| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00598/и |
| Дугаар | 60 |
| Огноо | 2018-02-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 60
| 2018 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2018/00060 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын *******аар багт оршин суух, ******* овогт *******ийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******ын орон сууцны ******* тоотод оршин суух, овогт ын //-д холбогдох
20,000 /хорин мянга/ юань гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээнавч, 153/2017//и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагч Д., гэрч А., Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Д. нь банканд ажилладаг байсан. Намайг наймаа хийдэг байхад мөнгө авсан. Тэгээд хил хаасны дараа Ховдод ирсэн. Тэр үед Д. тэр хүн хамт байсан. Мөнгө өг гэхэд мөнгө байхгүй. 30 машиныг барьцаанд өгье гэсэн. Мөн 10,000 юаньд нь чихэр өгсөн. Тэгээд 20,000 юань үлдэнэ гэж хэлсэн. Д. хариу тайлбартаа би танихгүй. Би биш гэсэн байсан. Би 2010 онд ирж уулзахад ахынх нь бие муу байна. Цалин бага гэж хэлэхээр нь утасных нь дугаарыг авсан. Тэгээд ******* сумаас залгахаар утсаа авдаггүй. Тэгж байтал миний бие өвдөөд Энэтхэг явсан. Тэгээд тэнд очиж эм уусны дараа хэл гайгүй болсон. Тэгээд Д.г мөнгө өгөхгүй болохоор нь шүүхэд өгсөн. 3 сар болсны дараа хариу тайлбар ирэхэд танихгүй. Миний өгөх ёстой мөнгө биш гэж хэлсэн. Энэ хүн дарга хүн байж, олон жил даргаар ажилласан байж муу хүн байна. Байнга Ж.*******ийг танихгүй гэж хэлдэг. Би залуу байхдаа наймаа хийж байсан. Тэгэхэд Д. Шуудан банканд байсан бөгөөд Хятадын Монгол гэдэг хүнээс мөнгө авсан гэсэн.
гэдэг хүн нь Д. гэдэг хүн мөнгө өгнө гээд гарын үсэг зураад үлдээсэн. Би 33 настайдаа харваад хэл муу болсон. Би 20,000 юань гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэг юанийг 369.95 төгрөгөөр бодоод нийт 7,399,000 төгрөг нэхэмжилж байна. 2017 оны 10 сарын 24-ний өдрийн ханшаар бодсон.... Би д хонь, ямааны арьс буюу түүхий эд худалдсан. Тэгээд тооцоо хийхэд надад 30,000 юаны өгөхөөр болсон....гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.ын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ж.******* нь 1990 оноос хойш наймаа хийж эхэлсэн. Наймаа хийж байх хугацаандаа Хятадын Монгол иргэн гэдэг хүнтэй хамтарч наймаа хийсэн байдаг. Энэ үед Д. гуай тай хамтарч наймаа хийж байсан. Д. гуай д 30,000 юаны өртэй болоод, Ж.******* нь аас 30,000 юаны авлагатай болж таараад Ж.*******ийн аас авах авлагыг Д. гуай руу шилжүүлсэн бичиг үйлдэж өр нь шилжсэн байдаг. Эхний 10,00 юаньдаа чихэр, янз бүрийн зүйлээр авч дуусгасан байдаг. Үлдсэн 20,000 юаныг Д. гуай өгөхөөр тохиролцоод бичиг хийж өгсөн байдаг.
Мөнгөө нэхэж 2003 он хүртэл явсан боловч 2003 онд Ж.******* даралт харваж 13-14 жил өвчний улмаас буюу эрүүл мэндийн байдлаас болоод шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Энэ хугацаанд Энэтхэг улс руу эмчилгээнд явах шаардлага гараад мөнгөө Д. гуайгаас мөнгөө нэхсэн боловч энэ мөнгийг өгөхгүй байсаар өдийг хүрсэн гэж тайлбарладаг.
Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаад, нэхэмжлэл гаргах хугацаагаа сэргээлгэж авсан. Ингээд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 20,000 юань гаргуулахаар нэхэмжлэл гаргасан....гэв.
Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1987 оноос 1996 он хүртэл банканд ажилласан....Н. гэдэг хүний талаар дурдаад хаячихлаа. Н. гэдэг хүн Ж.*******той адилхан Хятадын Өвөрмонгол залуутай юаны гэрээ хийж аваад түүнийгээ манай банкаар дамжуулаад монгол мөнгө болгоод бизнес хийж байсан. Тэр үед би юань дээр нь нэмж зээл олгож байсан. 1996 онд банк хаагдахад Н. надаар бичиг хийлгээд, өөрөө гарын үсэг зураад гадаадын иргэнтэй тооцоо дууслаа гэсэн утгатай. Ж.*******ийн нотлох гээд байгаа бичиг нь тэр бичиг юм. Энэ нь бид нарын хувийн захиа бөгөөд энэ юань төлж дуусгахгүй бол банкнаас зээл олгохгүй. Эхний ээлжинд зээлээ төлнө. Түүний дараа мөнгө гарвал өгье гэдэг байдлаар эд нарын хооронд жуулчилж байсан буюу тооцоог нь хийж өгч байсан хүн бол би юм. Гэхдээ ямар бизнес хийж байгаагаа надад хэлээгүй. Тэр үеэр Ж.******* банкнаас зээл авах гэж ирж байсан....Тэгээд бид нар судалгаа хийгээд бас л харилцагч түнштэйгээ юм хийчихсэн юм байна. Тийм учраас зээл авах гэж юм хийх гэж байгаа юм байна гээд зээл олгоогүй....Ах нь тэр үеэр надтай ирээд уулзаж байсан. Тэр үеэр , Ж.******* хоёрын хооронд яриа гарчихсан байсан. Нэг түнштэй юм байна. Хятадад төлж байхын оронд хоёулаа хоорондоо тохирчихье гэдэг зүйл ярьчихаад надаар баталгаа гаргуулж, бичиг хийлгэж, зээл авах гээд байхаар нь би зөвшөөрөөгүй. Эхний ээлжинд зээлээ төлчих, дараа нь асуудлаа ярь гэж хэлсэн.
Н. болон миний гарын үсэгтэй тэр бичгүүд бол нэг ёсны захиа бөгөөд түүнийг түншдээ аваачиж үзүүлээд ямар нэгэн зүйлээ өгөөд, үлдэгдлээ тооцоод, зээлээ хаалгаад, үлдэгдэл мөнгө гарвал наймаа хийдэг. Энэ хоёр адилхан наймаа хийж байсан хүмүүс.
1998 онд банк татан буулгахад ахлах эдийн засагчийн хувьд 800 гаруй зээлтэй газруудыг өрийн албанд хүлээлгэж өгөхөд ийн зээл дууссан байсан. Ж.******* харин зээл аваагүй байсан. Надтай ямар ч тооцоо байхгүй бөгөөд Ж.******* надад юань ч өгөөгүй, би юань ч аваагүй. 1996 онд гэдэг хүн Д.гаас мөнгө ав гэж бичиг хийж үлдээсэн гэж тайлбартаа хэлээд байгаа. Тэгж үлдээсэн юм бол 1996 оноос 2003 он хүртэл намайг шүүхэд өгөхгүй яасан юм.
Би 2017 оны 10 сарын 24-ний өдөр гэнэт шүүхээс дуудагдаад, тайлбараа өгөөд явж байгаа.....Ж.******* надтай ганц ч удаа ярьж, хэлж байгаагүй. Гэнэтхэн ийм асуудал гарахаар гайхаж байна....Ардын банкнаас өөр Шуудан банканд зээл олгох үйлчилгээ хариуцсан хүнээр 4 жил ажилласан. Тэр үед надад ямар ч шаардлага ирээгүй, ямар ч өргөдөл ирээгүй....Наймаа хийж байхдаа авсан юм бол надтай заргалдаад, шүүхээр шийдүүлэх боломж байсан....Намайг гүтгэж байна гэж ойлгож байна.... , түнш хоёрын гаргаж өгсөн баталгааны дунд өөрөө гарын үсгээ оруулах гээд чадахгүй янз бүрийн зүйл хийчихсэн байгаа. Өмгөөлөгч болон шүүхийн байгууллагыг хуурах гэж байна. Тийм зүйл хориотой. Хуулийнхаа дагуу явна....Н. нь зээлээ төлөхийн тулд гэдэг залууд өгнө гээд өөрөө гарын үсэг зураад, надаар гарын үсэг зуруулаад, хэрэглэж байсан гуч машинаа барьцаанд тавиад өгч чадахгүй бол үүнийгээ өгнө гээд баталгаа гаргаж өгч байсан. Түүнээс биш Ж.*******ид өгнө гэсэн зүйлийг мэдэхгүй байна....Зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь Д.д холбогдуулан 20,000 /хорин мянга/ юань гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар БНХАУ-ын нэг юань 369.95 төгрөгтэй тэнцэж байснаар тооцон нэхэмжлэлийн шаардлагаа 20,000 /хорин мянга/ юань буюу 7,399,000 /долоон сая гурван зуун ерэн есөн мянга/ төгрөг гаргуулах гэж тодрууллаа.
Нэхэмжлэгч Ж.******* нь Би БНХАУ-ын Урумч аймгийн иргэн н.д хонь, ямааны арьс буюу түүхий эд худалдсан. Тэгээд тооцоо хийхэд надад 30,000 юаны өгөхөөр болсон. н. нь надад өгөх 30,000 юаныг хариуцагч Д.гаас ав гэж 1996 оны 12 сарын 29-нд бичиг хийж өгсөн. 10,000 юаньд нь чихэр, өөр бусад зүйл авсан. Одоо Д.гаас 20,000 юань буюу 7,399,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч Д. нь Би ямар нэгэн хүнд өр зээлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлав.
Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 154/ШШ2017/ дугаартай шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн болохыг дурдлаа. /ХХ-ийн 3-6 дугаар тал/
Нэхэмжлэгч Ж.*******ийн Би БНХАУ-ын Урумч аймгийн иргэн н.д хонь, ямааны арьс буюу түүхий эд худалдсан. Тэгээд тооцоо хийхэд надад 30,000 юаны өгөхөөр болсон гэх тайлбараар БНХАУ-ын Шиньжян-Уйгурын өөртөө засах орны Урумч хотод оршин суух, БНХАУ-ын иргэн н., нэхэмжлэгч Ж.******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
БНХАУ-ын Шиньжян-Уйгурын өөртөө засах орны Урумч хотод оршин суух, БНХАУ-ын иргэн г н. гэдэг байсан талаар зохигч маргаагүй болно.
Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд Урэмч аймгийн төвийн иргэн д 1996 оны 2 сарын 20-нд /30000/ гучин мянган юань буюу хоёр сая таван зуун мянган төгрөг өгч хоорондын тооцоог дуусгахаар болов. Хэрэв энэ хугацаанд тохиролцсон ёсоор өгч чадахгүй бол 130 машин өгөхөөр барьцаанд тавьлаа. Энэ мөнгийг гийн гарт нь өгөхөөр болов. Зөвшөөрсөн: Н.Батмөнх, Д., 1996-12-13-нд гэх бичилттэй Иргэд хоорондын баталгаа гэх баримт авагджээ.
Уг баримтаас үзэхэд БНХАУ-ын Шиньжян-Уйгурын өөртөө засах орны Урумч хотод оршин суух, БНХАУ-ын иргэн гийн гарт нь 30,000 /гучин мянга/ юаныг Н.Батмөнх, Д. нар нь өгөхийг зөвшөөрсөн байх боловч уг 30,000 юаныг шаардах эрх н. буюу гөөс Ж.*******ид шилжсэн болохыг нотолсон баримт гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн БНХАУ-ын иргэн н. // нь нэхэмжлэгч Ж.*******той шаардах эрх шилжүүлэх тухай гэрээг бичгээр байгуулаагүй, хариуцагч Д. нь нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх эрх, үүрэг үүсээгүй байна.
Түүнээс гадна хавтаст хэргийн 8, 9 дүгээр хуудсанд авагдсан баримтуудад ямар гэрээнээс үүссэн харилцаа, хэн нь хэзээ, ямар үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй, гэрч А.Гантулгын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн ....1999 онд Ж.******* мөнгөгүй боллоо. Хоёр өрөө байраа зармаар байна. Чи байр авахаар бол миний байрыг ав. Би хүнд мөнгөө зээлүүлчихсэн....Би хилийн цаана хэдэн төгрөг өгчихөөд авч чадахгүй байгаа гэж хэлж байсан....Байрыг нь 1999 оны 08 сарын 30-ны үеэр авч байсан.... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Иргэний хуулийн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.8-д зааснаар шаардах эрх шилжсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Гэрч Б.ын ....2010 онд Ж.******* гэдэг хүнээс 20,000 юань авах ёстой. Зээлсэн гэж хэлж байсныг би сонсож байсан. Түүнийг би мэднэ.... гэж, гэрч А.Гантулгын ...1999 онд Ж.******* ...Би хүнд мөнгөө зээлүүлчихсэн.... гэж хэлж байсан....Тухайн үед надад нэр хэлж байгаагүй. 2012 онд уулзахад гэдэг хүнээс авах гэж байгаа гэж хэлж байсан гэж тус тус шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн бөгөөд БНХАУ-ын иргэн н. //-аас Ж.*******ид шаардах эрх шилжсэн эсэх талаар гэрчүүдийн мэдүүлэг хангалттай, эргэлзээгүй нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. нь шүүх хуралдаанд .....Д. нь тухайн үедээ 20,000 юанийг дундаж ханшийг нь 80 төгрөгөөр бодож, 1,600,000 төгрөг өгөхөөр болов гэдгээ хүлээн зөвшөөрсөн гарын үсэг хийж өгсөн. Гарын үсэг хийж өгснөөр Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ, 124.2-д шаардах эрх эзэмшигч, өмнөх үүрэг гүйцэтгэгчийн хоорондын харилцаанаас бий болох бүхий л хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгэгч шаардах эрх эзэмшигчид тавих эрхтэй гэж заасан эрхийн хүрээнд нэхэмжилж байгаа... гэж тайлбарлах боловч хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан баримтаар БНХАУ-ын иргэн н. //-аас 20,000 юаны өрийг хариуцагч Д. нь өөртөө шилжүүлэн авсан болох нь тогтоогдохгүй, Ж.*******ид баримтанд бичигдсэн Төрбаяр, , Д. нарын хэн нь 20,000 юань буюу 1,600,000 төгрөгийг өгөх нь тодорхойгүй, мөн баримтанд он, сар, өдөр байхгүй учир маргаж буй үйл баримтын цаг хугацаанд хамааралтай эсэх нь эргэлзээтэй байна.
Мөн Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т Шаардах эрх эзэмшигч, өмнөх үүрэг гүйцэтгэгчийн хоорондын харилцаанаас бий болох бүхий л хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгэгч шаардах эрх эзэмшигчид тавих эрхтэй гэх заалт нь өрийг өөртөө шилжүүлэн авсан этгээд буюу шинэ үүрэг гүйцэтгэгчийн шаардах эрхийн зохицуулалт бөгөөд шаардах эрхийг шилжүүлэн авсан гэх нэхэмжлэгч Ж.*******ийн шаардах эрхэд хамааралгүй эрхийн зохицуулалт болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Ж.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.д холбогдох 20,000 /хорин мянга/ юань буюу 7,399,000 /долоон сая гурван зуун ерэн есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 7 хуудсанд авагдсан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Дээрхийн гэгээнтэн XIV далай ламын номын айлдвар гэх бичилттэй баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 33, 34 дугаар хуудсанд авагдсан иргэн Б., иргэн А. нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Ж.******* нь тус шүүхийн 2017 оны ******* дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШЗ2017/ дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 133,334 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.3, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123 дугаар зүйлийн 123.8, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.д холбогдох 20,000 /хорин мянга/ юань буюу 7,399,000 /долоон сая гурван зуун ерэн есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******нь тус шүүхийн 2017 оны ******* дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШЗ2017/ дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 133,334 /нэг зуун гучин гурван мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ