Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2018/00097

 

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр

    Дугаар 153/ШШ2018/00097

               Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* ******* овогт *******ын ******* /ПЗ68030101/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 153/2018/*******/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Б.******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие 1984 оны 6 сарын 15-нд ******* сумын сургуулийг төгсөж ХАА-д илгээлтээр гарч ******* сумын ************** бригадад малчнаар томилогдож 1991 оны 1 сарын 1 хүртэл нэгдэл тартал мал малласан билээ. Одоо тэтгэвэрт гарах болсон тул тэр үеийн нэгдлийн архив шатсан, архивт зарим материал байхгүй байна.

Иймд намайг 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын ************** багийн нэгдлийн ************** бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү....гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ************** бригадад 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ************** бригадад 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 40 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 1986-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1984 оны 6 сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* сумын нэгдлээс олгосон хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр, 1987 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Аваргын диплом, гэрч О.ы ....Би 1977-1991 он буюу нэгдэл тартал Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 4 дүгээр бригад буюу ******* ******* бригадад нягтлан бодогчоор ажиллаж байсан. 1991 оны 4 сард нэгдэл тараад компани болсон ба тэнд брокероор ажиллаж байсан....Б.******* нь 1984 оны 6 дугаар сард Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ************** бригадад илгээлтээр гарч 1991 оны 4 дүгээр сард нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан. *******гийн аавыг Бадамын ******* гэдэг хүн байсан юм....Б.*******гийн нөхөр ньгийн гэдэг хүн байсан.... гэх мэдүүлэг, гэрч Г.ын ....Би 1984 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийг төгсөөд хөдөө гарч малчин болсон. Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 4 дүгээр бригадад нэгдэл тартал малчин байсан.... Б.******* бид хоёр багаасаа хамт өссөн нэг багийн хүмүүс. Б.******* нь 1984 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ************** бригадад малчнаар гарсан. Хөдөө илгээлтээр гарахдаа Б.******* нь аав *******, ээж Мөнх нарын хамт нэгдлийн мал маллаж байсан. 1988 онд Б.******* нь гэдэг хүнтэй гэр бүл болсон. Ховд аймгийн нэгдэл нь 1990, 1991 онд тарсан. Б.******* нь нэгдэл тарах хүртэл нэгдлийн бог мал маллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудсанд авагдсан иргэн О., Г. нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн ******* сумын нэгдлийн даргын 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, хавсралт нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******ын *******гийн Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ************** бригадад 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      С.ОЮУНЖАРГАЛ