Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар    2022/ШЦТ/158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Улсын яллагч: Ж.Ун
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Г.******* нарыг оролцуулан 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюлээр хөтлүүлж, тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
 
Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Бээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Б овогт Гэгийн ******* /РД:/-д холбогдох 22120 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн Рашаант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эхнэр, 2 хүүхэд, 1 дүүгийн хамт ******* аймгийн Рашаант сумын 1 дүгээр баг, Хөгнө хан гэх газар оршин суух хаягтай боловч Архангай аймгийн ******* сумын 3 дугаар баг, Цогт-Уул хорооллын 26-03 тоотод түр оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн өршөөн сольсон, Б овогт Ггийн ******* /РД:/,
 
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Гахайн байр” гэх газраас иргэн Б.*******ийн 1 тооны гахайг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

*Эрүүгийн 2212 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

    *Хохирогч Б.*******ийн өгсөн: “....Архангай аймгийн ******* сумын 5-дугаар багийн нутаг дэвсгэр гахайн байр гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр нэг тооны гахай хулгайд алдсан. Өглөө хашаанаас гарах үед нь би гахайгаа тоолоод гаргадаг юм. Намайг өглөө тоолоход манай гахай бүрэн тоогоороо хашаанаас гарсан. Орой 18-цагийн үед гахайгаа хаших гэтэл 1 тооны мэгж дутсан байсан. Би тухайн үед тэр хавиар хайгаад олоогүй юм.  Цагаан зүстэй эм гахай байсан. 2 чих нь 2-лаа хойноосоо догол эмтэй. Би гахайгаа 800.000 төгрөгөөр үнэлнэ. Манай гахайг маллаж байсан ******* гэх залуу байдаг. Тэр залуу 2021 онд миний гахайнаас нас бие гүйцсэн 11-ширхэг том гахай дутаагаад ажиллахаа больсон юм байгаа. Би тэр залуугийн ах ******* гэх залууг сэжиглэж байгаа. Надад нэхэмжпэх зүйл байна. Надад учирсан хохирол байгаа. Би өөрийн эзэмшлийн 1-тооны гахайгаа олж авч хохиролгүй болмоор байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/,  

    *Гэрч Д.*******ын өгсөн “...  Би танина надаар машин тэргээ янзлуулж байгаад танилцсан юм байгаа. Би гэртэй байсан тэр өдөр гэрээс гараагүй. 3арж борлуулсан асуудал байгаа 2022 оны 02-сарын 21-ний өдөр би гэртэй байж байтал манай гэрт Г.******* ирсэн юм. Би хаа хүрж явна гэтэл ахаа 2-лаа хамт яваад гахайн мах борлуулах хэрэгтэй байна. Би хүнээс мөнгө авах авцаатай байсан юмаа нөгөө хүн надад мөнгө өгөх боломжгүй байна гээд гахайн мах өгсөн би хүн танихгүй. Та надтай хамт яваад гахайн мах заралцаад өгөөч гээд гуйгаад байсан юм. Би тухайн үед ажилтай жаахан завгүй байж байгаад ажил аа дуусгаад хамт явж гахайн махыг нь Архангай аймгийн 3-р багт үйл ажиллагаа явуулах ******* гэх ресторанд гахайн махаа зарсан. Би хамт л явж өгсөн ямар учиртай мах байсан талаар ч сайн мэдээгүй надад хүнээс өрөндөө авсан гэж л ярьсан. Би тийм хүн танихгүй. Харилцаа хамаарал байхгүй. Байгаагүй ямар гахай байсан талаар би мэдэхгүй надтай хамт гахайн мах л зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/,

    *Гэрч Ж.*******ын өгсөн: “...Надад асуух зүйл байхгүй. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би тийм хүмүүсийг танихгүй. Харилцаа хамаарал байхгүй. 2022 оны 02-дугаар сарын 21-ний өдөр өөрийн хувийн эзэмшлийн ******* зоогийн газарт ажлаа хийгээд байж байтал 12 цагийн үед танихгүй 2 залуу ирээд ахаа бид хоёрт гахайн мах байна танай зоогийн газар авах уу гээд ирсэн. Би үед ямар учиртай гахайн мах вэ? та хоёрын өөрсдийн гахай юм уу гээд асуутал хоёр хүнээс мөнгө авах ёстой байсан юмаа мөнгөө өгч чадахгүй гахайн мах өгсөн юмаа гэж надад хэлсэн. Би та хоёр хэдэн төгрөг хүнээс авах ёстой болоод гахайн мах авсан юм гээд асуутал 450.000 төгрөг хүнээс авах ёстой байсан мөнгө өгч чадахгүй гэхээр нь гахайн мах авсан юм гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь танихгүй хоёр залууг та хоёрын махыг кг тутмыг нь 7.500 төгрөгөөр тооцож авна гэж хэлсэн. Гахайн мах зарж байсан хоёр нөхөр ахаа та авчих гээд манай мах хиллэдэг хилэн дээр махаа хиллэхэд 32 кг мах болж надад 240.000 төгрөгөөр зараад явсан. Би харуул танина. Би тийм хүн танина. Манай байгууллагаад гахайн мах нийлүүлдэг өөрөө гахай малладаг залуу байгаа юм. Төхөөрөх үед нь хамт байгаагүй надад гахайн гулууз мах авчирч зарсан.  Надад нэхэмжпэх зүйл байхгүй. Надад учирсан хохирол байхгүй. Манай байгууллага уг гахайн махыг зарцуулаад ашиглаад дууссан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/,

    *Г.*******ийн яллагдагчаар өгсөн “... Би өмгөөлөгч сонгон аваагүй байгаа. Гэхдээ мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч Б.ийг түр оролцуулж мэдүүлэг өгнө. Цаашид авах үгүйг Шүүх, прокурорын шатанд шийдэх болно. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Би уг үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй учир хуульд зааснаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/,

Хас Үнэлгээн ХХК-ийн  шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 598 дугаартай дүгнэлт /хх-ийн 54 хуу/,
Г.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 хуу/, 
Г.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт /хх-ийн 45 хуу/,
Оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 46 хуу/,
Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 47 хуу/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 48 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 49 ху/, 
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 78-79 ху, / зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Г.*******ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Гахайн байр” гэх газраас иргэн Б.*******ийн 1 тооны гахайг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Эрүүгийн 2212 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Гахайн байр” гэх газраас иргэн Б.*******ийн 1 тооны гахайг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.*******ийн: “...Намайг өглөө тоолоход манай гахай бүрэн тоогоороо хашаанаас гарсан. Орой 18-цагийн үед гахайгаа хаших гэтэл 1 тооны мэгж дутсан байсан. Би тухайн үед тэр хавиар хайгаад олоогүй юм.  Цагаан зүстэй эм гахай байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/, гэрч Д.*******ын: “...Та надтай хамт яваад гахайн мах заралцаад өгөөч гээд гуйгаад байсан юм. Би тухайн үед ажилтай жаахан завгүй байж байгаад ажлаа дуусгаад хамт явж гахайн махыг нь Архангай аймгийн 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах ******* гэх ресторанд гахайн махаа зарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/, гэрч Ж.*******ын: “... 2022 оны 02-дугаар сарын 21-ний өдөр өөрийн хувийн эзэмшлийн ******* зоогийн газарт ажлаа хийгээд байж байтал 12 цагийн үед танихгүй 2 залуу ирээд ахаа бид хоёрт гахайн мах байна танай зоогийн газар авах уу гээд ирсэн... та хоёрын өөрсдийн гахай юм уу гээд асуутал хоёр хүнээс мөнгө авах ёстой байсан юмаа мөнгөө өгч чадахгүй гахайн мах өгсөн юмаа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/, шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 598 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдээс ялгагдана. 

Хулгайлах гэмт хэргийн тухайд бусдын эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах байдлаар илэрдэг бол алдуул мал завших гэмт хэргийн хувьд бусдын өмч эд хөрөнгийг өөртөө олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж захиран зарцуулсан байдаг. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бгээс шүүгдэгч Г.*******ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.      
Иймд шүүхээс шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******т  800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний  Хас Үнэлгээн ХХК-ийн  шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 598 дугаартай дүгнэлт /хх-ийн 54 хуу/-ээр тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Г.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хохирогч Б.*******ийн хохирлыг төлсөн болох нь Б.*******ийн өгсөн: “...  гомдол санал  байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 хуу/, байх тул шүүгдэгч Г.******* нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүгдэгч Г.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.*******ийг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь  
хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь Архангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн байгаа тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт “...Шүүхийн шийдвэрт тусгайлан заагаагүй тохиолдолд нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэнэ...” гэж заасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахаар хуульчилсан учир шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хаана аль байгууллагад гүйцэтгэхийг тусгайлан заагаагүй болно.


 Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 


Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдэврлэв. 


Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 


ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Ггийн *******ийг  Монгол Улсын Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 350 /гурван зуун тавь/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн өршөөн сольсон ял энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй. 

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, болохыг тус тус дурдсугай.

6.     Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний 
өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ