| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0180/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/198 |
| Огноо | 2018-03-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч С.Энхтуул,
Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан íàðûã оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Х овогт С-н Б-эд холбогдох 1711 0159 50117 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 05-нû өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан, сарын 520.000 төгрөгийн тэтгэвэр авдаг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энх тайваны өргөн чөлөө гудамж, 2 дугаар байр, 00 тоотод оршин суух хаягтай, òºðººñ àâñàí ãàâúÿà øàãíàëã¿é, урьд 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 254 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт С-н Б- (ÐÄ:хх000000),
нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Соёмбо хотхоны 23/3-7 тоотод үйл ажиллагаа явуулдаг Соёмбо принтинг ХХК-ний байранд иргэн Д.А-гийн 1.520.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Нөүт-8 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан ãýìò õýðýãò õîëáîãäæýý.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судаëæ ТОДОРХОЙЛБОЛ:
Øүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “̺ðäºí áàéöààëòûí øàòàíä ºãñºí ìýä¿¿ëýã õýâýýðýý. Үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Склад дотор ард нэг юм тор хийгээд унахад нь харахад гар утас байсан. Анх бол дүүгийнхээ утсыг гэж бодоод л андуураад авсан байсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү ” гэв.
С.Б ìºðäºí øàëãàõ àæèëëàãààíä яллагдагчаар ìýä¿¿ëýõäýý: “…Төрсөн дүү Гэрэлтуяа Америк явахаас өмнө хүүхдүүдээ ном авч өгнө гээд тэр хэвлэлийн компанид орсон. Тэгээд би тэр гар утсыг төрсөн дүү Гэрэлтуяагийн гар утас юм байх гэж бодоод халаасандаа хийсэн. Гэтэл Амарзаяа гэж эмэгтэйгийн гар утас байсан байна. Би андуураад авсан байсан би түүнээс санаатай хулгай хийсэн зүйл огт байхгүй. Би гадаа байж байтал хүргэн дүү Батхуяг гарч ирээд хулгай гарлаа гэж хэлэхээр нь би гэнэт санасан, тэгээд би өөрийн хүрэмний халаасанд байсан гар утсыг унтраагаад машины арын шалавч резин доор хийсэн. Би тэгээд өөрийн төрсөн дүү Гэрэлтуяагийн дэргэд гаргаж өгөхөөс ичээд гар утсыг гаргаж өгч чадаагүй. Тэгээд цагдаа ирээд машины шалавчийг сөхөөд гар утсыг нь буцаагаад өгсөн. Цагдаа нар намайг хэлтэс дээр авчирсан, Амарзаяа гэж эмэгтэй өргөдөл гаргаж өгсөн би Амарзаяагаас уучлалт гуйсан мөн миний дүү Гэрэлтуяа ч байсан уучлалт гуйсан.” ãýæýý.
Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёмбо Принтинг ХХК-ний байранд ажлаа хийсэн. Ажил тараад явах гэж байтал орой 19 цагийн үед нас тогтсон эрэгтэй хүн манай ажил дээр орж ирээд манай дүү Америк явах гэж байгаа эндээс ном авах гэсэн юм, түр хүлээж байгаач ээ гэж хэлсэн. Би хүлээгээд байж байсан удалгүй нэг эрэгтэй нэг эмэгтэй хоёр хүн ирсэн. Тэгээд номыг үзүүлэх гээд явах үед ширээн дээр байсан миний утас дуугарсан. Би утас дуугарахаар нь утсаа харсан чинь миний найз залгаж байхаар нь би гар утасны дууг хаагаад утсаа номын өрөөний үүдний хайрцагтай номон дээр гар утсаа тавиад ирсэн хүмүүст номоо үзүүлсэн. Ном үзээд худалдан авахаар захиалсан номыг хайрцаганд хийхэд 3 хайрцаг болсон. Тэгээд тооцоо хийхээр өөрийн өрөөндөө ороход утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан би өрөөний утсаар залгахад дуудаж байсан, аваагүй, дахин залгасан утас холбогдох боломжгүй байсан. Тэр үед манай ажил дээр ирсэн 3 хүн бид 4-өөс өөр хүн байгаагүй. Би тэр ирсэн хүмүүсээс миний гар утас алга болчихлоо миний гар утсыг гаргаад өгчихөөч гэж хэлсэн чинь гаргаж өгөөгүй, авсан гэж хэлээгүй тул би цагдаад дуудлага өгөөд гар утсаа алдсан байна гэж хэлсэн. Удалгүй дуудлагын цагдаа нар ирсэн. Ирсэн хоёр цагдаа машинд үзлэг хийсэн, миний гар утсыг машины арын суудлын доор байдаг шалавчин доогуур унтраагаад хийсэн байсан. ...Миний гар утсыг манай ажил дээр эхэлж ирсэн Бадамсэрээжид гэж хүн хулгай хийж авсан байсан. Тэгээд Бадамсэрээжид гэж хүн дараа нь манай ажил дээр ирээд надаас уулчлат гуйсан. Тэгээд өөрийгөө сэтгэцийн өөрчлөлттэй байсан тэгээд тэр үед нь гаргаж өгөх гэхээр Америкад байдаг өөрийн төрсөн дүүгээсээ ичээд гаргаж өгч чадаагүй гэж байсан. Миний хувьд өөрийн Самсунг Нөт 8 загварын гар утсыг буцааж авсан учир надад гомдол санал байхгүй. Энэ хэргийг хялбаршуулснаар хурдан шуурхай шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Би 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр Теди төвөөс 2.200.000 төгрөгөөр худалдан авч байсан байна. 1.520.000 төгрөгөөр үнэлгээний газар үнэлсэн байсан би үүнийг хүлээн зөвшөөрч байгаа.” гэæýý.
Гэрч Д.Батхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... тэр үед бид дөрвөөс өөр хүн дэлгүүр байгаагүй. Дэлгүүрийн эмэгтэй сая энд байсан гар утас алга болчихлоо гээд байсан. Цагдаа ирээд юу болсон талаар тодруулаад миний машинд үзлэг хийхэд миний машины арын шалавчин доогуураас гар утсыг гаргаад ирсэн.” гэæýý.
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 74 тоот Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа:
1.С.Б нь гэмт хэрэгт холбогдохоос өмнө “Тархины гэмтлийн шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна. С.Б нь гэмт хэрэгт холбогдох үедээ “Тархины гэмтлийн шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан бөгөөд уг сэтгэцийн эмгэг нь тухайн гэмт хэргийн үйлдлийн үед засрал сайжралын байдалтай байсан учраас өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгох чадвартай байсан байна. С.Б нь тухайн гэмт хэргийн үйлдлийн үед хэрэг хариуцах чадвартай байсан байна. С.Б нь одоо хэрэг хариуцах чадвартай байна.
2. С.Б нь гэмт хэрэгт холбогдсоноос хойш “Тархины гэмтлийн шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
3. С.Б нь мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ.
Ø¿¿õ äýýðõ áàðèìòóóäûã ä¿ãíýí ¿çâýë, ø¿¿ãäýã÷ С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Соёмбо хотхоны 23/3-7 тоотод үйл ажиллагаа явуулдаг Соёмбо принтинг ХХК-ийн байранд ном худалдаж авах үедээ номын өрөөний үүдний хайрцагтай номон дээр ил тавьсан худалдагч Д.А-гийн 1.520.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Нөүт-8 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан бîëîõ íü шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирог÷ Д.А-гийн “...би гар утасны дууг хаагаад, номын өрөөний үүдний хайрцагтай номон дээр гар утсаа тавиад ирсэн хүмүүст номоо үзүүлсэн. Тэгээд тооцоо хийхээр өөрийн өрөөндөө ороход утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан би өрөөний утсаар залгахад дуудаж байсан, аваагүй, дахин залгасан утас холбогдох боломжгүй байсан. Тэр үед манай ажил дээр ирсэн 3 хүн бид 4-өөс өөр хүн байгаагүй. Удалгүй дуудлагын цагдаа нар ирсэн. Ирсэн хоёр цагдаа машинд үзлэг хийсэн, миний гар утсыг машины арын суудлын доор байдаг шалавч нь доогуур унтраагаад хийсэн байсан. ...Миний гар утсыг манай ажил дээр эхэлж ирсэн Бадамсэрээжид гэж хүн хулгай хийж авсан байсан.” гэх мэдүүлэг, гэрч Д.Батхуягийн “... тэр үед бид дөрвөөс өөр хүн дэлгүүр байгаагүй. Дэлгүүрийн эмэгтэй сая энд байсан гар утас алга болчихлоо гээд байсан. Цагдаа ирээд миний машинд үзлэг хийхэд миний машины арын шалавчин доогуураас гар утсыг гаргаад ирсэн.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хурааж авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 2004 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүх хуралдааны 937 дугаар шийдвэр, 2018-01-30-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын 74 дүгээр магадлагаа, бичгийн бусад баримтуудààð нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Х овогт С-н Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн ялын дүгнэлтийг харгалзсан болно. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм бурууд маргахгүй, гэхдээ С.Б нь Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 937 дугаар иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон, одоо сэтгэцийн өвчтэй тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тухай санал гаргаж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн эрх зүйн эрхийн чадамжгүйд тооцогдсон этгээдийг хэрэг хариуцах чадваргүйд тооцохоор заагаагүй бөгөөд Шүүх сэтгэц гэм судлалын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 74 тоот магадлаагаар шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн байх тул Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгчид эмнэлгийн чанартай арга хэмжээ хэрэглэх боломжгүй байна.
Харин шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн õóóëèéí Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.
Õîõèðîã÷ íü “Миний хувьд өөрийн Самсунг Нөт 8 загварын гар утсыг буцааж авсан учир надад гомдол санал байхгүй” ãýсэн òóë ø¿¿ãäýã÷èéã áóñäàä òºëºõ òºëáºðã¿é ãýæ дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Х овогт С-н Б-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд òîîöñóãàé.
2.Эрүүгийн хуулийн åðºíõèé àíãèéí 7.1 ä¿ãýýð ç¿éëèéí 1-ä çààñíûã æóðàìëàí, ìºí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Б-ийг хорих ÿë îíîãäóóëàõã¿éãýýð 6 ñàðûí õóãàöààãààð òýíñсүгэй
3.Ø¿¿ãäýã÷ íü öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, áóñäàä òºëºõ òºëáºðã¿é, õýðýãò ýä ìºðèéí áàðèìòààð õóðààãäàí èðñýí ç¿éëã¿é, áèò¿¿ìæëýãäñýí õºðºíãºã¿é áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.
4.Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгохыг сануулсугай.
5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үðãýëæë¿¿ëсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ