Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2018/00087

 

 

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2018/00087

Жаргалант сум

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах, Мобиком корпораци ХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух, Газарт овогт Чулуунбаатарын Намсрайжав /ПЗ73062039/-д холбогдох

Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 653,157 /зургаан зуун тавин гурван мянга нэг зуун тавин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 153/2018/00055/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Мобиком корпораци ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40624875 тоот гэрээ байгуулан 95438285 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан SAMSUNG GALAXY J7 /GOLD/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 653,157 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Намсрайжав шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ч.Намсрайжав нь Мобиком корпораци ХХК-ний нэхэмжилсэн 653,157 төгрөгийг төлж барагдуулсан болно. Төлбөр төлсөн баримтуудыг хавсаргав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Ч.Намсрайжавд холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 653,157 /зургаан зуун тавин гурван мянга нэг зуун тавин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Намсрайжав нь Мобиком корпораци ХХК-ийннэхэмжилсэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 653,157 /зургаан зуун тавин гурван мянга нэг зуун тавин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж төлбөрөө төлсөн болох нь хариуцагчийн тайлбар, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байхтул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаа биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн банкны 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,226 төгрөгийн тал хувь болох 10,113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 10,113 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Намсрайжаваас улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 10,113 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчМобиком корпораци ХХК-д олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Намсрайжавд холбогдох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 653,157 /зургаан зуун тавин гурван мянга нэг зуун тавин долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 653,157 /зургаан зуун тавин гурван мянга нэг зуун тавин долоо/ төгрөгийг хариуцагч Ч.Намсрайжав нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,226 /хорин мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийн тал хувь болох 10,113 /арван мянга нэг зуун арван гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 10,113 /арван мянга нэг зуун арван гурав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Намсрайжаваас улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 10,113 /арван мянга нэг зуун арван гурав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           С.ОЮУНЖАРГАЛ