Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/261

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Т.Солонго,

            Улсын яллагч А.Нямсүрэн,

            Шүүгдэгч Ч.Т, Ц.С,

Хохирогч Н.Жанчив нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Э овогт Ч-н Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ц-н с нарт холбогдох 1711014320153 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 00 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ Хүчит шонхор худалдааны төвд ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Нуурын 00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Нуурын 00 тоотод амьдарч байгаа,

  • 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацагаар хойшлуулсан,
  • 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 339 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.5 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар 5 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн 57.1, 58.1-д зааснаар биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, 2009 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1 жил 3 сар 19 хоногийн хорих ялыг өршөөж, сулласан, 
  • 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
  • 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх хуульд зааснаар үлдэх ялыг өршөөж хорих газраас сулласан, хэрэг хариуцах чадвартай, Э овогт Ч-н Т, /РД:хх0000000/,
  • 2.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 00 настай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, барилгын бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 айл 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Нуурын 00 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-н с, /РД:хх0000000/,

Шүүгдэгч Ч.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн хорооны нутаг дэвсгэр "Хүчит шонхор" худалдааны төв дотор П.Ж-ын гар утсаар ярьж байгаад утасны кейсэнд байсан 20.315.218 төгрөгтэй Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, картнаас үл таних хүнээр 4.000.000 төгрөгийг авахуулсан,

Шүүгдэгч Ц.С нь Ч.Т-ийн "хулгайлах" гэмт хэрэг үйлдэж олсон банкны карт гэдгийг мэдсээр байж картнаас үл таних хүнээр 4.000.000 төгрөг авахуулж, 1.400.000 төгрөгийг нь авч ашиглан мөнгө угаах гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судаëæ ТОДОРХОЙЛБОЛ:

            Ø¿¿ãäýã÷ Ч.Т ø¿¿õ õóðàëäààíä ìýä¿¿ëýõäýý: -…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Картнаас 4,0 сая төгрөг авахуулснаас мөнгө авч өгсөн хүнд 370.000 төгрөг өгсөн. Уг мөнгийг буцаан авч хохирогчид өгсөн ãýâ. 

            Ч.Т-өөс ìºðäºí øàëãàõ àæèëëàãààíä ìýä¿¿ëýõäýý: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Хүчит шонхор зах дээр ачигч хийдэг юм. Манай эзэн Ж гэдэг бөгөөд би уг эгчийн павильон дээр ачигч хийгээд 1 жил гаран болж байна. Би 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хүчит шонхор зах дээр ажил дээрээ байж байхад Ж эгчийн гар утас руу манай эхнэр залгаад надтай ярья гэсэн, тэр үед Ж эгч надад хандан "Эхнэр чинь залгаад байна" гэхээр нь би Ж эгчийн утсаар эхнэртэйгээ ярьсан. Ж эгчийн гар утсаар эхнэртэйгээ ярьж байхдаа Ж эгчийн гар утасны хавтасны ард талд нь Ж эгчийн Хаан банкны карт байгааг мэдсэн. Би эхнэртэйгээ ярьж байхдаа Ж эгчийн Хаан банкны картыг хулгайлан авсан. Тэгээд би Ж эгчийн гар утсыг нь буцаагаад өгсөн. Орой нь ажлаа тараад гэртээ ирээд хувцсаа солиод гэрээс гарах гэсэн чинь манай эхнэр "Хаачих гэж байгаа юм бэ гэж" асуухаар нь би "Хүнтэй уулзана" гэж хэлээд гэрээсээ гарч яваад 32-ын автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн талд нь байдаг "Сансар-32" супермаркет руу орж Ж эгчийн картыг шалгасан. Ж эгчийн картанд нийт 20 гаруй сая төгрөг байсан. Тэгээд би тэр супермаркетаас гараад шууд Жуков руу Ц.С гэдэг найзтайгаа уулзахаар явсан. Ц.С нь Жуковын байран дунд байрлах коток дээр ажилладаг юм. Би Ц.С-тэй уулзаад "Надад 20 гаруй сая төгрөгтэй виза карт байна, Чи 2 саяаар 2 удаа татчих, хоёулаа хуваагаад авъя" гэж хэлсэн чинь Ц.С "би чадахгүй, би айгаад байна" гэсэн. Би Ц.С-т хандан "Чамд ямар нэгэн асуудал гарахгүй" гэж хэлсэн, тэгсэн чинь Ц.С өөр хүнээр татуулчих гэсэн. Би Ц.С-ийг танихгүй хүнээр татуулчихья чи наанаасаа хүн олоод өгөөч гэсээр картнаас мөнгө авахаар болсон. Ц.С мөсөн талбай дээрээ тоглож байсан нэг танихгүй хүүхдийг дуудаад, би тэр хүүхдийг эмийн сангаас амны хаалт аваад ир гээд Ц.С-ээс 1.000 төгрөг аваад явуулсан. Удалгүй нөгөө хүүхэд амны хаалт аваад ирсэн. Ц.С бид хоёр тэр хүүхдийг дагуулаад Жуковоос 13-ын автобусны буудлын урд талд байдаг Хаан банк руу явсан. Тэгээд тэр банкны АТМ-ын гадаа очоод тэр хүүхдэд би Ж эгчийн виза карт болон нууц дугаарыг хэлээд дотогш оруулан мөнгө авахуулсан. Тэр хүүхэд АТМ рүү ороод 5-8 минутын дараа мөнгө аваад гарч ирсэн, анх ороход нь тэр хүүхдийг 4.000.000 төгрөг аваад гараад ир гэж хэлсэн байсан. Тэр хүүхдийг гарч ирэнгүүт нь таксинд суугаад тэр хүүхдээс нийт 4.000.000 төгрөг авсан. Би тэр хүүхдэд мөнгөнөөсөө 600.000 төгрөг буюу 20-тын дэвсгэртээр 30 ширхэг тоолж өгсөн. Тэр хүүхдийг Нарантуул худалдааны төвийн урд талд байрлах Нарны зам дээр буулгаад буцаж эргээд Халдварт дээр би буусан. Би Ц.С-т 20-тын дэвсгэрт, 10-тын дэвсгэрт, 5-тын дэвсгэрт нийлсэн нийт 1.400.000 төгрөг тоолж өгөөд буусан. Ц.С тэр такситайгаа ажил руугаа явсан. Би тухайн өдрийн шөнийн 23 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харьж амарсан. Маргааш нь ажил дээрээ ирэхэд Ж эгч ажил дээр ирээгүй байсан нөхөр нь болох Б ах байсан. Тэгээд тухайн өдөр Б ах надад "Ж эгчид чинь ажил гарсан, үдээс хойш ирэх байх" гэж хэлсэн. Тэгэхээр нь би намайг карт авсан гэж сэжиг аваагүй юм байна гэж бодсон. Тэгээд би Ж эгчийн виза картнаас авахуулсан мөнгөө 2 хоног гэрийнхээ хашаанд хадгалж байгаад гаргаж ирээд үрсэн. Би авсан мөнгөөрөө 40 шуудай нүүрс, 10 шуудай мод зэргийг гэртээ авсан, би нүүрс мод авахдаа эхнэртээ хадгалсан мөнгөөрөө авсан гэж хэлсэн. Тухайн үед манай эхнэр Д.Б нь төрөх дөхсөн байсан болохоор эхнэртээ төрөхөд хэрэгтэй болох эд зүйлсийг нь авч өгьө гэж бодоод ажлаасаа эрт буугаад очсон, би эхнэртээ өргөн гудамжнаас хуйлсан 260.000 гаруй төгрөг олсон гэж хэлээд Нарантуул-1 худалдааны төв рүү очиж өөрт болон шинээр төрөх хүүхэддээ юм авч өгч мөнгөө үрсэн. Мөн гадуур ганцаараа хороолол, сансар зэрэг газруудад баар, караоке зэргээр явж мөнгөө үрсэн. Би П.Ж эгчийн Хаан банкны картыг хулгайлж авсан. Карт нь байнга мөнгөтэй байдгийг нь би мэднэ. Учир нь хүмүүс данс руу нь мөнгө, дансанд нь байнгын л мөнгө төгрөг орж гардаг юм. Би урд нь кодыг хүнд хэлж байхыг нь сонсож байсан болохоор мэднэ гэжээ.

            Шүүгдэгч Ц.С ø¿¿õ õóðàëäààíä ìýä¿¿ëýõäýý: -…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ãýâ. 

            Ц.С-ээс ìºðäºí øàëãàõ àæèëëàãààíä ìýä¿¿ëýõäýý: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Ч.Т нь манай эхнэр болох Ч.Х-ын төрсөн дүү нь байгаа юм. Анх 2012 онд танилцсан. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би Жуковт байрлах А клубын мөсөн гулгуурын талбайд ажил дээр байж байтал найз Ч.Т 18-19 цагийн үед ирсэн. Тэгээд Ч.Т надад хандан "Надад 20-ын тооны ард 6 тэгтэй виза карт байна, хоёулаа хамт яваад картнаас мөнгө авъя, чи аваад өгчих" гэсэн. Тэгэхээр нь би "Үгүй" би айж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Т манай ажлын гадаа 1 цаг гаран надаас картнаас мөнгө аваад өг гэж шалгаагаад зогсоод байсан. Ч.Т надад хандан "Чи таньдаг хүн олоод өгчих" гэхээр нь би "надад таньдаг хүн байхгүй" гэж хэлсэн чинь намайг "Хүн олоод өгчих" гээд байсан. Тэгэхээр нь би тухайн үед манай мөсөн гулгуурын талбай дээр гулгаж байсан нэг танихгүй залуугаас гуйсан. Тэр залуутай би уулзаад "Манай найзад мөнгөтэй карт байна, чи энэ картнаас мөнгө аваад өгчих, манай найз өөрөө авч болохгүй байна, картнаас мөнгө аваад өгчих юм бол би чамд 600,000 /зургаан зуу/ мянган төгрөг өгье" гэсэн чинь тэр залуу зөвшөөрөөд тэгээд тэр залуугийн хамт Зүүн 4-н замын баруун урд талд байх Экспресс банкны гадаа ирсэн, нөгөө мөнгө авахуулахаар гуйсан залуу надаас 1000 төгрөг аваад эмийн сан руу яваад эмийн сангаас цагаан өнгийн амны хаалт авсан. Тэгээд Ч.Т, тэр танихгүй залуу бид 3 нийлээд 13-ын автобусны урд талд байдаг Хаан банкны экспресс банк руу алхаж явж очоод танихгүй залуу банк руу орж, АТМ-ээс нийт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг аваад гараад ирсэн. Тэгээд бид 3 тэр АТМ-ээс гараад 13-ын урд талын автобусны буудлаас такси бариад 13-аар уруудаад шөнийн захын чиглэлд явсан. Такси дотор явж байхад Ч.Т эхлээд тэр танихгүй залууд 600.000 /зургаан зуу/ төгрөг тоолж өгсөн. Тэгээд тэр залуу захын харалдаа буусан. Харин Ч.Т бид 2 тэр такситай хамт яваад Нарантуулын урд талаар эргээд буцаад шөнийн захын урд талд ирж зогссон. Такси дотор явж байхад Ч.Т надад 20,000-ын дэвсгэрт, 10,000-ын дэвсгэрт, 5,000- ын дэвсгэрт нийлсэн нийт 1.400.000 /нэг сая дөрвөн зуу/ төгрөг өгсөн. Тэгээд Ч.Т шөнийн захын үүдэнд буугаад "Харилаа" гээд явсан. Би тэр такситайгаа шууд ажил руугаа явсан. Ч.Т нь надад эхлээд мөнгөтэй карт байна гэж хэлж байсан, тэгэхэд нь би хулгайн карт гэдгийг мэдээд картнаас нь мөнгө авч өгч чадахгүй гэж хэлсэн. Би тухайн үед Ч.Т-өөс ямар учиртай карт юм гэж асуусан чинь Т надад юм яриагүй, Энэ картнаас мөнгө авчихмаар байна, би сая шалгачихаад ирсэн гэж л юм ярьсан.өөр зүйл яриагүй ба тэгж яриад байхаар нь би хулгайн карт гэдгийг ойлгосон. Тухайн үед Ч.Т ганцаараа явж байсан гэжээ.  

            Хохирогч Н.Ж ø¿¿õ õóðàëäààíä ìýä¿¿ëýõäýý:-2017 îíû 11 ä¿ãýýð сарын 28-нд би Òөрмөнхийг ýõíýðòýé íü óòñààð ÿðèóëñàí. Òýð ¿åä áè Ч.Т-èéã ачаа ачигчаар ажиллуулäàã áàéñàí. 2017 îíû 6 дугаар сараас эхэлж àæèëëóóëñàí. Би òóõàéí ¿åä Ч.Т-èéã “ìàíàéõ ãóðèë áóäàà, í¿¿ðñ ò¿ëýýã¿é, ìºíãºã¿é áîë÷èõëîî” ãýõ áîëãîíä íü áè ÿíç á¿ðèéí áàéäëààð òóñàëäàã áàéñàí. ªºðò íü èòãýýä àæèëëóóëæ áàéõ õóãàöààíä Øîíõîð çàõûí îéðîëöîîãîîñ õ¿íèé ãàð óòàñ õóëãàéëæ áàéñàí õýðýãò îðæ áàéñàí. Áè èòãýýä àæèëëóóëñàí. Òýãýýä 2017 îíû 11 ä¿ãýýð ñàðûí 28-íä ìèíèé áèå æààõàí òààðóó áàéñàí. Òýð ºäºð ìèíèé ãàð óòñààð ýõíýðòýéãýý 2 óäàà ÿðüñàí. Îðîé íü ãýðòýý áàéæ áàéòàë 2 äàðààëæ ìåññåæ èðñýí. Óòñàà àâààä õàðòàë 2.000.000 òºãðºãººð 2 óäàà çàðëàãà õèéãäñýí ìåññåæ áàéñàí. Òýãýýä áè êàðòàà õààëãóóëààä ìàðãààøíààñ íü áàíêààð ÿâæ õººöºëäºæ ýõýëñýí. Áè Ч.Т-èéã ñýæèãëýýä ìàðãààø íü öàãäàà íàð èðæ áàðèâ÷иëíà ãýýä áàéæ áàéòàë Ч.Т- íàä ðóó çàëãààä “áè àâ÷èõñàí þì” ãýæ õýëñýí. Áè ýíý õ¿íä èòãýæ àæëûí áàéð ãàðãàæ, õàìãèéí ºíäºð öàëèíã ºã÷ áàéõàä íàäàä èíãýæ õàðèó áàðьñàíä õýëýõ ÷ ¿ã îëäîõã¿é áàéíà. Áèä õ¿ì¿¿ñýýñ ãóðèë áóäààãàà çýýëýýð àâààä áóöààãààä òºëäºã áàéñàí. Çýýëýýð àâñàí áàðàà ìàòåðèàëûíõàà ìºíãèéã òºëºõ ãýýä ÿã òóëãààä òààðóóë÷èõñàí ìºí㺠áàéñàí þì. Ýíý õî¸ð äóíäààñàà ºã÷ áàéíà ãýæ õýëýýä íàäàä 600.000 òºãðºã ºãñºí. Áè 700.000 òºãðºã àâñàí. Áè àëäñàí 4.000.000 òºãðºãººñ 700.000 òºãðºãºº àâсан, ¿ëäэх 3.300.000 òºãðºã áîëîí Ч.Т-èéí ýõíýðò àâ÷ ºãñºí ºëãèé, ãóòàë, õóâöàñíû ìºí㺺 íýìæ íýõýìæèëæ áàéíà ãýâ. 

            Хохирогч Н.Ж-аас ìºðäºí øàëãàõ àæèëëàãààíä ìýä¿¿ëýõäýý:-Би Хүчит шонхор зах дээр хувиараа худалдаа хийдэг юм. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны Шонхор зах дээр хамт ажилладаг Т, Н, Ч нарын хамт бид 4 тэр өдөр 39 дүгээр сургуулийн ертөнцийн зүгээр замын урд талд байрлах "777" нэртэй караокед орсон юм. Тэгээд тэнд дуулж бид хэд жаахан ууж байгаад гарсан юм. Тухайн үед би караокед ууж байгаад нэг мэдэхэд тасраад уначихсан байсан. Тэгээд тэндээс яг хэдэн цагт би гарснаа мэдэхгүй байна. Хамт байсан Т-ийн нөхөр болох Г ахаар гэртээ хүргүүлсэн байсан. Маргааш нь Г ах намайг гэрт хүргэж өгсөн талаар манай аав, ээж 2 надад хэлсэн. Тэгээд бас Г ах миний гар утсыг тухайн өдөр аваад явчихсан байсан. Маргааш нь миний гар утсыг буцааж өгөхдөө намайг гэрт хүргэж өгсөн талаар хэлсэн. Тэгээд би утсаа авчихаад өдөр нь ажлаа хийчихээд орой гэртээ очоод байж байхад миний гар утсанд эхлээд 1 мессеж ирсэн. Тухайн үед нь би тоогоогүй, ирсэн мессэжийг уншаагүй. Тэгсэн чинь яг дараа нь дахиад 1 мессэж ирэхээр нь би гар утсаа аваад ирсэн мессэжийг уншсан чинь миний данснаас 2 сая төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ хийгдэж нийт 4.000.000 төрөг миний данснаас гарсан. Тэгэхээр нь би Хаан банк руу утасдаад картаа хаалгаад маргааш нь цагдаад хандсан. Миний дансанд 20.315.218 төгрөг байсан. Би өөрийн нөхөр болох Б.Б болон манай ачигч Т нарын хамт зах дээр ажилладаг. Миний карт гар утасны гэрний завсар байсан. Хэн нэгэнд виза картаа өгөөгүй. Тухайн өдөр манай ачигч Т эхнэр нь миний утас руу залгаад "Т-эй яръя" гэхээр нь би гар утсаа Т өгч яриулсан. Өөр хүнд өгөөгүй. Т эхнэртэйгээ миний гар утсаар өдөрт 1-2 удаа байнга ярьдаг байсан. Байнга ярьж байдаг болохоор гар утасны гэрэнд карт байгаа эсэхээ шалгаж үзээгүй авсан. Т ажлаа хийхгүй байгаа. Сүүлийн үед ажлын идэвхи муу байгаа гэжээ.

 

Ø¿¿õ äýýðõ áàðèìòóóäûã ä¿ãíýí ¿çâýë, шүүгдэгч Ч.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших "Хүчит шонхор" худалдааны төв дотор П.Ж-ын гар утсаар ярьж байхдаа уг утасны хавтас дотор байсан түүний 20.315.218 төгрөгийн үлдэгдэлтэй Хаан банкны картыг хулгайлан авч, улмаар үл таних хүнээр Хаан банкны бэлэн мөнгөний машинаас уг картнаас 4.000.000 төгрөг бэлнээр авахуулсан, шүүгдэгч Ц.С нь Ч.Т-ийн хулгайлан авсан дээрх мөнгийг хууль бус гэдгийг мэдсэн атлаа уг мөнгөнөөс 1.400.000 төгрөг авсан болох нь

шүүгдэгч Ч.Т-ийн “Би 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хүчит шонхор зах дээр Ж эгчийн гар утсаар эхнэртэйгээ ярьж байхдаа Ж эгчийн гар утасны хавтасны ард талд байсан Хаан банкны картыг хулгайлан авсан. "Сансар-32" супермаркет руу орж Ж эгчийн картыг шалгасан. ... нийт 20 гаруй сая төгрөг байсан. Ц.С бид хоёр тэр хүүхдийг дагуулаад Жуковоос 13-ын автобусны буудлын урд талд байдаг Хаан банкны АТМ-ын гадаа очоод тэр хүүхдэд би виза карт болон нууц дугаарыг хэлээд дотогш оруулан мөнгө авахуулсан. ... нийт 4.000.000 төгрөг авсан. Би Ц.С-т нийт 1.400.000 төгрөг тоолж өгөөд буусан. Би урд нь кодыг хүнд хэлж байхыг нь сонсож байсан болохоор мэднэ” гэх мэдүүлэг,

            шүүгдэгч Ц.С-ийн “Ч.Т надад хандан "Надад 20-ын тооны ард 6 тэгтэй виза карт байна, хоёулаа хамт яваад картнаас мөнгө авъя, чи аваад өгчих" гэсэн. ... би нэг танихгүй залуугаас "Манай найзад мөнгөтэй карт байна, чи энэ картнаас мөнгө аваад өгчих, манай найз өөрөө авч болохгүй байна, картнаас мөнгө аваад өгчих юм бол би чамд 600.000 төгрөг өгье" гэсэн чинь тэр залуу зөвшөөрөөд АТМ-ээс нийт 4,000,000 төгрөг аваад гараад ирсэн. Ч.Т надад 1.400.000 төгрөг өгсөн. ...би хулгайн карт гэдгийг ойлгосон” гэх мэдүүлэг,

            хохирогч Н.Ж-ын “... би гар утсаа аваад ирсэн мессэжийг уншсан чинь миний данснаас 2 сая төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ хийгдэж нийт 4.000.000 төрөг миний данснаас гарсан. Тэгэхээр нь би Хаан банк руу утасдаад картаа хаалгаад маргааш нь цагдаад хандсан. Миний дансанд 20.315.218 төгрөг байсан” гэх мэдүүлэг, хохирогч П.Ж-ын Хаан банкны 5555555555 тоот дансны хуулга, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Э овогт Ч-н Т-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Б овогт Ц-н сийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогчид учирсан 4.000.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Ч.Т 370.000 төгрөг,  шүүгдэгч Ц.С 330.000 төгрөг тус тус буцаан өгсөн тул үлдэх төлбөр 2.230.000 төгрөгийг Ч.Т, 1.070.000 төгрөгийг Ц.С тус тус хариуцан төлүүлэхээр шийдвэрлэв. Харин хохирогч П.Ж нь шүүгдэгч  Ч.Т-èéí ýõíýðò àâ÷ ºãñºí ºëãèé, ãóòàë, õóâöàñíû ìºí㺺 íýìæ íýõýìæèëæ áàéгаа боловч уг зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш тул шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.С Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Ц.С-т Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар түүнд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ч.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Т-өд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Э овогт Ч-н Т-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Ц-н С-ийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус òîîöñóãàé.

2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-ийг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах, арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулж болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-өд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Èðãýíèé õóóëèéí 497 äóãààð ç¿éëèéí 497.1, 497.3, 510 äóãààð ç¿éëèéí 510.1-ä çààñíààð ø¿¿ãäýã÷ шүүгдэгч Ч.Т-өөс 2.230.000 (хоёр сая хоёр зуун гучин мянга) төгрөг, шүүгдэгч Ц.С-ээс 1.070.000 (нэг сая далан мянга) төгрөг тус тус гаргуулж, хохирогч П.Ж (РД:хх00000)-т олгосугай.

7.Õýðýãò ýä ìºðèéí áàðèìòаар ирүүлсэн бичлэг бүхий СД-г хэрэгт хавсарган үлдээж, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿éã äóðäñóãàé.

8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үðãýëæë¿¿ëж, шүүгдэгч Ч.Т-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ