| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0571/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/600 |
| Огноо | 2022-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/600
2022 06 07 2022/ШЦТ/600
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч С.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Б.Днарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000000636 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 1986 оны 8 дугаар сарын 11-ний өдөр, Төв аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, тоотод оршин суух,
урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 517 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ялуудыг тус тус эдэлж дууссан, Б.Д /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Днь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түмэн караокены хашаанд иргэн Б.Э үл ойлголцол үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, үүдэн доод зүүн 1,2, баруун 1-р шүдний сулрал, доод уруулын шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Д2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түмэн караокены хашаанд иргэн Б.Э үл ойлголцол үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, үүдэн доод зүүн 1,2, баруун 1-р шүдний сулрал, доод уруулын шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Б.Д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Днь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түмэн караокены хашаанд иргэн Б.Э үл ойлголцол үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, үүдэн доод зүүн 1,2, баруун 1-р шүдний сулрал, доод уруулын шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Б.Э "...Би 2022 оны 3 дугаар сарын 08-ны 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түмэн төвийн гадна талын автомашины зогсоол дээр найз М хамт дуудлагын жолоочоор явахаар хүн хүлээгээд М цагаан өнгийн инсайт маркийн автомашинд сууж байсан чинь 2 эрэгтэй хүн машины урдуур хараад машины хажууд ирсэн. Тэгсэн чинь Мөнхбадрах ахаа жолооч авах уу гээд асуусан чинь чи надаас жолооч асуудаг болсон уу гээд М нэг удаа мангастсан тэгсэн чинь М яаж байгаа юм гээд асуусан чинь эндээс зайл гээд нэг удаа алгадсан тэгсэн чинь М давраад бай гээд уурлахаар нь би машинаас бууж ирээд шууд боль хөөе гээд цагдаа руу залгаж дуудлага өгсөн чинь нөгөө залуу над руу хүрч ирээд чи яагаад цагдаа руу залгаад байгаа юм гээд зүүн нүдний доод тал руу эхлээд нясалсан тэгэхээр нь яаж байгаа юм гэсэн чинь ална шүү гээд нүүр рүү нулимсан тэгэхээр нь шүлсийг нь арчаад яаж байгаа юм гэсэн чинь яадаг юм гээд шууд алгадсан тэгэхээр нь би М цагдааг хурдан ир гэж хэл гээд суусан чинь намайг чирээд машинаас буулгаад шууд нүүрэн тус газар руу 7, 8 удаа цохисон тэгэхээр нь би өмгөөлөгч, прокурор авна чи намайг зод зод гэсэн чинь улам уурлаад нүүр рүү цохиод байхаар нь би давраад бай одоо болно гэсэн чинь халааснаасаа нэг юм аваад пизда гээд цохиод намайг тавихгүй байхаар нь би намайг тавь гэж орилоод тавиулаад шууд машин руугаа орсон чинь миний машиныг тал талаас өшиглөж цохиод байхаар нь бичлэг хийсэн чинь болиод шал өөр болохоор нь би шууд машинаа асаагаад зугтаасан. Миний доод талын уруул сэтэрч 1 оёдол тавиулсан дотор талаараа битүү язралттай, доод талын үүдэн 3 шүд хөдөлсөн, нэг шүд нь эмчилгээгүй гэсэн, толгой хөдөлсөн, хамар хугарсан. Миний 5734 УБМ улсын дугаартай цагаан өнгийн акуа маркийн машины хойд багаж хонхойсон, хойд талын гуперний түгжээ салсан, зүүн хойд талын дугуйны дээд хэсэг хонхойсон байсан. Би тухайн залууг царайны ерөнхий төрх, ямаан сахал, хацрын товгор ясаар нь танина. Тухайн залуу тухайн үед согтуу галзуу хүн шиг байсан. Намайг зодсон залуу эхлээд хоёулаа ирсэн. Дараа нэг мэдсэн чинь 5, 6 хүн нэмэгдээд ирсэн байсан. Тэгэхдээ тэд нарыг цуг явж байсан эсэхийг мэдэхгүй байна. Миний биед учирсан гэмтэл бэртлийн эмчилгээний зардал болон машинд учирсан хохирлоо барагдуулж авмаар байна..." гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №3994 дугаартай “...Б.Э биед хамар ясны хугарал, үүдэн доод зүүн 1,2, баруун 1-р шүдний сулрал, доод уруулын шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Учирсан гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Днь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Днь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Даваасамбууд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Даваасамбууд 1.000.000 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Б.Д 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Днь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Днь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Д 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Днь энэ тогтоолоор оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Днь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б.Днь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР