Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2020/0540

 

2020 оны 08 сарын 17 өдөр           Дугаар 128/ШШ2020/0540           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Х.М.З” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/******* дугаар захирамжаар байгуулсан ******* дугаартай “******* ” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих концесс олгох уралдаант шалгаруулалтыг сонгон шалгаруулах комисс, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид

Гуравдагч этгээд: “А*ГИ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “...Н.З.Д, ******* дугаартай “******* ” ОНӨААТҮГ-ын авто зогсоол барих концесс сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссын “Х.М.З” ХХК-ийн саналыг үнэлэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн саналд дахин үнэлгээ хийхийг даалгаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр “Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, Ж.Л, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.О, гэрч Б.Б Ш.Г, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Х.М.З” ХХК нь Н.З.Д бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зарласан Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт “******* ” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих төслийн концесс олгох ******* дугаартай уралдаант шалгаруулалтын зарын дагуу Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газарт бичгээр хүсэлт гарган урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилсан шалгаруулалтын саналаа тус газарт хүргүүлсэн билээ.

Гэхдээ материал хүлээн авах сүүлийн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12 цаг 45 минутад Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлтсийн ******* дугаарын утаснаас манай компани руу залгаж “******* ” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих төслийн уралдаант шалгаруулалтын материалд өөрчлөлт оруулсан тул санал хүлээн авах хугацааг 10 хоногоор хойшлуулсан, санал ирүүлэх шаардлагагүй, материалын өөрчлөлтийг бичгээр мэдэгдэнэ гэж хэмээн ярьсан болно.

Манай компанийн зүгээс 14 цаг 50 минутад бичиг баримт хүлээн авах хугацааг хойшлуулсан талаар албан бичгээр мэдэгдэхийг хүсч хандсан боловч материал авах хугацаа хэвээрээ, материалд өөрчлөлт оруулахаа больсон тул 15.00 цагаас өмнө материалаа авчирч өг гэсэн хариу өгч хоёрдмол байдал үүсгэснээс болж манай компани материалаа өгөхдөө Эх хувь-1, хуулбар хувь-1, цахим хувь-1 тус тус өгсөн болно.

Гэтэл уралдаант шалгаруулалтын комиссоос 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн материалыг задалсан бөгөөд манай материалыг дугтуйн битүүмжлэл хийгдээгүй, хуулбар 1 хувийг ирүүлсэн гэх шалтгаанаар үнэлэхээс татгалзсан тухай мэдэгдсэн болно. Үүний дагуу бид комиссын даргад хандан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03/64 дүгээр албан бичгээр манай саналыг Концесс олгох уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэхээс татгалзсан тухай хариу ирүүлсэн учир Концессын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Үүнийг харгалзан үзэж бичиг баримтын бүрдлийг хангах боломж олгохгүйгээр шууд манай саналын үнэлэхээс татгалзсанд гомдолтой байна.

Иймд Н.З.Дас зарласан ******* дугаартай “******* ” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих концесс олгох уралдаант шалгаруулалтын комиссын “Х.М.З” ХХК-ийн саналыг үнэлэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, “Х.М.З” ХХК-ийн саналд үнэлгээ хийхийг Н.З.Д болон ******* дугаартай “******* ” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих концесс олгох уралдаант шалгаруулалтын комисст тус тус даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Х.М.З” ХХК нь Н.З.Д бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зарласан Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт “******* ” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих төслийн концесс олгох ******* дугаартай уралдаант шалгаруулалтын зарын дагуу Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газарт бичгээр хүсэлт гарган урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилсан шалгаруулалтын саналаа тус газарт хүргүүлсэн билээ. Гэхдээ материал хүлээн авах сүүлийн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12 цаг 45 минутад Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлтсийн ******* дугаарын утаснаас манай компани руу залгаж “******* " ОНӨТҮГ-ын авто зогсоол барих төслийн уралдаант шалгаруулалтын материалд өөрчлөлт оруулсан тул санал хүлээн авах хугацааг 10 хоногоор хойшлуулсан, санал ирүүлэх шаардлагагүй, материалын өөрчлөлтийг бичгээр мэдэгдэнэ гэж хэмээн ярьсан болно.

Манай компанийн зүгээс 14 цаг 50 минутад бичиг баримт хүлээн авах хугацааг хойшлуулсан талаар албан бичгээр мэдэгдэхийг хүсэж хандсан боловч материал авах хугацаа хэвээрээ, материалд өөрчлөлт оруулахаа больсон тул 15.00 цагаас өмнө материалаа авчирч өг гэсэн хариу өгч хоёрдмол байдал үүсгэснээс болж манай компани материалаа өгөхдөө Эх хувь-1, хуулбар хувь-1, цахим хувь-1 тус тус өгсөн болно.

Гэтэл уралдаант шалгаруулалтын комиссоос 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн материалыг задалсан бөгөөд манай материалыг дугтуйн битүүмжлэл хийгдээгүй, хуулбар 1 хувийг ирүүлсэн гэх шалтгаанаар үнэлэхээс татгалзсан тухай мэдэгдсэн болно. Үүний дагуу бид комиссын даргад хандан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03/64 дүгээр албан бичгээр манай саналыг Концесс олгох уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэхээс татгалзсан тухай хариу ирүүлсэн учир Концессын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн Дугаар:128/Ш32020/******* “Нэхэмжлэлийн зарим шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийн 1 дэх заалтаар “Х.М.З” ХХК-иас Н.З.Д-д холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын “Х.М.З” ХХК-ийн саналыг үнэлэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн саналд дахин үнэлгээ хийхийг даалгах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, харин захирамжийн 2 дахь заалтаар “Х.М.З”  ХХК-иас ******* дугаартай ******* ОНӨААТҮГ-ийн авто зогсоол барих концесс сонгох шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисст холбогдуулан гаргасан “******* дугаартай ******* ОНӨААТҮГ-ийн авто зогсоол барих концесс сонгох шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссын Хос мөнгөн зам ХХК-ийн саналыг үнэлэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн саналд дахин үнэлгээ хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр ******* дугаартай ******* ОНӨААТҮГ-ийн авто зогсоол барих концесс сонгох шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар- “Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай" тогтоолын 1 дэх заалтаар “******* цэцэрлэгч ” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын авто зогсоол барих төслийг хэрэгжүүлэхээр “А*ГИ” ХХК-тай Концесс олгох гэрээ байгуулж ажиллахыг Н.З.Д бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /*******/-д зөвшөөрч, 2 дахь заалтаар төслийг Концесс олгох гэрээнд заасан хугацаанд хэрэгжүүлэн ажиллахыг Н.З.Д бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /*******/-д үүрэг болгосон байна.

Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Н.З.Д бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.А********/-д Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны сонирхлыг зөрчигдөж, цаашид сэргээгдэх боломжгүй болж байгаа тул Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар- “Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч ******* дугаартай концесс сонгон шалгаруулах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т******ид шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/20 дугаар тогтоолоор “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг баталсан. Тус тогтоолын хавсралтад туссан “******* НӨҮГ-ын авто зогсоол төсөл”-ийн концессын зүйлийн нэр, төрөл, тодорхойлолт, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 167 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан.

Нийслэлийн Засаг даргын А/******* дугаар захирамжаар “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс” байгуулагдсан.

“******* ОНӨТҮГ-ын авто зогсоол барих” төслийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам”-ын 5 дугаар зүйлийн 1.1-т “Комисс урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг урьдчилсан шалгаруулалтын жишиг баримт бичгийн дагуу тухайн концессын зүйлийн төрөл, салбарын онцлогт тохируулан боловсруулж эрх бүхий этгээдээр батлуулна.” гэж заасны дагуу Авто зам, тээврийн салбарын концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссын гишүүдээс санал авч боловсруулан, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Н.З.Д С.А*********н баталсан.

Концесс олгох уралдаант шалгаруулалтын урьдчилсан шалгаруулалтын зарыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Концессын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “Уралдаант шалгаруулалтын зар мэдээг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлэхээс гадна, шаардлагатай бол олон улсад өргөн хэрэглэгддэг хэлээр гардаг тухайн салбарын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж болно.” гэж заасны дагуу Өдрийн мэдээ, Зууны мэдээ зэрэг өдөр тутмын сонин болон мэдээ мэдээллийн бусад сайтад байршуулсан.

Урьдчилсан шалгаруулалтад нийт 3 компани Оролцох саналаа ирүүлж, Концесс олгох уралдаант шалгаруулалтын комиссын гишүүд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, оролцох саналыг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу үнэлсэн болно.

Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 1.1-т “Урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй, саналын иж бүрдэл бүрэн бус тохиолдолд Комисс оролцох саналыг үнэлэхээс татгалзах бөгөөд үнэлэхээс татгалзсан саналыг тэнцээгүйд тооцно” гэж заасан. Мөн “Урьдчилсан уралдаант шалгаруулалтын баримт бичиг”-ийн 3 дугаар зүйлийн 8-д Оролцох санал ирүүлэх тухай хэсэгт “Урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт заасан тоо ширхэг, тэмдэглэгээнээс зөрүүтэй, дотор дугтуйн битүүмжлэл урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй бол оролцох саналыг урьдчилсан шалгаруулалтад тэнцээгүй гэж үзнэ." гэж заасан. “Х.М.З” ХХК-иас ирүүлсэн материал нь дээрх шаардлагыг хангаагүй байсан тул комиссын хурлын шийдвэрээр ерөнхий шаардлагыг “хангаагүй” гэж үзэн оролцох саналыг үнэлэхээс татгалзсан” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Х.М.З” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид НИТХ гэх/ нь Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг 2018 оны 20/20 дугаар тогтоолын хавсралтаар баталсан бөгөөд дээрх жагсаалтын 2 дахь концессын зүйл “******* ОНӨТҮГ-ын авто зогсоол барих төсөл”-ийн тодорхойлолт, төрөл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид /цаашид НИТХТ гэх/-ийн 2019 оны 167 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/******* дугаар захирамжаар НИТХ-ын 2018 оны 20/20, НИТХТ-ийн 2019 оны 167 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн өмчийн концессын жагсаалтад тусгагдсан “******* ОНӨТҮГ-ын авто зогсоол барих төсөл”-ийг хэрэгжүүлэх концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах комисс байгуулагдсан байна. Тус комисс нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “******* ОНӨТҮГ-ын авто зогсоол барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр “А*ГИ”ХХК-тай концесс олгох гэрээ байгуулах дүгнэлтийг гарган Н.З.Д-д 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.

Н.З.Д-аас НИТХ-д хандан 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/2668 дугаар албан бичгээр Концессын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн А/******* дугаар захирамжаар байгуулагдсан комиссын дүгнэлтээр гэрээ байгуулахаар сонгосон “А*ГИ” ХХК-тай гэрээ байгуулах зөвшөөрөл олгохыг хүссэн байна. Дээрх хүсэлтийг НИТХТ хэлэлцэн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр тогтоолоор Концессын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу концессын гэрээ байгуулах зөвшөөрлийг олгосон байна.

Маргаан бүхий тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “А*ГИ” ХХК-ийн төлөөлөгч М.Э******н нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Х.М.З” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Манай компани нь Н.З.Д-аас 2019.11.05-ны өдөр зарласан Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт “******* ” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих төслийн концесс олгох УБ2019/167/01 дугаар уралдаант шалгаруулалтын зарыг Өдрийн сониноос олж харан Нийслэлийн шинжлэх ухаан үйлдвэрлэл, инновацын газарт 2019.12.31-ний өдөр №51/19 дугаар албан бичгээр оролцох хүсэлтээ илэрхийлсэн.

Ингээд шаардагдах материалыг эх хувь1, хуулбар хувь 2, цахимаар 1 хувийг тус тус бэлтгэн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн үнийг төлсөн баримтын хамт битүүмжлэн холбогдох дүрэм журмын дагуу 2020.01.06-ны өдрийн 09 цагт Комиссын нарийн бичгийн даргад өгсөн.

Манай компанид Нийслэлийн шинжлэх ухаан үйлдвэрлэл, инновацын газраас уралдаант шалгаруулалтын материалд өөрчлөлт оруулах болон санал авах хугацаа хойшлуулсан талаар утсаар болон албан бичгээр ямар нэгэн зүйл хэлээгүй болно. Би журмын дагуу заасан хугацаанд нь өөрийн бэлтгэсэн материалаа хүргүүлэн өгсөн.

Ингээд Нийслэлийн шинжлэх ухаан үйлдвэрлэл, инновацын газраас 2020.01.17-ны өдөр Комиссын хурал болно гэсний дагуу сонгон шалгаруулалтын хуралд оролцож өөрийн компаниас хүлээлгэн өгсөн материалын битүүмжлэлийг задалж шалгахад зааварчилгааны дагуу эх хувь 1, хуулбар хувь 2, цахим хувь 1-ийг бүрдүүлэн өгснийг баталгаажуулан тэмдэглэлд тусгаж авсан.

Нийслэлийн шинжлэх ухаан үйлдвэрлэл, инновацын газрын 2020.02.12-ны өдрийн 03/59 дугаар албан бичгээр “******* ” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих төслийн урьдчилсан уралдаант шалгаруулалтад манай компани тэнцэж оролцогчдын жагсаалтад багтсаныг мэдэгдсэн. Иймд манай компани 2020.02.14-ний өдрийн 04/20 дугаар албан бичгээр хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлж уралдаант шалгаруулалтын төлбөрийг төлж шаардлагатай материалыг бүрдүүлсэн.

Ингээд “******* орон нутгийн өмчийн төсөвт үйлдвэрлэлийн газрын авто зогсоол барих” төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын баримт бичигт тусгасны дагуу материалаа бүрдүүлэн 2020.04.23-ний өдрийн 14 цагт төслийн саналын мэдүүлгийг төслийн саналын баталгааны хамт 1 эх хувь, 5 хуулбар хувь, 1 цахим хувь бэлтгэн зааварчилгааны дагуу хаяглан битүүмжилж хүргүүлсэн, мөн санхүүгийн саналын багцыг бэлтгэн 1 хувь эх, 5 хувь хуулбар, 1 цахим хувийг тус тус холбогдох зааварчилгааны дагуу хаяглаж битүүмжлэн Инновацын газарт хүргүүлсэн.

Ийнхүү төслийн материал Комиссын хурлаар хянагдаж манай компанийн шалгуур үзүүлэлт санхүүгийн саналын үнэлгээ 74.7 хувь, техникийн саналын үнэлгээ 76.2 хувь нийлбэр дүнгээрээ 74.5 хувийн үзүүлэлтээр шалгарсан байсан.

Нийслэлийн шинжлэх ухаан үйлдвэрлэл, инновацын газрын 2020.06.04-ний өдрийн 03/227 дугаар албан бичгээр манай компанийг уралдаант шалгаруулалтад шалгарсан тул концессын гэрээний хэлэлцээрт оролцохыг мэдэгдсэн. Манай компани албан бичгийг хүлээн авч 2020.06.12-ны өдөр маягт 3-ын дагуу “Концессьн гэрээний байгуулах тухай мэдэгдэл”-ийг хүргүүлж гэрээ байгуулахыг баталгаажуулсан.

Манай компани нь уралдаант шалгаруулалтад оролцохдоо ямар нэгэн хууль дүрэм журам зөрчөөгүй, холбогдох зааварчилгааны дагуу өөрийн хүчин чадлын хүрээнд бүхий л материалыг бүрдүүлэн хүргүүлсэн бөгөөд Комиссын нийт гишүүдийн шийдвэрээр уралдаанд шалгарч Концессын гэрээ байгуулах эрхтэй болсон.

Уралдаант шалгаруулалтад 5 компани оролцох саналаа хүргүүлсэн байснаас 3 компани материалаа хүргүүлсэн боловч нэхэмжлэгч компани болох “Х.М.З” ХХК нь уралдаант шалгаруулалтын дагуу материал хүргүүлээгүй, битүүмжлэл үйлдээгүй хасагдсан нь манай компанийн хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлыг хөндөх учиргүй

Концессын гэрээний дагуу үйлдвэрлэл үйлчилгээ явуулах нь аль нэг байгууллагын дангаар хариуцан гүйцэтгэх эрх хэмжээний асуудал бус харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэгддэг. хууль дүрэм журмын дагуу зохион байгуулагддаг ажил билээ.

Манай компанийн төсөл уралдаант шалгаруулалтад шалгарч концесс олгох гэрээ байгуулах дүгнэлтийг гэрээний төслийн хамт Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслийн удирдагч Ө.М*****йгийн 2020.05.21-ний өдрийн ******* дугаар албан бичгээр Н.З.Д-д хүргүүлсэн байдаг.

Н.З.Д С.Ам*****н нь манай компанитай Концессын гэрээ байгуулах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2020.05.21-ний өдрийн 01/2668 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Ийнхүү Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020.05.25-ны өдрийн дүгээр тогтоолоор Манай компанийг “******* ” орон нутгийн өмчит төсөв үйлдвэрлэлийн газрын авто зогсоол барих төслийг хэрэгжүүлэхээр “А*ГИ” ХХК-тай концесс олгох гэрээ байгуулан ажиллахыг Н.З.Д бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Ам*******нд зөвшөөсөн байдаг.

Концесс олгох гэрээ байгуулах ажил бол Концессын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам, Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэр, Засаг даргын захирамжаар баталгаажиж хэрэгжүүлдэг онцгой эрх бүхий гэрээ байдаг бөгөөд бүхий л бүртгэл, үйл ажиллагаа нь нарийн зохион байгуулалттай байдаг. Тиймээс дээрх шат дамжлагын дагуу манай компани Концесс олгох гэрээ байгуулах эрхтэй болсон.

Гэтэл нэхэмжлэгчийн өөрийн буруутай, хайхрамжгүй үйлдлээс болж уралдаант шалгаруулалтад оролцож чадаагүй нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг хөндөх, түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, манай компанийн хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Х.М.З” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс анх Н.З.Д-аас зарласан ******* дугаартай “******* ” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих концесс олгох уралдаант шалгаруулалтыг сонгон шалгаруулах комиссын /цаашид Комисс гэх/ “Х.М.З” ХХК-ийн саналыг үнэлэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, “Х.М.З” ХХК-ийн саналд үнэлгээ хийхийг тус Комисст даалгах” шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр “Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг хүчингүй болгох”-оор нэмэгдүүлсэн болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 20/20 дугаар тогтоолоор “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг хавсралтаар баталсны дотор “******* ” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих концессын зүйл багтсан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 167 дугаар тогтоолын хавсралтаар дээрх концессын зүйлийн тодорхойлолт, төрөлд өөрчлөлт оруулсан байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/******* дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс”-ын бүрэлдэхүүнийг баталсан байх бөгөөд тус комиссын зүгээс Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам”-ын дагуу гишүүдээсээ санал авч баталгаажуулан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг”-ийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Н.З.Д-аар батлуулсан байна.

Концессын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Уралдаант шалгаруулалтын зар мэдээг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлэхээс гадна, шаардлагатай бол олон улсад өргөн хэрэглэгддэг хэлээр гардаг тухайн салбарын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж болно” гэж заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр концесс олгох уралдаант шалгаруулалтын зар мэдээг өдөр тутмын сонин болон мэдээ, мэдээллийн бусад цахим хуудсанд байршуулсан байна.

Дээрх зарлалын дагуу уралдаант шалгаруулалтад 3 компани оролцох саналаа ирүүлснийг Концесс олгох уралдаант шалгаруулалтын комиссын гишүүд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж “нэхэмжлэгчээс ирүүлсэн материалын бүрдэл дутуу” шалтгаанаар үнэлэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Н.З.Д-аас баталсан ******* дугаартай “******* ” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих концесс олгох уралдаант шалгаруулалтын урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн 3 дугаар зүйлийн 3.8-д “Оролцох санал ирүүлэх: Оролцох саналыг нэг /1/ эх хувь, хоёр /2/ хуулбар хувь, нэг /1/ цахим хувийг бэлтгэн тус тусад нь “ЭХ ХУВЬ”, “ХУУЛБАР ХУВЬ”, “ЦАХИМ ХУВЬ” гэсэн бичиглэл бүхий дугтуйд хийж битүүмжлэн, тэдгээрийг дахин давхар нэг дугтуйд /гадна/ хийж битүүмжилнэ” гэж заасан байхад нэхэмжлэгчийн зүгээс хуулбарыг хувийг 1 хувь өгсөн нь тус компанийн саналыг тэнцээгүйд тооцох үндэслэл болсон байна.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12 цаг 45 минутад ******* дугаарын утаснаас залган “Урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт орж байгаа” гэж хэлсэн тул бид материалаа хувилж амжаагүй...хуулбар хувь 1 хувийг өгсөн нь саналын иж бүрдэл бүрэн бус гэж үзэх үндэслэлгүй...” гэж тайлбарлан маргах боловч энэ хэрэгт авагдсан Концесс олгох уралдаант шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн саналын бүртгэлийн хуудсанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цаг 15 минутад материалаа өгснийг бүртгэсэн баримт, гэрч М.Г, Б.У нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ******* дугаарын утаснаас залгахаас өмнө материалаа хүлээлгэн өгсөн болох нь дээрх цагийн бүртгэлийн баримтаар тогтоогдож байх тул гэрч Б.Б-ийн “...******* дугаарын утсаар залгаж бичиг баримтад өөрчлөлт орсон гэж хэлсэн учраас материалаа хувилж амжаагүй...” гэх мэдүүлэг үндэслэлгүй.

Түүнчлэн дээрх саналын бүртгэлийн хуудсанд гэрч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т нар тус тус гарын үсгээ зурсан байх бөгөөд тухайн үед Ж.Т-ын зүгээс “...гарын үсгээ зурахдаа цагаа харахад зөв байсан...” гэж тайлбарласан, гэрч Б.Б-ийн “...цагийг нөхөж тавьсан...” гэх мэдүүлэг нь өөр бусад баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн ******* дугаарын утаснаас гэрч Б.Б-ийн утас руу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цаг 45 минутад холбогдсон нь “Монголын цахилгаан холбоо” ХК-иас тус шүүхэд ирүүлсэн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3а/404 дүгээр албан бичгийн хавсралтаар тогтоогдох боловч тухайн цаг үед гуравдагч этгээд “А*ГИ”ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн ******* дугаарын утас руу мөн холбогдсон байх бөгөөд тус компанийн өмгөөлөгч болон гэрч Б.У-ын “...баримт бичгийг худалдан авсан компаниуд руу холбогдож материалаа ирүүлсэн тохиолдолд хүлээн авсан, ирүүлээгүй тохиолдолд хугацаа дуусч байгаа гэж мэдэгдсэн...” гэх мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй.

Учир нь тус концесс олгох уралдаант шалгаруулалтын урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн 3 дугаар зүйлийн 3.6-д “Комисс оролцох санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Энэ тохиолдолд оролцох санал хүлээн авах эцсийн хугацааг нэмэлт, өөрчлөлт оруулсан өдрөөс хойш ажлын 10-аас доошгүй хоногоор сунгана. Ийнхүү хийгдсэн аливаа нэмэлт, өөрчлөлт нь урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн салшгүй хэсэг бөгөөд түүнийг оролцох санал гаргагчдад бичгээр нэгэн зэрэг мэдэгдэнэ” гэж заасны дагуу баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд бичгээр мэдэгдэх зохицуулалттай байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Комисс дараахь тохиолдолд үнэлэхээс татгалзах бөгөөд үнэлэхээс татгалзсан саналыг тэнцээгүйд тооцно:урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй, саналын иж бүрдэл бүрэн бус” гэж, Концесс олгох уралдаант шалгаруулалтын урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн 3 дугаар зүйлийн 3.8-д “Оролцох санал ирүүлэх: Оролцох саналыг нэг /1/ эх хувь, хоёр /2/ хуулбар хувь, нэг /1/ цахим хувийг бэлтгэн тус тусад нь “ЭХ ХУВЬ”, “ХУУЛБАР ХУВЬ”, “ЦАХИМ ХУВЬ” гэсэн бичиглэл бүхий дугтуйд хийж битүүмжлэн, тэдгээрийг дахин давхар нэг дугтуйд /гадна/ хийж битүүмжилнэ” гэж тус тус заасан байх бөгөөд уг журмын заалтыг зөрчиж нэхэмжлэгчийн зүгээс саналын хуулбар хувийг 1 хувийг өгсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-д “Уралдаант шалгаруулалтыг эрх бүхий этгээд зохион байгуулж, дүгнэх бөгөөд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: төслийн саналыг хүлээн авч, үнэлж, оролцогчтой хэлэлцээр хийж, уралдаант шалгаруулалтыг дүгнэх”, 11.4-д “Уралдаант шалгаруулалтын нарийвчилсан журам, жишиг баримт бичиг, санал үнэлэх журмыг Засгийн газар батална.” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/******* дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар байгуулагдсан “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс”-ын зүгээс Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журам”-ын заалтуудыг баримтлан нэхэмжлэгч компанийн ирүүлсэн саналыг үнэлэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-д “Уралдаант шалгаруулалтыг эрх бүхий этгээд зохион байгуулж, дүгнэх бөгөөд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: Энэ хуулийн 11.2.3-т заасан дүгнэлтээ Засгийн газар, эсхүл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, шийдвэрлүүлэх”, 15 дугаар зүйлийн 15.3-д “Эрх бүхий этгээд хэлэлцээрийн үр дүнд гэрээний нөхцөлийг хамгийн сайн харилцан тохирсон нэг оролцогчтой гэрээ байгуулах дүгнэлт гарган ажлын таван өдөрт багтаан Засгийн газарт, эсхүл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ”, 19 дүгээр зүйлийн 19.3.-д “Энэ хуулийн 15.3, 17.2, 18.5, 18.6-д заасан дүгнэлтийг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэрээ байгуулах зөвшөөрлийг аймаг, Н.З.Д-д олгоно”, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Энэ хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасны дагуу Н.З.Д-аас 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/2668 дугаар албан бичгээр “Комиссын дүгнэлтээр гэрээ байгуулахаар сонгосон “А*ГИ” ХХК-тай гэрээ байгуулах зөвшөөрөл олгохыг хүссэнийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хэлэлцэн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр тогтоолоор “Гэрээ байгуулах зөвшөөрөл”-ийг олгосон нь холбогдох хууль журмыг зөрчөөгүй байна.

Иймд дээрх нөхцлийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3, 11.2.4, 11.4, 15 дугаар зүйлийн 15.3, 19 дүгээр зүйлийн 19.3, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х.М.З” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/******* дугаар захирамжаар байгуулсан ******* дугаартай “******* ” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих концесс олгох уралдаант шалгаруулалтыг сонгон шалгаруулах комисс, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд тус тус холбогдуулан гаргасан “******* дугаартай “******* ” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих концесс олгох уралдаант шалгаруулалтыг сонгон шалгаруулах комиссын “Х.М.З” ХХК-ийн саналыг үнэлэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, “Х.М.З” ХХК-ийн саналд үнэлгээ хийхийг тус Комисст даалгах”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр “Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОДМАА