Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар  2022/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


     Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,  
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Огаар хөтлүүлж,
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Т.******* нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Угаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ттын ******* /РД:/-д холбогдох 2212  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ******* сумын Улаан Чулуу багийн ******* гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т ******* /РД:/ 

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн хороололд байрлах дугуй засварын гаднаас хохирогч С.Биндэръяа-Эрдэнийн “Нүүдэлчин ” маркийн мотоциклийг хулгайлж, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.  

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 2212 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

    Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч С.Биндэръяа-Эрдэний өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нутгийн Баяраа гэх ахын портер маркийн машины дугуйг нөхүүлэх гээд Баяраа ахын эхнэр ******* портер маркийн машинаа жолоодоод би өөрийн нүүдэлчин маркийн мотоциклио жолоодоод Архангай аймгийн ******* сумын ******* багийн хороололд байх дугуй засвар дээр очтол хүн нь байхгүй байсан юм. Ингээд би цаашаа ******* гэх хүний дугуй засвар руу явахдаа би мотоциклио орхиод машинд суугаад явсан. Тэр үед ойрхон явах юм чинь гэж бодоод мотоциклийнхоо түлхүүрийг кундакторт нь зоолттой орхиод явсан бөгөөд дугуйгаа  нөхүүлээд эргээд иртэл миний мотоцикль алга болсон байсан. Ингээд би цагдаагийн хэсэг дээр очоод цагдаад мэдэгдсэн. Тэр үед манай сумын хэв журмын цагдаа Ө.*******, замын цагдаа Б. нар байсан юм. Ингээд би сумын цагдаад мотоциклио алдсан талаар хэлж хамт гадуур хайсан бөгөөд хайгаад явж байхад сумын төвөөс ертөнцийн зүгээр хойд зүгт гараад багцаагаар 1 километрын зайд мотоцикльтой хүн сайжруулсан шороон замын хажууд үерийн ус зайлуулах хоолой мөргөөд унасан байсан бөгөөд очоод үзэхэд ******* сумын ******* гэх залуу байсан. Жолоодож явсан мотоцикль нь миний мотоцикль байсан юм. Ингээд би өөрийн мотоциклио аваад цагдаа ******* гэх залууг аваад явсан юм. Ингээд маргааш нь болон түүнээс хойш би цагдаа нартай очиж уулзаагүй. 2022 оны 01 дүгээр сарын 19-нд ******* эхнэрийнхээ хамт ирэхэд нь би мотоцикль засварлаж өг гэхэд Мөнх-Эрдэнийн эхнэр бид нар чамд засварлах мөнгийг нь өгье чи өөрөө засварлаад авчих гэсэн юм. Ингээд надад дансаар 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг миний хаан банкны 500000000 дугаарын дансанд хийсэн. Мотоциклийн бензины банкийг маань банкаар нь авчирч өгнө гээд одоо болтол авчирч өгөөгүй. Ингээд би цагдаад хандаж байгаа юм. Тухайн үед ******* ямар нэгэн юм ярихгүй байсан. Харин эхнэр нь уучлаарай манай хүн согтуудаа чиний мотоциклийг хулгайлаад явчихсан байна. Мотоциклийн чинь эвдрэлийн мөнгийг бид өгье гээд мөнгө шилжүүлсэн юм. Улаан өнгийн Нүүдэлчин маркийн улсын дугааргүй никл ачаатай мотоцикль байсан бөгөөд би тухайн мотоциклийг 2019 оны 09 дүгээр сард Ч. гэх хүний дэлгүүрээс нь 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би алдсан мотоциклио 1.600.000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгөөр үнэлэнэ. Тухайн үед ******* ямар нэг зүйл яриагүй их согтуу байсан юм. Тиймдээ ч миний мотоциклиор сайжруулсан шороон замын үерийн ус зайлуулах бетонон хоолойг мөргөсөн байх гэж бодож байгаа. Тухайн үед тэр дугуй засварын гадаа хүн байгаагүй. Урд хоёр амортизатор нь тахийсан байсан, урд карлон нь чихэгдсэн байсан. Рүүлийн хязгаарлагч хугарсан байсан мөн хянах самбарын дээр байрлах хамгаалалт төмөр нь тахийсан байсан, бензиний банк нь цөмөрсөн байсан өөр эвдрэл байгаагүй. Манай ээж мэдэж байгаа. Мөн тэр үед надтай хамт явсан Баяраа гэх хүний эхнэр ******* болон сумын хэв журмын цагдаа Ө.*******, замын цагдаа Б. нар хамт явж хайлцсан мэдэж байгаа. Би тэр үед мотоциклио олоод авсан болохоор ахиж цагдаатай очиж уулзаагүй юм. Мөн ******* нь уг гарал манай ******* сумын хүн тул би мотоциклийг маань засварлаад өгчих байх гээд бодсон юм. Би гомдолтой байна зүгээр байсан мотоциклийг маань хулгайлж авч эвдэлсэнд мөн засварлаж өгөхгүй удаад байгаад нэхэмжлэх зүйлийн хувьд гэвэл мотоциклийнхоо бензиний банкаа солиулмаар байна. Мөн хянах самбарын урд байрладаг хамгаалалт төмрөө солиулмаар байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, ярьсан бүхэн үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/, 

Хохирогч С.Биндэръяа-Эрдэний дахин өгсөн “...Надад гомдол санал байхгүй. Би *******эс хохирлын мөнгө болох 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг авсан. Би өөрөө мотоциклио янзалсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан Миний ярьсан бүхэн үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 хуу/,

Гэрч А.*******ийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр С.*******  манай машинийг гуйж аваад буцаад өгөхдөө дугуйг нь хагалсан байсан болохоор дугуйг маань нөхүүлж өгөх гээд сансар хороололд байдаг дугуй засвар дээр очсон бөгөөд тэр үед би өөрийн Портер маркийн машинийг жолоодод С.******* өөрийнхөө нүүдэлчин маркийн мотоциклийг жолоодоод очсон юм. Гэтэл тэр дугуй засварын хүн нь байхгүй байсан. Энэ үед С.******* манай машинд суугаад мотоциклио тэр дугуй засварын гадна орхиод ******* ахын дугуй засвар дээр очиж манай машины дугуйг нөхүүлж өгөөд буцаад мотоциклио орхисон газраа ирэхэд мотоцикль нь алга болсон байсан. Ингээд С.******* цагдаад мэдэгдэнэ гээд цагдаа дээр хүргүүлээд үлдсэн. Би гэртээ харьсан. Нүүдэлчин маркийн мотоцтикль улаан өнгийн улсын дугааргүй мотоцикль байсан. Сүүлд С.******* надад хэлэхдээ ******* хулгайлаад явсан байна. ******* миний мотоциклийг унагаж эвдсэн байна гэж ярьж байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,

    Гэрч Б.гийн өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 09-ны орой эргүүл хийгээд явж байхад С.******* гэх хүн дугуй засварын гаднаас өөрийн нүүдэлчин маркийн мотоциклио алдчихлаа гээд ирэхээр нь хамт гадуур хайгаад явсан. Тэгэхэд ******* сумын Хайрхан чиглэлд явах зам дагуу ус зайлуулах хоолой мөргөөд зогссон ******* сумын багийн иргэн ******* гэх хүн замын хажууд зогсож байсан. Тэгээд мотоциклийг С.*******нд хүлээлгэн өгөөд Мөнх-Эрдэнийг авч ирж шалгахад согтуу байсан. Нүүдэлчин маркийн мотоцикль байсан. Уг мотоциклиор хурдтай явж байгаад мөргөсөн байдалтай урд хоёр амортизатор нь гулзайсан, банк хонхойсон, урд хэсгээрээ нэлээд эвдрэлтэй харагдаж байсан. Энэ миний мотоцикль биш. Дугуй засварын гадна байсан мотоциклийг унаад явсан гэж ярьж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,

Гэрч Б.гийн өгсөн “...Биндэръяа бол манай хүүхэд ******* нэг нутгийн хүмүүс зүс танина. 2021 оны 11 дүгээр сарын 09-ны орой Биндэръяа мотоциклио алдчихлаа гээд гэртээ орж ирж надад хэлчихээд цагдаад хэлнэ гээд гараад явсан. Тэгээд сүүлд нь манай хүү Биндэръяа би цагдаатай хамт явж байгаад мотоциклио олчихлоо миний мотоциклийг ******* авч яваад замын далангийн үерийн хоолой мөргүүлсэн байна гэж хэлсэн. Тэгээд би өглөө босоод мотоциклийн чинь юу юу эвдэрсэн байна гээд харахад урьд хоёр амортизатор тахийсан, хянах самбарын дээр байрлах хамгаалалт төмөр тахийсан, хагарсан урьд карло хойшоо чихэгдсэн, рүүлийн хязгаарлагч төмөр хугарсан, банк цөмөрсөн гэсэн эвдрэлүүд үүссэн байсан. хорооллын дугуй засварын гадаа тавьсан байж байгаад алдсан гэж надад хэлсэн. Нүүдэлчин гэсэн нэртэй улаан өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль байсан. 2019 оны 09 дүгээр сард авсан. Урьд хоёр амортизатор тахийсан, хянах самбарын дээр байрлах хамгаалалт төмөр тахийсан, хагарсан урьд карло хойшоо чихэгдсэн, рүүлийн хязгаарлагч төмөр хугарсан, банк цөмөрсөн гэсэн эвдрэл үүссэн байсан. Миний мотоциклийн ******* гэх залуу хулгай хийж авч яваад эвдсэн байна гэж хэлсэн. Тэгээд манай хүүгийн мотоциклийг янзалж хохиролгүй болгож өгнө гэж хэлсэн байсан. Манай хүү Биндэръяагийн данс руу 140.000 төгрөг  шилжүүлсэн байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй, ярьсан бүхэн үнэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,

Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-31 хуу/,
2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41 хуу/, 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 45 хуу/,
Т.Мөнх-Эрдэний иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 хуу/,
Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 60 хуу/,
Эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 62 хуу/,
Архангай аймгийн ******* сумын багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63 хуу/,
Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 72-73 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.*******нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Т.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн хороололд байрлах дугуй засварын гаднаас хохирогч С.Биндэръяа-Эрдэнийн “Нүүдэлчин ” маркийн мотоциклийг хулгайлж, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Эрүүгийн 2212 дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн хороололд байрлах дугуй засварын гаднаас хохирогч С.Биндэръяа-Эрдэнийн “Нүүдэлчин ” маркийн мотоциклийг хулгайлж, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч С.Биндэръяа-Эрдэний: “...эргээд иртэл миний мотоцикль алга болсон байсан. Ингээд би цагдаагийн хэсэг дээр очоод цагдаад мэдэгдсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/, гэрч А.*******ийн: ...Машины дугуйг нөхүүлж өгөөд буцаад мотоциклио орхисон газраа ирэхэд мотоцикль нь алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/, гэрч Б.гийн “...С.******* гэх хүн дугуй засварын гаднаас өөрийн нүүдэлчин маркийн мотоциклио алдчихлаа гээд ирэхээр нь хамт гадуур хайгаад явсан. Тэгэхэд ******* сумын Хайрхан чиглэлд явах зам дагуу ус зайлуулах хоолой мөргөөд зогссон ******* сумын багийн иргэн ******* гэх хүн замын хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/, гэрч Б.гийн: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ны орой Биндэръяа мотоциклио алдчихлаа гээд гэртээ орж ирж надад хэлчхээд цагдаад хэлнэ гээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/, гэрч Б.гийн өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 09-ны орой эргүүл хийгээд явж байхад С.******* гэх хүн дугуй засварын гаднаас өөрийн нүүдэлчин маркийн мотоциклио алдчихлаа гээд ирэхээр нь хамт гадуур хайгаад явсан. Тэгэхэд ******* сумын Хайрхан чиглэлд явах зам дагуу ус зайлуулах хоолой мөргөөд зогссон ******* сумын багийн иргэн ******* гэх хүн замын хажууд зогсож байсан. Тэгээд мотоциклийг С.*******нд хүлээлгэн өгөөд Мөнх-Эрдэнийг авч ирж шалгахад согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41 хуу/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Т.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Угаас шүүгдэгч Т.*******ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч С.Биндэръяа-Эрдэний өгсөн мэдүүлэг, гэрч А.*******ийн өгсөн мэдүүлэг, гэрч Б.гийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Т.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн хороололд байрлах дугуй засварын гаднаас хохирогч С.Биндэръяа-Эрдэнийн “Нүүдэлчин ” маркийн мотоциклийг хулгайлж, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж дүгнэв.  

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн захиран зарцуулснаар төгсдөг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг харин хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж халдаагүйг харин нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.

Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байдаг. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас хохирогч С.*******нд 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч С.******* өгсөн: “... Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 хуу/ авагдсан байх тул  шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
    Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн хороололд байрлах дугуй засварын гаднаас хохирогч С.Биндэръяа-Эрдэнийн “Нүүдэлчин ” маркийн мотоциклийг хулгайлж, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг  240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 77-79 хуу/, гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Т.*******д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 
Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн  учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь  хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулж, шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт “...Шүүхийн шийдвэрт тусгайлан заагаагүй тохиолдолд нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэнэ...” гэж заасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахаар хуульчилсан учир шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хаана аль байгууллагад гүйцэтгэхийг тусгайлан заагаагүй болно.
Шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Тын Мөнх-Эрдэнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг 240 /хоёр зуун дөч/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

5.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


  

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ