Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/459

 

  

                                                           

 

 

 

 

2022        05          19                                

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч С.Сүрэнхорол,  

шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугтан овогт Сүхээгийн Ст холбогдох эрүүгийн 2211 00028 0823 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тугтан овогт Сүхээгийн С /РД: ОЖ96112318/, 

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, “КД” ресторанд зохион байгуулагч ажилтай, ам бүл 6, аав, ээж дүү нарын хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 82-1173 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч С.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.С нь 2021 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 82-1173 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Э.Анужинтай бусадтай хардсан гэх шалтгаанаар маргалдаж улмаар толгой руу нь цохих, нүүр хэсэг рүү гараа атгаж дарж нухах, нүүрэн дээр нь дэр тавьж цохих, зүүн хөлийн шилбэ рүү цохих зэргээр зодож биед нь хоншоор ясны хугарал, баруун чамархайн хуйх, дух, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун хацар, баруун шанаа, баруун тохой, баруун гуянд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч С.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Тэгээд цагийн дараагаар хоёр төрлийн хоол ирээд, бид хэд 1 хоолыг нь хувааж идээд, нэг хоолыг аваад 02 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоот 82-1173 тоот гэртээ ирсэн, өрөөндөө ороод хамтран амьдрагч Анужингийн хамт нөгөө хоолоо хувааж идчихээд, хоорондоо юм ярьж байгаад унтахаар болсон. Тухайн үед манай охин Үүлэнтөгс 5 сартай байсан бид хоёрын хажууд байсан. Тухайн үед Анужин миний инстраграм, фэйсбүүк хаягаар өөрийнхөө утаснаас ордог байсан ба унтах гэж байхад надад өөр эмэгтэй хүнээс чат ирсэн, тэгээд Анужин энэ талаар надтай маргаан хийгээд байсан ба би ядраад байна өглөө босож байгаад ярилцъя, гэхэд намайг сэжгийн юм бэ, гээд бид хоёр маргалдаж эхэлсэн Тэгээд намайг новш, пизда гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүр нүүр лүү нь хоёр удаа гараараа цохиход Анужин хүүхдээ аваад орилоод, чимээгүй болохгүй, байхаар нь би аав, ээж сонсчих байх гэж бодоод нүүрэн дээр нь дэрээр дарж байгаад чимээгүй болгох гэсэн юм. Тэгээд орон дээр сууж байхад нь хөл рүү нь нэг удаа хөлөөр өшиглөсөн юм. Энэ үед Анужин орилоод байсан ба ээж өрөөнд орж ирээд, хар шөнөөр юу болоод байгаа юм бэ, гэж уурлаад, тэгээд бид нар унтацгаасан юм. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ний өдөр намайг гадуур ажилтай явж байхад, манай ээж над руу залгаад Анужин явах гээд байна, хувцсаа баглаад байна, гэхээр нь Анужинтай ярихад аль хэдийнээ өөрийнхөө гэртээ оччихсон байсан. Тэр явдлаас Анужин бид хоёр хамт амьдрахаа больсон, Анужин өөрийнхөө гэртээ байгаа...” гэх /хавтаст хэргийн 68-р тал/,

Хохирогч Э.Анужин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 82-1173 тоот хадам Сүхээгийн гэрт өрөөндөө охин Үүлэнтөгсийн хамт унтах гэж хэвтэж байхад 02 цагийн үед манай хамтран амьдрагч С.С гаднаас орж ирээд гаднаас авч ирсэн хоолыг нь бид хоёр идчихээд унтах гэж байсан. Сийн инстаграмм хаягийг өөрийнхөө утсан дээр оруулсан байсан ба чатанд Настя гэх хаягтай эмэгтэй хүнээс “hi” гэж чат ирэхээр нь Настяагаас чинь чат ирж байна гэж хэлсэн чинь би наад хүнтэй чинь харьцахаа больсон наад хаягийг чинь ашиглахаа больсон гэхээр нь яагаад чат бичээд байгаа юм бэ гэсэн чинь чи ямар ядаргаатай юм бэ гээд намайг тэврэх гээд байхаар нь би сэжгийн юм бэ гэж хэлэхэд чи яагаад миний дургүйг хүргээд байгаа юм бэ миний нуруу руу түлхэх маягтай цохисон. Би надад битгий гар хүр гэсэн чинь бүр уурлаад миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би гарыг нь холдуулах гэж байгаад хажууд унтаж байсан охиндоо хүрээд сэрээхэд охин уйлахаар нь хүүхэд цохиулчихлаа болиоч гэхэд чамаас болсон гичий минь нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад дараад нухаад байсан. Тэгээд би орилох гэтэл нүүрэн дээр дэр тавьж байгаад нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд дэрээ авах үед нь би хүн аллаа болиоч гэж гэж орилсон чинь миний амыг гараараа таглаад ална шүү гэж хэлсэн. Тэгээд хажууд хүүхэд уйлж байхаар нь хүүхдээ аваад орон дээр сууж байхад миний зүүн хөлийн шилбэ рүү хүчтэй цохиод байсан. С.С нь миний хацарт гараа атгаж байгаад нухаад, дарж байгаад нүүр лүү хэд хэдэн удаа цохиод миний хамрыг онож хоншоор ясны хугарал гэмтлийг учруулсан. Тухайн үед өрөөнд би болон манай 5 сартай охин, С бид гурав байсан, С.С нь намайг зодож миний биед гэмтэл учруулсан...” гэх /хавтаст хэргийн 17-19-р тал/,

Гэрч Л.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 сарын 16-ны өдөр ажил дээрээ байж байтал манай охин Анужин хүүхдээ аваад гэрт ирчихсэн байна гэхээр нь орой 20 цагийн үед гэртээ харьсан чинь зээ охин Үүлэнтөгсийг үлдээгээд шүүх эмнэлэг явчихсан байсан тэгээд орой 22 цагийн үед шүүх эмнэлэгт үзүүлчхээд ирлээ гээд нисэхэд манай гэрт уулзахад нүүр нь хавдаад хөхөрчихсөн байсан...” гэх /хавтаст хэргийн 20-21-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан №583 дугаартай

Э.Анужингийн биед хоншоор ясны хугарал, баруун чамархайн хуйх, дух, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун хацар, баруун шанаа, баруун тохой, баруун гуянд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч С.С нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Сийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Тугтан овогт Сүхээгийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зààñíààð шүүгдэгч С.Ст 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                П.АРИУНБОЛД