Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/143

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оээр хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч :Д.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Т.Р нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Тын Р /РД:/-д холбогдох эрүүгийн 2212 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2,  хүүхдийн хамт ................аймгийн ..............сумын ................. багийн ................ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 
    2001 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 131.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн, мөн
    2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Ц овогт Тын Р /РД:/

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Р нь ............. аймгийн ............сумын .......... багийн ............. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Л.Дээс мөнгө нэхэж улмаар хөл рүү нь өшиглөж, баруун хөлний шаант ясны доод 3/1 хэсэг, тахилзуур ясны дээд 3/1 хэсгийн зөрөөтэй далд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А: 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Рд зодуулаад хөл нь хугарсан гэж эмч нь над руу залгасан, би Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт авч ирээд хугарсан хөлийг нь хадуулсан. Миний аав нэг сарын хугацаанд эмнэлэгт байж байгаад саяхан би ******* суманд гэрт нь аваачиж өгсөн. Энэ хугацаанд энэ хүн нэг ч удаа манай аваас уучлалт гуйж ирээгүй. Дүү нь залгаад хохирлыг нь төлнө та надад дансаа өгөөч гэж хэлсэн би дансаа явуулсан, гэвч одоо болтол хохирол өгөөгүй. Өөрөө ч мөн миний аав шиг эцэг, эхтэй, надад хандаж би өөрөө энэ асуудлыг зохицуулж чадна, аав, ээжид минь битгий хэлээрээ гэж хэлсэн, би миний эцгийг зодчихоод өөрийнхөө аав ээжийн санааг зовооно гээл битгий хэлээрэй гэхэд надад үнэхээр хүнд байсан. Би тэгээд аав руу нь залгаж хэлсэн, аав нь мэдээгүй гэсэн. Удалгүй дүү нь залгаад энэ хүн хэргээ үүрнэ гэнээ хэргээ үүрж чадна гэж байна бид хуулиа судалсан гэж хэлсэн. Миний хувьд маш их гомдолтой байна. Аав маань тэтгэврээ авчихсан байсан бол энэ хүн мөнгийг нь дээрэмдэх байсан байх. Би хохирол гэж 1.600.000 төгрөг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирол гэж 10.000.000 төгрөг нэхэмжилнэ гэв
Эрүүгийн 2212  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
        *Хохирогч Л.Дийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 12 цагын үед Хаан банк орж тэтгэврээ авах гэтэл ундны цаг болоод тэтгэврээ авч чадалгүй буцаад гэр лүүгээ алхаж явтал Дтэй таараад хууч хөөрөөд Дг банк нь дээр оочир авч бай гэж хэлээд зогсож байж байхад Т.Р ирээд  Дтэй золгоод байж байхад би нарийн гудамжаар гараад гэрийн урд ирэхэд Т.Р нь араас гүйж ирээд зээлүүлсэн 10.000 төгрөгөө авъя гэхээр нь мөнгө байхгүй гэтэл миний толгой руу гараа атгаж байгаад цохиж, миний бүхий л бие рүү цохиж зодсон. Миний хөл рүү өшиглөхөд миний баруун талын хөл нарийн шилбэ 2 хугарсан. Намайг газар унаж байхад намайг алсан ч яадаг юм хувь заяандаа гомд гэж хэлээд намайг цохиж зодоод байж байхад хажуу талын айлын охин хөдөөнөөс ирсэн. Хумбаан эхнэртэйгээ ирж салгаад намайг гэрт оруулж эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандсан. Би өмнө 10.000 төгрөг зээлсэн байсан. Т.Р манай гэрийн гаднах хагалсан модноос шуудайлж авч явсан байна гэж хэлэхэд надад өс санасан байж магадгүй. Өөр өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Т.Р нь миний биеийн бүхий л хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж зодсон. Миний хамар хавдаж зүүн, шанаа чих хавдаж шалбарсан. Миний хоёр гар хөхөрч хавдсан, баруун талын хөл шилбэ хэсгээрээ 2 хугарсан. Нэг хугарсанг нь хагалгаанд орж хадуулсан. Нэг хугарал нь өөрөө эдгэнэ гэж эмч хэлсэн. Зүүн хөлийн шилбэ шалбарсан. Би маш их гомдолтой байна. Би өөрийнхөө хүү шиг хүнд зодуулчхаад өдөр шөнө унтаж чадаагүй цочиж сэрээд унтаж чадахгүй байсан. Одоогоор миний хөлнөөс цус нь гоожиж байна. Т.Рд маш их гомдолтой байгаа тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Надаа өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 12-14  хуу/, 

*Гэрч Ц.Дгийн өгсөн: “....2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр би ач хүү Гын гэрт байж байсан. Гарч нойл орох гээд явж байтал хашааны хойно хүмүүс хэрэлдээд байх шиг болохоор нь хашааны онгорхойгоор нь хартал Д , Р хоёр хэрэлдээд зогсож байхаар нь гэртээ орж ирээд О, Б, Н, Б нарт Д өвгөн хүнтэй хэрэлдээд байна гэж хэлэхэд манай хүүхдүүд гараад явсан. Тэгсэн манай хүүхдүүд дамжилаад ороод ирсэн. Яасан бэ гэж асуухад Р зодоод хөлийг нь хугалчхаж гэж хэлж байсан. Би өөр зүйл мэдэхгүй. Би Рг Дийг цохиж байхыг хараагүй. Хэрэлдээд зогсож байсан. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/, 
*Гэрч Ж.Бын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 01 өдөр ******* сумын ******* багт хүү ынд сууж байтал манай хүү хашаанд байдаг Д гэх хүн хүнтэй хэрэлдээд байна гээд манай хадам ээж Д орж ирээд хэлэхэд нь гэрээс гараад гэрийн ар талын банз нь унасан хэсгээр О, Б, Н нарын хамт гараад очиход Д нь хөл нь хугарсан, хамрнаас нь цус гарсан, чих нь шалбарсан байсан. Тэгээд О, Б, Н бид 4 өргөөд гэрт нь оруулаад орон дээр нь хэвтүүлээд түргэн дуудаад, цагдаагийн байгууллагад хандсан. Би цохиж зодож байхыг нь хараагүй. Гэрээс гараад очиход л хөл нь хугараад эргэчихсэн, хамраас нь цус гарсан байсан. Р намайг зодоод миний хөлийг хугалчихлаа гээд босож чадахгүй байсан.  Би тухайн үед байгаагүй болохоор мэдэхгүй байна. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/, 

*Гэрч Н.Нийн өгсөн: “.... Би 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр ******* сум ******* баг Улаанхужир хороололд байх хүү Ганбаатарын ирээд байж байхад манай хүүгийн хажуу талд нэг хашаанд байдаг Д нь хашааны ард хүнд зодуулаад байна гээд манай ээж Д гаднаас орж ирээд хэлхэд би Б, О, Б, М нарын хамт гэрээс гараад хашааны ар талын банз нь унасан хүн орж гардаг хэсгээр гараад очиход Л.Д ахын нь хөл нь хугараад арагшаа эргэсэн, хамраас цус гарсан, чихэн дээр нь шалбарсан байсан. Т.Р нь хажуу талд нь Л.Д ахтай хэрүүл хийгээд ална гээд зогсож байсан. Тэгээд Б, Б, бид 3 өргөөд гэрт нь оруулж орон дээр нь хэвтүүлээд ******* сумын эмнэлэг дуудсан. Би цохиж зодож байхыг нь хараагүй намайг гэрээс гараад очиход Л.Д ахын хөл нь хугараад эргэцэн газар хэвтэж байсан. Л.Д ах ярихдаа Р намайг зодоод хөл хугалчихлаа гэж ярьж байсан Т.Р нь нэлээн согтуу хажуу талд нь ална гээд хэрүүл хийгээд зогсож байсан. Би цохиж зодолдож байхыг нь хараагүй намайг гэрээс гараад очиход Г Д ах газар хэвтсэн Т.Р хажуу талд нь хэрүүл хийгээд зогсож байсан. Л.Д ах эрүүл байсан. Т.Р нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/, 

*Гэрч Г.Б өгсөн: “.... Би 2022 оны 03 дугаар сарын 01 өдөр ******* сум ******* баг Улаанхужир хороололд байх найз Гынд ирээд байж байхад хажуу талд нэг хашаанд байдаг Л.Д нь хашааны ард хүнд зодуулаад байх шиг байна гээд Д эмээ гаднаас орж ирээд хэлэхэд нь би Н, О, Б, М нарын хамт гэрээс гараад хашааны ард талын банз нь унасан хүн орж гардаг хэсгээр гараад очиход Л.Д ахын нь хөл нь хугараад арагшаа эргэсэн, хамраас цус гарсан, чихэн дээр нь шалбарсан байсан. Т.Р нь хажуу талд нь Л.Д ахтай хэрүүл хийгээд ална гээд зогсож байсан. Тэгээд Н ах, Б эгч, бид 3 өргөөд гэрт нь оруулж орон дээр нь хэвтүүлээд ******* сумын эмнэлэг дуудсан. Би цохиж зодож байхыг нь хараагүй намайг гэрээс гараад очиход Г Д ахын хөл нь хугараад эргэцэн газар хэвтэж байсан. Т.Р нь нэлээн согтуу хажуу талд нь ална гээд хэрүүл хийгээд зогсож байсан. Би цохиж зодолдож байхыг нь хараагүй намайг гэрээс гараад очиход Д ах газар хэвтсэн Т.Р хажуу талд нь хэрүүл хийгээд зогсож байсан. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/,

 *Гэрч Ө.М өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр ******* сумын хотонт баг Улаанхужир хороололд байх найз Гын эмээ Д, Н ах, Б эгч, манай нөхөр Б бид 5 ирэхэд гэрт нь Отгонцэцэг эгч байсан. Эмээ нойл гарч орох гээд гарчихаад орж ирэхдээ хажуу айлын Д хашааны ард хүнд зодуулаад байх шиг байна гээд манай эмээ Д гаднаас орж ирээд хэлэхэд би нөхөр Б, О эгч, Б эгч, Н ах нарын хамт гэрээс гараад хашааны ар талын банз нь унасан хүн орж гардаг хэсгээр гараад очиход Л.Д ахын нь хөл нь хугараад арагшаа эргэсэн, хамраас цус гарсан, чихэн дээр нь шалбарсан газар хэвтэж байсан.  Би гар утсан дээрээ бичлэг хийгээд Д ахын охин А эгчид өгсөн байгаа. Т.Р нь хажуу талд нь Л.Д ахтай хэрүүл хийгээд ална гээд зогсож байсан. Тэгээд манай нөхөр Б, Б эгч, Н ах, 3 өргөөд гэрт нь оруулж орон дээр нь хэвтүүлээд ******* сумын эмнэлэг дуудсан. Намайг очиход Т.Р, Л.Д 2 байсан өөр хажууд нь хүн байгаагүй. Би цохиж зодож байхыг нь хараагүй намайг гэрээс гараад очиход Л.Д ахын хөл нь хугараад эргэцэн газар хэвтэж байсан. Л.Д ах ярихдаа Т.Р намайг зодоод хөл хугалчихлаа цагдаа дуудаадах гэж ярьж байсан Т.Р нь нэлээн согтуу хажуу талд нь хувь заяандаа гомд мөнгө аваад ир гээд хэрүүл хийгээд зогсож байсан. Би цохиж зодолдож байхыг нь хараагүй намайг гэрээс гараад очиход Л.Д ах эрүүл байсан. Т.Р нь согтуу байсан. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/,

*Гэрч Ч.Оийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ******* сум ******* баг Улаанхужирт хороололд гэртээ байж байхад эмээ Д, хадам аав Н, хадам ээж Б, Б, нөхөр М хамт ирээд эмээ Д гарч нойл орох гээд гарчихаад орж ирэхдээ хажуу айлын чинь Л.Д хашааны ард хүнтэй маргалдаад хүнд зодуулаад байх шиг байна гээд манай эмээ Д гаднаас орж ирээд хэлэхэд би М, Б, хадам ээж Б , хадам аав Н нарын хамт гэрээс гараад хашааны ар талын банз нь унасан хүн орж гардаг хэсгээр гараад очиход Д ахын хөл нь хугараад арагшаа эргэсэн, хамраас цус гарсан, чихэн дээр нь шалбарсан газар хэвтэж байсан. Т.Р нь хажуу талд нь Л.Д ахтай хэрүүл хийгээд хувь заяандаа гомд, мөнгө аваад ир гээд хэрүүл хийгээд зогсож байсан. Тэгээд Б, хадам ээж Б, хадам аав Н 3 өргөөд гэрт нь оруулж орон дээр нь хэвтүүлээд ******* сумын эмнэлэг дуудсан. Намайг очиход Т.Р, Л.Д 2 байсан өөр хажууд нь хүн байгаагүй Би цохиж зодож байхыг нь хараагүй намайг гэрээс гараад очиход Д ахын хөл нь хугараад эргэцэн газар хэвтэж байсан. Л.Д ах ярихдаа  Р намайг зодоод хөл хугалчихлаа цагдаа дуудаадах гэж ярьж байсан Т.Р нь нэлээн согтуу хажуу талд нь хувь заяандаа гомд мөнгө аваад ир гээд хэрүүл хийгээд зогсож байсан. Би цохиж зодолдож байхыг хараагүй. Намайг гэрээс гараад очиход Д ах газар хэвтсэн Т.Р хажуу талд нь хэрүүл хийгээд зогсож байсан. Л.Д ах эрүүл байсан. Т.Р нь согтуу байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/,

*Гэрч С.Дгийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хаан банкнаас тэтгэвэрээ авах гээд явж байгаад ******* сумын Улаанхужир хорооллын нарын гудамжны хойно Дтэй таараад хууч хөөрөөд Д банкин дээр надад оочир авч байгаарай гэж хэлээд явахад Р ирээд намайг таньж байна уу гээд надтай золгочихоод Дийн араас гүйгээд явсан. Би тэгээд банк руу явсан. Надтай Д уулзаж явсан хойгуур Р над дээр ирсэн болохоор миний хажууд маргалдсан асуудал болоогүй. Р нь Д нар очоод маргалдсан асуудлыг би хараагүй учир мэдэхгүй. Би Р Д нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/,

*Гэрч С.Цгийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Д гэх хүн хүнд зодуулж хөл нь хугарсан байна гэх дуудлагаар очиж биед үзлэг хийхэд Зовиур: зүүн хөл хөдөлж болохгүй өвдөнө, зүрх дэлсэнэ, бие чичрэн, цус гоожино, Асуумж асуухад банк орох гээд явж байгаад хүнд зодуулж хөл хугарсан гэнэ. Биеийн ерөнхий байдал хүндэвтэр ухаантай, зүүн дээр халцарсан шархтай, зүүн чих омог хэсэгтээ шалбарсан, зүрхний авиа тод хэм жигд бус судасны цохилт 1 минутад 110 удаа Spo2-87% хэл цайвар зузаан өнгөртэй, хэвлий өнгөц тэмтрэхэд эмзэглэлгүй мөчид хүйтэн, DS: зүүн хөлний шилбэ ясны хугаралтай байсан. Намайг дуудлагаар очиход Д гэртээ орон дээрээ хэвтэж байсан. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 хуу/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 13 цаг өнгөрч байхад эмнэлгээс залгаад аав чинь хүнд зодуулаад ирчихсэн биеийн байдал муу байна. Хөл нь хугарчихсан юм шиг байна. Өвчин намдаах тариа тарьчихлаа гэж ярьсан. Тэгээд би аймгийн төвөөс автобусанд суугаад сумын эмнэлэг орсон. Сум ороход аав гэртээ байсан. Сумын эмч дуудлагаар очиж тариа хийсэн байна лээ. Хэн зодсон талаар лавлан асуухад Р гэдэг хүн зодсон гэж хэлсэн. Цагдаа дээр яваад очиход Р гэх хүн цагдаагийн машинд суучихсан байсан. Би чи яагаад аавын хөлийг хугалчихсан юм гэхэд өшиглөөд хугарлаа юу, хохь чинь хувь заяандаа гомд гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж тэр хүнтэй холбоо бариагүй. Аавыг хагалгаанд орох гэж байхад эмнэлэг дээр ирчихсэн байсан. Би уулзаагүй. Биеийн байдал нь хүнд байгаа. Хүний асаргаанд орсон, эм тарианы хамааралтай тэргэнцэр дээр байгаа. Р нь хохирол мөнгө төлж барагдуулаагүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардал төлбөр тооцоог нэхэмжилнэ. Би материалыг нь гаргаж өгнө. Эмчилгээний төлбөр тооцооны зардлыг барагдуулна. Мөн сэтгэл санааны хохиролтой байна. Миний аав ямар ч архаг хууч өвчин байхгүй. Маш их гомдолой байна. Р гэх хүн нь миний аавыг эргэж тойрч, санаа тавьсан удаа байхгүй. Хохирол барагдуулаагүй. Өгнө гэж дандаа худлаа ярьдаг. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 хуу/,
* Т.Ргийн яллагдагчаар өгсөн: “...Би мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулахгүй. Тогтоолтой уншиж танилцлаа, ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлтэй тохирч байна. Сонгосон ялтай холбоотой тайлбар байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэртээ ганцаараа 0.75 литрийн Соёрхол нэртэй архи уусан. Тэгээд Ичинхорлоо гэх айлд очтол 2.5 литрийн том пиво задлаад бид 2 хувааж уусан. Дуусаад Цагаанаа гэх айлд очихоор ганцаараа явсан. Тэднийхээс гараад согтчихсон байна лээ. Өвгөнтэй хаана таараад зодож цохисон талаар би мэдэхгүй байна. Нэг мэдсэн цагдаагийн машинд ухаан орсон. Ичинхорлоо гэх айлд 2.5 литрийн пиво бид хоёр хувааж уусан. Тэднийхээс гарахад 11 цаг өнгөрч байсан санагдаж байна. Өөр газар архи уугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 хуу/,

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 134 дугаартай дүгнэлт:
1.    Л.Дийн  биед баруун хөлийн шаант ясны доод 3/1 хэсэг, тахилзуур ясны дээд 3/1 хэсгийн зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 
3.    Хэрэг болсон цаг хугацаанд үүснэ. 
4.    Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл 
мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.   
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй....гэх 
дүгнэлт /хх-ийн 72-74 хуу/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-06 хуу/
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 93 хуу/, 
           Т.Ргийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 101 хуу/,
             Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 102 хуу/,
        Архангай аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 103 хуу/,
              Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 113-114 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Р нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Л.Дээс мөнгө нэхэж улмаар хөл рүү нь өшиглөж, баруун хөлний шаант ясны доод 3/1 хэсэг, тахилзуур ясны дээд 3/1 хэсгийн зөрөөтэй далд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Рд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2212 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Т.Р нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Л.Дээс мөнгө нэхэж улмаар хөл рүү нь өшиглөж, баруун хөлний шаант ясны доод 3/1 хэсэг, тахилзуур ясны дээд 3/1 хэсгийн зөрөөтэй далд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Л.Д: “...Т.Р нь араас гүйж ирээд зээлүүлсэн 10.000 төгрөгөө авъя гэхээр нь мөнгө байхгүй гэтэл миний толгой руу гараа атгаж байгаад цохиж, миний бүхий л бие рүү цохиж зодсон. Миний хөл рүү өшиглөхөд миний баруун талын хөл нарийн шилбэ 2 хугарсан. Намайг газар унаж байхад намайг алсан ч яадаг юм хувь заяандаа гомд гэж хэлээд намайг цохиж зодоод...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/, гэрч  Ц.Дгийн: “...Гарч нойл орох гээд явж байтал хашааны хойно хүмүүс хэрэлдээд байх шиг болохоор нь хашааны онгорхойгоор нь хартал Д, Р хоёр хэрэлдээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  17-18 хуу/, гэрч  Ж.Б: “...гараад очиход Д нь хөл нь хугарсан, хамарнаас нь цус гарсан, чих нь шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/, гэрч  Н.Нийн: “...гараад очиход Л.Д ахын нь хөл нь хугараад арагшаа эргэсэн, хамраас цус гарсан, чихэн дээр нь шалбарсан байсан. Т.Р нь хажуу талд нь Л.Д ахтай хэрүүл хийгээд ална гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/, гэрч Г.Бн: “...очиход Л.Д ахын нь хөл нь хугараад арагшаа эргэсэн, хамраас цус гарсан, чихэн дээр нь шалбарсан байсан. Т.Р нь хажуу талд нь Л.Д ахтай хэрүүл хийгээд ална гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/, гэрч Ө.Мн: “...Л.Д ахын нь хөл нь хугараад арагшаа эргэсэн, хамраас цус гарсан, чихэн дээр нь шалбарсан газар хэвтэж байсан.  Би гар утсан дээрээ бичлэг хийгээд Д ахын охин А эгчид өгсөн байгаа Т.Р нь хажуу талд нь Л.Д ахтай хэрүүл хийгээд ална гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/, гэрч Ц.Оийн: “...хажуу айлын чинь Л.Д хашааны ард хүнтэй маргалдаад хүнд зодуулаад байх шиг байна гээд манай эмээ Д гаднаас орж ирээд хэлхэд би М Б, хадам ээж Б , хадам аав Н нарын хамт гэрээс гараад хашааны ар талын банз нь унасан хүн орж гардаг хэсгээр гараад очиход Д ахын хөл нь хугараад арагшаа эргэсэн, хамраас цус гарсан, чихэн дээр нь шалбарсан газар хэвтэж байсан. Т.Р нь хажуу талд нь Л.Д ахтай хэрүүл хийгээд хувь заяандаа гомд, мөнгө аваад ир гээд хэрүүл хийгээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 134 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Р үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  
  
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Т.Р нь хохирогч Л.Дийн биед баруун хөлийн шант ясны доод 3/1 хэсэг, тахилзуур ясны дээд 3/1 хэсгийн зөрөөтэй далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан байх бөгөөд энэ нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 134 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.    

Иймд шүүгдэгч Т.Ргийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:    

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Л.Д, болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А нь шүүгдэгч Т.Ргээс эмчилгээний зардал болох 1.600.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ нь   эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн  ор хоногийн 850.000 /хх-ийн 109 хуу/, мөн гэмтэл хугаралд хэрэглэх хэрэгсэл 750.000 /хх-ийн 110 хуу/ төгрөг буюу нийт 1.600.000 төгрөгийн баримт ирүүлсэн байх тул шүүгдэгч Т.Ргээс 1600.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нь шүүх хуралдааны үед 1600.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 5135326706 дугаартай ХААН банкны дансаар хүлээн авсан  талаарх баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж шүүх дүгнэв.  Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А нь сэтгэл санааны хохирол 10.000.000 /арван сая/ төгрөгийг нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул тодорхой тооцоо гаргах боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүгдэгч Т.Рд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Рд 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Р нь ............ аймгийн ..................суманд оршин суух хаягтай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суух Архангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Р нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Рд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд  хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

     Шүүгдэгч Т.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөртэй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохын тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 /нэг/ ширхгийг хэрэгт хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                                       ТОГТООХ нь: 
    1. Шүүгдэгч Ц овогт Тын Рг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
 
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т. Рг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  
                                                                                                       
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Р нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суух Архангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглосугай.                                                                                                                           

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч  Т.Р нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Т.Рд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд  хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 /нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.

7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Р энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 10.000.000 /арван сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ОТГОНЦЭЦЭГ