| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0145/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/159 |
| Огноо | 2022-05-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оээр хөтлүүлж,
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: О.Б
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.Уранзориг
Шүүгдэгч: Г.Ганбаяр, М.Ганхөлөг, У.Лхагвабат, Ө.Энхбуян нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай àéìãèéí Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Гын Ганбаяр /РД:/, Х м овогт Мийн Ганхөлөг /РД:/, М овогт Угийн Лхагвабат /РД: /, өсвөр насны яллагдагч Б овогт Өийн Энхбуян /РД: / нарт холбогдох 2212 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сум Хан-Өндөр баг, Жанцан гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Гын Ганбаяр, /РД:/,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал А баг, Х гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Мгийн Ганхөлөг, /РД:/,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2006 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, аав, ээж дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Т баг Гт гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Угийн Лхагвабат, /РД:/,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2004 оны 12 оны 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Орхон аймгийн ийн 4-00 тоотод оршин суух хаягтаи, улсаас авсан гавьяа шагналгүй урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Өийн Энхбуян /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ганбаяр, М.Ганхөлөг, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян нар нь бүлэглэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн 00-01 тоот хашааны гаднаас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн О.Ганбатын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2212 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч О.Ганбатын мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийн баг 00-01 тоотод 15 цагийн үед гэртээ хөдөөнөөс ирээд гэрийнхээ гадаа мотоциклио тавиад гэртээ орж цайгаа уучхаад хөдөө гэр лүүгээ явах гээд хашаанаас гартал хашааны гадаа үлдээгээд орсон мотоцикль маань байхгүй байсан. Тэгээд би сумын төвөөр хэсэг хайж байгаад Тэнүүн хангайн дээд гарам дээр малд явж байсан хүнтэй тараад би мотоцоклио хулгайд алдчихлаа сэжигтэй хүн харвуу гэж асуухад Архангай аймгийн Хайрхан сумын чиглэлд 2 мотоцикльтэй 4 залуу явж харагдсан гэж надад хэлсэн Тэгээд би шууд Хайрхан сум руу явж сумын төвөөр хэсэг хайж байгаад бензэн колонкын хүнээс асуухад хоёр мотоцикльтой 4 залуу ирээд явсан гэж хэлэхээр нь би камерыг нь шүүгээд үзэхэд миний хулгайд алдсан ягаан өнгийн мустанг 5 маркийн мотоциклийг унаж явсан залуу хүрэн дээлтэй, ард нь сууж явсан залуу нь улаан хүрэн дээлтэй байсан. Хамт явсан ногоон мотоциклийг ягаан өнгийн дээлтэй залуу унаж явсан ард нь бор алаг хээтэй дээлтэй залуу ард нь суусан явж харагдсан. Миний ягаан өнгийн мустанг 5 маркийн мотоцикль мөн байсан. Камерт бичигдсэн ягаан өнгийн дээлтэй залууг танинаад буцаад Эрдэнэмандал сум руу явсан. Би хулгайд алдсан мотоциклио 2 жилийн өмнө 2.300.000 төгрөгөөр авсан. Ягаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикль байсан. Шинээрээ илүү дутуу гоёл хийгээгүй өөрөөрөө мотоцикль байсан. Би хулгайд алдсан мотоциклио зах зээлийн ханшаар үнэлж байна. 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Би мотоциколио 2020 оны 5 сард шинээр нь 2.300.000 сая төгрөгөөр худалдаж авсан. Би их цэвэрхэн эдэлсэн. Би гомдолтой байна. Би хулгайд алдсан мотоциклио одоо зах зээлийн ханшаар төлүүлмээр байна Хулгайд алдсан мотоциклио хайж явсан зардал мөнгөө төлүүлмээр байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/,
Хохирогч О.Ганхбатын дахин өгсөн мэдүүлсэн: “...Би алдсан мотоциклийн оронд хүүхдүүдийн аав ээж нар нь шинэ Даюун маркийн мотоцикль авч өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 139 хуу/,
Гэрч Ж.Уранзоригийн өгсөн: “... Би 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сумын төвөөс манай ээж хүү Лхагвабат гэртээ ирж хоносонгүй гэхээр нь сум орсон. Тэгээд сумын төвөөр хайгаад ангийн багшаас нь асуухад мэдэхгүй байсан. Тэгэхээр нь захиргаа орж багийн даргатай уулзахад Ганбат ах мотоциклио алдсан гэж хэлэхээр нь Ганбат ахтай очиж уулзахаар багийн дарга яваад ирэхэд Хайрхан сумын колонкоос бензин авсан зураг нь надаа байна гээд надад үзүүлсэн. Тэгэхэд манай хүү Лхагвабатын зураг мөн байсан. Тэгээд би багийн засаг даргатай араас нь машинтай яваад Эрдэнэт хотод араас нь очиход Эрдэнэтийн зар дээр 2 мотоциклио зарна гээд зар тавьсан байхаар нь хүнээр чат бичүүлж хаана байгаа газрын олж мэдсэн. Надад болон эмээдээ хэлсэн зүйл байхгүй. Манай хүүхдүүд өмнө гэрээсээ гадуур хонож үзээгүй. Мөн гар утас руу нь залгахад холбогдохгүй байсан.Тэгсэн хамт явсан хүүхдүүд нь утсыг нь аваад өөр сим хийсэн байсан. Ер нь миний мэдэх зүйл энэ л байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 139-140 хуу/,
Гэрч Д.Пүрэвначингийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би Амгалан Хайрхан колонкод түгээгчээр гарч байхад өдөр яг хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна тэгсэн 2 мотоцикльтой 4 банди ирээд ягаан өнгийн мотоцикльдоо 18.000 төгрөгөнд АИ-92 бензин хийлгэж аваад явсан. Нөгөө мотоцикльдоо бензин аваагүй. Колонк руу орж ирэхдээ их хурдтай орж ирсэн би тухайн үед яасан хурдтай явж байна гэж бодож байсан. Тухайн үед ягаан ногоон өнгийн мотоцикльтой явж байсан. Өмссөн хувцас нь бүгд дээлтэй байсан. Ямар өнгөтэй байсанг нь санахгүй байна. Би хаашаа явсан талаар анзаараагүй. Манай сумын хүүхдүүд биш байсан. Надад хаашаа явж байгаа талаараа хэлээгүй. Би ч гэсэн асуугаагүй. Манай клонк бичлэгээ 21 хоног хадгалдаг. Тухайн үеийн бичлэг өдрийн камерийн бичлэг одоо байхгүй устсан байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 хуу/,
Г.Ганбаярын яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манай найз Энхбуянтай Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн Жанцан гэх газарт гэртээ хоёулаа байж байгаа утсаар яриад Лхагвабат, Ганхөлөг нартай яриад Эрдэнэмандал сумын төв дээр уулзахаар тохиролцсон. Энэ үед Энхбуян нь Орхон аймаг руу явах ажилтай байсан. Тэгээд би Энхбуянтай хамт аавынхаа эзэмшлийн ногоон өнгийн Даюн маркийн улсын дугааргүй мотоциклоор сумын төв рүү яваад Лхагвабат, Ганхөлөг хоёртой уулзсан. Тэгээд дөрвүүлээ хамт Орхон аймаг руу явах гэсэн чинь Лхагвабат Ганхөлөг хоёрт мотоцикль олдоогүй. Тэгээд бид 4 хоорондоо ярилцаад Лхагвабатын гэрт очиж дээл авах гээд явж байсан чинь сумын төвд Ганбат гэх айлын хашааны гадаа ягаан өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль байсан, түлхүүр нь толгойндоо байхаар би унаж яваад, миний унаж байсан мотоциклийг Лхагвабат нь унаад Энхбуян, Ганхөлөг хоёрыг очиж аваад Эрдэнэмандал сумаас Архангай аймгийн Хайрхан сумын төв орж, нэрийг нь мэдэхгүй байна колонк орж ягаан мотоцикльд 18.000 төгрөгт бензин хийгээд хөдөлсөн. Бензин авахад ойролцоогоор 16 цаг өнгөрч байсан, цаг хараагүй, тэгээд явж байгаад замдаа эзэнгүй айлын пүнз /амбаарт/ орж, дөрвүүлээ хоноод өглөө нь Эрдэнэ хот руу хөдөлсөн. Тэгээд Эрдэнэт ороод хоноод маргааш нь Лхагвабатын аав нь Эрдэнэмандалаас Эрдэнэт хотд ирж бид нарыг авсан. Эрдэнэтэд тухайн унаж явсан 2 мотоциклио үлдээсэн. Тэгсэн бид нарыг мотоцикль хулгай хийсэн гэдгийг Лхагвабатын аав нь мэдсэн байсан учир хүний мотоциклийг хулгай хийлээ гэж загнасан. Энхбуян, Ганхөлөг, Лхагвабат бид нар дөрвүүлээ ээлжилж мотоциклио барьж явсан. Гадаа хүйтэн байсан учир гар даараад байсан юм. Ягаан өнгийн мотоциклийг хулгай хийх санааг Энхбуян, Ганхөлөг, Лхагвабат бид 4 ярилцаж байгаад бүгдээрээ шийдсэн. Тухайн үед Энхбуян нь Эрдэнэт хот руу явах гээд унаа олдохгүй байсан учраас тухайн мотоциклийг хулгай хийсэн юм. Тухайн үед бид 4 унаа олдохгүй байсан учир мотоцикль хулгай хийхээр тохиролцсон байсан. Тэгээд салж яваад Лхагвабат бид 2 хамт явж байгаад айлын хашааны гадаа, түлхүүр нь толгойдоо байсан мотоцикль таараад тэгээд би тухайн мотоциклийг түрж яваад тэгээд унаж Энхбуян, Ганхөлөг 2 дээр очоод тэр хоёрыг нэг нэгээр нь суулгаад явсан. Би Лхагвабат, Энхбуян нарт мотоцикль хулгай хийх талаар амлалт өгөх, мотоцикль хулгай хийхийг шаардсан, заналхийлсэн, айлган сүрдүүлсэн зэрэг ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй. Бид нар хоорондоо ярилцаж байгаад хулгай хийх санааг бүгдээрээ гаргасан. Би Энхбуян, Лхагвабат, Ганхөлөг нартай нэг нутгийн хүмүүс, 10 жилд байхдаа нэг сургууль байсан учир найзууд юм. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Энхбуян, Лхагвабат, Ганхөлөг бид дөрвийг аав ээжүүд нийлээд эко Даюун маркийн ногоон өнгийн шинэ мотоцикл 2.800.000 төгрөгөөр авч өгсөн. Би бусдын эд зүйлийг хулгай хийсэн нь миний буруу, би ахиж бусдын эд зүйлийг хулгай хийхгүй, би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, надад хуулийн хөнгөн хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна. Би өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 84-86 хуу/,
Г.Ганхөлөгийн яллагдагчаар өгсөн: “... Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна. Энхбуян, Ганбаяр, Лхагвабат бид бүгдээрээ ярилцаад мотоцикль хулгай хийсэн. Бид нар хохирлоо бүрэн барагдуулсан. Би хуульд заасан эрх эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 хуу/,
Өсвөр насны У.Лхагвабатын яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад Ганхөлөг ах моринд шингэн хийх гэсэн юм хийлцээд өгөөч гэхээр нь гэт очоод хамт моринд шингэн хийж байхад гаднаас мотоцикльтой Ганбаяр Энхбуян нар ирсэн. Тэгсэн Ганбаяр ах явья суу гэж хэлэхээр нь бид дөрөв Ганбаярын мотоцикль дээр Ганбаяр Ганхөлөг Энхбуян бид 4 суугаад доод гудамжны үзүүр ороод Ганхөлөг Энхбуян нар буугаад Ганхөлөгийн эмээгийнх руу явган явсан. Харин Ганбаяр ах бид 2 манайх руу очсон. Тэгээд би гэртээ ороод дээлээ аваад гарч ирсэн. Тэгээд бид 2 Ганхөлөг Энхбуян нар дээр очихоор явсан тэгсэн замд дэлгүүрийн гадна ягаан өнгийн Мустанг-5 мотоцикль байхаар нь Ганбаяр ах очоод мотоциклийг асаагаад унасан харин би Ганбаяр ахын мотоциклийг унаад Энхбуян Ганхөлөг нар дээр очиход тэр 2 хашааны доор гараад ирсэн байсан. Тэгээд Ганбаяр ахын ард Ганхөлөг ах суугаад миний ард Энхбуян суугаад сумын төвын урд голыг гараад бид нар мотоциклио солиод Ганхөлөг ах бид 2 ягаан мотоциклийг унаад харин Ганбаяр Энхбуян нар ногоон өнгийн мотоциклийг унаад цааш явж байх замдаа дахин мотоциклийг сольж унаад ягаан мотоцикльд гэрлийн хамгаалалт хөгжим зэргийг ногоон мотоциклиос авч тавиад шууд Архангай аймгийн Хайрхан сум орсон. Сумаас ягаан мотоцикльд 18.000 төгрөгийн бинзин хийгээд Булган аймаг руу шууд хөдөлсөн. Булган аймаг орох замд эзэнгүй айлын амбаар байхаар нь бид нар тэнд орж хоносон. Тэгээд маргааш өглөө нь Булган аймаг наана засмал замын дээр явж байхад засмал замын ойролцоо байсан жижиг амбаар байхаар нь бид нар дулаацах санаатай очиход амбаарын хаалгыг эргэдэг модон түгжээтэй байхаар нь ойлголцоод орж бид нар гал түлж дулаацаад амбаарт байсан хагархай халуун савны таг тогооны хусуур зэргийг Энхбуян авсан харин би хагархай дөрвөлжин хувцанцар зүйлийг авсан. Бид нар дулаацаад гарахдаа галыг шороогоор унтраагаад амбаарыг эргэж түгжээд Эрдэнэт хот руу орсон тэгээд Ганбаярын ахынд нь очоод хоол идчихээд түрээсийн байрны зар хараад очиж үзээд 200.000 төгрөгийг Ганбаяр өгөөд түрээсэлсэн. Тэгээд маргааш өглөө нь мотоцикль зарах зарыг Ганбаяр ах бид 2 ярилцаж байгаад ягаан ногоон өнгийн мотоциклийг зарахаар фэйсбүүкд зар тавьсан. Тэгсэн зарын дагуу хүн ирж үзэхээр болоход манай аав Уранзориг нэг хүнтэй хамт ирсэн. Тэгээд бид дөрвийг шууд Архангай аймгийн Эрдэнэмандал сум руу машинаар аваад явсан. Тухайн үед Ганбаяр Энхбуян нар Ганхөлөг ах бид 2 дээр ирэхдээ цагдаа бид нарыг хайж байна гэж хэлэхээр бид өмнө хүнтэй маргалдсан байсан болохоор тухайн хүнийг цагдаад хэлсэн байх гэж бодсон юм. Анх хулгай хийх санааг бид нар хоорондоо ярилцаж байгаад хулгай хийх санааг гаргасан. Бид нар Эрдэнэт орж Энхбуянг хүргэж өгөхөд нэг мотоцикльтой байсан болохоор дахин нэг мотоцикль хэрэг болсон юм. Шахаж шаардсан асуудал байхгүй. Би мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Бид нар бүгдээрээ ээлжлэн барьж явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна дахин ийм үйлдэл гаргахгүй хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-109 хуу/,
Өсвөр насны Ө.Энхбуянгийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ганбаярын хөдөө гэрт малд хамт явж байгаад Ганбаяр бид 2 сүлжээтэй уулан дээр гаргаад утсаар Лхагвабаттай яриад сумын төв рүү Ганбаяр би 2 ороод Ганхөлөг Лхагвабат нар дээр очиход морины хашаан дотор байсан тэгсэн Ганбаяр Ганхөлөг Лхагвабат нарт цагдаа нар бид нарыг хайгаад байна мотоциклийн ард суучих гэхэд Ганхөлөг Лхагвабат нар суугаад бид 4 гудамжны доод үзүүр очоод Ганхөлөг бид 2 буугаад Ганхөлөгийн эмээгийн ороод гараад ирэхэд Ганбаяр Лхагвабат нар унаж явсан мотоциклиос гадна ягаан өнгийн мотоциклийг Ганбаяр ногоон өнгийн мотоциклийг Лхагвабат нар унаж ирсэн. Тэгээд бид нар сумын төвийн урд голыг гараад мотоциклийн хөгжим урд гэрлийн хамгаалалт зэргийг ногоон мотоциклиос авч ягаан мотоцикль тавиад Хайрхан сум руу хөдөлсөн. Хайрхан сумаас ягаан мотоцикльд бензин аваад цааш Эрдэнэт рүү явсан замдаа айлын жижиг амбаарт хоноод маргааш өглөө нь Булган аймгийн Төлүүгийн даваа гэх газрын ойролцоо засмал замын хажууд байсан амбаарт орж гал түлж дулаацсан. Тухайн амбаарт байсан хуванцар халуун савны аяга, болон модон хусуурыг би замдаа хэрэг болох байх гэж бодоод авсан. Тэгээд Булган аймгаар дайраад Эрдэнэт хот руу ороод Ганбаярын ахынд нь орж хоол идсэн. Бид нар түрээсийн байр хайхад нэг байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу очиж үзээд түрээслэхээр болсон. Уг түрээсийн мөнгийг Ганбаяр бэлнээр өгсөн. Тэгээд Ганхөлөг бид 2 барилгын ажил ороод ирэхэд Лхагвабат Ганбаяр 2 ягаан ногоон мотоциклийг зарах гэж зар тавьсан талаар хэлсэн. Тэгээд удалгүй Лхагвабатын аав нь ирээд бид хэд Эрдэнэмандал сум руу авч явсан. Анх хулгай хийх санааг бид нар хоорондоо ярилцаж байгаад хулгай хийх санааг гаргасан. Би Эрдэнэт орох ажилтай байсан болохоор хулгай хийсэн. Шахаж шаардсан асуудал байхгүй. Би өөрөө хамт явсан. Би мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Бид нар бүгдээрээ ээлжлэн барьж явсан гар даарвал солигдоод л унаад явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна дахин ийм үйлдэл гаргахгүй хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 123-126 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12, 13-15 хуу/,
2022 он 03 дугаар сарын 25-ны өдрийн 627 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42 хуу/
2022 он 03 дугаар сарын 25-ны өдрийн 628 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53 хуу/
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60 хуу/
Г.Ганбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61 хуу/,
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 62 хуу/,
Ө.Энхбуянгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63 хуу/,
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 64 хуу/,
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 65 хуу/,
М.Ганхөлөгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 66 хуу/,
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 67 хуу/,
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 68 хуу/,
У.Лхагвабатын төрсөний гэрчилгээний лавлагаа /хх-ийн 69 хуу/,
Ө.Энхбуянгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 хуу/
Г.Ганбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 хуу/
М.Ганхөлөгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 хуу/
У.Лхагвабатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 хуу/
Ө.Энхбуянгийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 123 хуу/,
Г.Ганбаярын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 124 хуу/,
У.Лхагвабатын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 125 хуу/,
М.Ганхөлөгийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 126 хуу/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 155-159 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ганбаяр, М.Ганхөлөг, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян нар нь бүлэглэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн 08-01 тоот хашааны гаднаас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн О.Ганбатын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Ганбаяр, М.Ганхөлөг, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 2212 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ганбаяр, М.Ганхөлөг, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян нар нь бүлэглэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн 00-01 тоот хашааны гаднаас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн О.Ганбатын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч О.Ганбатын: “...хөдөөнөөс ирээд гэрийнхээ гадаа мотоциклио тавиад гэртээ орж цайгаа уучхаад хөдөө гэр лүүгээ явах гээд хашаанаас гартал хашааны гадаа үлдээгээд орсон мотоцикль маань байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/, гэрч Д.Пүрэвначингийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр би Амгалан Хайрхан колонкод түгээгчээр гарч байхад өдөр яг хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна тэгсэн 2 мотоцикльтой 4 банди ирээд ягаан өнгийн мотоцикльдоо 18.000 төгрөгөнд АИ-92 бензин хийлгэж аваад явсан. Тухайн үед ягаан ногоон өнгийн мотоцикльтой явж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 хуу/, 2022 он 03 дугаар сарын 25-ны өдрийн 627 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42 хуу/, 2022 он 03 дугаар сарын 25-ны өдрийн 628 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбатаас шүүгдэгч Г.Ганбаяр, М.Ганхөлөг, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян нарыг бүлэглэж иргэн О.Ганбатын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэхийг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх ба гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор...машин механизм ашиглаж үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Ганбаяр, М.Ганхөлөг, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян нар нь бүлэглэж иргэн О.Ганбатын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх түргэтгэх зорилгоор машин механизм ашигласан байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...”гэж заажээ.
Иймд шүүгдэгч Г.Ганбаяр, М.Ганхөлөг, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян нарыг бүлэглэж хохирогч О.Ганбатын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлж бусдад нийт 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ганбатад 900.000 төгрөгийн, хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 627 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч О.Ганбат нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо авсан гомдол санал байхгүй /хх-ийн 136 хуу/ гэх хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл мөн, Архангай аймгийн Прокурорын газарт гомдол саналгүй, хохирлоо авсан /хх-ийн 155 хуу/ гэх хүсэлтүүд авагдсан байх тул шүүгдэгч Г.Ганбаяр, М.Ганхөлөг, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Ганбаяр, М.Ганхөлөг, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаяр, М.Ганхөлөг, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян, У.Лхагвабат нарыг хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Ганбаяр, М.Ганхөлөг, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганхөлөг, шүүгдэгч Г.Ганбаяр нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүгдэгч нарт танилцуулсныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч /хх-ийн 199, 201 хуу/, мөн өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилээр хойшлуулах саналыг өсвөр насны шүүгдэгч нарт танилцуулсныг өсвөр насны шүүгдэгч нар тус тус хүлээн зөвшөөрч /хх-ийн 200, 202 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаяр, шүүгдэгч М.Ганхөлөг нарт 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, харин өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян, У.Лхагвабат нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабатад шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуянд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ганбаяр, М.Ганхөлөг, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийн үнэ 900.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Г.Ганбаяраас 225.000 төгрөгийг шүүгдэгч М.Ганхөлөгөөс 225.000 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабатаас 225.000 төгрөгийг, шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуянгаас 225.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож, улсын дугааргүй ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг эзэмшигч Д.Ганбатад буцаан олгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох ягаан өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ганбаяр, М.Ганхөлөг, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Ганбаяр, М.Ганхөлөг нарыг шүүхээс хорих ялаар шийтгэсэн байх тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч , өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян нарыг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байх тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гал овогт Ганбатын Ганбаяр, Хар морьт овогт Мөнгөнхөлөгийн Ганхөлөг, өсвөр насны шүүгдэгч Монгол овогт Уранзоригийн Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Боржгин овогт Өөдөсийн Энхбуян нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаярыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Ганхөлөгийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабатыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуяныг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаатар, шүүгдэгч М.Ганхөлөг, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян, У.Лхагвабат нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат нар нь шүүхээс шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ганбаяр, М.Ганхөлөг, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй ногоон өнгийн даюун маркийн мотоциклийн үнэ 900.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Г.Ганбаяраас 225.000 төгрөгийг шүүгдэгч М.Ганхөлөгөөс 225.000 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабатаас 225.000 төгрөгийг, шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуянгаас 225.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож, улсын дугааргүй ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг эзэмшигч Д.Ганбатад буцаан олгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох ягаан өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаяр, шүүгдэгч М.Ганхөлөг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабатад шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуянд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1,8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбаяр, М.Ганхөлөг, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх
тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч Г.Ганбаяр, шүүгдэгч М.Ганхөлөг нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны шүүгдэгч У.Лхагвабат, өсвөр насны шүүгдэгч Ө.Энхбуян нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ