Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар  2022/ШЦТ/142

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оээр хөтлүүлж, 
Улсын яллагч: Ж.У
Шүүдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч:О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Оын *******т холбогдох 2212 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт, Улаанбаатар хотын ******* дүүрэг, 25 дугаар хороо *******ын 67-27 тоотод оршин суух хаягтай, урьд нь
Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “Танхайрах” гэмт хэрэг үйлдсэн гэм булуутайд тооцож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан ******* овогт Оын ******* /РД:/   

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч О.******* нь 2021 оны 12 дугаар сарын 14-нөөс 19-ний өдрүүдийн хооронд Архангай аймгийн *******  сумын багийн нутаг дэвсгэр Мааньт гэх газраас гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэж байгааг ойлгож мэдээгүй С.*******, О.*******, Ц.*******, Л., Р. нараар 241 ширхэг, 17.8 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн модыг мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр 00-00 АРА улсын дугаартай Бонго пронтер маркийн машин ашиглан бэлтгүүлж ойн санд 1.953.728 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  
                                        ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Эрүүгийн 2212000000023 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Б.ийн өгсөн: “...Би О.*******, Ц.*******, О.*******, Р., С.******* Л. гэх хүмүүсийг танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Иргэн О.*******, Ц.*******, О.*******, Р., С.******* Л. нар нь 2021 оны 12 дугаар сарын 14-19 ны үед Архангай аймгийн ******* сумын багийн Мааньт гэх ойгоос зөвшөөрөлгүйгээр 17.8м3 хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 1.953.728 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Үгүй улсын тусгай хамгаалалттай газар нутагт тооцдоггүй. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 ху/,
*Иргэний нэхэмжлэгч Б.ийн дахин өгсөн: “... Би ******* гэх хүнийг танихгүй, А. нь манай байгаль орчны тасгийн байгаль хамгаалагч юм. Төрөл садны холбоо байхгүй. 2020 онд Аймгийн ойн ангиас Архангай аймгийн ******* сумын багийн Мааньт гэх газрыг тусгаарлалтын талбайд олуулсан. Би га газрыг нь сайн мэдэхгүй байна. Би 2020 оны 12 дугаар сарын 08-ны сумын засаг дарга хүлээн авсан. Булуутай этгээдүүдээс байгальд орчинд учруулсан хохирлыг нэхэмжилнэ. Би ажилтай учир шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-иййн 210-211 хуу/,
*Гэрч Р.ийн өгсөн: “...Өмнө би Хөвсгөл аймаг Төмөрбулаг суманд мал маллаж байгаад хөдөө орон нутагт модны ажил хийлгэнэ гэсэн зарын дагуу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн ******* сумын баг Мааньт гэх газар ирж модны ажил хийж байна. 2021 оны 12 дугаар сарын 20-ний өглөө 07 цагт миний мод бэлтгэж байрлаж байсан газар буюу Архангай аймгийн ******* сумын багийн Хүрмийн даваа буюу Мааньт гэх газарт мод ачихаар машин ирж гэрийн гадна бэлтгэж хураасан байсан Пронтер маркийн тээврийн хэрэгслээр ачиж бэлтгэсэн 10 машин модыг гэрийн гаднаас ачсан. Би тухайн модыг ачихдаа *******, *******, *******, хэд ачсан тухайн үед машины жолооч болон смен жолооч гэх хоёр хүн ингэ тэг гээд хажууд байж байсан. Уг 10 машин модыг *******, *******, *******, бид тав Мааньт гэх газраас бэлтгэж гэрийн гадна буулгасан. Бид тав тухайн модыг бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. ******* нь та хэд модоо бэлтгэж байгаарай гэхээр нь бэлтгэсэн. Бид тав 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрөөс 19-ний хугацаанд 5 хоногт бэлтгэж дунд нэг хоног машин тэрэг саатсан. Бид тав тухайн модоо бэлтгэхдээ Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн шар өнгийн цахилгаан хөрөө, төмөр иштэй сүх Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж бэлтгэсэн машины номерын дугаарыг сайн мэдэхгүй байна. Бид тав мод бэлтгэхдээ босоо мод огтлоогүй, унанги мод бэлтгэсэн. Тийм талбай тусгаарласан зүйл байхгүй. Би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 ху/, 
*Гэрч Б.Очирпүрэвийн өгсөн: “...Би Архангай аймгийн суманд хувиараа ажил хөдөлмөр эрхэлж хот хооронд ачаа тээвэр хийж амьдардаг. Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* гэх хүн над руу утсаар яриад та ачаа ачих уу гэхээр нь за тэгье гээд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өглөө Архангай аймгийн ******* сумын багийн нутаг Хүрмийн даваа буюу Мааньт гэх газраас мод ачаад бичиг баримтаа хүлээгээд байж байтал цагдаа ирж шалгаад миний ачсан байсан мод нь мод бэлтгэх эрхийн бичиггүй байна гээд ******* сум дах цагдаагийн тасгийн хашаанд тухайн ачсан байсан модыг буулгуулсан. Би тухайн модыг ачихдаа мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээг асууж тодруулсан зүйл байгаа за модоо ачиж тэр хооронд мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал  үүслийн гэрчилгээг бүрдүүлчихнэ гэж хэлсэн.Надад мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээг үзүүлээгүй. Хаана байгаа талаар нь асууж тодлуулаагүй хотод байгаа талаар тухайн үед мод ачилцаж байсан залуучууд ярьж байсан. Бид хоёр тээврийн хөлс мөнгөө хоёр сая таван зуун мянган төгрөгөөр тохиролцсон урьдчилгаа мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Би яг хэдэн күб метр мод ачсанг сайн мэдэхгүй байна *******ын ажилчидын яриагаар Пронтер маркийн машинаар 10 машин орчихлоо гэж байсан. Миний ачиж тээвэрлэсэн мод голдуу унанги мод байсан. Босоо мод байхгүй гэж асуухад нэг ч ширхэг байхгүй гэж хэлж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ххийн 19-21 ху/, 
*Гэрч О.*******ын өгсөн: “... Би өөрийн төрсөн дүү О.*******т хөлсөөр ажилласан үнэ хөлс мөнгөө бол аваагүй. Өдрийн хэдэн төгрөг гэж тохироогүй хийснээрээ авна гэж ярьсан зүйл байгаа. Миний төрсөн дүү О ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэг 23-р хороо Зүүн салаа 7-27а тоотод манай гэрт ирээд хөдөө явж ажил хийе гэж анх хэлсэн. Сүүлд 12 дугаар сарын 13 өдөр 00000000 дугаарын утсаар та хүрээд ир гэж хэлэхээр нь би очсон. Миний төрсөн дүү О.******* *******, , бид таваар тухайн ойд мод бэлтгүүлэхдээ мод бэлтгэх эрхийн бичиггүй тухайн үед миний төрсөн дүү ******* нь Улаанбаатар хотод явсан. Мод бэлтгэх эрхийн бичиг авсан байх гэж бодоод уг модыг бэлтгэсэн. Би сүүлд өөрийн төрсөн дүү О.*******ын араас 2021 оны 12 дугаар сарын 14-нд ирсэн тул уг газарт талбай тусгаарлуулаагүй талаар мэдээгүй би болох юм бодоол уг модыг бэлтгэсэн. Тухайн үед миний төрсөн дүү О.******* нь байгаагүй Улаанбаатар хотоос Архангай аймаг руу гарсан утсаар ярихдаа та хэд модоо ачиж бай би очоод мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн бичиг бичүүлж авна гэж хэлсэн. Тэгэхээр болох юм байх гээд *******, , , ******* бид тав тухайн модоо ачсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 ху/, 
*Гэрч Л.ын өгсөн: “... Би 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр фэйсбүүк үзэж байтал “O.........r” гэсэн фэйсбүүк хаягаар хөдөө орон нутагт мод шуудайлуулна гэсэн зар болон 95169571 гэсэн дугаар байхаар нь тухайн дугаараар холбогдоход ******* гэх хүнтэй холбогдож үнэ хөлсөө ярилцан тохиролцож 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Архангай аймгийн ******* сумын баг Мааньт гэх газар ирсэн. Би О.*******тай өдрийн 60.000-70.000 төгрөгөөр бодож уг ажлыг хийсэн. О.******* нь *******, О.*******, , ******* бид таваар тухайн ойд мод бэлтгүүлэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлээгүй. Тухайн үед ******* нь Улаанбаатар хотод явсан. Бид тав мод бэлтгэх эрхийн бичиг авсан байх гэж бодоод уг модыг бэлтгэсэн. Би сүүлд О.*******ын араас 2021 оны 12 дугаар сарын 14-нд ирсэн тул уг газар талбай тусгаарлуулаагүй талаар мэдээгүй би болох юм бодоол уг модыг бэлтгэсэн. Тухайн үед О.******* байгаагүй. Улаанбаатар хотоос Архангай аймаг руу гарсан өөрийн төрсөн ах О.*******тай утсаар ярихдаа та хэд модоо ачиж бай би очоод мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн бичиг бичүүлж авна гэж хэлсэн байсан. Тэгэхээр болох юм байх гээд *******, О.*******, , ******* бид тав тухайн модоо ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 хуу/,
*Гэрч Ц.*******ын өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр фэйсбүүк үзэж байтал “O......r” гэсэн фэйсбүүк хаягаар хөдөө орон нутагт мод шуудайлуулна гэсэн зар болон 9...... гэсэн дугаар байхаар нь тухайн дугаараар холбогдоход ******* гэх хүнтэй холбогдож үнэ хөлсөө ярилцан тохиролцож 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн ******* сумын баг Мааньт гэх газар ирсэн. Би Архангай аймаг ******* сум баг Мааньт гэх газар байсан. Тухайн Архангай аймгаас мод модон материал өөр аймаг сум руу тээвэрлэхгүй ой руу хориглосон гэсэн. Архангай аймгийн засаг даргын захирамж гарсан байсан тул ажилгүй гэр хараад байж байсан. Би О.*******тай өдрийн 70.000 төгрөгөөр бодож уг ажлыг хийсэн. О.******* нь , О.*******, , ******* бид тав тухайн ойд мод бэлтгүүлэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлээгүй тухайн ******* нь Улаанбаатар хот явсан бид тав мод бэлтгэх эрхийн бичигтэй байх гэж бодоод уг модыг бэлтгэсэн. Би мэдээгүй О.*******т хөлсөөр ажиллаж байсан тул яг нарийн ширийн асуудлыг мэдээгүй талбай тусгаарлуулдаг талаар ч мэдэхгүй. Би болох юм бодоод уг модыг бэлтгэсэн. Тухайн үед О.******* нь байгаагүй Улаанбаатар хотоос Архангай руу гарсан өөрийн төрсөн ах О.*******тай утсаар ярихдаа та хэд модоо ачиж бай би очоод мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн бичиг бичүүлж авна гэж хэлсэн байсан тэгэхээр болох юм байх гээд , О.*******, , ******* бид тав тухайн модоо ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 хуу/,
*Гэрч *******ын өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатарт хүргэн дүү *******ынд очиход ах хөдөө явж модны ажил хийх үү гэхээр нь за тэгье гээд 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүргэн дүү *******ын хамт Архангай аймгийн ******* сумын баг Мааньт гэх газар ирсэн. Би хүргэн дүү О.*******тай үнэ хөлс тэд эд гэж тохирсон зүйл ерөнхийдөө байхгүй туслах журмаар ирсэн. Хүргэн дүү арай хоосон орхихгүй байх гээд уг ажлыг хийсэн.Хүргэн дүү О.******* нь , О.*******, , *******  бид таваар тухайн ойд мод бэлтгүүлэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлээгүй тухайн үед хүргэн дүү ******* нь Улаанбаатар хотод явсан бид тав мод бэлтгэх эрхийн бичиг авсан байх гэж бодоод уг модыг бэлтгэсэн. Би мэдээгүй хүргэн дүү О.******* нь ерөнхий зүйлийг мэдэж байснаас би, яг нарийн ширийн асуудлыг мэдээгүй талбай тусгаарлуулдаг талаар ч мэдэхгүй би болох юм бодоод уг модыг бэлтгэсэн. Би мэдээгүй хүргэн дүү О.******* нь ерөнхий зүйлийг мэдэж байснаас би яг нарийн ширийн асуудлыг мэдээгүй. Талбай тусгаарлуулдаг талаар ч мэдэхгүй. Би болох л юм бодоод уг модыг бэлтгэсэн. Тухайн үед хүргэн дүү О.******* байгаагүй. Улаанбаатар хотоос Архангай руу гарсан өөрийн төрсөн ах О.*******тай утсаар ярихдаа та хэд модоо ачиж бай би очоод мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн бичиг авна гэж хэлсэн байсан. Тэгэхээр болох юм байх гээд , О.******* , Ц.******* бид тав тухайн модоо ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 60-64 хуу/, 
О.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 105 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-40 хуу/, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай: 
1. Иргэн О.*******, *******, , Даваажав, ******* нар нь зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн хуурай мод. 
2. Уг мод нь 2.0 метрийн урттай 241 ширхэг галын түлээний хуурай шинэс төрлийн мод байна.
3. Нийт тоо ширхэг 241, нийт шоо метр 17.8 м3 шоометр модыг бэлтгэжээ. 17.8 м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /нойтон түлээ/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг мод, нойтон түлээ 1.4 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 1.953.728 төгрөгөөр тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-51 ху/,

Автомашин техник үнэлгээний тайлан /хх-ийн 53-58 хуу/, 
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 145 хуу/,
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152 хуу/,
Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 192, 201 хуу/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /ххийн 213-215 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч О.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
 
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.******* нь 2021 оны 12 дугаар сарын 14-нөөс 19-ний өдрүүдийн хооронд Архангай аймгийн *******  сумын багийн нутаг дэвсгэр Мааньт гэх газраас 241 ширхэг, 17.8 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн модыг мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэж,  97-77 АРА улсын дугаартай Бонго пронтер маркийн машин ашиглан тээвэрлэж ойн санд 1.953.728 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон  бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 Эрүүгийн 2212 дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг булуу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгчийн гэм булуугийн талаар: 

Шүүгдэгч О.******* нь 2021 оны 12 дугаар сарын 14-нөөс 19-ний өдрүүдийн хооронд Архангай аймгийн *******  сумын багийн нутаг дэвсгэр Мааньт гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, 97-77 АРА улсын дугаартай Бонго пронтер маркийн машин ашиглан тээвэрлэж ойн санд 1.953.728 төгрөгийн учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Иргэний нэхэмжлэгч Б.ийн: “...Би О.*******, Ц.*******, О.*******, Р., С.******* Л. нар нь 2021 оны 12 дугаар сарын 14-19 ны үед Архангай аймгийн ******* сумын багийн Мааньт гэх ойгоос зөвшөөрөлгүйгээр 17.8м3 хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 1.953.728 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна..гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 ху/,гэрч Р.ийн: “...Архангай аймгийн ******* сумын багийн Хүрмийн даваа буюу Мааньт гэх газарт мод ачихаар машин ирж гэрийн гадна бэлтгэж хураасан байсан Пронтер маркийн тээврийн хэрэгсэлээр ачиж бэлтгэсэн 10 машин модыг гэрийн гаднаас ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/, гэрч Б.Очирпүрэвийн: “...Архангай аймгийн ******* сумын багийн нутаг Хүрмийн даваа буюу Мааньт гэх газраас мод ачаад бичиг баримтаа хүлээгээд байж байтал цагдаа ирж шалгаад миний ачсан байсан мод нь мод бэлтгэх эрхийн бичиггүй байна гээд ******* сум дах цагдаагийн тасгийн хашаанд тухайн ачсан байсан модыг буулгуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/, гэрч Л.Мөнхжрагалын: “...Бид тав мод бэлтгэх эрхийн бичиг авсан байх гэж бодоод уг модыг бэлтгэсэн. Би сүүлд О.*******ын араас 2021 оны 12 дугаар 14-нд ирсэн тул уг газар талбай тусгаарлуулаагүй талаар мэдээгүй би болох юм бодоол уг модыг бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 хуу/, гэрч Ц.*******ын: “...бид тав мод бэлтгэх эрхийн бичигтэй байх гэж бодоод уг модыг бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 хуу/, гэрч С.*******ын: “...бид таваар тухайн ойд мод бэлтгүүлэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 хуу/, модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бгаас шүүгдэгч О.*******ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв. 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.*******ын үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч О.*******ын үйлдлийн улмаас ойн санд 1.953.728 /нэг сая есөн зуун тавин гурван мянга долоон зуун хорин найм/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.953.728 х3=5.861.184 төгрөг /таван сая найман зуун жаран нэгэн мянга нэг зуун наян дөрөв/ төгрөг гэж дүгнэв.
 
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 5.861.184 төгрөг /таван сая найман зуун жаран нэгэн мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийг шүүгдэгч О.*******аас гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Шүүгдэгч О.******* нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүугийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 226-228 хуу/ гарын үсэг зуржээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм булуугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм булуугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 600 /зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм булуутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 97-77 АРА улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1.676.138 /нэг сая зургаан зуун далан зургаан мянга нэг зуун гучин найм/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж гэмт хэргийн улмаас учрсан хохирол болох  5.861.184 /таван сая найман зуун жаран нэгэн мянга нэг зуун наян дөрөв/  төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлын үлдэгдэл 4.185.046 /дөрвөн сая нэг зуун наян таван мянга дөчин зургаа/ төгрөгийг шүүгдэгч О.*******аас гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 3.204.000/ гурван сая хоёр зуун дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий 241 ширхэг, 17.8 м3 куб хэмжээтэй хуурай шинэс төрлийн  модыг улсын орлого болгож, 97-77 АРА улсын дугаартай Бонго портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Ж.д буцаан олгох нь зүйтэй байна.   
Шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан цахилгаан хөрөө 1ш, сүх 1ш тус тус шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч ******* овогт Оын *******ыг Монгол Улсын Эрүүгийн 
хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч О.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч О.******* нь 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 
Шүүгдэгч О.*******т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг хэрэг үйлдэхдээ ашигласан 97-77 АРА улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1.676.138 /нэг сая зургаан зуун далан зургаан мянга нэг зуун гучин найм/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж гэмт хэргийн улмаас учрсан хохирол болох  5.861.184 /таван сая найман зуун жаран нэгэн мянга нэг зуун наян дөрөв/  төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлын үлдэгдэл 4.185.046 /дөрвөн сая нэг зуун наян таван мянга дөчин зургаа/ төгрөгийг шүүгдэгч О.*******аас гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 3.204.000/ гурван сая хоёр зуун дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий 241 ширхэг, 17.8 м3 куб хэмжээтэй хуурай шинэс төрлийн  модыг улсын орлого болгож, 00-00 АРА улсын дугаартай Бонго портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Ж.д буцаан олгосугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч,  иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй. 

                       

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ