Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0085

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Н

Хариуцагч: Н Х Б, ХГ

Гуравдагч этгээд: Ц.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “Н Х Б, Х Г-аас олгосон 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн БА-2../2020дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Ц.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 0 гудамж, амины орон сууц, 0. тоотод хаягт 16 жил гэр бүлийн хамт амьдарч байгаа ба 2020 оны 07 дугаар сараас орон сууцны наран талд “Барилга хоорондын зай хэмжээг зөрчин иргэн 16 давхар, үйлчилгээ, оффисын барилга баригдаж эхэлсэн. Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “Хот байгуулалтын тухай хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх” гэж заасныг мөрдөөгүй бөгөөд дараах байдлаар ноцтой зөрчсөн тул БА-2../2020дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

  1. Нийслэлийн  иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  2014 оны 0. дүгээр сарын

10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил, эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4.2.1-д “Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно” гэж заасан. Мөн Хот төлөвлөлт, хөгжлийн газрын барилгын төлөвлөлтийн схем зураг дээр орчны газар өмчлөгч, эзэмшигч, орон суугчидтай зөвшилцөх гэж бичсэн байдаг. Гэтэл уг журмыг зөрчин, оршин суугчидтай зөвшилцөөгүй байхад зөвшөөрөл олгосон тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргасан.

2. Барилгын хоорондын зайн хэмжээ зөрчигдсөн. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зам тээврийн хөгжлийн сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалаар батлагдсан Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт /БНбД 31-01-10/ дүрмээр орон сууц барилга хоорондын орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зай нь “Барилгажих талбайд барих барилгын давхрын тоо 16 бол барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 32 метр байна” гэж заасан. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хэмжилтээр 11.38 метр гэж тогтоогдсон. Монгол Улсын барилгын норм ба дүрмийг зөрчин зөвшөөрөл олгосон ба барилга хоорондын зайн нормыг баримтлаагүйн улмаас нар халхлах, барилгын хог, цутгалын шавар хувийн өмчийн хашаанд ихээр орж ирж байгаа нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд ноцтойгоор халдаж байгаа тул 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн БА-2../2020дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч 2020 оны 10 сарын 06-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн Хот байгуулалт,  хөгжлийн газраас олгосон БА-2../2020 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэгдүгээрт: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4.2.1-д “Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно” гэж заасан. Хот төлөвлөлт, хөгжлийн  газрын  барилгын  төлөвлөлтийн  схем  зураг  дээр  орчны  газар өмчлөгч,

эзэмшигч оршин суугчидтай зөвшилцөх гэснийг зөрчсөн.

            Хоёрдугаарт: Барилга хоорондын зайн хэмжээ зөрчигдсөн. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалаар батлагдсан Орон сууцны барилгын зураг, төсөл төлөвлөлт БНбД 31-01-10 дүрмээр Орон сууцны барилга  хоорондын  орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зай нь барилгажих талбайд барих барилгын давхрын тоо 16 бол барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 32 метр байна гэж заасан үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгох шаардлага гаргасан.

            Гуравдугаарт: 2020 оны 12 дугаар сарын 0.-ний өдөр барилгажилтын нягтралыг хориглосон бүсийн хил хязгаарт барилга барих зөвшөөрөл олгосон гэсэн үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан захиргааны акт байгаа. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/1148 дугаартай “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай” захирамж бий. Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын  БНбД 31.01.0. норм ба дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, энэ захирамжийн хавсралтад заасан суурьшлын бүсийн хязгаарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар, шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байхыг Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус үүрэг болгосон.

Энэ захиргааны актыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан Маргаан бүхий газар нь хориглосон бүсийн хил хязгаарт орсон талаар баримт хэрэгт авагдсан байгаа. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “барилгын үйл ажиллагааг норм ба дүрмээр зохицуулна” гэж заасны дагуу тухайн барилгын норм, дүрмийг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Нын нэхэмжлэлтэй тус газарт холбогдох Хот байгуулалт, хөгжлийн газрын  2020  оны 07  дугаар  сарын 02-ны өдрийн БА-2../2020дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах  шаардлага бүхий захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Ц.Днь өмчлөх эрхийн нийт 3241 м.кв газрын холбогдох хэсэгт барилга барих хүсэлт ирүүлсэн. Хүсэлтийг судлан, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжигдсэнээр 726.4 м.кв талбайд 16 давхар хүртэл /Төслөөр-зоорьтой/ үйлчилгээ, оффисын барилга барих 2020 оны 0. дүгээр сарын 06-ны өдрийн ГБМЗХ2020/13-027 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар гарч, даалгаврын дагуу эскиз зургаа “П С Д ” ХХК-иар гүйцэтгүүлэн ирүүлж батлуулсан байна. Ц.Д нь манай байгууллагад Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т тус тус заасан баримт бичгийн бүрдлийг бүрдүүлэн ирүүлсэн. Баримт бичгийг хянан үзээд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн БА-2../2020дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ:

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 0. сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай журам батлагдсан. Уг журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Орон сууцны дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болохоор заасныг зөрчсөн” гэж маргажээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 0. дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалт нь орон сууцны барилгын дундах талбайд санал авах зохицуулалт бөгөөд тухайн маргаж буй нөхцөлд энэ нь хөрш залгаа  буюу өмчлөлийн нэгж талбар байгаа болно.

Дээр дурдсанчлан санал авах асуудлыг зохицуулсан журамд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохдоо иргэдээс санал авах тухай зохицуулалт байхгүй болно.

2. Иргэн Ц.Д-ийнбарилга болон нэхэмжлэгч иргэний өмчлөлийн хашаа болон амины орон сууц хооронд нормчлох норм дүрэм байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан БНбД 31-01-10 нь орон сууц, олон нийтийн барилга хоорондын зай хэмжээг тооцох норм болно.

Иргэн Ц.Д-ийнбарилгыг "Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын  бүсийн нарны хангамж" БНбД 23-0.-07-ийн 3.2 дахь заалт “Нормчлогдох   хугацааг  хавар,  намрын  улиралд  тооцох  ба  тухайн  орон  нутгийн

 байршил, байгаль цаг агаарын болон барилгажилтын онцлогийг тусган тооцно”, 4.6 дахь заалт “Нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаанд нар мандсаны дараах болон жаргахын өмнөх нэг цагийг тооцохгүй” гэж заасан. "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" БНбД 31-01-10-ийн 5.26-д “сууцны өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2.5 цаг байх тохиромжтой гэж үзнэ” гэсэн заалтыг орчны барилгуудад хангуулан төлөвлөсөн. Тус газраас олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь хууль, тогтоомж, дүрэм, журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэхэмжлэл үндэслэлээ дэмжиж байгаагаа тайлбарлахдаа  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 4 сарын 10-ны өдрийн 5/14 дугаар журамд заасан шаардлагыг зөрчсөн. Уг журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “орон сууцны дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэн, хуулийн этгээдийн саналыг авах зохицуулалт байсан боловч саналыг аваагүй” гэсэн агуулгаар маргаж байгаа. Тухайн нэгж талбар нь өөрөө орон сууцны хороолол бус, гэр хорооллын буюу хөршөөсөө санал авах зохицуулалттай байдаг. Энэ зохицуулалтын дагуу санал авах нөхцөл байдал байхгүй.

Барилгын норм ба дүрмийн БНбД 31-01-10 нь орон сууцны барилга нь өөрөө нэхэмжлэгчийн барилгаас зай хэмжээ авах ёстой байсан. Энэ норм ба дүрмийг зөрчсөн гэсэн агуулгаар гаргаж байна. Барилгын норм ба дүрмийн БНбД31-01-10 нь орон сууц олон нийтийн барилга хоорондын зай хэмжээг тооцох норм болно. Олон нийтийн буюу орон сууцны барилга нэгж талбар, иргэн, амины сууцны хоорондын норм, дүрэм, зай  хэмжээг тооцно гэсэн дүрэм, журам одоогоор Монгол Улсад байхгүй. Үндэслэлгүйгээр норм ярьж байна.

Орон сууцны олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж, барилгын норм ба дүрэм БНбД 23-0.-07-ын 3.2 дахь заалтад “ногдох хугацааг хавар, намрын улиралд тухайн орон нутгийн байгаль, цаг уурын онцлог, барилгын онцлогийг тусган тооцно”, 4.6 дахь заалт “Нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа нар мандсаны дараах болон нар жаргасны өмнөх 1 цагийг тооцохгүй” гэснийг орон сууцны барилгын зураг төсөл нь барилгын норм ба дүрэм БНбД31-01-10-ын 5 дугаар зүйлийн 5.26-д “Сууцны өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2.5 цаг байх”-ыг хангуулан Архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг манай байгууллагаас олгосон.

Урд талд төлөвлөгдсөн барилгаас болж нарны ээвэрлэлтийг тусгал хангахгүй, норм ба дүрмийг зөрчсөн гэж үзэх нь учир дутагдалтай. Нийслэлийн Засаг  даргын  2018  оны  захирамжаар  иргэдийн  эрүүл,  аюулгүй  орчинд  амьдрах

эрхийг хангах зорилгоор гарсан захирамжид тухайн Ц.Д-ийн барилга орж байгаа. Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжийг зөрчиж, барилгын зөвшөөрлийг хариуцагч байгууллага олгосон гэж тайлбарлаж байна. Үүнтэй холбоотой нотлох баримтыг өмнөх шүүх хуралдааны үеэр ярьж, сая шүүхэд гаргаж өгсөн. Ц.Д-ийн газар нь 2007 он, 2010 он, 2012 он, 2019 онуудад тухайн нэгж талбар дээр архитектур төлөвлөлтийн 4 даалгаврыг гаргасан. Үүгээр юуг хэлэх гэж байгаа вэ гэвэл шинээр ямар ч барилга барихаар төлөвлөгдөөгүй газар дээр 2020 онд барилга барихаар зөвшөөрөл олгосон.

Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлтэй маргаж байгаа боловч архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотой зүйлийг ярьж байна. Барилгын зөвшөөрөлтэй яригдах ёсгүй үндэслэлүүд ярьж байгаа. Үндэслэлийн дагуу тайлбар хийж явсан. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрдлийг хангасан тохиолдолд олгодог. Барилгын ажил нь үе шаттай зөвшөөрлийн дагуу явагддаг. Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжид шинээр газар олгох, шинээр барилгын зөвшөөрөл олгох эрхийг хязгаарласан болохоос биш 2007 оноос 2012 онд олгож байсан архитектур төлөвлөлтийн даалгаварт тухайн нэгж талбарт барилгын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрсөн

Барилгын ажил нь эхлээд архитектур төлөвлөлтийн даалгавар гарч, түүний дараа эх загвар зургийг батлуулж, барилгын зураг хийгдэж явагддаг. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосноор зөвшөөрөл олгосон гэсэн ойлголт байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг өгснөөр эхэлж байгаа гэж ойлгоно. Захирамжид дурдсан үгээр барилгын зөвшөөрөл олгохгүй бусад даалгавар зэргийг 2018 оноос олгож болно. Барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээг олгохгүй гэсэн байдлаар хандаж болохгүй.     

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой байгаа. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрдлийг хангасан тохиолдолд барилгын ажлын зөвшөөрлийг олгодог. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа үндэслэл нь архитектур төлөвлөлтийн даалгавар буюу өмнөх барилгын зөвшөөрөлтэй маргаж байна. Иш татан үндэслэл болгож байгаа заалтаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох ямар ч заалт байхгүй. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгоё гэж үзэхэд өнөөдөр хүчингүй болгосон ч, маргааш дахиад баримт бичгийн бүрдлийг хангуулан дахиад авах боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч  этгээд  Ц.Д шүүх  хуралдаанд  гаргасан тайлбартаа: “Энэ

 газар нь хувийн өмчийн газар. Хуульд зааснаар өөр хүмүүсээс зөвшөөрөл авах ёсгүй. Гэхдээ хөршийн эрх гэдгээр нөгөө талынхаа эрхийг зөрчсөн байвал Иргэний хуульд заасны дагуу хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Нийтийн эзэмшлийн оффисын барилга, амины орон сууцанд нэг норм, дүрэм мөрдөгдөж байгаа. Барилга, хот байгуулалтын сайдын баталсан журмаар 6 м гэсэн байгаа. Амины орон сууц, оффисын барилга хоорондын зай 11 м байгаа нь хангалттай гэж үзэж байна. Хувийн өмчийн  газар дээр барьж байгаа барилга нь урд талаараа нийтийн эзэмшлийн орон сууцтай харьцаж байршиж байгаа. Мэргэжлийн хяналтын газраас хэмжилт хийсэн. Норм, дүрмийг биелүүлж байгаа. 3241 м.кв талбай бүхий газар нь хувийн өмч бөгөөд өмчлөлийн эрхтэй газар. 728 м.кв талбай бүхий газар дээр барилга барьж, үлдсэн 2500 м.кв талбай бүхий газрыг нийтийн эзэмшилд шилжүүлж тохижуулаад зам тавьж, урд талын 81, 83, 88 дугаар байртай нийлүүлээд хойд замтай нийлсэн зам тавих архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Бид нар захирамжийг мэдээгүй байсан. Уг захирамжийг үзэхэд ноцтой байсан. Олон байгууллагууд нийлж захирамжид гомдол гаргахаар санагдсан. Хүснэгтэд байгаа газар дээр Нийслэлийн мэргэжлийн зөвлөлийн гарсан дүгнэлтээр барилгын ажлын төлөвлөлтийг өөрчлөөд, сайжруулаад олгосон барилгуудыг тоолж үзэхэд 2019 оноос  хойш 10 гаруй барилга байгаа.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1148 дугаар захирамжийн хавсралт байгаа. Уг хавсралтад манай нэгж талбайд барилга барихаар төлөвлөгдсөн гэж орсон. Авсан зөвшөөрлийнхөө дагуу өнөөдөр олон барилга барьж байгаа” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дэлгэрэнгүй тайлбарыг 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бичгээр өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагын гол 3 үндэслэл дээр тайлбар хийнэ. Нэгдүгээрт: Ц.Днь маргаан бүхий газрын талаар нийтдээ 8 газрын өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Нийт газрын нийлбэр хэмжээ 3241 м.кв талбай бүхий газар байгаа. Уг газрын хоёр нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг бол үлдсэн газар нь уг дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байдаг. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар гэж ойлгож байгаа. Өөрийн өмчлөлийн газрыг зориулалтын дагуу ашиглаж байна. Холбогдох норм ба дүрмийн дагуу зөвшөөрлийг авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах ёстой. Үүний дагуу хандаж зөвшөөрлөө авсан.

2019 оны 12 дугаар сарын 0.-ний өдөр маргаж буй нийт 3241 м.кв талбай бүхий  газарт  суурийн  хэмжээ  27.5х24.3  метрийн  хэмжээтэй   давхар  зогсоолтой,

оффис, үйлчилгээний 16 давхар барилга барих хүсэлтийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн. Хүсэлтийг Газрын барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд 2020 оны 4 сарын 6-ны өдөр ГБМЗХ2020/13-027 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсан. Энэ даалгаврыг авснаас хойш хуульд заасан журмын дагуу бүхий л техникийн нөхцөлийг гаргуулж авсан. Техникийн нөхцөлд нийцүүлж “П С Д ” ХХК-иар эскиз зургийг хийлгэж, 2020 оны 4 сарын 10-ны өдөр Нийслэлийн ерөнхий архитектур, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар батлуулсан.

Улмаар барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл хүссэн хүсэлтийг Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаж, Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх  зөвшөөрөл олгох дүрэм”-д заасны дагуу  Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр БА253/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулан авсан. Уг газар дээр өмнө нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр хэд хэдэн удаа архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулан авч байсан. Ямар ч барилга төлөвлөгдөөгүй газар дээр биш, өмнө нь зохих барилгын ажлын архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Энэ архитектур төлөвлөлтийн даалгаврыг хуульд заасны дагуу өөрчлүүлж, өнөөдрийн маргаж буй барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийн архитектурын төлөвлөлтийн даалгаврыг гаргуулж авсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 3 үндэслэлийг ярьж байсан. Нэгдүгээрт: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 4 сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4.2.1-д заасныг зөрчсөн буюу оршин суугчидтай зөвшилцөөгүй гэсэн. Уг заалт нь барилга барих үйл ажиллагаанд дахин төлөвлөлттэй холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд санал авч болох заалт. Өөрөөр хэлбэл энэ заалт нь барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохгүй байх шууд үр дагаврыг зохицуулсан зохицуулалт биш. Санал авч болно, авахгүй ч байж болно. Саналыг авах тохиолдолд хэрхэн авах тухай журмыг зохицуулсан заалт. Энэ нь барилгын ажлыг үргэлжлүүлэх болон архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох үндэслэл бүхий зохицуулалт биш. Уг журмын 6 дугаар зүйлийн 6.1-д барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохдоо Засгийн газрын 2012 оны 151 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл

олгох, ашиглалтад оруулах журам”-ыг шилсэн заалт өөрчлөгдөөгүй байгаа. Засгийн газрын 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 68 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм” шинээр батлагдсан. Энэ журамд нийцүүлж авсан.

Өөрөөр хэлбэл эхнийх нь саналыг авах тохиолдолд хэрхэн авах тухай журмыг зохицуулсан заалт. Журмын 6 дугаар зүйлийн 6.1-д барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохдоо Засгийн газрын 2012 оны 151 дугаар тогтоолыг барина гэсэн заалт. Нэхэмжлэгчийн хувьд Засгийн газрын 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 68 дугаар тогтоолд нийцүүлэн Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хуульд заасны дагуу хангаж авсан гэж үзэж байна.

Хоёрдугаарт: Хоёр дахь шаардлагын тухайд барилга хоорондын зай зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл Барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт, норм дүрмээр орон сууцны барилга хоорондын зай зөрчигдсөн гэдэг нь үндэслэлгүй. Уг норм, стандарт нь бүх төрлийн орон сууцны барилга, нийтийн орон сууцны барилга хоорондын зайг зохицуулсан стандарт. БНбД 31-01-10 дугаартай норм дүрмийн 2 дугаар хавсралтад нэр томьёог тайлбарласан. Нийтийн орон сууц гэдэг нь өрөө, тасалгаа нь хонгилын хоёр талаар байрлах бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь 4 ба түүнээс дээш орон сууцыг хэлнэ. Энэ стандартад барих ёстой стандарт нь орон сууц хоорондын зайг хэмждэг стандарт. Үйлчилгээний зориулалттай барилгын стандарт гэж өнөөдөр манай улсад байхгүй. Гэхдээ практик дээр аль журмыг хэрэглэж байгаа вэ гэвэл Дэд бүтэц, хөгжлийн сайдын 200. оны 6 сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалын  хавсралтаар байгуулагдсан Хот тосгоны төлөвлөлт, барилгачдын норм, дүрэм нь яг одоо үйлчилгээний барилга, стандартад дээр мөрдөгдөөд явж байгаа. Үүний БНбД 30.01.0. дугаартай стандартын дүрмийн 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд зай хэмжээ ямар байх ёстойг заасан. 1 дүгээр хүснэгтэд галын тэсвэржилтийн 1, 2 дугаар зэрэгтэй орон сууцны олон нийтийн барилга хоорондын хамгаалалтын зай 6 м байна. Нэхэмжлэгчийн хавсралтаар өгсөн баримт шүүхийн үзлэгээр харагдах байх. 11.39 м зайтай байгаа. Манайх доод тал 6 м бай ёстой гэсэн стандартыг барьж байгаа.

Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу манай компани “П С Д ” ХХК-иар ажлын зургийг батлуулсан. Нотлох баримт шинжлэн судлахад харагдах байх.  Нэхэмжлэгчийн  эд  хөрөнгө  нь  наранд  хэрхэн  нөлөөлөх  вэ гэдгийг зургаар

харуулсан байгаа. Хоёр цагийн хугацаагаар нар тусах талаар хэмжилт хийсэн. 3 сарын 22-ны өдөр, 9 сарын 22-ны өдрөөр хэмжилт хийсэн. 3 сарын 22-ны өдрийн байдлаар харах юм бол 9-11 цагийн хооронд энэ барилгыг манай барилга огт хаахгүй. Өөрөөр хэлбэл 100 хувь нар үзнэ. 11-14 цагийн хооронд баруун хойд үзүүрээр, 16 цагийн үед барилга бүхэлдээ зургийг хаана. Өөрөөр хэлбэл 9-16 цагийн хооронд 2.5 цаг гэсэн стандартад нийцүүлж хийсэн. Энэ барилгын урд талд орон сууцны өндөр барилга байгаа. Маргаж байгаа манай барилгаас үл хамаарах шалтгаанаар нарыг хааж байдаг. 9 сарын 22-ны өдрийн байдлаар 9-11 цагийн хооронд нарыг 100 хувь үзнэ. 11-14 цагийн хооронд тодорхой хэмжээнд үзнэ. Өмнөх 3 сарын 22-ны өдрийн байдалтай харьцуулахад нарыг 80 хувьтай харж, 20 хувьд нарыг хаана. 16 цагийн үед нарыг бүхэлд нь хаана гэсэн нөхцөл байдалтай байна. Аль аль өнцгөөр бол манайх 2.5 цаг гэсэн стандартад нийцэж байгаа гэж үзсэн.

Гуравдугаарт: Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1148 дугаар захирамжаар шинээр барилга барих эрх, газар эзэмших, өмчлөх эрх олгохгүй байга гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дурдсан. Шинээр барилга барих зөвшөөрөл аваагүй. Архитектур төлөвлөлтийн даалгавар гэдэг нь барилгын ажлын зөвшөөрөл олгож байгаа үндсэн баримт бичиг. Даалгаврын дагуу зургийг зурж, техникийн нөхцөлөө авч, хуульд заасан журмын дагуу материалаа бүрдүүлж өгсөн тохиолдолдН Х Б, ХГ татгалзах үндэслэл байхгүй. Архитектур төлөвлөлтийн даалгаварт нийцээгүй тохиолдолд батлахгүй байх үр дагавартай. Барилгын ажлыг барих үндсэн зөвшөөрөл, олгож байгаа процесс бол Барилгажилтын мэргэжлийн зөвлөлөөр архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаж байгаа процесс юм. Манай компанийн хувьд уг архитектур төлөвлөлтийн даалгаварт нийцүүлж авсан. Мөн цоо шинээр аваагүй.

Архитектур төлөвлөлтийн даалгаврын 5-д барилгын ажлын зургаа боловсруулахдаа Улаанбаатар хотын 2020 оны төлөвлөлт, 2030 оны Зүүн Сэлбийн төлөвлөлтөд нийцүүлж хийх шаардлага тавьсан байгаа. Уг төлөвлөлтөд манай төлөвлөлт нийцсэн. Сүүлд нотлох баримтаар энэ төлөвлөлтийн зургийг авсан. Энэ төлөвлөлтөд дээр өмнөх 2017 он, 2018 онд авсан “Коёото” компанийн газар дээр барилга төлөвлөгдсөн байсан. Төлөвлөлт нь харагдаж байгаа.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авдаг. Нийслэлийн Засаг дарга магадгүй өөрийнхөө бүрэн эрхийнхээ хэмжээнд Улаанбаатар хотын хүн амын нягтаршилтай холбоотойгоор орон сууцны барилга болон  барилгын  ажлыг  эхлүүлэхгүй  байх   шийдвэр   гаргасан   байж   болно.  Энэ

шийдвэрээ өөрөө гаргасан. Энэ нь бид нарын зүгээс заавал дагаж мөрдөх хэм хэмжээний акт биш гэж үзэж байна. Бид нар зохих журмын дагуу хотод хандсан. Өмнөх зөвшөөрөл нь байгаа учраас нөхцөлийг өөрчилж дахиж шинээр олгосон. Уг хориглосон хэм хэмжээ гаргасан захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаж, өөрөө захирамждаа нийцүүлээд гаргасан асуудал байгаа. Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг зөрчсөн захиргааны акт гарсан гэж үзэхгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсанчлан Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гэдэг нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйл, Засгийн газрын 2017 оны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай дүрэмд заасан бүрдүүлбэрийг хангасан байвал захиргааны байгууллага олгохоос татгалздаггүй. Нэхэмжлэгч 2020 оны 7 сарын 2-ны өдрийн манайд олгосон гэрчилгээ дээр маргаж байгаа учраас үндэслэлд нь бол архитектур төлөвлөлтийн даалгавартай маргахаар байна. Өөрөөр хэлбэл Архитектур төлөвлөлтийн даалгавар гэдэг нь тухайн газар нутагт, өмчлөлийн газар дээр Монгол Улсын холбогдох норм,нормативт нийцүүлэн даалгавар олгодог. Мөн нийцүүлж зургаа зурахыг шаарддаг. Маргаж байгаа үндэслэл нь БНбД 31-01-10 стандартыг зөрчсөн гэж маргаж байна. Маргааны зүйл захиргааны акт нь өөр зөрүүтэй байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1148 дугаар захирамжийг дурдаж байгаа. Сая би асуулт, хариултын шатанд асуусан. Яг 2018 оны захирамжийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дээрээ дурдсан уу гэхэд дурдаагүй гэсэн. Яагаад  гэвэл шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад санал аваагүй, зай бариагүй гэсэн үндэслэл байгаа.

Гуравдугаар үндэслэлийг нотлох баримтыг  2020 оны 12 сарын сүүлээр гаргуулж, шүүхээс нотлох баримтаар татаж авсан гэж үзэж байна. Маргаан  бүхий 8 газар дээр хэд хэдэн удаа архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаж байсан. Шинээр аваагүй. Барилга барихаар төлөвлөсөн байсан бөгөөд шинээр барилга барих зөвшөөрөл олгоогүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1148 дугаар захирамжийн үйлчлэлд хамаарахгүй.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсан эсэх талаар нотлох баримт гаргуулахаар хандсан. Шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаагүй гэсэн асуудлыг ярьсан. Нотолгооны ач холбогдолгүй учраас шүүх хангаагүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны  үед  тогтоогдвол  шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан. Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд зааснаар хангаагүй” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 93 дугаар зүйлийн 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж тус тус заасан. Шүүхэд шууд хандаж болохгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийг дурдах шиг болсон. Нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын газарт утсаар дуудлага өгсөн. Уг дуудлагын дагуу очиж нэг удаа шалгаж, журам зөрчөөгүй гэж үзсэн байна. Дараа нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан. Хандсан гомдлын хариугаа гаргуулж авсан. Өөрөөр хэлбэл Хот байгуулалт, хөгжлийн  газраас шал өөр газар хандсан. Зохих ёсоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн гэж үзэхгүй байна. Мэргэжлийн  хяналтын газрын дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол хариуцагчаар Мэргэжлийн хяналтын газрыг татаж явах ёстой.

2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөрН Х Б, ХГлуу хүсэлт өгчээ. Гуравдагч этгээдэд ямар журмаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосныг тодруулах гэж  хүсэлт өгч, хариуг нь уг газар өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргаагүй. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байна. Энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзнэ үү.

Манай компани стандартын дагуу зөвшөөрлөө авсан. БНбД 31-01-10 норм ба дүрэм манайд хамааралгүй гэдгийг олон удаа тайлбарласан. Шүүх зөвлөлдөх үедээ нэр томьёог харах байх гэж бодож байна. Дэд бүтэц, хөгжлийн сайдын 200. оны 6 сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалаар Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм байгаа. БНбД 30.01.03-д заасан 6 м зайг баримталж явж байгаа. 11.38 м зайтай байсан буюу стандартыг хангасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор хийгээгүй учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н нь тус шүүхэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Н Х Б, Х Г-аас олгосон 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн БА-2../2020дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг, дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилгын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-д заасны дагуу ...суугчдын саналыг аваагүй, оршин суугчидтай зөвшилцөөгүй..., ...барилга хоорондын зай, нормыг баримтлаагүйн улмаас нар халхлах, барилгын хог, цутгалтын шавар ... хашаанд ихээр орж ирсний улмаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх  ноцтойгоор ... зөрчигдсөн” гэж,  хариуцагч нь “... Санал авах зохицуулалт нь орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барихад санал авах  зохицуулалт бөгөөд ...  тухайн маргаж буй нөхцөлд энэ нь хөрш залгаа өмчлөлийн нэгж талбар юм. ... Тус газраас олгосон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчөөгүй...” гэж тайлбарлан маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий БА-2../2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр[1] Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 27,5х24,3 метр хэмжээтэй, 16 /зоорьтой/ давхар, оффис үйлчилгээний барилга барих зөвшөөрөл олгожээ.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д зааснаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл /цаашид “барилгын ажлын зөвшөөрөл” гэнэ/ гэж хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэлэх бөгөөд 26 дугаар зүйлийн 26.1.1, 27 дугаар  зүйлийн 27.1-д зааснаар барилга, байгууламжийг шинээр барих тохиолдолд

аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрөл олгох бөгөөд мөн

хуулийн 27 дугаар зүйлийн 27.2,  28 дугаар зүйлийн 28.1, 28.5-д зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, ажлын 10 хоногт багтаан зөвшөөрөл олгохоор, ийнхүү олгосон барилгын ажлын зөвшөөрлийг  гэрчилгээгээр баталгаажуулах хуулийн зохицуулалттай байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд иргэн Ц.Д-д Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 0 гудамжны 3в, 5, 41, 42б, 49, 49а, 49б, 42А, тоот хаягт байршилтай 3241,0 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн, улмаар Ц.Д нь уг газартаа 16 давхар үйлчилгээ оффисын барилга  барих  хүсэлт[2] гаргасны  дагуу  2020  оны 0. дүгээр  сарын 06-ны өдөр ГБМЗХ2020/13-027 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар[3] олгосон, дээрх Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зургийг үндэслэж, Н Х Б, Х Г-аас 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр БА-2../2020дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл[4] олгосон үйл баримт тогтоогдож байна.

 Дээрх зөвшөөрлийн дагуу  барилга угсралтын ажил 2020 оны 07 дугаар  дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн явагдаж, 16 давхар карказ угсралтын ажил хийгдэж, 55,6 хувийн гүйцэтгэлтэйгээр барилга угсралтын ажил явагдаж байгаа, нэхэмжлэгчийн 2 давхар амины орон сууц нь / 648 м.кв талбайтай /  гуравдагч этгээд Ц.Д-ийн барьж буй дээрх  барилгаас 11, 38  / 11,39 м /  метр зайтай байрлаж байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл[5], Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 02-03/3778 дугаар албан бичиг[6] зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нар  энэхүү үйл баримтын талаар маргаагүй байна. Харин нэхэмжлэгч нь “...иргэн надаас санал аваагүй, ... барилга хоорондын зай нь Орон сууцны барилгын зураг, төсөл төлөвлөлт” БНБД 31-01-10-ийг зөрчсөн...” гэж маргаж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг, дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилгын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны  журам”-ын  4 дүгээр зүйлийн 4.2-т “Дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно”, 4.2.1-д “орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд  барилга, байгууламж барихад”, 4.2.2-д “гэр хорооллын газар дахь нэгж талбарт барилга барихад   /амины орон сууцнаас бусад барилгын хувьд/ 4.3.1-д “орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс дор дурдсан зайд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс”, 4.3.1.5-д “16 барилгад 45 метр” гэж журамласан байх бөгөөд энэхүү зохицуулалт нь орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга, байгууламж барихад хамааралтай зохицуулалт байх ба уг журмаар барилгын зөвшөөрөл олгох үйл  ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авахаар заагаагүй, энэхүү маргааны тохиолдолд зэргэлдээх барилга байгууламж нь хөрш залгаа буюу өмчлөлийн нэгж талбайтай амины орон сууц байх тул гуравдагч этгээдийг  барилга барихдаа  барилгын үндсэн оршин суугч иргэнээс “саналыг аваагүй” гэж буруутгах  буюу  энэхүү  үндэслэл  нь  тухайн  захиргааны  актыг  бүхэлд нь хүчингүй  болгох үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь барилга хоорондын зай ойртсоноос эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх  ноцтойгоор зөрчигдсөн хэмээн маргахдаа Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД 30-01-10/ -ийн 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан “...барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 16 давхар барилгын хувьд 20 метр байна” гэснийг нэг гол үндэслэлээ болгосон байх бөгөөд энэ дүрмээр тодорхойлогдсон шаардлага нь орон сууцны зориулалттай барилгад хамааралтай байна. Тодруулбал уг барилгын норм ба дүрмээр орон сууцны барилгын өөр хоорондын болон орон сууцны барилга, иргэн олон нийтийн барилга хоорондын  зай хэмжээг тогтоосон, нэхэмжлэгчийн 2 давхар хувийн орон сууцны барилга нь иргэн олон нийтийн барилгад хамаарахгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн “...иргэн надаас санал аваагүй, ... барилга хоорондын зай нь Орон сууцны барилгын зураг, төсөл төлөвлөлт” БНБД 31-01-10-ийг зөрчсөн...” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь барилгын зөвшөөрлийг хүчингүй болгох нэг үндэслэлээ  “...нарны тусгал халхалсан...” гэж маргажээ.

Орон сууцны барилгын зураг, төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ын 5.26-д “Сууцны өрөө, тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2,5 цаг байх нь тохиромжтой гэж үзнэ”, Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын  бүсийн  нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж БНбД-23-0.-07-ын

3.6-д “ Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт ба ... орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг өргөргөөс хамааруулан дараах байдлаар тогтооно, ... гуравдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 22 хүртэлх хугацаанд өдөрт 2,5 цагаас багагүй,  ... хоёрдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 22 хүртэл хугацаанд өдөрт 2 цагаас багагүй ... “ гэж заажээ. Нэхэмжлэгчийн 2 давхар хувийн орон сууц нь гуравдагч этгээдийн барьж буй барилгын /ертөнцийн зүгээр/ хойд талд байршилтай байх бөгөөд иргэн Ц.Д-ийн үйлчилгээ, оффисын барилгын нарны тусгалын /ээвэрлэлтийн/ зургаас үзэхэд нэхэмжлэгчийн хувийн орон сууцны өрөө, тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2,5 цаг байх дээрх норм, дүрмийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нэг үндэслэлээ “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн  “ Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай” А/1148 дугаар захирамжаар шинээр ... барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байхыг хориглосон, ...Ц.Д-д хориглосон бүсийн хил хязгаарт барилга барих зөвшөөрөл олгосон...” гэж маргаж байх боловч энэхүү үндэслэлээ нэхэмжлэлдээ заагаагүй, түүнчлэн тухайн нэгж талбар дээр барилга барих зөвшөөрлийн дагуу 2007оны 12 дугаар сарын 24-ны өдөр БЗД/55/07 , 2010 оны 03 дугаар сарын 13-ны өдөр БЗД15/03/10, 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр БЗД-12/А/457/1-16 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар тус тус олгогдож байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хориглосон бүсийн хил хязгаарт барилга барих зөвшөөрөл олгосон” гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна. 

 Хариуцагч захиргааны  байгууллага, албан тушаалтан нь тухайн барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо холбогдох барилгын норм, норматив, дүрэм болон Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 28.1, 28.2, 28.5-д заасантай нийцүүлж,  дээрх захиргааны актыг гаргажээ.  

             Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтнаас барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчөөгүй, дээрх захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Гуравдагч   этгээдийн    өмгөөлөгч    нь    “ ...урьдчилан   шийдвэрлэх   журмыг

хангаагүй. ...Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байна” гэж тайлбарлан маргаж байх ба гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна .

Учир нь Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолын 6-д “ Нийслэлийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дараах агентлаг ажиллуулахаар тогтоосугай” ,  6-ын 9-д “ Хот , хөгжлийн газар “ гэж, Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор баталсан “ Барилын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2.2-т “ Захиалагч ... баримт бичгийг бүрдүүлэн барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг ... аймаг, нийслэлийн барилга хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад гаргана” гэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг, дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилгын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 6.13-д “Нийслэлийн барилга,  хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь ...барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрлийг ... иргэн, хуулийн этгээдэд олгоно” гэж зааснаас үзэхэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн асуудлыг буюу хуульд заасан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх хот байгуулалттай холбоотой аливаа асуудлыг түүний харьяа агентлаг болохН Х Б, ХГ хэрэгжүүлэхээр байх тул уг агентлагаас хот байгуулалтын асуудлаар гарсан барилгын ажлын зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга урьдчилан шийдвэрлэх журмаар хянах үндэслэлгүй гэж үзнэ.    

Захиргааны  хэрэг  шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай   хуулийн  106  дугаар

зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28.1, 28.2, 28.5 -д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Н-ын Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Н Х Б, Х Г-аас олгосон 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн БА-2../2020дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Н-аас  нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108   дугаар

зүйлийн 108.2 дахь зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            

 

                     ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.БАТСҮРЭН

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар хуудсанд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар хуудсанд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 132-139 дүгээр хуудсанд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 6-7 дугаар хуудсанд