногдуулсан 10 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Төмөрчөдөрийн цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Төмөрчөдөрийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 6 909 240 төгрөгийг гаргуулж хохирогч С.Гантулгад олгож,  хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 901 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогчийн өмсөж явсан шар өнгийн элгэн малгай, хөндлөн цэнхэр өнгийн судалтай даавуун цамц, хөндлөн цагаан судалтай хар хөх өнгийн ноосон цамц, хар хөх өнгийн задгай энгэртэй ноосон цамц, хүрэн өнгийн суран тэлээтэй хөх өнгийн даавуун өмд, хар өнгийн ноосон өмд, хүрэн өнгийн ботинк, эвхдэг хутга, архины шил 3 ширхэг, хуванцар тайрсан сав, элс, шороо зэргийг устгаж, шүүгдэгчийн өмсөж явсан хар хөх өнгийн хүрэм, улбар шар өнгийн нимгэн хантааз, суран тэлээ, өмд, задгай энгэртэй цагаан цамц, богино түрүүтэй үдээстэй хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Төмөрчөдөрт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                        

     ДАРГАЛАГЧ                              Х.ГАНБОЛД

    ШҮҮГЧИД                                   Н.АДЪЯА                                                                                               

                                                         Д.АДЪЯАСҮРЭН