Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2018/00065/и |
Дугаар | 153/ШШ2018/00098 |
Огноо | 2018-02-28 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 153/ШШ2018/00098
2018 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 153/ШШ2018/00098 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ын ******* /*******/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 153/2018/*******/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Б.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1976 оноос одоог хүртэл мал маллаж байна. 1976 оноос хойш ажиллахдаа сумын сайн малчин хоёр удаа, аймгийн сайн малчин, сайн уяач болж байсан. Би 1976 онд сургууль төгсөөд илгээлтээр хөдөө гарсан. 1978-1981 онуудад цэрэгт явсан.
Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдлийн ******* бригадад 1976 оны 01 сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 сарын 08-ны өдрийг дуустал, 1981 оны 06 сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Нэгдэлд ажиллаж байх хугацаандаа шагнал авч байсан боловч манай гэр шатахад хамт шатсан учраас бичиг баримт байхгүй гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдлийн ******* бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг дуустал, 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Хүсэлт гаргагч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдлийн ******* бригадад 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг дуустал, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 83 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* сумын ын зам нэгдлийн ******* бригадын 1977, 1982-1985, 1988-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч С.Батсуурийн ....Би 1973 онд цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдлийн 2 дугаар бригадад бог мал эхлээд нэгдэл тартал ажилласан....Б.******* нь 1976 оноос илгээлтээр хөдөө гарч аав, ээжийн хамт Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж амьдралын гараагаа эхэлсэн. Эхнэр аваад мөн нэгдэлдээ 1992 он хүртэл малчнаар ажилласан байсан. Одоо ч мал маллаад амьдарч байна....Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдлийн архив 1986 оны үед шатсан гэж яригдсан. Миний ажилласан жилийн баримтууд архив шатсанаас болоод бас алдаг оног гарч ирсэн. Мянгад, ******* сум хоёрын архив нэг байсан юм.... гэх мэдүүлэг, гэрч Ж.ийн ....Би 1976-1994 онуудад Ховд аймгийн ******* сумын ******* бригадын хүний бага эмч хийж байсан....Б.******* нь 1975 онд 7 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын ын зам нэгдлийн ******* бригадад аав, ээжийн хамт мал маллаж эхэлсэн. Б.******* нь 1978 оны 6 сард цэрэгт яваад 1981 оны 6 сард цэргээс халагдаж ирсэн. 1981 оны 12 сард С.тай гэр бүл болсон. 1982 оны 01 сараас Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдлийн сээр бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн малчнаар ажиллаж эхлээд нэгдэл тартал малчнаар ажилласан. Б.******* нь нэгдэл тараад хувийн малаа маллаж эхэлсэн.... Мянгад сумын архив шатахад ******* сумын архивын зарим материал нь шатсан гэдэг юм. Хэзээ шатсанг нь мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Харин хүсэлт гаргагч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдлийн ******* бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.
Хүсэлт гаргагч Б.******* нь 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, Батлан хамгаалах яамны сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/109 дүгээр тушаалаар 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанаас халагдсан тухай бичилттэй Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 562 тоот албан бичгийн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.
Хавтаст хэргийн 4, 6 дугаар хуудсанд авагдсан иргэн Ж., С. нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 5, 7 дугаар хуудсанд авагдсан иргэн Ж., С. нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ын Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдлийн ******* бригадад 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг дуустал, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдлийн ******* бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсанталаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ