| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2022/0214/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/460 |
| Огноо | 2022-05-20 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/460
Д.У МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүгдэгч О.Б,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Д.Уянга нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурлууд овогт Отгонбаярын Бт холбогдох эрүүгийн 2211 00000 0262 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Буурлууд овогт Отгонбаярын Б /РД: ЛЮ98012109/;
Монгол Улсын иргэн, 1998 оны 01 сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун- Урт хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний инженер мэргэжилтэй, ам бүл 7, аав, ээж, 3 дүү, охины хамтаар амьдардаг, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Яргайтын 684а-6 тоотод оршин суух хаягтай.
урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 1782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 344 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 314 дугаартай шитгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 772 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б “ОриентИнвест" ББСБ-ын кассын нярваар ажиллаж байхдаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд нийт 10 хоногийн дотор 394,995 төгрөг 10 мөнгө дутагдуулж, уг мөнгийг хувьдаа завшин хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 166/а дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч О.Б нь
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч О.Б “Ориент Инвест" ББСБ-ын кассын нярваар ажиллаж байхдаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд 394,995 төгрөг 10 мөнгө дутагдуулж, уг мөнгийг хувьдаа завшин хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр О.Бийг захирлын 833 дугаарын тушаалаар кассын нярвын ажилтнаар авсан. Кассын нярвын үүрэгт хамаарах бүтээгдэхүүний жагсаалт нь үлдэгдэл болон бэлэн мөнгийг сейфийн түлхүүрийн хамт хүлээлгэж өгч байсан. Түүнээс хойш cap гарангын хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн. Шинээр ажилд орсон учраас зааж сургаж явсан. Энэ үед ямар нэг алдаа дутагдал гаргаагүй. 2022 оны 01 сарын 21-ний өдрийн 17 цагийн орчимд гэнэтийн тооллого хийсэн. Тэгэхэд хариуцуулан хүлээлгэж өгсөн бэлэн мөнгө нийт 2,020,695 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой байтал тухайн өдрийн тооллогоор 1,625,700 төгрөг байсан. Энэ үлдэгдлийг яасан талаар асуухад шийдвэр гүйцэтгэгч дээр зайлшгүй мөнгөний хэрэгцээ гараад авчихсан юм гэдэг хариуг хэлсэн. ...Касс тоолоод дутаад байна энэ ямар учиртай юм бэ? гэж асуухад халааснаасаа 165,000 төгрөг гаргаж ирээд энийг нийлүүлээд үлдэгдлийг нь тоолоход 1,625,700 төгрөг байсан. Зөрүү мөнгө нь 394,995 төгрөг 10 мөнгө байсан. Үүнийг “яасан” талаар асуухад “хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн, цалингаасаа төлнө” хэмээн тайлбарласан. Бидний итгэмжлэн хариуцуулан эд хөрөнгийг хувьдаа завшсан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Манай “Ориент Инвест” ББСБ-д 394,995,10 төгрөгийн хохирол учирсан байна” гэх /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,
Гэрч Э.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Пүрэв гаригт миний данс руу 20,000 төгрөг шилжүүлээд авч байсан удаа бий. Маргааш нь 5 дахь өдөр надаас 300,000 төгрөг асуухад надад байхгүй, миний дансанд 150,000 төгрөг байгаа л гэж хэлсэн. Ар гэрт мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би аваад өгчихсөн юм” гэх /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,
“0риент Инвест” ББСБ-ийн Б.Бадрахыг хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор оролцуулах эрх олгосон албан бичиг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,
“Ориент Инвест” ББСБ-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 833 дугаартай тушаал /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,
“Ориент Инвест” ББСБ-ийн касс тоолж шалгасан актын хуулбар /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,
Шүүгдэгч О.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 19 дүгээр тал/
Шүүгдэгч О.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 22 дугаар тал/
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт би банк бус санхүүгийн байгууллагад кассын нярваар ажилд орсон байгаа. Би тухайн мөнгийг хувьдаа хэрэглэсэн байгаа. Би өрөндөө тухайн мөнгийг өгсөн гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Б хохирогчид /хавтаст хэргийн 79 дүгээр тал/ баримтаар учирсан хохирол барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож,
Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлын хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/772 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн биелүүлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч О.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч нь баримтаар учирсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр ç¿éë¿¿äýä òóñ òóñ çààñíûã óäèðäëàãà áîëãîí
ÒÎÃÒÎÎÕ íü:
1. Шүүгдэгч Буурлууд овогт Отгонбаярын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт нийт биечлэн биелүүлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã× П.АРИУНБОЛД