Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2018/00071/и |
Дугаар | 153/ШШ2018/00092 |
Огноо | 2018-02-28 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 153/ШШ2018/00092
2018 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 153/ШШ2018/00092 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* аймгийн *******г сумын ******* багт оршин суух, ******* ******* овогт *******ын ******* /*******/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 153/2018/00071/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Т.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1979 оноос 1981 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн Барилгын ТМС-д барилгачин мэргэжлээр суралцаад, төгсөж ирээд ******* аймгийн *******г сумын Хөдөлмөр нэгдэлд ажилласан. Иймд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 сарын 28-ны өдрийг дуустал ******* аймгийн *******г сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Би 1989 онд гэр бүлтэй болсон. Өдийг хүртэл хувийн аж ахуй эрхлээд амьдарч байна....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Т.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Т.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа ******* аймгийн *******г сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Хүсэлт гаргагч Т.******* нь ******* аймгийн *******г сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээсэн хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 144 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн *******г сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадын 1981-1989, Бураа бригадын 1990-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Д.ын ....Би 1959-1990 он хүртэл ******* аймгийн *******г сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан....Т.******* нь 1981 онд илгээлтээр гарч эцэг, эхийн хамт ******* аймгийн *******г сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад 1989 онд байх нөхөр Батсүрэнтэйгээ гэрлэсэн юм. Нөхөртэйгээ суугаад мөн нэгдэлдээ нэгдэл тартал мал малласан.... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн ....Миний нөхрийн нэрийг Баянмөнхийн Батсүрэн гэдэг....Би дээрээ нэг эгчтэй, доороо нэг эрэгтэй дүүтэй. Би 1981 оноос 1989 он хүртэл эцэг, эхийн хамт мал маллаж байсан....Эцэг, эх, дүүгийн хамт 4 хүн нэгдлийн гишүүн байсан....Би 1989 онд гэр бүлтэй болсон....Би гэр бүлтэй болоод Бураа баг руу шилжээд 2-3 жил тэндээ ажиллаж байгаад дахиад ******* баг руугаа шилжсэн....Цалинг эцэг, эх авдаг байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би өөрөө гардаж авч байгаагүй.... гэх тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Харин хүсэлт гаргагч Т.******* нь ******* аймгийн *******г сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.
Хавтаст хэргийн 20, 21 дүгээр хуудсанд авагдсан иргэн Д.Рийбуян, Б.Нацаг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан фото зэрэг нь хэзээ, авхуулсан болох нь тодорхойгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******ын *******ын ******* аймгийн *******г сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, ******* аймгийн *******г сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсанталаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ