Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/155

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            Улсын яллагч Б.Уранчимэг,

            Шүүгдэгч А.А, Х.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон А-н А, Х-н Э нарт холбогдох 1711016280038 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнж 30 дугаар гудамж, 00 тоотод оршин суух хаягтай,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, А-н А, (РД: хх000000),

2.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 24 дүгээр гудамж, 00 тоотод суух хаягтай.

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Х-н Э (РД:хх0000000),

нар нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 24 дүгээр гудамж, 425 тоотод суух Х.О- ийн эзэмшлийн Монгол гэрээс 32 инчийн зурагт хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

 холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А-аас:-Мэдүүлэг өгөхгүй гэв.

            А.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад манай найз Эрдэнэбаатар манай гэрт ирээд надад Х.О-  гэртээ согтуу хэвтэж байна, хоёулаа очиж зурагтыг нь хулгай хийе гэхээр нь би хамт очоод Х.О- ийг харахад сэрхээргүй унтаж байхаар нь Баттөр ахыг машинтай нь дуудаад юманд яваад өгчих гэж гуйсан тэгээд би Х.О- ийн гэрт нэвтэрч ороод Шарп маркийн зурагтыг нь хулгайлж гарч ирээд Баттөр ахын машинд суугаад Баттөр ахыг энэ зурагтыг ломбарданд тавиад өгчих 20.000 төгрөг өгье гэхэд Баттөр ах зөвшөөрөөд бид 3 ломбарданд зурагт тавих гэж байгаад цагдаад баригдсан.” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э-аас:-Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Х.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Манай хүргэн ах Х.О- ийг гудамжинд тасраад унтчихсан байхад нь манай ээж гэрт нь оруулсан гэж хэлэхээр нь надад хулгай хийх санаа төрсөн. Тэгэхээр нь би 2 гудамжны цаана байдаг найз Амар дээр очиход Амар орон дээрээ хэвтэж байсан ...Амарыг гэр рүү нь оруулсан, зурагтыг аваад гарвал сэрэх эсэхийг үзээд ир гэсэн би гадаа нь хүлээж байсан. Амар Х.О- ийн гэр рүү орсон. Амар 32 инчийн Шарп маркийн зурагт бариад гараад ирсэн. Бид хоёр Баттөр ахын машинд суугаад 4 дүгээр дэлгүүр ороод энэ зурагтыг ломбарданд тавиад өгчих 20.000 төгрөг өгье гэхэд Баттөр ах зөвшөөрсөн. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирээд Х.О- ийн зурагтыг бүрэн бүртэн хүлээлгэн өгсөн. Х.О-   одоо гомдолгүй болсон.” гэжээ.

            Хохирогч Х.О-  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би найзын хамт 0.5 литрийн хараа нэртэй 1 шил архи, 2.5 литрийн 1 сав пиво хувааж уучихаад нэлээн согтоод гэртээ очиж унтсан. Тэгээд би 21 цагийн үед сэрсэн чинь манай хойморт байсан 32 инчийн Шарп маркийн зурагт алга болсон байхаар нь эхнэрт хэлсэн чинь цагдаад дуудлага өгөөд. ...цагдаагийн хэлтэс дээр ирж харахад манай эхнэрийн эгчийн хүүхэд болох Эрдэнэбаатар түүний найз болох Амар нар зурагтыг хулгайлсан байсан. Тэгээд би өөрийн зурагтыг буцааж авсан учраас одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч А.А, Х.Э нар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 24 дүгээр гудамж, 425 тоотод оршин суух Х.О- ийг гэртээ согтуугаар унтаж байгааг мэдсээр атлаа уг гэрээс хууль бусаар 32 инчийн зурагт хулгайлан авсан болох нь А.А-ын яллагдагчаар мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад манай найз Эрдэнэбаатар манай гэрт ирээд надад Х.О-  гэртээ согтуу хэвтэж байна, хоёулаа очиж зурагтыг нь хулгай хийе гэхээр нь би хамт очоод Х.О- ийг харахад сэрхээргүй унтаж байхаар нь би Х.О- ийн гэрт нэвтэрч ороод Шарп маркийн зурагтыг нь хулгайлж, ... ломбарданд зурагт тавих гэж байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг, Х.Э-ын яллагдагчаар мэдүүлсэн “...Манай хүргэн ах Х.О- ийг гудамжинд тасраад унтчихсан байхад нь манай ээж гэрт нь оруулсан гэж хэлэхээр нь надад хулгай хийх санаа төрсөн. ...Амар Х.О- ийн гэр рүү орсон. 32 инчийн Шарп маркийн зурагт бариад гараад ирсэн” гэх мэдүүлэг, хохирогч Х.О- ийн “...нэлээн согтоод гэртээ очиж унтсан. Тэгээд би 21 цагийн үед сэрсэн чинь манай хойморт байсан 32 инчийн Шарп маркийн зурагт алга болсон” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээ, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч А-н А, Х-н Э нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж авсан Шарп маркийн 32 инчийн зурагтыг хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ. 

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан тэдгээрт оногдуулах ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Э нь 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан түүнд энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоосон болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч А-н А, Х-н Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.А, Х.Э тус бүрийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Э-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, Х.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ