Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл  

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,  

иргэдийн төлөөлөгч М.Насанжаргал,

хохирогч Д.Адилхүү, Н.Мөнхбаяр

хэлмэрч Д.Сайнбаяр,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Рашзэвэг, Э.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Энхболд, Б.Долгормаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар Даваагийн Энхболд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Батнасангийн Долгормаа нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201419000523 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Д.Энхболдын биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчийн мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Шар хад эмнэлэгийн 3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваагийн Энхболд, /РД:НГ88120511/

 

Шүүгдэгч Б.Долгормаагийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Улаанбаатар хотын Төмөр зам, замын 2 дугаар багийн нэгдүгээр хэсэг 3 дугаар тасагт замчин ажилтай, ам бүл-1,Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Төгс овогт Батнасангийн Долгормаа, /РД:АЮ86061378/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Энхболд нь Гантулгатай бүлэглэн Төв аймгийн Батсүмбэр сумын Баянголын гарам гэх газраас 2011 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө иргэн Б.Жавхланбаярын хээр азаргатай 27 тооны адууг хулгайлж 11.490.000 төгрөгний хохирол учруулсан,

- М.Цэрэнтогтохтой бүлэглэн 78-78 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хавчиг ганга гэх газар бэлчээрээс Н.Мөнхбаяр, Д.Ганбат, Д.Адилхүү нарын 3 тооны үхрийг хулгайлж нийт 5.490.750 төгрөгний хохирол учруулсан,

- Б.Долгормаа, М.Цэрэнтогтох нартай бүлэглэн 78-78 УБН улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн М.Цэрэнтогтохын өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашиглан 2014 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын нутаг “Жирмийн цагаан нуур” гэх газраас У.Шархүүгийн 13 тооны адууг хулгайлж 5.960.000 төгрөгний хохирол учруулсан буюу бусдад үлэмж хэмжээний хохирол болох 22.940.750 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг 3 удаагийн давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн машин механизм хэрэглэн үйлдсэн

- Шүүгдэгч Д.Энхболд нь Эрүүгийн 21115774 дугаартай хэрэгт шалгагдан 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, мөн хэрэгт шалгагдан 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа тус тус мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн,

- Шүүгдэгч Б.Долгормаа нь Д.Энхболд, М.Цэрэнтогтох нартай бүлэглэн  78-78 УБН улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн М.Цэрэнтогтохын өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашиглан 2014 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын нутаг “Жирмийн цагаан нуур” гэх газраас У.Шархүүгийн 13 тооны адууг хулгайлж 5.960.000 төгрөгний буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд хулгайн үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч хохирлоо төлөхөө илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд

би цагдаа дээр Цэнд-Аюуш гэдэг байцаагч дээр байсан. Цэнд-Аюуш байцаагч нь хэрэг чинь түдгэлзсэн байгаа, харин чи тэр Гантулгыг олж ирээрэй, одоо яв гэж хэлсэн. Дараа нь би мөрдөн байцаагч Эрдэнэбилэгт эхнэр хагалгаанд орох гэж байгаа талаараа хэлж байсан гэв.

 

Шүүгдэгч Б.Долгормаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлсөн тул Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэв.   

 

Хохирогч Д.Адилхүү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд хохирлоо төлүүлмээр байна гэв.

 

Хохирогч Н.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хохирлоо төлүүлмээр байна. Гомдолтой байна. Хохирлын мөнгө болон малаа хайж явсан бинзений зардал, унааны зардал зэргийг нэмж төлүүлмээр байна гэв.

 

Хохирогч Б.Жавхланбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2011 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Баянгол гарам буюу гүүрний тэндээс хээр азаргатай 27 тооны адуугаа хулгайд алдсан. Тухайн үед сум орон нутгаар хайгаад олдоогүй. Энэ 13 тооны адууны толгойг харлаа, уг зурагны зүүр гар талаас 1 дэх зурганд манай халиун байдас түүний толгой, 3 дахь зурганд унагатай халиун гүүний толгой, 5 дахь зурганд хээр гүүний толгой, 6 дахь зураг нь бэлэвсэн хээр гүүний толгой, 10 дахь зурганд хумсан сартай зээрд морины толгой, 11 дэх зуранд бидэртэй хонгор морины толгой, 13 дахь нь сартай хонгор үрээний зураг мөн байна. 2013 оны 06 дугаар сарын 01-ний орой Д.Энхболдыг сумын цагдаа барьсан маргааш нь Энхболд манай адууг Гантулгатай нийлж хулгайлсан тухайгаа ярьсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45, 52 дугаар хуудас/

 

Гэрч Б.Хадбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2011 оны өвөл Т.Гантулга, Д.Энхболд нар 20 гаруй тооны хүрэн, шарга, хонгор, буурал гэх зүсмийн адуунуудыг тууж ирээд дээр адуунуудыг Д.Энхболд баруун хойд уул руу хөөгөөд явсан. Тухайн зүгийг “Гүнтийн даваа” гэх нэртэй газар юм... гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Жавхлансайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Б.Жавхланбаярын адуунд миний мэдэх халиун зүсмийн гүү, хонгор унагатай цагаан шарга гүү, бидэртэй хонгор зүсмийн морь, жаахан матаастай, хонгор үрээ, сартай бэлэвсэн хүрэн гүү, сартай хээр гүү, том хүрэн гүү, халтар, хээр жижигэвтэр биетэй хар гүү, хээр азарга зэрэг байдаг байсан... гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 162 дугаар хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 192-193 дугаар хуудас/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 14-18, 4 дүгээр хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Ганбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө бэлчээр явсан улаан зүсмийн нас гүйцсэн эр үхээр 25-ны өдрийн орой бусад үхрийнхээ хамт хотондоо ирээгүй. Маргааш нь 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө ойр хавиараа хайгаад байж байтал 10-11 цагийн үед Хавчиг ганга гэх газар малтай байдаг Баяраагийн эхнэр Зулаа утсаар манай үхэртэй хамт үхрээ алдсан, Мөнхбаяр гэх залуугийн утас руу залгаад танай алдсан үхрүүдийг хоёр давааны арын модон дотор махлаад аваад явчихсан байна, гэж манайд 284 дүгээр точектоос адуу хайж яваад ирсэн Цэрэндорж гэх хүн хэллээ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Адилхүү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө бэлчээрт явсан цагаан зүсмийн цагаан үнээ, зүүн чихэндээ 3216 гэсэн шар өнгийн ээмэгтэй үхэр маань орой бусад үхрийн хамт ирээгүй. 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ганбатын эхнэр Бурмаа 12 цагийн үед утсаар залгаад танай үхрийг бас махлаад явсан байна гэж хэлэхээр нь Ганбатын хамт хүү Гантулгыг хоёр давааны арын мод руу явуулахад манай үхэр мөн байна, махлаад аваад явчихсан, толгой, шийр арьсыг нь хаячихсан байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/

 

Хохирогч Н.Мөнхбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бид хадлангаа бэлдээд маш завгүй, хадлангаа буулгаад ядарсандаа унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь босоод үхэрээ тоолоход 3 айлын нэг үхэр алга болсон байсан. Тэгээд 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагийн үед Баяраагийн эхнэр Зулаа манай эхнэр рүү утсаар яриад танайхын алдсан үхэрнүүд 2 давааны арын модон дотор махлаад аваад явчихсан байна гэж манайд 284 дүгээр точекоос адуу хайж ирсэн Цэрэндорж гэх хүн хэллээ гэж хэлсэн байсан. Тухайн үед манай үхэртэй хамт бэлчээрт явсан үхэрнүүдийн эзэн болон Ганбат бид нар явж Хоёр давааны арын модон дотор очиход алдагдса үхэрнүүдийг махлаад гэдэс дотор толгой шийрийг нь бөөгнүүлээд ширээр нь хучаад модны гишүүнээр дараад орчихсон байдалтай байсан. Би үнэлгээгээр гарсан хохирлын төлбөрийг гэм буруутай этгээдээр төлүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас/

 

Гэрч Б.Сэвжидмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Улаанаа гэж өөрийгөө танилцуулсан залуу 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 10 цагийн үед Хархорин зах дээр үхрийн мах авах уу гээд нэг залуугийн хамт ирж уулзсан. Тэгэхээр нь авна гэхэд тэр хоёр залуу яваад улаан өнгийн машинтай шир, толгой, гэдэсгүй 3 үхрийн мах оруулж ирээд жигнэж үзэхэд 733 кг болсон, 1 кг нь 4500 төгрөгөөр бодож нийт 3.300.000 төгрөгөөр авсан. Тэгээд 3.000.000 төгрөгийг 5030422624 тоот дансанд хийсэн, 300.000 төгрөгийг бэлнээр нь авч явсан... гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 146 дугаар хуудас/

 

М.Цэрэнтогтохын 5030422624 тоот Хаан банкны дансны 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3.000.000 төгрөгний төгрөгний орлогийн хуулга /3 дугаар хавтаст хэргийн 50 дугаар хуудас/

 

Хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл: Хайлаастын давааны овооноос зүүн хойд зүгт явсан өвсөн дээгүүр гарсан машины бүдэг мөрөөр дагаж мод руу ороход 300 метр яваад цагаан зүсмийн үхрийн ширээр доош нь харуулж хучаад дээрээс нь модны гишүү тавьсан байдалтай байсан. Уг ширээр хучсан газрын ойролцоо газар нь цус мэт хүрэн зүйлийн шингэрээр бохирлогдсон байв. Улаан үхрийн толгой, ширтэй, цагаан үхрийн толгой, шийр, ширний хамт, мөн чихэндээ 0001236 дугаарын шар өнгийн ээмэгтэй цагаан үхрийн толгой шийрний хамт байв гэснээр үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, / 2 дугаар хавтаст хэргийн 66-71 дүгээр хуудас/

 

Хохирогч У.Шархүү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2014 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын нутаг Жирмийн цагаан нуур гэх газраас 13 тооны адуугаа алдсан юм. Улаанбуурал зүсмийн хязаалан насны адуу Төв аймгийн 90 жилийн наадамд уралдаж 50-д хурдалсан. 2012 оны Төвийн бүсийн хурдад даагандаа 9-д тус тус хурдалж байсан. Бусад адуу нь уяж байсан болохоос айраг, түрүү авч байсан удаа байхгүй. Дээрх адуунуудыг Баянцогт сумын нутаг Цагаан хөтөл гэх газар ченжийн хашаанд байхад нь очиж авсан... гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/

 

Гэрч Б.Сэвжидмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө Цэрэнтогтох гэх залуу 94197878 дугаарын утсаар ярьж уулзах хэрэг байна гэхээр нь би Толгойтод байна гэхэд 87-87 гэсэн дугаартай марк-2 маркийн машинтай 4 залуугийн хамт ирж уулзаад таньд 30 тооны тарган адуу өгье гэхээр нь машин дотор нь бодож үзээд 1 адууг 700.000 төгрөг болох юм байна, гэхэд та 600.000 төгрөгөөр ав гэсэн. Харин мөнгөө дансаар өгчих гэхээр нь тэгье гэж хэлээд буух гэтэл та надад 150.000 төгрөг өгчих гэхээр нь Цэрэнтогтоход 150.000 төгрөг өгсөн. Тэгээд 2014 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 02 цагийн үед Цэрэнтогтох 87-87 гэсэн улсын дугаартай машинтай ирээд 13 тооны адууг мөн түүнтэй хамт явсан 2 залуу зайдан морь унаж хашаанд тууж оруулж ирсэн. Тэгээд Цэрэнтогтох надад та 3 жижиг адууг нь зүгээр ав гэж хэлсэн...гэх  мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 147-148 дугаар хуудас/

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: Гранд марк-2 маркий 87-87 УБН улсын дугаартай саарал өнгийн авто машины дотор хэсэгт үзлэг хийхээр тогтож доторх эд зүйлийг гаргаж үзлэг хийхэд 2 ширхэг хутга, автомашины багаж хэсгээс шар өнгийн аваарын дугуйн доод, дээд хэсгийн тавиурт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Өрөөсөн үзүүр нь бугуйл хэлбэрт оруулсан саарал өнгийн олс 1 ширхэг, цагаан мяндсан уяагаар хийсэн ногт 14 ширхэг, сураар тархийг нь хийсэн хазаа 2 ширхэг, олсоор хийсэн чөдөр 2 ширхэг зэрэг байв... гэх тэмдэглэл 2 дугаар хавтаст хэргийн 117 дугаар хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ: Улаан буурал зүсмийн хязаалан 500.000 төгрөг, хөх бор зүсмийн бугуйвч тамгатай шүдлэн 800.000 төгрөг, хээр зүсмийн азарга 2.000.000 төгрөг, хонгор зүсмийн цагаан хамартай саран дэвсгэртэй Чандмань тамгатай хазаалан 800.000 төгрөг, Чандмань тамгатай шүдлэн 700.000 төгрөг, нийт 11.100.000 төгрөгний эд зүйлийн үнэлгээ / 2 дугаар хавтаст хэргийн 127 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Д.Энхболд эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тухай тогтоол, байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн тул 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Агар 106 дугаартай тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн тухай тогтоол, Даваагийн Энхболдыг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэхээр тус аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасагт даалгасан эрэн сурвалжлах тогтоол, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн 21115774 дугаарын хэргээс 201419000523 дугаартай хэргийг Д.Энхболд мөрдөн байцаалтаас оргон зайлсан үндэслэлээр тусгаарлаж 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 207 дугаарын тогтоолоор мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн тэмдэглэл, Д.Энхболдыг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгэх тухай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дугаартай тогтоол / 4 дүгээр хавтаст хэргийн 34, 86-86 дугаар хуудас/

 

Гэрч Д.Цагаандолгор мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Д.Энхболдыг батлан даалтанд авсныхаа дараагаар түүнийг мал хулгайлах гэмт хэрэг хийлээ, удмын нэр сэвтүүлсэн байна гэж зэмлээд нэг удаа алгадчихсан юм. Түүнээс хойш Энхболд манай гэрт орж ирэхээ болисон. Би Д.Энхболдыг мөрдөн байцаалтанд дуудаж байгаа талаар өөртэй нь холбогдож чадаагүй байсан, дүүдээ Д.Энхболдтой холбоо баривал цагдаагийн газраас дуудсан гэж хэл дамжуулаарай гэж захисан...гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/

 

Гэрч Д.Энхсүх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Д.Энхболдтой 2015 оны 09, 10 сарын үед нэг уулзахад Долгормаагийн хамт Төв аймгийн Цагдаагийн газар нэг очоод гэртээ ирлээ гэж ярьж байсан. Энхболдтой утсаар яриагүй удаж байна. Хаана байгаа талаар мэдэхгүй, Энхэр Пүрэвсүрэнгийн хамт Хэнтий аймагт байгаа байхаа... гэх мэдүүлэг / 4 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Д.Энхболдыг батлан даалтанд авснаас хойш байнга эмнэлэгээр явж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, бөөрний хагалгаанд орсон учир Цагдаагийн байгууллагын дуудсан цагт очиж чадаагүй, Д.Энхболд намайг эмнэлэгт хэвтэж, бөөрний мэс засалд ороход байнга хажууд байсан...гэх мэдүүлэг / 4 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/

 

Гэрч Ш.Мөнгөншагай мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Цагаандолгорт хандаж цагдаагаас Д.Энхболдыг асуугаад байна, ирүүлээч гэж удаа дараа мэдэгдэж байсан... гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хулгайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Харин мөрдөн байцаалтын шатнаас давтан үйлдлээр оргосон нь нотлогдоогүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Энхболд нь Гантулгатай бүлэглэн Төв аймгийн Батсүмбэр сумын Баянголын гарам гэх газраас 2011 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө иргэн Б.Жавхланбаярын хээр азаргатай 27 тооны адууг хулгайлж 11.490.000 төгрөгний хохирол учруулсан,

- М.Цэрэнтогтохтой бүлэглэн 78-78 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хавчиг ганга гэх газар бэлчээрээс Н.Мөнхбаяр, Д.Ганбат, Д.Адилхүү нарын 3 тооны үхрийг хулгайлж нийт 5.490.750 төгрөгний хохирол учруулсан,

- Б.Долгормаа, М.Цэрэнтогтох нартай бүлэглэн 78-78 УБН улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн М.Цэрэнтогтохын өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашиглан 2014 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын нутаг “Жирмийн цагаан нуур” гэх газраас У.Шархүүгийн 13 тооны адууг хулгайлж 5.960.000 төгрөгний хохирол учруулан 3 удаагийн давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлэгт хохирогч нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Энхболд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлөхөө бичгээр илэрхийлж байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж зааснаар Д.Энхболдын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, үйлдэгдсэн цаг хугацаагаар хамаарагдаж байх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхболдын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох,

 

Шүүгдэгч Б.Долгормаа нь Д.Энхболд, М.Цэрэнтогтох нартай бүлэглэн 78-78 УБН улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн М.Цэрэнтогтохын өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашиглан 2014 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын нутаг “Жирмийн цагаан нуур” гэх газраас У.Шархүүгийн 13 тооны адууг хулгайлж 5.960.000 төгрөгний буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлэгт хохирогч нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Долгормаа нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч Б.Долгормаад холбогдсон гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж зааснаар Б.Долгормаагийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, үйлдэгдсэн цаг хугацаагаар хамаарагдаж байх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Долгормаагийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Д.Энхболд нь Эрүүгийн 21115774 дугаартай хэрэгт шалгагдан 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн үйлдэл нь хавтаст хэрэгт нотлогдоогүй байх тул хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. Тухайлбал: Яллах дүгнэлтэнд шүүгдэгч Д.Энхболдыг хэдэн сарын хэдний өдрөөс  оргосон нь тодорхойгүй, эрэн сурвалжилсан баримт байхгүй, батлан даагч нарт ямар арга хэмжээ авсан талаар баримтгүй, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, хаана байгаа талаар батлан даагч нараас асууж тодруулаагүй байна. Түүнчлэн 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Агар 106 дугаартай тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн тухай тогтоол нь Т.Гантулгыг оргосон гэж түдгэлзүүлсэн тогтоол байна.

Харин шүүгдэгч Д.Энхболд нь 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн 21115774 дугаарын хэргээс 201419000523 дугаартай хэргийг Д.Энхболд мөрдөн байцаалтаас оргон зайлсан үндэслэлээр тусгаарлаж 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 207 дугаарын тогтоолоор мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн тэмдэглэл, Д.Энхболдыг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгэх тухай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дугаартай тогтоол / 4 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар хуудас, гэрч Д.Энхсүхийн мэдүүлэг, /4 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/, гэрч Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр хуудас, гэрч Ш.Мөнгөнтуяагийн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Д.Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, ял шийтгэл оногдуулан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан заалтад хамаарагдаж байх тул мөн хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхболдод оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг суран тархитай хазаар, 2 ширэг шар иштэй хутга, реминин цагаан өнгийн уяагаар хийсэн ногт 14 ширхэг, 2 ширхэг реминин чөдөр зэргийг М.Цэрэнтогтохыг олж хэргийг нь шийдвэрлэх хүртэл хэргийн хамт хадгалах, шүүгдэгч Д.Энхболд 388 хоног, Б.Долгормаа 60 хоног цагдан хоригдсон,  иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Б.Долгормаагийн эзэмшлийн халтар, улаан зүсмийн 2 үхэр битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон хууль ёсны эзэмшигч Б.Долгормаад буцаан олгохыг тус тус дурьдах зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Энхболд Т.Гантулгатай бүлэглэн хохирогч Жавхланбаярын 27 тооны адууны хохирол болох 11.490.000 төгрөгийн 50 хувь болох 5.745.000 төгрөг, М.Цэрэнтогтохтой бүлэглэн хохирогч Д.Ганбат, Д.Адилхүү, Н.Мөнхбаяр нарын 3 тооны үхрийн хохирол болох 5.745.000 төгрөгийн 50 хувь болох 2.745.375 төгрөгнөөс  915.125 төгрөгийг хохирогч Д.Адилхүүд, 915.125 төгрөгийг хохирогч Н.Мөнхбаярт, 915.125 төгрөгийг хохирогч Д.Ганбат нарт төлөхөө бичгээр илэрхийлсэн тухай баримтыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Шүүгдэгч Б.Долгормаа нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч У.Шархүү нь 13 тооны адуугаа бүрэн хүлээн авсан болохыг дурьдах зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүд, 248 дугаар зүйлийн 248.1.2 хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Энхболдыг 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатнаас оргосон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Төв аймгийн Прокурорын газраас Д.Энхболдыг давтан үйлдлээр мөрдөн байцаалтаас оргосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Даваагийн Энхболдыг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, мөн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Төгс овогт Батнасангийн Долгормаа  нь  бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Даваагийн Энхболдыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Энхболдын эдлэх 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан  Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Д.Энхболд,Т.Долгормаа  нарын хулгайн үйлдэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул Д.Энхболд, Б.Долгормаа нарыг Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хулгайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг суран тархитай хазаар, 2 ширхэг шар иштэй хутга, реминин цагаан өнгийн уяагаар хийсэн ногт 14 ширхэг, 2 ширхэг реминин чөдөр зэргийг тусгаарлагдсан М.Цэрэнтогтохыг олж хэргийг нь шийдвэрлэтэл хэргийн хамт хадгалсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Энхболд 388 хоног, Т.Долгормаа 60 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Энхболд 5.745.000 төгрөгийн хохирлыг хохирогч Жавхланбаярт, 2.745.375 төгрөгний хохирлыг 915.125 төгрөгийг хохирогч Д.Адилхүүд, 915.125 төгрөгийг хохирогч Н.Мөнхбаярт, 915.125 төгрөгийг хохирогч Д.Ганбат нарт төлөхөө бичгээр  илэрхийлсэн, шүүгдэгч Б.Долгормаа нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч У.Шархүү нь 13 тооны адуугаа бүрэн хүлээн авсан, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Б.Долгормаагийн эзэмшлийн халтар, улаан зүсмийн 2 үхэр битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон хууль ёсны эзэмшигч Б.Долгормаад буцаан олгосугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Д.Энхболд, Б.Долгормаа нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БУЯНТОГТОХ

 

                        ШҮҮГЧИД                          Ж.МӨНХТУЯА

                                          

                                                              Ю.ЭНХМАА