Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/156

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оээр хөтлүүлж,
Улсын яллагч: Э.О
Хохирогч: Ч.А
Шүүгдэгч: Ц.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Цгийн Од холбогдох 2212............... дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй,  ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт .............. аймгийн ............. сумын ........... баг ............................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овогт Цгийн Од /РД:/

                                   Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ............ аймгийн ...............сумын ................. багийн ............... тоотод хохирогч Ч.Аг гэрийн хугархай униар 3 удаа цохиж баруун өгзөгний цус хуралт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ч.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Тухайн 03 дугаар сарын 23-ны өдөр залгуур хаана байгаа гэж асуухад нь гэр буулгахаар гараад ирэх байх гэж хэлсэн. Гэрээ буулгачхаад байж байтал хэрүүл өдөөд байхаар нь маргаан хиймээргүй байна гэж хэлсэн. Тэгсэн 3 удаа униар цохисон. Надад өмнө нь хууч өвчин байхгүй байсан. Одоо гомдолтой байна.
Шүүгдэгч Ц.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би энэ гэр бүлийг малчнаар авч ахын сэтгэлээр тус дэм болж байсан. Энэ байдлыг өөрсдөө мэдэж байгаа. Мөн нэг настай байхаасаа ээжтэйгээ уулзаж байгаагүй юм байна лээ. Тэгээд ээжтэй нь уулзуулж ах дүү нартайгаа ярилцаж ахын сэтгэлээр гэр орныг нь тохижуулж илүү байсан тавилганаасаа тавиулсан. Тэгсэн манай гэрт байсан уртасгагч залгуур байна уу гэж асуутал хэн мэдэх юм аваа л биз гэж хэлсэн. Энэ үед гомдох, уурлах сэтгэгдэл төрж байсан. 10 дугаар сарын 19-ний өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд манай малыг маллаж байсан. Энэ хугацаанд бие өвдөөд байна, зүрх өвдөөд байна үзүүлнэ гээд явсан. Явахдаа мал хүлээлгэж өгөхдөө 4 тооны мал дутсан. Би энэ хүмүүсийн цалинг нь өгөхдөө биеэ сайн үзүүлээрэй эмнэлэгт хэвтэж болно. Эмчлүүлж ирээд 4 тооны мал олоод өгөөрэй, айлын малтай нийлсэн байх гэж хэлсэн. Тухайн үед мал хүлээлгэж өгсөн хүндээ Онон ахад битгий хэлээрэй ах нь өөрөө ирээд учрыг нь олно гээд явсан байсан. Ингэж яваад нэг сар гарангийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд  нэг удаа уулзахад “та намайг цагдаад өгнө гэсэн биз дээ” гэсэн. Би ийм зүйл бодоогүй байсан учраас сонин санагдаад хэн тэгж хэлсэн юм бэ гэхэд хадам ээж тэгж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь нөхөр Бт нь дутуу хонь малаа гүйцээ үүнийхээ учрыг ол гээд ахын ёсоор зандраад сууж байсан. Уртасгагч олоорой гэж хэлсэн. Тэгээд Аг ороод ирэхээр нь залгуур хаана байна гэхэд хэн мэддэг юм, аваал биз гэхээр нь аваагүй болоод асууж байна гэж хэлсэн. Тухайн үедээ хэдийгээр уртасгагч гэсэн нь хэрэгтэй үедээ хэрэг болсон. Энэ залуучуудыг малчнаар авч ажиллуулахдаа идэш хоолыг нь өгч сарын 1.000.000 төгрөгөөр цалинжуулж байсан. 3 нялх хүүхэдтэй болохоор нь миний дүү нартай ялгаагүй гэж бодож хангалттай цалинг нь өгч байсан. Гэтэл тухайн үед яасан их хараадаг юм миний хүүхдийг харааж байна уу гэхэд сонин санагдаж байсан. Юу яриад байгаа юм бэ гэж хэлээд гараад явж байтал араас хашхираад заавал чамайг харааж ална гэж хэлсэн. Ингэж хэлэхэд нь сонин байдалд орсон. Тухайн үед гэрт нь байхдаа Аг алгадвал алгадчихаар л байсан. Тэгээд тэвчээд гараад явтал 2, 3 удаа чамайг заавал харааж ална гэж хашгирсан. Би энэ өвөл газар дээрх ганц дүүгээ алдсан учраас сэтгэл айдас хүйдэстэй байдаг. Цохино гэж бодоогүй байсан. араас орилоод байхаар нь ойртож униар цохисон ийм үйл явдал болсон. Цохино гэж цохиогүй чамайг заавал харааж ална гэж хэлэхэд нь гомдож байсан.
Эрүүгийн 2212 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
*Хохирогч Ч.Агийн өгсөн: “... Архангай аймгийн ******* сумын ******* багийн Наадмын дэнж хороололд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн үед О ахын хашаанд байсан гэрээ нөхөр Бын хамт буулгаж байтал О ах надаас уртасгагч залгуур хаана байна яасан гэж надаас асуухаар нь байгаа байхаа, гэрээ аччихаар гараад ирэх байхаа гэсэн чинь заавал залгуур олж өг гээд загнаад байсан. Тэгээд бид 2 хоорондоо хэрэлдээд хэрүүл маргаан хиймээргүй байна. Манай хүний бие нь өвдөөд байгаа та хараачихсан юм уу гэсэн чинь чи юу гэнэ гээд хүрч ирснээ намайг гэрийн бүс тайлаад зогсож байтал гэрийн хугархай униар миний бөгс рүү 3 удаа цохисон. Тэгээд би Оаас унийг нь булааж аваад гэр рүүгээ орсон. Оын эхнэр Т намайг хохь чинь гэж хэлээд гэр рүүгээ орчихсон. Тэгээд би эмнэлэг дээр очоод биеэ үзүүлж эмнэлгийн тусламж авсан. О униар миний бөгс рүү 3 удаа хүчтэй цохисон. Бөгс хавдаж хөхөрсөн, сууж чадахгүй байгаа. Өөр бэртэл гэмтэл учраагүй. Надаас өөрийнхөө уртасгагч залгуурыг нэхээд олдохгүй болохоор хоорондоо хэрэлдэж маргалдаад намайг цохиж зодсон. Манай нөхөр Б, би О эхнэртэйгээ байсан.... “гэх мэдүүлэг /хх-ийн  05-06 хуу/,

*Хохирогч Ч.Агийн дахин өгсөн: “... Би эмчилгээний 240.000 төгрөгийг бэлэн авсан. Өөр мөнгө аваагүй. Би гомдолтой байна. Би Улаанбаатар хот орж эмчилгээ хийлгэмээр байна. Би нийт 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/, 

*Гэрч Б.Нгийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 10 минутын үед намайг Архангай аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төв дээр хөдөөнөөс дуудлагаас ирээд байж байтал ******* сумын иргэн А гэх эмэгтэй эмнэлэг дээр ирж хүлээн авахаар надад үзүүлсэн. Агийн биед үзлэг хийхэд өгзөг нь 2 талдаа хөх няц болчихсон, өвдөлт ихтэй, хэвлийн урд давсагруугаа өвдөнө гэсэн зовиуртай байсан. Тэгээд дотор цус алдаж байж болзошгүй гэж бодоод өвчин намдаах, цус тогтоох тариа хийгээд яаралтай аймгийн төв рүү нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөөд буцсан. Биед нь өөр ил харагдах бэртэл гэмтэл учраагүй, мэдэгдэхгүй байсан. А ирж үзүүлэхдээ өглөө 10 цагийн үед мал хардаг айлын хашаанаас гэрээ авах гээд очтол гэрийн эзэн нь бөгс рүү униар 2-3 удаа цохисон гэж ярьж байсан. Өөр юм яриагүй. Яагаад 10 цагт зодуулчхаад одоо ирж байгаа юм бэ гэхэд гэрээ барьж дуусгачхаад ирлээ гэж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан бүгд...” гэх мэдүүлэг /хх-ийн  09-10 хуу/, 

*Гэрч Б.Тын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 23-ны өглөө би Архангай аймгийн ******* сумын ******* багийн Наадмын дэнжийн 1 а-1 тоотод гэрээсээ ажилдаа явах гээд байж байтал гадаа А нөхөртэйгөө манай хашаанд байсан гэрээ ачиж явах гээд буулгаж байсан. Манай нөхөр Отай А чанга, чанга дуугараад хэрүүл хийгээд байхаар нь гэрээсээ гараад яваад очтол А манай нөхрийг намайг заавал харааж ална, гээд л 2-3 орилоод байхаар нь юу болоод байгаа юм бэ? гэсэн чинь А намайг зодооч ахиад зод гээд орилоод байсан. А манай нөхрийг цохичихлоо гээд орилоод байхаар нь хэл амаа яриад ойлголцож болдоггүй яасан юм бэ? боль гэж хэлээд би гэр рүүгээ орсон. Дараа нь нөхөр Оаас яасан юм бэ? гэж асуухад А чиний хараалаар миний хүүхэд үхэх гэж байна чамайг алнаа гээд орилоод байхаар унины хугархайгаар бөгс рүү нь 2 цохисон гэж байсан. Би тухайн үед цохисныг нь хараагүй. Би нөхөртөө яагаад хүн цохиж байгаа юм хэлж ярина биз, гэж хэлээд ажилдаа явсан. Б, А 2 гэрээ ачаад манай хашаанаас явсан. Тэгээд гэрээ ачаад хашаанаас гарахад араас нь би сүү өргөөд явуулсан. О надад А хэл амаар доромжилсон гэж ярьсан. О уртасгагч залгуураа асуухад олж өгөөгүй, мэдэхгүй гээд өгөхгүй хэрэлдээд байсан гэсэн. Бөгс рүү нь 2 удаа униар цохисон гэсэн. Би ямар гэмтэл учирсныг хараагүй. Надад  өөр нэмж ярих зүйл  байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  11-12 хуу/, 

*Гэрч Б.Бын өгсөн: “...Архангай аймгийн ******* сумын ******* багийн Наадмын дэнжийн 1а-1 тоотод О ахын хашаанд манай гэр байсан. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өглөө би хашаанд нь очоод эхнэр Атай гэрээ буулгах гээд зогсож байтал О ах надаас уртасгагч яасан гэж асуухаар нь би мэдэхгүй гэсэн чинь манай эхнэр А гэр буулгахаар гараад ирэх байлгүй гээд уурлахаар нь би дуугүй бол хүүхдийн бие муу байхад хүнтэй битгий хэрэлдээд бай гэж хэлсэн. О ах яг одоо уртасгагч олж өг гэж хэлсэн чинь манай эхнэр А О ахыг таны хараал хүрээд миний хүүхэд бие нь өвчдчихлөө гээд л хоорондоо хэрэлдээд байсан. Намайг гэрийнхээ ард гэрээ хурааж байтал гэнэт манай эхнэр А орилсон очоод хартал манай эхнэр Агийн бөгс рүү хугархай униар цохиод уйлуулчихсан. Намайг харж байхад ахиад нэг удаа цохисон. Манай эхнэрийн бөгс рүү өмнө 2 удаа цохисон гэсэн. Т эгч гэрээсээ гарч ирээд больж больж гэж хэлчхээд гэр рүүгээ буцаад орчихсон. Тэгээд манайх хашаанаас нь гэрээ ачаад явсан. Эхнэр А орой сумын эмнэлэгт ирж үзүүлсэн. О ах уртасгагч залгуур нэхэж хэрэлдээд, манай эхнэр хүүхдийн бие нь муу чи хараасан гэж хэлснээс болоод О ах манай эхнэрийн бөгс рүү 3 удаа гэрийн хугархай униар цохисон. Эхнэрийн бөгс нь хөхөрч, хүрэнтэж хавдсан өөр бэртэл гэмтэл учраагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... “гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,   

*Яллагдагч Ц.Оын өгсөн: “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрнө. Миний үйлдэлтэй тохирч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн үед Б гэрээ нүүлгэхээр манайд ирээд гэртээ ачиж явах гэж ирсэн. Тэгээд гэртээ орохоор нь араас нь ороход гэрт байгаа манай гэрийн тавилгыг хаана оруулах уу гэхээр нь би байшинд оруулаад байранд нь тавьчих гэж хэлсэн тэгээд гэрт байсан уртасгагч хаана байна гэж асуухад хэн мэддэг юм аваа биз гэж хэлэхээр нь чи юу яриад байгаа юм гэрийнчин унины араар хийсэн уртасгагч байхгүй байна гэхэд бас хэн мэддэг юм гэж хэлэхээр нь чи ер нь авсан эд зүйлээ олж ир. Хонь мал олж ир дутуу байна гэж хэлээд байж байхад А гаднаас орж ирээд хурдал бушуухан нүүе гэж хэлсэн тэгээд би Заяагаас уртасгагч залгуур хаана байна гэхэд ширээ авахдаа аваа л биз гэж хэлсэн. Тэгэхээр би та нар хүний тус мэдэхгүй тусыг усаар гэж энэ үү гээд уртасгагч болон хонь малаа гүйцээ та нарыг сар гаран харлаа яагаад ирж уулзахгүй байгаан гэж загнахад А хажуугаас чи яасан хүн хараадаг хүн бэ чамаас болж миний хүүхэд үхэх гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр би юун хараал яасан юм хараал гэж юу байдаг юм гэхэд чамаас болж миний хүүхэд үхэх гээд байна чамайг харааж ална гээд хашхираад байхаар гэрээс гарсан. Тэгээд гэртээ орох гээд 20 метр орчим явж байтал араас чамайг харааж ална даа гэхээр нь миний уур хүрээд гэрийн хаалганы хажууд босгосон модыг аваад 2 удаа бүсэлхийнээс доогуур цохисон. Тэгээд нөхөр Быг загнасан байхгүй зүйлийг олж өгөөрэй гэж хэлээд би гэртээ орох гээд явж байхад А араас нөхрийгөө зодуул зодуул сайн зодуул би цагдаад барьж өгнө гээд хашхираад үлдсэн. А 2022 оны 03 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод байхад утсаар над руу залгаад хэл амаар доромжилж чамайг *******ийнхэн бүгд муу хэлдэг нөхрийн цалинг гүйцээж өг гэж хэл амаар доромжилж байсан. Би гэрийн хугархай униар бэлхүүс хэсэгт 2 удаа цохисон. 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 22- ны өдөр хүртэл мал харсан. Би мал харуулах хугацаандаа 3.900.000 мянган төгрөг гаран цалин авсан. Мөн өвлийн идэшэнд бага насны адуу 1 ширхэг 2 хонь, 2 ямаа зэргийг үнэ төлбөргүй хүнсэнд хэрэглүүлсэн бас цагаан сар шинэ жилийн үеэр 350.000 гаран мянган төгрөгийн барааг тусламж маягаар өгсөн. Би Быг бага наснаасаа эцэг эх нь салах үед жаахан үлдсэн болохоор би тус болж ээж дүү нартай нь уулзуулж өгсөн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/,    
    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 147 дугаартай дүгнэлт:
1.    Ч.Агийн биед баруун, зүүн өгзөгт цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.  
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.  
3.    Баруун, зүүн өгзөгний цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тус бүр нь гэмтэл нь гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
4.    Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл  
5.    Цаашид гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 32 хуу/

    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 19 хуу/  
Ц.Оын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 25 хуу/
Архангай аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 21 хуу/
            Ц.Оын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого  /хх-ийн 22-24 хуу/
            Эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 26 хуу/
            Эмнэлгийн карт /хх-ийн 34-36 хуу/,
              Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 62-63 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ........... аймгийн ........... сумын ...............багийн ................ тоотод хохирогч Ч.Аг гэрийн хугархай униар 3 удаа цохиж баруун өгзөгний цус хуралт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2212 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр .......... аймгийн ........... сумын ...........багийн ............ тоотод хохирогч Ч.Аг гэрийн хугархай униар 3 удаа цохиж баруун өгзөгний цус хуралт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ч.Агийн: “...намайг гэрийн бүс тайлаад зогсож байтал гэрийн хугархай униар миний бөгс рүү 3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/, гэрч Б.Тын: “...унины хугархайгаар бөгсрүү нь 2 цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  11-12 хуу/, гэрч Б.Бын: “...манай эхнэр Агийн бөгс рүү хугархай униар цохиод уйлуулчихсан. Намайг харж байхад ахиад нэг удаа цохисон. Манай эхнэрийн бөгс рүү өмнө 2 удаа цохисон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/, яллагдагч Ц.Оын: “...гэрийн хаалганы хажууд босгосон модыг аваад 2 удаа бүсэлхийнээс доогуур цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 147 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Оын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  
  
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Ц.О нь хохирогч Ч.Агийн биед баруун, зүүн өгзөгт цус хуралт  гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 147 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Иймд шүүгдэгч Ц.Оын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх,  эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно..” гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахаар  заажээ. 
Хохирогч Ч.А нь хохирогчоор мэдүүлэхдээ”... би эмчилгээнд 240.000 төгрөгийг бэлэн авсан. Би гомдолтой байна. Би Улаанбаатар хот орж эмчилгээ хийлгэмээр байна би нийт 2.000.000 төгрөг нэхэмжилж байна...”гэжээ. Хохирогч Ч.А нь эмчилгээний зардал гэж 2.000.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүгдэгч Ц.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

     Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 146см урттай, 2.5 см голчтой шар өнгийн хугархай унь 1/нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                                       ТОГТООХ нь: 
1.     Шүүгдэгч Т овогт Цийн Оыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй. 

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 146 см урттай 2.5 см голчтой шар өнгийн хугархай унь 1/нэг/ ширхгийг устгасугай. 

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ч.Агийн нэхэмжилсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримт бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ