Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар Дугаар 153/ШШ2018/00086

 

 

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2018/00086

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэгт байрлах, ******* к******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тал овогт ******* ******* /*******/-т холбогдох

Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт нийт 410,649 /дөрвөн зуун арван мянга зургаан зуун дөчин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 9-ний өдөр 153/2018/00079/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* к******* ХХК-ийн Ерөнхий захирал  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Wifi Router-ийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдэлдээ төлөхийг сануулж, анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагч Н.*******ээс үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрмжийн төлбөрт нийт 410,649 /дөрвөн зуун арван мянга зургаан зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* к******* ХХК-иас өөрийн хүсэлтээр гэрээ байгуулан Wifi Router-ийг зээлээр худалдан авсан нь үнэн болно. Худалдан авсан төхөөрөмжийн төлбөрийн үнэ 410,649 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* к******* ХХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт нийт 410,649 /дөрвөн зуун арван мянга зургаан зуун дөчин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь ******* к******* ХХК-ийн нэхэмжилсэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөр нийт 410,649 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа бичгээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* к******* ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банкны тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,969 төгрөгийн тал хувь болох 6,484.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 6,484.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 6,484.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч******* к******* ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Н.******* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.*******т холбогдох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт нийт 410,649 /дөрвөн зуун арван мянга зургаан зуун дөчин ес/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 410,649 /дөрвөн зуун арван мянга зургаан зуун дөчин ес/ төгрөгийг хариуцагч Н.******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* к******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,969 /арван хоёр мянга есөн зуун жаран өс/ төгрөгийн тал хувь болох 6,484.5 /зургаан мянга дөрвөн зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 6,484.5 /зургаан мянга дөрвөн зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох6,484.5 /зургаан мянга дөрвөн зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* к******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           С.ОЮУНЖАРГАЛ