Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2018/00101

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2018/00101

 Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ын ******* /*******/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 153/2018/*******/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч М.******* нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1978 онд цэрэгт татагдаж, 1981 онд цэргээс халагдаж ирсэн. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архиваар ажилласан жилээ шүүлгэсэн боловч байхгүй байсан. Ажилласан жилээ тогтоолгох гэж шүүхэд хүсэлт гаргаж, хөдөлмөрийн дэвтрээ өгсөн....Намайг 1981 оны 80 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

М.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч М.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хүсэлт гаргагч М.******* нь Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор 1981 онд нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-ийн 3-4 дүгээр тал/, уг хөдөлмөрийн дэвтрийг эх хувиар /ХХ-ийн 26-32 дугаар тал/ ирүүлсэн бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэрт байгууллагын тамга дарагдаагүй байх ба нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд буй Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадын 1977 оны 70 дугаар дансны хуулбар байх боловч хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй, түүнчлэн түүнд хүсэлт гаргагчийн нэр байхгүй, олгогдсон цалин хөлс нь баримтад дурдагдсан хоёр хүний цалин хөлстэй тохирсон, хавтаст хэргийн 8, 10 дугаар хуудсанд авагдсан иргэн Л.Даянжав, Н.Баасанжав нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, мөн хавтаст хэргийн 21-22, 24-25 дугаар хуудсанд буй гэрч Н.Баасанжав, Л.Даянжав нарын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Мөн дээрх хөдөлмөрийн дэвтрийн 2 дугаар хуудсанд буй “Зэрэг гол малчнаар” гэх бичвэр нь хар өнгийн тосон балаар бичигдсэн байхад хөдөлмөрийн дэвтрийн 3 дугаар хуудсанд үргэлжлүүлэн “бригадад томилов”, Тогтоол, тушаалын он, сар, өдөр дугаар хэсэгт бичигдсэн бичвэрийг хар өнгийн бэхээр бичигдсэн, мөн хөдөлмөрийн дэвтрийн 8 дугаар хуудсанд 1983 онд ажилласан хоног, авсан хөлсний талаар бичсэн байхад дараагийн хуудсанд 1984 он гэж ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилттэй атлаа хөдөлмөрийн дэвтрийн хуудас нь 10 гэсэн дугаартай, 1985 оны ажилласан хоног, авсан хөлсний талаар бичсэн хуудасны дугаарыг балласан, үргэлжлүүлэн 1986 онд ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилттэй атлаа хөдөлмөрийн дэвтрийн хуудас нь 11 дугаартай байгаа болохыг дурдлаа. /ХХ-ийн 29-31 дүгээр тал/

Хүсэлт гаргагч М.*******ын 1980-1989 онуудад ажиллаж байсан талаарх баримт Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт байхгүй талаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаартай “....Мөн аймгийн ******* сумын Зэрэг гол бригадын 1976, 1978, Үйлдвэр бригадын 1980-1989 оны 70 дугаар данснуудаас М.*******т холбогдох баримт олдоогүй тул лавлагаа олгох боломжгүй болно” гэх бичилттэй албан бичиг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /ХХ-ийн 5 дугаар тал/

Иймд хүсэлт гаргагч М.*******ын Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч М.******* нь 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, Батлан хамгаалах яамны сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/109 дүгээр тушаалаар 1981 оны 8 дугаар сарын 25-ны өдөр  цэргийн албанаас халагдсан тухай бичилттэй Батлан хамгаалахын төв архивын 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 6216 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 11, 12 дугаар тал/

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ын Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ