Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 02293

 

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/02293

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг,  хороо,  хороолол, Глоб-ын дүгээр байрны  тоотод оршин суух, Б овогтой Н-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүрэг, хороо, Гандан, Амарсанаагийн гудамж, байрны тоотод оршин суух, З овогтой Г-д холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянгол дүүргийн  хороо, Гандан, Амарсанаа гудамж,  байрны  тоот хаягт байрлах 72.75 метр квадрат талбайтай, Улсын бүртгэлийн Ү- дугаартай, 3 өрөө орон сууцыг өмчлөгч билээ.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Э.М 50.000.000 төгрөгөөр худалдан авсан боловч тус байранд З.Г гэх эмэгтэй хүүхдүүдтэйгээ амьдарч байсан тул 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд суллаж өгнө гээд өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна.

Иймээс З.Гийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцнаас албадан гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч З.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд Ж.М танилцаж, 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хуримаа хийн, 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр бидний дундаас охин М.Мтөрсөн.

Бид хуримаа хийх хүртэл хадам ээж С.Б, хурим хийсний дараа Цайз-16, Москва хороолол зэрэг газарт амьдарч байгаад 2010 онд би БНСУ дахь Монгол улсын Нийгмийн даатгалын төлөөлөгчийн газарт ажиллахаар нөхөртэйгөө хамт явсан.

2013 оны 6 дугаар сард миний ажиллах хугацаа дуусаж, эх орондоо эргэж ирэхэд хадам ээж, эгч нарын зүгээс дээрх байрыг бэлэглэж, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нөхөр Ж.М нэр дээр шилжүүлж, Өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулсан болно.

Тэр цагаас хойш байрандаа амьдарч, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нөхөр маань гэрээсээ явж, гэртээ ирэхээ больж, нөхрийн ээж, эгч, найз нөхөдтэй холбогдон, уулзаж түүнийг гэртээ ирүүлэх гэж оролдсоор өдий хүрлээ. Миний нөхөр Ж.М уг байрыг эгч Ж.А нөхөр Э.М өмчлөлд шилжүүлж, түүний дараа Э.М иргэн Б.Н худалдан авсан байдаг.

Ж.М бидний гэр бүлийн дундын хөрөнгийг хууль бусаар өмчлөх эрхийг бусдад шилжүүлэн, гэр бүлийн гишүүдийг албадан гаргуулахаар шүүхэд хандсан нь үндэслэлгүй, хууль болон ёс зүйд нийцэхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ошүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэн Б.Н энэ байрны албан ёсны өмчлөгч, хуулийн дагуу гэрээ байгуулан, худалдаж авсан, өмчлөгч мөн. Өнөөдрийг хүртэл хариуцагч Ганцэцэг байрыг чөлөөлнө гээд суллаж өгөөгүй. Хариуцагчийн хоорондох гэр бүлийн маргаан бидэнд хамааралгүй. Нэхэмжлэгч бусдын хууль бус өмчлөлөөс хөрөнгөө салгаж авах гэж шүүхэд хандсан тул байрнаас албадан нүүлгэн, гаргаж өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч З.Г-т холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг хууль бусаар бусдад шилжүүлсэн, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н Баянгол дүүргийн  хороо, Гандан, Амарсанаа гудамж,  байрны  тоот хаягт байрлах 72.75 метр квадрат талбайтай, Улсын бүртгэлийн Ү- дугаартай, 3 өрөө орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Э.М Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 50.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болнозааснаар зохигчдын хооронд байгуулсан гэрээ хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийг үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохилдолд үнэн зөв гэж тооцно гэж заасны дагуу хэлцлийн үндсэн дээр 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Б.Н үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн авч мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэснээр дээрх байрны өмчлөгч мөн болох нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанаар хэрийг хянан хэлэлцэх явцад хариуцагчийн өмгөөлөгч Б.Э бид гэрлэлтээ цуцуулахаар шүүхэд хандсан байгаа. Энэ байрны асуудал дээр хүн ёсны, хүн чанарын асуудал яригдана. Ж.М, З.Г нар гэр бүл болж дундаас нь үр хүүхэд гарсан уу? гэвэл гарсан. Орон сууцанд өнөөдрийг хүртэл охинтойгоо амьдарч байгаа. Нөхөр нь хүргэн ахдаа байрыг шилжүүлээд, хүргэн ах нь хамаатан Б.Н даа худалдсан. Цаг хугацааны дараа энэ байр эргээд, хүргэн ахын өмчлөлд очно. Дундын хөрөнгө учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэр бүлийн маргаан бидэнд хамааралгүй гэх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч уг байранд амьдарч байгаа нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 407.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн хороо, Гандан, Амарсанаа гудамж,  байрны  тоот хаягт байрлах 3 өрөө байрнаас хариуцагч З овогтой Г-ийг нүүлгэн гаргаж, нэхэмжлэгч Б овогтой Н-д орон сууцыг хүлээлгэн өгсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 407.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.АРИУНАА