Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/434

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганхуяг,   

Улсын яллагч У.Анхжаргал,  

Шүүгдэгч З.Г оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З.Г холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр  * хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дүгээр баг *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, З овогт З Г, /РД: РЕ ****/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч З.Гнь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны Тахилтын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Г.Э янхан минь чи гэртээ залуутай үлдчихлээ гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун эгэмд цус хуралт гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь :

 

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч З.Гнь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны Тахилтын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Г.Э “чи гэртээ залуутай үлдчихлээ” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :               

- зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын шинэ сургуулиас буудлын зайтай Хонгор дэлгүүрийн үүдэнд манай 6 сартай жирэмсэн найзыг нөхөр нь хардаад зодчихлоо гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/, шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дахь тал/,

- хохирогч Г.Э...Би хамтран амьдрагч Г хамт  Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг Тахилтын задгай гэх газарт Г гэрт байсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн оройны 21 цагийн үед байхаа /яг цагийг нь нарийн сайн санахгүй байна/ Г танил П, Г нар ирсэн. Би энэ хоёрыг ирэхлээр нь хоол цай хийж өгсөн. Хоол цай идчихээд П Г, Ггурав нэг 1 ширхэг 2,5 литрийн савтай пиво хувааж уусан пивоо ууж дууссаны дараа Г П хоёр дэлгүүр лүү дахин пивонд явсан. Тухайн үед би гэрт Ганзоригтой хамт үлдсэн. Ганхуяг гарч явчхаад удалгүй над руу залгаад “янхан минь чи гэртээ залуутай үлдчихлээ” гэж хэлсэн. Би “юу гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд утсаа тасалчихсан. Удалгүй Г, П хоёр дэлгүүрээс пиво авчирч ирээд уусан. Би Г маргалдаж байхад Га над руу ууж байсан пивоо авч шидсэн. Шидсэн пиво нь миний зүүн гарын булчинг оносон...Гг босож ирэнгүүтээ намайг боож унагаан нүүр лүү маань 2-3 удаа цохисон...Г зодуулчхаад найз Н дуудаж гэртээ авчраад түүнтэй хамт гэр лүү нь явсан...Би нөхөртөө жирэмсэн гэж хэлээгүй байсан бөгөөд махлаг байсан болохоор нэг их анзаарагдахааргүй байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 16 дахь тал/,  

- гэрч Н.H... Хэдний өдөр байсныг санахгүй байна...Манай найз Э залгаад ирээд аваач гэж уйлаад залгасан...Төв зам дээр гарч ирээд дэлгүүрийн үүдэнд зогсож байна гэж хэлсэн...очиход дэлгүүрийн үүдэнд машин дотор Э нөхөртэйгөө сууж байсан...харахад манай найзын нүд нь хөхөрсөн, нүүр нь хавдартай байсан. Тухайн үед манай найз жирэмсэн байсан болохоор би нөхөрт нь хандаж жирэмсэн эмэгтэйг яахаараа ийм болгочихдог юм гэсэн, цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт...Г.Э биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун эгэмд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 29 дахь тал/,

- шүүгдэгч З.Г... 2021 оны 11 сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Тахилт Хонгор дэлгүүрийн тэнд байрлах *** тоотод эхнэр Энхмандах болон манай найз болох Г, П бид байсан. Манай 2 найз хөдөөнөөс ирээд манайд 2 хонож байсан. Тэгээд би 2 найзтайгаа 19 цагийн үед дэлгүүрээс 2,5л Сэнгүр пиво 2-г аваад гэртээ ирээд 2 найзын хамт хувааж ууж дуусаад, ахиад уумаар санагдаад би найз П хамт дэлгүүр яваад 10 минут болоод буцаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд эхнэр Энхмандахтай хардалтаас болоод маргаад уугаад дуусчихсан байсан 2,5 л пивоны савыг аваад эхнэр лүүгээ шидсэн чинь оноогүй хажуугаар нь өнгөрсөн. Тэгсэн эхнэр бас зөрүүлээд над руу ундааны хоосон сав шидсэн чинь миний толгой руу оночихоор нь би эхнэрээ барьж аваад гараараа нэг удаа нүүрэн тус газар цохисон...Эхнэр найз руугаа яриад явна гэхээр би явуулахгүй гээд маргаад сууж байтал эхнэрийн найз ирээд цагдаад дуудлага өгнө гээд явсан...Э биед  халдаж хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40, 99 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2.Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт :  

       

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :     

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.    

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

2.3. Шүүгдэгч З.Г, хохирогч Г.Э нар нь нэг гэр бүлд хамтран амьдрагч нар байх ба тус шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  ”чи гэртээ залуутай үлдчихлээ” гэж шалтаглан хохирогчийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар түүний эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдсэн, хохирогчийн анхнаасаа зүй бус үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд дэх “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа”-ны хуульчилсан тайлбар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т тус тус зааснаар шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэгч гэж үзнэ.         

Иймд шүүгдэгч З.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг:   

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын талаар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч хохирогчид эмчилгээний төлбөрт нийтдээ 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-107, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч гомдол саналгүй тухай мэдүүлсэн байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нь ам бүл 4, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хувьдаа тээврийн хэрэгсэлтэй, үл хөдлөх хөрөнгөтэй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-42, 51, 53-54, 57-60, 62, 64, 66, 70-71, 72-91 шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

 

  1. Бусад асуудал

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч З.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт   зааснаар шүүгдэгч З.Г оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Га оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.             

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий  төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч З.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР