Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2018/00100

 

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр

    Дугаар 153/ШШ2018/00100

                        Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумны ******* багт оршин суух,******* овогт *******ын ******* /*******/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 153/2018/*******/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Г.******* нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би 1974 оноос эхэлж, аав, ээжийнхээ хажууд мал маллаж байсан. 1976 онд цэрэгт явж, 1979 онд цэргээс ирсэн. Цэргээс ирээд аав, ээжийнхээ дэргэд байж байгаад өрх тусгаарласан бөгөөд түүнээс хойш мал маллаж байгаа. Намайг Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дуустал, 1979 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

            Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Г.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Г.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дуустал, 1979 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Хүсэлт гаргагч Г.******* нь Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дуустал, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 73 дугаартай Лавлагаа хүргүүлэх тухай албан бичигт Ховд аймгийн ******* сумын 1975 оны мал тооллогын бүртгэлийн 16 дугаарт С.******* ам бүл 8, үүнээс нэгдлийн гишүүн 4, 16-54 насны эмэгтэй 1, 16-59 насны эрэгтэй 2, 82 толгой мал тооллуулжээ. Х№23, Д№01, ХН№141, хуудас 24, 26, Ховд аймгийн ******* сумын 1976 оны мал тооллогын бүртгэлийн 5 дугаарт С.******* ам бүл 7, үүнээс нэгдлийн гишүүн 3, 16-54 насны эмэгтэй 1, 16-59 насны эрэгтэй 2, 82 толгой мал тооллуулжээ. Х№23, Д№01, ХН№, хуудас 41, 42 гэх бичвэртэй албан бичиг, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр эх хувиар, гэрч Д.гийн ....Би 1975-1981 оны намар хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн ******* бригадад зоо техникч, тоо бүртгэгч бригадын дарга зэрэг ажлуудыг хийж байгаад 1981 оны намраас 1985 оны 5 сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад зоо техникч, бригадын дарга хийж байсан. 1985 оны 5 сараас 1994 оны 7 дугаар сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Монгол банкны салбарын эрхлэгч, нягтлан бодогч зэрэг ажлуудыг хийж байсан....Г.******* нь 1975 оны 1 сараас эцэг, эхийн хамт Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн ******* бригадад үржлийн мал буюу бог мал маллаж, малчнаар ажиллаж байсан. Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэл 1991 онд тартал Г.******* нь малчнаар ажиллаж байсан....Нэгдлийн дотоор дүрэм гэж байдаг байсан юм. Жил жилд үнэлгээ нь эдийн засгийн хүчин чадлаасаа хамаараад өөр өөр байсан....Би Ховд аймгийн ******* сумандаа ажиллаж байсан учир би сумынхаа хүмүүсийг сайн мэднэ. Г.******* Давшилт нэгдлийн ******* бригадад тасралтгүй ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Г.Нямсүрэнгийн ....Би 1975 оны 7 сард цэргийн албанаас халагдаж ирээд 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн ******* бригад буюу 2 дугаар бригадад малчин, аж ахуйн нярав, агентаар тус тус ажиллаж байсан....Г.******* нь 1974 оноос эцэг, эхийн хамт 1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн ******* бригадад хоньчноор ажиллаж байсан....Багцаагаар бодоход нэг хүнд 140-200 төгрөгийн хооронд цалин боддог байсан. Би 1984-1985 онуудад би Давшилт нэгдлийн ******* бригадын аж ахуйн нярав хийж байсан. Энэ үеийн хөдөлмөрийн дэвтэрт миний гарын үсэг бичигдсэн байгаа.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Түүнчлэн хүсэлт гаргагч Г.******* нь Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1979 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Харин хүсэлт гаргагч Г.******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Г.******* нь 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдаж, Батлан хамгаалах яамны сайдын 1979 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар цэргийн албанаас халагдсан тухай бичилттэй цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно.

Хавтаст хэргийн 4, 6 дугаар хуудсанд авагдсан иргэн Г.Нямсүрэн, Д. нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 5, 7 дугаар хуудсанд авагдсан иргэн Г.Нямсүрэн, Д. нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ханд овогт *******ын *******гийн Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дуустал, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хүсэлт гаргагч Г.******* нь Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1979 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ОЮУНЖАРГАЛ