Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/340

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин,  

Шүүгдэгч Ц.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :    

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны Хайрханы * дүгээр гудамжны *** тоотод оршин суудаг, урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ** цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 450 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 940 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэл 352 цагийн 44 хоногийн нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 44 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Ма овогт Ц.Э /регистрийн дугаар ЕЙ*****/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Энь ** оны **дүгээр сарын **-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, дунд Нарангийн * дугаар гудамжны ** тоот Д.Хонгорзулын оршин суух хүн байнга амьдрах монгол гэрийн амбаарыг түлхэн хууль бусаар нэвтэрч тусгай дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, power bank, тогоочийн үнэмлэх, мэргэжлийн сертификат зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч Д.Хонгорзулд 207,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :  

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :       

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Ц.Энь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Д.Хонгорзулын байнга амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд Нарангийн 12 дугаар гудамжны 373 тоот байрлах гэрт хууль хууль бусаар нэвтрэн орсон, улмаар эрх олгосон болон хувийн байдлыг гэрчилсэн баримт бичиг, албаны  үнэмлэхийг нь зориуд хулгайлсан болох нь :     

- ...2021.09.22-ны өдөр гэрт хулгай орж цүнхтэй баримт бичиг алдсан тухай   гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

- иргэн Д.Х Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан...цүнхтэй баримт бичгээ алдсан тухай өргөдөл /хавтаст хэргийн 9 дэх тал/,  

- хэрэг гарсан газар үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд наран 12-373 тоот...гэрт мөлхөө тавилга, жижиг зурагт, ор, гал тогооны зэрэг эд зүйлс байсан бөгөөд гэрэл зургаар бэхжүүлсэн гэх...тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-14 дэх тал/,     

- хохирогч Д.Х... Би Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Дунд наран 12 гудамж 373 тоот гэрт амьдардаг. Би 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг өнгөрч байхад гэрээ цоожлоод, ажилдаа явсан. Орой 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн үүдний амбаар хажуу тийшээ болчихсон байхаар нь нээх юм бодолгүй гэртээ ороход гэр доторх эд зүйл хэвийн байсан. Би гэртээ юм хийж байгаад гэнэт зүүн талын орон дээр байсан цүнхтэй бичиг баримтууд байснаа санаад харсан чинь байхгүй байхаар нь гараад хажуу айлын хүүхдээс асуухад нэг хүн амбаар нээж байсан гэж хэлсэн. Тэгээд би ямар хүн байсан юм бэ гэж хажуу айлын хүүхдээс асуухад сахалтай хүн байсан гэж хэлсэн. Тухайн үед би манай гэрээсээ хойшоо байдаг хүнийг таньдаг учир гэрт нь очиход гэртээ ганцаараа унтаж байхаар нь сэрээгээд буцаад цагдаад дуудлага өгсөн...Тусгай дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, визний материал, тогоочийн үнэмлэх, мэргэжлийн сертификат алдсан.../хавтаст хэргийн 20 дахь тал/,

- насанд хүрээгүй гэрч Б.Э... 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хичээлээсээ тараад...орой гэртээ байж байхад хажуу айлын эгч Хонгорзул манай гэрт хулгай орсон байна гэсэн...Тэр үед нь би Хонгорзул эгчид хандаж хойно байдаг ах танай гэрийн амбаарны хажууд зогсож байсан гэдгийг хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,   

- шүүгдэгч Ц.Э...Тухайн үед Би 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ажил хийж байгаад орой гэр лүүгээ явах замдаа хамт ажил хийдэг хүнтэйгээ хамт архи уусан...Харин замдаа Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо Дунд наран 12-373 тоотод байдаг зүс таних хүний гэрийн урд талын амбаарыг хажуу тийш нь болгоод орон дээр байсан цүнхийг аваад гараад гэртээ харьсан өөр эд зүйл аваагүй...Хонгорзул ирээд та миний цүнхийг өгчих гээд гомдол санал байхгүй байсан....бүрэн бүтэн өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.     

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :       

 

Шүүгдэгч тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :

2.1. Тус хэрэгт авагдсан “эд хөрөнгийн үнэлгээ гаргуулах баримт, үнэлгээний дүгнэлт, үнэлгээчний мэдүүлэг” /хх-31-35, 80/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиуд, холбогдох бусад заавар, журамд тусгайлан заасан шаардлагыг ноцтой зөрчсөн бөгөөд нотолгооны чадваргүйд тооцогдох үндэслэлтэй байна. Тухайлбал,  

Хохирогчийн мэдүүлэг дэх тухай алдсан баримт бичгүүдийг үнэлүүлсэн болон үнэлсэн үндэслэл, журам илтэд үндэслэлгүй.

Хохирогчийн алдсан баримт бичиг болох тусгай дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, визний материал, тогоочийн үнэмлэх, мэргэжлийн сертификат зэргийг хохирогч нь хэзээ, хаана ямар сургууль, курс дамжаа төгсөж авсан эсэх, тэдгээрийн тоо ширхэг нь хэд эсэх, хэмжээ нь ямар эсэх, шинэ ба хуучин эсэх, цайны газрын эсхүл рестораны тогоочийн үнэмлэх эсэх, тухайн баримт бичгийг хэвлэсэн цаас нь үнэт эсхүл бичгийн цаас эсэх зэрэг нь тус тус тодорхой эх сурвалжгүй бөгөөд энэ талаар хохирогч тодорхой мэдүүлээгүй байтал, түүнчлэн тухайн баримт бичгүүдийг хүлээлгэн өгсөн гэх атлаа огт бэхжүүлээгүй буюу биет байдлаар үзэж харж, мэдээгүй атлаа тусгай дунд боловсролын гэрчилгээ /хуучин/ 1 ш 13500, мэргэжлийн үнэмлэх /хуучин/ 1 ш-13500 төгрөг, тогоочийн үнэмлэх /хуучин/ 3 ш 150.000 төгрөг, визний материал 1 ш, мэргэжлийн сертификат 3 ш гэх мэтээр жагсаан бичиж үнэлгээний баримт үйлдсэн, мөн үнэлгээчин Д.Амгалан...интернэт орчинд байх зарын сайтууд болон мэргэжил сургалтын боловсрол олгох газрын сайтуудад байрлуулж тавьсан үнийг үндэслэж мөн бусад төстэй сайтуудтай харьцуулж уг үнэлгээг гаргасан. Зарим эд зүйлийг үнэлэх боломжгүй байсан нь сайтуудад үнэ ханш байхгүй байсан мөн харьцуулах зүйл байхгүй байсан учир үнэлэх боломжгүй байсан...тухай мэдүүлсэн /хх-80/ нь тус тус дээр дурдсан холбогдох хууль тогтоомжид илтэд нийцээгүй, зөрчсөн бөгөөд таамагласан шинжтэй болох нь тогтоогджээ.     

2.2. Мөн хохирогч гэдэг нь анхнаасаа илтэд байтал Д.Х гэрчээр байцаасан нь /хх-22/ хуульд нийцэхгүй, тийнхүү гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжаас зөрүүтэй бөгөөд нотолгооны чадваргүйд тооцогдох үндэслэлтэй гэж үзнэ.   

2.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Энхбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх дараах үндэслэл тогтоогдсон.   

2.3.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан  :

- ...2021.09.22-ны өдөр гэрт хулгай орж цүнхтэй баримт бичиг алдсан тухай   гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,  

- иргэн Д.Х Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан...цүнхтэй баримт бичгээ алдсан тухай өргөдөл /хавтаст хэргийн 9 дэх тал/,   

- хэрэг гарсан газар үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд наран 12-373 тоот...гэрт мөлхөө тавилга, жижиг зурагт, ор, гал тогооны зэрэг эд зүйлс байсан бөгөөд гэрэл зургаар бэхжүүлсэн гэх...тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-14 дэх тал/,    

- хохирогч Д.Хонгорзулын...Би гэртээ юм хийж байгаад гэнэт зүүн талын орон дээр байсан цүнхтэй бичиг баримтууд байснаа санаад харсан чинь байхгүй байсан...Тусгай дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, визний материал, тогоочийн үнэмлэх, мэргэжлийн сертификат алдсан.../хх-20/,  

- шүүгдэгч Ц.Э...би харих замдаа Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо Дунд наран 12-373 тоотод байдаг зүс таних хүний гэрийн урд талын амбаарыг хажуу тийш нь болгоод орон дээр байсан цүнхийг аваад гараад гэртээ харьсан өөр эд зүйл аваагүй...тухай мэдүүлэг /хх-77/ зэрэг нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Ц.Э холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг цагаатгах эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн ба  тухайн нотлох баримтууд тус хөнгөрүүлэн зүйлчилсэн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзсэн болно.

2.3.2. Хохирогч нь анхнаасаа цүнхтэй баримт бичгүүдээ хулгайд алдсан талаар гомдол гаргасан, энэ талаар мэдүүлсэн, тухайн баримт бичгүүд нь түүнд эрх олгосон болон түүний хувийн байдлыг гэрчилсэн баримт бичиг, албаны үнэмлэх зэрэг тусгайлсан шинжтэй болох нь илэрхийлэгдсэн байна.   

2.3.3. Шүүгдэгчийн хувьд зөвхөн цүнхтэй баримт бичгүүдийг авсан, харин хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгт бичсэнээр тухайн гэрт байсан бусад эд хөрөнгүүдээс аваагүй, тийнхүү авахаар нэгжих зэргээр эмх замбараагүй байдал үүсгэсэн ул мөр, шинж тэмдэг илрээгүй /хх-10-14, 20/, түүнчлэн айлын гэртдур зоргоор хууль бусаар нэвтэрч бусдын цүнхтэй баримт бичгүүдийг авсан гэм буруугийн хэлбэр нь санаатай буюу тухайн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгчийн хувьд хохирогчийн баримт бичгийг зориуд хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, шүүгдэгч нь гэмт үйлдлээ ухамсарлахгүйгээр тус хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.         

2.3.4. Хохирогчийн мэдүүлэгт...цүнхэнд повер банк байсан гэх боловч эх сурвалж нь тодорхойгүй /хх-20/, мөн шүүгдэгчийн мэдүүлэгт...цүнхийг авсан.../хх-77/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь тус цүнхтэй баримт бичгийг хууль бусаар авсны дараа тухайн цүнхэн дотор гар утасны батерей цэнэглэгч зэрэг эд зүйлс байсан эсэх нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн баримт бичиг хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэлгүй гэж үзнэ.        

2.3.5. Шүүгдэгч нь хохирогчийн гэрт хууль бусаар нэвтрэн орсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т зааснаар хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрх болон Эрүүгийн хуулиар тусгайлан хамгаалсан иргэний байрны халдашгүй байдалд дур зоргоор халдсан буюу дураараа авирласан гэмт үйлдэл болох нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн хохирогчийн гэрт хууль бусаар нэвтэрч, баримт бичиг зориуд хулгайлсан нэг удаагийн үйлдэл” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэгэн зэрэг хангасан гэж үзэх үндэслэлтэй.

2.3.6. Ц.Энь яллагдагчаар татсан тогтоолыг зөвшөөрч байгаа тухай  мэдүүлсэн байх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинж анхнаасаа нотлогдсон гэж үзэх үндэслэл, эх сурвалж болохгүй бөгөөд яллагдагч, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй, түүнчлэн түүний мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүйг анхаарах шаардлагатай болно.    

Иймд шүүгдэгч Ц.Э оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, эрх олгосон болон хувийн байдлыг гэрчилсэн баримт бичиг, албан үнэмлэхийг зориуд хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.    

 

  1. Хохирол, хор уршиг :         

Тус гэмт хэргийн улмаас алдагдсан баримт бичгүүд, бусад зүйлсийг хохирогчид буцаан олгосон, хохирогч гомдол саналгүй болохоо мэдүүлсэн /хх-20, 70/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.     

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:       

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт      

 

Шүүгдэгч Ц.Энь урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдэж байсан байх боловч тухайн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон баримттай байх тул /хх-44, 47-54, 81/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.  

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 6, эхнэр, 4 хүүхэдтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт цугларсан /хх-38-42, 60-63, 60-63, 76, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 1 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.

 

2. Бусад асуудал  

Уг хэрэгт тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч 2022.03.15-ны өдрөөс 2022.03.16-ны өдөр хүртэл 1 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Ц.Э холбогдох Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.       

2. Шүүгдэгч Ц.Э оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, эрх олгосон болон хувийн байдлыг гэрчилсэн баримт бичиг, албаны үнэмлэхийг зориуд хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.            

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 1 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч Ц.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 1 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан   Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 7 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.     

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.Э цагдан хоригдсон 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, түүний биечлэн эдлэх Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 7 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх нийт ялыг Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 6 сар 29 хоногийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.       

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

7. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

8. Шүүгдэгч Ц.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хоригдож буй Ц.Э суллаж, түүнд хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.    

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Ц.Э авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР